Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2021/0213

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Онцгой байдлын газрын /Улаанбаатар төмөр замын гэрээт/ Гал түймрийн хяналтын ахлах байцаагч Н.М*******т холбогдох захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын /Улаанбаатар төмөр замын гэрээт/ Гал түймрийн хяналтын ахлах байцаагч Н.М******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...миний бие Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.Б*******гийн гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1-д хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх эсхүл татгалзах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөргүй, хуульд харшлах байдал тогтоогдохгүй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасныг тайлбарласан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Онцгой байдлын газрын /Улаанбаатар төмөр замын гэрээт/ Гал түймрийн хяналтын ахлах байцаагч Н.М*******т холбогдох Нийслэлийн Онцгой байдлын газрын /Улаанбаатар төмөр замын гэрээт/ Гал түймрийн хяналтын ахлах байцаагч Н.М*******ийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0089251 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын /Улаанбаатар төмөр замын гэрээт/ Гал түймрийн хяналтын ахлах байцаагч Н.М******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН