Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2016/0479/З |
Дугаар | 128/ШШ2016/0403 |
Огноо | 2016-05-31 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2016/0403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Бү************** ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С************даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ...Засаг дарга хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Бү************** ХХК-ийн захирал Б.Б**************р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Го**************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бу**************а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У************** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бү************** ХХК нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч Бү************** ХХК-ийн захирал Б.Ба**************, түүний өмгөөлөгч Т.Го************** нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай компани Са***** сургуулийн удирдлагууд ашиглалтанд бүрэн ороогүй, улсын комисст бүрэн хүлээлгэн өгөөгүй өргөтгөлийн баригадаа сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчиж байгаа тул үүнийг таслан зогсоож өгнө үү хэмээн 1/65 дугаар албан бичгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүргүүлсэн.
Уг албан бичгийн дагуу тус газрын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Ц**************, дэд бүтцийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ц.Цэ**************нар хяналт шалгалт хийж уг шалгалтаар Са***** сургуулийн удирдлагууд дээрх өргөтгөлийн барилгыг ашиглан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан заалтыг зөрчиж байгааг тогтоож, С************** сургуулийн өргөтгөлийн барилгын ашиглалтыг түр хугацаагаар зогсоох тухай акт тавьсан.
Гэвч өнөөдрийг хүртэл С************** сургуулийн удирдлагууд бүрэн ашиглалтанд ороогүй, улсын комисст хүлээлгэн өгөөгүй барилгыг ашиглаж, анги танхимуудад үйл ажиллагаа явуулан хүүхдүүд хичээллүүлж, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих боломжгүй ноцтой байдал үүсэж хэд хэдэн хуулийн заалтыг зөрчиж байгаа юм.
Иймд тусгай сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлийг олгодог, түүнчлэн нийт суралцагчийн тоогоор улсаас санхүүжилтийг олгодог Нийслэлийн Засаг даргад хууль ёсыг баримтлан ажиллахгүй байгаа Са***** сургуулийн талаар мэдээлэл хүргүүлэх, түүнчлэн нийтэд мэдээлэх зорилгоор Са***** сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд зааснаар Са***** сургуулийн замын эсрэг талд цуглаан зохион байгуулахаар Нийслэлийн С************даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэх тухай, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хариу мэдэгдэх тухай гэсэн агуулга бүхий албан бичгээр хариу өгч байх тул шүүхэд хандаж байна.
Иймд С************дарга Д.Ба**************н Жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч С************даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бу************** нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бү************** ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр дүүргийн Засаг даргад хандан 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хашааны гадна 08.00-17.00 цагийн хооронд, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11.00 цагаас 27-ны өдрийн 19.00 цаг хүртэл тус дүүргийн 2 дугаар хороо Са***** сургуулийн гадна замын эсрэг талд тус тус суулт хийхээр мэдэгдэл ирүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1/1636 дугаар албан бичгээр Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны хашааны гадна хийх суултыг бүртгэж авсан бөгөөд мөн өдрийн 1/1************** дугаар албан бичгээр дүүргийн 2 дугаар хороо Са***** сургуулийн гадна замын эсрэг талд хийх суултыг хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа бөгөөд холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэхийг зөвлөн хариуг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Б**************т гардуулж өгсөн.
Дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1/1****дугаар албан бичигт гомдол гаргах хугацаа нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт заасны дагуу ажлын 3 өдөрт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэлгүй.
Харин Бү************** ХХК нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 138 дугаар нэхэмжлэлд дурдагдсан дүүргийн Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/1659 дүгээр албан бичиг нь иргэн Б.Батдэлгэрт хандан хариу мэдэгдсэн албан бичиг.
Уг албан бичиг хуульд нийцсэн эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийг дүүргийн Засаг даргад хандан 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн иргэн Б.Ба*****гаргах нь зүйтэй тул Бү************** ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бү************** ХХК нь С************дарга хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох, жагсаал цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг С************даргад даалгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Бү************** ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 134 дүгээр албан бичгээр С************даргад хандан ... Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтанд хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байгаа тул ... Са***** бүрэн дунд сургуулийн удирдлагууд хууль ёсоор ашиглалтанд хүлээн аваагүй барилгыг дур мэдэн ашиглаж хууль бусаар орлого олж байгаа, тэрхүү барилгад хичээллэж байгаа 1400 гаруй хүүхдийн хууль ёсны эрх, ашиг, аюулгүй байдалд бодит заналхийлэл үүсээд байна. Иймд ... Сүхбаатар дүүрэг 2 дугаар хороо Усны гудамж, Са***** сургуулийн гадна замын эсрэг талд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагаас 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 19 цаг хүртэлх хугацаанд суулт хийх болсонг ийнхүү мэдэгдэж байна хэмээн жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Уг албан бичигт С************дарга 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/1****дугаар албан бичгээр: ...Та бүхний хийхээр төлөвлөсөн суулт нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанд хамаарахгүй, хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа тул холбогдох байгууллагад хандан асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн байх бөгөөд уг албан бичгийг нэхэмжлэгч Бү************** ХХК-ийн захирал Б.Ба*****2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авчээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: нэхэмжлэгч нь С************даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/1****дугаар албан бичгийг хүлээн аваад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Жагсаал, цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр хүлээн авсан зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзвэл гомдлоо уг шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын З өдрийн дотор шүүхэд гаргана гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн маргаж байгаа бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нь баасан гариг байх тул ажлын 3 хоногийн дотор буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй гэж заасан ба жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Бү************** ХХК гаргасан байна.
Хуульд иргэн, улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан зохион байгуулах эрхтэй гэж заасан байх хэдий ч нэхэмжлэлийг Бү************** ХХК гаргасан нь тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар олгогдсон жагсаал, цуглаан хийх үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Учир нь нэхэмжлэлийг компани эсхүл иргэн гаргасан эсэхээс үл хамааран шүүх иргэний Үндсэн хуулиар олгогдсон жагсаал, цуглаан хийх үндсэн эрхийг захиргааны байгууллагын зүгээс хязгаарласан эсэхэд шүүх дүгнэлт өгнө.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ: 1/ шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогсоогдсон буюу татан буугдсан, эсхүл албан ёсны бүртгэлгүй улс төрийн нам, төрийн бус байгууллага жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргасан бол; 2/ энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол; 3/ энэ хуулийн 8 дугаар зүйлээр хориглосон жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол гэж заажээ.
Дээрх хуульд заасан цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан дүүргийн Засаг даргын үйлдэл нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 16 дэх хэсэгт ... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, ... тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй... гэж заасан Монгол Улсын иргэний үндсэн эрхийг хязгаарласан байна гэж шүүх үзлээ.
Хариуцагчаас Бү************** ХХК-ийн мэдэгдэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаанд хамаарахгүй, хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа гэж, нэхэмжлэгчээс тухайн цуглаан, суулт нь хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа бус Са***** бүрэн дунд сургуулийн барилгад хичээллэж байгаа 1400 гаруй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, аюулгүй байдалд заналхийлэл үүсэж байгааг Н**********************болон нийтэд мэдээлэх зорилготой суулт хэмээн маргаж байна.
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм,эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ гэж заасан байх бөгөөд Бү************** ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1** дүгээр албан бичиг болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудлаар цуглаан зохион байгуулахаар мэдэгдэл гаргасан байх тул хоёр байгууллагын хооронд үүссэн харилцаа гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн жагсаал, цуглаан хийх мэдэгдэл гаргахад мэдэгдэл гаргагчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол буюу субъектив эрх хөндөгдсөн, зөрчигдсөн эсэхийг шалгах хуулийн зохицуулалт байхгүй тул Бү************** ХХК цуглаан хийх мэдэгдэл, нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Бү************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С************даргын Бү************** ХХК-ийн жагсаал, цуглаан зохион байгуулах мэдэгдлийг хүлээн авахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цуглаан зохион байгуулах зөвшөөрөл олгохыг С************даргад даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ