Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2016/0085/З |
Дугаар | 128/ШШ2016/0349 |
Огноо | 2016-05-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2016/0349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ир*************
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О*******, Д.Х***********нар.
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч П.О*******, Д.Х***********нарын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №34**********дугаартай актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Эрдэнэбат, нэхэмжлэгч Ир*************-ийн захирал Н.Зо***********, хариуцагч П.О*******, Д.Х***********нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ир*************-ийн захирал Н.Зо*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ........1. 2009 оноос 2013 онуудад компанийн кассаас харилцах дансанд оруулсан орлогод татвар ногдуулан тооцож акт тавьсан.
2. Манай компани нь зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зуучлалын үйл ажиллагаанаас олсон орлогоос бус нийт дүнгээс татвар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Дээрх зөрчил гэж тавигдсан орлого болон зардалд холбогдох баримтуудыг бүрдүүлсэн боловч Нийслэлийн маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлүүдийн хийсэн шалгалтын явцад харгалзаж үзсэнгүй.
3. 2010 онд борлуулалтын орлого 31380,77 төгрөгөөс татварын улсын байцаагч 393,4 төгрөгөөр илүү тооцсон. 37773,17 гэж татварын улсын байцаагч алдаж тооцсон. Нийт 313,8 төгөрг, 1тн үнэ 90,0 төгрөг, 28242,97 төгрөгөөс татварын улсын байцаагч нийт борлуулалтын өртгийг 26477,6 төгрөгөөр дутуу тооцож зөрүү 1765,37 төгрөг гарсан. Манай түлш зарсан нийт орлого 31378,0 төгрөг байх ёстой. Үүн дээр тээврийн зардал ачиж буулгах хөлс орох ёстой. 31380,7 төгрөгөөс 2824,9 төгрөгийг хасч 3177,8 төгрөг болж байгаа.
4. 2012 онд борлуулалтын орлого 16194,17 төгрөг байгаа. Гэтэл ттатварын улсын байцаагч борлуулалтын орлогийг 24883,97 төгрөг гэж тооцсон. Энэ нь төслийн санхүүжилтийн 10148,07 төгрөгийг буцааж өгсөн дансны хулган дээр байгаа. 3922,07 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн энэ мөнгийг борлуулалтын орлогод тооцсон. Борлуулалтын орлого 16194.17 төгрөг байхад татварын улсын байцаагч борлуулалтын бух орлогийг 20736,67 төгрөгт тооцсон. 16194,1 төгрөгөөс 20736,6 төгрөгийг хасч 4542,5 төгрөгийн алдагдалтай байна.
5. 2012 оны тайлангаар 496,07 төгрөгийн борлуулалтын орлогоос НӨАТ тооцож тайлан өгсөн байтал үүнийг нэмж НӨАТ тооцсон.
6. 2013 онд татварын улсын байцаагч түрээсийн төлбөр 6,400,000 төгрөгийг борлуулалтын орлогод тооцсон. Баримтаар нотлогдоогүй зардал гэж байгаа. Шалгалтын явцад манай компани баримт дутуу байсан. Оны эцэс болсон учир татварын улсын байцаагч нар яараад баримтыг гүйцэд үзэлгүй акт гаргасан учир гомдолтой байна. Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн магадлан байцаагч Болормаад дутуу үзсэн баримтуудыг өгсөн боловч нарийвчлан хянаж үзэлгүй Нийслэлийн маргаан таслах зөвлөл хуучин шийдвэрийг хэвээр гаргасан. Ингээд татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлд хандсан боловч нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3********* тоот актаар 91,353,332.00 төгрөгийн зөрчилд ноогдуулсан нийт 6,090,190.70 төгрөгийн төлбөрөөс 1,544,736.907 төгрөгийн торгууль, 424,219.70 төгрөгийн алданги, 9,335,00 төгрөгийн хүү, нийт 1,978,291.70 төгрөгийн төлбөрийг хасч, үлдэх 4,111,899.007 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэр гаргасан.
Гэвч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварьн маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18 -ны өдрийн 95 тоот тогтоолоор гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа учир дахин хянаж үзэж Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д. Хатанбаатар, П. Одгэрэл нарын тавьсан 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 3********* тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ир*************-ийн захирал Н.Зо*********** шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...........2010 онд 31,380,000.00 төгрөг, борлуулалтын орлого нь 37773,17 төгрөгөөр тооцсон. Тухайн үед тайлан гаргаж байсан нягтлан Солонгос улс руу явсан байсан учраас холбогдох баримт материалуудыг гаргаж өгөөгүй учраас татварын улсын байцаагч акт тавьсан байгаа. Энэ бол манай байгууллагын буруутай үйлдэл байсан. Дараа нь холбогдох баримт материалыг гаргаж өгсөн боловч гаргаж өгсөн баримтуудыг авч хэлэлцэлгүйгээр акт тавьсан байгаа. Ир*************-ийн өмнөх захирал хөдөө орон нутагт ажиллаж байхдаа хүнээр банкинд мөнгө тушаасан боловч тухайн этгээд зээлийн данс руу нь хийх байсан боловч компанийн харилцах данс руу хийснээс болж татварын орлогод тооцсон байгаа. Мөн хятад хүмүүстэй нийлж офиссе түрээсэлсэн. Энэ түрээсэлсэн мөнгийг мөн адил орлого гэж тооцсон байгаа. Энэ үйл баримтуудаас харахад манай компани орлого олсон гэдэг нь үндэслэлгүй байгаа. Надад тендерт оролцоход компани хэрэгтэй байсан учраас Ир*************-ийг худалдаж авсан байгаа. Энэ компанийн татварыг нуун дарагдуулаагүйгээс болоод акт тавигдсан байгаа. Өөр бусад аж ахуйн нэгжүүд татвар нуун дарагдуулсан боловч Өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөн байдаг. Манай компани бага ашиг олдог жижиг аж ахуйн нэгж учраас их хэмжээний төлбөрийн акт тавина гэдэг манай компанийн хувьд хүндрэлтэй байгаа.
Би 2007 онд барилгын арматур төмрийн наймаа хийж байсан. Энэ хороонд Монгол улсад 20,000,000 гаруй төгрөгийн татвар төлж байсан. Гэтэл төрөөс ямар хөнгөлөлт үзүүлээгүй. Харин би их хэмжээний банкны өртэй болсон. Тэгэхээр би Ир*************-ийн үйл ажиллагаа зогсоон тохиолдолд ямар нэгэн тендерт оролцохгүй цааш үйл ажиллагаа явуулж чадахгүй болно. н.Туяа гэдэг хүний өрнийг асуудал хуулийн дагуу байсан ч гэсэн хуулийн энэрэнгүй зарчмыг шүүх харгалзаж үзнэ үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: .........Тус татварын хэлтэстэй харьцдаг 2823969 тоот регистртэй гадаад худалдаа,барилгын цэвэршүүлэх, зөөлрүүлэх тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг "Ирмүүн бармат" ХХК-ийн 2009-2013 оны албан татварын ногдуулалт,төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийсэн.
Татварын хяналт шалгалтаар нийт 91,353,332 төгрөгийн зөрчил илэрч Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Үүнд :
1. 2010 онд Ха*******ХХК дахь 5000071563 тоот дансаар үртсэн шахмал түлшний төлбөр 31,773,100 төгрөг орж ирсэн, 2012 онд" Си Ай Эм Эй Эн" ХХК-иас барилга угсралтын материалын үнэ 17.843.390 төгрөг / НӨАТ-ын хамт 1,843,390/, Ланддрилл интернейшнл ХХК-иас 12,672,000 төгрөг, бусад орлого 2,313,000 төгрөг нийт 32,828,390 төгрөгийн буюу НӨАТ-гүй 29,883,990 төгрөгийн орлогоос тайлагнасан 4,960,000 төгрөгийг хасч 24,883,990 төгрөгийг 3013 онд Хаан банк ХХК дахь дансаар 47,000,000 төгрөгийн, Ха*******ХХК дахь дансаар 7,800,000 төгрөгийн, нийт 54,800,000 төгрөгийн буюу НӨАТ-гүй 49,818,181 төгрөгийн орлого орсноос тайлагнасан нь 48,545,455 төгрөг, зөрүү 1,272,726 төгрөгийн орлогыг, нийт 57,929,816 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулан төсөвт төлөөгүй нь Аж ахуйн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан.
2. 2012 онд 29,843,990 төгрөг, 2013 онд 1,272,726 төгрөг, нийт 31,116,716 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй. татвар ногдуулж төлөөгүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 зүйлд заасныг;
3. 2009 онд БҮТЭЗ 506,500 төгрөгийн, бусад зардал 335,900 төгрөгийн, нийт 842,400 төгрөгийн, 2012 онд засвар үйлчилгээний 1,464,400 төгрөгийн, нийт 2,306,800 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос ногдуулах зардал хэсэгт тусган, татвар ногдох орлогоо бууруулсан нь Монгол улсын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй. 15.1.2-д заасны дагуу Албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж заасныг тус тус зөрчсөн байна.
Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн дээрх зөрчилд тус хуулийн 74 дүгээр зүйлийг үндэслэн:
1. 2010 онд 31,773,100 төгрөгийн борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртөг 26,477,583 төгрөгийг хасч 5,29,517 төгрөгийн татвар ногдуулах орлогод, 2012 онд 9,843,990 төгрөгийн борлуулалтын орлогоос тайлангаар ногдуулсан 4,960,000 төгрөгийн орлогыг хасч 24,883,990 төгрөгийн борлуулалтын орлогоос 20,736,658 төгрөгийн борлуулсан бүтээгдэхүүний өртөг, тухайн оны тайлангийн алдагдал 2,264,900 төгрөг, нийт 23,001,558 төгрөгийг хасч 1.882.432 төгрөгийн татвар ногдуулах орлогод нийт 845,067 төгрөгийн нөхөн татвар, 253,520 төгрөгийн торгууль, 376,842 төгрөгийн алданги ногдуулсан.
2. 2009 онд 842,400 төгрөг, 2012 онд 1,464,400 төгрөг, нийт 2,306,800 төгрөгийн баримтаар нотлогдоогүй бараа материалын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлөөс 2009 оны алдагдал 755,200 төгрөгөөр бууруулж 1,551,600 төгрөгийн зөрчилд 155,160 төгрөгийн нөхөн татвар, 46,548 төгрөгийн торгууль, 4,.376 төгрөгийн алданги ногдуулсан.
3. Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн 2012 онд 29,843,990 төгрөг,2013 онд 1,272,726 төгрөг нийт 31,116,716 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй татвар ногдох орлогод тооцоогүй татвар ногдуулан төлөөгүй зөрчилд 3,111,671 төгрөгийн нөхөн татвар, 9,335 төгрөгийн хүү, 1,244,668 төгрөгийн торгууль ногдуулсан.
Тус компанийн үйл ажиллагааны борлуулалтын орлого нь Ха*******ХХК дахь 5000071563 тоот, Хаан банк ХХК дахь 5028195402 тоот харилцах дансаар орж ирсэн нь банкны хуулгаар нотлогдож байна.
“И************ ХХК нь Улсын бүртгэлийн гэрчилгээнд гадаад худалдаа барилгын засвар, ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх тоног төхөөрөмжийн худалдаа суурилуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг гэж бүртгүүлсэн ба тус компанийн нягтлан бодогчийн шалгалтад гаргаж өгсөн 2010-2013 оны өртгийн тооцооллын журналд харилцахаар орж ирсэн орлогыг борлуулалтын орлогод авч борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцсон байгаа нь ямар ч зуучлалын орлого орсон гэх үндэслэлгүй. Мөн үүнтэй холбоотой ямар ч нотлох баримт гэрээ байхгүй байсан.
Татварын хяналт шалгалт хийх томилолтыг 2014 оны 4 дүгээр сард хүлээн аваад хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид утсаар мэдэгдэж шаардагдах баримт материалаа авчирч өгөхийг хэлсэн боловч хөдөө явж байна гээд шалгалтыг хойшлуулах бичиг өгч байсан. 2014 оны 09 дүгээр сарын 30-нд анх удаа ярилцлага өгч шалгалтаа эхлүүлсэн боловч шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөөгүй шалгалтыг даашруулж байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зөрчилтэйгөө ирж танилцаж зөвшөөрч байсан боловч тодорхой тайлбарыг тухайн үед байцаагчид гаргаж өгөөгүй.
Шалгалтад шаардлагатай баримт материалыг дутуу хангалтгүй гаргаж өгсөн. Компанийн санхүүгийн бүртгэл хөтөлдөггүй, 2010-2013 онд Аж ахуйн нэгж орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланг дутуу гаргаж байсан. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүртгэл хөтөлдөггүй, зардлын баримт өртгийн тооцоолол, борлуулалт, худалдан авалтын журнал, кассын журнал зэргийг хөтөлдөггүй, хугацаанд нь тайлангаа үнэн зөв тайлагнадаггүй, татвараа ногдуулж төлөөгүй зөрчлүүдийг шалгалтаар илрүүлэн гаргаж татвар төлүүлэхээр акт тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй гэж гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна.
Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох 48.1-д Тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан, бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй нь нотлогдсон тохиолдолд татварын алба тухайн татвар төлөгчийн татварын ногдлыг дор дурдсан шууд бус аргаар тодорхойлно гэж заасан. 48.1.1-д бодит үнийн арга 48.1.2-д Жишиг үнийн арга 48.7-д Татвар төлөгч нь шууд бус аргаар татварын ногдол тодорхойлоход шаардагдах материалыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй. Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолд шалгалтаар илэрсэн 91,353,332 төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн хуулийн дагуу хариуцлага тооцож акт тогтоосон нь үндэслэлтэй гэж үзсэн. 2012 онд 4,960,000 төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгасан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй мөн ногдол нь тусгагдаагүй байгаа нь цахим тайлангийн систем болон татварын тооцооллын хүснэгтээс харагдаж байна.
2012 оны харилцахад орсон 2,102,000 төгрөгийн зээлийн төлбөрт төлсөн орлогыг татварын улсын байцаагч борлуулалтанд тооцоогүй. Харин 2012 оны 07дугаар сарын 09-ний өдөр н.Туяагаас 940,000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр 890,000 төгрөгийн орлогыг тооцсон. Учир нь зарлага нь зээлийн төлбөрт гараагүй нь дансны хуулгаар нотлогдож байна. /Зээлийн эргэн төлөлтийг банкны Төв салбар-101 салбараас гүйлгээ хийсэн байсан/ “И************ ХХК нь 2009-2013 оны хооронд үйл ажиллагаа явуулж байхдаа улсын төсөвт Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 454,900, НӨАТ-аар ямар ч татвар төлж байгаагүй, 2009 онд 755.200 төгрөгийн алдагдалтай, 2010 онд үйл ажиллагаа явуулаагүй, 2011 онд 4,336,900 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 2012 онд 2,264,900 төгрөгийн алдагдалтай, 2013 онд 3,075,155 төгрөгийн татвар ногдуулах орлоготойгоор тайлагнасан. 2010 онд 31,773,100 төгрөгийн орлого орж шахмал түлшний борлуулалт хийж байсан боловч ямар ч тайлан гаргаж өгөөгүй, татвар төлөөгүй нуун дарагдуулсан, 2012 онд барилга угсралтын ажил материалын үнэ гэж дансаар нэр бүхий 2 компаниас орж ирсэн 29,843,990 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй, зөвхөн 4,960,000 төгрөгийн борлуулалтыг тайлагнасан, үлдсэн 24,883,900 төгрөгийн борлуулалтын орлогод татвар ногдуулан төлөөгүй, НӨАТ төлөгч атлаа тайлан гаргаагүй, татвар ногдуулан төлөөгүй зэрэг зөрчлүүд гарсан, дансаар мэдэгдэж байгаа нь энэ болохоос бэлнээр ямар борлуулалт хийснийг тодорхойлоогүй хуульд заасан татвар төлөх үүргээ биелүүлээгүй. Татвараа зөв тайлагнаж төлөөгүй зөрчлөө хүлээхгүй, татварын байцаагчийн гаргасан шийдвэрийг удаа дараа зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа ба бусад шударгаар татвараа төлж байгаа олон татвар төлөгчдийн өмнөөс эрхэм шүүгч нар зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.
Хариуцагч П.О******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...........Ир*************-д анх 2014 онд 04 дүгээр сарын 10-ны өдөр хяналт шалгалт явуулах тухай томилолт гарсан. Татварын ерөнхий газраас төлөвлөгөө батлагдаж 10 хоногийн өмнө Ир*************-д мэдэгдсэн боловч 2 удаа хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн. Татварын байгууллагаас тухайн компанийн ирүүлсэн хүсэлтийг нь хүлээн авч 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус компанид хяналт шалгалт хийж татварын акт тавигдсан байгаа. Энэ хяналт шалгалтаар нийт 91,353,332 төгрөгийн зөрчил илэрсэн. 2010 онд Ха*******ХХК дахь 5000071563 тоот дансаар үртсэн шахмал түлшний төлбөр 31,773,100 төгрөг орж ирсэн. 2010 онд Ир************* НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй байсан учраас харилцахаар орж ирсэн орлого нэмэгдсэн өртгийн албан татваргүйгээр 31,773,100 төгрөг болж байгаа. Мөн 2010 онд тухайн компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг тайлагнаагүй. Тэгэхээр Ха*******ХХК-ийн дансаар орсон орлого бол татвар ногдуулах орлогод тооцогдож байгаа. Татварын ерөнхий хуулиар татвар ногдуулах, борлуулах орлогыг тооцохдоо борлуулалтын орлогоос үйл ажиллагаатай холбоотой зардлыг хасч үлдэгдлээс нь татвар ногдуулна гэж заасан. Энэ хуулийн заалтын дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардал нь бараа бүтээгдэхүүний өртөг болон ямар нэгэн үйл ажиллагаатай холбоотой зардлыг хасах ёстой. Гэтэл Ир************* нь шалгалтын явцад энэ асуудалтай холбоотой ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Тэгэхээр Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу шууд бус аргаар тодорхойлсон байгаа. Мөн Татвар ногдох орлогыг шууд бусаар тодорхойлсон тохиолдолд шаардлагатай бүх материалыг татварын албанд гаргаж өгөх үүрэгтэй байгаа. Үүний дагуу Ир************* нь түлшний материалын борлуулсан бүтээгдэхүүний өртгийн тооцоо гэсэн журнал гаргаж өгсөн. Энэ журналын дагуу түлшний борлуулалтын үнийг хасагдах зардалд тооцсон байгаа болохоос биш тухайн үед түлшний борлуулалтыг нотлох, нотлох баримт байхгүй байсан.
2012 онд борлуулалтын журналд "Си Ай Эм Эй Эн" ХХК-иас барилга угсралтын материалын үнэ 16.000.000 төгрөг, Ланддрилл интернейшнл ХХК-иас 5,456,000 төгрөг мөн 2012 онд" Си Ай Эм Эй Эн" ХХК-иас НӨАТ гэж 1,843,390, Ланддрилл интернейшнл ХХК-иас 4,464,000 төгрөгийн орлого орсон байгаа. Нэхэмжлэгч зээл төлсөн. Гэтэл орлого гэж үзсэн гэж ярьж байна. Тэгэхээр зээл төлсөн баримтад 2,100,200 төгрөгийг оруулаагүй хассан. 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдөр н.Туяагаас 940000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 891,000 төгрөгийн орлогийг нийт 2,100,2000 төгрөг болсон. Үүнээс 940,000 төгрөг болон 890,000 төгрөгийг зээлийн төлбөр төлсөн гэж үзээд борлуулалтын орлогод тооцсон байгаа.
Мөн н.Туяа гэдэг хүнээс орсон мөнгө нь орлого гэсэн боловч зээлээр гарсан зарлагын баримт нь байхгүй байгаа. Ийм учраас орлого гэж үзэж байгаа. Тэгэхээр 2012 онд харилцахаар "Си Ай Эм Эй Эн" ХХК болон Ланддрилл интернейшнл ХХК гэсэн компаниудаас орж ирсэн орлого мөн бусад орлого нийт 32,828,390 төгрөг болж байгаа. НӨАТ төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авснаас хойш борлуулалтын орлогод НӨАТ нэмж тооцож тайлангаа сар болгон өгдөг. Гэтэл Ир************* нь 2012 онд НӨАТ-ын тайлан татварын албанд гаргаж өгөөгүй. Мөн 32,828,390 төгрөгийн борлуулалтын орлогоос НӨАТ-гүй дүн нь 29,843,991 төгрөг үүнээс НӨАТ нь 2,980,399 төгрөг, нөхөн татвар нь 2,900,80 төгрөг байгаа. Ир*************-ийн гэрчилгээн дээр гадаад худалдаа барилгын ус цэвэршүүлэх зөөлрүүлэх тоног төхөөрөмжийн худалдаа, хөнгөлөлтийн үйл ажиллагаа эрхэлдэг гэж байгаа болохоос биш зуучлалын гэдэг үг байхгүй байгаа.
Ир************* нь 10,148,000 төгрөгийн санхүүжилтийг оруулж гаргасан болохоос биш орлогод тооцоогүй байгаа. Харин 3.922.000 төгрөгийн зээлийн төлбөр төлсөн төлбөрөөс 2,102,00 төгрөгийг тооцоогүй. 940,000 төгрөг болон 890,00 төгрөгийг тооцсон байгаа. Мөн Ир************* нь 2012 оны 03 дугаар сараас 2012 оны 10 дугаар сар хүртэлх борлуулалтын орлогоо татварын байгууллагад тайлан өгөөгүй. Харин 2012 онд 4,960,000 төгрөгийн борлуулалтыг Аж ахуйн нэгжээр тайлагнасан байдаг. Гэтэл үүнийгээ НӨАТ-ын тайлан өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч татварын байгууллагын мэдээллийн санд ямар нэгэн тайлан өгөөгүй. 2013 онд татвар ногдуулалтын зөрчилд зардлыг нь авч үзээгүй. Нэхэмжлэгч 4,960,000 төгрөгийн борлуулалтын орлогын НӨАТ-ын тайлан өгсөн гэж байна. Хяналт шалгалтын явцад манай байгууллага 4,960,000 төгрөгийн тайлан өсгөн байхад яагаад татварын байгууллагын цахим мэдээллийн санд ороогүй байна гэж гомдол гаргаж байсан бол хүлээж авах байсан. Гэтэл акт тавьсны дараа гомдол гаргаж байгаа болохоор ямарч боломжгүй байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар 4,960,000 төгрөгийн тайлан байсан. Тэгэхээр энэ тайлангаа яагаад татварын албаны цахим санд оруулаагүй учраас тайлан өгсөн гэж үзэхгүй. Татварын албаны татварын мэдээллийн санд аж ахуйн нэгжийн ногдол өр болж үүсдэг. Тэгэхээр Ир*************-ийн тайлан татварын мэдээллийн нэгдсэн санд шивэгдээгүй мөн татвар ногдоогүй учраас татварын улсын байцаагчийн актаар төлөгдсөн байх боломжгүй.
Ир*************-д 2009 оноос 2013 он хүртэлх санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалт явуулсан. Тухайн компанийн захирал Н.Зо*********** Ир*************-ийг н.Туяа гэдэг хүнээс шилжүүлж авсан гэдэг. Тэгэхээр компанийн үйл ажиллагаа 1 хүнээс нөгөө хүнд шилжүүлэхдээ заавал шалгалтаар оруулж тухайн этгээд өртэй, өргүйг нь тогтоох нь Н.Зо*********** гэдэг хүний үүрэг байсан. Гэтэл шалгалтаар оруулж Ир*************-ийг аваагүй. Ир*************-ийг 2012 оны 06 дугаар сард хүлээж авсан байдаг. Тэгэхээр өмнөх 2009 оноос ямар зөрчилтэй бэ гэдгийг Н.Зо*********** гэдэг хүн мэдээгүй байх боломжтой гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нарын тавигдсан акт Татварын ерөнхий хуулийн дагуу хяналт шалгалт хийж акт тавигдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ир************* нь Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О*******, Д.Х***********нарын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №34**********тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.О*******, Д.Х***********нарын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №34**********тоот актаар 91,353,332 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзэж 4,111,899.10 төгрөгийн нөхөн татвар, 9,335.00 төгрөгийн хүү, 1,544,736.90 төгрөгийн торгууль, 424,219.64 төгрөгийн алданги, нийт 6,090,190.7 төгрөгийн төлбөрийг Ир*************-аар төлүүлэхээр акт тогтоосон байна.
Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 95 дугаар тогтоолоор дээрх №34**********тоот актаар тогтоосон нийт 6,090,190.7 төгрөгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3 дахь заалтыг үндэслэн торгууль, алданги, хүү нийт 1,978,291.70 төгрөгийн төлбөрийг хасч, ийнхүү үлдэх 4,111,899.10 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр тус актад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ир*************-ийн захирал Н.Зо*********** нь шүүх хуралдаан дээр татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №34**********тоот актаар тогтоосон нийт төлбөрийн торгууль, алданги, хүүг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл ...өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан тул татварын улсын байцаагчийн актын үлдэх хэсгийг буюу зөвхөн нөхөн татвартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2010 онд 31,773,100.00 төгрөг, 2012 онд 24,883,990.00 төгрөг, 2013 онд 1,272,726.00 төгрөг, нийт 57,929,816.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй зөрчлийн талаар:
2010 онд Ха*******дах 5000071563 тоот дансаар шахмал түлшний төлбөр нийт 31,773,100.00 төгрөг орж ирсэн, 2012 онд Си Ай Эм Эй Эн ХХК-иас барилга угсралтын материалын үнэ 17,843,390 төгрөг, Ландрилл интернейшнл ХХК-иас 12,672,000 төгрөг, бусад орлого 2,313,000 төгрөг, нийт НӨАТ-гүй 29,883,990 төгрөгийн орлогоос тайлагнасан 4,960,000 төгрөгийг хасч 24,883,990.00 төгрөг, 2013 онд Хаан банкин дахь дансаар 47,000,000 төгрөгийн, Хас банкин дахь дансаар 7,800,000 төгрөгийн, нийт 54,800,000 төгрөгийн буюу НӨАТ-гүй 49,818,181 төгрөгийн орлого орсноос тайлагнасан нь 48,545,455 төгрөг, зөрүү 1,272,726 төгрөгийн орлогыг, нийт 57,929,816 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил гаргасан байна.
Энэхүү зөрчлүүдийг гаргасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно, 7.3-д Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:, 7.3.1-д үйл ажиллагааны орлого, 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого гэж тус тус заасныг зөрчсөн байна.
Дээрх зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт цугларсан банкны дансны хуулгуудаар болон бусад баримтуудаар нотлогдож байх тул татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №34**********тоот акт хууль зүйн үндэслэлтэй байна.
2012 онд 29,843,990 төгрөг, 2013 онд 1,272,726 төгрөг нийт 31,116,716 төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй, татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдууж төлөөгүй зөрчлийн талаар:
Дээрх зөрчлийг гаргасан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх ба 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, 8 дугаар зүйлийн 8.1-д Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна:, 8.1.1-д бараа, ажил, үйлчилгээг ... борлуулсан бол тухай бүрт гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй байна.
2009 онд 842,400.00 төгрөг, 2012 онд 1,464,400.00 төгрөг, нийт 2,306,800.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй бараа материалын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчлийн талаар:
Баримтаар нотлогдоогүй бараа материалын зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардал хэсэгт тусган татвар ногдуулах орлогоо бууруулсан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх ба Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Дараах тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцохгүй, 15.1.2-д албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал гэж заасныг зөрчсөн гэж үзсэн татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №34**********тоот акт хууль зүйн үндэслэлтэй байна.
Татварын улсын байцаагчийн актад заасан зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт цугларсан Ха*******дахь 5000071563 тоот, Хаан банк дахь 5028195402 тоот харилцах дансны хуулга болон бусад баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “И************ ХХК нь ... компанийн нягтлан бодогчийн шалгалтад гаргаж өгсөн 2010-2013 оны өртгийн тооцооллын журналд харилцахаар орж ирсэн орлогыг борлуулалтын орлогод авч борлуулсан бүтээгдэхүүний өртөг тооцсон байгаа нь ямар ч зуучлалын орлого орсон гэх үндэслэлгүй юм. Мөн үүнтэй холбоотой ямар ч нотлох баримт ,гэрээ байхгүй байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Мөн хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2012 онд 4,960,000 төгрөгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгасан боловч Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, ногдол нь тусгагдаагүй байгаа нь цахим тайлангийн систем болон татварын тооцооллын хүснэгтээс харагдаж байна...Харин 2012.07.09-ны өдөр Туяагаас 940,000 төгрөг, 2012.09.11-ний өдөр 890,000 төгрөгийн орлогыг тооцсон. Учир нь зарлага нь зээлийн төлбөрт гараагүй нь дансны хуулгаар нотлогдож байна. /Зээлийн эргэн төлөлтийг банкны Төв салбар-101 салбараас гүйлгээ хийсэн байсан/, 2010 онд 31,773,100 төгрөгийн орлого орж шахмал түлшний борлуулалт хийж байсан боловч ямар ч тайлан гаргаж өгөөгүй, татвар төлөөгүй нуун дарагдуулсан, 2012 онд барилга угсралтын ажил, материалын үнэ гэж дансаар нэр бүхий 2 компаниас орж ирсэн 29,843,990 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй, зөвхөн 4,960,000 төгрөгийн борлуулалтыг тайлагнасан, үлдсэн 24,883,900 төгрөгийн борлуулалтын орлогод татвар ногдуулан төлөөгүй, НӨАТ төлөгч атлаа тайлан гаргаагүй ,татвар ногдуулан төлөөгүй зэрэг зөрчлүүд гаргасан гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ: 2009 оноос 2013 онуудад компанийн кассаас харилцах дансанд оруулсан орлогод татвар ногдуулан тооцож акт тавьсан, Манай компани нь зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зуучлалын үйл ажиллагаанаас олсон орлогоос бус нийт дүнгээс татвар тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2010 онд борлуулалтын орлого 31380,77 төгрөгөөс татварын улсын байцаагч 393,4 төгрөгөөр илүү тооцсон, 37773,17 гэж татварын улсын байцаагч алдаж тооцсон. Нийт 313,8 төгрөг, 1тн үнэ 90,0 төгрөг, 28242,97 төгрөгөөс татварын улсын байцаагч нийт борлуулалтын өртгийг 26477,6 төгрөгөөр дутуу тооцож зөрүү 1765,37 төгрөг гарсан. Манай түлш зарсан нийт орлого 31378,0 төгрөг байх ёстой. 31380,7 төгрөгөөс 2824,9 төгрөгийг хасч 3177,8 төгрөг болж байгаа, 2012 онд борлуулалтын орлого 16194,17 төгрөг байгаа. Гэтэл татварын улсын байцаагч борлуулалтын орлогийг 24883,97 төгрөг гэж тооцсон. Энэ нь төслийн санхүүжилтийн 10148,07 төгрөгийг буцааж өгсөн дансны хулган дээр байгаа. 3922,07 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн энэ мөнгийг борлуулалтын орлогод тооцсон. Борлуулалтын орлого 16194.17 төгрөг байхад татварын улсын байцаагч борлуулалтын бүх орлогийг 20736,67 төгрөгт тооцсон, 16194,1 төгрөгөөс 20736,6 төгрөгийг хасч 4542,5 төгрөгийн алдагдалтай байна, 2012 оны тайлангаар 496,07 төгрөгийн борлуулалтын орлогоос НӨАТ тооцож тайлан өгсөн байтал үүнийг нэмж НӨАТ тооцсон, 2013 онд татварын улсын байцаагч түрээсийн төлбөр 6,400,000 төгрөгийг борлуулалтын орлогод тооцсон... гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
Иймд Ир************* нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэж заасан татвар төлөгчийн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.2-т заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн татварын улсын байцаагч П.О*******, Д.Х***********нарын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №34**********тоот актыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ир************* -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ