Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2016/0286

 

2016 оны 4 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2016/0286

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Пе****** пр********” ХХК /РД: 25*********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын тогтоосон 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2********* тоот актын 349,485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: “Пе****** пр********” ХХК-ийн захирал Ц.От************, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б************, Э.Зо************, хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын улсын байцаагч А.Б*******, Р.До*********, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ба************ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Пе****** пр********” ХХК-ийн захирал Ц.От************ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянмөнх, Э.Золбаяр нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Б.Ту************, Ц.Тү************нар манай “Пе****** пр********” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдлийг 19.286,320.2 төгрөгийн буцаан авалттай гэж 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2***********тоот актаар баталгаажуулсан билээ.

Гэтэл Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нар энэхүү актыг хянаж баталгаажуулах хяналт шалгалт хийж, 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн 2********* тоот актаараа “Пе****** пр********” ХХК-ийн 19.286,320.2 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг 20.537,622.6 төгрөгийн дутуу.төлөлттэй байхаар тогтоосон байна.

Бид энэхүү актыг эс хүлээн зөвшөөрч, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тайлбар гомдол бичин, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн боловч Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 103 тоот тогтоолоор бидний тайлбар гомдлыг эс харгалзан 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн 2********* тоот актыг хэвээр баталсан байна.

Нэхэмжлэгч тал болох “Пе****** пр********” ХХК нь Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн 2********* тоот акт нь Улсын Их Хурлаас 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” Монгол Улсын хуулийн үйлчлэлийг эс харгалзан үйлдэгдсэн учраас энэхүү актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай Монгол Улсын хууль нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж, батлагдсан өдрийн 00 цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

Энэ хуулийн 6.4 “энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 тоот тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.

Энэхүү хэрэгжүүлэх журмын 2.1.1 “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогүй байхыг ойлгоно” гэжээ.

Хууль болон түүнийг хэрэгжүүлэх журамд заасан “...хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх...” гэсэн заалт нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас өмнөх хугацаа, магадгүй 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаар тогтоогүй байх гэж ойлгогдохоор байна.

Иймд дээр дурдсанчлан, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдахаас өмнө буюу 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ту************, Ц.Тү************нар манай “Пе****** пр********” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдлийг 19.286,320.2 төгрөгийн буцаан авалттай гэдгийг тогтоож 2***********тоот актаар баталгаажуулсан байдаг.

Гэтэл Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр (хууль батлагдсанаас хойш 1 сар гаруй, хэрэгжжүүлэх журам батлагдсанаас 15 хоногийн хугацааны дараа)-ийн 2********* тоот актаар татварын албанаас авах 19.286,320.20 төгрөгийн авлагыг тэглэж, эсрэгээр нь 20.537,622.60 төгрөгийн татварын өр төлбөртэй хэмээн акт тогтоож, уг актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэвээр баталсан нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг ашиглах манай компанид олгогдсон хууль ёсны эрхийг зөрчиж, Монгол Улсын хууль Монгол Улсын иргэд, хуулийн этгээдэд тэгш, шударга үйлчлэх боломжийг боогдуулж байна.

Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2********* тоот актыг хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “П********* пр********” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа:

“...Манай компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээр дурдсан заалт болон Засгийн газрын 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 112 тоот тогтоолын дагуу “0” хувиар Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг, өөрөөр хэлбэл худалдан авагчийн үнэ дээр Нэмэгдсэн өртгийн албан татвар нэмж авдаггүй бөгөөд үүнийг сар бүр тушааж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа үнэн зөвөөр тайлагнаж байсан болно.

Мөн 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай Монгол улсын хууль”-д хамрагдах боломжтой байсныг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр (хууль батлагдсанаас хойш 1 сар гаруй, хэрэгжүүлэх журам батлагдсанаас 15 хоногийн хугацааны дараа)-ийн 2********* тоот акт тогтоож, уг актыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хэвээр баталсан нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг ашиглах манай компанид олгогдсон хууль ёсны эрхээ ашиглах боломжийг хааж, Монгол Улсын хуулиар Монгол Улсын иргэд, хуулийн этгээдэд тэгш, шударга үйлчлэх боломжийг боогдуулсан гэж бид үзэж байна.

Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2********* тоот актын 349.485,152.74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515.27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байнагэв.

Хариуцагч Гааль, татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нийслэлийн татварын газарт бүртгэлтэй, 2************ тоот регистрийн дугаартай “Пе****** пр********” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 19.286,320.20 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийж, нийт 401.478,871.24 төгрөгийн зөрчил илрүүлэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдэгдлийг 20.537,663.50 төгрөгийн дутуу төлөлттэйгээр баталгаажуулалт хийсэн бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Пе****** пр********” ХХК нь актаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан болно.

Тус татвар төлөгчийн гаргасан гомдолтой танилцаж, дараах тайлбарыг өгч байна. “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль, энэ хуулийн 6.4-т “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг баталсан.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийн 3 дугаар зүйлд ил болгож мэдээлэх хугацаа 3.1 “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж заасан нь зөвхөн ил тод болгож тайлагнах хугацаа бөгөөд Засгийн газраас баталсан журмын 2.1.2-т энэ талаар тодорхой заасан байна.

Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 348 дугаар тогтоолоор “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам"-ын 2.1.1 “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын” шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;” гэж заасан.

Тус аж ахуйн нэгж нь өөрөө хүсэлт гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө баталгаажуулах хяналт шалгалтад орсон бөгөөд шалгалтын явцад илэрсэн зөрчлийг танилцуулахад эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлан өгөх хүсэлт ирүүлээгүй болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Пе****** пр********” ХХК-ийн гаргасан “...Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын тогтоосон 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2********* тоот актын 349.485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн татварын хяналт шалгалт хийх томилолтоор татварын улсын байцаагч А.Б*******, Р.До********* нар “Пе****** пр********” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын тайланд Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулахаар хяналт шалгалтыг явуулж, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулан 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 2********* тоот актаар 19.286,320,2 төгрөгийн буцаан авалтыг тэглэж, 20.537,622,6 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тогтоожээ.

Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хянаад, тус зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолоор актыг хэвээр баталж, Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/265 дугаар тушаалаар уг тогтоолыг баталгаажуулж, тус Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 395 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хариу хүргүүлжээ.

Мөн нэхэмжлэгч “Пе****** пр********” ХХК нь шүүхэд дээрх актыг эс зөвшөөрч маргахдаа “...2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль батлагдсанаас хойш 1 сар гаруй, хэрэгжүүлэх журам батлагдсанаас 15 хоногийн хугацааны дараа тогтоосон байх бөгөөд “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хуулийг ашиглах манай компанид олгогдсон хууль ёсны эрхийг зөрчиж, Монгол Улсын хууль Монгол Улсын иргэд, хуулийн этгээдэд тэгш, шударга үйлчлэх боломжийг боогдуулж байна” хэмээн тайлбарласан байна.

Нэхэмжлэгч “Пе****** пр********” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 19.286.320,2 төгрөгийн илүү төлөлттэй байсан болох нь Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ту************, Ц.Тү************нарын 2***********дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар тогтоогдож байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зорилт нь “... нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан ... байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхөд орших” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Татварын ерөнхий хууль, тухайн төрлийн татварын ... хуулийн дагуу албан татвар ...төлөхөөр, ...заасан хуулийн зохицуулалтад хамаарах хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ...татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү ... тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө ... албан татвар, ... төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, 4.1.1-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль” гэж тус тус зааснаас үзэхэд Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Ту************, Ц.Тү************нарын 2***********дугаартай “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар 19.286.320,2 төгрөгийн илүү төлөлттэй гэснийг тэглэж, 20.537,622,6 төгрөгийн дутуу төлөлттэй гэж тогтоох үед дээрх хуульд зааснаар чөлөөлөгдөх боломжтой, хуулийн хугацаа дуусаагүй, хуулийн үйлчлэлд хамрагдах үндэслэлтэй байсан байна гэж шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Сайн дурын үндсэн дээр хөрөнгө, орлогоо ил болгож бүртгүүлэх, мэдүүлэх, тайлагнах хугацаа нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэсэн бөгөөд нэмэлт өөрчлөлтөөр, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусна” гэж заасан хугацааны дотор нэхэмжлэгчид дээрх дутуу төлөлттэй гэдгээ залруулан шинээр сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргаж, уг хуульд хамрагдан нэг удаа чөлөөлөгдөх боломжтой байсан байхын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 1 дэх заалтын 1.2-т “Хувь хүн, хуулийн этгээдийг нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэхэд гааль, татвар, ...байгууллага, албан тушаалтан зохих журмын дагуу дэмжлэг үзүүлж ажиллана”, 3 дахь заалтын 3.1-т “Төрийн байгууллага, албан тушаалтан нь эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор хувь хүн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж ажиллана” гэж тус тус заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон бусад баримтуудаар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөх ёстой байсан 20.537,622,6 төгрөгийн дутуу төлөлтийг маргаан бүхий актаар нөхөн төлүүлэхээр тогтоохдоо цаг хугацааны хувьд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журам зэрэг нь батлагдан гарч, хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд байхын зэрэгцээ уг хууль, журам хэрэгжих хугацаа дуусах болоогүй байхад ийнхүү актаар төлбөр тогтоосон нь нэхэмжлэгчид хуульд заасан эрхийг эдлэх боломжоор хангаагүй бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нар хууль, журамд заасан үүргээ биелүүлээгүй зэрэг нь хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзэв.

Иймд нэхэмжлэгч “Пе****** пр********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2********* тоот актын 349.485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Пе****** пр********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Р.До*********, А.Б******* нарын 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2********* тоот актын 349.485,152,74 төгрөгийн борлуулалтын орлогын 10 хувь буюу 34.948,515,27 төгрөгийн нөхөн торгууль тавьсан хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасныг баримтлан маргаан бүхий актад дурдсан асуудлаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор сайн дурын үндсэн дээр тайлангаа гаргасныг үндэслэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд зааснаар тайланг нөхөн хүлээн авч, нэг удаа чөлөөлөх нь зүйтэй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ОДМАА