Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ДШМ/512

 

 

 

 

 

     2022           5              12                                      2022/ДШМ/512

 

Б.Ж, Б.Д

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Н.Батсайхан, Ерөнхий шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Ж, түүний өмгөөлөгч Г.Даваахүү,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Б.Ж, Б.Д нарт холбогдох 2002000050051 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б баян овгийн Бгийн Ж, 1978 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ... дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

2. С овгийн Бгийн Д, 1976 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ... тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Шүүгдэгч Б.Ж нь нийтийн албан тушаалтан буюу ... даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогч Б.Дтай бүлэглэн, түүний хүсэлтээр харьяаллын бус буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай С.Лд ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасныг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно” гэж заасныг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж заасныг, мөн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 1 дэх хэсэгт “Дүүргийн нутаг дэвсгэрт нийгмийн даатгалын тухай болон эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих...” гэж заасныг, 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг даатгуулагчдад олгох, тэтгэвэр, тэтгэмжийн олголтод хяналт тавих” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 21 дүгээр байрны 95 тоотод оршин суух бүртгэлтэй иргэн С.Лд ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн 9 сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан байран дотор тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Б.Мөнгөнтуулд албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгүүлж, холбогдох цахим санд шивүүлэн улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас болон тэтгэмжийн мөнгө шилжүүлэх баримт зэрэг дээр гарын үсэг зурж, баталгаажуулан иргэн С.Лгийн Хаан банкин дахь 5225256699 тоот дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн 3,710,352 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон,

шүүгдэгч Б.Д нь нийтийн албан тушаалтан буюу ... Санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн дарга Б.Жтай бүлэглэн, түүний хүсэлтээр харьяаллын бус буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух хаягтай С.Лд ажилгүйдлийн тэтгэмж олгуулахаар Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ” гэж заасныг, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”гэж заасныг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасныг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж заасныг, мөн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилтын 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын сангийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавьж хэлтсийн байцаагч, ажилтнуудыг бүртгэлийн мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах” гэж заасныг, 2 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллагын урсгал болон хөрөнгө оруулалтын батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, түүнийг нягтлан бодох бүртгэл, мэдээллийн санд бүртгэн баталгаажуулж, төсвийн сахилгыг мөрдөж, удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллах” гэж заасныг тус тус зөрчин албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 21 дүгээр байрны 95 тоотод оршин суух бүртгэлтэй иргэн С.Лд ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд тасралтгүй ажиллаагүй, үүнээс сүүлийн 9 сард нь даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөөгүй, ажлаас халагдсаны дараа 14 хоногийн дотор харьяалах Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлээгүй зэрэг зөрчилтэй байхад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан байран дотор тус хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч Б.Мөнгөнтуулд албаны эрх нөлөөгөө ашиглан нөлөөлж, түүгээр тэтгэмжийн бичилтийг хийлгүүлж, холбогдох цахим санд шивүүлэн улмаар ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын хуудас болон тэтгэмжийн мөнгө шилжүүлэх баримт зэрэг дээр гарын үсэг зурж, баталгаажуулан иргэн С.Лгийн Хаан банкин дахь 5225256699 тоот дансанд ажилгүйдлийн тэтгэмжийн 3,710,352 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Ж, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ж, Б.Д нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Дг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Б.Д нарт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг тус бүрт 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, Б.Д нар тус бүрт оногдуулсан 5.400.000 төгрөгийн торгох ялыг тус тус биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Г.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ж нь Б.Мөнгөнтуулд албан тушаал, эрх мэдлээ ашиглан нөлөөлж С.Лд ажилгүйдлийн тэтгэмж олгох ёсгүй байхад олгуулсан, мөн тэтгэмжийн мөнгийг сард хоёр удаа цувуулж олгох ёстой байсныг нэг удаа бөөнд олгосон гэж ойлгогдож байгаа бөгөөд уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах үед, Нийслэлийн прокурорын газарт хянаж байх үед аль алинд нь яг тийм утга агуулга бүхий ойлголт ерөнхийдөө байсан бөгөөд миний бие тухайн үед хэргийг мөрдсөн комиссар болон хянасан прокурорт хандан Б.Ж нь Б.Мөнгөнтуулд чухам яг хэрхэн яаж нөлөөлсөн нь хэрхэн яаж нотлогдож байгааг асууж, ярилцаж байсан боловч төдийлөн тодорхой хариу хэлж байгаагүй. Тэгээд ч хавтаст хэрэгтэй танилцахад Б.Мөнгөнтуулын өргөдөл, гэрчийн мэдүүлэг зэрэгт Б.Дгийн зүгээс Б.Мөнгөнтуултай тухайн асуудлаар хэд хэдэн удаа уулзаж шаардаж байсан тухай мэдүүлсэн байх бөгөөд Б.Жы хувьд С.Лд ажилгүйдлийн тэтгэмж олго гэсэн үүрэг даалгавар өгөөд байсан зүйл огт байдаггүй. Харин эсрэгээрээ Б.Ж нь өөрөө тэр асуудлыг нарийн сайн санахгүй байна. Б.Д, Б.Мөнгөнтуул нар хамтдаа манай өрөөнд орж ирээд нэг тиймэрхүү зүйл ярьж байсан санагдаж байна, гэхдээ тэр С.Л гэх хүний асуудлын тухай байсан уу өөр хүний тухай байсан уу мэдэхгүй санахгүй байна. Тухайн үед нь би наад асуудлаа хууль номынх дагуу шийдвэрлэ гэж хэлээд гаргасан ба С.Л гэдэг хүнд тэтгэмж олго гэж огтхон ч хэлээгүй. Б.Мөнгөнтуулыг дарамтлаагүй, шахалт үзүүлээгүй, айлгаж ичээгээгүй гэдгээ мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт маш тодорхой мэдүүлдэг. Мөн уг асуудлыг мэдэх дараагийн хүн болох Б.Дгийн хувьд С.Лд туслахаар Б.Мөнгөнтуулд хандаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд мэдүүлсэн ба тэрээр энэхүү үйлдэлд Б.Жыг ямар ч холбогдолгүй гэдгийг бас мэдүүлсэн. Тэгээд ч Б.Жы хувьд С.Лг танихгүй, мэдэхгүй, тийм хүний асуудал шийдвэрлэгдсэн гэдгийг ч санахгүй байдалтай байна. Гэрч О.Нямсүрэн шүүх хуралдаанд биечлэн оролцоод С.Лгийн асуудлаар Б.Ж дарга хэн нэгэн ажилтнаа дуудаж үүрэг даалгавар өгсөн зүйл байхгүй. Харин Б.Мөнгөнтуул, Б.Д нар нь өөрсдөө Б.Ж дарга руу санаачилгаараа орж уулзацгааж байсан гэдгийг мэдүүлсэн. Энэ нь хэрвээ Б.Жы хувьд Б.Мөнгөнтуулд нөлөөлөх санаа зорилго байсан бол өөрөө Б.Мөнгөнтуулыг өрөөндөө ороод ир гэж дуудах байтал огт тийм үйл явдал болоогүй байгаа нь нотлогдож байна гэсэн үг юм. Дээрх зүйлсэд үнэлэлт дүгнэлт өгвөл анхан шатны шүүх хэргийн талаар бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Б.Ж нь Б.Мөнгөнтуулд албан тушаалын эрх мэдлээ ашиглаж нөлөөлсөн гэх үйлдэл ямар ч нотлох баримтаар нотлогдоогүй байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнээд байгаа нь хэргийн бодит нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн гэсэн үг юм. Эрүүгийн хуулийн 22.1 зүйл (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол...” гэж томьёолсон байх ба гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхыг шаардсан байна. Тодруулбал, “...албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж...” гэдгээс харахад болгоомжгүйгээр урвуулан ашиглах боломж байхгүй. Заавал үйлдэлдээ санаатай хандсан байхыг шаардана. Мөн “...зориуд хэрэгжүүлэхгүй байж...” гэдгээс харахад мөн л болгоомжгүйгээр зориуд хэрэгжүүлэхгүй байх тухай ойлголт байх боломжгүй. Заавал санаатайгаар зориуд хэрэгжүүлэхгүй байх ойлголт байх ёстой. Тэгэхээр Б.Жыг 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж төсөөлөхөд үйлдэлдээ гэм буруугийн хувьд санаатайгаар хандсан байхыг хэрхэн яаж ямар нотлох баримтаар нотолсон нь туйлын ойлгомжгүй байна. Түүнчлэн “...давуу байдал бий болгох...” гэдгийг хэрхэн яаж ойлгож байгаатай миний санал зөрдөг. Улсын яллагч “...эдийн засгийн хувьд давуу байдал бий болгосон...” гэх тайлбар анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Эдийн засгийн давуу байдал бий болгох гэх ойлголт байх боломжгүй. Эдийн засгийн хувьд ашиг олох, эсвэл алдагдалд орох гэсэн ойлголтууд байж болно. Мөн давуу байдал гэдгийг бусдаас ямар нэгэн зүйлээрээ илүү байхыг давуу байдал гэж ойлгодог. Гэтэл С.Лгийн хувьд олох ёсгүй байсан орлого олсон явдлыг эдийн засгийн хувьд давуу байдал бий болсон гэж ойлгох нь зөв эсэхэд эргэлзэж байна. Тэгэхээр энэ шинжээрээ ч гэсэн 22.1 зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар мэтгэлцээн явагдсан ба улсын яллагч энэ талаар бүрэн дүүрэн өөрийнхөө байр суурийг хамгаалсан тайлбар хэлж чадаагүй, шийтгэх тогтоолд энэ талаар тодорхой дурдаагүй байна. Б.Жы 2018 оны ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан байх бөгөөд уг ажлын байрны тодорхойлолт нь хүчин төгөлдөр болоогүй, ажилтанд өөрт нь танилцуулж гарын үсэг зуруулаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан хэргийн талаарх дүгнэлтэд “...иргэн С.Лд ажилгүйдлийн тэтгэмж олговол Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг илтэд зөрчихөөр байгааг урьдчилан ухамсарлаж мэдэж авсан, мэдсэн тухайн тохиолдолд тухайн зөрчил бүхий материалын бүрдүүлбэр, мэдээллийн сангийн бүртгэл, хууль бус үйл ажиллагааг хянан шалгаж, улмаар таслан зогсоох ёстой байтал..." гэж дурдсан байгаагаас харахад Б.Жыг яагаад эдгээр үүргүүдийг заавал биелүүлэх ёстой гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байх ба зүйлчлэлтэйгээ мөн тохирохгүй байна. Тодруулбал, Б.Ж нь хийх гүйцэтгэх ёстой үүргээ зориуд гүйцэтгээгүй тохиолдолд 22.1 дүгээр зүйлд заасан зүйлчлэл зөв байх боломжтой ба болгоомжгүй байгаа тохиолдолд энэ зүйлчлэл хэрэглэгдэхгүй. Харин 23.5 дугаар зүйл (Хайнга хандах)-ийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл байх бололцоотой байж магадгүй. Нэмээд хэлэхэд тухайн байгууллагад байгаа байцаагч бүрийн хянаж шалгасныхаа дараа даргаар гарын үсэг зуруулж байгаа асуудлуудыг Б.Ж хэлтсийн даргын хувьд нэг бүрчлэн дахин хянаж шалгах үүрэггүй, тэгэх боломжгүй. Хэрвээ тэгэх ёстой гэж үзэж байгаа бол тухайн байгууллагад хэлтсийн даргаас өөр ажилтан байх шаардлага анхнаасаа байгаагүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Б.Жыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ж тус шүүх хуралдаанд “нэмж хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд Нямсүрэн гэх гэрчийг оролцуулсан. Ажилгүйдлийн тэтгэмж авсан С.Л гэдэг хүн анх Б.Дд хандсан. Б.Д нь С.Лгийн эгч Хонгорзулыг урьд таньдаг байсан нөхцөл байдал тогтоогдсон. Ингээд С.Л нь эгчээрээ дамжуулж Б.Дтай холбогдсон. Б.Д нь С.Л гэх хүний өмнөөс өөрөө хүсэлтийг нь бичээд Б.Жд “...Хонгорзулын дүү нь юм байна. Ийм асуудалтай байгаа юм байна” гэж хэлсэн байдаг. Гэвч анхан шатны шүүх хуралдаанд Б.Д мэдүүлгээ өөрчилж “...Б.Ж хамааралгүй, би ганцаараа зохион байгуулсан” гэх асуудлыг ярьсан. Гэрч Нямсүрэн нь Б.Жы туслахаар ажиллаж байсан. Гэрч Нямсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “... Д гэх хүн Лгийн хувийн хэргийг надад өгөөд “даргаар гарын үсэг зуруулчих” гэхээр нь би даргад танилцуулахгүй бол гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Тэгсэн Б.Д өөрөө материалыг өрөөнд нь авч орсон” гэсэн байдаг. Нийгмийн даатгалын тухай хуульд ажилгүйдлийн тэтгэмжийг 45 хоногт багтааж олгож болно гэх хуулийн заалттай. Гэтэл С.Л гэх хүнд нэг өдөрт зургаан удаагийн гүйлгээгээр нийт 3.710.352 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ асуудлыг ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Д, Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Ж нар гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Б.Жы зүгээс ийм асуудал болсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэдэг тайлбарыг өгдөг боловч гэрч Нямсүрэн, Б.Мөнгөнтуул нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байдаг. Иймд хайнга хандах гэмт хэргийн шинж байхгүй. Хавтас хэрэгт Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаас баталсан хоёр ажлын байрны тодорхойлолт авагдсан. Уг ажлын байрны тодорхойлолтыг Б.Жы зүгээс хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Гэхдээ гэмт хэрэг гарах цаг хугацаанд эрх бүхий байгууллагаас ажлын байрны тодорхойлолтыг баталсан байсан. Дараа нь шинэчлэн баталсан тохиолдол байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд тухайн ажлын байрны тодорхойлолт хүчин төгөлдөр үйлчилж байсан учраас ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байсан гэх үндэслэлээр буруутгасан. С.Лгийн нийгмийн даатгалын дэвтэр дээр Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ариунбуян гэх хүн баталгаажуулалт хийсэн байдаг. Үүнийг Мөнгөнтуул хянаад хуурамч болохыг Д, Ж нарт мэдэгдсэн боловч Д, Ж нар “хүлээж аваад шийд” гэсэн үүрэг даалгавар өгсөн болохыг мэдүүлсэн. Уг гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь хангалттай тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ж нь ... даргаар, Б.Д нь ... санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа бүлэглэж нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж тус тус заасныг болон холбогдох бусад журмыг зөрчин 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн С.Лд ажилгүйдлийн тэтгэмжийн 3.710.352 төгрөгийг хууль бусаар олгуулж түүнд давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Мөнгөнтуулын “...Манай хэлтсийн тэтгэмжийн сангийн нягтлан бодогч Б.Ундармаагийн авч ирээд надад өгсөн материалаас Нийгмийн даатгалын 1483966 дугаартай иргэн Самбуунямын Лгийн хуулбар дэвтрийг үзэхэд зөвхөн ажилласан жил нь 24 сар байх ёстой байтал нийгмийн даатгалын дэвтэрт сүүлийн 10 сараар бичигдсэн байсан. Уг дэвтэрт Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр 2018 оны 11 сараас 2019 оны 6 сарыг дуусах хугацаанд “Шилдэг мах” ХХК дээр нийгмийн даатгал төлөгдсөн бүртгэл байсан. Гэтэл сүүлийн 3 сар буюу 7-9 дүгээр сард Баянхонгор аймгийн “Хонгор пресс” ХХК дээр өндөр дүнгээр төлсөн бүртгэлийг нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн байсан. Энэ 2 байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг шалгаж баталгаажуулсан даатгалын байцаагчийн гарын үсэг, тэмдэг ижилхэн нэг байсан. Тушаал нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс халагдсан бол 14 хоногийн дотор харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх ёстой. Гэтэл энэ заалт зөрчигдөж 26-ны өдрөөс өмнө өгөгдсөн байх байтал 11 дүгээр сарын 30-ны өдөр авчирч өгсөн. Мөн гар өргөдөл нь байхгүй байсныг Б.Д нь бичиж өгсөн. Би уг асуудлыг хийхгүй байсан чинь Ж, Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Д нарын шахалтаар Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу илт хуурамч буюу шаардлага хангаагүй хуулбар бичиг баримтыг хянаад шаардлага хангаагүй бол буцаах үүрэгтэй байсан боловч материалыг хүлээн авч программд шивж оруулсан. Энэ асуудал хэзээ нэгэн цагт шалгаад илэрнэ гэдгийг мэдэж байсан учир нотлох баримт болгох зорилгоор Дгийн 88444444 дугаартай утсыг хувийн хэрэг мэдээллийн баазад оруулсан, хэвлээд Дд өгсөн. ...“Ажилгүйдлийн тэтгэмж тогтоолт”-ын хуудсыг байцаагч бичээд хяналтын байцаагч хянаж зураад Тасгийн дарга нь баталгаажуулж гарын үсэг зурдаг. Дараа нь ерөнхий нягтлан хянаад гарын үсэг зурдаг. Хамгийн сүүлд хэлтсийн дарга баталгаажуулан гарын үсэг зурдаг юм. Харьяаллын дагуу үйлчилгээний тасгийн дарга А.Энхжаргал гарын үсэг зурах бичиг дээр Баянхошуу тасгийн дарга О.Баярсайханаар гарын үсэг зурагдсан байсан. ...нягтлан бодогч дээр Б.Д зурсан байсан. ...Нийгмийн даатгалын хуулийнд 76 хоногийн хугацаанд 4 удаа хувааж өгөхөөр заасан байдаг тул би хуваарийг дээрх байдлаар хийсэн. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бөөнд нь буюу 3.710.352 төгрөгийг гаргасан байдаг. ...Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналтын улсын ахлах байцаагч Н.Батчимэг шалгалтаар тавьсан “илт хуурамч" гэх акттай танилцсаны дараа дахин бичиг хянаж үзсэн. Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт дээр байгаа бичиг нь өргөдөл гаргаж өгсөн Б.Дгийн бичигтэй ижил байсан. Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэн Г.Наранбаттай уулзахад манайх биш гэсэн. Манай мэдээллийн баазад байхгүй Баянхонгор аймгаас оруулсан байсан. 29 дүгээр хороонд байдаг эсэх талаар Г.Наранбат асуухад улсын бүртгэлд байхгүй байна гэсэн. Баянхонгор аймгаас Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд шилжсэн байна. Яагаад шилжин явах тодорхойлолт хийсэн талаар мэдэхгүй байна гэсэн. Манай дээр тогтоолгохын тулд албаар 29 дүгээр хороонд амьдардаг болгосон байна гэж ойлгосон. Буцаан төлүүлэх акт тавигдаад энэ мөнгө төлөгдсөн гэж Ж дарга актыг танилцуулахдаа хэлсэн. ...” /1хх 42-43, 45/,

гэрч Д.Базарбаатарын “...Б.Мөнгөнтуулаас гаргасан нэмэлт тайлбар гэх 23 хуудас материалыг над руу манай газрын дарга цохолт хийсэн. ...Хуулиар бол Нийгмийн даатгалын шимтгэлийг 24 сар төлсөн байх, үүний сүүлийн 9 сар нь тасралтгүй төлсөн байхыг шаарддаг. Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо иргэний оршин суугаа харьяаллын дагуу нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргах ёстой. Түүнд хавсаргах материал нь баталгаажсан нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халагдсан тушаал, харьяа дүүргийн халамж үйлчилгээний хэлтэст бүртгүүлсэн тодорхойлолт байх ёстой. Нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн тэтгэмжийн байцаагч нь тушаал гарснаас хойш 14 хоногийн дотор авах ёстой. Бичиг бүрдлийг шалгаж үзээд шаардлага хангасан бол хүлээн авч программд оруулдаг. Санхүү бүртгэлийн тасгийн дарга нь хянаж үзээд хэлтсийн даргын гарын үсгийг үндэслэн мөнгийг шилжүүлдэг юм. Сард 2 хувааж 74 хоногийн дотор олгодог юм. Жишээлбэл, Лгийн 3.710.312 төгрөгийг 4-5 хувааж өгөх ёстой юм. Гэтэл энэ мөнгийг бөөнөөр олгосон гэдгийг өнөөдөр Н.Батчимэгтэй ярихад хэлж байсан. ...Бичиг баримтуудыг нэг бүрчлэн үзэхэд иргэний харьяалал зөрчин хүлээн авсан. Нийгмийн даатгалын дэвтэр дээрх 2 өөр газрын байцаагч нарын гарын үсэг адилхан, халагдсанаас хойш 14 хоногийн хугацаа хэтэрсэн байхад тэтгэмж олгосон зэрэг зөрчлүүд харагдаж байсан. ...” /хх1 49/,

гэрч Э.Өсөхжаргалын “... Б.Мөнгөнтуулаас 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой өргөдлийг Нийгмийн даатгалын Ерөнхий газарт ирүүлсэн. ...Өргөдөлтэй танилцан өргөдөлд дурдагдаж байгаа албан хаагч нараас НДЕГ дээр биечлэн тодруулга, бичгээр тайлбаруудыг авсан. ...... Санхүү бүртгэлийн тасгийн дарга Б.Д нь ажилгүйдлийн тэтгэмж авах иргэн Лгийн зөвшөөрлөөр түүний өмнөөс өргөдлийг бичин гарын үсэг зурсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. ...” /1хх 47/,

гэрч Н.Батчимэгийн “...Шалгалтаар 4 даатгуулагчтай холбоотой 16.3 сая төгрөгийн зөрчил илэрч Улсын байцаагчийн акт тогтоож нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн. ...Даатгуулагч С.Л нартай холбоотой 7.3 сая төгрөгийг Нийгмийн даатгалын хэлтэст хариуцуулж шийдвэрлэсэн. ...Ажилгүйдлийн тэтгэмж олгохдоо ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн дээр бичиг баримтаа ажлаас халагдсанаас хойш 14 хоногт өгөх ёстой. Холбогдох бичиг баримт нь нийгмийн даатгалын дэвтэр, тушаал бусад холбогдох бичиг баримтаар нотлогдох ёстой. Хувийн хэрэг нээгээд хяналт шалгалтын байцаагч, санхүүгийн албаны дарга, хэлтсийн дарга нараар хянагдаж тус тус гарын үсэг зуруулж баталгаажуулдаг. Үүний дараа сангаас тэтгэмж олгодог. ...Даатгуулагч С.Лд холбогдох 3.7 сая төгрөгийн зөрчилд ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан мэргэжилтэн, хяналтын байцаагч, сангийн нягтлан бодогч, хэлтсийн дарга зэрэг ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага хяналт сулруулсан буруутай үйлдэл байгаа. ...Санхүүгийн дарга Дгийн гар утасны дугаарыг Лгийн тэтгэмжийн хувийн хэрэг дээр тавьсан байсан. ...Тэгээд сүүлд нь Б.Мөнгөнтуул нь надад удирдлагууд тухайн үед олго гээд олгуулсан гэж байсан. ...Би удирдамжид заасан ажлын чиг үүргийн дагуу ажилласан. “Хонгор пресс” ХХК дээр нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байхад ажилгүйдлийн тэтгэмж олгосон байсан. Шалгалтын явцад өрийг нь төлүүлсэн. Мөн хаягийн зөрчилтэй буюу Сонгинохайрхан дүүрэгт амьдардаггүй хүн байсан. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар дүүргийн оршин суугч хүний асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс авч шийдвэрлэсэн. ...Хувийн хэргийн тэтгэмж бодох хуудас хэсэгт бүртгэл хийхдээ ажлаас халагдсан огноо хэсэгт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, бүртгэл хийлгэсэн огноо хэсэгт нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэж бүртгэсэн байсан. Энийг хуурамч гэж үзсэн. Яагаад гэвэл, тэтгэмж бодох программаас яг мэдээлэл оруулсан өдрөө тэтгэмж бодох хуудасны зүүн доод хэсэгт он сар өдөр нь гардаг. Тэр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэж гарсан байсан. Мөн тэтгэмжийг хянасан, бодсон, олгосон бүх өдөр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байсан. Яагаад гэвэл тухайн үйл ажиллагааг нэг өдрийн дотор хийх боломжгүй гэж үзсэн. Тэтгэмжийг сард 2 удаа буюу уг тэтгэмжийг 5 удаагийн олголтоор олгох ёстой. Гэтэл бөөнөөр нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олголт хийгдсэн байсан. ...С.Л нь 2018 оны 1-6 дугаар сард Сүхбаатар дүүргийн харьяа “Шилдэг мах” ХХК-д ажиллаж байгаад жирэмсний болон амаржсаны тэтгэмж авч, 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр төрсөн. Төрөөд сар хүрээгүй байхдаа “Хонгор пресс” ХХК-д ажилд орсныг бол хуурамч байх магадлалтай гэж үзсэн. Хувийн хэрэгт хавсаргагдсан хаягийн тодорхойлолт нь Сонгинохайрхан дүүргийн гэсэн бүртгэлтэй байсан. Тухайн үед иргэний бүртгэлийн Redwab программаас оршин суугаа газрын тодорхойлж үзэхэд Сүхбаатар дүүргийн харьяа иргэн байсан. ...Нийгмийн даатгалын шимтгэлийн программаас “Хонгор пресс” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй эсэхийг шалгахад өртэй байсан. Миний хувьд ажилгүйдлийн тэтгэмжийг шалгах удирдамжтай учраас "Хонгор пресс” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн талаар дурдаагүй. ...Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тогтоолоор баталсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ын 5.2 дахь заалтыг зөрчсөн гэж актад бичсэн. Энэ журмын 5.2-д “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ Нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлж, ажилгүйдлийн тэтгэмж тогтооход шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. ...” /1хх 54-55, 6хх 130-133/,

гэрч Б.Ундармаагийн “...Самбуугийн Л гэж хүн нь Баянхонгорынх Ерөнхий нягтлан Б.Д өгсөн учраас тэгж ойлгосон. Ажлаас чөлөөлөгдөөд 14 хоногийн дотор материал өгөх ёстой байдаг. Тэр хугацаа нь өнгөрсөн байсан учир таньдаг хүнээр дамжуулж өгүүлж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайн хүний хувийн хэргийг надаар дамжуулж Мөнгөнтуулд өгүүлсэн. Эхлээд Мөнгөнтуул нь 14 хоног нь өнгөрсөн хууль зөрчинө гэж хэлээд буцаасныг нь Дд дахиад аваачаад өг гэж хэлээд эргээд аваачиж өгөхөд авсан эсэхийг санахгүй байна. 2 дугаар гарын үсгийг Б.Д, 1 дүгээр гарын үсгийг Б.Ж гарын үсэг зурж банкинд хүргүүлдэг. Б.Ж дарга гарын үсэг зурж байгаа учир нэг удаа олгож байгаа гэдгийг мэдэж байсан. Би 25-ны өдөр жагсаалтаа гаргасан байдаг юм. Гэтэл 30-ны өдөр жагсаалт гаргасан учир цөөхөн хүн байсан байх. Б.Д нь өөрөө аваад дарга руу орж зуруулж байгаа учир нөгөө хүнийх гээд зуруулсан байх. ...” /1хх 66/,

гэрч О.Нямсүрэнгийн “...2021 оны 7 дугаар сард ажилд орсон. ...Б.Ж дарга намайг өрөөндөө дуудаад Б.Мөнгөнтуул, Б.Д нартай холбоотой ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Тэр талаар санаж мэдэж байгаа зүйлээ Авлигатай тэмцэх газар хэлээрэй гэсэн. Тэр ямар хүний ажилгүйдлийн тэтгэмжийн асуудал болох талаар асуусан чинь С.Л гэж хүний асуудал байсан. Тухайн 2018 оны сүүлээр Б.Д дарга намайг дуудаад С.Хонгорзулын эгч С.Лгийн ажилгүйдлийн хувийг хэрэг байгаа даргаар зуруулчих гэсэн. Ер нь өмнө С.Хонгорзул Баянхонгорт хамт ажиллаж байсан. ...Тэгэхэд би хүний юмыг зуруулах гэхээр дарга өөрийг нь уулзуул гээд зурдаггүй. Тэгэхээр нь та өөрөө авч ор, би чадахгүй гэж хэлж байсан. Тэгээд Б.Д өөрөө нөгөө баримтаа бариад дарга руу орж гараад яваад байсан. Би цаанаа юу ярьсан талаар бол би мэдэхгүй. Б.Д нь 2 удаа миний мэдэхийн лав дээрх хувийн хэргийг барьж дарга дээр орж байсан. Ажилгүйдлийн тэтгэмжийн байцаагч байсан Б.Мөнгөнтуул тэр үед дарга руу орж байсан. Тэгэхдээ хувийн хэрэг бариад орж байсан. С.Лгийн хувийн хэрэг байсан. Мөнгөнтуул нь тэр хүний асуудлаар тухайн үед дарга руу орж гараад яваад байсан юм аа. ...” /6хх 158-159/,

гэрч А.Энхжаргалын “...Ажилгүйдлийн тэтгэмжийг олгохдоо заавал ажлаас халагдсан байх ёстой. Нийтдээ 24 сар түүнээс 9 сар нь тасралтгүй ажилласан байх. Ажлаас халагдсан өдрөөс 14 хоногийн дотор өөрийн оршин суугаа хаягт байрлах нийгмийн даатгалын байгууллагад өгөх ёстой. ...Хуулийн дагуу 76 хоног дотор 2 удаа олгох байдлаар ажилгүйдлийн тэтгэмж авагчийн дансанд оруулах ёстой. Ажилд орсон, нас барсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн бол тэтгэмжийг зогсоох эрхтэй. ...Би С.Л нь ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх талаар би анх мэдээгүй байсан. Гэтэл 2019 оны 12 дугаар сард хийсэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын тэтгэмжийн аяны хүрээнд акт тавигдаад тэр актыг Хяналт шалгалтын тасгийн дарга Э.Булганчимэг нь хэлтсийн даргын зөвлөлд танилцуулсан. ...Тэгэхэд нэгэн дээр үйлчилгээний тасгийн дарга А.Энхжаргал гэж зурах ёстой байтал Баянхошуу тасгийн дарга О.Баярсайхан гарын үсэг зурсан байсан. ...Хяналтын хуудасны тэмдэглэл дээр заавал бичиж байгаад орлож гарын үсэг зурдаг. Тэр үед О.Баярсайхан бичээгүй байсан. ...Б.Мөнгөнтуулд танилцуулах сонсгол явсан. Мөнгөнтуул акт дээр гарын үсэг зурахгүй, Лг та нар гуйчхаад надаар төлүүлэх гээд гэж байна гэсэн. ...Баярсайханд даргаас яагаад миний өмнөөс зурсан гэхэд дарга л зуруулсан байх гэсэн. Хяналт шалгалтын байцаагч Эрдэнэчимэгээс асуухад намайг ажлаа тараад гэртээ харьсан байхад Д дарга дуудаад зуруулсан гэсэн. ...Би Б.Мөнгөнтуулын хуулбар материалыг үзэхэд С.Лтэй холбоотой асуудлыг үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүх асуудлыг шийдээд өдөрт нь бөөнөөр мөнгийг гаргасан байсан. ..." /1хх 81/,

гэрч А.Эрдэнэчимэгийн“...Ажилгүйдлийн тэтгэмжийн хувьд тэтгэмжийн байцаагч нь хувийн хэрэг нээж программдаа оруулаад ажилгүйдлийн тэтгэмжийг тогтоолтын хуудсаар тогтоогдоод материалын манай хяналтын тасагт оруулж ирдэг. Хяналтын байцаагч нар нь орж ирсэн материалыг хувааж аваад хянадаг. Бичиг баримтын бүрдэл байгаа эсэх, ажилгүйдлийн тэтгэмжийн 24 сар болон сүүлийн 9 сар нь тасралтгүй байна уу, ажлаас гарсан тушаал нь 14 хоног дотроо байна уу, ажилласан жилийг зөв оруулж уу, тэтгэмж бодох 3 сарын цалинг зөв оруулж уу гэдгийг шалгаад хэрвээ асуудалгүй бол гарын үсэг зураад зарим юм дутуу эрх үүсэхээргүй бол буцаагаад байцаагчид өгдөг. ...Мөнгөнтуул гэж тэтгэмжийн байцаагчтай ярьж Лгийн ажилгүйдлийн тэтгэмжийн талаар асуухад яагаа вэ, чамайг тараад явж байхад эргэж дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулсан тэр ажилгүйдлийн тэтгэмж шүү дээ гэсэн. ...Намайг ажлаа тараад явж байхад Д дарга намайг дуудаад нэг хүний ажилгүй тэтгэмжийн тогтоолт дээр гарын үсэг зур гээд зуруулсан. Миний санахад уг ажилгүйдлийн тэтгэмжийн тогтоолтын материал над дээр өмнө хянуулаад би шаардлага хангахгүй буцаасан. Тэгээд орой нь намайг хянасан гэдэг утгаар дуудсан. Тухайн материалын хувьд ажилгүйдлийн тэтгэмж тогтоолгох өргөдлөө 14 хоног өнгөрсний дараа ирүүлсэн. Сүүлийн 3 сарын цалин нь өндөр байсан зэрэг зөрчил байсан. Дотроо ажилладаг учир шахаж шаардсаны үндсэн дээр л гарын үсэг зурсан. Санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч зур гээд байсан учраас өөрөө хариуцах юм байгаа биз гээд зурсан. Мөнгөнтуул эгч над дээр авч орж ирээд шаардлага хангахгүй, Д дарга шахаад байна гэж хэлсэн. Би тэр үед нь бол буцаасан юм. ...” /4хх 196/,

гэрч С.Хонгорзулын “...Б.Д эгчтэй төрөл садны холбоотой мөн Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хамт ажиллаж байсан. ...2017 онд миний эгч болох С.Л Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа бүрдүүлэн өгсөн гэж надад тухайн үед хэлсэн. Ажилгүйдлийн тэтгэмжийн материалаа өгсний дараа миний хувьд Б.Д эгчид та С.Лгийн ажилгүйдлийн тэтгэмжийг боломжтой бол хурдан оруулаад өгөөрэй гэж гуйсан. ...Сүүлд асуухад 3.7 сая төгрөгийн тэтгэмж бодогдон орсон байсан. ...Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг би ажилтнаараа бичүүлээгүй. ...“Хонгор пресс” ХХК нь миний хамааралтай манай гэр бүлийн хүний компани юм. ...”Хонгор пресс” ХХК-д С.Л нь нийгмийн даатгалын дэвтрээ энд эмнэлэгт үзүүлэх шаардлагатай болоод гуйгаад бөглүүлсэн гэж байсан. ...” /6хх 149-151/,

гэрч С.Лгийн “...2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын хугацаанд “Шилдэг мах” ХХК-д нягтлангаар ажиллаж байсан. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар товчооны тэнд байдаг компани. ...Энэ компанийн ажил явахгүй болсон учир гараад “Хонгор пресс” хэвлэлийн компанид орсон. ...Баянхонгор аймагт хэдхэн сар ажилласан 2-3 сар ажилласан. ...Би Сүхбаатар дүүргийн энэ хаяг дээрээ 2005 оноос хойш амьдарч байгаа. Бүртгэл нь 2009 оноос байх. 2019 оны 9 дүгээр сард жирэмсэн байсан учир ажиллах боломжгүй болоод ажлаас гараад ажилгүйдлийн тэтгэмж авдаг гэдгийг мэдээд хөөцөлдсөн. “Хонгор пресс” ХХК-аас ажлаас халагдсан тушаал авчирч өг гэсэн учир тушаалыг гаргуулан авсан. Мөн “Шилдэг мах” ХХК-аас ажлаас халагдсан тушаалаа авч ир гэсэн. Тэрийг нь өгч чадаагүй. Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын байцаагч нь над руу утсаар яриад нийгмийн даатгал давхар төлсөн байна гэсэн. ...Тэгээд бичиг баримтаа өгөх гэхэд дутуу байна гээд аваагүй. Тэгээд ямар бичиг гэлээ тэр дутуу гэсэн бичгийг нь хийгээд нөхөртөө өгчих гээд өгөөд явуулсан чинь өгчихсөн байсан. Тэгээд ажилгүйдлийн тэтгэмж миний дансанд 3.000.000 гаруй төгрөг орж ирсэн байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газраас нь хүн яриад хугацаа хэтэрсэн байна. Мөнгөө төл гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь төлчихсөн. ...Материал дутуу гэж буцаасан учраас хугацаа алдчихсан юм. Д манай холын хамаатан юм. ...Манай нөхөр Н.Алтан-Одыг Б.Дд аваачиж өг гэж хэлсэн. ...2005 оноос Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21-95 тоот орон сууцыг манайх худалдан авч амьдарч эхэлсэн. ...Ер нь бол 2005 оноос хойш энэ хаягтаа амьдарч байгаа, Сонгинохайрхан дүүрэгт албан ёсоор бүртгүүлж байгаагүй. Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирсэн тухай тодорхойлолт хэрэгт авагдсан баримтыг би гаргаж өгөөгүй. Энийг анх удаа харж байна. Энийг ажилгүйдлийн тэтгэмжийн материалд өгөөгүй. Би Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс дээр өөрөө очоод материалаа өгөх гэхэд дутуу байна гээд аваагүй. Тэгээд Д эгч рүү яриад ажилгүйдлийн тэтгэмжээ авах гэсэн чинь материал дутуу байж байгаад материалаа өгөх гэсээр байтал хугацаа дуусчихлаа танд өгчихвөл гаргаж өгөөч ээ гэж гуйсан. Д эгч авчраад өгчих гэсэн. Би нийгмийн даатгалын лавлагаа Сүхбаатар дүүргээс очиж авч өгсөн. ...Би Баянхонгор аймаг руу явсан учир нөхрөөрөө Б.Дд өгүүлсэн. ...” /1хх 95, 6хх 145/,

гэрч Д.Ариунбуянгийн “...Би С.Лг танихгүй. ...С.Лгийн 2018 онд нийгмийн даатгалын дэвтэр дээр баталгаажуулалт хийсэн гарын үсэг минийх байна. ...Миний одоо санаж байгаагаар дөнгөж ажилдаа ороод байж байсан үе таарсан байна. 2018 онд миний тухайд энэ асуудлыг сайн мэдэхгүй байсан нь буруудсан байна. Миний одоогийн эрхэлж байгаа ажлын байрны тодорхойлолтод зааснаар Нийгмийн даатгалын дэвтрийг тулган баталгаажуулж хянах, даатгуулагчийн дэвтрийг баталгаажуулах талаар тусгасан байдаг. ...Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй “Хонгор пресс” ХХК нь 2018 оны 7 дугаар сараас 9 дүгээр саруудад тайлан мэдээ өгч, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 929.400 төгрөгийн шимтгэлийн өртэй байсан. ...С.Лгийн нийгмийн даатгалын дэвтрийг ямар хүн ирж баталгаажуулсан эсэхийг санахгүй. ...С.Хонгорзул нь “Хонгор пресс” ХХК-ийг бүртгүүлэхээр хүсэлтээ өгсний дагуу бүртгэж, тайлангуудыг хүлээн авч, мэдээнүүдийг нөхөж авсан болно. ...” /1хх 77, 6хх 141-142/,

гэрч Г.Энхтайвангийн “...Баянхонгор аймагт Хонгор пресс ХХК-г үүсгэн байгуулж 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. ...С.Лг ямар нэг гэрээ, бичиг баримт үйлдэлгүй, амаар ярьж тохироод ажиллуулсан. ...2018 оны намраас манай ажил дээр 3 сарын хугацаанд ажиллаад 2018 оны сүүлээр ажлаас өөрийн хүсэлтээр нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгсөн. ..." /1хх 79/,

гэрч Г.Наранбатын “...Ажлаас халагдсан иргэн ажилгүйдлийн тэтгэмжээ авахын тулд тухайн дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст бүртгүүлсэн байх ёстой байдаг. Батлагдсан маягтын дагуу тухайн иргэн нь халамжийн хэлтэст бөглөж өгдөг. Бөглөсөн маягтыг ажил хайгч иргэнээр хөдөлмөрийн зах зээлийн программд шивж өгдөг. Энэ программ нь Хөдөлмөр халамж үйлчилгээний нэгдсэн программ юм. Үүний дараа тухайн иргэнд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил хайгчаар бүртгүүлсэн болохыг тодорхойлолт өгдөг. Тухайн мэргэжилтэн нь тодорхойлолт дээр гарын үсэг зурж, хөдөлмөр эрхлэлтийн алба гэсэн тэмдэг дардаг. Үүнийг ажилгүй тэтгэмж авах материалдаа өгдөг юм. Энэ байхгүй бол ажилгүйдлийн тэтгэмж олгохгүй. 2019 оны сүүлээр шиг санаж байна. Тэтгэмжийн байцаагч гээд нэг эмэгтэй ирээд энэ С.Л гэж хүнээс болоод акт тавигдчихлаа. Энэ өөрийн чинь хийж өгсөн бичиг мөн үү гэж асуусан. Тэгэхээр миний бичгийн хэлбэр, мөн гарын үсэг биш байна гэж хэлсэн. ...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 21 дүгээр байр 30 тоотод амьдардаг гэсэн нарийн хуудас Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлээс өгсөн харагдаж байсан. Энэ бичиг байгаа тохиолдолд бид нар бичиг хийгээд өгдөг. Тэгээд программ дээр регистр үзэхэд Баянхонгор аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс ажил хайгчаар бүртгэсэн байсан. Манай хэлтэс дээр бүртгээгүй байсан. Ийм учраас миний гарын үсэгтэй С.Лд өгсөн тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн байна. ...хэн ч компьютерт дуурайлгаад хийчих боломжтой. ...” /1хх 98/,

гэрч Г.Дашхоролын “...2018 оны 11 дүгээр сараас нарийн хуудсыг хэвлэхээ больж, шууд мэдээллийн санд тусгадаг болсон. Улсын бүртгэгч гарын үсэг зурдаггүй юм. Уг таны үзүүлж байгаа нарийн хуудас буюу шилжин ирсэн тухай тодорхойлолтыг харахад миний нэртэй хуудас байна. Тухайн үед буюу 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны улсын бүртгэгч дөнгөж болсон байсан. Уг хуудасны 111963 дугаар код нь манай Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 7 хорооны код байна гэсэн хэдий ч ард талд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо гэж бичсэн байна. Энэ бол засвар хийсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, программаас ингэж хэвлэх боломжгүй хуурамчаар үйлдсэн гэж үзнэ. Хаяг нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 21 байр 30 тоот гэсэн байна. Энэ дэлгэрэнгүй хаягийг мөн хуурамчаар үйлдсэн байх үндэслэлтэй байна. Яагаад гэвэл би Сүхбаатар дүүргийн улсын бүртгэгч байхад Сонгинохайрхан дүүргийн хаягтай нарийн хуудсыг хэвлэх боломжгүй. ...Миний ашиглаж байсан программ буюу шилжилт хөдөлгөөний программ бол тухайн нутаг дэвсгэрийн л бааз суусан байдаг. ...” /6хх 126-127/,

гэрч Ц.Билгүүнгэрэлийн “...Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Улсын бүртгэгчээр шилжин томилогдон ажилласан. ...Самбууням овогтой Л нь иргэний бүртгэлийн сүлжээнд 2015 оны 5 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгаас Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг рүү шилжин явсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 29-нд Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, их тойруу гудамж, 21 дүгээр байрны 95 тоот гэсэн хаяг дээр бүртгэл хийлгэсэн байна. Түүнээс хойш ямар нэгэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгээгүй байсан. Шилжин ирсэн тодорхойлолт дээр байгаа 100476762 код нь тухайн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгээд хэвлэхэд ашигладаг үнэт цаасны дугаарыг илтгэдэг юм. 111963 гэдэг бүртгэлийн дугаар нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороог илэрхийлж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо гэж шилжин ирсэн бүртгэл дээр байгаа нь буруу алдаатай бүртгэл байна. Өөрөөр хэлбэл, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны бүртгэлийн дугаар нь 1116107 гэж гарах ёстой. Энэ шилжин ирсэн бүртгэл нь иргэний бүртгэлийн системд бүртгэгдээгүй албан ёсны бус хуурамч бүртгэл. ...С.Л Сонгинохайрхан дүүргийн иргэнээр огт бүртгүүлж байгаагүй. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн байсан юм байна лээ. ...2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөр иргэний бүртгэл хийгдэх боломжгүй. ...” /6хх 135/,

шүүгдэгч Б.Дгийн яллагдагчаар өгсөн “...Уг асуудлыг товчхон мэдүүлбэл С.Лгийн ажилгүйдлийн тэтгэмжийн өргөдөл өгөх хугацаа бол хэтэрсэн байсан. Гэхдээ хөл нь хугарсан гэж байсан. Хүндэтгэн үзэх шалтгаан гэж байдаг. 3 сар дотроо болох юм гээд ажилгүйдлийн байцаагч Мөнгөнтуулд Ундармааг өгчих гэж хэлсэн. Тэгсэн чинь Мөнгөнтуул авахгүй байна гэсэн. Тэгээд би буцаагаад оруулаад өгчих гэхэд Мөнгөнтуул бодохгүй байна гэсэн. Тэгээд хэлтсийн дарга Ж дээр ороод Хонгорзулын эгч нь манайхаас ажилгүйдлийн тэтгэмж авах хугацаа нь өнгөрсөн юм байна. Мөнгөнтуул шийдэж өгөхгүй байна гэж хэлсэн санагдаж байна. Таньдаг болохоороо даргад хэлчихсэн юм. Нэг дор шилжүүлдэггүйг мэднэ. Гэхдээ нэг дор шилжүүлсэн. ...” /5хх 212/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “ Шинжилгээнд ирүүлсэн “Нийслэлийн архивын газар, СХДНДХэлтэс, Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргүүд 2018 он. №45, 2018-01-01, 2018-12-31” гэсэн хаягтай хавтаст материалын 324 гэж дугаарласан хуудсанд байх 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт гэсэн баримтын нөхөх хэсэгт бичигдсэн гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Наранбатын гэх бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй, харин Б.Дгийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирч байна. ...Шинжилгээнд ирүүлсэн “Нийслэлийн архивын газар, СХДНДХэлтэс, Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргүүд 2018 он, №45, 2018-01-01, 2018-12-31” гэсэн хаягтай хавтаст материалын 326 гэж дугаарласан хуудсанд байх 2018.10.15 гэсэн огноотой. “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст, Өргөдөл гаргах нь” гэсэн баримтын гар бичвэр, “С.Л” гэж уншигдах гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Дгийн гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт туршилтын загваруудтай тохирно. ...” гэх 2671 дугаартай шинжээчийн дүгнэлт /6хх 179-203/,

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай Б.Жыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал /5хх 46/, ... даргын ажлын байрны тодорхойлолт /5хх 55-56/, ... даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/93 дугаартай Б.Дг ажилд түр томилох тушаал /4хх 36, 5хх 85/, ... Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрын тодорхойлолт /5хх 86-89/, ... даргын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, хавсралт /5хх 108-110/, ... “Капитал” банкны 2019000044 тоот данснаас ажилгүйдлийн тэтгэмж олгох жагсаалт /4хх 172/, Сонгинохайрхан дүүргийн ажилгүйдлийн даатгалын сангийн “Капитал” банкны депозит дансны хуулга /4хх 177/, С.Лгийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5225256699 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 134/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 32/64 дугаартай “Илүү олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэх тухай” акт, тайлбар /1хх 238-239, 2хх 5, 7-8/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1565 дугаартай Улсын ахлах байцаагч Н.Батчимэгийн 32/64 тоот актын холбогдох баримт, шалгалтын нэгдсэн тайланг хүргүүлсэн албан бичиг, хавсралт /6хх 207-250, 7хх 1-3/, Б.Мөнгөнтуулын Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдол, мэдээлэлтэй холбоотой баримтууд /1хх 192-197, 216-218, 219-250/, “Хонгор пресс” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал /2хх 24/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/7227 дугаартай албан бичиг /7хх 12/, Байцаагч Д.Ариунбуян өөрөө цалингийн бичилт хийж баталгаажуулсан, мөн нийгмийн даатгалын төлбөртэй байхад нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулсан зөрчил гаргасан тухай Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 251 дугаартай албан бичиг, хавсралт /7хх 14-24/, ... 24188365 дугаартай Самбуунямын Лгийн ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргийн хуулбар, баримтууд /2хх 13-20, 7хх 27-40/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хийсэн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөн шүүгдэгч Б.Ж, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд тухайн зүйл, хэсэгт зааснаар Б.Жд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Б.Дд нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байх бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Г.Даваахүү “...Хавтас хэрэгт Б.Жыг тус гэмт хэргийг хийсэн гэх нотлох баримтгүй, гэрч нарын мэдүүлгүүдэд байх дарамталсан асуудал байхгүй, С.Л гэдэг хүнд тэтгэмж олго гэж хэлээгүй. ...Б.Мөнгөнтуулыг өрөөндөө дуудаагүй. ...анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. ...Санаатайгаар гарын үсэг зурж тэтгэмж олгосон гэдгийг нотолж чадаагүй. ...Иймд Б.Жыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар яллагдагч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Б/61 дугаартай Б.Жыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, ... даргын ажлын байрны тодорхойлолт, ... даргын 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/93 дугаартай Б.Дг ажилд түр томилох тушаал, ... Санхүү бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчийн ажлын байрын тодорхойлолт, ... даргын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/34 дугаартай “Бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал, хавсралт, ... “Капитал” банкны 2019000044 тоот данснаас ажилгүйдлийн тэтгэмж олгох жагсаалт, Сонгинохайрхан дүүргийн ажилгүйдлийн даатгалын сангийн “Капитал” банкны депозит дансны хуулга, С.Лгийн эзэмшлийн “Хаан” банкин дахь 5225256699 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 32/64 дугаартай “Илүү олгосон ажилгүйдлийн тэтгэмжийг төлүүлэх тухай” акт, тайлбар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/1565 дугаартай Улсын ахлах байцаагч Н.Батчимэгийн 32/64 тоот актын холбогдох баримт, шалгалтын нэгдсэн тайланг хүргүүлсэн албан бичиг, хавсралт, Б.Мөнгөнтуулын Нийгмийн даатгалын ерөнхий газарт гаргасан гомдол, мэдээлэлтэй холбоотой баримтууд, “Хонгор пресс” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4/7227 дугаартай албан бичиг, Байцаагч Д.Ариунбуян өөрөө цалингийн бичилт хийж баталгаажуулсан, мөн нийгмийн даатгалын төлбөртэй байхад нийгмийн даатгалын дэвтэр баталгаажуулсан зөрчил гаргасан тухай Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 251 дугаартай албан бичиг, хавсралт, ... 24188365 дугаартай Самбуунямын Лгийн ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэргийн хуулбар, баримтууд зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Ж нь ... даргаар, Б.Д нь ... санхүү, бүртгэлийн тасгийн дарга, ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байхдаа бүлэглэж нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ”, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ажилгүйдлийн тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлтийн алба, уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллага сард 2 хүртэлх удаа тооцож олгоно” гэж тус тус заасныг болон холбогдох бусад журмыг зөрчин 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэн С.Лд ажилгүйдлийн тэтгэмжийн 3.710.352 төгрөгийг хууль бусаар олгуулж түүнд давуу байдал бий болгосон нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Иймд шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/324 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жы өмгөөлөгч Г.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                             Н.БАТСАЙХАН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ