| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2023/00647/И |
| Дугаар | 182/ШШ2023/03226 |
| Огноо | 2023-11-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2023/03226
| 2023 оны сарын 16 өдөр | Дугаар 2/ШШ2023/03226 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******К ХХК холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.*******,
Хариуцагчийн төлөөлөгч П.*******,
Гэрч Б.Мөнх‑Эрдэнэ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.*******, өмгөөлөгч М. нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зохигчдын хооронд 20.12.‑ний өдөр 024 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд тус гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг ,0,000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч ******* ******* ХХК нь байрыг 2020 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж өмчлөлд шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь ,0,000 төгрөгийг 100% ******* ******* ХХК‑нд төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2020.02.03‑ны өдөр 9 сая төгрөгийг дансаар, үлдэх 10 сая төгрөгийг бэлэн төлсөн. Үүнийг гэрч мөн давхар нотолж байна. Харин ******* ******* ХХК нь байрыг 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулж, бичиг баримт хүлээлгэн өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, байр албан ёсоор ашиглалтад ороогүй, одоогийн байдлаар улсын комисс ажиллаж байна. Хариуцагч ******* ******* ХХК нь 2022.03.10‑ны өдөр байрны м.кв‑ын үнийг 1,800,000 төгрөг болгох албан бичгийг бидэнд өгсөн ба, уг албан бичиг нь 1,800,000 төгрөгийг төлөх, төлөхгүй бол гэрээг цуцлана гэсэн сүрдүүлсэн утгатай байсан. Бид энэхүү албан бичгийг хүлээн зөвшөөрөөгүй, ямар нэгэн хариу өгөөгүй, үнийн өөрчлөлтийн талаар харилцан тохиролцоогүй. Хэрэв гэрээнд өөрчлөлт оруулахаар бол гэрээний 8.4‑т зааснаар тохиролцоог бичгээр баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм. Тиймээс ******* ******* ХХК‑нд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах ямар нэгэн үндэслэл бүрдээгүй, гэрээний үүргийг бид биш харин хариуцагч зөрчсөн бөгөөд байрыг давхар бусдад худалдан борлуулсан байна. Бид өнөөдрийг хүртэл байр ашиглалтад орохыг тэвчээртэйгээр хүлээсэн, удаа дараа очиж уулздаг байсан. Бид гэрээний үүргээ 100% биелүүлсэн, байрны төлбөрийг бүрэн төлж байрыг өмчлөх эрхтэй болсон. Иймд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө авах, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч ******* ******* ХХК, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани нь ******* ******* ХХК‑ийн захиалгаар ‑1, 2 төслийн угсралт, цонх, дотор цахилгааны ажлыг гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсөндөө бартераар байрууд авч тус байрнуудаа гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, ажиллах хүчээ цалинжуулах зорилгоор худалдаж борлуулсан. Үүний нэг нь захиалагч ******* юм. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч ******* нь манай борлуулалтын ажилтан байсан н.тэй хуйвалдаж, хувийн дансаар нь сая төгрөг өгч, 1 м.кв‑ыг бага үнээр тооцон 1,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Бид захиалагч *******тэй тухайн үед уулзсан, байрыг доогуур үнэлж авсан байна, зөрүү мөнгийг төл гэж хэлсэн, ******* тухайн үед энэ байр ахын байр, би ахтайгаа ярина гэдэг байсан, ах нь хөдөө байна гээд ирж уулздаггүй. Мөн гээд хүн ирж уулздаг, нөхрөөсөө салах гэж байгаа, санаатайгаар дүүгийнхээ нэр дээр байр захиалсан, энэ байр манай охин, бид хоёрын байр, миний зөвшөөрөлгүй байрны асуудлыг битгий шийдээч гэж гуйдаг. Би тэр хүнд манай байр 1,300,000 төгрөгөөр зарагдаж байгаа, зөрүү 300,000 төгрөгийг төлөөрэй, гэрээний зөрчлөө арилгаарай, хэрэв төлөхгүй бол гэрээ цуцлагдана шүү гэдгийг хэлж байсан. Ингээд 1 жил хүлээсэн, нэхэмжлэгч талд боломж олгосон. Үүний дараа нь *******гийн ах нь гэж хүн ирж уулздаг, энэ мэтчилэн хэний байр болох нь тодорхойгүй, олон хүмүүс ирж уулздаг, нэг ёсондоо нэхэмжлэгч тал манай байгууллагыг төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Тиймээс бид нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцалж, дараагийн хүн болох од байрыг зарсан, цааш нь Отгонбаярт худалдсан байна лээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.Отгонбаяр миний бие 2022.06.0‑ны өдөр ******* ******* ХХК‑тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг, 1 м.кв‑ыг нь 1,90,000 төгрөгөөр тооцож, 134,901,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн учир орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэж үзэж байна. Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ******* ******* ХХК нь тус байрны үнийн дүнг 1 м.кв тутамд 1,800,000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаа тухай 2022.03.10‑нд 22/17 дугаартай албан бичиг ирүүлсэн гэсэн байгаа нь компанийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах тухайгаа бичгээр хүргүүлсэн байна. Талууд тохиролцоонд хүрээгүй учраас гэрээ цуцлагдаж, компани надтай гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй хэмээн үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн тухайн байранд нэмэлт засвар, тохижуулалтын ажлыг 14 сая төгрөгөөр хийсэн болно гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас 20.12.‑ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ, хавсралт, ******* ******* ХХК‑ийн 2022.03.10‑ны өдрийн 22/17 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.‑ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Голомт банк ХХК‑ийн 2020.02.03‑ны өдрийн орлогын мэдүүлэг, Т.ын банк ХХК‑ийн дансны хуулга, банк ХХК‑ийн 2020.01.03‑ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2023.06.08‑ны өдрийн орон сууцны гадна байдлыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг,
Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.12.0‑ны өдрийн 22/0 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, захиалгын гэрээ шилжүүлэх тухай Л.Мөнх‑Одын хүсэлт гэсэн баримтуудыг,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс банк ХХК‑ийн банк хоорондын шилжүүлгийн баримт, орон сууцны дотор талын байдлыг харуулсан гэрэл зургууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гарган өгсөн байна.
.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу авсан гэрчүүдийн мэдүүлэг, гуравдагч этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу ******* ******* ХХК‑ийн 2022.03.2‑ны өдрийн 002/104 дугаартай албан бичиг, 20.04.01‑ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хавсралтууд, 2020.03.‑ны өдрийн Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ гэсэн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК‑нд холбогдуулж орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гарган өгсөн, шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид ******* ******* ХХК-иас гэрээний дагуу Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг ,0,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн байхад хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулах, өмчлөлд шилжүүлэх, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг өнөөдрийг хүртэл өгөөгүй, мөн орон сууцны 1 м.кв-ын үнийг нэмж төлөхийг шаардсныг бид зөвшөөрөөгүй, хариуцагч талд гэрээ цуцлах, гэрээнээс үндэслэл бүрдээгүй байхад бидний байрыг бусдад худалдан борлуулж хохироож байна, иймд худалдан авсан байраа өмчлөлдөө авах, бичиг баримтыг гаргуулахыг шаардах эрхтэй гэж,
Хариуцагч ******* ******* ХХК нь гаргасан тайлбар, татгалзлын үндэслэлээ бидний хувьд маргаан бүхий байрыг хийсэн ажлынхаа хөлсөнд ******* ******* ХХК-иас авсан, нэхэмжлэгч ******* нь анх гэрээ байгуулахдаа манай борлуулалтын ажилтантай хуйвалдаж, түүний хувийн дансанд сая төгрөг шилжүүлж, 1 м.кв талбайг 1 сая төгрөгөөр тооцон авсан байдаг, энэ байртай холбоотой *******гийн ах болон гэж хүмүүс ирж уулздаг, гэрээ байгуулахдаа биднийг төөрөгдөлд оруулсан, гэрээ хүчин төгөлдөр бус, мөн орон сууцны 1 м.кв‑ын үнийг нэмэгдүүлж байгааг нэхэмжлэгч талд мэдэгдсэн бөгөөд зөрүү 300,000 төгрөгийг төлж, гэрээний зөрчлөө арилгахыг хэлж, бүтэн 1 жил хүлээсэн, ийм учраас гэрээг цуцалж, гуравдагч этгээдэд худалдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...Миний бие 2022.06.0‑ны өдөр ******* ******* ХХК‑тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг, 1 м.кв талбайг 1,90,000 төгрөгөөр тооцож, 134,901,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд төлбөрөө бүрэн төлсөн учир орон сууцыг өмчлөх эрхтэй болсон гэж үзэж байна. ...Хариуцагч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээгээ цуцалж, надтай гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй... гэсэн утга бүхий тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
3.Хариуцагч ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-иуд нь харилцан тохиролцож, 20.04.01-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, 1 дугаар хороолол, Жуковын дэнж буюу Маахуур толгойд 1 орон сууцны хотхоны нийт давхар, С блокын барилга угсралтын ажлыг 20.04.01‑ний өдрөөс 2020.04.30‑ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хариуцагч ******* ******* ХХК нь хөлс төлөх үүргийг хүлээсэн,
мөн 2020.03.-ны өдрийн Цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй -2 76 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг 2020.03.‑ны өдрөөс 2020.12.‑ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх, хариуцагч ******* ******* ХХК нь ажлын хөлсөнд -1, 2 төслийн 8 ширхэг байрыг өгөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоонд маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууц хамаараагүй байна.
Харин зохигчдын тайлбар, ******* ******* ХХК-ийн 2022.03.2-ны өдрийн 002/104 тоот албан бичгээс үзвэл, хариуцагч ******* ******* ХХК нь хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлын хөлсөнд маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг бартерын журмаар ******* ******* ХХК-иас хүлээн авсан байх бөгөөд тэрээр уг орон сууцыг захиран зарцуулах эрхтэй болжээ.
4.Ийнхүү нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ******* ХХК-ийн хооронд 20.12.‑ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд барьж, ашиглалтад оруулан нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******* нь ,0,000 төгрөгийг 2020.01.10‑ны дотор хариуцагч ******* ******* ХХК-нд төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.
Ажил гүйцэтгэх, худалдах, худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ бүхий хөрөнгө байх шинж, эд зүйлийг бий болгоход чиглэсэн гэрээний хэрэгжилтээр захиалагчид өмчлөх эрх үүсдгээрээ өөр хоорондоо зарим талаар төстэй. Гэвч ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явц буюу ажилд хяналт тавих, ажил гүйцэтгэгчид зохих дэмжлэг үзүүлэх зэрэг дагалдах эрх, үүргүүдийг захиалагчид үүсгэдэг. Харин худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох, өөрчлөх зэрэг үйл явц хамааралгүй, талуудын харилцан дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг хэрэгждэггүй онцлогтой.
Тиймээс шүүх дурдсан хоёр гэрээний ижил болон ялгаатай шинжүүд, гэрээний тохиролцоо, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ. Учир нь нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ******* ХХК-ийн барьж, ашиглалтад оруулах C блокын 03 тоот орон сууцны төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор төлсөн, байр бэлэн болсны дараа өмчлөлдөө авах байдлаар худалдан авч байгаа хэлбэр бөгөөд тэрээр барилгын ажлын явцад хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээгээгүй байна.
.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн тохиолдод ноцтой төөрөгдсөн гэж үзэх бөгөөд тухайн үед нэхэмжлэгч ******* нь ******* ******* ХХК-ийн борлуулалтын ажилтан байсан н.тэй тохиролцоод түүний хувийн дансанд сая төгрөг шилжүүлж, 1 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан нь ноцтой төөрөгдсөн гэх шинжид хамаарахгүй, гэрч Б.******* байрыг 1,000,000-1,200,000 төгрөгийн хооронд худалдан борлуулж байсан, борлуулалтын ажилтан н. байсныг мэдүүлсэн бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь ноцтой төөрөгдсөн, гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол тухайн үедээ гэрээг цуцлах, зохих арга хэмжээг авах эрхтэй, тэрээр эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээ байгуулсныг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч талын гаргасан ...Мягмарсүрэн нь анх гэрээ байгуулахдаа манай борлуулалтын ажилтантай хуйвалдаж, түүний хувийн дансанд сая төгрөг шилжүүлж, 1 м.кв талбайг 1 сая төгрөгөөр тооцон авсан байдаг, энэ байртай холбоотой *******гийн ах болон гэж хүмүүс ирж уулздаг, гэрээ байгуулахдаа биднийг төөрөгдөлд оруулсан, гэрээ хүчин төгөлдөр бус... гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй болно.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх учиртай.
Нэхэмжлэгч ******* нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3, 2 дугаар зүйлийн 2.2.1, 3 дугаар зүйлийн 3.2.1-д зааснаар 2020.02.03‑ны өдөр 9,000,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК‑ийн Голом банкны дансанд ... 1 хотхон С блок 03 тоот... утгаар төлсөн байх ба, үлдэгдэл 10,0,000 төгрөгийг 2020.01.06‑ны өдөр хариуцагч ******* ******* ХХК‑нд бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь гэрч Т., О.Ундармаа, Ж.Отгонсүрэн, Б.Мөнх‑Эрдэнэ нарын мэдүүлгээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь гэрээний нийт үнэ болох ,0,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дотор төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн,
хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 2 дугаар зүйлийн 2.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8-д зааснаар орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, ашиглалтад оруулан улсын комисст хүлээлгэн өгөх, өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг нэхэмжлэгч *******д гарган өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, 1 орон сууцны хороолол өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, улсын комисс ажиллаж байгаа талаар зохигчид маргаангүй болно.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******гийн өмнөөс орон сууцны үнэ болох ,0,000 төгрөгийг түүний төрсөн ах гэх Ж.Отгонсүрэн, эхнэр Т. нар төлсөн нь Иргэний хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1-д заасантай нийцэх бөгөөд Т. нь Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж хураасан мөнгө болон 2020.01.03-ны өдөр Хас банк ХХК-иас өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан 2,000,000 төгрөгөөс энэхүү мөнгийг төлсөн болох нь Т.ын гаргасан мэдүүлэг, Хас банк ХХК-тай байгуулсан 2020.01.03-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдсон.
7.Улмаар хариуцагч ******* ******* ХХК нь 2022.03.10‑ны өдөр 22/17 тоот албан бичгээр Ковид- өвчиний тархалтаар үүлдэлтэй бараа материал, түүхий эдийн үнэ 43%‑0%‑иар өссөнтэй холбоотой ...гэрээний үнэд өөрчлөлт оруулан 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгох, ...зөвшөөрөхгүй бол гэрээ цуцлах талаар нэхэмжлэгч *******д мэдэгдсэн байх ба, нэхэмжлэгч ******* уг албан бичгийг хүлээн авсан боловч бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй, харин хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа ******* ******* ХХК‑нд амаар мэдэгдсэн байна.
Энэ байдал нь гэрч Т.ын шүүхэд өгсөн ...мэдэгдэл *******гийн хаяг дээр ирж амжаагүй байхад эднийх байрыг зарчихсан байсан, ...тухайн үед *******гийн хаягаар Дархан хот рүү ирүүлсэн, буцаад Улаанбаатар хот руу хүргүүлсэн..., тухайн үед ******* компани дээр очиж уулзсан, Мөнх‑Эрдэнэ гэх залуу яг одоогоор үнэ нэмэгдсэн зүйл байхгүй, нэмэгдэх бол тухайн үед нь мэдэгдэнэ гэсэн хариу өгсөн байна лээ... гэх агуулга бүхий мэдүүлэг,
Гэрч Ж.Отгонсүрэнгийн шүүхэд өгсөн ...2022.03.10‑ны өдөр мэдэгдэл гарсан байсан, дүү *******гийн хаягаар мэдэгдлийг явуулсан... 2022.03.2‑ны өдөр Дархан‑Уул аймгийн холбооноос буцах тамга дараад Улаанбаатарын дүгээр хороонд амьдарч байсан хаяг руу явуулсан. ...Бид 2022.03.26‑ны өдөр ******* ******* ХХК дээр очсон, тухайн үед олон хүмүүс ирчихсэн хэл ам хийж байсан,...би мэдэгдлийг харсан, үнийн дүн 1,800,000 төгрөг болж нэмэгдэж байгаа, хариу мэдэгдэнэ үү гэсэн утгатай байсан, ...Мөнх‑Эрдэнэ гэх залуу тодорхой хариу гарахаар хэлнэ гэж байсан..., үнэ нэмэхийг бид зөвшөөрөөгүй... гэх агуулга бүхий мэдүүлгээр давхар нотлогдсон.
Өөрөөр хэлбэл, гэрээний 8 дугаар зүйлийн 8.4‑т зааснаар зохигчид гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар харилцан тохиролцож, оруулсан өөрчлөлтөө бичгээр баталгаажуулж, харилцан гарын үсэг зурж, тамга дарснаар хүчин төгөлдөр болох ба, хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгон нэмэх саналыг нэхэмжлэгч *******д тавьсан байх боловч нэхэмжлэгч ******* хүлээн зөвшөөрөөгүй, зохигчид үнэ нэмэх талаар тохиролцоонд хүрээгүй, гэрээнд орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,800,000 төгрөг болгосон талаар ямар нэгэн нэмэлт өөрчлөлт ороогүй байх тул гэрээний анхны нөхцөл хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ.
8.Зохигчид гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т зааснаар үнэд өөрчлөлт оруулахгүй байх, 6 дугаар зүйлийн 6.1‑д зааснаар ...гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд гэрээнээс татгалзах, 6.2-т зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн, гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус тохиролцжээ.
Харин гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дийлэнхи хэсгийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал бий болсон байдал баримтаар тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч ******* гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, эсрэгээрээ хариуцагч ******* ******* ХХК нь худалдан авсан орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчсөн болох нь тогтоогдсон тул түүнд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл бүрдээгүй, энэ талаарх хариуцагч талын гаргасан ...орон сууцны 1 м.кв‑ын үнийг нэмэгдүүлж байгааг нэхэмжлэгч талд мэдэгдсэн бөгөөд зөрүү 300,000 төгрөгийг төлж, гэрээний зөрчлөө арилгахыг хэлж, бүтэн 1 жил хүлээсэн, ийм учраас гэрээг цуцалж, гуравдагч этгээдэд худалдсан... гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй, энэхүү тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй болно.
9.Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 3 дугаар зүйлийн 3.2.1‑д заасны дагуу орон сууцны үнэ болох ,0,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-нд төлөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байхад хариуцагч ******* ******* ХХК нь орон сууцыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж нэхэмжлэгч *******гийн өмчлөлд шилжүүлэх, өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг гарган өгөх үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй байна.
Тиймээс нэхэмжлэгч *******д гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.4, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт хүлээн авахыг шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч ******* ******* ХХК нь мөн хуулийн заалт болон гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.8-д зааснаар орон сууцыг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөх үүрэгтэй.
10.Иймд нэхэмжлэгч *******гийн худалдан авсан Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-нд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч ******* ******* ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар нэхэмжлэгчээс бусад гуравдагч этгээдийн өмчлөлд орон сууцыг шилжүүлэхгүй байх, 1.7-д зааснаар орон сууцыг давхардуулан худалдахгүй байх үүргээ зөрчиж, зохигчдын хооронд үүссэн маргаантай асуудлыг мэдсээр байж нэхэмжлэгч *******гийн худалдан авсан Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг Л.од худалдсан захиалгын гэрээг түүний гаргасан 2022.12.0‑ны өдрийн хүсэлтийн дагуу Б.Отгонбаярын нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Отгонбаярт орон сууцны 1 м.кв талбайг 1,90,000 төгрөгөөр тооцож нийт 134,901,000 төгрөгөөр худалдан борлуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
.Нэхэмжлэгч *******гийн 2023.02.02‑ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2., .2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ‑1 хотхоны С блок, 1 дүгээр орц, дүгээр давхрын 03 тоотод байрлах , м.кв, 3 өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, түүнтэй холбоотой бичиг баримтын хамт нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-нд даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 9.4, 9.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА