Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2023/03451

 

 

 

 

 

 

 

 

 

2023 ******* 30 12/ШШ2023/0

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: АУГ ББСБ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М, Д.А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс учирсан хохиролд 105,239,0 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч О.М,

Хариуцагчийн өмгөөлөгч О.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******,

Зохигчдын гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Д.*******гийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Гэр бүлийн эхнэр, нөхөр болох О.*******, Д.******* нар нь 2015.06.15-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,9%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 70 сая төгрөг, 2015.0.10-ны өдрийн зээлийн гэрээгээр 2,6%-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 0 сая төгрөгийг тус тус зээлж авсан. Зээлээ төлөхгүй байсан учраас 2019 онд Хан-******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүрэгт 20,690,2 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Хан-******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.1-ний өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.*******-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2022.03.29-ний өдрийн тогтоолоор хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, хариуцагч нар нь 2023.0.06-ны өдөр төлбөрийг төлж дуусгасан бөгөөд 3 жил, 2 сар, 23 хоног манай байгууллагыг хохироосон.

Өөрөөр хэлбэл, эхний 70 сая төгрөгийн зээлийн гэрээний хувьд шүүхийн шийдвэр гарах үед тооцогдсон үлдэгдэл төлбөр болох 3,750,000 төгрөгөөс, зээлийн гэрээнд заасан 2,9%-иар хүү тооцоход 2020.01.1-ний өдрөөс 2022.12.22-ны өдрийг хүртэл 1073 хоногийн хүү 39,390,29 төгрөг, хоёр дахь 0 сая төгрөгийн зээлийн гэрээний хувьд шүүхийн шийдвэр гарах үед тооцогдсон үлдэгдэл төлбөр болох 70,000,000 төгрөгөөс, зээлийн гэрээнд заасан 2,6%-иар хүү тооцоход 2020.01.1-ний өдрөөс 2023.0.06-ны өдрийг хүртэл *******7 хоногийн хүү 65,9,5 төгрөг, нийт 105,239,0 төгрөгөөр манай байгууллага хохирч байна. Хэрэв хариуцагч нар зээлийн гэрээгээ шударгаар биелүүлж, санаатай эс үйлдэхүй гаргаж *******7 хоногийн хугацаа хэтрүүлээгүй бол манай байгууллага нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийн хувьд О.*******, Д.******* нарын зээлийг ашигласан хугацаанд тухайн мөнгийг өөр этгээдэд зээлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулж дээрх хүүгийн ашиг олох бүрэн боломжтой байсан юм. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч нараас 105,239,0 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.*******, Д.******* бид малын тэжээлийн ургамлын тариалангийн зориулалтаар *******-******* ******* ББСБ ХХК-иас 2015.06.15-ны өдөр 70,000,000 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015.0.10-ны өдөр 0,000,000 төгрөгийг 2,5 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн Хан-******* дүүргийн ******* дүгээр хороо, гийн тойруу, дүгээр байрны тоот , м.кв талбайтай өрөө, мөн байрны тоот , м.кв талбайтай 2 өрөө, дүүргийн дүгээр хороо, Бага тойруу, дүгээр байрны тоот 16, м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг барьцаалсан. Тухайн жил тариалангийн төвийн бүс нутаг байгалийн давагдашгүй хүчин зүйл болох *******д нэрвэгдэж ургац алдсаны улмаас үйл ажиллагааны орлогоор зээл, хүүг төлөх боломжгүй болж 2016 оны 2 дугаар сарыг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 1,250,000 төгрөг, зээлийн хүүд 22,669,559 төгрөг, бүгд 63,919,559 төгрөгийг гэрээний дагуу төлөөд санхүүгийн эрсдэлд орсон. Бид зээлийн өрийн дарамтаас салах зорилгоор зээлийн барьцаанд байгаа тоот , м.кв байрыг иргэн Д.д *******6,160,000 төгрөгөөр худалдан борлуулж зээл, хүүг бүрэн төлж барагдуулах хүсэлтээ 2016.0.*******-ний өдөр *******-******* ******* ББСБ ХХК-ийн удирдлагад гаргасан ч бэлэн мөнгөө авчирч зээл, хүүгээ төл, та нар шиг юм байр зарах эрхгүй байдаг юм" гээд хүсэлтийг хүлээж авалгүй, өмчлөгчийн өмч хөрөнгөө захиран зарцуулах хуулийн бүрэн эрхийг хясан боогдуулж, зээлдэгчийн үүргээ гүйцэтгэхэд минь саад учруулснаар барьцаанд байсан 2 өрөө байраа зарж зээл, хүүг бүрэн төлж барагдуулах боломжийг минь алдагдуулсан. Бидэнд олдсон боломжийг алдагдуулсан энэ өдрөөс хойш тус ББСБ Дахин 136,277,166 төгрөгийг хүүлж бид энэ хүүнд барьцааны 2 дахь байр болох тоот , м.кв байраа алдаж хохирол хүлээсэн. Өөрөөр хэлбэл, тус ББСБ нь Иргэний хууль, зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн гэрээнд заагдсан зээлдүүлэгчийн эд хөрөнгийн барьцаагаар хангагдсан шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлэлгүй явсаар зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан 2016 оны 6 дугаар сараас хойш бүтэн 3 жилийн дараа 2019.06.07-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан ба 2020.01.1-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ хугацаанд бид барьцаанд байгаа орон сууцаа худалдан борлуулах хүсэлтийг удаа дараа тавьсан ч мөн л зөвшөөрөөгүй.

Хан-******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.1-ний өдрийн 13/ШШ2020/0035 дугаартай шийдвэрээр үндсэн зээлийн үлдэгдэл 10,750,000 төгрөг, зээлийн хүү 13,67,166 төгрөг, бүгд 2,37,166 төгрөгийг биднээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэснээр *******-******* ******* ББСБ ХХК-нд бид гэрээний дагуу бэлэн мөнгөөр 63,919,559 төгрөг, барьцааны тоот , м.кв болон тоот , м.кв байруудаа худалдан борлуулж 2,37,156 төгрөг, нийтдээ 316,356,715 төгрөгийг 2023.0.19-ний өдөр эцэслэн төлж барагдуулан анх авсан 150,000,000 төгрөгийн зээлээ 2,1 дахин нугалж төлсөн. *******-******* ******* ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснийг албан бичигтээ дурдаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болж, хөрөнгийн эрх сэргээгдэж, барьцаа байрууд чөлөөлөгдөж бид эд хөрөнгийн гэрчилгээнүүдээ авсан. Ийнхүү зээлтэй холбоотой хэрэг маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж, бид зээлийн төлбөрийг бүрэн төлж, зээл хаагдаж, зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болж Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д заасны дагуу эдгээр гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах, шаардах боломжгүй юм. Нөгөө талаар ковидын хорио цээрийн улмаас шүүх хуралдаанууд хойшлогдож, шийдвэрлэгдээгүй хэргүүд хуримтлагдаж дараалал ихэссэнээс 2020.02.1-ний өдрийн анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 жил 1 сар 15 хоногийн дараа буюу 2022.03.29-ний өдөр хяналтын шатны шүүх хянаж шийдвэрлэсэн, мөн ББСБ-аас бидэнд байраа зарж зээл, хүүг төлөх боломж олгоогүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд хоёр байраа зах зээлд худалдан борлуулж зээл, хүүг төлсөн хугацаануудад зээлийн хүү тооцох, зээлдэгчийн учруулсан хохирол гэж үзэх эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хууль ёсны эрх ашгаа хамгаалж давж заалдах гомдол гаргасан 105,239,0 төгрөгөөр хохирсон гэх бичгийн баримтгүй, бидний төлөх байсан зээлийг ямар хүнд, хэзээ хэрхэн зээлэх байсан нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрлэсэн зээлийн үлдэгдлээс дуусгавар болсон гэрээнд заасан хүүгээр тооцож хохирол нэхэмжлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тухайн цаг үед ковидын нөхцөл байдалтай, банкууд хүү төлөх хугацааг хойшлуулж байсан, банкнаас зээл авах ч бодит боломжгүй байсан юм. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2015.06.15‑ны өдрийн зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, 2015.0.10‑ны өдрийн зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, Хан‑******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.1‑ний өдрийн 35 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.*******‑ний өдрийн 1022 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.03.29‑ний өдрийн 32 дугаар тогтоол зэргийг,

 

.Хариуцагч талаас нотлох баримтаар, дүүргийн дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, Хан‑******* дүүргийн ******* дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанууд, Хан‑******* дүүргийн ******* дүгээр хороо, ХААИС‑ийн дүгээр байрны тоот байрны гадна байдлыг харуулсан гэрэг зургууд, Хан‑******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.1‑ний өдрийн 35 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.*******‑ний өдрийн 1022 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.03.29‑ний өдрийн 32 дугаар тогтоол, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны холбогдох баримтууд /31 хуу/ зэргийг тус тус шүүхэд гар******* өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******, Д.******* нарт холбогдуулж гэрээнээс учирсан хохиролд 105,239,0 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан зохигчдын гар******* өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч тал гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...хариуцагч тал 2020 онд гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг 2023 оны хүртэл биелүүлээгүй, тиймээс нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хүүгээр хохирсон, хэрэв хариуцагч нар зээлээ хугацаанд нь, шударгаар төлсөн бол манай байгууллага *******7 хоногийн хүү алдахгүй байсан бөгөөд мөнгийг бусдад зээлүүлж, хүүгийн орлого олох боломжтой байсан, иймд шүүхийн шийдвэр гаргах үед тооцогдсон зээлийн үлдэгдэл төлбөрөөс зээлийн гэрээнд заасан хүүгээр тооцож хохирол нэхэмжлэх эрхтэй... гэж,

 

Хариуцагч тал гаргасан тайлбар, татгалзлынхаа үндэслэлийг ...зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдтэй холбоотой маргааныг шүүх нэгэнт шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу бид төлбөрийг төлчихсөн, үүргийн харилцаа дууссан, өөрөөр хэлбэл бид анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн хугацаанд нэхэмжлэгчийг хүүгээр хохирсон гэж үзэхгүй, 2020 оноос 2023 оны хооронд нэхэмжлэгчид бодит хохирол учирсан баримтгүй, нэхэмжлэл үндэслэлгүй... гэж тус тус тайлбарлан мэтгэлцсэн.

 

3.Хан‑******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх *******‑******* ББСБ ХХК‑ийн нэхэмжлэлтэй О.*******, Д.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,690,2 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж, 2020.02.1‑ний өдрийн 35 дугаар шийдвэрээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 2,37,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК‑д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,253,65 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох О.*******, Д.******* нарын нэр дээр бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан‑******* дүүргийн ******* дүгээр хороо, гийн тойруу, дүгээр байрны тоотод байрлах , м.кв талбай бүхий өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан‑******* дүүргийн ******* дүгээр хороо, гийн тойруу, дүгээр байрны тоотод байрлах ,0 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, Д.*******гийн нэр дээр бүртгэлтэй, дүүргийн дүгээр хороо, Бага тойруу гудамж, 16/1 дүгээр байрны тоотод байрлах 16, м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даал******* шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт ...2015.06.15‑ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд, үндсэн зээлийн үлдэгдэл 3,750,000 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү ,69,166 төгрөг, 2015.0.10‑ны өдрийн 0,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд, үндсэн зээлийн үлдэгдэл 70,000,000 төгрөг, зээлийн үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү ,99,000 төгрөг болохыг тооцож, хоёр зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар... дүгнэсэн байна.

 

Дээрх шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.*******‑ний өдрийн 1022 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.03.29‑ний өдрийн 32 дугаар тогтоолуудаар хэвээр үлдсэн байх ба, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, шүүх зохигчдын хооронд үүссэн 2015.06.15‑ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015.0.10‑ны өдрийн 0,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.-т зааснаар дахин нотлохгүй юм.

 

.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудаар *******‑******* ******* ББСБ ХХК‑ийн гаргасан хүсэлтийг үндэслэн Хан‑******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022.05.25‑ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг гаргаж, мөн өдөр гүйцэтгэх хуудас бичсэн байх ба, уг шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022.06.07‑ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн ажиллагааг явуулжээ.

 

Энэхүү ажиллагааны явцад хариуцагч О.*******, Д.******* нар нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 2,37,166 төгрөгийг нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК‑д төлж дуусгаснаар 2023.0.2‑ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч О.*******, Д.******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлснээр зохигчдын хооронд үүссэн, шүүхийн шийдвэрүүдээр нэгэнт дүгнэсэн 2015.06.15‑ны өдрийн 70,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015.0.10‑ны өдрийн 0,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа /үүрэг/ дуусгавар болсон гэж үзнэ.

 

5.Нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК нь Хан‑******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.1‑ний өдрийн 35 дугаар шийдвэрийн үндэслэл болсон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн 2020.01.1‑ний өдрөөс шүүхийн шийдвэр биелэгдсэн 2023.0.06‑ний өдрийг хүртэл 3 жил, 2 сар, 23 хоног буюу *******7 хоногийн хүүд 105,239,0 төгрөгийг, анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн зээлийн үлдэгдэл дүнгээс зээлийн гэрээнд заасан хүүгээр тооцон олох байсан орлого гэж үзэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3‑т зааснаар шаардаж байх боловч энэхүү шаардлагын үндэслэл нь дээр дурдсан хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдож байна.

 

Нөгөө талаар нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК‑ийн шаардаж байгаа *******7 хоногийн хүү буюу 105,239,0 төгрөг нь хариуцагч О.*******, Д.******* нарын ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бий болсон нь тодорхойгүй, түүнд орох байсан орлого болохыг баримтаар нотлоогүй, үйлдэл, хохирол хоёрын хооронд ямар нэгэнт шалтгаант холбоо тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон маргаантай үйл баримтыг шүүх өмнө нь шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг хариуцагч О.*******, Д.******* нар биелүүлснээр зохигчдын хооронд үүссэн үүрэг, эрх зүйн харилцаа дуусгавар болсон, 2020 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарсныг зохигчид зөвшөөрөхгүй давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн, улмаар тус шийдвэр нь 2022 онд хуулийн хүчин төгөлдөр болсон, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч О.*******, Д.******* нар нь 2023 онд төлбөр төлөх үүргээ биелүүлсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК нь хүүгээр хохирсон үзэх боломжгүй, нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

6.Нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК‑ийн 2023.0.27-ны өдөр тэмдэгтийн хураамжид төлсөн 6,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.‑д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2., *******5.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар О.*******, Д.******* нарт холбогдох гэрээнээс учирсан хохиролд 105,239,0 төгрөг гаргуулах тухай *******‑******* ******* ББСБ ХХК‑ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар нэхэмжлэгч *******‑******* ******* ББСБ ХХК‑ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 6,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2., *******9.3., *******9.., *******9.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 1 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА