Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2019/0647/З |
Дугаар | 128/ШШ2019/0924 |
Огноо | 2019-12-19 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2019/0924
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар Б*********ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Са*******, Ж.Я*********** нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Гомдол гаргагч: Б*********ХХК /РД:26*******/
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Ж.Я.
Гомдлын шаардлага: 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 03*********** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1***,***,***төгрөгийн төлбөрөөс 9*%**,***төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах тухай.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н*****, Л.А**********, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Ц.****** Ж.Я********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч Б*********ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн 2017, 2018 оны татварын тайлагнал, ногдуулалт, төлөлтийн уйл ажиллагаанд УТОХГ-ын ХШХ-ийн ТУБ Ц.С******, Ж.Я********** нар нь хяналт шалгалт хийж 2019 оны 04 сарын 08-ны өдөр 03*********** тоот шийтгэлийн хуудас бичихдээ илтэд хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан. Үүнд:
1.Манай компанийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал Ч**********нь Монгол улсын хилээр 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр орж ирсэн байтал хяналт шалгалтын үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эхэлсэн.
2. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Гүйцэтгэх захирал Ч*** Жи*****-тэй ярилцлага хийхдээ хэлмэрч, орчуулагч томилохгүйгээр ярилцлага хийж тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан,
3. Татварын ерөнхий хуулийн 17-р зүйлд татвар төлөгчийн эрх-д 17.1.5 эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах; гэж заасны дагуу татварын хяналт шалгалтад оролцуулаагүй, тайлбар гаргаж өгөхийг зөвшөөрөөгүй.
4.Татварын ерөнхий хуулийн 17-р зүйлд татвар төлөгчийн эрхд 17.1.6.татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах.үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах; гэж заасны дагуу баримт бичигтэй танилцахыг хүсэхэд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 11 цаг 50 минутад холбогдогчид танилцуулсан гэж тэмдэглэл дээрээ бичсэн атлаа танилцуулаагүй.
5. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаатай танилцахаар очиход 2019
оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хэлмэрч орчуулагч томилсон боловч хяналт
шалгалтын үйл ажиллагаагаа бүрэн танилцуулаагүй.
6. Шийтгэлийн хуудсыг шуудангаар илгээсэн нь манай компани дээр 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн.
Мөн Шийтгэлийн хуудсаар 1***,***,*** төгрөгийн төлбөр оногдуулснаас
9*%**,***төгрөгийн төлбөр нь үндэслэлгүй байна. Үүнд: Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн
-2-д Компанийн хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал нарт 2017 онд бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ НӨАТ ногдуулж, төсөвт төлөөгүй 2**,***,***.50 төгрөгийн зөрчилд 2*,****,454.50 төгрөгийн нөхөн татвар, 8,***,***.40 төгрөгийн торгууль, 5,***,*** төгрөгийн алданги ногдуулах /нийт 44,***,****.90 төгрөгийн төлбөр гэсэн байна. Гэтэл манай компани нь эдгээр хөрөнгийг 2014 онд хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж энэ үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнасан. Гэвч манай компанийн 70 хувийн хөрөнгө оруулагч Ч**** Ж**** нь биеийн байдал муугаас болж Монгол улсад ирж чадахгүй байсаар байгаад 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд ирэхэд нь гэрчилгээнд өөрчлөлт оруулсан. Энэ байдлыг ТУБ нар харгалзан үзэлгүй 2017 онд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн гэж үзсэн. Бидэнд тайлбар гаргах, 2014-2015 онуудын тайлангаа үзүүлэхийг зөвшөөрөөгүй. Мөн манай компанийн санхүүгийн тайланд ямар ч үл хөдлөх хөрөнгө байхгүйг харгалзан үзээгүй. Бид хөрөнгө оруулагч Ч*** Ж****-г 2014 оноос хойш Монголд ирж чадахгүй байсан гэдгийг тайлбарласан болж авч үзээгүй.
-3-д Компанийн хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал нарт 2017 онд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг урамшуулал болгон олгосон 325.000.00 төгрөгийн орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 3*,***,000.00 төгрөгийн нөхөн татвар, 9,***,000,00 төгрөгийн торгууль, 6,***,000.00 төгрөгийн алданги ногдуулах /нийт 4*,***,000.00 төгрөгийн төлбөр" гэсэн байна. Гэтэл манай компани нь эдгээр хөрөнгийг 2014 онд хувь нийлүүлэгч гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж энэ үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу Суутгагчийн хувь хүнд олгосон орлогоос суутгасан албан татварын тайланд тайлагнасан. Энэ байдлыг ТУБ нар харгалзан үзэлгүй бидэнд тайлбар гаргах, 2014-2015 онуудын тайлангаа үзүүлэхийг зөвшөөрөөгүй. Мөн манай компанийн санхүүгийн тайланд ямар ч үл хөдлөх хөрөнгө байхгүйг харгалзан үзээгүй.
-4-д компанийн нэр дээр үл хөдлөх өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 3**,000,000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөнд 2017 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 3,***,000.00.төгрөгийн нөхөн татвар, ***,000.00 төгрөгийн торгууль, *,**0,000,00 төгрөгийн алданги ногдуулах /нийт 4*,***,000.00 төгрөгийн төлбөр/ гэсэн байна. Гэтэл эдгээр хөрөнгийн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Татварын хэлтэс дээр очиж тооцооллыг нь хийлгэн 1,***,***.96 төгрөгийн татварыг нь төлсөн. Эдгээр хөрөнгө нь угаасаа Баянгол дүүрэг дээр бүртгэлтэй байсан, бүртгүүлсэн үнийн дүнгээрээ татвар төлөөд явж байсныг харгалзан үзэлгүй үнэ зохиомлоор тогтоосон. /Татвар төлсөн баримт 4 хуудас/
Манай компани нь анх 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Барилга угсралт, засварын ажил эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. Түүнээс хойш Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Б****-А* хорооллын барилгуудыг барьж ашиглалтад оруулах үйл ажиллагаа эрхэлж байсан. Гэвч 2009 онд Барилга угсралт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуус ч сунгуулах гэсэн боловч сунгуулж чадаагүй. Иймд 2012 оноос хойш тодорхой үйл ажиллагаа эрхлэлгүй 2013 онд компанийн хөрөнгө оруулагч Ч*** Жи** Хуа биеийн байдал нь муудсанаас болж нутаг буцах болж компанийн хөрөнгө оруулагч Х.И******, гүйцэтгэх захирал Ч**********нарт сайн ажилласан гэж үл хөдлөх хөвөнгүүдийг эзэмшүүлэхээр болж 2013 онд хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу 2014 оны эцэст Эдийн засгийн ил тод байдлын хуулийн дагуу тайлан гаргаж өгсөн. Гэвч хөрөнгө оруулагч Ч*** Жи**** биеийн байдал муудсаны улмаас Монгол улсад ирж чадахгүй байсаар 2017 оны 09 сард ирэхэд үл хөдлөх хөвөнгүүдийг шилжүүлэхээр нотариатаар хандахад нотариат тухайн өдрөөр гэрээ баталж өгсөн. Үүнийг Татварын улсын байцаагч нар 2017 онд үл хөдлөх хөрөнгө зарсан гэж үзсэн.
Үл хөдлөх хөвөнгүүдийг 2014 онд зарж борлуулснаа журмын дагуу тайлагнасан байтал 2017 онд зөвхөн өмчлөл шилжүүлэх гэрээ хийсний төлөө борлуулалт хийсэн гэж үзсэн ТУЕАын шийдвэр нь буруу байна. Бид 2019 оны 04 сарын 08-ны өдөр 03*********** тоот шийтгэлийн хурдсын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандахад 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16 дугаар тогтоол гаргаж 2019 оны 07 дугаар сарын 8-ны өдөр манай компанид гардуулсан. Бид энэ тогтоолыг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас тус шүүхэд өргөдөл гаргаж байна.
Иймд УТОХГ-ын ХШХ-ийн ТУБ Ц.С, Ж.Я нарын гаргасан 2019 оны 04 сарын 08-ны өдөр 03*********** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1***,***,***төгрөгийн төлбөрөөс 9*%**,***төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.С, Ж.Я нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: УТОХГ-тай харьцдаг БАЗАЛИТ******* ХХК-ийн 2017-2018 оны ногдуулалт төлөлтийн далд ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч Ц.С, Ж.Я нар хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2019 оны 4-р сарын 08-ны өдрийн 2103*********** тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөртэй холбогдуулан тус компаниас ТЕГ-ын МТЗ-д гаргасан гомдолтой танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэг. 2019 оны 4-р сарын 08-ны өдрийн 2103*********** тоот шийтгэлийн хуудас гаргахдаа илт хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж буруутгажээ, үүнд дараах тайлбарыг өгч байна.
Татварын улсын байцаагч бидэнд тус компаниас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2017-2018 оны татварын ногдуулалт төлөлтийн байдалд ХШХ-ийн даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21190200030 тоот томилолт олгогдсоны дагуу хяналт шалгалтын ажлууд хийж гүйцэтгэсэн. 2019 оны 3-р сарын 13-ны өдөр Гүйцэтгэх захирал Чен Жи******** ярилцлага хиихдээ тус компанийн хөрөнгө оруулагч Монгол улсын иргэн Хөхнээ овогтой Ид********** оролцуулан хэлмэрчлүүлсэн. Хяналт шалгалтын явцад тус компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулах талаар хүсэлт гаргаагүй болно.
ТУБ-ийн 2103*********** тоот шийтгэлийн хуудсыг 2019 оны 4-р сарын 09-ны өдөр Гүйцэтгэх захирал Чен Жи**********танилцуулахдаа тус компанийн хөрөнгө оруулагч Монгол улсын иргэн Хө**** овогтой Ид***** 2019-04-09-ны өдрийн 02 тоот тэмдэглэн үйлдэн орчуулагчаар томилж, хэлмэрчлүүлэн холбогчид эрх, үүргийг танилцуулсан, мөн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил тус бүрийг холбогдох хуулийн зүйл заалт тус бүрээр танилцуулсан боловч гарын үсэг зурахаас татгалзсан, гардаж авахаас татгалзсан тул шийтгэлийн хуудсыг 2019-04-09-ний өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн.
Хоёр. 2019 оны 4-р сарын 08-ны өдрийн 2103*********** тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөртэй холбоотой гомдлын талаар:
А) Компанийн хувь нийлүүлэгч болон гүйцэтгэх захирал нарт 2017 онд бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татвар ногдуулсан, төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд Бог********* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй БГД-ийн 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9А байр, 17F тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22********** дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг тус компанийн Гүйцэтгэх захирал Чен Ж*********, БГД-ийн 1-р хороо, 2-р хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 9А байрны 19 G тоотод байрлах үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-22*************дугаар бүхий гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг тус компанийн хөрөнгө оруулагч Х.Ид********бэлэглэлийн гэрээгээр урамшуулал болгон олгосон нь тус компанийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 9-р сарын 20-ны ***, *** тоот тогтоол, 2017 оны 9-р сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ зэрэг баримтаар нотлогдож байгаа юм. Мөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын иргэн Ч*** Жиэ*******, Монгол улсын иргэн Х.И*********нарт шилжсэн байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т бараа гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 13 дугаар зүйлийн 13.9-д Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж заасан заалтыг
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1д цалин хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 15 дугаар зүйлийн 15.1-д Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна, 15.1.7-д энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасантай адилтгах бусад орлого, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөв шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 4.1,4үг заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална, 26.1.1-д энэ хуулийн... 15.1-д заасан орлогын дүнд 23.1-д заасан хувиар ... албан татвар ногдуулдс, холбогдох төсөвт шилжүүлэх гэж заасан заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж ТУБ-ийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулан.
Б. Компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээтэй үйлчилгээний зориулалттай 325,000,000.00 төгрөгийн үл хөдлөх хөрөнгөнд 2017 онд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд: 2017 онд дээрхи үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой компанийн нэр дээр болон иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлсөн мэдээлэл татварын албаны баазад байхгүй гэсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн З-т Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх хөрөнгөнд албан татвар ногдуулна, 8 дугаар зүйлийн 8.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээгээр тооцно, 8.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан заалтыг зөрчсөн гэж үзэж ТУБ-ийн шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч Б*********ХХК нь Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагчдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № 03*********** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1***,***,***төгрөгийн төлбөрөөс 9*%**,***төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг гаргасан байна.
Гомдол гаргагч нь гомдлын үндэслэлээ: Татварын улсын байцаагч нар нь манай компанийг компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт 2017 онд бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхдээ НӨАТ ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь үндэслэлгүй ба манай компани нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг 2017 онд биш харин 2014 онд компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт олгохоор шийдвэрлэж, үүнийгээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу тайлагнасан тул татварын улсын байцаагчдын шийтгэлийн хуудас үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Хариуцагч татварын улсын байцаагч нар нь хувь нийлүүлэгчдийн хурлын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ***, *** тоот тогтоолууд, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ зэрэг баримтуудаар компанийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн болох нь нотлогдож байгаа бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөл 2017 онд хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт шилжсэн бөгөөд 2017 онд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул борлуулалтыг 2017 онд хийсэн гэж үзнэ, өмчлөлд шилжсэнээр татвар ногдуулах харилцаа үүснэ гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 13 дугаар зүйлийн 13.9-д Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй гэж тус тус заасан байна.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:, 8.1.1-д цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 15 дугаар зүйлийн 15.1-д Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараахь бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:, 15.1.7-д энэ хуулийн 15.1.115.1.6-д заасантай адилтгах бусад орлого,
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. гэж заасан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж хуульчилсан байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөгчийн өмчлөх эрх үүсэж, баталгаажна.
Өмчлөгч нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах гэсэн 3 бүрэн эрхийг эдлэх ба өмчлөлд шилжсэнээр буюу улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөгч болсноор өмчлөгчийн захиран зарцуулах эрх нээгдэнэ.
Үл хөдлөх эд хөрөнгийг нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид шилжүүлэх үйл явц нь улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөлд шилжсэнд тооцогдох буюу өмчлөх эрх үүснэ.
Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс үзэхэд 2014 онд үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарт шилжүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ аваагүй, харин 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг 2014 онд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар өмчлөлд шилжинэ буюу өмчлөгч болно, өмчлөлд шилжсэнээр буюу өмчлөгч болсноор татвар ногдуулах харилцаа үүснэ, тус компанийн хувь нийлүүлэгч, гүйцэтгэх захирал нарын нэр дээр 2017 онд улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан тул 2017 онд өмчлөлд шилжсэнд тооцно гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь манай компанийн гүйцэтгэх захирал Ч**********нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн байтал 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн, Ч*** Жиэ*******тэй ярилцлага хийхдээ орчуулагч томилоогүй, татварын хяналт шалгалтад оролцуулаагүй гэх мэт болон бусад процессын зөрчил гаргаж, хууль ноцтой зөрчсөн гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх хэдий ч эдгээр үндэслэлүүд нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан татвар төлөх үндсэн үүргээ биелүүлээгүй гомдол гаргагчийн үйлдлийг зөвтгөх, гомдлын шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 13 дугаар зүйлийн 13.9, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 15 дугаар зүйлийн 15.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын УТОХГ-ын татварын улсын байцаагчдын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн № 03*********** тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 1***,***,***төгрөгийн төлбөрөөс 9*%**,***төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Б*********ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б*********ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ