Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 61

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                         Хэргийн индекс:11*******/2016/0025/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга  Б.Саранчимэгийг оролцуулан  тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн   хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн орон сууцны 8 дугаар байрны ******* тоотод суух Боржигон овгийн *******

  Хариуцагч: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарт холбогдох

  “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн Б/02 тоот тушаал, мөн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалуудын тус тус хүчингүй болгуулах, ажлын байраар хангахыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:                    

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч:  Н.Болормаа

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:                           Л.Наранжаргал нар оролцов                       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болормаагаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч С.******* нь Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй  гэж үзэж  С.*******ийг ямар нэгэн ажлын  байраар  хангахыг  даалгах  нэхэмжлэлийг гаргаж  байгаа. Мөн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар тамгын газрын нийгмийн ажилтаны албан тушаал дээр томилохдоо ажил үүрэгт нь огт тохирохүй  албан тушаалд томилсон нь ажлаар хангасан асуудал биш гэж үзсэн. С.******* нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд  2008 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймагт явагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн албан тушаалд анх орох үед төрийн нөөцийн жагсаалтанд бүртгэгдэж 2010 оны 10 дугаар сараас төрийн үйлчилгээний албан тушаалд 2012 оны 01 сар хугацаанд ажилласан, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 02 дугаар  сарын 2*******-ний өдөр хүртэл захиргааны албан тушаалтнаар ажиллаж ирсэн. Хонгор сумын тамгын газарт 2015 оны бүтцэд багийн засаг даргын туслахын нийт 7 орон тоог баталсан байна. Эдгээр нь мэргэжил шаардахгүй орон тоонууд. 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Тамгын газрын тушаалыг гаргах үеэр С.******* нь мэргэжил шаардахгүй ажлын байр хүссээр байтал нийгмийн ажилтаны албан тушаалд түр томилсон нь ажлын байраар хангасан гэх боловч цаашид ямар ч ажлын баталгаагүй гэснийг харуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа Хонгор сумын Засаг даргын тамгын газраас мэргэжил шаардахгүй ажлын орон тоонд ажиллуулахаар даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сумын Засаг даргын газрын даамлын албан тушаалаас нь чөлөөлсөн  тушаалаа 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 200 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаа Засаг дарга Төмөрбаатар нь хүчингүй болгохоор эвлэрч шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч нь үүнээс өмнө сумын Засаг даргын тамгын газарт нийгмийн ажилтанаар томилогдон ажиллаж байсан. Өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагч гэж үзээд үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж тайлбарладаг. Одоо өөрийн мэргэжлийн ажил албан тушаалд томилогдох хүсэлтгүй. Суманд байгаа гурван албан тушаалын мэргэжил шаардахгүй ажил албан тушаалд томилж өгөөч гэсэн нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранжаргалаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* нь өөрийгөө төрийн жинхэнэ алба хаагч гээд байна. 2008 онд төрийн албаны мэргэжлийн шалгалт өгч тэнцээд 2010 оны 10 сараас төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдсон. 2010 оны 11 дүгээр сард газрын даамлын орон тоон дээр томилогдсон энэ нь  жирэмсний амралттай хүний түр албан тушаал байсан учраас жил гаран ажилласан. Түр албан тушаал болохоор тангараг өргүүлэх асуудал хөндөгдөөгүй. 201******* онд төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирээд танай газрын даамлын орон тоон дээр шалгалт өгөөгүй хүн ажиллаж байгаа юм байна, дахин сонгон шалгаруулалт явуул гэж гэсний дагуу манайхаас сонгон шалгаруулалт зарлуулах хүсэлтээ өгсний дагуу сонгон шалгаруулалт зарлагдсан.

Төрийн захиргааны албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж нэрлэдэг. ******* нь шалгалт өгсний дараа төрийн үйлчилгээний албан тушаалд орсон нь төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдох үндэслэл болохгүй. Энэ хугацаанд нөөцийн жагсаалтанд бүртгэгдсэн хугацаа нь дууссан учир Төрийн жинхэнэ албан хаагч гэж  үзэхгүй. Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж байна. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн *******ийг албан тушаалаас нь чөлөөлсөн тэгэхээр үндэслэлгүй халагдсан зүйл биш юм. Манайхаас мэргэжил шаардахгүй ажлын байраар хангах үндэслэл байхгүй. Багийн зохион байгуулагчтай зөвшилцсөний үндсэн дээр ажил албан үүргийг нь солих ёстой. Гэтэл нөгөө хүн маань зөвшөөрөхгүй байгаа учраас бид нар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй. Бүтэц орон тооны хувьд 2015 оны 11 сард бүтэц орон тоог цомхотгох аймгийн Засаг даргын захирамж ирсэн. Манай суманд 17 албан хаагчтай, жил болгон төсөвтэйгээ уялдуулан сумын Засаг даргын тамгын газар болон тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн баталдаг. 2016 оны 01 сард багийн албаны орон тоог 6 албан хаагчтай байхаар баталсан. Удирдах албан тушаалтан 3, гүйцэтгэх албан тушаал нь 12, үйлчилгээний албан тушаалтан *******, мэргэжил шаардагдахгүй гэрээт ажилтанууд байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* нь “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн Б/02 тоот тушаал, мөн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/06 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах,  ажлын байраар хангахыг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаанд “мэргэжил шаардахгүй ажил албан тушаалаар хангахыг Хонгор сумын Засаг даргын тамгын газарт даалгах”-аар нэхэмжлэлийн  шаардлагаа өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч С.******* нь 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нийгмийн ажилтны ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Төрийн албаны зөвлөлийн 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн *******3 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.

Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тушаалаар батлагдсан “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын ******* дүгээр зүйлийн *******.1-т “төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэл нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан.С.******* нь төрийн албаны шалгалт өгснөөс хойш нөөцөд байх 2 жилийн хугацаандаа сумын засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 1 дүгээр сарын 18-ний өдрөөс 01 дүгээр тушаалаар газрын даамлын албан тушаалд түр томилогдож, улмаар 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөн болох нь сумын Засаг даргын Тамгын газрын даргын  тушаалууд түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх бөгөөд Төрийн албаны зөвлөлийн *******3 дугаар тогтоолын хүчин төгөлдөр байх хугацаа 2010 оны 5 дугаар сарын 29-ны өдөр дуусгавар болсон  байна.

Төрийн албаны тухай хуулийн 11  дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэжлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж тодорхойлжээ.

С.******* нь урьд нь Хонгор сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар түр ажиллаж байсан, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүйгээс үзэхэд “түүний 2010 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сумын Засаг даргын тамгын газарт жирэмсний амралттай хүний оронд газрын даамлаар түр хугацаагаар томилогдон ажилласан хугацааг “төрийн жинхэнэ албан тушаалд”-д томилогдсон гэж үзэх боломжгүй байна.

Түүнчлэн Хонгор сумын  Засаг даргын тамгын газрын 201******* оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/71******* тоот албан бичгээр Хонгор сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын сул орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлахыг хүссэний дагуу  сонгон шалгаруулалт зарлагдаж, төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад Г.Мөрөн нь бүртгэгдсэн, Хонгор сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 2*******-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар Г.Мөрөнг газрын даамлын албан тушаалд томилсон болох нь 2/71******* дугаар албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалт, тушаал зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч С.******* нь дээрх сонгон шалгаруулалтад ороогүй байна.

 Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч С.*******ийг мэргэжил шаардахгүй ажил албан тушаалд томилох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.*******ийн “ мэргэжил шаардахгүй ажил албан тушаалд томилохыг Хонгор сумын Засаг даргын тамгын газарт даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, *******7 дугаар зүйлийн *******7.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.*******-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурьдсугай.

 

*******. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 11******* дүгээр зүйлийн 11*******.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  1******* хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.НАРАНТУЯА