| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/03099/И |
| Дугаар | 181/ШШ2024/00182 |
| Огноо | 2024-01-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 181/ШШ2024/00182
| 2024 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 181/ШШ2024/00182 | Улаанбаатар хот |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Ажил гүйцэтгэх гэрээний лах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Алдангийн тухайд: Талуудын 2019 оны 07 сарын 18-ны өдрийн болон 2020 оны 03 сарын 09-ний өдрийн Материалын чанарын хяналт хийх гэрээ-ний 7.4-т Захиалагч нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээнэ. гэж, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Материалын чанарын хяналт хийх нэмэлт ажлын гэрээ-ний 5.4-т захиалагч нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээнэ. гэж тус тус зааснаар гүйцэтгэгч ёнь алданги шаардах эрхтэй. Гэрээт ажлын хөлс 105,489,247 төгрөгийг төлөх сүүлийн хугацаа болох 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл 1 хоногийн алданги 527,446 төгрөгөөр тооцвол нийт 761 хоногийн алданги 401,386,585 төгрөг болж байна. Гэвч дээрхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 105,489,247 төгрөгийн 50 хувь болох 52,744,623 төгрөгийг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас нийт 158,233,870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ё ТӨХК нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай 135 дугаар тогтоолоор уг төслийн шаардлагатай санхүүжилтийг Эрдэнэс-Тавантолгой ХК болон Монголбанкны дэмжлэгтэй бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Төслийн санхүүжилтийн үлдэгдэл төлбөрийг Эрдэнэс-Тавантолгой ХК шийдвэрлэх ёстой ч тодорхой шалтгааны улмаас өнөөг хүртэл бүрэн шийдвэрлэгдэж ирээгүй байна. Манай компанийн зүгээс төслийн үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлүүлэх талаар холбогдох талуудтай уулзалт, яриа хэлэлцээр хийж ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Тус компаниас нэхэмжлэгч Лабо ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2,004,295,697.75 төгрөгийн ажлын хөлсийг хугацаанд төлсөн бөгөөд чанарын баталгааны үлдэгдэл 105,489,247.25 төгрөг төлөгдөөгүй хүлээгдэж байгаа бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг үндсэн дүнгээр төлөх үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Дээрх төлбөрийг төслийн санхүүжилт шийдвэрлэгдэж орж ирсэн дариуд шийдвэрлэх боломжтой болох юм. Иймд үлдэгдэл төлбөрийг гэрээний үндсэн дүнгээр тооцон нэхэмжлэгч талт эвлэрлийн гэрээ байгуулах саналтай байна гэжээ.
2.1. Хариуцагч ё ТӨХК нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэс таван толгой ХК-ийн санхүүжилт тодорхой шалтгааны улмаас зогссон байгаа учраас бид нар санхүүжүүлэх ямар ч боломжгүй байна. Хэдийгээр улсын комисс төмөр замыг 8 сард хүлээж авсан ч гэсэн Зэвсэгт хүчний жанжин штабын дэмжлэг үзүүлэх газраас буюу хяналт хэрэгжүүлэх нэгжээс ё нь өөрсдөө бүрэн хүлээж аваагүй байгаа. Тэгээд санхүүжилт нь удаад байгаа. Дэмжлэг үзүүлэх газраас чанарын баталгааны 5 хувийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ үү гэдэг албан бичгийн хүрээнд ажил хийлгэсэн аж ахуй нэгжүүдтэй хийсэн гэрээгээ дүгнэж байгаа. ёч гэсэн гэрээгээ дүгнүүлээд санхүүжилт орж ирэхээр үлдэгдэл баталгаа 5 хувь буюу 105,489,247 төгрөгийг авах бүрэн боломжтой. Харин алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь улсын төсвөөс санхүүжүүлэх санхүүжилт удааширсан гэв.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
-Итгэмжлэл,
-АГГ-19/152145/52, АГГ-20-45-44/14 дугаар материалын чанарын хяналт хийх гэрээ,
-№152/142/52 дугаар гэрээний хавсралтууд,
-АГГ-19/152-145/52-01, АГГ-20-45-44/14, АГГ-20/129-126/35-01 дугаар материалын чанарын хяналт хийх гэрээнд өөрчлөлт оруулах тухай,
-Материалын чанарын хяналтыг хэрэгжүүлэх гэрээний сунгалт,
-Материалын чанарын хяналт хийсэн ажлын тайлан хүлээлцсэн актууд,
-Гэрээний дүгнэлт,
-Материалын чанарын хяналт хийх нэмэлт ажлын гэрээ,
-Ажлын даалгавар,
-Тооцооны үлдэгдлийн баталгааны баримтууд,
-Тооцооны баримтын жагсаалтын баримтууд,
-Мөнгөн гүйлгээний баримтын жагсаалт,
-Голомт банкны дансны хуулгууд,
-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ
Хариуцагчаас:
-Итгэмжлэл,
-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын иргэний үнэмлэхний хуулбар зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ёнь ё ТӨХК-д холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Материалын чанарын хяналт хийх гэрээ-ний үүрэгт нийт үлдэгдэл төлбөр болох 105,489,247.25 төгрөг, эдгээр гэрээний дагуу алданги 52,744,623 төгрөг, нийт 158,233,870 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ ёнь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ё ТӨХК-тай Материалын чанарын хяналт хийх гэрээ-г байгуулж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талбайд, төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглах материалд чанарын хяналт хийх ажлыг гүйцэтгэсэн. Гүйцэтгэгчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, материалын чанарын хяналт хийсэн ажлын тайланг хүлээлцсэн актыг тухай бүр үйлдэж, ажлыг хугацаанд нь, чанартай хийж гүйцэтгэсэн. Дээр дурдсан гэрээний хугацаанд нийт 2,109,784,945 төгрөгийн ажил гүйцэтгэж, 2,004,295,697.75 төгрөгийн ажлын хөлсийг хүлээн авсан боловч үлдэгдэл 105,489,247.25 төгрөгийг ё ТӨХК нь төлөөгүй, үлдэгдэл төлбөрийн тооцооны үлдэгдлийн баталгааг зохих журмын дагуу баталгаажуулсан тул ажлын хөлс 105,489,247.25 төгрөгийг гаргуулна.
б/ Талуудын хооронд 2019 оны 07 сарын 18-ны өдөр, 2020 оны 03 сарын 09-ний өдөр байгуулсан Материалын чанарын хяналт хийх гэрээ-ний 7.4, 2020 оны 04 сарын 30-ны өдрийн Материалын чанарын хяналт хийх нэмэлт ажлын гэрээ-ний 5.4-т зааснаар гүйцэтгэгч ёнь алданги шаардах эрхтэй бөгөөд гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийн хөлс 105,489,247 төгрөгийг төлөх сүүлийн хугацаа 2021 оны 05 сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл 1 хоногийн алданги 527,446 төгрөгөөр тооцвол нийт 761 хоногийн алданги 401,386,585 төгрөг боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүрэг 105,489,247 төгрөгийн 50 хувиар буюу 52,744,623 төгрөгийг алдангид, нийт 158,233,870 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ё ТӨХК нь нэхэмжлэгч байгууллагатай гэрээний харилцаанд орсон, ажлын гүйцэтгэлийн хувьд чанартай гүйцэтгэсэн, эцсийн үлдэгдэл буюу тооцоо нийлсэн актын дагуу 105,489,247 төгрөгийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан талаар маргаагүй боловч талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй нь төсвийн санхүүжилтээс шалтгаалсан тул гэрээний үүрэгт алданги хариуцах үндэслэлгүй, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. ё ТӨХК нь Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу өгөгдсөн талбайд төмөр замын суурь бүтцийн ажилд ашиглах материалд чанарын хяналт/лаборатори/-н ажил хийлгэх зорилгоор Лабо ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Материалын чанарын хяналт хийх гэрээ-г тус тус байгуулжээ.
5.1. Гэрээ бүрийн хугацааг харилцан тохирч тогтоосон, ажил үйлчилгээ үзүүлсний үнэ хөлсний хэмжээ нь ажиллах нэг Зөвлөх багт нэг сарын 25,000,000 төгрөг байхаар тохирч, ажил үйлчилгээ гүйцэтгэсэн төлбөр хөлсийг ажлын тайланг үндэслэн төлөхөөр гэрээний ерөнхий нөхцөлөөр тус тус харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
6. Зохигчийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ буюу Материалын чанарын хяналт хийх гэрээ-нүүдийн дагуу ёнь өөрийн гүйцэтгэх ёстой ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн, талуудын хооронд ажлын гүйцэтгэл, чанар, доголдлын талаар маргаан байхгүй боловч нийт ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор үлдэгдэл төлбөрийг хариуцагч бүрэн төлөөгүй асуудлаас шалтгаалан маргаан үүсчээ.
7. Талууд ажлын гүйцэтгэлийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн актыг баталгаажуулсан байх ба 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр тооцоо нийлэхэд ё ТӨХК нь 105,489,245.25 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг Лабо ХХК-д төлөх ёстой талаар тооцоо нэгдсэн, энэ актыг үндэслэн гэрээний үндсэн үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага болон тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлын талаар, энэхүү тооцооны үлдэгдлийн баталгаа нь тухайн бүрт тооцоо нийлж баталгаажуулсан актын хувьд эцсийнх байсан талаар хариуцагч маргаагүй болно. /хх-38/
8. Иймд зохигчийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Материалын чанарын хяналт хийх гэрээ-нүүдийн үндсэн үүрэгт 105,489,245.25 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг захиалагч төлөх ёстой байна.
9. Нэхэмжлэгч ёнь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэгт алданги нэхэмжилсэн, алдангийн тооцооллын үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа үндсэн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч 105,489,245.25 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш буюу эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн хугацаанаас хойш гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхэд алданги тооцох үндэслэлтэй гэж шүүх хуралдаанд тайлбарлан, алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон нэхэмжлэлийн шаардлагад заасан 52,744,623 төгрөгийн алдангийн шаардлагыг дэмжсэн боловч энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь гэж зүйтэй гэж үзэв.
10. Учир нь талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 3.1-т ажил үйлчилгээ үзүүлсний үнэ, хөлсний хэмжээ нь ажиллах нэг Зөвлөх багийн нэг сарын 25,000,000 төгрөг байх буюу тогтмол байх, мөн гэрээний 2.2, 3.3-т Гэрээний 2.1, 3.1-т заасны дагуу олгох төлбөр, хөлсний урьдчилгаа нь үнийн дүнгийн 20 хувь байх ба үлдэгдэл 80 хувийг гэрээний 2.7, 2.9, 3.6-д заасныг баримтлан олгоно гэж, мөн гэрээниий 2.7, 3.2-д Төлбөрийг нэхэмжлэлийн дагуу Зөвлөхийн Голомт банкны 11...........8 тоот дансанд шилжүүлгээр хийнэ гэж тус тус заажээ.
10.1. Гэрээний эдгээр заалтаас дүгнэхэд талууд гүйцэтгэсэн ажлын хөлс, төлбөр тооцоог хэрхэн, хэзээ шилжүүлэх, хүлээн авах талаар гэрээгээр харилцан тохирсон байх боловч 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу тухай бүр хөлс төлөх ёстой хугацаа, 3 гэрээ тус бүрийн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацааг төлбөрийн нэхэмжлэл хүргүүлснээс хойш нэхэмжлэл бүрт ямар хугацаагаар хэтрүүлсэн зэрэг үйл баримт нь тодорхойгүй, үүнийг баримтаар нотлоогүй тул 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Материалын чанарын хяналт хийх гэрээ-ний 7.4, мөн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний 5.4-т заасан алданги шаардах эрхгүй гэж үзэв.
11. Зохигчдын хооронд байгуулсан Материалын чанарын хяналт хийх гэрээ-ний 7.4-т Захиалагч нь энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлөх-өөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн боловч гэрээ тус бүрт ажлын хөлсийг нэхэмжлэлийн дагуу Зөвлөхийн Голомт банкны ..... дансаар шилжүүлгээр хийхээр тохирсон, нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөрийн нэхэмжлэх хүргүүлж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь гэрээ тус бүрт ажлын хөлсийг төлөх үүргийн хугацааг гэрээгээр тохирсон хугацаанаас хэрхэн хэтрүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй талаар нэхэмжлэгч тайлбарласан, мөн гэрээний дагуу алданги шаардаж байгаа тохиолдолд гэрээ тус бүрийн үүргийн зөрчил хэзээнээс тооцогдох талаар нэхэмжлэлийн үндэслэлд тусгагдаагүй тул гэрээ тус бүрт хугацаа хэтрүүлсэн үүргийг тооцох боломжгүй.
12. Нэхэмжлэгч ёнь гэрээний талууд эцсийн байдлаар гэрээний үндсэн үүрэг буюу үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн актыг үндэслэн уг хугацаанаас хойш алданги шаардах эрхтэй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч алданги шаардах эрх зүйн үндэслэлийг гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг үндэслэн тайлбарлаж байх тул гэрээ тус бүрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн хэмжээгээр алданги шаардах эрх нь тооцоо нийлсэн баримт үйлдсэн хугацаатай шалтгаант холбоогүй гэж үзэв.
13. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 3 гэрээний нийт үлдэгдэл төлбөрийн талаар Тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш алданги тооцох талаар харилцан тохиролцсон үйл баримтгүй тул алдангид холбогдох 52,744,623 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
14. Иймд хариуцагч ё ТӨХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 105,489,247 төгрөгийг гаргуулж, алданги 52,744,623 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ё ТӨХК-иас 105,489,247 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Лабо ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,744,623 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Лабо ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 949,120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ё ТӨХК-иас 685,396 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Лабо ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД