Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 114/шш2023/0026

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг би “Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, “*******” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох “*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* дугаартай тендерийн үнэлгээг дахин хийхийг “*******” ХХК, “Тендерийн үнэлгээний хороон”-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах тухай” хүсэлт ирүүлснийг хүлээн авч хянаад

  ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагчтай хуулийн хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ дагуу сайн дураар дээрх нэхэмжлэл, түүний нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

                                                           ҮНДЭСЛЭХ  нь:

 

“Хазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК, “*******” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* дугаартай тендерийн үнэлгээг дахин хийхийг “*******” ХХК, “Тендерийн үнэлгээний хороонд даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан эрхийнхээ дагуу “хариуцагчтай хуулийн хүрээнд эвлэрэн хэлэлцсэн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байнагэдгээ шүүхэд бичгээр илэрхийлсэн нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчХазаарбат” ХХК-ийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2023/0020/3 дугаар бүхий индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

              Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

              1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Хазаарбат” ХХК-иас “*******” ХХК, “*******” ХХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “*******” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ******* дугаар албан бичигт дурдсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн ******* дугаартай тендерийн үнэлгээг дахин хийхийг “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Тендерийн үнэлгээний хороо”-нд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

              3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНЧИМЭГ