Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | С.Отгонтуяа |
Хэргийн индекс | 128/2023/0456/З |
Дугаар | 128/ШШ2023/0794 |
Огноо | 2023-10-30 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2023/0794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: овгийн ын
Хариуцагч: ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн *******
Гуравдагч этгээд: А. нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: 1. ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргаа удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12.099.969,00 хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны эрүүл *******, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах,
2. ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр шилжүүлсэнтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. түүний өмгөөлөгч Н., гуравдагч этгээд А., шүүх хуралдааны ******* ийн *******ар Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.оос хариуцагчид холбогдуулан шүүхэд анх ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргаа удирдлагын газрын эрүүл *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, мөн шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагаа дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.099.969,00 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодруулсан болно.
2. Хэргийн нөхцөл байдлын талаар:
2.1. Анх ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилд түр томилох тухай Б/ дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.ыг тус *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилсон ба мөн ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *******ийн жинхэнэ албан тушаалд томилох тухай Б/ дугаар тушаалаар *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилсон байна.
2.2. Үүний дараа хариуцагч ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалаар мөн өдрөөс буюу 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгч Г.ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэжээ.
2.3. ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалаар Нийтийн эрүүл *******ийн газрын ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрсдлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн А.ыг нэхэмжлэгч Г.ын эрхэлж байсан *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 3 сарын хугацаатайгаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
2.4. Мөн хариуцагчаас 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Сэлгэн ажиллуулах хугацааг сунгах тухай Б/ дүгээр тушаалыг гарган А.ын *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд сэлгэн ажиллуулах хугацааг 3 сараар сунгаж шийдвэрлэсэн байна.
3. Процессийн түүхийн талаар:
Нэхэмжлэгчээс хариуцагч ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг эс зөвшөөрөн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******ийн албаны зөвлөлд гомдол гаргасан. *******ийн албаны зөвлөлөөс 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар албан ээр хариу өгснийг хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авахад татгалзах үндэслэлгүй гэж үзэн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар:
4.1. Нэхэмжлэгчээс ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргаа удирдлагын газрын эрүүл *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.099.969,00 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны эрүүл *******, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын үндэслэлээ
4.2. ... байгууллагын удирдлагын зүгээс Г.ын ажлыг авахын тулд удаа дараа дарамталж, ажлаа өгөхийг шаардсан, хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Ц ******* ... аятайхан өргөдлөө өгөөд ажлаас гар. Тэгэхгүй бол төрийн албанд эргэж орохгүйгээр ажлаас хална шүү гэх дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Энэ дарамтыг зөвшөөрөхгүй байсан учраас сахилгын шийтгэл оногдуулсан ба үндэслэлгүй тушаалаа өөрсдөө хүчингүй болгосон;
4.3. ... шилжүүлэн ажиллуулах тушаалыг ажлын бус цагаар гаргасан, нэхэмжлэгчтэй тохиролцсон зүйлгүй, дарамтанд орж төрийн захиргааны төв байгууллагадаа буюу *******андаа дүйцэх албан тушаалд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт өгсөн, сонсох ажиллагаа явуулахдаа өөр байгууллагад шилжүүлэх ямар үндэслэл бий болсныг тайлбарлаагүй буюу сонсох ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй;
4.4. ...нэхэмжлэгчийн ажлыг авах гэж урьдаас төлөвлөсөн болох нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр түүнийг ажлаас чөлөөлөөгүй байхад А.ыг энэ албан тушаалд тохирох эсэхийг хянуулахаар Авлигатай тэмцэх газарт мэдүүлгийг нь явуулснаар тогтоогдоно;
4.5. ...нэхэмжлэгчийг эмнэлэгт хэвтэж байхад утсаар дарамтлан мессеж ирүүлсэн учраас аргагүй байдалд хүсэлт бичиж өгсөн. Шилжүүлсэн тушаал нь албан ажлын ямар зайлшгүй шаардлага үссэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд тухайн албан тушаал дээр 10 ба түүнээс дээш ажиллаагүй учраас удирдлагын санаачилгаар шилжүүлэх үндэслэлгүй, нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, мөн байгууллагын удирдлага хооронд харилцан тохиролцсон баримт байхгүй, шилжүүлж байгаа албан тушаалыг тодорхой зааж өгөөгүй, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг нь бууруулсан зэргээр *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсгийг болон журмын зохицуулалтыг бүхэлд нь зөрчсөн гэх;
4.6. ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ ... нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулж хууль, журмыг зөрчсөн атлаа А.ыг нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа цалин хөлс, зэрэг дэв бууруулахгүй байхыг даалгаж төрийн жинхэнэ албан хаагчийг ялгаварлан хандаж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэх агуулга бүхий тайлбарыг тус тус гарган маргаж байна.
5. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрлийн тухай хууль шинээр хэрэгжүүлэхтэй холбоотой хуультай харшилдаж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5-д заасны дагуу албан ийг боловсруулахад ажлын хэсэг явагдаад цахимд байршуулсан. Эцсийн байдлаар батлах субъект би биш. Боловсруулаад явдаг. Цтай холбоотой ажил тараад орж ирээд тушаалыг чинь батлах гээд байна, тийм учраас чи өргөдлөө өгөөд шилжих боломж байна гэсэн. Би тэгэх боломж байхгүй ажлын цаг дууссан байна гэсэн чинь халах гээд байна гээд маргааш нь би эмнэлэгт хэвтсэн.
2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хуралдсан ажлын хэсэгт байсан. Энэ ажлын хэсгээс гарсан саналыг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр нэгтгээд Засгийн газар руу явуулсан. Өөрчлөлтийн ийг явуулсан. Зөвшөөрлийн хууль тогтоомжид нийцсэн захиргааны хэм хэмжээний актын жагсаалт гэж байгаа. Зөвшөөрлийн тухай хууль болон ******* *******ийн тухай хуульд өөрчлөлт орох юм бол эдгээр журамд өөрчлөлт орох саналыг 9 сард явуултал Засгийн газар 11 сард тухайн актыг хүчингүй болгосон. Хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байхад аж ахуй нэгжүүд ийм асуудал үүсэхгүй байсан. Удирдлагуудад танилцуулсан гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Ж. нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Г. нь ******* *******ийн *******ны төрийн ******* ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн Б/221 тоот тушаалаар *******ийн захиргаа удирдлагын газрын эрүүл *******ийн байгууллагын хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон ажилласан. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/ тушаалаар тухайн албан тушаалд жинхлэн томилогдсон. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэвийн гүйцэтгэж 2022 оны жилийн эцсээр 85 хувьтай ажлын үр дүнг үнэлүүлж байсан.
******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Т******* 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б/ тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гаргаж сахилгын шийтгэлийг ногдуулсан. Энэхүү сахилгын шийтгэлийн гол үндэслэл нь эрүүл *******ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн материал хүлээн авах журмыг гаргаагүй гэдэг.
Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зөвшөөрлийн тухай хууль батлагдан гарч албан ёсоор хэрэгжиж эхлэх үед 2011 онд батлагдсан ******* *******ийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.11-д Тусгай олгох эрх бүхий байгууллага энэ хуулийн 19.10-т заасан хүсэлт гаргагчийн баримт ийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулах бөгөөд баримт бичигт тавигдах шаардлагыг эрүүл *******ийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасан. ******* *******ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн материал хүлээн авах журмыг боловсруулах батлуулах үйл ажиллагаа нь нэхэмжлэгч Г.оос шалтгаалсан зүйл байхгүй. Хуульд заагдаагүй үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаад улмаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Б/ тоот шилжүүлэн ажиллуулах тушаал нь төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулсан гэж үзээд *******ийн албаны зөвлөлд холбогдох гомдлыг гаргасан.
*******ийн албаны зөвлөлөөс Г.ын гаргасан гомдлыг хянаж үзээд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр *******ийн ******* ийн даргын сахилгын шийтгэл оногдуулсаныг хүчингүй болгосон байгаа. Шилжүүлэн ажиллуулах тушаалыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн ийм хариу өгснөөр шүүхэд хандсан.
Ажлаас шилжүүлсэн тушаалыг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр ******* *******ийн сайдад гомдол гаргасан. Энэ тушаал хуульд нийцэхгүй байна гээд гаргахад н.Ч******* сайд Г.од хариу өгөх ёстой байхад *******ийн ******* ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч сайдын өмнөөс хариу өгсөн тохиолдол нотлох баримт судлахаар гарч ирнэ. Байгууллагын удирдлагын зүгээс Г.ын ажлыг авахын тулд удаа дараа дарамталсан. Ажлаа өгөхийг удаа дараа шаардсан. Хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.Ц ******* удаа дараа аятайхан өргөдлөө өгөөд ажлаас гар. Тэгэхгүй бол төрийн албанд эргэж орохгүйгээр ажлаас хална шүү гэх дарамтыг удаа дараа үзүүлж байсан. Энэ дарамтыг зөвшөөрөхгүй байсан учраас сахилгын шийтгэл оногдуулсан.
Дараа нь шилжүүлэн ажиллуулах тушаал гаргасан. Энэ тушаалууд ажлын бус цагаар гарсан. Удаа дараа мессежээр ажлаа өгөхийг дарамтлаад хуулийн хэлтсийн ажилтнуудаар бас дарамтлуулна. Ажлаа өгөх гол шалтгааныг нь эмнэлгийн байгууллагуудын хүссэн өргөдөл гомдол ихээр хуримтлагдлаа гэж тайлбарладаг. Өргөдөл гомдол, холбогдох захиргааны хэм хэмжээний актыг судалгаа холбогдох байгууллагуудтай зөвшилцөж, үүнийг ажлаа хийж чадаагүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Сонсох ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллагад ажиллуулж өгөөч гээд хүсэлтээ маш тодорхой бичиж өгсөн байдаг.
Сонсох ажиллагаа хийж байгаа хуулийн хэлтсийн ажилтнууд үүний дагуу үүнийг хийх үүрэгтэй. Сонсох ажиллагаа явуулж байгаа байгууллага нь сонсох ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулж тухайн албан тушаалыг шилжүүлэх, чөлөөлөх ямар үндэслэл байгаагаа тайлбарлаж, шаардлагатай тохиолдолд өмгөөлөгч авах холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргуулж авах эрх хэмжээг хэрэгжүүлэх ёстой.
*******ийн захиргааны төв байгууллагадаа ажиллах хүсэлтийг яаж шийдвэрлэх вэ гэдэг талаар ажиллагаа хийгээгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Г.ын ажлыг авах гэж урьдаас төлөвлөсөн ажиллагаанууд явагдсан байгаа юм. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлаас нь шилжүүлээгүй байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд А.ыг энэ албан тушаалд тохирох эсэх, ашиг сонирхлыг зөрчил байгаа эсэх талаар хянуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байсан. Тухайн хүнийг шилжүүлэх ажиллагааг хийгээгүй байхдаа энэ хүнийг угаасаа чөлөөлөх юм чинь энэ хүнийг явуулна, би өөрийнхөө багийг бүрдүүлнэ гэж иймэрхүү байдлаар асуудалд хандаж байсан байгаа юм.
Г. нь эмнэлэгт хэвтэж байх үедээ хүсэлтээ гаргасан. Эмнэлгээр явж байхад нь удаа дараа дарамталж тушаал шийдвэр гаргана гэдгийг холбогдон мэдэгдэж байсан. Утсаар дарамтлан мессеж ирүүлж байсан. Шилжүүлсэн тушаал нь *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлагыг хангаагүй. Тухайн ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн гэж заасан. Энэ агентлагт ямар зайлшгүй шаардлага үүссэн, манайх ******* *******ийн *******наас маш өндөр ур чадвартай мэргэжилтэн авах зайлшгүй шаардлага байна гэдэг хүсэлтээ өгөх ёстой.
Тухайн агентлагаас хүсэлтийг аваад Г.той зөвшилцөөд саналыг нь зайлшгүй авсан байх ёстой байсан. Эдгээр нөхцөлүүд нэгэн зэрэг бүрдсэн байхыг хуульд шаардсан байгаа юм. Г. нь тухайн албан тушаал дээр 10 ба түүнээс дээш ажиллаагүй, эд нарын хооронд харилцан тохиролцсон үйл баримт байхгүй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын газарт шилжүүлэх зайлшгүй шаардлага үүслээ, таныг энд ажиллуулах зайлшгүй мэдлэг боловсон хүчний шаардлага үүслээ, ийм учраас бид таныг шилжүүлье гэх саналыг тавиагүй. Энэ саналыг тавиад Г. зөвшөөрнө гээд зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн гэдгийг ******* *******ийн *******анд уламжилсан байх нөхцөл байдлуудыг бүрдсэн байхыг хууль өөрөө шардаад байгаа юм. Эдгээр нөхцөл байдал үүсээгүй.
Тушаалд эм эмнэлгийн хяналтын газарт шилжүүлэн ажиллуулсугай гэж байгаа юм. Шилжин очиж ажиллах албан тушаалыг тодорхой зааж өгөх ёстой. Гэтэл зааж өгөөгүй. Тухайн байгууллага эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар өөрсдөө шилжүүлэн ажиллуулах талаар *******ийн албаны салбар зөвлөлд саналаа өгөх ёстой. Сул орон тоонд эхний ээлжид шилжүүлэн ажиллуулахаар зараа тавих ёстой байсан. Үнэхээр шалгалтад орох хүн байхгүй бол *******наас мэргэжилтэн уриад зөвшилцөх ийм л нөхцөл байдал байх ёстой байсан. Эдгээр нөхцөл байдал тодорхойгүй болсон. Ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү.
2023 оны 01 дүгээр сарын12-ны өдөр ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн *******ар н.Т******* нь түр томилогдож орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Г.од удаа дараа ажлын байрны дарамт үзүүлж, албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй, үндсэн чиг үүрэгт нь хамаарахгүй, ажил хэргийг хэрэгжүүлэхийг шаардаж байсан байна гэдэг нь Захиргааны шүүхэд хэрэг үүсгээд нотлох баримт цуглуулах явцад яг эдгээр нөхцөл байдлууд хэрэгт орж ирсэн юм. Ажлаас нь халахын тулд сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна гэж үзэж байгаа. Өөрийн тушаалаа хүчингүй болгосон үйлдэл нь *******ийн албаны зөвлөлөөс сахилгын шийтгэл үндэслэлгүй байна гэсэнтэй холбоотой. Сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон нь анхнаасаа энэ хүнд хууль бус сахилгын шийтгэл оногдуулж сэтгэл санааны хүчтэй дарамтад оруулсан байгаа юм. *******д эргэн орохгүйгээр ажилгүй болгоно гэдэг нь Г. дарамтад орж байсныг харуулж байгаа юм.
******* *******ийн *******ны нийтийн эрүүл *******ийн халдварт өвчний ахлах мэргэжилтэн гуравдагч этгээдээр оролцож байгаа А. нь ТЗ-6 ангиллын албан тушаал хашдаг. Г.ын ажилдаа эгүүлэн тогтоолгох гээд байгаа албан тушаал нь ТЗ-7. А.ыг зэрэг дэв бууруулаад Г.ын албан тушаал дээр томилсон гэсэн үг.
*******ийн ******* ийн даргын сэлгэн ажиллуулах тушаал нь Г.ын эрх ашгийг хөндөж байгаа учраас хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. А.ыг Г.ын албан тушаалд ажиллуулахад холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. А.ын тушаалыг гаргахдаа *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн. *******ийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй. А. дээр ялгамжтай хандаж байгаа юм. Г.ыг шилжүүлэхдээ ТЗ-7 дээр ажиллаж байсан хүний цалин хөлс, зэрэг дэвийг бууруулж, саналыг огт аваагүй. ТЗ-7 ажиллаж байсан хүнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шилжүүлэхдээ албан тушаалд ирэхээр хариуцсан мэргэжилтний цалин хөлс нь бууж байгаа юм. Цалин хөлсний асуудлыг шийдвэрлээгүй. Өөрийнхөө авдаг цалин хөлсийг бууруулан тийшээ явах хүсэл зоригтой хүн байхгүй. Ийм учраас Г. нь тухайн төв байгууллагадаа ажиллах саналаа сонсох ажиллагаа дээр өгсөн байгааг анхаарах ёстой байсан нь ийм учиртай юм. А.ын тушаал нь түүний эрх ашгийг маш сайн хамгаалсан. Өөрөөр хэлбэл цалин хөлсийг бууруулж болохгүй. Өөрөө хүсээд очиж байгаа учраас цалин хөлс нь ангилал ангилал албан тушаалын дагуу буурах ёстой. Гэтэл А.ыг цалин хөлсийг нь бууруулахгүйгээр шилжүүлж болдог, албан тушаалыг маш тодорхой зааж өгөөд, цалин хөлсийг бууруулахгүйгээр өөрийнх нь тушаалыг хуульд нийцүүлж гаргана. Тухайн очиж байгаа албан тушаалын ажлын байрны тодорхойлолт *******ийн албаны зөвлөлөөр батлагдаагүй. Нэг хүн ярьсан гэсэн. Манайх таныг авмаар байна. Албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мэдэхгүй байна, чи өөрөө боловсруулж чадах уу гэж хэлсэн байгаа юм. Энэ 2 тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж шүүхээс хүсэж байна.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд хүн бүхэн хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй гэх энэ зарчмаар гуравдагч этгээдэд гаргасан тушаалыг бид хараад Г.ыг шилжүүлэхдээ албан тушаал нь тодорхой бус, цалин хөлс нь тодорхой бус шилжүүлсэн атлаа, А.ыг зэрэг дэв бууруулж байгаа хэр нь цалин хөлсийг анхаарч заасан учраас Г.ыг эрхийг зөрчиж байна гэж үзсэн. А. маргаан бүхий албан тушаал дээр томилогдоод ирсэн. Хүчингүй болгох гээд байгаа үндэслэл төрийн албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан тохиролцоог хийх үүрэгтэй. Энэ тохиролцоо байхгүй байсан. ТЗ-7 цалин хөлсийг авдаг хүн ТЗ-6 цалин хөлс өндөр авч байгаа. Тушаалаар өөрийнх нь хүсэлтээр албан тушаал буурч байхад хүсэлтийг нь авах ёстой, харилцан тохиролцсон үйл баримт байхгүй. Хууль бус болохоор хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Хууль бусаар сэлгэж ирсэн. Б/ хүчингүй болох ёстой гэж үзэж байна. Анхны тушаал хүчингүй болгоход араас нь гарсан тушаалууд дагаад хүчингүй болох ёстой гэж үзэж байна.
Иймд Б/, Б/ тушаалуудыг хүчингүй болгож урьд нь *******анд эрхэлж байсан *******ийн захиргаа удирдлагын газрын ******* *******ийн , хариуцсан мэргэжилтнээр томилж, ажилгүй байсан хугацааны цалин 12,099,969.0 төгрөг гаргуулж эрүүл *******ийн болон нийгмийн даатгалд нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
******* *******ийн байгууллагын , хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдсон А. нь ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн *******тай ямар нэгэн холбоо, хамааралгүй нь. ******* *******ийн *******анд ирүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А. мэргэжилтний "Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай" 05/4910 тоот албан ээр хариуцагч *******ийн ******* ийн ******* болон А. мэргэжилтэн нар нь хоорондоо хамаарал бүхий, ашиг сонирхол нэг этгээдүүд биш болох нь нотлогдоно.
Г. мэргэжилтний ажил үүргийн гүйцэтгэлийн хангалтгүй байдлын улмаас шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан албан бичиг, хүсэлтүүд, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдлууд болон 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус ******* нь тэй холбоотой иргэд, байгууллагын баримт ийг хүлээж авахыг зогсоож, байгууллагын , тэй холбоотой ажил уналтад орсон. Энэ үеэс тус мэргэжилтэн нь эрүүл *******ийн салбарын бодлого тодорхойлогч, *******ийн захиргааны төв байгууллагад эрүүл *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтнээр Г.ыг үргэлжлүүлэн ажиллуулахад албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй болохыг удирдлагын бүх шатны түвшиндээ мэдсэн бөгөөд ******* *******ийн сайд С.Ч******* Г. мэргэжилтнийг хариуцсан албан үүргийнх нь хүрээнд дуудан уулзаж, хариуцсан ажил нь яагаад хийгдэхгүй байгаа талаар асууж тодруулсан байдаг.
Иймд эрүүл *******ийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад үүссэн энэхүү асуудлыг яаралтай, богино хугацаанд засан залруулж, эрүүл *******ийн салбарын , ийн үйл ажиллагааг хэвийн горимд оруулах зорилгоор урт хугацааны ажлын туршлагатай, хариуцсан ажлаа түргэн шуурхай, өндөр түвшинд хариуцан гүйцэтгэх чадвартай мэргэжилтнийг дээрх албан тушаалд түр хугацаанд томилон ажиллуулах зайлшгүй шаардлага үүссэн.
******* *******ийн *******ны Нийтийн эрүүл *******ийн газрын Халдварт өвчний хэлтсийн Нийтийн эрүүл *******ийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, эрсдэлийн удирдлага хариуцсан ахлах мэргэжилтэн А. нь тус *******ны Нийтийн эрүүл *******ийн газрын Халдварт өвчний хэлтэст 2014 оноос эхлэн Халдварт өвчний дэгдэлт, түүний хариу арга хэмжээний асуудал хариуцан ажиллаж байсан бөгөөд 2020-2023 онд Коронавируст халдварын үед өөрийн хариуцсан албан үүргээ түргэн шуурхай, чадварлагаар гүйцэтгэн ажиллаж байсан. Улмаар удирдлагын зүгээс байгууллагад учирсан нөхцөл байдлыг тайлбарлаж, тус албан хаагч эрүүл *******ийн байгууллагын , ийн асуудал хэвийн нөхцөлд шилжтэл эрүүл *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр хугацаанд сэлгэн ажиллахыг зөвшөөрсөн.
Өмнө дурдсанчлан Авлигатай тэмцэх газар нь хуанлийн 14 хоногийн хугацаанд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянадаг тул хугацаа алдахгүй байх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад нэгэнт үүссэн асуудлыг шийдвэрлэх ажиллагааг түргэн эхлүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газарт А. мэргэжилтний мэдүүлгийг хянуулах тухай албан бичиг хүргүүлсэн.
Монгол Улсын Их Хурлаас Зөвшөөрлийн тухай хуулийг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Тус хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байсан бөгөөд тэр хүртэлх хугацаанд холбогдох бүх бэлтгэл ажлыг хангаж, ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосон байдаг.
Дээрх хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.15 дахь заалтад ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгохоор зохицуулсан. Гэтэл албан ёсоор батлагдсан хуулийн дагуу хийгдэж буй *******ийн байгууллагын бүтэц зохион байгуулалтын үйл ажиллагааг хариуцагч нь Г. мэргэжилтний ажлыг авахыг тулд албаны зайлшгүй шаардлага үүссэн мэт нөхцөл байдлыг үүсгэсэн гэж тайлбарлаж байгаа нь хийсвэр дүгнэлт байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын "Бүтэц, орон тоо батлах тухай", А/01 дугаартай тушаалыг гаргаж, Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг албан ёсоор бий болгож, хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласныг Г. мэргэжилтэнд зориулж түүнийг ажилд оруулах нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал нь эрүүл *******ийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, , олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг газрын даргын өмнө хариуцах зорилго бүхий албан тушаал болохыг уг албан тушаалын тодорхойлолтод тодорхой тусгаж, *******ийн албаны зөвлөлөөс баталсан байдаг.
Уг тодорхойлолтод хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх, байгууллагын болон нэгжийн дотоод ажилд оролцох, удирдлагаас хууль ёсны хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, удирдлагаас хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх зорилтуудыг тус тус заасан байдаг.
Тус *******анд ******* *******ийн байгууллагын , ийн асуудлыг зөвхөн нэг мэргэжилтэн хариуцдаг. Тухайн албан тушаалын батлагдсан тодорхойлолтоор тэй холбоотой журмыг боловсруулах үүрэг нь тухайн албан тушаалд ажиллаж байсан мэргэжилтэн Г.од хамаарах бөгөөд түүнтэй холбоотой мэдээллийг бусад нэгжийн хэн нэг өөр мэргэжилтэн мэдэх эсхүл давхар хариуцан ажиллах боломжгүй юм. Г. нь *******ийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д зааснаар "харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүрэгтэй. Гэтэл удирдлагаас ажлын гүйцэтгэлд нь анхаарч, зөвлөж, гүйцэтгэл хангалтгүй байгааг удаа дараа сануулсныг өөрийг нь шахан хавчиж, ажлын байрны дарамт учруулж, албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй, үндсэн чиг үүрэгт байхгүй ажил үүрэг хэрэгжүүлэхийг шахаж шаардаж байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн дан ганц удирдлагаас ийнхүү ажлын гүйцэтгэлийг шаардсан бус иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бухимдаж, хохирч байгаа тухайгаа өргөдөл, гомдлын хэлбэрээр тус *******анд олон удаа дараалан гаргаж, мэргэжилтэн Г.ыг нэр заан, хариуцсан ажлаа хийхийг шаардаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно.
Г. мэргэжилтэн нь дээр дурдсанчлан Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжихтэй холбоотой эрүүл *******ийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн материал хүлээн авах журмыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гаргаагүйгээс түүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилд хүлээгдэл үүсэж, өргөдөл, гомдлууд ээлж дараалан ирж, төрийн албаны нэр хүнд сэвтэж эхэлсэн.
Мөн Г. мэргэжилтний 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан бусад арга хэмжээ болох "Хүн амын эрүүл *******ийн эрэлт, хэрэгцээг үндэслэн олгох тэргүүлэх чиглэл", "Магадлан болон зөвшөөрлийн үйл ажиллагааны төлбөрийн жишиг тогтоосон журам"-ыг тус тус батлуулах ажлыг *******ийн захиргааны удирдлагын газрын хурал дээр тус газрын *******ар удаа дараа шаардуулсан ч 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хийж гүйцэтгээгүй тул "өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах" сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл бүрдсэн байсан.
*******ийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот "Хариу хүргүүлэх тухай" албан бичигт сахилгын шийтгэлийг хуульд нийцээгүй гэж тогтоосон тухай үг, үсэг байхгүй байна. Харин уг албан бичигт "2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Т*******т хандан гаргасан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах хүсэлтийг минь хүлээн авна уу гэсэн хүсэлтийг та гаргажээ. Уг хүсэлтийн дагуу таныг ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны Б/ дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлсэн байна" гэж дүгнэжээ.
Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тухайд Засгийн газрын 2019 оны "Журам батлах тухай" 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан "*******ийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт "Хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл хүлээсэн төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаа дуусаагүй бол тухайн төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохгүй" гэж заасан тул Г. мэргэжилтнийг цаашид шилжин ажиллах байгууллагадаа өмнөх алдаа дутагдлаасаа суралцаж, хичээн ажиллах болов уу гэсэн санаагаар түүнчлэн түүнийг мөнгөн урамшуулалд хамрагдах боломжийг нь олгож, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэсэн асуудал юм.
Г. мэргэжилтэн нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр оролцогчоос санал авах хуудаст төрийн захиргааны төв байгууллагад дүйцүүлэх албан тушаалд ажиллах саналтай гэж бичсэн ч 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус *******ны *******ийн ******* ийн *******д хандан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах хүсэлтээ ээр гаргасан тул нэхэмжлэгчийн зүгээс санал, хүсэлтийг хэлсэн байхад шилжүүлэн ажиллах тушаал гаргасан байдаг гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот Бүтэц, орон тоо батлах тухай тушаалыг гаргаж, Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодис худалдах зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалыг албан ёсоор бий болгосон тул шилжин очих албан тушаал нь тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн "Шилжүүлэн ажиллуулах тухай" Б/ тоот тушаалд албан Г. мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс зэрэг дэвийг бууруулан шилжүүлж буй тухай нэг ч үг, үсэг байхгүй бөгөөд тус тушаал нь *******ийн албаны тухай хууль болон *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын хүрээнд түүнд олгогдох цалин хөлсөнд зөрүү үүсэхгүй болно.
Бодит баримт бичиг, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль журам ийм байхад хариуцагчийг илт ялгаварлан гадуурхсан, дорд үзсэн, албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулан шилжүүлсэн тушаалыг гаргаж хохироосон гэж үзсэнийг нэхэмжлэгч хувийнхаа үнэлэмжийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна.
Шилжүүлэн ажиллуулах тушаалыг *******ийн албаны тухай хууль болон *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журамд нийцүүлээгүй гаргасан гэж үзэж байгаа тухайд тус тушаалыг *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг болон *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болохоор зохицуулсныг баримталсан.
Албаны ажлын зайлшгүй шаардлагын тухайд өмнө нь ******* *******ийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.7-д заасны дагуу ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ******* *******ийн ******* хариуцаж, эрхэлдэг байсан ч 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13.15 дахь заалтаар тус чиг үүргийг Эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт харьяалуулсан. Үүнтэй холбогдуулан Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт дээрх чиглэлийн зөвшөөрлийг олгох асуудлыг хариуцаж ажиллах албан хаагчийг томилох зайлшгүй шаардлага үүссэн.
*******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "*******ийн жинхэнэ албан хаагчийг ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. *******ийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг ээр үйлдэж баталгаажуулсан байна. гэж заасан бөгөөд Г. нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт томилогдон ажиллах хүсэлтээ ******* *******ийн Яамны *******ийн ******* ийн *******д хандан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ээр гаргасан байсан тул дээрх нөхцөл бүрэн хангагдсан байсан гэж үзнэ.
Мөн дээр дурдсанчлан ******* *******ийн ******* нь ******* *******ийн байгууллагын , ийн асуудлыг хариуцах 1 мэргэжилтний орон тоотой бөгөөд тус албан тушаалын чиг үүргийн дагуу эрүүл *******ийн чиглэлээр хуулиар харьяалуулсан олон төрлийн зөвшөөрлийг олгох асуудлыг хариуцдагийг нь харгалзан Г.ын ажлын ачааллыг бууруулах, түүнчлэн 2021 оноос эхлэн эрүүл *******ийн байгууллагын зөвшөөрлийн чиглэлээр ажилласан туршлагыг нь харгалзан үзсэний үндсэн дээр Ахуйн шавж, мэрэгч устгах ариутгах халдваргүйжүүлэх бодис худалдах зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ий буюу дан ганц төрлийн зөвшөөрлийг хариуцуулахаар уг шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Ялгавартай хандсан гэж үзэж буй тухайд А. болон Г. мэргэжилтэн нарт ялгавартай хандаагүй бөгөөд энэ нь боломжгүй юм. Учир нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу *******ийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй байх зохицуулалт нэгэн адил ижил тэгш үйлчилнэ.
Г. мэргэжилтнийг ******* *******ийн байгууллагын , ийн асуудлыг хариуцсан албан тушаалтны хувьд ялгаварлан гадуурхсан ямар үйл ажиллагаанд оролцуулаагүй тохиолдол үүсээгүй.
Тус *******ны газар, хэлтсийн ******* нар мэргэжилтнүүдтэйгээ нэг өрөөнд суугаад ажилладаг ч Г.ын ажлын онцлогийг харгалзан ажиллаж байх хугацаанд нь хөдөлмөрийн аятай нөхцөлөөр ханган 2 албан хаагч сууж ажиллах зориулалттай тусдаа өрөөнд шаардлагатай техник тоног төхөөрөмжөөр хангаж, цэвэр тохитой орчинд сар бүр тогтмол хуваарийн дагуу цалин хөлсийг олгож байсан тул Монгол Улсын Үндсэн хуульд заасан холбогдох эрхүүдийг зөрчсөн гэж үзэхгүй байна.
Г.ыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэхийн тулд тус ******* нь *******ийн албаны зөвлөлд шилжүүлэн ажиллуулах албан тушаалын сул орон тооны захиалгыг өгсөн эсэх, цахим санд тавигдаж нийтэд мэдээлэгдсэн эсэх тухайд *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй гэж заасан байдаг тул дээрх үйл ажиллагаа явагдах шаардлагагүй юм.
Нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагад ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаал бус анхны нэхэмжлэлийн шаардлага болох ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/ тоот Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалтай холбоотой шаардлагууд дахин дурдагдсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/ тоот "Шилжүүлэн ажиллуулах тухай" тушаал болон ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаартай Сэлгэн ажиллуулах тухай тушаалууд нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн анхны болон ихэсгэсэн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
*******ийн захиргааны удирдлагын газрын Гадаад харилцааны хэлтсийн олон нийтийн хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр *******ан ажиллах уу гэж асуухад нэхэмжлэгч өөрөө татгалзсан. *******ийн үйл ажиллагааны цахим системээс үйл ажиллагаа цохолтоор бүгд харагддаг. *******ийн ******* ийн *******ас тухайн өдрөө ******* н.Зэндмаа руу, н.Ц мэргэжилтэн рүү цохогдоод тэй холбоотойгоор журам батлагдсан. Энэ хүн өөрөө журам боловсруулж явуулахад Хууль зүйн *******наас гологдоод ирсэн юм. Болсон үйл баримтыг өмгөөлөгч ярилаа. Манайх хүн амын эрүүл *******ийн төлөө чухал захиргааны актын төсөл журам боловсруулагдах ажил хийгдээд явж байхад мөн энэ хүнд эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргаж байхад ингэж дуудуулаад сууж байгаад маш харамсалтай байна гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд захиргааны актыг хүчингүй болгуулахад эерэг нөлөөлөлтэй юу, сөрөг нөлөөлөлтэй юу гэдгийг шүүх анхаарах байх. Тушаалын гол үндэслэл нь *******ийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах журмын 2.1-т заасныг баримталсан. *******ийн албаны зөвлөлд гомдол хянан шийдвэрлэгдээд шилжүүлэх ажиллуулах Б/ дугаар тушаал нь хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. *******ийн албаны тухай хуулийн 44.1-т зайлшгүй ажлын шаардлага, 10 жилээс дээш ажилласан гэдгийг тухайн журамд зааснаар тусад нь авч үзнэ. Ажлын зайлшгүй шаардлага байсан гэдгээр 44.1-ийг барихдаа тухайн Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулсугай гэж заасан байдаг. Тушаалаа барихдаа сөрөг үү, эерэг захиргааны акт уу гэдгийг харах хэрэгтэй. Миний хувьд эерэг захиргааны акт байсан гэж дүгнэж байна. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулах ажлын шаардлага нь юу байсан бэ. Эм эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой бүх зөвшөөрлийг буюу Тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан 20 зөвшөөрлийн үйл ажиллагааг энэ хүн ганцаараа өгөхдөө яаж ажиллаж байсан бэ талаар ажил үүргээ гүйцэтгэж байсан уу гэдэг талаар бид үнэлэлт дүгнэлт өгөх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны ажлын төлөвлөгөө дээрээ журам боловсруулах гээд тусгасан байгаа ч журам боловсруулснаа өөрөө тайлбарлахдаа 40 хувьтай явж байна гээд тэгснээ үнэлгээний хуудас дээр 0 байгаа юм. Энэ хүн ажлаа гүйцэтгээгүй гүйцэтгэх чадвар байхгүй байгаа юм. Хувийн товч намтарт нь хаана юу хийж явсан нь харагдаж байгаа юм. Сонгон шалгаруулалтаар төрийн албанд ороогүй байж энэ хүн яаж төрийн албанд тэнцсэн юм. н.Ц ******* төрийн албанд шилжүүлсэн байдаг. *******ийн албанд яаж тэнцэж ажилд орсон бэ гэдэг нь хамгийн том асуудал. *******ийн албанд Ковидын нөхцөл байдлаас болж сонгон шалгаруулалтгүйгээр ажилд орчхоод ийм байдлаар эмч хийж байгаагүй хүнийг хариуцуулаад ажиллуулахаар зөвшөөрлийн ажил унасан. 2 жилийн хугацаанд энэ журмыг боловсруулна гэсэн атлаа ажлын үзүүлэлт 59 хувьтай байгаа юм. Энэ хүнд ажлаас халах сонсгол 2023.03.24-ний өдөр хийгдсэн нь хамгийн тохирсон арга хэмжээ болсон. Гэтэл намайг ажлаас битгий халаач гэх хүсэлтээ 2023.03.28-ны өдөр ээр өгсөн байгаа юм.
Сонсох ажиллагаа ажлаас халах тухай байхад дүйцүүлэх албанд томилж өгнө үү гэж бичсэн. н.Ц нөхөрсгөөр ярьсан, нэхэмжлэгчийг дарамталсан гэж үзэхгүй байна. Халах гээд байгаа учраас шилжүүлэн ажиллах тухай хүлээн зөвшөөрөөч гэж хэлсэн байна. Энэ хүн сая өөрөө хэллээ. Яг үнэн бодит нөхцөл байдал энэ. Манаач, нярваар томилсон тушаал өнөөдөр байгаа юм уу. Хууль бусаар хүлээн зөвшөөрсөн, хууль бусаар шилжүүлсэн байх юм бол хөөн хэлэлцэх хугацаагүйгээр актыг хүчингүй болгуулахаас үл хамааран хэзээ ч шилжсэн энэ хүнийг зөвшөөрөхгүй гэсэн бол хэзээ ч хэлэлцэнэ. Томилсон ажилд очоогүй гэдгээр тушаал дээр л байхгүй байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Энэ хүний эрхэлж байсан 20 гаргадаг гээд хийгээгүй байхад нь ажлаас халаагүй, шилжүүлэх тушаал гаргаж энэ хүнд энэрэнгүй хандсан. Тушаалын үндэслэл дээр заагаад байна. Хэрвээ өөр албан тушаалаар очиж, цалин хөлс нь буураад авч байсан гэх бодит факт өнөөдөр байна уу. Зүгээр л хийсвэр төсөөллөөр байгаа юм. Бодит байдал дээр тушаалын үндэслэл нь *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан ажлын зайлшгүй шаардлагаар байгаа юм.
Яаманд мэргэшээгүй ажлыг хийж байсан гэж хараад байна. Ажилдаа тэнцэхгүй. н.Ц намайг дарамталсан гэж муухайгаар ярьж байхынхаа оронд тэр хүнд баярлах ёстой байсан. Энэ хүн ганцхан лиценз хариуцаж байсан. А. руу дайраад Авлигатай тэмцэх газарт энэ хэрэгтэй холбогдуулаад өгсөн байгаа юм. Энэ хүн очиж мэдүүлэг өгсөн байгаа юм. Хуулийн дагуу сэлгэн ажиллуулсан байна. Энэ хүний ажил албан тушаалын тодорхойлолт дээр 4 зорилт байгаа. Нийт 13 ажил хийх ёстой. Нийт ажил дээр бүгд 0 байсан. Хариу тайлбар дээрээ сахилгын шийтгэл хүчингүй болсон гэдгээ судлах хэрэгтэй. *******ийн албаны зөвлөл дуудаад зохицуулах ажлыг хийж байгаа юм. Хөдөлмөрийн дотоод журам дээр 1 жил арга хэмжээ авагдсан хүн шагнал урамшуулал авдаггүй. Шинэ ажилд шилжих гээд өөрөө хүлээн зөвшөөрсөн байна, сахилгын шийтгэлийг хүчингүй болго гээд хүчингүй болгосон. Сахилгын шийтгэлийг өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Яамны хуралдаан болоод 6 удаагийн үүрэг даалгавар биелүүлээгүй гээд 2023.03.23-ны өдөр үүрэг даалгавар биелүүлээгүй нь ямар учиртай вэ гээд 2022.12.21-ны өдөр төлөвлөгөөт ажлын хугацаанд нь хийгээч гээд бичсэн. Хувийн харилцаа хандлага дээрээ оноо аваад энэ хүн өөрийгөө үзэмж төгөлдөр үзүүлээд байгаа ч яг хийх ёстой 13 ажлын 50 хувийг хийдэг. Бодит байдал ийм л байна. Өөрөө яагаад очоогүй вэ, дуудаад байхад ирээгүй. Тушаал гараад өөр ажил дээр томилсон байх юм бол шилжүүлэн ажиллуулах журам зөрчсөн тушаал гэдгээр маргалдах байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-ийн аль заалтыг барьж хууль бус гээд байгаа юм. н.Ц бусдыг дарамталсан, айлган сүрдүүлж, бусад арга хэмжээ авсан гэдэг нь батлагдахгүй байна. Бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь батлагдахгүй байна. Хэдэн төгрөгийн цалинтай ажилд хэзээ томилогдсон бэ гэдэг нь нотлогдохгүй байгаа нь энэ хүн өөрөө очихгүй байгаа юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын тайлбарт тушаалаа гаргуулаарай гээд энэ хүнтэй зөвшилцөх гээд байгаа юм. Өөрөөр нь албан тушаалын тодорхойлолтыг гаргуулах гэсэн гэж байна. 20 ийн хариуцаж байсан хүн бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт уригдаж очих ёстой хүн. Уриад байхад өөрөө очоогүй шүүхэд өгсөн. Ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халсан тохиолдолд ярих ёстой. Өөрөө ажилдаа очоогүй хүн. Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар албан үүргээ биелүүлээгүй, бүх арга хэмжээний нөхцөл байдал тогтоогдсон байгаа юм. *******ийн албанаас халах сонсголын ажиллагаа хийгдээд өөр ажилд шилжүүлэх журмын дагуу шилжүүлсэн байхад Цад өгсөн зөвшөөрлийн ээ 18 цаг 52 минутанд өгсөн байна гээд байгаа юм. Өөрөө хүсэж өөрөө энэ асуудлыг хийсэн байж 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ямар албан тушаал дээр очих эсэхээ өөрөө хэлээд хүлээн зөвшөөрөөд өргөдөл өгсөн. н.Ц чамаар хүчээр бичүүлсэн үү. Өөрөө гуйсан юм. Тушаалыг хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар үндэслэл байгаа юм. Ямар эрх ашиг нь зөрчигдсөн байна вэ. Ямар ажил дээр очих нь тодорхойгүй байсан бол энэ хүн ямар ажил дээр очиж байгаагаа мэдэж байж хүсэлтээ өгсөн байна вэ. Энэ хүний хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй. Бусдын эрх ашиг зөрчигдсөн гэдэг нь тогтоогдохгүй. Тушаалын батлагдсан загвар гэж байхгүй. Стандарчилсан загвар хаана ч байхгүй. Шилжүүлэн ажиллуулах ажлын зайлшгүй шаардлага байна гээд тушаал гарсан учраас Б/ тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т заасан аль ч шинжид хамаарахгүй гэж үзэж байна.
Нэмэгдүүлсэн шаардлага дээр А.ыг дуудсан нь ялгамжтай хандсан гээд байгаа. Энэ хүний зэрэг дэв, цалин хөлс буураад хохироод байгаа юм уу. Энэ хүний эрх ашиг зөрчигдсөн гэж энэ хүн өөрөө үзэхгүй байхад Г.ын эрх ашгийг хөндөөд байгаа гэж үзээд байгаа нь ямар ч харилцан хамаарал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхой бус байгаа юм.
2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс энэ хэргийг шийдүүлэхийг хүлээгээд энэ хүн өөрөө ажлаа хийж чадахгүй явж байгаа юм. Харин Г. шилждэг ажилдаа шилжээд явсан бол энэ хүний албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлана. Хууль бусаар өөрсдөө ажил хаялт хийгээд Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын ажил замхарч байна. *******ийн ажил албан тушаалд чухал, чухал биш ажил гэж байх уу. Энэ ашигтай, ашиггүй гэх ялгамж байх уу. Тухайн хүний хувийн байдал, ажилдаа хандаж байгаа хандлага ур чадвартай холбоотой асуудал. Энэ хүн өөрөө энэ албан тушаалд ажиллах ашиг сонирхлын зөрчилтэй байсан байна. Өргөдлийг сугалж шийддэг байсан байсан. Өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй учраас бусдыг өөрөө хардаж байна. Ажиллаагүй бол ажилгүй байсан хугацааны цалин яригдахгүй. Энэ хүн өөрөө тухайн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт очиж ажилласан бол 12 сая төгрөгийн хэмжээний цалин авах байсан. Энэ хүн өөрөө хүсэл зоригоороо ажиллаагүй учраас төрийн байгууллага яагаад энэ хүний цалинг олгож төсвийн алдагдалд орох ёстой юм. *******ийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх сэлгэн ажиллуулах журмын 1.6-д заасныг тушаал дээр барьсан. Тодорхой ажилд очих нь гэж болоогүй нөхцөл байдлыг хийсвэрлэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
9. Гуравдагч этгээд А.ын шүүх хуралдаанд тайлбарын агуулга: *******ийн жинхэнэ албан хаагчийн хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, өөрөө зөвшилцөөд сэлгэн ажиллах тушаалын дагуу ажлаа хийж байгаа. ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд сэлгэн ажиллахад хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг өгөх хуулийн шаардлагын дагуу би мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн бөгөөд тус байгууллагаас дээрх албан тушаалд томилогдон ажиллахад ашиг сонирхлын зөрчилгүй болохыг минь тогтоож, дүгнэсэн албан ийг ирүүлсэн байсан.
Ажил авсны дараа надад ажлаа хүлээлгэж өгөхөд нь би гайхсан. Тулгамдсан асуудлаар шийдэгдэх зөндөө асуудал байхад яагаад хүлээлгэж өгөхгүй байгаа асуудал тавигдаад өмнөх зөвшөөрлийн комиссын хурлын шийдвэр, тэмдэглэл авч үзэх гэтэл архивд ч байхгүй. 2021, 2022 оны шийдвэрийг өгөөгүй байсан. Нэхэмжлэлтэй холбоотой тайлбарыг үгүйсгэж байна. Би төрийн ажлыг эмх цэгцэд нь оруулах гээд хийгээд явж байхад ашиг сонирхлын зөрчилтэй гэж дуудагдаад сууж байгаадаа харамсалтай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хүчингүй болгуулахаар шаардаж буй маргаан бүхий актуудыг ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч маргаан бүхий актуудыг ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс гаргасан байх тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвтгөн тодруулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн бөгөөд ихэсгэсэн тэрээр нэхэмжлэлийн шаардлагад маргаан бүхий актын дугаарыг Б/155 гэж буруу бичсэнийг хариуцагчаас нэхэмжлэгчийг техникийн алдаа гаргасан гэж үзэн хүлээн зөвшөөрч маргаагүйг, нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа ... ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хэсгийг шүүх хуралдааны явцад дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.099.969,00 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах гэж тодруулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Нэхэмжлэгчийн ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргаа удирдлагын газрын эрүүл *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12.099.969,00 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн хугацааны эрүүл *******, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын хүрээнд дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г. нь ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилд түр томилох тухай Б/ дүгээр тушаалаар /1 дэх хавтаст хэргийн 40 дэх тал/ тус *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдож улмаар мөн *******ийн ******* ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *******ийн жинхэнэ албан тушаалд томилох тухай Б/ дугаар тушаалаар /1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал/ *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд жинхлэн томилогдож;
Улмаар ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалаар /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/ 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс нэхэмжлэгч Г.ыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
11. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:
Хариуцагч ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалд *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын *******, *******ийн албаны Зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэжээ.
11.1. *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасан ба албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно-оор, 44.3.Энэ хуулийн 44.1, ..-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, ... ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж;
Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 44.7.*******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын *******, *******ийн албаны Зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Хоёр-ын 2.1.*******ийн жинхэнэ албан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. *******ийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг ээр үйлдэж баталгаажуулсан байна гэж тус тус заасан байна.
Дээр дурдсан хууль болон журмын зохицуулалтаас үзвэл ... төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцож энэ тухай баримтыг ээр үйлдсэн байх, түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх талаар шилжүүлж байгаа болон шилжүүлэн авч ажиллуулах байгууллагын удирдлага хоорондоо харилцан тохиролцсон байх, мөн шилжүүлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэв нь төрийн жинхэнэ албан хаагчийн өмнө эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвээс буурахгүй байхаар ойлгож хэрэгжүүлэхээр байна.
Тодруулбал нэхэмжлэгчийн тохиолдолд нэг талаас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь нэхэмжлэгч Г.ыг өөрийн байгууллагад шилжүүлэн ажиллуулах талаарх саналыг түүний ажиллаж буй ******* *******ийн *******, түүний эрх бүхий албан тушаалтанд ээр хүргүүлсэн байх, хариуцагчаас Г.ыг шилжүүлэн ажиллуулахыг зөвшөөрсөн байхаас гадна, хариуцагч албан тушаалтнаас шилжүүлэх талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон тухай баримтыг ээр үйлдэж баталгаажуулсан байх шаардлагуудыг тус тус урьдчилан хангасан байхаар ойлгоно.
Гэтэл дээр дурдсан хууль болон хуульд нийцүүлэн гаргасан журмын зохицуулалтууд хэрэгжээгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг шилжүүлэх тухай түүнтэй тохиролцоогүй, байгууллагын удирдлага хооронд урьдчилан харилцан тохиоролцсон баримтгүй, түүнчлэн нэхэмжлэгчийг шилжүүлж байгаа албан тушаалыг маргаан бүхий актад заагаагүй, түүнийг шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газрын Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ий албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлснөөс буурсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд:
11.2. Шилжүүлэх талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй буюу шилжих хүсэлтийг удирдлагын удаа дараагийн дарамтын улмаас бичсэн гэх үндэслэлийн тухайд
Нэхэмжлэгчээс 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ажиллах хүсэлтийг минь хүлээн авна уу гэх өргөдлийг /1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/ хариуцагчид хандан гаргасан байх хэдий ч нэхэмжлэгчийн ийнхүү бичсэн өргөдлийг төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон баримт гэж үзэхээргүй байна. Учир нь *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Хоёр-ын 2.1....*******ийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг ээр үйлдэж баталгаажуулсан байна гэж заасныг хариуцагч албан тушаалтнаас нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах, нэхэмжлэгчээс шилжин ажиллахыг зөвшөөрсөн тухайгаа тухайгаа тус тус харилцан ээр үйлдэж баримтжуулсан байхаар ойлгох ба дан ганц нэхэмжлэгчийн өргөдлөөр харилцан тохиролцсон баримт үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгчээс ...байгууллагын удирдлагын зүгээс миний ажлыг авахын тулд удаа дараа дарамталж, ажлаа өгөхийг шаардснаар дээрх өргөдөл буюу хүсэлтийг бичсэн гэж тайлбарлан маргадаг ба шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор нэхэмжлэгчийн гар утасны зурваст явуулсан үзлэгээр /1 дэх хавтаст хэргийн 159-160 дахь тал/ Т******* ХШҮДАГ ******* гэж тэмдэглэгдсэн 99157560 дугаар бүхий гар утаснаас нэхэмжлэгчийн гар утсанд ...Би эмчтэй чинь ярилаа, чамайг маргааш хагалгаанд орно гэж бна. Аятайхан өнөөдөр ирээд ажлаа хүлээлцээд, дараагийн асуудлаа нааштайгаар шийдүүлэхээ бодсон нь дээр шүү, Эс бөгөөс халах тушаал гаргалаа шүү гэсэн зурвасыг Mon, 3 Apr at 13:31 буюу 2023 оны 04 дүгээр сарын 03ны өдрийн 13 цаг 31 минутад илгээсэн нь (үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гар утасны зурвасын фото зурагт зурвас илгээсэн огноо, цаг минут судлагдах боломжгүй бүдэг байсныг хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн гар утаснаас дахин тодруулж огноо, цагийг баталгаажуулан шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно) тогтоогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн үзлэгээр тогтоогдсон дээрх нөхцөл байдлын талаар ...нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолт, хууль тогтоомжид заасан чиг үүрэгт нь хамаарах тэй холбоотой журмыг боловсруулах үүргээ биелүүлээгүй, удирдлагаас ажлын гүйцэтгэлд нь анхаарч, зөвлөж, гүйцэтгэл хангалтгүй байгааг удаа дараа сануулсныг өөрийг нь шахан хавчиж, ажлын байрны дарамт учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй гэхээс өөрөөр уг зурвас-ыг хариуцагчаас нэхэмжлэгчид илгээгээгүй гэж үгүйсгэн маргаагүй болохыг дурдах нь зүйтэй ба нэхэмжлэгчээс удирдлагын удаа дараагийн дарамтын улмаас шилжих тухай хүсэлт бичсэн гэх агуулга бүхий тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.
Нөгөөтэйгүүр хариуцагчаас нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах зорилгогүй байсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ... нэхэмжлэгчийг *******ийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасан удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр төрийн албанаас халах тушаал гаргахаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг нь сонсоход өөрөө шилжих хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн гэх тайлбар, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Оролцогчоос санал авах хуудас /1 дэх хавтаст хэргийн 155 дахь тал/-ны Тушаалын товч утга хэсэгт ...*******ийн албаны тухай хуулийн 37.1.7, 37.1.8, 37.1.13-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул *******ийн албаны тухай хуулийн 47.1.1-т зааснаар *******ийн албанаас халах тухай гэж дурдсан байгаагаар тогтоогдож байх ба энэ тохиолдолд хариуцагч нь *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Нэг-ийн 1.4.Энэ журамд зааснаас бусад зорилгоор төрийн жинхэнэ албан хаагчийг өөр байгууллага, албан тушаалд шилжүүлэх, ... ажиллуулахыг хориглоно гэх хориглосон зохицуулалтыг зөрчсөн байна.
11.3. Шилжүүлэх талаар удирдлагын хооронд харилцан тохиролцоогүй гэх үндэслэлийн тухайд
Хариуцагчаас маргаан бүхий акт болох Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргахдаа нэхэмжлэгчийг ямар албан тушаалд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэж байгаагаа заагаагүй, улмаар маргаан бүхий акт гарснаас хойш 3 хоногийн дараа Г.ыг шилжүүлсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2/1401 дүгээр албан ийг /1 дэх хавтаст хэргийн дахь тал/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан үүргийг хавсран гүйцэтгэгчид хаяглан хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
Тодруулбал хариуцагч нь нэхэмжлэгчийг шилжүүлсэн гэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагаас урьдчилан санал аваагүй буюу тухайн байгууллагын удирдлагаас нэхэмжлэгчийг шилжүүлэн авч ажиллуулах талаар санал ирүүлээгүй байхад маргаан бүхий актыг гаргаж *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Хоёр-ын 2.1-д тус тус *******ийн жинхэнэ албан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно гэж заасныг зөрчсөн байна.
11.4. ...Нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ эрхэлж байсан албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулсан гэх үндэслэлийн тухайд
Хариуцагч албан тушаалтнаас *******ийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын Нэг-ийн 1.6-д тус тус төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ... ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж заасныг зөрчсөн болох нь
Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын цалинг анх ТЗ-7-1 албан тушаалын зэрэглэл, цалингийн сүлжээний шатлалд 1,034,396 төгрөг-өөр тогтоосон болох нь ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *******ийн жинхэнэ албан тушаалд томилох тухай Б/ дугаар тушаал /1 дэх хавтаст хэргийн, 41 дэх тал/-ын 2 дахь заалтаар, улмаар үндсэн цалингийн хэмжээ 1,392,567 төгрөг[1], хоол унааны нэмэгдэлтэй 1,728,567 төгрөгийн цалинтай болж нэмэгдсэн нь ******* *******ийн *******ны *******ийн захиргааны удирдлагын даргын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/2888 дугаар албан ээр /1 дэх хавтаст хэргийн, 39 дэх тал/;
Харин нэхэмжлэгчийг шилжүүлэхэд албан тушаалын зэрэглэл нь ТЗ-7-оос ТЗ-6, үндсэн цалинг нь 1,392,567 төгрөгөөс 1,002,648 төгрөг болгон тус тус бууруулсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Бүтэц, орон тоо батлах тухай А/01 дүгээр тушаал, хавралт /1 дэх хавтаст хэргийн, 217, 219 дэх тал/-д Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн-ийн албан тушаалын ангилал ТЗ-6 гэж, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******ийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 488 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад[2] ТЗ-6, цалингийн хэмжээ 1,002,648 гэж зааснаар тус тус тогтоогдож байна.
11.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн дээрх үндэслэлүүдийг ...нэхэмжлэгч нь албан тушаалын тодорхойлолт, хууль тогтоомжид заасан чиг үүрэгт нь хамаарах тэй холбоотой журмыг боловсруулах үүргээ биелүүлээгүй, хүссэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын бухимдаж, тэдний эрх, ашигт хохирол учрах нөхцөл байдал үүссэн ба энэ нь нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тул нэхэмжлэгчийг *******ийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас халах тушаал гаргахаар сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг нь сонсож өөрийнх нь гаргасан хүсэлтийг судалж, шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн буюу маргаан бүхий 2023 оны А/ дугаар актыг үндэслэлтэй гэх агуулгаар тайлбарлан маргадаг.
Нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаал нь дээр дурдсан үндэслэлээр гараагүй боловч шүүхээс хариуцагчийн ... удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тул төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн байсан гэх хариуцагчийн татгалзлын үндэслэлд дүгнэлт өгөх зүйтэй гэж үзлээ.
*******ийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.*******ийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, тэдгээртэй холбогдуулан төрийн албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, урамшуулал олгох, хариуцлага хүлээлгэх журмыг Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 218 дугаар тогтоолын хавсралтаар *******ийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ыг[3] /цаашид Журам-ын гэж товчлох/ шинэчлэн баталсан ба, Журам-ын 1.1.Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид төлөвлөгөө гэх) боловсруулах, баталгаажуулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон, мөн Журам-ын 1.3.1-д гүйцэтгэлийн төлөвлөгөө гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг улирлын хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг ойлгохоор;
Журам-ын 2.1-д *******ийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна ... гэж, цаашлаад Журам-ын 4 дэх бүлэгт албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх талаар журамласан ба ингэхдээ төсвийн шууд захирагчийн шийдвэрээр байгуулагдсан Үнэлгээний баг эсхүл төсвийн шууд захирагч нь нь албан хаагчын гүйцэтгэлийн тайланг хянаж, А буюу Маш сайн, B буюу Сайн, C буюу Хангалттай, D буюу Сайжруулах шаардлагатай, F буюу Хангалтгүй гэсэн үнэлгээг өгч, үнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор, сүүлийн хагас жилийн үнэлгээг 12 дугаар сарын 20-ны дотор баталгаажуулахаар, F буюу Хангалтгүй үнэлэгдсэн албан хаагчийг төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш F буюу хангалтгүй үнэлэгдвэл) арга хэмжээ авах тухай саналыг эрх бүхий этгээд буюу төсвийн шууд захирагчид хүргүүлэхээр тус тус нарийвчлан журамласан байна.
Дээрх журмын зохицуулалтуудыг *******ийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.*******ийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ, 52 дугаар зүйлийн 52.2.*******ийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ гэж тус тус заасантай уялдуулан тайлбарлавал, төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах бөгөөд, ийнхүү батлуулсан төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг байгууллагын Үнэлгээний баг, нэгжийн ******* эсхүл төсвийн шууд захирагчаас үнэлэх, улмаар үнэлгээнд үндэслэн гаргасан тэдгээрийн саналаар томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь төрийн жинхэнэ албан хаагчийг урамшуулах, эсхүл хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Тодруулбал нэхэмжлэгчээс албан тушаалын тодорхойлолттойгоо уялдуулан боловсруулж, батлуулсан Гүйцэтгэлийн төлөвлөгөө-г Үнэлгээний багаас үнэлж Үнэлгээний хуудас-аар баталгаажуулсан буюу нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил нь түүний гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүн, үнэлгээгээр тогтоогдсон, уг үнэлгээгээр 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй буюу F гэж үнэлэгдсэн, улмаар үнэлгээний багаас нэхэмжлэгчид төрийн албанаас халах тухай саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргасан байх дээр дурдсан Журам-аар нарийвчлан зохицуулсан урьдчилсан нөхцөл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгч Г.ыг ... удаа дараа 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр *******ийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар төрийн албанаас халах шийдвэр гаргах үндэслэл бий болохоор байна.
Нэхэмжлэгч нь анх ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Ажилд түр томилох тухай Б/ дүгээр тушаалаар ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтнээр түр томилогдсон, улмаар ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/ дугаар тушаалаар тухайн албан тушаалд жинхэлсэн буюу төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон үйл баримт тогтоогдсон ба тэрээр 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан эрх бүхий албан тушаалтнаар батлуулсан, улмаар 2022 оны хагас болон бүтэн жилийн ажлын гүйцэтгэлээ тайлагнасан болох нь Г.ын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө /1 дэх хавтаст хэргийн 73-75 дахь тал/, мөн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайлан /1 дэх хавтаст хэргийн 76-88 дахь тал/, 2022 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн тайлан /1 дэх хавтаст хэргийн 95- дахь тал/-гаар,
Эрх бүхий албан тушаалтнаас нэхэмжлэгчийн 2022 оны эхний хагас жилийн ажлын гүйцэтгэлийн тайланд үнэлгээ хийж ерөнхий үнэлгээ А буюу маш сайн, нийт үнэлгээ 83.7 В буюу сайн гэж /1 дэх хавтаст хэргийн 89-94 дэх тал/, 2022 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийн тайланд ерөнхий үнэлгээ А буюу маш сайн, нийт үнэлгээ 86,5 В буюу сайн гэж /1 дэх хавтаст хэргийн 116-121 дэх тал/ үнэлж улмаар урамшуулал олгох саналыг гаргасан болох нь тогтоогдож байна. Тодруулбал хариуцагчаас нэхэмжлэгчийг удаа дараа 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үндэслэлээр төрийн албанаас халах үндэслэл, нөхцөл байдал бүрдээгүй байсан нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн ... төрийн албанаас халах үндэслэл бүрдсэн байсан, харин ч ажлаас нь халалгүй шилжүүлэн ажиллуулсан гэх агуулга бүхий татгалзал үндэслэлгүй байна.
Иймээс хариуцагчаас дээрх татгалзалтайгаа холбоотойгоор тус *******анд ирүүлсэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын өргөдөл, гомдол, албан бичиг, хүсэлтүүд тэдгээртэй холбогдох бусад баримтуудыг шүүх маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй гэж үзэн үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
11.6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь маргаан бүхий акт болох 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг гаргахдаа *******ийн албаны тухай хууль болон *******ийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам-ын холбогдох зохицуулалтуудыг зөрчин, төрийн жинхэнэ албан хаагч Г.ыг төрийн албаны өөр байгууллагад хууль бусаар шилжүүлэн, нэхэмжлэгчийн төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол-ыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1.захиргааны акт, хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заасныг баримтлан хариуцагч ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалдаа эгүүлэн тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
12. Шүүх хариуцагчийн гаргасан 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Шилжүүлэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хууль бус гэж дүгнэн хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул түүний ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл *******, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг мөн дараах байдлаар хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Үүнд:
12.1. *******ийн албаны тухай хуулийн 4 дүгээр 4.4.*******ийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно, 127.2. Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, ... ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцохоор байх боловч Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгчийн албан тушаалын зэрэглэл өөрчлөгдөж, өмнө нь авч байсан цалин хөлсний хэмжээ нэмэгдсэн, уг тогтоолыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байна.
Иймээс ажилгүй байсан хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүн 12,099,969 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, харин цалингийн нэмэгдлийн зөрүүг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
12.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл *******ийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
13. ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгчийг шилжүүлэхдээ албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг бууруулж хууль, журмыг зөрчсөн атлаа А.ыг нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа цалин хөлс, зэрэг дэв бууруулахгүй байхыг даалгаж төрийн жинхэнэ албан хаагчийг ялгаварлан хандаж, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг зөрчсөн гэх агуулга бүхий тайлбарладаг, харин хариуцагч, түүний төлөөлөгчөөс ... гэх агуулга бүхий тайлбараар нэхэмжлэгчийн үндэслэлийг үгүйсгэн маргасан.
Хариуцагчаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалдаа /1 дэх хавтаст хэргийн, 177 дахь тал/ А.ыг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 3 сарын хугацаатайгаар нэхэмжлэгч Г.ын эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн, улмаар мөн хариуцагч нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Б/ дүгээр тушаалаар /1 дэх хавтаст хэргийн 178 дахь тал/ А.ын сэлгэн ажиллуулах хугацааг 3 сараар сунган шийдвэрлэсэн байгаагаас үзвэл А.ын Б/ дугаар тушаалаар сэлгэн ажиллах хугацаа 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр, Б/ дүгээр тушаалаар сунгасан 3 сарын хугацаа нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болсон байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд А.ын нэхэмжлэгчийн албан тушаалд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн хариуцагчийн дээрх тушаалууд хэрэгжсэн байх тул хариуцагчийн гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б/ дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна. Иймээс шүүх маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалын хууль зүйн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
14. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд, маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй зарим нотлох баримтуудыг болон хэргийг хэлэлцэж эхэлсэнээс хойш ирсэн /2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 00 минутад шүүхэд хүлээн авсан/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/1833 дугаар албан бичиг түүнд хавсаргасан санал авах хуудас, албан тушаалын тодорхойлолтын төсөл, нэхэмжлэгчийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө зэрэг баримтыг тус тус үнэлээгүйг;
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн 50 хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.1, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 44.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Г.ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/ дугаар Шилжүүлэн ажиллуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Г.ыг урьд эрхэлж байсан ******* *******ийн *******ны *******ийн захиргааны удирдлагын газрын ******* *******ийн байгууллагын , ийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,099,969 /арван хоёр сая ерэн есөн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг ******* *******ийн *******ны төсвөөс гаргуулж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи хугацааны цалингийн нэмэгдлийн зөрүүг нэхэмжлэгчийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх өдрийг хүртэл тооцож олгохыг, нэхэмжлэгчийг хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс нийгмийн даатгалын болон эрүүл *******ийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг тус тус хариуцагч ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн *******д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох ******* *******ийн *******ны *******ийн ******* ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Сэлгэн ажиллуулах тухай Б/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
[1] Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******ийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 488 дугаар тогтоолын 1-р хавсралтад зааснаар нэхэмжлэгчийн цалин хөлс нэмэгдсэн.
[2] Уг тогтоол нь Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 241 дүгээр тогтоолоор хүчингүй болсон.
[3] Уг журам Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 301 дугаар тогтоолоор журмыг дахин шинэчилж баталснаар хүчингүй болсон.