Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00351

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.О, О.С, Х.О,

Шүүгдэгч З.Э, З.М, Г.С, нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Э, З.М, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С нарт холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай гэх З.Э

Монгол улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  З. М,

Монгол улсын иргэн, 1984 онд төрсөн гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх  Г.С,

Шүүгдэгч З.Э, З.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  Г.С-г бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.С нь З.Э-тэй харилцан зодолдож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч З.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би С-г урьд нь 1-2 удаа харж байсан. С чи хүн зодоод байгаа юм уу? гэхээр нь би үгүй, би зодоогүй гэсэн. Мөн танай эгч хүнд зодуулах хүн мөн үү, би нэг гутал авч өмссөнөөс ийм юм боллоо гэсэн. Би адуундаа явах гээд дагавар хүү Д-г хамт  явъя гэтэл С чи хүүхэд зарах нь уу гээд С, Д-г машиндаа авч суугаад машинхаа цонхыг онгойлгоод би Д-г авч явлаа чам шиг заръя гэхээр нь “чи тэгвэл наад зангаараа л байгаарай” гэсэн чинь машинаасаа бууж ирээд миний зүүн талын гуя руу өшиглөсөн. Тэгэхээр нь би өшиглөсөн хөлийг нь  барьж аваад давхаралдаж зууралдаад газарт унасан. Тэгтэл Эрдэнэхүү намайг хойшоо татсан чинь Сэдбал миний дээр гарч ирээд миний нүүр,толгой руу гараараа 2-3 удаа цохисон.Тэгээд би С-ыг хажуу тийш нь түлхэж унагаад босох гэтэл С надаас түрүүлж босоод толгойг маань баруун гараараа уургалж бариад толгой руу цохиод байсан. Тэгээд миний толгойг уургалсан чигээрээ бид хоёр газраас босох гэтэл намайг барьчихсан байсан гараа тавиад “хөл эвгүй болчихлоо” гээд газар унасан. Дараа нь хөл хугарчихлаа гээд цагдаа, эмнэлэг дууд гээд байсан. Э, С хоёр бас намайг зодсон, толгойг дарсан. М гарч ирээд Э-г салгаж авсан. С-г зодоогүй, С хөл хугарчих шиг боллоо гэхэд нь М яасан хөлийг чинь үзэх үү л гэж хэлсэн. Би С-н хөлийг барьж аваад давхар унасан. С миний толгойг өвдөглөөд суусан. Э ирээд намайг цохих үед М ирсэн. Хохиролд 510.000 төгрөг өгсөн. Э  бас миний нуруу руу өшиглөж цохисон. Толгой руу С цохисон. Би С хөлийг гэмтээгээгүй тул хохирол төлөхгүй. Надтай ноцолдож байхад хөл нь гэмтсэн байх, Э энэ үед хараад зогсож байсан. М, С-ыг цохиж зодсон зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч З.М-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр өдөр гэртээ юм угааж байтал Э эгчийн дуу хадаад байсан. Би бага охиныхоо өмдийг солиод цай хоол өгөөд сууж байтал дуу чимээ гараад байхаар нь хашааны завсраар хартал Энхтөр ах хүнтэй зодолдож байсан. Би хашаа даваад очтол С ах, Э ахын толгойг хөлөөрөө дарж уургалсан байсан. Э-г салгаад эргээд хартал Э, С 2 салсан, баруун хөлөө бариад бөгсөөрөө газар суусан. Э ах босоод зогссон байсан. Энэ үед Э ах байсан, Д машин дотор сууж байсан. Намайг очиход С, Э, Э нар гурвалсан улайран зодолдож байсан. Э ах, Э эгч рүү чи намайг яаж байгаа юм бэ гээд дайрахаар нь би Э ахыг хорьж болиулсан. Э ах, С ахыг сууж байхад нь цээж рүү нь нэг удаа цохисон. Энэ үед Э эгч намайг хэл амаар доромжилж энэ архичин ахаа ав, идшээ авахаар ирээд авчихдаг юм билээ гээд орилохоор нь би энэ миний адуу мал би өөрийнхаа малыг иддэг гэж хэлээд гэр рүүгээ явсан. Э эгч намайг энэ хэрэгт татан оруулах зорилготой байсан. Э ах зодоон эхлэхэд л байсан, намайг явахад ч байсан. Цагдаа ирэхэд 20 минут болсон энэ хориод минутын турш л Э та нарыг сайн, сайхан явахыг чинь харна гэж янз бүрээр хэлж орилсон. Намайг очиход л энэ гурав зодолдож байсан. Би очоод салгасан С ахыг бүлэглэж зодоогүй. Очихоос өмнө Э ах хараад л зогсоод байсан шүү дээ. Сэдбал, Э-н толгойг уургалсан байсан, Э эгч Э ахыг хойноос нь зодоод байсан. Би очоод Э-г салгаад эргээд хартал С хөлөө барьсан, Э ах босоод зогссон байсан гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 29-ний 14 цагийн үед Дорнод аймгаас манай дүү утасдаад Э-г нөгөө нэг юм нь зодоод байна гэнэ очоодохооч гэсэн. Би ажилтай байсан тул 15 цагийн үед очсон. Д айсан, чичирсэн байдалтай байсан. Намайг барьж аваад дээр доороо орж 2-3 минут зодоон болсон. Энхтөр намайг цохихоор нь өшиглөх гэтэл Э хөлийг барьж аваад би түүнтэй зууралдаж дээр дороо орж байх үед дүү М нь хашаа давж орж ирсэн. Би салгах нь гэж бодож байтал Энхтөртэй нийлээд зодож, хөл дээр дэвсэж хөшсөн. Би Э-н толгой руу цохиогүй. Дээр доороо орох үед л түүнд гэмтэл учирсан байх. Э, Э-г цохиж байсан. Миний хөлийг М хугалсан. Эхний мэдүүлгүүдийг наркоз сайн гараагүй үед авч Э хугалсан гэж өгсөн. Э-ийн толгойг уургалсан нь үнэн. Намайг Э-ийн толгойг өвдөглөсөн үед М дэвссэн. Э эгчийг үсдэж зодсон. Би одоо юмаа мартаж санадаг болоод байна. Э-д Э л гэмтэл учруулсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч З.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: Би толгойдоо хөнгөн зэргийн гэмтэл авсан. Гуя руу өшиглөсөн. Толгойд С гэмтэл учруулсан, Э нуруу руу цохисон, энэ үед М ирж Эрдэнэхүүг салгаж авч явсан. Би эмчилгээний 180.000 төгрөг С-аас нэхэмжилнэ. С миний толгойг уураглаж бариад цохиод байсан. Толгойг зүүн гараараа уураглаад баруун гараараа толгой руу цохисон, гуя руу өшиглөсөн. Би С-д зодуулсандаа гомдолтой байна. С намайг өшиглөх гэхээр нь би хөлийг нь бариад давхар унасан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Г.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Намайг Э хэл амаар доромжилсон. Яс үндсээр гадуурхсан. Бүтэн 6 сар хэвтрийн байдалтай, эд хөрөнгө сэтгэл санааны хохиролтой байна. Би настай ээж ааваа асардаг. Би  ХХК-д талбайн инженер хийдэг. Гэтэл энэ байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Би зодуулж хэвтээгүй бол цалингаа бүрэн авах байсан. Харин цалингүй байсан 6 сарын  хугацааг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олгож өгнө үү. Мөн эмчилгээний төлбөр 1.600.000 төгрөг  Э, М нараас нэхэмжилнэ. М миний хөлийг хугалсан дараа нь Э баашилж байна гээд нэмж өшиглөсөн. Одоо хөл бүрэн эдгээгүй, 11 шрүп хийсэн, ялтас тавьсан гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э муу пизда минь наад хүүхдээ насаараа дагуулж явахыг  чинь харнаа, хэн ч тоодоггүй биз дээ гэж хэлээд С-ыг машиндаа суухаар явж байтал араас нь очоод татаад шанаадсан. Тэгээд Э бакал өмссөн байхдаа С-ыг хавсарч унагаад дээр нь гараад суучихсан тэр хоёр газар ноцолдож дээр доороо гараад байсан. Энэ үед Э-ийн дүү М хашаа давж орж ирээд С, Э дээр гараад суучихсан байх үед татаж хойшоо болгосон. Энэ үед Э, С энд тэндээс нь цохиж, бакалтай хөлөөрөө олон удаа хөл рүү, нуруу руу нь өшиглөж харагдаж байсан. М, С-ыг барьчихаад Э-р зодуулаад байгаа мэт харагдаж байсан. С удалгүй хөл болохоо байлаа гээд орилоод М гарч ирээд Э тэр хоёр С-ыг тал талаас нь цохиж өшиглөх үед хугарсан байх Э дүү нь яаж ахыгаа өмөөрдөгийг хар, хүний дүү ийм байдаг юм гээд орилоод байсан  гэсэн мэдүүлэг /хх 24-25 ху/,

-Гэрч З.Э, Б.Э нарыг нүүрэлдүүлэн байцаасан: З.Э мэдүүлэгт С хөл хугарлаа гэдгийг урд хойно нь оруулсан байж магадгүй, ямар ч байсан намайг хүүхэд тэврээд гэрт оруулаад 2-3 минутын дараа гараад ирэхэд М нь Э, С нарын хажууд ирчихсэн байсан. Намайг харахад М, С-ыг цохиогүй, хүүхэд гэр рүү оруулах үед юу болсныг мэдэхгүй байна. Би хөл эвгүй болчихлоо гэдгийн урд хойно нь оруулсан юм шиг байна гэх тэмдэглэл /хх 196-201 ху/

Гэрч З.Э цагдаагийн газарт өгсөн тайлбарт...намайг харахад тэр хоёр дээр доороо ороод өнхөрч байгаад тэр залуу гэнэт миний хөл хугарчихлаа гэж хэлж байсан. Би яг хугалж байхыг бол хараагүй гэжээ ./хх10 ху/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 394 дугаартай:

1. Г.С биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 3/1-ээр далд зөрөөтэй хугарал, зүүн өвдөг дор зулгаралт, цээж, зүүн бугалга зүүн ташаан дээр зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

 2.Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтэл байна. 2017 оны 04 дүгээр сарын 29-нд үүссэн байж болно.

5. Баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 3/1-ээр далд зөрөөтэй хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 32 ху/,

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 406 дугаартай:

 1. З.Э биед тархи доргилт, баруун гарын сарвуунд 3 тооны шалбархай, зүүн бугалга, гуянд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Шалбархай нь үзүүр ирмэгтэй бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтэл байна.

5. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6.д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 36 ху/,

            - Шинжээч Ж.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Г.С-ын баруун шилбэний шаант болон тахилзуур яс хоёулаа нэг түвшинд доод 1/3-аар хугарсанаас үзэхэд уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой. Баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод талд 1/3 далд зөрөөтэй хугарал нь хүн эвгүй гишгэж унах, хавсарч унагах болон бакал гуталтай хөлөөр өшиглөх тохиолдолуудын алинд ч үүсэх боломжтой. Дээрх гэмтэл авсан тохиолдолд газар хөрвөөх, хүнтэй зодолдож дээр доор гарах, татаж чангаалцаж зодоонд хариу үйлдэл үзүүлэх  үйлдлүүдийг хийх чадваргүй гэсэн мэдүүлэг /хх 43 ху/

-Өвчний түүхийн хуулбар / хх 81-84 ху/

-Г.С-ыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 113-115 ху/

- З.М-ийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 117-118 ху/

- З.Э-ийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 119-120 ху/

              -Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91-93 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул  хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч З.Э нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр  Г.С-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч З.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн... би толгойгоо уураглуулсан чигээрээ өндийгөөд С-ын хамт босч иртэл Э хүрч ирээд намайг салгаж авсан. С хөл хугарчихлаа гээд хөлөө бариад газар сууж байсан. Э намайг С салгасны дараа манай дүү М гэрийнхээ хашааг даваад ороод ирсэн гэсэн мэдүүлэг /хх 49-50 ху/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Э-н...манай нөхөр хавсарч унагаад хөлийг нь хугалсан. Харин дүү М ирээд газар унасан байхад нь нуруун дээр нь хоёр удаа өшиглөсөн гэх тайлбар,...Э, С-ыг энд тэндээс нь цохиж бакалтай хөлөөрөө их олон удаа хөл рүү нуруу руу нь өшиглөж байсан. С удалгүй хөл болохоо байчихлаа гээд орилсон гэх мэдүүлэг /хх 24-25 ху/, хохирогч Г.С-ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 3/1-ээр далд зөрөөтэй хугарал, зүүн өвдөг дор зулгаралт, цээж, зүүн бугалга зүүн ташаан дээр зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 394 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар,

       Шүүгдэгч Г.С нь  З.Э харилцан зодолдож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Э-гийн мэдүүлэг /хх 24-25 ху/, биед тархи доргилт, баруун гарын сарвуунд 3 тооны шалбархай, зүүн бугалга, гуянд зөөлөн эдэд 2 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 406 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Харин шүүгдэгч З.Э, З.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн прокурорын газраас 2015 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шинжээч эмч Ж.Г-н...баруун шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3-эр далд зөрөөтэй хугарал нь хүн эвгүй гишгэж унах, хавсарч унагах болон бакал гуталтай хөлөөр өшиглөх тохиолдлуудын аль алинд нь үүсэх боломжтой. Ийм хугаралтай хүн дахин ямар нэг хөдөлгөөн хийх боломжгүй гэх тайлбар, гэрч Б.Э-ийн ...манай нөхөр хавсарч унагаад хөлийг нь хугалсан, харин З.М газар унасан байхад нь ирээд нуруу руу нь 2 удаа өшиглөсөн гэх тайлбар, хавтаст хэргийн 25 дугаар талд ...Э бакал өмссөн байхдаа С-ыг хавсаргаж унагаад дээр нь гараад, тэр хоёр газар ноцолдож, дээр доороо гараад байсан. Энэ үед Э-ийн дүү М хашаа давж орж ирээд С, Э-ийн дээр гараад суучихсан байх үед татаж хойш нь болгосон. Энэ үед Э, С-ыг энд тэндээс нь цохиж, бакалтай хөлөөрөө их олон удаа хөл рүү, нуруу руу нь өшиглөж байсан. С удалгүй “хөл болохоо байчихлаа” гээд орилсон гэх мэдүүлэг, гэрч З.Э-ын...намайг харахад тэр хоёр дээр доороо ороод өнхөрч байгаад тэр залуу гэнэт миний хөл хугарчихлаа гэж хэлж байсан гэх тайлбар, З.М-ий...манай ахтай зодолдож байсан ах миний хөл эвгүй болчихлоо би түрүүн эвгүй гишгэсэн гэж хэлээд шилбээ бариад газар суусан чинь манай ах нөгөө ахыг гараараа 2-3 удаа цохисон гэх тайлбар зэргээр З.М нь З.Э-тэй бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул З.М-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

                     Иймд шүүгдэгч З.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, шүүгдэгч З.Э-д торгох ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Г.С-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

           Хохирогч Т.С эмчилгээний зардал, таксины хөлс нийт 1.671.150 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтаар 1.320.495 төгрөг гаргуулахаас 510.000 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй байх тул 810.495 төгрөгийг шүүгдэгч З.Э-с гаргуулан хохирогч Г.С-д, шүүгдэгч Г.С-аас 180.000 төгрөг гаргуулан хохирогч З.Э-д тус тус олгох үндэслэлтэй байх боловч шүүгдэгч нар дээрхи хохирол төлбөрөө төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч  нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч З.Энхтөр, Г.Сэдбал нар нь бусдад төлөх төлбөргүй болно.