Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 000004

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

З.М, Г.С, З.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0316/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                          Т.Ганзориг

               Шүүгдэгч                                           З.М, З.Э, Г.С

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Д.Оюунчимэг, Х.Оюунбат,

Хохирогч                                           Г.С, З.Э

Хохирогчийн өмгөөлөгч               О.Сарантуул

               Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолтой З.М, З.Э, Г.С. нарт холбогдох, 201714000266 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суух хаягтай, урьд Орхон аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, регистрийн дугаартай, З.Э,

 

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд өртөөний жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Вокзалын оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,  регистрийн дугаартай, Б овгийн З.М ,

 

Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Т овгийн Г.С

 

Шүүгдэгч З.Э, З.М нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын урд задгай 2-6а тоотод Г.С-ыг бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.С нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын урд задгай тоотод З.Э-эй харилцан зодолдож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч З.Мд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч З.Энхтөрд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч З.Э-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.С Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Г.С-г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар Г.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч З.Эг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 05 дугаар сард  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Хохирогч Г.Снь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э, З.М , Г.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. З.М нь З.Э бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл урчуулсан нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэж З.М үйлдэлийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Хохирогч Г.С-ын ... Ингээд Э-эй барьцалдаад автал намайг шууд цохисон. Би биеэ хамгаалахын тулд түүнийг өшиглөх гэтэл хөлийг маань барьж аваад... хавсарч унгагаад дээрээс нүдсэн. Би түүнтэй зууралдаж дээр доороо орж байх үед саравчтай малгайтай эрэгтэй хүн хашаа даваад ороод ирсэн. Би уг нь тэр хүнийг салгах нь дээ гэж бодож байтал Энхтөртэй нийлээд намайг зодож, хоёулаа бакалтай байсан ба тал талаас өшиглөж, миний баруун хөл маш хүчтэй өвдөлт мэдэрч, хугарчих шиг болсон ...”гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/,

 

Гэрч Б.Э-ийн ... М гарч ирээд Э тэр хоёр С-г тал талаас нь цохиж өшиглөх үед хугарсан байх Э ”дүү нь яаж ахыгаа өмөөрдөгийг хар, хүний дүү ийм байдаг юм” гээд орилоод байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-25-р тал /, мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн үед М хашаа давж орж ирсэн. Би салгах нь гэж бодож байтал Энхтөртэй нийлээд хөл дээр дэвсэж хөшсөн, Миний хөлийг М хугалсан... гэж мэдүүлдэг,

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Э.Д-н ... С ахыг нийлээд хэдэн талаас нь өшиглөөд байсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ийн “...Э муу пизда минь наад хүүхдээ насаараа дагуулж явахыг харнаа, хэн ч тоодоггүй биз дээ гэж хэлээд С-ыг машиндаа суухаар явж байтал араас нь очоод татаад шанаадсан. Тэгээд Э бакал өмссөн байхдаа С-ыг хавсарч унагаад дээр нь гараад, тэр 2 газар ноцолдож дээр доороо гараад байсан. Энэ үед Э-ийн дүү М хашаа давж орж ирээд С, Э дээр гараад суучихсан байх үед татаж хойшоо болгосон. Энэ үед Э С-ыг энд тэндээс нь цохиж, бакалтай хөлөөрөө их олон удаа хөл рүү, нуруу руу нь өшиглөж байсан. ... М гарч ирээд Э тэр хоёр С-г тал талаас нь цохиж өшиглөх үед хугарсан байх Э ”дүү нь яаж ахыгаа өмөөрдөгийг хар, хүний дүү ийм байдаг юм” гээд орилоод байсан... гэх мэдүүлэг зэргээр З.М, З.Э нар нь гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Дээрх хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, дүгнэлтээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй бол” гэсэн заалтыг зөрчсөн шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхтөрд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 05 дугаар сард хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан торгох ялыг ямар хугацаанд хугацаанд төлөх нь ойлгомжгүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч Г.С-ын өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн 351 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн хохирлоос 510 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй байгаа гээд нэхэмжлэлийн үнийн дүнгээс ор хоногийн төлбөр төлсөн зардлыг хасч тооцсоныг эс зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд эдгээгүй, суга таягтай, орлогогүй байгаа билээ.

 

Иймд хохирогч Г.С-ын хохирлын зардлаас ажилгүй байсан хугацааны орлого, мөн ор хоногийн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Э, З.М нарыг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай 2-6а тоотод амьдрах З.Энхтөрийн гэрийн гадаа Г.С-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.С- 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай тоотод амьдрах З.Э  гэрийн гадаа  З.Э харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч З.М, З.Э бүлэглэн хохирогч Г.С биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Г.С-ыг хохирогч З.Э-ийн биед хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч З.Э-ийг хохирогч Г.С-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хуулийн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан, хохирогч Г.С-ын хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гаргаж, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан нь үндэслэлтэй байна.

 

Гэвч шийтгэх тогтоолын үндэслэх болон тогтоох хэсгийн зарим заалт тодорхой бус ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй  байна.

 

Тухайлбал: шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч З.М.д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн зүйл, хэсэг баримтлаагүй, шүүгдэгч З.Э.д оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд хэрхэн төлүүлэх нь ойлгомжгүй бичигдсэн, шүүгдэгч З.М, Г.С нарын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон атлаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь буруу байна.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

 

Орхон аймгийн прокурорын газраас З.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1.д зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

-Тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч З.Э.д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар тутам 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэж,

 

-11 дүгээр заалтыг:

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, З.М, Г.С нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Г.С-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

  

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

З.Марал-Эрдэнэ, Г.Сэдбал, З.Энхтөр нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 142/2017/0316/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

Прокурор                                          Т.Ганзориг

               Шүүгдэгч                                           З.Марал-Эрдэнэ, З.Энхтөр, Г.Сэдбал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          Д.Оюунчимэг, Х.Оюунбат,

Хохирогч                                           Г.Сэдбал, З.Энхтөр

Хохирогчийн өмгөөлөгч               О.Сарантуул

               Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолтой Загдсүрэнгийн Марал-Эрдэнэ, Загдсүрэнгийн Энхтөр, Гончигсумлаагийн Сэдбал нарт холбогдох, 201714000266 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдлыг тус тус үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Булган аймгийн Орхон сумын Халиун багт оршин суух хаягтай, урьд Орхон аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.д зааснаар хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, МК 85061015 регистрийн дугаартай, Баяжих овгийн Загдсүрэнгийн Энхтөр,

 

Монгол улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эрэгтэй, 24 настай, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд өртөөний жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Вокзалын 3-12 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, МК 93010618 регистрийн дугаартай, Баяжих овгийн Загдсүрэнгийн Марал-Эрдэнэ ,

 

Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, уулын инженер мэргэжилтэй, “Мэргэн тайж” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 31-4б тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ФБ 84080812 регистрийн дугаартай, Төмөрнохой овгийн Гончигсумлаагийн Сэдбал.

 

Шүүгдэгч З.Энхтөр, З.Марал-Эрдэнэ нар нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын урд задгай 2-6а тоотод Г.Сэдбалыг бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.Сэдбал нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан баг Вокзалын урд задгай 2-6а тоотод З.Энхтөртэй харилцан зодолдож улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Баяжих овгийн Загдсүрэнгийн Марал-Эрдэнэд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч З.Энхтөрд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

 

Шүүгдэгч Баяжих овгийн Загдсүрэнгийн Энхтөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Сэдбалд Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Г.Сэдбалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар Г.Сэдбалд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч З.Энхтөрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхтөрд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 05 дугаар сард  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхтөр нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Хохирогч Г.Сэдбал нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Энхтөр, З.Марал-Эрдэнэ, Г.Сэдбал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. З.Марал-Эрдэнэ нь З.Энхтөртэй бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл урчуулсан нь хангалттай нотлогдохгүй байна гэж дүгнэж З.Марал-Эрдэний үйлдэлийг хэрэгсэхгүй болгож хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

Хохирогч Г.Сэдбалын ... Ингээд Энхтөртэй барьцалдаад автал намайг шууд цохисон. Би биеэ хамгаалахын тулд түүнийг өшиглөх гэтэл хөлийг маань барьж аваад... хавсарч унгагаад дээрээс нүдсэн. Би түүнтэй зууралдаж дээр доороо орж байх үед саравчтай малгайтай эрэгтэй хүн хашаа даваад ороод ирсэн. Би уг нь тэр хүнийг салгах нь дээ гэж бодож байтал Энхтөртэй нийлээд намайг зодож, хоёулаа бакалтай байсан ба тал талаас өшиглөж, миний баруун хөл маш хүчтэй өвдөлт мэдэрч, хугарчих шиг болсон ...”гэх мэдүүлэг /хх-ийн 15-19-р тал/,

 

Гэрч Б.Эрдэнэхүүгийн ... Марал-Эрдэнэ гарч ирээд Энхтөр тэр хоёр Сэдбалыг тал талаас нь цохиж өшиглөх үед хугарсан байх Энхтөр ”дүү нь яаж ахыгаа өмөөрдөгийг хар, хүний дүү ийм байдаг юм” гээд орилоод байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 24-25-р тал /, мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлгийн үед Марал-Эрдэнэ хашаа давж орж ирсэн. Би салгах нь гэж бодож байтал Энхтөртэй нийлээд хөл дээр дэвсэж хөшсөн, Миний хөлийг Марал-Эрдэнэ хугалсан... гэж мэдүүлдэг,

Хохирогчийн дээрх мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч Э.Даваахүүгийн ... Сэдбал ахыг нийлээд хэдэн талаас нь өшиглөөд байсан ... гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэхүүгийн “...Энхтөр муу пизда минь наад хүүхдээ насаараа дагуулж явахыг харнаа, хэн ч тоодоггүй биз дээ гэж хэлээд Сэдбалыг машиндаа суухаар явж байтал араас нь очоод татаад шанаадсан. Тэгээд Энхтөр бакал өмссөн байхдаа Сэдбалыг хавсарч унагаад дээр нь гараад, тэр 2 газар ноцолдож дээр доороо гараад байсан. Энэ үед Энхтөрийн дүү Марал-Эрдэнэ хашаа давж орж ирээд Сэдбал Энхтөр дээр гараад суучихсан байх үед татаж хойшоо болгосон. Энэ үед Энхтөр Сэдбалыг энд тэндээс нь цохиж, бакалтай хөлөөрөө их олон удаа хөл рүү, нуруу руу нь өшиглөж байсан. ... Марал-Эрдэнэ гарч ирээд Энхтөр тэр хоёр Сэдбалыг тал талаас нь цохиж өшиглөх үед хугарсан байх Энхтөр ”дүү нь яаж ахыгаа өмөөрдөгийг хар, хүний дүү ийм байдаг юм” гээд орилоод байсан... гэх мэдүүлэг зэргээр З.Марал-Эрдэнэ, З.Энхтөр нар нь гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан тохиролцоогүй боловч, үйлдлээрээ санаатай нэгдэж үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Дээрх хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, дүгнэлтээ шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дурдаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй бол” гэсэн заалтыг зөрчсөн шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

 

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Энхтөрд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд 2017 оны 12 дугаар сар, 2018 оны 05 дугаар сард хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан торгох ялыг ямар хугацаанд хугацаанд төлөх нь ойлгомжгүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Хохирогч Г.Сэдбалын өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн 351 дугаартай шийтгэх тогтоолд хохирогчийн хохирлоос 510 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргахгүй байгаа гээд нэхэмжлэлийн үнийн дүнгээс ор хоногийн төлбөр төлсөн зардлыг хасч тооцсоныг эс зөвшөөрч байна. Миний үйлчлүүлэгч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэд эдгээгүй, суга таягтай, орлогогүй байгаа билээ.

 

Иймд хохирогч Г.Сэдбалын хохирлын зардлаас ажилгүй байсан хугацааны орлого, мөн ор хоногийн мөнгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч З.Энхтөр, З.Марал-Эрдэнэ нарыг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай 2-6а тоотод амьдрах З.Энхтөрийн гэрийн гадаа Г.Сэдбалыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Г.Сэдбалыг 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Вокзалын задгай 2-6а тоотод амьдрах З.Энхтөрийн  гэрийн гадаа  З.Энхтөртэй харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч З.Марал-Эрдэнийг З.Энхтөртэй бүлэглэн хохирогч Г.Сэдбалын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хангалттай тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Г.Сэдбалыг хохирогч З.Энхтөрийн биед хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч З.Энхтөрийг хохирогч Г.Сэдбалын биед хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг зүйлчлэл зөв, анхан шатны шүүх хуулийн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан, хохирогч Г.Сэдбалын хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гаргаж, цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсан нь үндэслэлтэй байна.

 

Гэвч шийтгэх тогтоолын үндэслэх болон тогтоох хэсгийн зарим заалт тодорхой бус ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй  байна.

 

Тухайлбал: шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч З.Марал-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн зүйл, хэсэг баримтлаагүй, шүүгдэгч З.Энхтөрд оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд хэрхэн төлүүлэх нь ойлгомжгүй бичигдсэн, шүүгдэгч З.Марал-Эрдэнэ, Г.Сэдбал нарын хэргийг нь хэрэгсэхгүй болгосон атлаа таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь буруу байна.

 

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 , 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

 

Орхон аймгийн прокурорын газраас Баяжих овогтой Загдсүрэнгийн Марал-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1.д зааснаар хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

-Тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч З.Энхтөрд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар тутам 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай гэж,

 

-11 дүгээр заалтыг:

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Энхтөрд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, З.Марал-Эрдэнэ, Г.Сэдбал нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг нь хүчингүй болгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч, Г.Сэдбалын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР                                                                                           

 

               ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

  

                                                                                                               С.ЦЭЦЭГМАА