Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

 

“К-” ХХК-д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03066 дугаар шийдвэртэй, “К-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “В-” ХХК болон “М-” ХХК-д холбогдох, гэрээний үүрэг 1 633 009 238 төгрөг, батлан даалтын гэрээний дагуу 800 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “К-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “В” ХХК нь 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тус банктай 08/55 тоот зээлийн гэрээ байгуулан 10 860 000.00 юанийн зээлийг, жилийн 15,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан юм. Зээлийг барилгын хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М-” ХХК батлан дааж өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206009143 дугаартай, 000041944 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан /17021/ Зайсангийн тойруу 46В дугаартай, 3200 м.кв талбайтай 50%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг газрын хамт, “В-” ХХК-ийн борлуулалтын орлогыг тус тус барьцаалж 08/55 тоот Зээлийн батлан даалтын гэрээ болон Зээлийн барьцааны гэрээг байгуулан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Гэрээний явцад зээлдэгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцсоноор 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хугацааг 18 сар болгон сунгаж эргэн төлөлтийн хуваарийг уг гэрээний хавсралтын дагуу өөрчлөн тохирсон. 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр тухайн үеийн зээлийн үлдэгдлийг 1 368 763.42 ам.долларт шилжүүлж гэрээнд заасны дагуу зээлийн хүүг жилийн 20,4 хувь болгож, зээлийн хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 12 сараар сунгасан. Банкны зээлийн хөрөнгөөр барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэснээр зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан байсан 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гүйцэтгэл нь 90 хувьд хүрч улмаар эрхийн улсын бүртгэлийн албанаас тухайн байрны орон сууц нэг бүрээр нь салган “М-” ХХК-д өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон тул талууд харилцан тохиролцож зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулсан юм. 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/55 тоот Зээлийн барьцааны гэрээгээр  “М-” ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 46В байрны 01-ээс 24 тоот хүртэлх нийт 24 ширхэг орон сууцыг барьцаалан зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч “В-” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээл, хүүгээ төлөөгүй бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн зээл 234 614 ам доллар, зээлийн хүү 142 026 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 69 443 ам доллар нийт 446 083 ам доллар буюу 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Монголбанкны албан ханш (1.00 $ = 2 007.68 төг)  895 591 918 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 4 635 910 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчээс ... 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүүнд тооцогдох 51 450 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд тооцогдох 10 290 доллар нийт 61 740 ам.доллар буюу 153 274 489 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг тооцож 62 668 616 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 135 463 928 төгрөгөөр, 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/55 тоот “зээлийн барьцааны гэрээ” байгуулан барьцаалуулагч “М-” ХХК-ийн өмч Хан-Уул дүүргийн 11-р хороо, зайсангийн гудамж 46в байрны 1-24 тоот орон сууцуудыг барьцаалан гэрээг нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болно. ... иймд эдгээр барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 24 ш орон сууцнаас өнөөдрийн байдлаар Ү-2206014176 дугаартай 12 тоот, Ү-2206013997 дугаартай 14 тоот орон сууцнууд барьцаанд бүртгэлтэй байх тул эдгээр хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, Үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 197 915.61 ам.доллар тооцогдсон. Энэхүү төлбөрөөс 82 495.54 ам.долларын хүүний төлбөрийг тооцоололд тусгалгүй дутуу нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа 217 186 833 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 91 638 987 төгрөгөөр, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 77 184 467 төгрөгөөр, 08/55 тоот зээлийн батлан даалтын гэрээний дагуу батлан даагч “М-” ХХК-аас 800 000 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч “В-” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: ... үндсэн зээл 1 134 149.34 ам.доллар, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 976 081.58 доллар буюу нийт 2 110 230.92 ам.долларыг төлсөн. Уг төлбөрөөс 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 730 852.39 ам.долларыг зээлийн хүүнд тооцсон ба 1 134 149.34 ам.долларыг үндсэн зээлд төлж нийт 1 865 001.73 ам.доллар төлсөн. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн уг төлбөрт дараахь үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээгээр 201 358.25 ам.долларын төлбөрт, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 491 965.11 ам.долларын төлбөрт буюу нийт 693 323,36 ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг К-инд шилжүүлэн өгч, төлбөрт тооцон суутгасан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн 1 865 001.73 ам.долларыг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Мөн зээлийн гэрээний хугацаа 2010 оны 10 дугаар сарын 01-ний дууссанаас хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 1 368 763.42 ам.долларын жилийн хүү нь 20.4 хувь байх ба энэхүү зээлийн 2010 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 99 хоногт ноогдох үндсэн хүүг Монгол банкны Ерөнхийлөгчийн 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан 23 тоот журмын дагуу 360 хоногт хувааж тооцоход тухайн 99 хоногт ноогдох үндсэн хүүгийн хэмжээ нь 5.61% байх бөгөөд төлвөл зохих хүү нь 76 787.63 ам.доллар болно. Гэтэл “К-” ХХК нь 99 хоногийг ямар ч үндэслэлгүйгээр 100 хоногоор ихэсгэн алдаатай тооцоолж, нийт 199 хоногт ноогдох хүү буюу 158 672.26 ам.долларыг төлөх тооцооллыг гаргаж шүүхэд ирүүлсэн нь “К-” ХХК-ийн зээлдэгч нартаа зохиомлоор өр үүсгэж, санаатайгаар илүү мөнгө төлүүлдэг болохыг нотлож байна. Нэхэмжлэгч нь ийнхүү зохиомлоор үүсгэсэн үндсэн хүү гэх 81 884.63 ам.долларыг “Балансын гадуурх данс”-д 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу зээлийн гэрээний хугацаа дуусахаас даруй 4 сарын өмнө бүртгэж, түүнээс хүү тооцсоор нийт 240 189.90 ам долларыг 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “В-” ХХК-иар төлүүлж хохироосон байдаг. Дээрх алдаатай тооцооллоос гадна талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан учраас “К-” ХХК нь зээлийн тооцооллыг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 тоот тушаалаар баталсан Банк зээлийн хүү тооцох аргачлал, журмыг баримтлан жилийн 365 хоногоор тооцсон нь буруу байх бөгөөд энэ журам гарахаас өмнөх хугацаанд ноогдох зээлийн хүүг Монгол банкны Ерөнхийлөгчийн 1997 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр батлагдсан 23 тоот журмын дагуу 360 хоногоор тооцох ёстой байсан билээ. Түүнчлэн, зээлийн гэрээний хугацаа 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан тул түүнээс хойш төлөгдсөн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу эхний ээлжинд үндсэн зээл, түүний дараа үндсэн хүү, нэмэдүүлсэн хүүнд тооцох ёстой байх атал нэхэмжлэгч тал нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлд тооцож, нэхэмжилж байгаа нь буруу байх ба зээлийн тооцооллыг бид “Од бүртгэл аудит” ХХК-иар зөвтгөн гаргуулахад 5 547.36 ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг “В-” ХХК-д үлдсэн байна. Иймд “К-” ХХК нь эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг ноцтойгоор зөрчиж, алдаатай тооцоолол санаатайгаар гаргаж, зохиомол өр үүсгэсэн байх бөгөөд үүнийгээ үндэслэн, нэхэмжлэлийн шаардлага гарган нэмэгдүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 5 547.36 ам.долларын төлбөрийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М-” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “В-” ХХК нь “К-” ХХК-тай 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот Зээлийн гэрээ байгуулан 10 860 000 юанийн зээлийг 6 сарын хугацаатай зээлсэн байдаг. Энэхүү зээлийн гэрээний гүйцэтгэлийг “М-” ХХК нь 08/55 тоот Зээлийн батлан даалтын гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн  Ү-2206009143 дугаар, 000041944 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу 46 дугаартай, 3200м2 талбай бүхий 50%-ийн гүйцэтгэлтэй барилгыг газрын хамт барьцаалсан. Улмаар 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 08/55 тоот зээлийн барьцааны гэрээгээр “М-” ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу 46В байрны 1-24 тоот 90%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны барилгуудыг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрт “М-” ХХК-ийн зүгээс нийт 693 323.36 ам долларын үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “К-” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн. Үүнд: 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/84 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ”-гээр 201 358.25 ам долларын төлбөрт, 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот “Зээлийн төлбөр' барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр 491 965.11 ам.долларын төлбөрт тооцож өгсөн. Нэхэмжлэгч “К-” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл “М-” ХХК-ийн өмч, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн тойруу 46в байр 1-24 тоот барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл шаардлага гаргасан байх бөгөөд тухайн барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөс зөвхөн 46в байрны 12 тоот үл хөдлөх хөрөнгө “М-” ХХК өмчлөгч, тухайн зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа болно. “В-” ХХК нь үндсэн зээлд 1 134 149.34 ам.доллар, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 976 081.58 ам.доллар буюу нийт 2 110 230.92 -ийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө төлсөн бөгөөд “Мфикс капитал” ХХК-ийн зүгээс Зээлийн батлан даалтын гэрээний үүргээ биелүүлж нийт 693 323.36 ам.долларын үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлсэн буюу зээлдэгч нь “В-" ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 1 865 001,73 төлсөн нь 08/55 тоот Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүсэн байна. Иймд нэгэнт зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрийг төлсөн байхад “К-” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 246 998 951 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “В-” ХХК-аас 11 137 323.72 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “К- ”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 621 871 914 төгрөг болон хариуцагч “М-” ХХК-д холбогдох 800 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “В-” ХХК төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 46-В байр, аялал жуулчлалын зориулалттай, 120,2 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206014176 дугаарт бүртгэлтэй 12 тоот орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчснөөс мөн хуулийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зарим нотлох баримтын талаар: Хариуцагч татгалзлаа үндэслэж "О-" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн "Баримтаар илрүүлсэн зүйлсийн тайлан" нэртэй баримтыг шүүхэд ирүүлжээ. "О-" ХХК нь энэхүү тайланг гаргахдаа "В-" ХХК-ийн хүсэлтээр түүнтэй 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан "Тохиролцсон горимуудыг гүйцэтгэх ажлын гэрээ"-ний дагуу хийсэн ба уг тайланг холбогдох Үйлчилгээний Олон Улсын Стандарт /ХҮОУС/ 4400 болон Аудитын тухай хуулийн 9.1.4 заалтыг үндэслэсэн гэжээ.    Аудит нь Аудитын тухай хуулийн 3.1.1, мөн хуулийн 9.1.1-9.1.4, 3.1.9-т тус тус зааснаас үзэхэд дээрх тайлан нь Олон Улсын Стандарт журамд нийцүүлэн гаргасан гэж үзэхээр байгаа боловч уг тайлангийн үндэслэл болсон Холбогдох Үйлчилгээний Олон Улсын Стандарт /ХҮОУС/ 4400 нь Монгол Улсын стандартад бүртгэлгүй буюу дагаж мөрдөх стандарт биш байна. Өөрөөр хэлбэл, дээрх ОУ-ын стандарт нь Стандарчилал, техникийн зохицуулалт тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 12.3-т, мөн хуулийн 9.4-т заасанд нийцээгүй учраас тайлан гаргах үндэслэл болж чадахгүй. Аудит нь санхүүгийн тайланд үнэлгээ өгөхөөс гадна Аудитын хуулийн 11.3, 11.3.1-11.3.3-т зааснаар санхүүгийн мэдээлэл, хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэх ажиллагаа буюу үнэт цаас гаргахтай холбоотой эдийн засгийн тооцоо, судалгааны үндэслэлийг хянаж, дүгнэлт гаргах, аудитын олон улсын стандартад заасан бусад баталгаажуулах ажил, аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн дотоод хяналтын системийг үнэлж, дүгнэлт гаргах ажлуудыг хийх тухай тодорхойлсон зэргээс үзэхэд "О-" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тайлан хуулийн дээрх заалтын хүрээнд хамаарахгүй буюу эрхээ хэтрүүлэн чиг үүрэгтээ хамааралгүй үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна. "О-" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тайланд "В-" ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн тооцооллыг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд хийхдээ зээлийн хугацаа дууссанаас хойшхи буюу 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойшхи төлбөрийн дарааллыг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дагуу хийхэд нийт 2 465 407.68 ам.доллар төлснөөс 1 590 529.52 ам.долларыг үндсэн зээлд төлсөн 831 653.96 ам.долларыг үндсэн хүүд төлсөн, 43 224.20 ам.долларыг нэмэгдүүлсэн хүүд төлж 5 547.37 ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлөх үлдэгдэлтэй байна" гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 216.4-т тодорхойлсон "төлөх хугацаа нь болсон бүх өр", "үндсэн үүрэг", "хүү" гэсэн эрх зүйн ойлголтыг өөрсдөө тайлбарлаж тооцоо хийсэн байна. Ингэхдээ үндсэн үүрэг гэдэгт үндсэн зээлийг, үндсэн хүү гэдэгт зээлийн гэрээнд заасан хүүг тооцсон тухай өгүүлсэн байв. Тайлангийн төгсгөл хэсэгт "Бидний хэрэгжүүлсэн горимууд нь Аудитын Олон Улсын Стандарт эсвэл Нягтлах ажлын Олон улсын стандартын дагуу хийгдсэн аудит нягтлах ажил биш учир "В-"ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн тайлангуудад бүхэлд нь болон санхүүгийн тайланд тусгагдсан өр төлбөр, авлага, хөрөнгө, орлого, зардлын дүнгийн талаар бид ямар нэгэн баталгаа гаргаж, дүгнэлт илэрхийлэхгүй. ... мэргэжлийн мэдлэг мэдээлэл өгөхөд чиглэсэн бөгөөд үүнийг өөр зориулалтаар ашиглаж буюу түгээж болохгүй " гэсэн нь түүний чиг үүрэгт хамааралгүй ажил гүйцэтгэсэн гэснээ хүлээн зөвшөөрсөн байгааг шүүх анхаараагүй байна. Уг тайлан нь бичмэл нотлох баримтын төрөлд хамаарах шинжтэй хэдий ч тооцоо, тоо мэдээллийн талаар тусгай мэдлэг шаардах өөрөөр хэлбэл, шинжээчийн гүйцэтгэвэл зохих асуудлыг тодруулсан шинжтэй төдийгүй зээлийн гэрээний агуулга, талуудын эрх зүйн байдал болон үүргийн харилцааг дуусгавар болгоход хамааралтай ойлголтод эрх зүйн дүгнэлт өгсөн баримт гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан баримтыг ирүүлэх ёстой юм. Гэтэл "В-" ХХК-ийн хүсэлтээр тайлан гаргасан "О-" ХХК-ийн 2018 оны тайлан нь хуульд заасан чиг үүргээс гадуурх асуудлаар, мөн эрх зүйн дүгнэлт хийсэн тул хуульд заасан арга хэрэгслэлээр олж авсан нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үзэхгүй юм.

Хуулийг буруу тайлбарласан болон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: "Од  бүртгэл-аудит"  ХХК-ийн  2018 оны 11 дүгээр сарын 19-ний  өдрийн тайлан,  түүнийг шинжилгээний обьектоо болгосон ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 068 дугаар дүгнэлтэд тайлбарласан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн талаарх эрх зүйн дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Үүрэг гүйцэтгэгч хэд хэдэн төрлийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй эсхүл нэг үүргийн гүйцэтгэлийн хэд хэдэн үүрэг гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу дараалал тогтоохоор зохицуулсан байна. Ингэхдээ үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгох эсхүл талууд харилцан тохиролцох мөн хуульд тогтоосон дарааллын дагуу гүйцэтгэх ёстой. Түүнээс гадна Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ" гэжээ. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3-д мөн 7.1.6-д зааснаар үүрэг гүйцэтгэгч эхний ээлжинд гүйцэтгэх үүргээ сонгосон гэж үзэхээр байна. Харин үүрэг гүйцэтгэгчийн сонгосон үүргээс үлдсэн бусад үүрэг тэдгээрийг гүйцэтгэх хүртэл хүчин төгөлдөр байх талаар 212.2 дахь хэсгийн агуулгад нийцэж байна. Үүрэг сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нэг тал сонгож, нөгөө тал хүлээн авах шаардлага бүхий хүсэл зоригийн илэрхийллээр хэрэгждэг тул зохигчдын гэрээний дээрх заалтууд хууль зөрчөөгүй байхад шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь хууль хэрэглээний алдаа гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зохицуулалт нь иргэний эрх зүйн үүргийн харилцааны нийтлэг үндэслэл учраас үүргийн харилцааны нарийвчилсан буюу тусгай зохицуулалтад шууд хамааралгүй байдаг. Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд заасан хүү нь зээлийн гэрээгээр тохирсон үндсэн үүрэгт хамаардаг. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэрээгээр тохирсон шаардах эрх юм. Иргэний хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан "хэтрүүлсэн хүү" нь зээлдэгчид хуулиар ногдуулсан хариу төлбөр буюу үндсэн үүрэгт хамаарч байгаа юм. Тус банк зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг бодсон бодолт нь тухайн зээлийн гэрээ байгуулагдах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан МБЕ-ийн 1997 оны 23-р тушаалаар батлагдсан "Мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны орлого, хямдруулалтын хувь хэмжээг бодох аргачлал болон МБЕ-ийн 2013 оны А-236 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд нийцүүлсэн болно. Иргэний хуулийн 216.1.4-т заасан "хүү" гэдэг ойлголтод Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д заасан болон хуульд өөрөөр зааснаас /453.1/ бусад иргэний эрх зүйн тусгай ангид заасан үүргийн төрлүүдэд төлөхөөр тохиролцсон хүү хамаарна гэж ойлгогддог. Иймээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үндсэн үүрэг гэдэгт зээл, гэрээний хүү болон хэтэрсэн хугацааны хүү орно. Харин "нэмэгдүүлсэн хүү бол үүргийн хариуцлага учраас гүйцэтгэвэл зохих нийт үүрэгт хамааралтай байна. "О-" ХХК-ийн тайлан болон ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 068 дугаар дүгнэлтийн тооцооллоос харахад Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан "үндсэн үүрэг"-т зөвхөн үндсэн зээлийг тооцсноос банкны тооцоололтой зөрчилдсөн байна. Шүүх зохигчдын хооронд үүссэн ипотек буюу барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн болон холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна. “К-” болон “М-” ХХК-ийн хооронд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр барьцаалуулагч “М-” ХХК-ийн өмчлөлийн Хан уул дүүрэг, 11 дүгээр хороо, зайсан /17021/, 46В хаягт байрлах байрны 1-24 тоотын орон сууцыг барьцаалсан нь Иргэний хуулийн 156.1, 156.2,156,4, 165.1, 182.1, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай ччуулийн 7.1, 9.1, 11.1, 12.1, 16.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гухай хууль тоггоомжид заасан шаардлага хангасан учир улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Шүүх үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 156.1, 156.2, 156.4, 165.1, 166.1, 174.1 дэх заалтын заримыг хэрэглээгүй, заримыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг. К- 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дээрх барьцааны хөрөнгөөс барьцааны бүртгэлд хэвээр үлдсэн 46В байрньг 12, 14 тоот сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар тодруулсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хан уул дүүрэг, 11 дүгээр хороо, зайсан /17021/, 46В хаягт байрлах байрны 14 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй учир үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ шаардлагыг шийдвэрлэлгүй орхисон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг ноцтой зөрчжээ. Маргааны зүйл болох ипотек нь Иргэний хуулийн 156.1, 156.2. 156.4, 165.1, 166.1-д -чаардлагыг хангасан, мөн хуулийн 174.1-д заасан шаардах эрхийг хангасан байхад үл хөдлөх эд хорөнгийн бүртгэлийн гэрчилгээг хэрэтт заавал авсан байх ёстой гэж үзсэн нь буруу юм. Ипотекийг зөвхөн улсьгн бүртгэлээр тодорхойлохоос бус үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдохгүй. Энэ талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 460.1, 462.1 заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: "В-" ХХК-ныг гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тухай К- нь батлан даагч "М-" ХХК-д мэдэгдээгүй гэж шүүх нэхэмжлэгчийг буруутгажээ. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д энэхүү мэдэгдэх үүргийг зохицуулсан хэдий ч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж чадахгүй, улмаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, нөхөх хариуцлагыг тодорхой үнийн дүнгээр нэхэмжилсэн болон үүрэг гүйцэтгэгчийн хувьд зээлийн гэрээний үүргийг төлөх боломжгүй нь баримтаар тогтоогдоогүй гэсэн үндэслэлүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Ийм үндэслэлүүдээр батлан даагчийн хариуцлагатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор батлан даагчид холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэхгүй юм.

Хуулиар топоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчигдсөн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан болон манай банктай байгуулсан "эрх зүйн туслалцаа үзүүлэх" гэрээний гол нөхцлийг өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нар хариуцагчтай 5 000 гаруй ам.долларыг авахаар эвлэрлийн гэрээ байгуулах, нэхэмжлэлийн бусад шаардлагаас татгалзах тухай үндэслэлээ "О-"-ын тайланг үндэслэн банкны удирдлагад танилцуулсан нь эргэлзээ төрүүлж, судлан үзэхэд тэдгээр нь хариуцагч талын хүмүүстэй харилцаа тогтоосон байж болзошгүйгээс гадна хэргийн талаар бүрэн судлаагүй байсан учраас байгуулсан гэрээг цуцалж, өөр өмгөөлөгч авах шаардлагатай болсон. Шүүх хуралдааны зарыг өмгөөлөгч С.Ялалт бидэнд 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн учир бидэнд өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа байгаагүй. Шүүхэд энэ талаарх хүсэлтийг өмгөөлөгчтэй байгуулсан "Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ"-г хавсарган хүргүүлсэн боловч шүүх энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй тус банкны Тусгай активын хэлтсийн ажилтан Г.Энхтайван нь санхүүч мэргэжилтэй учраас анхнаасаа эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч оролцуулах шийдвэр гаргаж, өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарт ажлын хөлсийг төлсөн байсан юм. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 3 жил 10 сар өнгөрсөн бөгөөд зохигчдын хүсэлтээр 24 удаа шүүх хуралдаан хойшлогдож, энэ хирээр нэхэмжлэлийн шаардлага ч өөрчлөгдөж байлаа. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж оролцох этгээд нь эрх зүйч, хуульч биш учраас зайлшгүй өмгөөлөгчтэй оролцох шаардлагатай байхад энэ эрхийг эдлүүлээгүй нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Итгэмжлэлийн хугацаа дуусаж, бүрэн эрх нь дуусгавар болсон төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх нь дуусгавар болсон этгээдийг шүүх хуралдаанд оролцуулж, бидний эрхийг ноцтой зөрчсөн ба энэ нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэж, шүүхийн шийдвэр гарсан талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.9-д зааснаар хариуцагч нотлох баримтыг гаргах, цуглуулахдаа хуульд заасан журмыг зөрчсөн тул дээрхи аудитын дүгнэлт нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад шүүх гол үндэслэлээ болгож хууль зөрчжээ. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн захирамжийн дагуу ШШҮХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 170 тоот дүгнэлт гаржээ. Уг дүгнэлтээр К- нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн гэрээний тооцоог Монгол Банкны Ерөнхийлөгчийн 1997оны "Мөнгөн хадгаламж зээлийн хүү болон үнэт цаасны орлого хямдруулалтын хувь хэмжээг бодох аргачлалын дагуу бодсон ба К-ны тооцоолол зөв гэснээс гадна Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1.4-т заасан дарааллыг тогтоох боломжгүй, түүнчлэн эдийн засгийн холбогдолтой шинжилгээний хувьд эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гарсан тохиолдолд шинжилгээ хийдэг тул сүүлчийн асуултад хариулах боломжгүй гэсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс уг шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим тодруулах зүйлийг нэмэлт шинжилгээгээр тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй болно. ШШҮХ-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 170 тоот дүтнэлт нь хууль болон талуудын зээлийн гэрээнд үндэслэсэн зарим дүгнэлт нь хэрэгт ач холбогдол бүхий нотолгооны хэрэгсэл байсан байхад шүүх уг баримтыг үнэлэхгүйгээр орхигдуулсан. Гэтэл хариуцагч "В-" ХХК дээрх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг хүлээн авч, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүгчийн 184/Ш32019/02753 дугаар захирамжаар ШШҮХ-ийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж, 4 асуултанд хариу авах ба шинжилгээний объект болгон холбогдох зээлийн болон батлан даалтын гэрээ, нэмэлт гэрээ "О-" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тайлан, ШШҮХ-ийн шинжээчийн 2018 оны 170 тоот дүгнэлт зэргийг хавсарган явуулжээ. Шүүх, шинжээчид "О-" ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тооцоолол зөв эсэх, Иргэний хуулийн 216.4-т заасан дарааллаар "О-" ХХК зээл, зээлийн хүүний тооцоолол хийсэн нь үнэн зөв эсэх, К- зээл, зээлийн хүүний тооцооллоо Иргэний хуулийн 216.4-т заасан дарааллаар тооцсон эсэх зэрэг өөрийн эрх мэдлийн хүрээнд дүгнэлт хийх эрх зүйн асуултуудыг тавьсан нь "Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх", "Хууль дээдлэх" болон "диспозитив" /талуудын зарчим/ зарчмуудыг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3-д "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэдэг заалтыг УДШ-ийн 2002 оны 263 дугаар тогтоолд "Хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж" тайлбарласан байна. Гэтэл шүүх ямар хууль хэрэглэх талаар урьдчилан тодорхойлж, нэхэмжлэгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон атлаа зөвхөн хариуцагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээн авч, хэрэглэх хуулийн зохицуулалтын талаар урьдчилан тодорхойлж, тухайн зохицуулалтын дагуу тооцоо хийх, улмаар эрх зүйн дүгнэлт хийх асуулт тавьсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцээгүй. Шинжилгээний объект нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10.4.3-т заасан шаардлагыг хангах ёстой. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 068 дугаар дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан арга хэрэгслээр олж аваагүй "О-" ХХК-ийн тайланг шинжилгээний зүйлийн объект болгосноос гадна мөн хуулийн 16.1, 16.1,6-д заасан "Шинжилгээний объект нь шинжилгээ хийж дүгнэлт гаргах шаардлага хангахгүй байгаа бол", мөн "Шинжээч нь дараах үндэслэл байвал шинжилгээ хийж дүгнэлт гаргахаас татгалзана" гэсэн зохицуулалттай нийцэхгүй болжээ. Дээрх байдлуудыг дүгнэн үзвэл: "О-" ХХК-ийн тайлан болон ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 068 дугаар дүгнэлтийг үндэслэн гарсан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагаа нь хууль зөрчсөн талаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн 184/Ш32019/02753 дугаар захирамжид нэхэмжлэгч К- хууль зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШТ2019/00070 тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээрх захирамжийг хэвээр үлдээсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхиин 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШТ2019/00070 тогтоол нь хууль бус бүрэлдэхүүнтэй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон тогтоолд заасан бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийн нэр зөрүүтэй өөр байгаагаас харагдана. Энэхүү тогтоол нь эцсийн шийдвэр учраас гомдол гаргах боломжгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Оюунжаргалын /ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч/ 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ЕШ2019/02069 дүгээр захирамжаар шүүгчээс татгалзсан К-ны татгалзлыг хангахаас татгалзсан байна. К- 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ГЗ/675 тоотоор уг захирамжийг хянуулахаар ерөнхий шүүгчид хүсэлт гаргажээ. Шүүгч өөрийн гаргасан захирамжийн үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хянаж, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ЕШ2019/02229 дүгээр захирамжаар өөрийн гаргасан захирамжийг "хүчингүй болгох хүсэлтийг хангахаас татгалзсан" нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан зохицуулалтын алинд ч хамаарахгүй. Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч нь өөрийнх нь гаргасан захирамжийн хүчин төгөлдөр эсэхийг хянуулж, хүчингүй болгох агуулга бүхий хүсэлтийг /гомдлыг/ шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг баримталжээ. Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа залруулж, өөрчлөх, хүчингүй болгох боломжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгчид олгосон бөгөөд улмаар хэн нэгний гомдлоор хянадаггүй учраас К-ны хүсэлтийг энэ зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй байжээ. Түүнчлэн, шүүгч өөрийн гаргасан захирамжаа хянасан атлаа уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Шүүгчийн захирамжтай холбоотой дээрх алдаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг давж заалдах шатны шүүх зөвтгөж залруулах боломжгүй хэдий ч энэхүү хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид хуулиар олгогдсон эрх, эрх ашгийг зөрчсөн нөгөө талаасаа, шүүх нэг талын эрх ашгийг илүүтэй үзсэн болохыг харж болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зорчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “К-” ХХК нь хариуцагч “В-” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 1 633 009 238 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч “М-” ХХК-аас батлан даалтын гэрээний үүрэгт 800 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “В-” ХХК зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан, 5 547.36 ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрч, хариуцагч “М-” ХХК-аас үндсэн зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул батлан даалтын гэрээний дагуу төлөх төлбөргүй гэж тус тус маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь анх 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үндсэн зээл 234 614 ам.доллар, зээлийн хүү 142 026 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 69 443 ам.доллар нийт 446 083 ам.доллар буюу 895 591 918 төгрөг нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 153 274 489 төгрөгөөр, 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 62 668 616 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 135 463 928 төгрөгөөр, 2018 оны 7 дугаар сарын 18, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 217 186 833 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 91 638 987 төгрөгөөр, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү нийт 77 184 467 төгрөгөөр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээний дагуу батлан даагч “М-” ХХК-аас 800 000 000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна./1хх 1-3, 73-74, 122-123, 2хх 59, 175, 200-201, 233-234, 238-239, 3хх 75-76, 95-96 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч “К-” ХХК, хариуцагч “В-” ХХК-ийн хооронд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 08/55 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч “В-” ХХК нь 10 860 000 юанийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж, зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол “М-” ХХК өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөөр төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч, зээлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 11-р хороо, зайсан /17021/, зайсангийн тойруу, 46/В хаягт байрлах, аялал жуулчлалын зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг газрын хамт барьцаалж нэхэмжлэгч “К-” ХХК болон хариуцагч “М-” ХХК, “В-” ХХК нарын хооронд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08/55 дугаартай Зээлийн батлан даалтын гэрээ, “К-” ХХК, “М-” ХХК-ийн хооронд 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08/55 дугаартай Зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулагджээ./1хх 11-17 дугаар тал/

 

            Улмаар “К-” ХХК болон “В-” ХХК нарын хооронд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “нэмэлт гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний 6 сарын хугацааг 18 сар болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн өөрчилсөн байна. Мөн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр талууд зээлийн үлдэгдэл юанийг 1 368 763,42 ам.долларт шилжүүлж, жилийн хүүг 20,4 хувь болгож, гэрээний хугацааг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн барьцаанд байгаа 50 хувийн гүйцэтгэлтэй барилга баригдаж дуусч байгаатай холбоотой “К-” болон “М-” ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 08/55 тоот барьцааны гэрээг шинэчлэн байгуулж, “М-” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, зайсангийн гудамж 46/В байрны 1-24 тоот хаягт байрлах 80-90 хувийн гүйцэтгэлтэй 24 айлын орон сууцыг барьцаалахаар тохиролцжээ./1хх 18-21 дүгээр тал

 

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 458 дугаар зүйлийн 458.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасан зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа, батлан даалтын гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

            Талууд анх зээлийн гэрээний дагуу 10 860 000 юань шилжүүлсэн, мөн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр зээлийн үлдэгдлийг 1 368 763.42 ам.долларт шилжүүлж, жилийн хүүг 20,4 хувь болгож өөрчилсөн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх, нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлтэй эсэх талаар маргажээ.

 

            Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх тухай 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 13/94, 13/85 дугаар гэрээ, “В-” ХХК-ийн 3053005028 /USD/ данс балансын гадуурх дансны хуулга, “О-” ХХК-ийн гаргасан “Баримтаар ирүүлсэн зүйлсийн тайлан”, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хариуцагч “В-” ХХК нь нэхэмжлэгч “К-” ХХК-д 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлд 1 590 529.52 ам.доллар, үндсэн хүүд 831 653.96 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 48 771.56 ам.доллар, нийт 2 470 955.04 ам.доллар төлөхөөс 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 355 176.10 ам.доллар төлж, үүнээс хойш 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 2 465 407.02 ам.доллар төлсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзнэ.  

 

            Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний  хэлтсийн дарга С.Оргил 170 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч, улмаар хариуцагчаас “Од бүртгэл аудит” ХХК-аар дүгнэлт гаргуулсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх 170 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, хууль болон холбогдох журам зааврыг зөрчсөн гэж үзэж дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг  шүүхээс 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хангаж, дахин шинжилгээ хийлгэхээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийг томилж, шинжээчид "К-" ХХК болон "В-" ХХК-ийн хооронд байгуулсан 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээ, 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ зээл, зээлийн хүүнд хийсэн "Од бүртгэл аудит" ХХК-ийн тооцоолол бүхэлдээ үнэн зөв эсэх, "В-" ХХК-ийн 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр авсан зээлийн тооцооллыг гэрээний дагуу болон гэрээний хугацаа дууссан буюу 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлсөн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар "Од бүртгэл аудит" ХХК зээл, зээлийн хүүний тооцоолол хийсэн нь үнэн зөв эсэх, нэхэмжлэгч "К-" ХХК нь нэхэмжилж буй зээл, зээлийн хүүний тооцоололдоо "В-" ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 460.75 ам доллар, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 240 189.90 ам.доллар, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5 ам.доллар нийт 240 655.35 ам.долларыг хасч тооцож, үлдэгдлээ гаргасан эсэх, нэхэмжлэгч “К-" ХХК нь зээл, зээлийн хүүний тооцооллоо “В-" ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлсөн төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар тооцсон эсэх гэх 4 асуултыг тавьж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлт гарсан байх ба шинжээч дээрх асуултуудад хариулахдаа яаж тооцооллыг гаргасан асуудлыг тодорхой заасан байна./3хх 39-53 дугаар тал/ Иймд шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн хэргийн материал, талуудын тооцооллын үндэслэлийг хүснэгтээр гаргаж, дүгнэлтэд хавсаргасан байгаагаас гадна, өмнөх "Од бүртгэл аудит" ХХК-ийн гаргасан дүгнэлттэй харьцуулж, тухайн компанийн дүгнэлт гаргахдаа хийсэн тооцоолол бүхэлдээ үнэн зөв эсэх гэсэн шүүхийн тавьсан асуултад үндэслэлтэй гэж хариулсан байгаа нь "Од бүртгэл аудит" ХХК-ийн гаргасан дүгнэлтийг үндэслэж, хэргийн материалтай танилцаагүй дүгнэлт гаргасан гэх үндэслэлгүй юм.

 

            Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс буюу 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагч “В-” ХХК-ийн төлсөн зээлийн төлөлтөөс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу тэргүүн ээлжинд үндсэн зээлээс 1 590 529.52 ам.долларыг, хүүгээс 831 653.96 ам.долларыг, нэмэгдүүлсэн хүүнээс 43 224.20 долларыг хасч тооцсон нь зөв. Өөрөөр хэлбэл, шүүхийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Анх нэхэмжлэгч 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч “В-” ХХК-ийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 240 189.90 ам.долларын төлөлтийг хасч тооцохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаа 446 083 ам.доллараар тодорхойлсон нь “В-” ХХК болон “Од бүртгэл аудит” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №ОВА-2018-ТГГА-А-02 тоот “Тохиролцсон горимуудыг гүйцэтгэх ажлын гэрээ”-ний дагуу хийгдсэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Баримтаар ирүүлсэн зүйлсийн тайлан, 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Валютын арилжаа хийсэн баталгаа баримт, “В-” ХХК-ийн балансын гадуурх дансны хуулга, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн №068 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч 5 547.36 ам.долларын нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрсөн тайлбар үндэслэлтэй./2хх 101-122, 179-181, 3хх 39-53 дугаар тал/

 

            Нэхэмжлэгчээс 240 189.90 ам.долларын төлөлтийг тооцоололд оруулж тооцож зээл, зээлийн хүүний үлдэгдлийг тодорхойлсон гэх өөрийн шаардлага, тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Зээлийн батлан даалтын гэрээний 3.1 Батлан даагч нь зээлийн батлан даалтыг дараахь хэлбэрээр гаргана. Үүнд: А/ Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр болох 10 860 000 юанийн зээлийг тооцсон хүүгийн хамт төлж чадаагүй тохиолдолд батлан даагч нь өөрийн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, бусад хөрөнгөөр батлан дааж, зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахыг банкинд зөвшөөрч байна” гэж заажээ.

 

            Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1 “Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй”, мөн хуулийн 462.1 “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж заасан. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө үндсэн үүрэг гүйцэтгэгч хугацаандаа үүргээ биелүүлээгүй талаар батлан даагчид мэдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх үзэж, хариуцагч “М-” ХХК-аас 800 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч “М-” ХХК-аас 800 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

            Хэрэгт авагдсан “В-” ХХК-аас “К-” ХХК, “М-” ХХК-д илгээсэн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №13/02, 13/01, “М-” ХХК-аас “В-” ХХК, “К-” ХХК-д илгээсэн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн №13/049, №13/045 тоот албан бичгүүдээр нэхэмжлэгч “К-” ХХК, “М-” ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 19, 22-ны өдрийн №13/94, 13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр хариуцагч М- ХХК нь зарим барьцаа хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар “В-” ХХК-ийн зээлийн төлбөрөөс нийт 693 323.36 ам.долларыг төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүхээс хариуцагч “В-” ХХК-аас зээлийн төлөлт хийсэн хамгийн сүүлийн хугацааг “М-” ХХК-ийн барьцаа хөрөнгөөс шилжүүлсэн хугацаа буюу 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр тооцож нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцжээ./2хх 47-49 дүгээр тал/

 

            Шүүх зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, үндсэн хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн гэж үзэж, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл төлбөр 5 547.36 доллар буюу 11 137 323.72 төгрөгийг хариуцагч “В-” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 621 871 914.28 төгрөгийн шаардлага болон хариуцагч “М-” ХХК-д холбогдох 800 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Учир нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 234 614 ам.долларын үндсэн төлбөрийн үлдэгдэлтэй гэж шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн зэргээс үзэхэд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй нь зөв. Хэдийгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэг болон 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №08/55 тоот зээлийн гэрээний 3.1.3-д “зээлийн хүү жилийн 15,6 хувь” гэж, гэрээний 4.9-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд, хавсралт-1 заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөгдөөгүй үндсэн өрийн үлдэгдлээс өр үүссэн өдрөөс эхлэн үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна” гэж, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 08/55 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээний 3.1.3-д “зээлийн хүүг жилийн 20,4 хувь” гэж тус тус зааснаар хариуцагч “В-” ХХК-аас зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхтэй байх боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж хэрэг хянан шийдвэрлэх хугацаа удааширах нөхцөл байдал үүссэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага болох хугацаа хэтэрсний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Тодруулбал, шүүх хуралдаан хойшилсон хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмж, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “хэргийн оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасанд нийцэхгүй.

 

            Нэхэмжлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр барьцааны гэрээний дагуу 24 ширхэг орон сууцнаас барьцаанд бүртгэлтэй үлдсэн үндэслэлээр зөвхөн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 46-В байрны 12 тоот аялал жуулчлалын зориулалттай, 120,2 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206014176 дугаарт бүртгэлтэй орон сууц, мөн байрны 14 тоот 179 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206013997 дугаарт бүртгэлтэй, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

            Харин шүүхээс Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 46-В байрны Ү-2206013997 дугаарт бүртгэлтэй, 14 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт баримтаар авагдаагүй, тухайн орон сууц одоо хэний өмчлөлд байгаа эсэх, барьцаанд бүртгэлтэй хэвээр байгаа эсэх нь тодорхойгүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байна. Түүнчлэн, хэд хэдэн эд хөрөнгийг барьцаалсан барьцаалагчийн хувьд аль эд хөрөнгийг нь сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах нь өөрийн эрхийн асуудал учраас шүүх аль барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тогтоох боломжгүй. Мөн барьцааны зүйлийг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн гэх байдал нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй.

 

            Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1. “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасан. Иймд зээлийн барьцаанд тавьсан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 46-В байр, аялал жуулчлалын зориулалттай, 120,2 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206014176 дугаарт бүртгэлтэй 12 тоот орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

 

            Шүүхийн зардлын хувьд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ажлын хөлс нийт 2 800 000 төгрөгийг нэхэмжлэлийн хангасан дүнд хувь тэнцүүлэн тооцож нэхэмжлэгч “К-” ХХК-аас 2 787 400 төгрөг, хариуцагч “В-” ХХК-аас 12 600 төгрөг тус тус гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээнд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт тус тус заасанд нийцжээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчиж, түүний улмаас шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хуульд заасан журмын дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан захирамж, тогтоол илт үндэслэл муутай бол тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүн мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өөрөө хүчингүй болгох өөрчлөх зохицуулалттай. Энэхүү заалт нь хэргийн оролцогчийн хүсэлтээр захирамж, тогтоолыг хянах үндэслэлийг тогтоосон зохицуулалт биш юм. Иймд шүүгч илт үндэслэл муутай гаргасан захирамжийг өөрөө засварлаагүй, энэ талаар гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй гэж буруутгах үндэслэлгүй.

 

            Түүнчлэн, хэргийн оролцогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхээ эдлэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй бөгөөд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх өдөр бусдаас эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлцэл хийсэн байх боловч уг этгээд нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаарх баримтаа ирүүлээгүй байна. Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан хугацаа, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан нөхцөл байдал буюу шүүх хуралдаанд оролцох эрхээ хэрэгжүүлж буй байдал зэргийг харгалзан үзэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж хэргийг хянан шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

            Мөн нэхэмжлэгч нь С.Ялалтад олгосон итгэмжлэл, Г.Чинбат, Б.Цэнгэл нартай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ГЗ/722 дугаартай албан бичигт дурьджээ. Харин Г.Энхтайванд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ГЗ/816 дугаартай албан бичгээр тодорхойгүй хугацаагаар олгосон итгэмжлэлээсээ татгалзаагүй байх ба түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцуулах хүсэлгүй байгаагаа илэрхийлээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтайван нь хэргийг хэлэлцсэн шүүх хуралдаанд оролцохдоо итгэмжлэлийн талаар санал гаргаагүй, түүнд 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ГЗ/09 дугаартай албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэл олгосон зэрэг нөхцөл байдлууд нь эрхгүй итгээдийг шүүх хуралдаанд оролцуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг шүүх зөрчсөнд тооцогдох үндэслэл болохгүй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2019/03066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “В-” ХХК төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 46-В байр, аялал жуулчлалын зориулалттай, 120,2 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206014176 дугаарт бүртгэлтэй 12 тоот...” гэсний дараа, “мөн байрны 179 м.кв 90 хувийн гүйцэтгэлтэй, Ү-2206013997 дугаарт бүртгэлтэй 14 тоот” гэж нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 337 510 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                                 С.ЭНХТӨР