Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 328

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэртэй, Б.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.О-т холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 470 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Р.О-т өөрийн эзэмшлийн 30-10 УНС улсын дугаартай Dongfeng маркийн чирэгч зориулалттай машин,       29-56 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт нийт 37 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 20 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 17 000 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр худалдан авагч Р.О- төлж барагдуулах, хэрвээ хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцох болзолтой автомашин худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би автомашинаа Р.О-т хүлээлгэн өгсөн. Р.О- нь 20 000 000 төгрөгөө бэлнээр төлсөн, үлдэгдэл мөнгөнөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 4 000 000 төгрөг төлсөн. Иймээс үлдэгдэл 13 000 000 төгрөг, алданги 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 17 000 000 төгрөгөөс 21 хоногийн алданги бодоход 1 785 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл       13 000 000 төгрөгөөс 26 хоногийн алданги 1 690 000 төгрөг, нийт 16 475 000 төгрөгийг автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийн дагуу Р.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.О-аас 15 999 000 /арван таван сая есөн зуун ерэн есөн мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.М-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 237 945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Р.О миний бие нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа бөгөөд Хануул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №0000 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн №0000 дугаартай шийдвэрээр талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулагдаж тээврийн хэрэгслийн үлдэгдэл 17 000 000 төгрөгийг Б.М-т төлөх, төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон.Нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Р.О- нарын хооронд худалдах худалдан авах тухай гэрээний харилцаа үүссэн.Иймд Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч Р.О-аас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгоэгүй үүрэг 13 000 000, хугацаа хэтрүүлсэн 46 хоногийн алданги 2 990 000 төгрөг, нийт 15 999 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М- шаардах эрхтэй гэж дүгнэсэн. Миний зүгээс дүүргийн иргэний хзргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь миний бие Б.М-т 30-10 УНС дугаартай ОопдГепд маркийн чирэгч зориулалттай машин, 29-56 ГЧ улсын дугаартай чиргүүлийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл хийснзэс хойш " үлдэгдэл төлбөрийг өгч чадахгүй байдалд хүрлээ, хүнээс авлага авах байзан авч чадахгүй байна " машинаа буцаан өгөх талаар удаа дараа санал тавьсан боповч хүлээн авна, авзхгүй гэсзэр байгаад өдийг хүрсэн. Энэ нь санаатай намайг хохироох, хугацаа хожих эрга байсан гэж ойлгож байна. Мөн шүүхээс надад анхан шатны хурлын товыг надад албан ёсоор мэдэгдээгүй, би 90910009 дугаарт байнга байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2, 77.3-д зааснаар надад хурлын зарыг мэдэгдэлгүй хурал хийж шийдвэр гарсанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Р.О-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаан бүхий хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагч хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Хэргийн 17 дугаар талд авагдсан утсаар ярьсан тэмдэглэлд “нэхэмжлэгч Б.М-ын 88006052 дугаарын утсанд залгахад “За ойлголоо” гэв, хариуцагч Р.О-ын 90910009 дугаарын утас нь холбогдох боломжгүй, шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн” гэжээ. Гэтэл хэрэгт хариуцагчийн оршин суугаа хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн баримтгүй байна. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргажээ.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхгүй бөгөөд тухайн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх зөрчигдсөнд тооцогдоно.

 

            Дээрх байдлаар шүүхийн өмнө тэгш байх талуудын эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 239 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                              С.ЭНХТӨР