Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Д длж, шүүгч С.Ганбат, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ц*******,

Нэхэмжлэгч: Г.У*******,

Нэхэмжлэгч: Ц.Ө*******,

Нэхэмжлэгч: Б.Д,

Нэхэмжлэгч: Д.Д,

Нэхэмжлэгч: Т.А,

Хариуцагч: Н З д,

Гуравдагч этгээд: Мэ ХХК /РД:/ нарын хоорондын газрын маныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З, шүүх хуралдааны нарийн бичгийн д Э.Н******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Г.Ц*******, Г.У*******, Ц.Ө*******, Б.Д, Д.Д, Т.А нараас Н З дд холбогдуулан Н З даргын Мэ ХХК-д 624 м.кв газрыг олгосон 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох, Н З даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгох-оор тус тус мж байна.

2.            Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...

Дэнжийн мянгын ******* дүгээр байрны барилга нь чулуун бетон, шугаман суурьтай, тоосгон өрөгт гадна болон хөндлөн хана, шавардлагатай модон хамар хана, модон хучилттай, шувуу нуруут төмөр дээвэртэй, зоорьгүй, 1 давхар 10 айлын орон сууцны барилга бөгөөд 1952 онд байнгын ашиглалтад орсон. Нэхэмжлэгч иргэд уг 1 давхар 10 айлын орон сууцны өмчлөгчид бөгөөд ашиглалтын шаардлага хангахаа больсон орон сууцандаа одоог хүртэл амьдарч байна.

Уг орон сууцны барилгын хойд талаар явган болон авто машины орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг бүхэлд нь Н З даргын 2013 оны 10 сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжаар "Мэ" ХХК-д 624 м2 газрыг эзэмшүүлсэн байдаг.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монгол улсын иргэн нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шудар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй ба Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1-т "төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн з, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасан.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна гэж тус тус зааснаар Дэнжийн мянгийн зам, талбайг бүхэлдээ "Мэ" ХХК-ийн эзэмшилд очсон байна.

Н З даргын 2013 оны ******* дугаар захирамж гарахдаа хуульд заасан шаардлага хангаагүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар захиргааны акт илт хууль бус захиргааны актад хамаарч байна.

Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаас эрх зүйн үйлчлэлгүй байх үндсэн шинжтэй бөгөөд уг ******* дугаар захирамжийн үндэслэл хэрэв шүүхээр илт хууль бусад тогтоогдох нөхцөлд НЗД-ийн 2018 оны А/******* дүгээр захирамж гарах боломжгүй байна.

Учир нь НЗД-ийн 2018 оны А/******* дүгээр захирамж нь 2013 оны ******* дугаар захирамжийн үйлчлэлийн хугацааг сунгаж буй үр дагавартай болно.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хусэлтээ тухайн шатны З дд гх бөгөөд дараах баримт бичгуудийг хавсна", 37.1.3-д "байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт" хавсж ирүүлэх тухай хуульд тусгайлан заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад энэ талаар баримт бүрдүүлэлгүй хүсэлт гсан байхад Н З д баримт бичгийн бүрдэл дутуу хүсэлтэд үндэслэн газар эзэмших хүсэлтийг хүлээн авч 15 жилээр сунгасан байна.

Дээрх байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д "... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, хуулийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж зааснаар илт хууль бус захиргааны акт байна. гэв.

2.1 Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гсан нэмэлт тайлбартаа: ...Н З д нь 110 м.кв газрыг 624 м.кв газар болгож олгосон. Тухайн 624 м.кв газар нь ******* болон ******* дугаар байрны иргэдийн нийтээр ашигладаг талбай бөгөөд орц, гарцын хэсэг, нойлын хэсэг зэрэг бүхий л газар түүнд багтаж байгаа юм.

Тухайн талбай дээрээ Мэ ХХК нь барилга бчихвал нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөнө. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө. Нэгдүгээр хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтэд олон айл оршин суудаг тул галын аюулгүй байдлыг хангах үүднээс орц, гарцыг чөлөөтэй байлгах ёстой гэсэн дүгнэлт байгаа.

Дэнжийн мянгын бүхий л газарт дахин төлөвлөлтийн асуудал яригдсан бөгөөд манай ******* дүгээр байрны оршин суугчид дахин төлөвлөлтөд орох боломжгүй. Барилгын ажил явагдахад машин техник оруулах нийтийн эзэмшлийн талбай байхгүй Мэ ХХК-ийн газар болсон байна. Иймд дахин төлөвлөлтөд хамрагдах боломжгүй. Иймд нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөж байгаа.

Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт Орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно гэж заасан. Манай байрны тухайд зам талбайг бүхэлд нь хаасан.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "орон сууц" гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг гэж заасан. ******* дүгээр байр нь хэдий нийтийн орон сууц ч гэлээ хүн амьдрах зориулалттай барилга байгаа. гэв.

2.2         Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ш.А шүүх хуралдаанд гсан нэмэлт тайлбартаа: ...Ман бүхий Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А970 дугаар захирамжийн үндэслэл болж Мэ ХХК-д газар эзэмших эрх олгосон шүүхийн шийдвэр болон магадлал нь газар олгоход чиглэсэн байгаагүй.

Газрын тухай хуульд заасны дагуу ******* дүгээр байрны газрыг Мэ ХХК-д олгох бүрэн эрх Н З дд байгаагүй.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дах хэсэгт заасны дагуу уг газрыг нийтээр ашиглана. Иймд ******* дүгээр байрны нийт газрыг 10 тоотын иргэнд бүхэлд нь олгосон нь Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3 дахь хэсгийг хангахгүй байна.

Тухайн газар дээр нь очоод орц гарцыг нь тогтоож, дээр дурдсан ажиллагааг хийсэн бол Газрын тухай хуульд заасны дагуу уг газрыг олгох боломжгүй гэдгийг тогтоох боломжтой байсан.

Н З д шүүхийн шийдвэр дээр үндэслэж газар олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 болон 9.1.9 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дах хэсэгт хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж заасан. Гэтэл тухайн ******* дүгээр байрны орц, гарцыг хааж өөр этгээдэд газар олгосон.

Мэ ХХК нь Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, хяалалгүй хүн биш. Гэр бүлийн хэрэгцээ буюу хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар тухайн газрыг ашиглаагүй. Иймд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дах хэсгийг хэрэглэж газрыг эзэмших эрх олгох үндэслэл байгаагүй.

Н З даргын 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А******* дүгээр захирамжийн үндэслэл нь Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А976 дугаар захирамж байх бөгөөд тус захирамж нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул илт хууль бус үндэслэлд хамаарна гэж үзэж байна.

Өмчлөх эрхийнхээ хүрээнд өмч хөрөнгөө засан сайжруулах сайн барилгатай болох томруулах зэргээр сайжруулах гэхээр өөрсдөө боломжгүй байхгүй учраас дахин төлөвлөлтөд орж хуульд заасан эрхээ эдлэх гэж байгаа юм.

Хуульд заасан эрхээ эдлэхээр хандахад нийтийн эзэмшлийн газар нь хувийн нэг компанийн эзэмшлийн газар болчихсон гэдэг агуулгаар хүсэлтийг хүлээж авахгүй байгаа юм. Хүсэлтийг хүлээж авахгүй байгаа нь үндэслэлтэй. Өөрийн өмчлөлд байхгүй газраа нийтийн эзэмшилд оруулаад дахин төлөвлөлтөд оруулж болохгүй тул тухай хүсэлтийг ч авах боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгч нарын субьектив эрх буюу олон хуулиар хамгаалагдсан энэ эрх нь зөрчигдөж байна.

Одоогийн байдлаар хашаалаагүй гэдэг нөхцөл байдал нь яг өнөөдрийн хүчин зүйл. Өнөөдрийн хүчин зүйлд үндэслэж шүүхийн шийдвэр гарчихвал яах вэ? Мэ ХХК-ийн эзэмших эрхийг шүүхээр баталгаажуулахаар тухайн газар дээр авто засварын үйл ажиллагаа явуулбал яах юм бэ?

Тухайн газар дээр авто засварын үйлчилгээ явуулахаар болбол тухайн газар дээр барилга баригдана, сэлбэг хэрэгсэл оруулна. Ийн зүйл болбол нэхэмжлэгч нар яаж зорчих юм бэ? Эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй хлзаж үзэх шаардлагатай. гэв.

3.            Хариуцагч Н З даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гсан нэмэлт тайлбартаа: ...Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А976 дугаар захирамжийн үндэслэл нь ирүүлсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 44 дүгээр шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 96 дугаар магадлалд тус тус үндэслэж Мэ ХХК-д Захиргааны ерөнхий хуульд заасан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр 624 м.кв газрыг эзэмшүүлсэн. Тухайн газрыг анх олгоход газрын мэдээллийн санд өөр иргэний газартай давхцалгүй байсан тул Н Газрын албанаас Н З дд хүргүүлж захирамж гарсан.

Н З даргын 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн тухайд эзэмших эрхийг нь 15 жилийн хугацаагаар сунгасан. Уг захирамж нь анх гарахдаа эзэмших, ашиглах эрхтэй аж ахуйн нэгжүүд хамтдаа явдаг байсан тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасны дагуу хугацааг сунгасан. Газрын мэдээллийн сангаас харахад бусад этгээдийн орц гарцыг хаасан зүйл байхгүй байгаа.

Нэхэмжлэгч нар нь үл хөдөл эд хөрөнгийн гэрчилгээтэй. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээгүй байж бусад иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой харилцаа нь бидний эрх ашгийг зөрчиж байна гэж тайлбарлаж болохгүй.

Н З даргын 2013 оны А976 дугаар захирамжийн үйлчлэл нь дуусгавар болсон. Н З даргын 2013 оны А976 дугаар захирамжийг гхдаа Газрын тухай хууль, Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хууль болон бусад хуульд заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд гсан.

Н З даргын 2018 оны ******* дүгээр захирамжийг 15 жилийн хугацаагаар сунгасан гэж тайлбарлаж байна.

Мөн дахин төлөвлөлтөд хамрагдана гэж тайлбарлаж байгаа. Гэтэл тухайн байршилд дахин төлөвлөлт явагдах эсэх нь тодорхойгүй, ерөнхий төлөвлөгөөнд суугдаагүй байгаа. Мэ ХХК-ийн зүгээс тухайн газар дээрээ барилга бсан, хашаа бж нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хуульд заасан шийдвэрийг гж өгнө үү? гэв.

4.            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.З шүүх хуралдаанд гсан нэмэлт тайлбартаа: ...

Тус шүүхийн шийдвэрээр 1995 оны өмч хувьчлалын шийдвэрээр Мэ ХХК ******* дүгээр байрны тодорхой хэсгийг өмчилсөн гэдгийг тогтоосон. Тухайн хоёр объектынхоо доор байрлах газрыг журмын дагуу хүсэлт гж эзэмшсэн асуудал байгаа. Үл хөдлөх хөрөнгө нь газар түүнээс салгах боломжгүй тул эрх ашиг нь хөндөгдөж байна гэдэг байдлаар дүгнэлт хийж Мэ ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдаг.

Эрх бүхий байгууллагаас шалгалт хийж 1952 онд анх ашиглалтад орсон барилга тул хүн амьдарч болохгүй гэсэн дүгнэлтийг гсан ч тухайн байранд 7 жилийн турш амьдарч байгаа. Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд тус барилгад хүн амьдрахгүй, нэхэмжлэгч нарын дээр дурдаж байгаа эрх ашиг зөрчигдөх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл бид нар галаа түлж, бохир усаа гадаа асгамаар байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Нэхэмжлэл гж буй иргэдээс тухайн газар газар эзэмшдэг иргэн байхгүй. Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3 дах хэсэг бол 2 газар эзэмшдэг этгээдийн газар давхцаж байгаа тохиолдолд хэрэглэгдэнэ. Газар эзэмших эрхтэй Мэ ХХК болон газар эзэмших эрхгүй, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нарын хооронд Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3 дах хэсэг яригдахгүй, газар давхацсан гэх асуудал яригдахгүй. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг зөрчигдсөн зүйл байхгүй.

Гуравдагч этгээд Мэ ХХК-ийн зүгээс тухайн газар дээрээ барилга байгууламж бариагүй. Нэхэмжлэгч нарын амьдрах орчны чанарт сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулаагүй. Иймд Хот байгуулалтын тухай хуулийг зөрчөөгүй.

Уг газар нь нийтийн эдэлбэр газраар тогтоогдоогүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшүүлэх болон ашиглуулах зөвшөөрлийн гх эрх З дд байгаа.

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхээс тогтоол байдаг. Уг тогтоолын 6 дугаар зүйлд заасан маны агуулга нь хамаарахгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9 дэх хэсгийг зөрчсөн асуудал байхгүй.

Нэхэмжлэгч нар нь газар эзэмшигч, ашиглагч биш тул хээрийн судалгаа хийх шаардлагагүй.

Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Нэг хүнээс бусад хүмүүс нь аль хэдийн өмч хувьчлалын тогтоол гараад гуравдагч этгээдэд 2013 онд захирамж гарсны дараа өмчлөх эрхээ ямар нэгэн байдлаар олж авсан байна. Өөрөөр хэлбэл захирамж гарчихсан байхад хэн нэгэн этгээдээс өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж авчхаад миний эрх зөрчигдсөн гэж болохгүй. Цаг хугацааны хувьд эдгээр хүмүүст өмчлөх эрх үүсэхээс өмнө буюу эрх ашиг зөрчигдөх хууль зүйн ойлголт, цаг хугацаа, огнооны асуудал яригдахгүй.

Бусад этгээдүүд кадастргүйгээр эзэмшиж байна гэж ойлгож байгаа. Тухайн захирамж гх үед орц гарц нь хаагдсан асуудал байгаагүй. Энэ нь кадастрын зургаар тогтоогдож байгаа.

Газар эзэмшдэггүй байж миний газар эзэмших эрх зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гх нь буруу.

Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дах хэсгийг дээр дурдсан. Уг асуудал нь хувийн эрх зүйн манаар шийдвэрлэгдэх асуудал юм.

Нэхэмжлэгч өөрөө газар эзэмших эрхгүй зөвхөн өмчлөгчийнхөө хувьд өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотой асуудал яригдаж байгаа бол эдгээр хуулийн заалтуудаар Захиргааны хэргийн шүүхийн хяаллын ман биш хувийн эрх зүйн харилцаа буюу иргэний хэргийн шүүхэд хандсан маныг шийдвэрлүүлэх ёстой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гагүй. Иймд 2013 оны аль хэдийн хэрэгжиж, эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захирамжийг хууль бусад тооцох үндэслэл байхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсэг нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан. Гэтэл ман бүхий захирамж нь уг хуулийн заалт өөрчлөн найруулагдахаас 4 жилийн өмнө гарчихсан байсан. Иймд 2018 онд гарсан захиргааны актыг 2022 онд өөрчлөн найруулагдсан хуулийн бж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах хэсгийг үндэслэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бариад 106 дугаар зүйлийг бж шийдвэр гх юм уу? 2002 оны хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гх юм уу? Миний ойлгож байгаагаар 2002 оны хууль нь процессын хууль тул процессын хуулийг буцаан хэрэглэх асуудал яригдахгүй. Иймд материаллаг хуулийг хэрэглэнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.7 болон 9.1.9 дэх хэсгийг баримталсан тохиолдолд 106 дугаар зүйлээр шийдвэрлэх боломжгүй, ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ц*******, Г.У*******, Ц.Ө*******, Б.Д, Д.Д, Т.А нараас гсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Ц*******, Г.У*******, Ц.Ө*******, Б.Д, Д.Д, Т.А нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хээрийн судалгаа хийлгүй, шүүхийн шийдвэрт үндэслэж газар олгосон нь буруу, нийтийн эзэмшилд нь үлдээх ёстой, Мэ ХХК нь барилга бчихвал нэхэмжлэгч нар гэр лүүгээ орох ч боломжгүй болно гэж тодорхойлсныг хариуцагч ...тухайн газрыг анх олгоход мэдээллийн санд өөр иргэний газартай давхцалгүй байсан тул шүүхийн шийдвэрийн үндсэн дээр олгосон, Мэ ХХК-ийн зүгээс тухайн газар дээрээ барилга бсан, хашаа бж нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй байна гэж, гуравдагч этгээд Мэ ХХК-иас ...нэхэмжлэл гж буй иргэдээс тухайн газрыг эзэмших эрхтэй хүн байхгүй, газар эзэмших эрхтэй Мэ ХХК болон газар эзэмших эрхгүй, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нарын хооронд газар давхацсан гэх асуудал яригдахгүй. гэж тус тус бүхэлд нь эс зөвшөөрч мж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Нэхэмжлэгч Г.Ц******* нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга ******* дүгээр байрны 3 тоотод, нэхэмжлэгч Г.У******* нь тус байрны 7 тоотод, нэхэмжлэгч Ц.Ө******* нь тус байрны 2 тоотод, нэхэмжлэгч Б.Д нь тус байрны 1 тоотод, нэхэмжлэгч Д.Д нь уг байрны 5 тоотод, нэхэмжлэгч: Т.А тус байрны 6 тоотод тус тус оршин суудаг, гуравдагч этгээд Мон-Эрпдэнэ ХХК нь тус сууцны 10, 11 тоотыг өмчилдөг, нэхэмжлэгч Г.Ц******* нь 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч Г.У******* нь 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, нэхэмжлэгч Ц.Ө******* нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, нэхэмжлэгч Б.Д нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, нэхэмжлэгч Д.Д нь 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, нэхэмжлэгч: Т.А 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус уг орон сууцны өөр өөрийн оршин суудаг хэсгийг өмчлөхөөр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, одоо Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянга ******* дүгээр байрны гуравдагч этгээд Мэ ХХК-тай залгаа хэсэгт хашаа бариагүй байгаа,

-1995 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Н Өмч хувьчлалын комиссын Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн Баянбүрд төвийг хувьчлах тухай 01 дүгээр тогтоолоор Эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн Баянбүрд төвийн хөрөнгийг төсөл шалгаруулан шалгарсан төслийн дүнд дуудлагаар бэлэн мөнгөөр худалдахаар шийдвэрлэж, улмаар 1995 оны 5 дугаар сарын 06-ны Н Өмч хувьчлалын комиссын Баянбүрд төвийн хөрөнгийг хувьчлах тухай 29 дүгээр тогтоолуудын 1 дэх заалтаар Төслийн болзлыг биелүүлсэн Мэ компанид Баян бүрд эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн барилга, тоног төхөөрөмжийг 84,2 сая төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн /уг жагсаалтанд Дэнжийн мянгын ******* дүгээр байрны 10, 11 дүгээр байрууд болон склад гэж орсон, харин газар гэж дурдаагүй/,

- 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн, Н Захиргааны хэргийн шүүхийн 44 дүгээр шийдвэрээр Мэ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн З д, Н З дд холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1-д заасныг тус тус удирдлага болгон Газрын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, ******* дугаар зүйлийн *******.1, *******.2-т тус тус заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн З даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 121 тоот захирамжийн /0003*******57 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй/ Бадарч овогтой Чулуунцэцэгт холбогдох хэсэг, Н З даргын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 254 тоот захирамжийн Чүлтэм овогтой Алтантуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 96 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн,

- 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Мэ ХХК-иас Н Өмчийн харилцааны газарт хандан манай байгууллагын зүгээс Н өмч хувьчлалын комиссын 1995 оны 5 дугаар сарын 06-ны өрийн №29 тоот тогтоолоор хувьчилж авсан Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн мянгын ******* дүгээр байрны 10, 11 дүгээр байрууд болон склад доорх газрыг байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, барилгын материалын дэлгүүр бж, иргэдэд үйлчлэх зорилгоор хуульд заасан хугацаагаар буюу 15 жилийн хугацаагаар эзэмших-ээр хүсэлт гсны дагуу 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн, Н З даргын Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжийн хавсралтын 13-д Мэ ХХК-д 624 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлж, газрын гэрээ байгуулан 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 000303829 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон,

- 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн, Н З даргын Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/******* захирамжийн хавсралтаар Мэ ХХК-д өмнө олгосон 624 м.кв газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан үйл баримтууд тус тус тогтоогдов.

Нэг. Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 болон 9.1.9-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, Н Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 шийдвэрийг тус тус үндэслэн 14 иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шинээр баталгаажуулсан ба уг захирамжийн хавсралтын 13-д Мэ ХХК-д 624 м.кв газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Н З д газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.3-т н иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, н газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн З даргын саналыг авсан байна, 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:, 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан...газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг...газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны З д гна, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны З д дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д захиргааны акт гх эрх зүйн үндэслэл байгаагүй; гэж, 9.1.9-д захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн. гэж тус тус заасан.

Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтуудаас үзвэл Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсэг нь дараахь байдлаар илт хууль бус захиргааны актад хамаарч байна гэж шүүх үзлээ. Үүнд:

Ман бүхий захиргааны актаар нэхэмжлэгч Г.Ц*******, Г.У*******, Ц.Ө*******, Б.Д, Д.Д, Т.А нарын амьдран сууж буй, өмчлөх эрх бүхий /хэдийгээр зарим нэхэмжлэгчдийн тухайд шүүхэд ман үүссэнээс хойш өмчлөх эрх үүссэн боловч/ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суурийн хэсгийг болон нэхэмжлэгч нарын уг байшин руу орох гарах гарцыг бүхэлд нь хамруулан гуравдагч этгээд Мэ ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын тухайн орон сууцанд амьдрах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгож тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.

Тухайлбал, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 0120 дугаар тогтоолоор ...Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 1000-ын ******* дүгээр орон сууцны өмчлөгч иргэдээс тухайн орон сууц руу орох, гарах хөдөлгөөн /явганаар болон автомашинаар/ хэрхэн явагдаж байгаа, тухайн байрны оршин суугч иргэдийн байрнаасаа гарах, орох зам болон  автомашины төв замтай гуравдагч этгээд Мэ ХХК-ийн эзэмшлийн 624 м.кв газар нь хэрхэн холбогдож байгаа, Мэ ХХК-д тухайн газрыг эзэмшүүлснээр ******* дүгээр байрны оршин суугчдын орон сууц руу орох гарах хөдөлгөөнийг бүхэлдээ эсхүл зарим хэсгээрээ хэрхэн хааж байгаа эсэх, зэрэг асуудлаар томилогдсон Шинжээчийн дүгнэлт-ээр ....нэгж талбарын 1500713769 дугаар бүхий 623 м.кв талбайтай газар нь Мэ ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, ******* дүгээр байрны орц, гарц нь уг нэгж талбарыг дайран өнгөрч...******* дүгээр байрны оршин суугчдын орон сууцны доорх орох гарах хөдөлгөөнийг бүхэлд нь хаасан, Мэ ХХК нь уг эзэмшлийн газрын эргэлтийн цэгийн дагуу хашаагаа татахад уг иргэдийн орц, гарц бүхэлдээ хаагдахаар байгааг тус тус тогтоосон болно.

Түүнчлэн хариуцагч нь тухайн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ Н Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 шийдвэрийг үндэслэл болгосон боловч уг шүүхийн шийдвэрт нийт 624 м2 газрын хэмжээгээр Мэ ХХК-д олгох, тодруулбал нэхэмжлэгч иргэдийн гэр лүүгээ орж гарах талбайг хамруулан тус компанид олгох талаар шийдвэрт огт дурдаагүй байхад уг шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож 624 м2 газрыг эзэмшүүлэхээр олгосон нь илт үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Мэ ХХК-ийн гсан Чингэлтэй дүүргийн З даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 121 тоот захирамжаар 0003*******57 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Бадарч овогтой Чулуунцэцэгт холбогдох хэсэг, Н З даргын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 254 тоот шийдвэртэй Чүлтэм овогтой Алтантуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж Чингэлтэй дүүргийн З даргын 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 121 тоот захирамж /0003*******57 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй/ Бадарч овогтой Чулуунцэцэгт холбогдох хэсэг, Н З даргын 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 254 тоот шийдвэртэй Чүлтэм овогтой Алтантуяад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ман бүхий Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжийг гх хуульд заасан үндэслэл болохгүй.

Үүнийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин нотлохгүй гэх тайлбар гж мсан боловч дээрх шүүхийн шийдвэр нь одоогийн мж буй газрын асуудлаар гарсан шүүхийн шийдвэр биш, энэ үндэслэлээр хариуцагч болон гуравдагч этгээдийн шүүхийн шийдвэрийг биелүүлж 624 м.кв газрыг эзэмшүүлсэн гэх тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжаас үзвэл Мэ ХХК-д газар эзэмших эрх анх удаа үүсч байхад уг газрыг дуудлага худалдаа, эсхүл төсөл сонгон шалгаруулалтаар олгохгүйгээр зөвхөн тус компанийн хүсэлтээр, Дүүргийн з даргын саналыг авалгүйгээр олгосон нь хууль бус, Газрын тухай хуулийн 21.2.3, 33.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Н өмч хувьчлах комиссийн 1995 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Баян-бүрд эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн төвийн барилга, тоног төхөөрөмжийг л Мэ ХХК-д хувьчилсан, тухайн хувьчилсан хөрөнгийн жагсаалтад 624 м2 газрын асуудал огт тусгагдаагүй байсан, энэ тохиолдолд хариуцагч нь Газрын тухай хуульд заасан журмын дагуу олгох ёстой атал энэ журмыг хэрэгжүүлээгүй, мөн ...******* дүгээр байрны 10, 11 дүгээр байрууд болон склад доорх газрыг эзэмших хүсэлт гсан байхад оршин суугчдын дундын нийтээр эзэмших талбайг оролцуулан тус компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь бүхэлдээ илт үндэслэлгүй.

Гуравдагч этгээд Мэ ХХК нь тухайн 10 айлын орон сууцны 10 болон 11 тоот болон складын барилгыг хувьчилж авсан нь тогтоогдож байх хэдий ч хариуцагч нь анхнаасаа тус компанид 624 м2 газрын хэмжээгээр эзэмших эрх олгосон нь илт үндэслэлгүй, уг захиргааны актыг гх эрх зүйн үндэслэл байгаагүй, мөн Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн хууль бус тул энэ үндэслэлээр Мэ ХХК-д газар эзэмших эрх олгосон Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг бүхэлд нь илт хууль бусад тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хоёр. Н З даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/******* дүгээр захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Н З даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/******* дүгээр захирамжаар Монгол Улсын З захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 44 дүгээр зүйлийн 44.6-д заасныг тус тус үндэслэн захирамжийн хавсралтад заасан 57 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан ба хавсралтын 55-д Мэ ХХК-д 624 м.кв газрын эзэмших эрхийг тухайн байршилд 15 жилийн хугацаагаар сунгасан байна.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сум, нийслэл, дүүргийн З д хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гна. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ гэж заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гуравдагч этгээд Мэ ХХК-д газар эзэмших эрхийг анх олгосон захиргааны акт болох Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн холбогдох хэсгийг шүүхийн энэ шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тул тухайн илт хууль бус захиргааны актаас улбаалж гарсан буюу гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг сунгасан, Н З даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/******* дүгээр захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гх эрх зүйн үндэслэл байгаагүй гэж, мөн хуулийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна., 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гх гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна., 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж тус тус заасан.

Дээр дурдсан хуулийн 47.2-т зааснаас үзвэл Н З дагын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг шүүхийн энэ шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэснээр уг захирамж нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болж, ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй тул Мэ ХХК-д олгосон газрын эрхийг үргэлжлүүлэн сунгасан Н З даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/******* дүгээр захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсэг нь мөн илт хууль бус гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...нэхэмжлэгч нар газар эзэмших эрхгүй тул газрын давхцалын асуудал яригдахгүй, ******* дүгээр байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон тул хууль ёсны эрх ашиг ярих боломжгүй, нэхэмжлэгч нар нэхэмжлэл гх хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн... гэх үндэслэл дурдаж мсан боловч 1/ нэхэмжлэгч нарын амьдран сууж буй орон сууцны суурийн болон орчны чөлөөтэй орших газрыг бүхэлд нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн асуудлаар мхад нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх зайлшгүй үүссэн байхыг шаардахгүй, 2/ тухайн байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэх асуудал нь түүн дотор амьдарч аж төрж байгаа иргэдийн үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл биш 3/ хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг тус тус дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц*******, Г.У*******, Ц.Ө*******, Б.Д, Д.Д, Т.А нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н З даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсэг болон Н З даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/******* дүгээр захирамжийн Мэ ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гх эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН

ШҮҮГЧ С.ГАНБАТ

ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ