Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0935

 

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т, Б.У, Б.У, Г.Ч, Б.У,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Г

Хариуцагч: НЗД

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л

Гуравдагч этгээд: Н.Э, Б.Г, Л.Б

Гуравдагч этгээд Н.Э, Б.Г нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нарын хоорондын “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” үндсэн шаардлагатай, гуравдагч этгээд Г.Э , Б.Г нараас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дугаар захирамжийн Н.Т, Б.У, Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”, гуравдагч этгээд Л.Б-н “Нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н Г ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгуулах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Б, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.О, гэрч З.С, гэрч н.Г, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” үндсэн шаардлагатай, гуравдагч этгээд Г.Э, Б.Г нараас “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дугаар захирамжийн Н.Т, Б.У, Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”, гуравдагч этгээд Л.Б-н “Нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н Г ХХК-ийн үйлдсэн 700 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгуулах” гэж тус тус тодорхойлсон байна.

2. Шүүхээс Н.Т, Б.У, Н.Ч, Б.У нарын хэрэгт Г.Э, Б.Г, Л.Б нарын хэргийг нэгтгэж, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Э, Б.Г, Л.Б нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулах захирамж гаргажээ.

3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ++++ дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны ++++ дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул иргэн Г.Т, Б.У, Б.У, Г.Ч Б.У нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэснийг  нэхэмжлэгч нар эс зөвшөөрч 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С-д хандсан байх боловч хариу өгөөгүй тул 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4. Гуравдагч этгээдүүдийн тухайд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нийслэлийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших тухай хүсэлтээ шуудангаар хүргүүлж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19/1157, 19/1156 дугаартай албан бичгээр хариу авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ханджээ.

5. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

   Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

5.1 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан тохиолдолд л газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий Засаг дарга хүчингүй болгох эрхтэй ч хуульд заасан 7 үндэслэлээс харахад дээрх тохиолдлууд нь зөвхөн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой тохиолдолд л хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас өөр үндэслэлээр бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл огт байхгүй, нийслэлийн Засаг даргын ++++ дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт болох нь илэрхий харагдаж байна,

5.2 Өмнөх Засаг дарга буюу 2018 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Б дээрх хуулийн заалтыг зөрчиж олгосон гэж үзэж бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна,

5.3 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлөвлөгөө батлах тухай 02/23 дугаар тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байдаг бөгөөд уг тогтоолын хавсралтын 76 дугаарт нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг Буянт-Ухаа Тайнь, Бурхант гэх газруудад нийт 1,5 га газрыг 20 иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байгааг олж харж болно. Улмаар Нийслэл дэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнд газар эзэмшүүлэх асуудал хэлэлцэгдэн дэмжигдэж зөвшөөрсөн тэмдэглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамж гарч байсан,

5.4 Нийслэлийн Засаг даргын 2022 оны ++++ дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт дурдсан Газрын тухай хуулийн 39.1.4, 56.1, 61.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь газар эзэмшигч нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд Нийслэлийн Засаг даргаас халдах хуульд заасан үндэслэл болохгүй, тийм үндэслэл байхгүй болохыг харуулж байна гэжээ.

6. Гуравдагч этгээдүүдээс бие даасан шаардлагын үндэслэлдээ:

    Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

6.1 Маргаан бүхий газарт удаа дараа газар эзэмших хүсэлт гаргаад байхад Нийслэлийн Засаг даргаас удаа дараа эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус гэжээ.

7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаас эхлээд тухайн хашааг 2008 онд би барьсан юм. 1000 м.кв газрыг газарт хашаалсан. Хашаандаа гэр бариад гэрт амьдарч байсан хүн нь орхиод гэрийн дээвэр туургыг хуулаад хөдөө явах хооронд 9 дүгээр хорооны Засаг дарга н.О гэж хүн утсаар мэдэгдээд бид очиж юмаа авч байсан. Манай газар дээр энэ хүмүүс ямар ч зөвшөөрөлгүй, гэрчилгээ гаргуулаад авчихсан байна гэсэн. Ийм зүйл байхгүй. Бид нар яг энэ хүмүүстэй ижилхэн 2008 оноос хойш дүүргийн Газрын алба болон Нийслэлийн газрын албанд бичгээр хандаагүй. Яг үнэнийг хэлэхэд тухайн үед нь бид нар уулзаад ярилцаад, энэ газрыг эзэмших хүсэлтэй байна гэдгээ хэлсэн. Тэр үеийн Засаг дарга бид нарт ойлгуулахдаа Засаг даргад эхлээд хүсэлтээ гаргачих, үүний дараа бид дээшээ уламжлаад явна гэсэн байдлаар бид нарт ойлгуулсан.

 Бид Засаг даргад хүсэлтээ гаргаад 2009 онд кадастрын зураг, энэ газрыг эзэмших хүсэлтээ, иргэний үнэмлэхтэйгээ өгсөн. Л.Г гэдэг хүн хамгийн анх манай хашаанд буусан айл. Засаг дарга нэг өдөр утасдаад танай хашаанд  хүн байхгүй учраас хашааг чинь харуулаад өөрийнхөө таньдаг эмэгтэй буулгачих уу гэхээр нь бид зөвшөөрөөд буулгачихсан юм. Л.Г гуайтай бид нар бараг эгч дүүс шиг байсан Дараа нь хэд хэдэн удаа тухайн газрыг чөлөөлөхөөр буулгадаг юм. Тэр үед нь Л.Г гуай бидэн рүү утасдаад энэ газрыг чинь хашааг буулгаад байна та нар хүрээд ир гэхэд нь бид очоод учирлаад ийм, ийм учиртай удахгүй захирамж нь гарах байх гэх байдлаа танилцуулаад явдаг байсан.

Гэрчилгээ гарсны дараа би энэ 2 хүнтэй хоёулантай нь очиж уулзсан. Намайг очиж уулзахад Л.Г гуай байсан. Би саналаа хэлсэн. Танайх хашаанд амьдраагүй гэж ерөөсөө би хэлэхгүй, та өчнөөн олон жил ингээд амьдарлаа. Таны хүсэл санааг нэг сонсъё гэхэд “би хүүхдүүдтэйгээ ярьж байгаад эргээд хариу өгье” гэсэн. н.Г-той уулзсан. н.Г нэгэнт та нарт гэрчилгээ гарчихсан бол бид нар нүүх нь зөв юм байна гэсэн. Бид нар нүүе гэхдээ тус болно уу нүүгээд очих газар байхгүй байна. Энэ асуудлыг шийдтэл бид эндээ түр байя гэсэн. Хашаанд маргааш нь контейнерыг буулгасан. Хажууд нь Г.Т-ын гэр байгаа. Тохиролцсон гэж ойлгоод төмөр худалдаж аваад хашаагаа угсраад байж байхад гуравдагч этгээд байсан. Хашаагаа бариад эхлэх гэтэл бариулахгүй гээд маргаан үүссэн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын өгсөн хариу байгаа. Тус дүүргийн 2016-2022 оны архивын баримтад шүүлт хийж үзэхэд иргэн н.Г, Г.Э нар дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй гэсэн. Улсын дээд шүүхийн 110 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартаа ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавьсан. Энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхой нэгж талбар бүхий газар эзэмшиж буй этгээдийн эрхийг хамгаалахаас гадна, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ. Нэхэмжлэгч Э.Г-ийн тухайд газрыг эзэмших хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн байдал энэ зохицуулалтад нь хамаарна гэсэн. 2018 онд өгсөн хүсэлтээс өмнө Гантогоо хүсэлт өгсөн байна. Энэ Г-ийн өгсөн хүсэлт нь та бүхний газартай давхцалтай байна гэдэг үндэслэлээр Н, А, Ү, Г нарын газрыг 110 дугаар тогтоолоор газрыг давхцал бүхий хэсгээр нь хүчингүй болгоод шийдвэрлэсэн байгаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар би өөрөө хүсэлт өгөөд шүүхийн 110 дугаар тогтоол гараад тогтоолын дагуу яаж шийдсэн талаар хариу өгөөч гэж хандаад хариу өгсөн байгаа. Нийслэлийн Засаг даргыг хариуцагчаар татаад Д, Ц гээд 2 хүн гомдол гаргасан. Кадастрын зургийн дагуу газар олгохыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. 3 шатны шүүхээр хэлэлцээд Д,  Ц нар нь хүчингүй болгуулах хүсэлт гаргаад тэр хүмүүс нь энэ хоёр хүнээс өмнө газар эзэмших хүсэлтээ илэрхийлсэн байна гэж үзээд Д,  Ц нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

8. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны ++++ дүгээр захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан хуульд заасан үндэслэл байгаагүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт байх тул энэхүү актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль бус бөгөөд дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрх зөрчигдөж байна. Нэхэмжлэгч нарын хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны ++++ дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцын зориулалтаар тус бүр 600 м.кв газрыг эзэмшиж байсан бөгөөд тухайн үед уг захирамжийг гаргаж эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн байдаг. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “хот, тосгон, бусад суурины газарт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож, батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.” гэж заасныг өмнөх Засаг дарга буюу 2018 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Б дээрх хуулийн заалтыг зөрчиж газар олгосон гэж үзэж, бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

 Тухайлбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн төлөвлөгөө батлах тухай 0223 дугаар тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байдаг бөгөөд уг тогтоолын хавсралтын 76 дугаарт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг Буянт-Ухаа, Бурхант гэх газруудад нийт 1,5 га газрыг 20 иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн байгааг олж харж болно.

Улмаар Нийслэлд газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар нэхэмжлэгч нэр бүхий 5 иргэнд газар эзэмшүүлэх асуудал хэлэлцэгдэн дэмжигдэж зөвшөөрсөн тэмдэглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байсан.  Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ++++ дугаар захирамжийн хууль, эрх зүйн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслээд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг зөрчигдсөн байх хууль эрх зүйн үндэслэлгүй. Нийслэлийн Засаг даргаас уг захирамжийг гаргахдаа дээрх заалтыг зөрчсөн байх боломжгүй юм.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д энэ хуулийн 40.1.1-40.1.7-д заасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий Засаг дарга хүчингүй болгох эрхтэй ч хуульд заасан 7 үндэслэлээс харахад дээрх тохиолдлууд нь зөвхөн эрхийн гэрчилгээ эзэмшигчийн үйлдэл эс үйлдэхүйтэй холбоотой тохиолдлуудад л хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаас өөр үндэслэлээр бидний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.  Нийслэлийн Засаг даргын А/204 дүгээр захирамж нь илт хууль бус захиргааны акт болох нь илэрхий харагдаж байгаа болно.

 Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны ++++ дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгт дурдсан Газрын тухай хуулийн 39.1.4, 56.1, 61.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь газар эзэмшигч нэр бүхий 5 иргэний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолд Нийслэлийн Засаг даргаас халдах хуульд заасан үндэслэл болохгүй, тийм үндэслэл ч байхгүй болохыг харуулж байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь Засаг даргаас өмнө нь өөрийнх нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалт бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны ++++ дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгоогүй, уг захирамж түүний хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг өнөөдөр ч хүчинтэй хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэж үзэж байна. Бид нарын зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгүүлэхээр Нийслэлийн Засаг даргад хандсан. Гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж хариу өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/204 дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ++++ дугаар захирамжаар иргэн Г.Т, Б.У, Б.Ун, Г.Ч, Б.У нарт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус бүр 600 м.кв газрыг амины сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолын 23 дахь зүйлд ...Харин тодорхой нэгж талбарын газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрыг эзэмших эрх бусдад үүсгэх/шилжих боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй.” гэж заасан байх тул хууль бусаар нэхэмжлэгч нарт шилжсэн газрыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтад заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/204 дүгээр захирамжаар маргаан бүхий газарт газар эзэмшүүлсэн Г.Т, Б.У, Б.Ун, Г.Ч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд тус захирамжтай маргаж нийслэл дэх захиргааны хэргийг анхан шатны шүүхийн 2022 оны 688 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар магадлалаар хянан хэлэлцсэн. Г.Т, Б.У, Б.Ун, Г.Ч нараас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар магадлалд хяналтын гомдол гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй тул Газрын тухай 2 хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг болох эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасны дагуу газар эзэмших эрх олгох боломжгүй юм. Энэ талаар нэхэмжлэгч нарт Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01-08/5117, 01-08/5116, 01-08/5115 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно” гэжээ.

10. Гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би хашаагаа өөрөө барьсан гэдгийг нотлох гэсэн юм. Бүгдийг нь эвдээд хаясан энэ хүмүүс. Би бүгдийг нь шинээр барьсан. Олон жил амьдарсан. Хөгжлийн бэрхшээлтэй нөхөртэй. Би газраа л авахыг хүсэж байна. Надад өөр амьдрах газар байхгүй. Би ийм учиртай гэдгийг огт мэдээгүй байсан. Энэ хүн хууль бусаар гэрчилгээ авсан байна. Чи өөрөө ч Болорчулуунд мөнгө өгч гэрчилгээ гаргуулсан гэдгээ миний нөхөрт хэлж байсан байж одоо шал өөр юм яриад байна. Тухайн үед танил тал байхгүй, мэдлэг байхгүй надад энэ хүн зүгээр газар өгөх үү. Зах зээлд орсон бизнес эрхлэгч хүн зүгээр надад газар өгөхгүй.  Тухайн үед үнэхээр надад газар өгөх байсан бол би нүүгээд явах байсан. Яагаад гэвэл хуулийн заалтаар миний эрх зөрчигдөөд байгааг мэдэхгүй, энэ хүний арын хаалгатай хүмүүс нь авдаг гээд би явуул явах л байсан. Тухайн үед надад санал тавиагүй. Хөөж байсан. Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга манайд шаардлага хүргүүлсэн. 3 хоногийн дотор нүү гэсэн улаан бичигтэй шаардлага өгсөн. Засаг даргатай уулзахад Засаг даргын захирамжгүйгээр нүүх шийдвэр гаргах эрх Газрын албаны даргад байдаггүй гээд хариу бичиг өгсөн байсан. Би олон жил амьдарсан. Энэ хүн Улаан загалмайн нийгэмлэгийн дарга байсан. Би зүгээр нэг амьдрах гэж байгаа иргэн. Дарга нар хөөцөлдөж байгаа юм чинь бүтээх байх гээд газрыг авсан. Манай нөхөр сэтгэл санаагаар унасан сэхээнд байгаа. Бие нь муу байгаа. Шүүхээс энэ хэргийг үнэн зөв шийдэж өгөөч гэж хүсэж байна” гэв.

11. Гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Б, түүний нөхөр н.Г, хүү Г.Э нар нь хуучнаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо одоогоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн зориулалттай газар эзэмшихээр тухайн үеийн хорооны Засаг даргад хандан бусдын эзэмшил, ашиглалт байхгүй газрыг заалган амьдрах болсон. Тухайн үед н.Г нь өөрийн мөнгөөрөө банз худалдан авч тухайн хашаагаа барьсан байдаг. Тухайн үед тог өгөхгүй байсан тул цахилгаан түгээх станцтай ярьж +++++ код авч албан ёсоор цахилгаан, хогны төлбөрөө төлж өнөөдрийг хүртэл амьдарсан. Л.Байгалмаа нөхөр хүүгийн хамт тус газар амьдардаг бөгөөд нөхөр н.Г нь хөгжлийн бэрхшээлтэй, хүү Г.Э нь олон төрлийн харшлын өвчтэй тул амьдрах хугацаанд дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад тус тус  Л.Б өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу нөхрийн төрсөн эгч н.Н-ээр дамжуулан амьдарч буй газраа эзэмшихээр олон удаа өргөдөл гаргаж байсан боловч тухайн үед Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар хүсэлтийг бүртгэсэн бүртгэхээс татгалзсан талаар мэдээлэл өгч байгаагүй. Зөвхөн амаар газрыг тань бид шийдвэрлэх болно гэж хэлдэг байсан.

2014-2022 оны хугацаанд эдгээр иргэдийн Нийслэлийн Засаг дарга, газрын алба, дүүргийн Газрын алба асар ихээр төөрөгдүүлсэн. Газар эзэмших эрх олгох тухай ++++ дугаар захирамжийн Г.Т, Б.У, Б.У, Г.Ч, Б.У нарт холбогдох хэсгээр нэхэмжлэгч нарт газар давхцуулан олгосон гэдэг нь тодорхой байдаг. Харин Нийслэлийн Засаг даргаас  2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай ++++ дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг нь дуусгавар болгосон байдаг. Ингэснээр гуравдагч этгээд нарт газар эзэмших эрх нь нээлттэй байна гэж үзэж байгаа. Тус газарт удаа дараа газар эзэмших хүсэлт гаргаад байхад Нийслэлийн Засаг даргаас удаа дараа эс үйлдэхүй гаргаж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасны дагуу гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай.

Нэхэмжлэгч Г.Т, Б.У, Б.Ун, Г.Ч, Б.У нарын нэхэмжлэл дээр тайлбар хэлэхэд Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуй нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.”; 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтад “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”; 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр орон сууцын хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.”; 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-д заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээний газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэлийн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан төлөвлөгөөний дагуу гаргана.”; 38 дугаар зүйлийн 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж барьцаалж болно. Эрхийн гэрчилгээ бусдад шилжүүлэх барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн аж ахуй нэгж, байгууллагын хооронд явагдана.” гэж тус тус заасан. Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд л шилжүүлэх үүрэгтэй байсан. Хэдийгээр Газрын тухай хуулиар байршил өөрчлөх асуудлыг зохицуулаагүй боловч нарийвчилсан журмаар тогтоож өгсөн бөгөөд хэрэв газрын байршил өөрчлөх тохиолдолд журмын 1.5.1.3-д заасны дагуу байршил өөрчлөх хүсэлт гаргана. 1.8.1.5-д эрх бүхий байгууллагаас байршил өөрчлөх шийдвэр гаргана гэж заасны дагуу хууль ёсоор эзэмшсэн газрын байршлыг өөрчилж болохоор зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүрэгт шинээр газар бусдаас шилжүүлэн эзэмшиж байгаа тохиолдолд энэ зохицуулалт хамаарахгүй. Өөр байршилд байгаа газрын байршлыг шилжүүлэх бол тусдаа хүсэлт материалыг хавсаргахаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар журам батлах тухай тушаалын хавсралтын Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд маш тодорхой зааж шийдвэрийг ч өөрөөр гаргахаар заасан байгаа.

Гуравдагч этгээд Л.Б, Г.Э, Б.Г нарын газрын байршлын хэмжээ нь 13 жил амьдарсан тус хашааны хэмжээгээр байгаа нотлох баримтыг 2 дугаар хавтаст хэргийн 195-203 дугаар хуудсанд авагдсан байгаа.  Л.Б, Г.Э, Б.Г нарын хувьд Г.Т, Б.У, Г.Ч н.З гэх 4 иргэнтэй давхцалтай талаар зургийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн н.Г гаргаж өгсөн байдаг. Одоогоор н.З гэдэг хүний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч нартай давхцаад байгаа Г.Т, Б.У, Г.Ч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг дарга өмнөх шийдвэр маань үнэхээр хууль бус болжээ гэж өөрөө хүлээн зөвшөөрөөд ++++ дугаар захирамжаараа зөвтгөж гаргасан гэж үзээд, гуравдагч этгээдүүдэд энэ газар дээрээ амьдарч байгаа, амьдралынх нь ганц эх үүсвэр болсон газрыг нь эзэмшүүлж өгөөч гэж хүсэж байна” гэв.

12. Иргэдийн төлөөлөгч Г.Б гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дүгээр захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ++++ дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу хавсралтын 119, 121, 122, 125, 128 дахь хэсгээр нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсэн байна.

2.2 Ингэхдээ дээрх  захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны ++++ дугаар захирамжаар О.М-д олгогдсон 700 м2 газрыг иргэн Г.Т-т, мөн дүүргийн Засаг даргын 2012 оны ++++ дугаар захирамжаар Д.Ж-д олгогдсон 700 м2 газрыг иргэн Б.Уя-д, уг захирамжаар иргэн П.Д-д олгогдсон 700 м2 газрыг иргэн Б.Ун-д, иргэн Т.М-д олгогдсон 700 м2 газрыг Г.Ч-т, Х.О-д олгогдсон 700 м2 газрыг Б.У-т байршил шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийн дагуу нэхэмжлэгч тус бүрд иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

2.3 Нэхэмжлэгч нараас ...өмнө ажиллаж байсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг зөрчиж гаргасан гэх үндэслэлээр бидний газар эзэмших хууль ёсны эрхэд халдах үндэслэлгүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон, бусдын газар эзэмших эрхийг хөндөөгүй, хууль ёсоор эзэмшиж байгаа...” гэж, хариуцагчаас “...Улсын Дээд шүүхийн 2021 оны 110 дугаар тогтоолын 23 дахь зүйлд газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрын эзэмших эрх бусдад үүсгэх  боломжгүй тул нэхэмжлэгч нарт хууль бусаар шилжсэн газар гэж үзэж шийдвэрээ зөвтгөсөн...” гэж тайлбарлан маргаж байна.

2.4 Нэхэмжлэгч Б.У-т Хан-Уул дүүрэгт орших нэгж талбарын 1781210792 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000011574 дүгээр гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон, эрхийн улсын бүртгэлийн Э-2206 дугаарт бүртгэн, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээ байгуулж, гэрээнд заасан үнийн дүнгээр газрын төлбөрийг  төлж гэрээний үүргээ зөрчөөгүй,

2.5 Нэхэмжлэгч Б.У-д Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 17++++ дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000011568 дугаар гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-220 дугаарт бүртгэж 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээ  байгуулсан, газрын төлбөрийг  төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,

2.6 Нэхэмжлэгч Г.Ч-т Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1781+++++ дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 0000+++ дүгээр гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-220++++ дугаарт бүртгэж, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан, газрын төлбөр  төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,

2.7 Нэхэмжлэгч Б.У-д Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах нэгж талбарын 178121+++9 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000011+++++ дүгээр гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн Э-2206+++++ дугаарт бүртгэж 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан, газрыг төлбөрийг төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй,

2.8 Нэхэмжлэгч Г.Т-т Хан-Уул дүүрэгт орших нэгж талбарын 1781210805 дугаар бүхий 600 м2 газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх газар эзэмших эрхийн 000011585 дугаар гэрчилгээг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгон эрхийн улсын бүртгэлийн +++++++ дугаарт бүртгэж, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан, газрын төлбөр төлсөн, гэрээний үүргээ зөрчөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд эдгээр үйл баримтуудын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

2.9 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/23 дугаар бүхий Төлөвлөгөө батлах тухай тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, тогтоолын 3.1, 3.2 дахь заалтаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байх ба уг тогтоолын хавсралтын 76-д Хан-Уул дүүргийн 16 дүгээр хороонд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 20 иргэнд 1,5 га газрыг олгохоор төлөвлөгдсөн болох нь тогтоогдож байна.

2.10 Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй гэж, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасантай нийцсэн байна.

2.11 Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай ++++ дугаар захирамж нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тогтоосон эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн хууль зүйн үндэслэлтэй, Нийслэлийн Засаг дарга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгосноороо эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд нэхэмжлэгч нар нь тухайн эрх олгосон шийдвэрийн дагуу газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж, газар эзэмшигчийн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, тухайн тохиолдолд захиргаа нь зөвхөн Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйлийн 48.2.1-48.2.5-д заасан нөхцөл байдал үүссэнээр уг захиргааны актыг хүчингүй болгох боломжтой, харин эдгээрээс бусад нөхцөлд эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзнэ.

2.12 Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн; 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй; 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн; 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж тус тус заасан, маргаан бүхий захиргааны акт эдгээрийн алинд ч хамаарахгүй байна.

2.13 Харин маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ++++ дүгээр захирамжаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/1177 дугаар захирамжаар Хан-уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт амины орон сууцны зориулалтаар олгогдсон тус бүр 600 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн... гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

2.14 Тухайн актын үндэслэл болгосон, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: гэж, 39.1.4-т газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон; гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ, 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж тус тус заасан.

2.15 Дээрх хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гол үндэслэлээ өмнөх Нийслэлийн Засаг даргын 2018 оны +++++ дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн гэж тодорхойлсон байх боловч хуулийн энэ заалт нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх ашиглуулах үйл ажиллагааг хот тосгоны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж хэрэгжүүлэхээр заасан ерөнхий заалт бөгөөд энэ нь газар эзэмших эрх авсан, хууль ёсны эзэмшигч этгээдийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульд заасан тохиолдлуудад хамаарахгүй тул хуулийн энэ заалт нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.

2.16 Түүнчлэн уг хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай; 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж, 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасан.

2.17 Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт буюу Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай ++++ дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасан ...хууль, захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан гэх нөхцөлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл Нийслэлийн засаг даргын 2018 оны +++++ дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, уг заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмших эрхийг дуусгавар болгох хуульд заасан үндэслэл биш.

            2.18 Нөгөөтэйгөөр, нэхэмжлэгч нар захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор захиргааны акт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий акт хууль бус, түүнчлэн нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/204 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.19 Учир нь гуравдагч этгээд Л.Б-ийн тухайд: “нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н Г ХХК-ийн үйлдсэн 700м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагатайгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

2.20 Анх Л.Б нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр  тус дүүргийн станц гэдэгт газарт 2010 оноос хойш амьдарч байгаа бөгөөд тус газраас өмчилж авах хүсэлтийг гаргаж, 2021 онд Г ХХК-аар кадастрын зураг үйлдүүлсэн байна.

            2.21 Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01-08/3567 албан бичгийг үзвэл гуравдагч этгээд Л.Б-н  Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр эзэмших хүсэлт гаргасан газар нь нэхэмжлэгч Г.Т, Г.Ч, Б.У нарын газартай хэсэгчлэн давхцалтай болох нь тогтоогдож байна.

2.22 Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэнд эзэмшүүлэхээр төлөвлөсөн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх хэмжээг хуулиар нийслэлийн Засаг даргад хадгалагдах хэдий ч маргаан бүхий газар дээр нэгэнт суурьшил үүссэн тохиолдолд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авч бусдын оршин сууж буй газартай, түүнчлэн бусдын эзэмших хүсэлт гаргасан газартай давхцаж байгаа эсэхийг тус тус шалгах үүргээс хариуцагчийг чөлөөлөхгүй юм.

2.23 Иймд Нийслэлийн Засаг дарга нь 2018 оны А/1177 дугаар захирамжаар   Г.Т, Б.У, Б.У, Г.Ч, Б.У нарын дүүргийн Засаг даргын захирамжаар эзэмшиж буй газрын байршлаа шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд Л.Б-н оршин сууж буй газартай давхцал үүсгэсэн байх тул Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2.24 Мөн гуравдагч этгээдүүд нар нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх бөгөөд  эдгээр иргэд нь маргаан бүхий газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа болох нь гэрч З.С, гэрч н.Г ... 2008-2009 оны үеэс амьдарч байгаа гэх агуулга бүхий мэдүүлгүүд, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

2.25 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжны 1-1 тоотын чанх урд Буян-Ухаа 1 хорооллын хойно байрлах, маргаан бүхий захирамжаар нэр бүхий иргэдэд олгогдсон, гуравдагч этгээдүүдийн  одоо амьдарч буй газар нь 40000 орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 267 дугаар тогтоолоор батлагдсан Буянт-Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжих газраар төлөвлөгдсөн байсан нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01-04/3216 тоот нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09/4785 тоот Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2/1311 тоот албан бичгүүдийн хавсралтаар ирүүлсэн зургуудаар тогтоогдож байна.

2.26 Дээрх баримтуудаар гуравдагч этгээд Л.Б-н хувьд нэхэмжлэгч нараас түрүүлж хүсэлтээ өгсөн боловч тухайн газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариу өгч байсан, уг нэгж талбар бүхий газарт дараа нь өөр бусад иргэдэд мөн зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуульд нийцээгүй, түрүүлж хүсэлт гаргасан болон уг газарт бодит байдлаар оршин сууж байсан гуравдагч этгээд Л.Б-ийн Газрын тухай хуулиар олгогдож, хамгаалагдсан хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзэхээр байна.

2.27 Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалт нь тодорхой нэгж талбарын газрыг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлэхийг ойлгоно. Харин тодорхой нэгж талбарын газрыг шилжүүлж байгаа нэрээр өөр нэгж талбарын газрыг эзэмших эрх бусдад үүсгэх/шилжих боломжгүй бөгөөд хууль зүйн хувьд зөвшөөрөгдөөгүй. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд нарт уг газрыг эзэмших эрх хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн дагуу үүсээгүй, шилжүүлээгүй тул тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарт  газраа шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан иргэдийн эзэмшлийн газраас огт өөр байршилд нэхэмжлэгч нарт  газар эзэмшүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, газрыг шилжүүлж авсан гэх үйл ажиллагаа хууль ёсоор хийгдээгүй байх боловч  гуравдагч этгээд Л.Байгалмаагийн тухайд нөхөр, хүүгийн хамт уг газар дээр бодит байдлаар амьдарч байсан нь тухайн газрыг эзэмших эрхийн маргааныг шийдвэрлэхэд нарт давуу байдал үүснэ.

2.28 Гуравдагч этгээд Л.Б-ийн хүсэлт гаргасан газартай давхацсан хэсгээс бусад  газар нь нэхэмжлэгч нарт эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд нэхэмжлэгч нарт энэхүү газрыг эзэмших эрх олгосноос хойш 5 жил өнгөрсөн байх тул хүчингүй болгох хуулийн боломжит хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.

2.29 Хэрэгт авагдсан нийслэлийн Засаг даргын 2007 оны 286 дугаар захирамжийн 1 дэх хэсгээр Буянт Ухаа хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн 8, 9, 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх төлөвлөлтийн 90 га газрыг нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлсэн шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн холбогдох хэсгийг мөн Засаг даргын 2011 оны 628 дугаар захирамжаар хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон.

2.30 Иймээс хариуцагч захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалган тогтоох үүрэгтэй бөгөөд түрүүлж эзэмших хүсэлт гаргасан буюу Л.Б-д ... газрын давхцалтай гэж татгалзаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан түрүүлж эзэмших хүсэлт гаргасан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-ийн газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүй байна.

            2.31. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага тавьсан. Энэ нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр тодорхой нэгж талбар бүхий газар эзэмшиж буй этгээдийн эрхийг хамгаалахаас гадна гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх боломжтой газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн эрхэд хамгаалалт үүсгэнэ. Гуравдагч этгээд Л.Б тухайн газрыг эзэмших хүсэлтээ түрүүлж илэрхийлсэн байдал энэ зохицуулалтад хамаарна.

2.32 Нөгөө талаар, тухайн хүсэлт гаргасан газартаа оршин сууж байсан нь эзэмших эрх үүсгэхгүй боловч, эзэмших хүсэлтээ гаргасан этгээдийн хувьд буюу энэ хэргийн тохиолдолд гуравдагч этгээд Л.Б-д хууль ёсны ашиг сонирхол үүссэн болохыг илтгэнэ. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д зааснаар хүсэлтийг хүлээн авмагц газрын алба зохих журмын дагуу хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэн бүртгэж, уг бүртгэлийн цаг хугацааг баталгаажуулсан тодорхойлолтыг өгнө. Энэ нь хуулиар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж болох газрын хувьд түрүүлж хүсэлтээ гаргасан этгээдийн хүсэл зоригийг хамгаалж буй хэлбэр бөгөөд хууль ёсны ашиг сонирхол үүссэн болохыг баталгаажуулж буй хэрэг юм.

            2.33 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус  эс үйлдэхүй болон татгалзлын аль алинд холбогдуулан гаргаж болно. Нэхэмжлэгчийн тодорхой шийдвэр гаргуулахыг хүсэж түрүүлж гаргасан хүсэлтэд татгалзсан хариу өгсөн атлаа уг газарт өөр иргэдэд газар эзэмшүүлсэн шийдвэр нь Газрын тухай хуульд нийцээгүй болох нь тогтоогдсон буюу хариуцагчийн татгалзал хууль бус тул нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахыг даалгах үндэслэлтэй байна.

2.34 Маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ гаргаж, оршин сууж байсан гуравдагч этгээд  болон огт өөр байршилтай газрыг бусдаас шилжүүлж авсан гэдэг үндэслэлээр маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болсон гэх нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлын тухайд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-ийн газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг үндэслэн дүгнэлт хийвэл гуравдагч этгээд Л.Б-н шаардлага хууль ёсны байна.

3. Гуравдагч этгээд  Б.Г, Г.Э нарын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дугаар захирамжийн Н.Т, Б.У, Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагын тухайд:

3.1 Харин энэ тохиолдолд нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдүүдийг маргаан бүхий газарт 2009 оноос хойш оршин сууж байгаа талаар бус харин хууль ёсны дагуу амьдарч байгаагүй буюу хуульд заасны дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр тухайн газраа эзэмшээгүй, газар эзэмших хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй, үүний улмаас гуравдагч этгээдүүдийг тухайн газарт оршин сууж байсан гэж үзэхгүй хэмээн маргажээ.

3.2 Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж газрыг гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээр хуульчилсан бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасан.

3.3 Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд иргэн нь аливаа газрыг эзэмших хүсэл эрмэлзэлтэй тохиолдолд юуны өмнө өөрийн овог нэр, регистрийн дугаар, эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, тойм зураг зэргийг хавсарган тухайн газар байршиж буй засаг захиргааны нэгжид хандаж захиргааны байгууллагаас гаргасан загварт нийцүүлэн гаргах бөгөөд нөгөө талаас эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх талаар шийдвэр гаргахдаа газар эзэмшлийн давхцал үүсэх эсэх, тухайн этгээдэд газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд харшлах шалтгаан нөхцөл байгаа эсэхийг бүх талаас нь шалган тогтоож, хүсэлт гаргасан иргэний хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх шаардлага хангагдсан тохиолдолд газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу гэрээний үндсэн дээр хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх шийдвэр гаргахаар тус тус хуульчлагдсан байна.

3.4 Хэрэгт авагдсан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020, 2021, 2022 оны Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтад гуравдагч этгээд нарын өргөдөл түүнд хавсаргасан баримтуудаас, үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2018 оны маргаан бүхий ++++ дугаар захирамжаар нэхэмжлэгч нарт  газар эзэмших эрх олгохоос өмнө гуравдагч этгээд Б.Г, Г.Э нар өөрийн 2009 оноос хойш амьдарч буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газрыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмшиж, өмчлөхөөр эрх бүхий холбогдох байгууллагад хандаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3.5 Мөн шүүх иргэдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн тайлбар үндэслэлтэй гэж дүгнэсэн дүгнэлтийг харгалзан шийдвэрлэсэн болно.

3.6 Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дүгээр захирамжийн гуравдагч этгээд Л.Б-н хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хэвээр үлдээж,  үлдэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, гуравдагч этгээд Л.Б-н бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын газар олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-н Г ХХК-ийн үйлдсэн 700м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгаж, гуравдагч этгээд Г.Э, Б.Г нараас нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1177 дугаар захирамжийн Н.Т, Б.У, Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.7 Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүх хуралдаанд үргэлжилсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.13 дах заалтад заасныг заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.2, 38.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дүгээр захирамжийн нэхэмжлэгч Г.Ч, Г.Т, Б.У нарын эзэмшил газрын гуравдагч этгээд Л.Б-ийн хүсэлт гаргасан газартай давхцалтай хэсгийг хэвээр үлдээж, үлдэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

2.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Л.Б-д газар олгохоос татгалзсан Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Л.Б-ийн ГХХК-ийн үйлдсэн 700м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлэх эрх олгохыг хариуцагчид даалгаж, гуравдагч этгээд Г.Э, Б.Г нарын “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ++++ дугаар захирамжийн Н.Т, Б.У, Н.Ч нарт холбогдох хэсэг хууль бус бөгөөд түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож хүчингүй болгуулах, Г.Э, Б.Г нарт газар эзэмших эрх олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Л.Б-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөгийг гаргуулан Л.Б-д,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Э, Б.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ

                                                                                          

                                            ШҮҮГЧ                           Л.БАТБААТАР

                                    

                                            ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ