Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 472

 

 

 

 

 

 

 

 

 

“Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х-” ХХК болон Ч.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351 377 442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Г-” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Г- нь хариуцагч нартай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ3405101441 тоот зээлийн гэрээ байгуулан 500 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, жижиг дунд үйлдвэрлэлд зориулан олгосон. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ч.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Г-ны зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож, уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч Х- ХХК, Ч.Б- нар нь зээл, зээлийн хүүг төлнө гэсээр одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. Г- нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээний 4.2-д дурдсаныг үндэслэн банк өөрийн санаачилгаар ЗГ3455101441 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 336 097 443 төгрөг, хүүгийн төлбөр 14 399 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880 369 төгрөг, нийт 351 377 442 төгрөг байна. Иймд “Х-” ХХК-тай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351 377 442 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. “Х-” ХХК нь уг зээлээс гадна жижиг дунд үйлдвэрийн бас өөр нэг зээл байсан. Тэр зээлийн төлбөрийг одоо яригдаад байгаа данснаас авч байсан. Бид нарын тохиролцоогоор эхэлж авсан зээлээ түрүүлж дуусгана гэж тохиролцсон байсан гэжээ.

 

Хариуцагч “Хатансүйх импекс” ХХК, Ч.Б- нарын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани тус банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн төслийн хүрээнд зээл авсан ба зориулалт тухайн үед шинээр ашиглалтанд оруулаад байсан буузны үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө буюу гол түүхий эд болох мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах байсан ба барьцааны гэрээнд тусгагдсан үнэлгээгээр тооцоход 676 800 000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж гэрээг анх байгуулсан. Улмаар зээлийн санхүүжилт орж ирсэн үеэс эхлэн бид зээлийг зориулалтын дагуу ашиглан буузны үйлдвэрээ ажиллуулан 130 хүнд шинээр ажлын байр бий болгон, эргэн төлөлтөө эхний жилүүдэд графикийн дагуу төлж байсан. Гэсэн хэдий ч 2017 оноос эхлэн хэрэглээний үнийн индекс буюу инфляци өсөж үүнийг дагаад манай гол түүхий эд болох махны үнэ огцом өсөж, энэ нь манай борлуултад шууд нөлөөлж зээл төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн хэдий ч бид бүхий л хүчин чадлаа шавхаж зээлээ 2018 оны сүүл хүртэл төлж ирсэн боловч 2018 оны сүүлчээс эхлэн махны үнэ нэг кг нь монгол улсад урьд хожид байгаагүйгээр өссөнтэй холбоотойгоор үйлдвэр маань ашиггүй ажиллаж эхэлсэн ч үйлдвэрээ огт зогсоолгүй ажиллуулж, ажлын байраа хадгалж үлдсэн. Энэ оноос эхлэн улс орны зах зээл харьцангуй сэргэж, үнэ тогтворжих хандлагатай болсон учир бид цаашид үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, зээлээ төлж дуусгахаар төлөвлөж байна. Өнөөдрийг хүртэл бид зээлийн гэрээний үүрэгт 290 000 000 орчим төгрөг төлсөн хэдий ч график алдсан ч цаашид зээлээ төлөх сонирхолтой байгаа учир гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн дансны хуулгаас харахад 2018 оны 09 дүгээр сараас хойш ямар ч төлөлт хийгдээгүй байгаа нь харагдаж байгаа боловч банктай тухайн үед юу ярилцсан бэ гэхээр өөр нэг харилцах данс байдаг, энэ данснаас банк бидний зөвшөөрөлгүйгээр зээлийн төлбөрийг аваад явна гэж тохиролцсон. Бид энэ данснаас зарлага гараад мөнгийг минь аваад байна гэж бодсон чинь зээлээ энэ данснаас аваагүй, авч байгаад татахаа больсон юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Нэгэнт зээлийн төлбөр төлөгдөхгүй зөрчигдөж байгааг мэдэж байгаа хирнээ данснаас татан авалт хийгээгүй нь зээлээ огт төлөөгүй мэт харагдуулж байна. Хоёрдугаарт хэрэв шүүхээс уг шаардлагыг хангасан тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээр дурдаж хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад барьцааны хөрөнгийн нийт үнэлгээ нь 676 800 000 төгрөгийн үнэтэй ба үлдсэн зээлийн төлбөрийн үнээс даруй 2 дахин үнэтэй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Бид нэхэмжлэгч талд энэ талаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлж, уг хөрөнгийг барьцаалж дахин зээл авч Г-ны өрийг төлөх зэргээр эвлэрэн хэлэлцэх, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх санал тавьсан хэдий ч татгалзсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэдий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг бүрэн олгогдсоныг ойлгож байгаа ч эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх хүсэлтээс шууд татгалзах эрх олгогдоогүй гэж үзэж байгаа. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа, зээлийн эргэн төлөлт нь зах зээлийн байдлаас болж алдагдсан хэдий ч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг сунган зэлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээ нь барьцааны хөрөнгийн үнэлгээнээс даруй хоёр дахин бага байхад барьцааны хөрөнгийг бүхлээр нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х-” ХХК-аас 351 377 442 /гурван зуун тавин нэгэн сая гурван зуун далан долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ч.Б-ын өмчлөлийн Ч.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Г-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 985 037 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х-” ХХК, Ч.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 985 037 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2019 оны 09 дугэзр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаартай шийдвзрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд, манай компанийн нэхэмжлэгч банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн төслийн хүрээнд авсан маргаан бүхий зээлийг зориулалтын дагуу зарцуулж үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж 100 гаруй хүнд ажлын байр шинээр бий болгон эхний жилүүдэд бизнес төсөл маань амжилттай хэрэгжиж ашиг орлоготой ажиллаж зээлийн төлбөрөө цаг хугацаанд нь төлж байсан. Гэсэн хэдий ч 2017 оны хагас жилээс эхлэн бидний гол түүхий эд болох махны үнэ зах зээлд огцом өсөж эхэлж борлуулалтын ашиг буурч зээл төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн ч бидний зүгээс нэгэнт бий болгосон ажлын байраа хадгалан үлдэж ажилчдаа ажлаар ханган бүсээ чангалах бодлого барьж байсан ба 2018 оны сүүлээс түүхий эдийн үнэ өссөнөөс үүдэн графикийн дагуу төлөлт хийгдэх боломжгүй болж тасалдаж эхэлсэн. Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган Иргэний хуулийн 225 дугаар зуйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж дүгнэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй. Тодруулбал, Г-наас нэхэмжлэлд дурдсаны дагуу мэдагдэл хүргүүлж байсан ба бидний зүгээс тухай бүрд нь өөрсдөд учраад байгаа нөхцөл байдлаа тайлбарлаж зөвхөн буузны үйлдвэрийн борлуулалтаас бус өөр эх үүсвэрээс зээлээ төлөх нөхцөл боломжийг хайж байгаа талаар хариу өгч байсан. Уг асуудлыг шийдэхдээ ЗГ3455101441 тоот зээлийн төлбөрийг Г-индах байгууллагын харилцах 3010000032 тоот харилцах данснаас шууд татаж байхаар тохиролцсон. Үүний дагуу бидний зүгээс бүх орлогоо энэ данслуу шилжүүлж банкнаас уг 3010000032 тоот данснаас нэхэмжлэлийн зүйл болох зээлийн төлбөрийг суутгаад явж байгаа гэж ойлгосон ба банкинд 3010000032 тоот харилцах данснаас шууд бидний зөвшөөрөл оролцоогүйгээр зарлага гаргаад явж байсан. Гэтэл банк бага хүүтэй зээлийг хурдан шахаж дуусгах гэсэн үү эсхүл өөр ашиг сонирхол байсан уу манай 3010000032 тоот данснаас мөнгө зарлагдаж гаргахдаа 3455101441 тоот зээлийн данслуу огт татаж байгаагүйг шүүхэд нэхэмжлэл гардаж авсны дараагаар мэдсэн. Бидний зүгээс уг байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ч зохих байдлаар үнэлэлгүйгээр хариуцагч талыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк хугацаанаас өмнө гэрээ цуцлах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, банкны зүгээс зориуд зээлийн зөрчилтэй болгон харагдуулж бага хүүтэй зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж нэгэнт өндөр үнэлгээтэй эрсдэлгүй барьцаатай учир шүүхэд хандсан гэж үзэж байна. Мөн шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгчид барьцааны зүйлээс хэсэгчилэн чөлөөлж өгөх юм бол бид тухайн чөлөөлсөн барьцааны хөрөнгийг зээлийн судалгаанд оруулж зээл авах талаар санал тавьсан ч хүлээж аваагүйгээр барахгүй төлөөлөгчийн зүгээс эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэн хэлэлцэх асуудлаар үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

            Нэхэмжлэгч “Г-” ХХК нь хариуцагч “Х-” ХХК, Ч.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351 377 442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчдын хооронд 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, хариуцагч “Х-” ХХК нь 500 000 000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, буузны үйлдвэр өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд хариуцагч Ч.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсгийг тус тус бариулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон ипотекийн гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна./хэргийн 15-35 дугаар тал/

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт тус тус заасан зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Хариуцагч “нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 163 902 556 төгрөг, үндсэн зээлийн хүү 118 082 360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 246 973 төгрөг, нийт 283 231 890 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 15-21, 88-101 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, мөн оны 07 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлүүдээр хариуцагчаас шаардсаныг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосон гэж үзнэ.

 

            Дээрх Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцлаж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээг цуцлах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас шаардах эрхтэй талаар зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуултад нийцжээ.

           

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Х-” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл 336 097 443 төгрөг, зээлийн үндсэн хүү 14 399 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880 369 төгрөг, нийт 351 377 442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй.

 

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1. “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

            Иймд зээлийн барьцаанд тавьсан Ч.Б-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсгээр тус тус үүргийн гүйцэтгэлийг

хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6. дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

            Түүнчлэн, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалж гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай тэмдэглэлийг хийлгээгүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзнэ.  

 

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ зээлийн төлбөрийг буруу тооцсон гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/01865 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 986 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

                   

                                                                                            С.ЭНХТӨР