Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1865

 

 

           

 

 

 

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2019/01865

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах “Голомт банк”ХХК /РД :2075377/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 44а байрны 22 тоотод оршин суух Бөхчүүд овогт Чимэдийн Бумбаяр /РД: ХЗ71092614/,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо,  Үйлдвэрийн баруун бүс, өөрийн байранд байрлах “Хатан сүйх хүнс”ХХК /РД:5599628/ нарт холбогдох

зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351.377.442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Билгүүн, хариуцагч нарын төлөөлөгч А.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг /ШТЭҮД:1953/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Голомт банк”ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч нартай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ЗГ3405101441 тоот зээлийн гэрээ байгуулан 500.000.000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, жижиг дунд үйлдвэрлэлд зориулан олгосон. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Ч.Бумбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөхгүй, төлөхөөс зайлсхийсээр байна. Голомт банкны зүгээс зээлдэгчтэй удаа дараа  холбогдож, уулзан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг шаарддаг боловч зээлдэгч Хатансүйх хүнс ХХК, Ч.Бумбаяр нар нь зээл, зээлийн хүүг төлнө гэсээр одоог хүртэл төлөлт хийгдээгүй байна. Голомт банк нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардсан мэдэгдлийг зээлдэгчид хүргүүлж, мөн амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээний 4.2.1-д зааснаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй тул гэрээний 4.2-д дурдсаныг үндэслэн банк өөрийн санаачилгаар ЗГ3455101441 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 336.097.443 төгрөг, хүүгийн төлбөр 14.399.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880.369 төгрөг, нийт 351.377.442 төгрөг байна. Иймд “Хатансүйх хүнс”ХХК-тай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн зээлийг гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351.377.442 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хатансүйх хүнс ХХК нь уг зээлээс гадна жижиг дунд үйлдвэрийн бас өөр нэг зээл байсан. Тэр зээлийн төлбөрийг одоо яригдаад байгаа данснаас авч байсан. Бид нарын тохиролцоогоор эхэлж авсан зээлээ түрүүлж дуусгана гэж тохиролцсон байсан гэв.

Хариуцагч “Хатансүйх импекс”ХХК, Ч.Бумбаяр нарын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Манай компани тус банкнаас жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээлийн төслийн хүрээнд зээл авсан ба зориулалт тухайн үед шинээр ашиглалтанд оруулаад байсан буузны үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар ажиллуулахын тулд үйлдвэрийн эргэлтийн хөрөнгө буюу гол түүхий эд болох мах, махан бүтээгдэхүүн худалдаж авах байсан ба барьцааны гэрээнд тусгагдсан үнэлгээгээр тооцоход 676.800.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж гэрээг анх байгуулсан. Улмаар зээлийн санхүүжилт орж ирсэн үеэс эхлэн бид зээлийг зориулалтын дагуу ашиглан буузны үйлдвэрээ ажиллуулан 130 хүнд шинээр ажлын байр бий болгон, эргэн төлөлтөө эхний жилүүдэд графикийн дагуу төлж байсан. Гэсэн хэдий ч 2017 оноос эхлэн хэрэглээний үнийн индекс буюу инфляци өсөж үүнийг дагаад манай гол түүхий эд болох махны үнэ огцом өсөж, энэ нь манай борлуултад шууд нөлөөлж зээл төлөхөд хүндрэлтэй болж эхэлсэн хэдий ч бид бүхий л хүчин чадлаа шавхаж зээлээ 2018 оны сүүл хүртэл төлж ирсэн боловч 2018 оны сүүлчээс эхлэн махны үнэ нэг кг нь монгол улсад урьд хожид байгаагүйгээр өссөнтэй холбоотойгоор үйлдвэр маань ашиггүй ажиллаж эхэлсэн ч үйлдвэрээ огт зогсоолгүй ажиллуулж, ажлын байраа хадгалж үлдсэн. Энэ оноос эхлэн улс орны зах зээл харьцангуй сэргэж, үнэ тогтворжих хандлагатай болсон учир бид цаашид үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, зээлээ төлж дуусгахаар төлөвлөж байна. Өнөөдрийг хүртэл бид зээлийн гэрээний үүрэгт 290.000.000 орчим төгрөг төлсөн хэдий ч график алдсан ч цаашид зээлээ төлөх сонирхолтой байгаа учир гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн дансны хуулгаас харахад 2018 оны 09 дүгээр сараас хойш ямар ч төлөлт хийгдээгүй байгаа нь харагдаж байгаа боловч банктай тухайн үед юу ярилцсан бэ гэхээр өөр нэг харилцах данс байдаг, энэ данснаас банк бидний зөвшөөрөлгүйгээр зээлийн төлбөрийг аваад явна гэж тохиролцсон. Бид энэ данснаас зарлага гараад мөнгийг минь аваад байна гэж бодсон чинь зээлээ энэ данснаас аваагүй, авч байгаад татахаа больсон юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Нэгэнт зээлийн төлбөр төлөгдөхгүй зөрчигдөж байгааг мэдэж байгаа хирнээ данснаас татан авалт хийгээгүй нь  зээлээ огт төлөөгүй мэт харагдуулж байна. Хоёрдугаарт хэрэв шүүхээс уг шаардлагыг хангасан тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээр дурдаж хэргийн материалд авагдсан нотлох баримтаас харахад барьцааны хөрөнгийн нийт үнэлгээ нь 676.800.000 төгрөгийн үнэтэй ба үлдсэн зээлийн төлбөрийн үнээс даруй 2 дахин үнэтэй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Бид нэхэмжлэгч талд энэ талаар шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлж, уг хөрөнгийг барьцаалж дахин зээл авч Голомт банкны өрийг төлөх зэргээр эвлэрэн хэлэлцэх, эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх санал тавьсан хэдий ч татгалзсан. Бидний зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэдий Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг бүрэн олгогдсоныг ойлгож байгаа ч эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар эвлэрэх хүсэлтээс шууд татгалзах эрх олгогдоогүй гэж үзэж байгаа. Иймд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа, зээлийн эргэн төлөлт нь зах зээлийн байдлаас болж алдагдсан хэдий ч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээг сунган зэлээ төлж барагдуулах хүсэлтэй байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээ нь барьцааны хөрөнгийн үнэлгээнээс даруй хоёр дахин бага байхад барьцааны хөрөнгийг бүхлээр нь үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Голомт банк”ХХК нь хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК, Ч.Бумбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 351.377.442 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй байна.

            Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК нь 500.000.000 төгрөгийг жилийн 7 хувийн 60 сарын хугацаатай, буузны үйлдвэр өргөжүүлэх төслийн зориулалтаар зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд хариуцагч Ч.Бумбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсгийг тус тус бариулсан болох нь зээлийн гэрээ болон ипотекийн гэрээгээр тогтоогдож байна.

            Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, ипотекийн гэрээ нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.      

            Хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК нь зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн графикаар хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан үүргээ  зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь, зээлийн дансны хуулга, нэхэмжилсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-т зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг  энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлахаар заажээ.

            Зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөртус тус хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй зээлийн төлбөрийг гүйцэтгэхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа нь хуульд харшлаагүй гэж үзнэ.

            Хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 163.902.556 төгрөг, үндсэн зээлийн хүү 118.082.360 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1246.973 төгрөг, нийт 283.231.890 төгрөг төлсөн байх бөгөөд талууд уг асуудлаар маргаагүй болно.

            Хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул үндсэн зээлийн үлдэгдлийг 336.097.443 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.  

            Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 336.097.443 төгрөг, зээлийн үндсэн хүү 14.399.630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 880.369 төгрөг, нийт 351.377.442 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь зүйтэй байна.

            Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээгээр  барьцаалсан Ч.Бумбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсгээр тус тус үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

     Харин зохигчид улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг барьцаалж гэрээ байгуулаагүй, газар эзэмших эрхийг барьцаалсан тухай тэмдэглэлийг хийлгээгүй нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул уг газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй юм.

Хариуцагч нарын төлөөлөгчөөс барьцааны хөрөнгийн нийт үнэлгээ нь 676.800.000 төгрөгийн үнэтэй ба үлдсэн зээлийн төлбөрийн үнээс даруй 2 дахин үнэтэй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах нь шударга ёсонд нийцэхгүй тул барьцааны хөрөнгийг бүхлээр нь үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.4-т үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгийн ипотекээр хангагдахаар байвал үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг тухайн шаардлагыг бүхэлд нь хангахад ашиглана гэж заасан тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.985.037 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1.985.037 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                   

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК-иас 351.377.442 /гурван зуун тавин нэгэн сая гурван зуун далан долоон мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк”ХХК-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ч.Бумбаярын өмчлөлийн Ч.Бумбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205039376 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/1 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 40 м.кв талбай, улсын бүртгэлийн Ү-2205039377 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрийн зориулалттай 56 м.кв талбай, улсын бүртгэлийн 2205056857 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий үйлдвэрийн зориулалттай зоорийн давхрын хэсэг, улсын бзртгэлийн Ү-2205056864 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/2 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056865 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 2 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Ү-2205056866 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ХД-91/5 тоот хаягт байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай, 240 м.кв талбай бүхий 3 дугаар давхрын хэсэг, улсын бүртгэлийн Г-2205005173 дугаартай, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын 168021/0094 дугаар бүхий 1490 м.кв талбайтай, 5 жилийн хугацаатай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг тус тус албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Голомт банк”ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.985.037  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хатансүйх хүнс”ХХК, Ч.Бумбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.985.037 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк”ХХК-д олгосугай.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР