Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 57

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02399 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “508 дугаар зүйл, 509 дүгээр зүйлийн 509.1” гэснийг 508 дугаар зүйлийн 508.3” гэж, ““ГЭ” ХХК-аас 77 952 500 төгрөг” гэснийг ““ГЭ” ХХК-аас 31 048 750 төгрөг” гэж, “Б.Э-аас 77 952 500 төгрөг” гэснийг “Б.Э-аас 31 048 750 төгрөг” гэж, “үлдэх 188 647 822 төгрөгт” гэснийг “үлдэх 282 455 322 төгрөгт” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Грандмед эмнэлэг ХХК-иас 468 737.5 төгрөг, хариуцагч Б.Э-аас 468 737.5 төгрөгийг” гэснийг ““ГЭ” ХХК-аас 313 193,75 төгрөг, хариуцагч Б.Э-аас 313 193.75 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “ГЭ” ХХК-аас төлсөн 547 715 төгрөг, хариуцагч Б.Э-аас төлсөн 547 712 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ