Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2023/0928

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З******* ХХК, РД:,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.М, Л.Х,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.М, Э.П,

Гуравдагч этгээд: Э ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ц, Ж.Б нарын хоорондын газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, иргэдийн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч З******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалын З******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11 дүгээр сарын -ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаалын З******* ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/3 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тус тус нэмэгдүүлсэн.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З******* ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Б Тын ам-нд 20 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн 2015 онд 2 болон 20 тоот гэрчилгээ, гэрээний үндсэн дээр ашиглаж, зохих төлөвлөлт хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа болно. Б газрын хамгаалалтын захиргааны вэб сайтад 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/ дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах эрхтэй нэр бүхий хуулийн этгээдүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан мэдээлэл нийтлэгдсэн байх бөгөөд түүнд дурдсанаар манай компанийн ашиглах эрх бүхий 11.1 га газрын ашиглах эрхийг цуцалжээ. Уг мэдээллийг бид 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олж үзсэн болно. Бид өнөөдрийг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалтай танилцаагүй, газар ашиглах эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон талаар мэдэхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар гаргасан ... байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Манай байгууллага тус газартаа аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг, газар дээр 10 гаруй үл хөдлөх хөрөнгө байрладаг, газрын төлбөрөө зохих журмаар хэсэгчлэн төлдөг, газар ашиглахтай холбоотой ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл бидэнд ямар нэгэн мэдээлэл, мэдэгдэл өгөлгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэх журмыг ноцтой зөрчсөн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан газар ашиглагчийн газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн хууль бус шийдвэр боллоо.

Мөн тус шийдвэрийг гарахаас өмнө эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэж сонсох ажиллагаа явуулах ёстой атал ямар ч мэдэгдэл ирүүлээгүй, бидний хууль ёсны эрх ашгаа хамгаалах нөхцөл боломжийг олголгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсны улмаас манай байгууллага аялал жуулчлалын зориулалтаар тухайн газраа ашиглах боломжгүй болж, хөрөнгө санхүүгийн ихээхэн алдагдал хүлээх, цаашлаад аялал жуулчлалын үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ дугаар тушаалын З******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцахад хавтаст хэргийн 127, 129 дүгээр талд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1/1******* дугаар албан бичиг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А дүгээр тушаал, хавсралтын хамт нотлох баримтаар авагдсан байсан. Эдгээр нотлох баримтаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр А дүгээр тушаал гарган З******* ХХК-ийн ашиглах эрхтэй 20 га газрын 8.99 га газрын ашиглах эрхийг цуцалсан байна. Гэтэл манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А дүгээр тушаалыг огт мэдээгүй бөгөөд 20 га газрын маань 8.99 га нь ийнхүү 2018 онд цуцлагдсан болж таарлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 онд манай компанийн газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирх халдсан шийдвэр гаргах ямар ч үндэслэл нөхцөл байдал үүсээгүй, бодит байдалд, газраа зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрөө төлж байсан болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны А дүгээр тушаалаар манай компанийн 8.99 га газрын ашиглах эрхийг ямар үндэслэлээр цуцалсныг, энэ 8.99 га газар нь бидний ашиглаж буй 3 нэгж талбар бүхий тус тусдаа байрлах газрын аль хэсэг болохыг ч бид мэдэхгүй байна. Маргаан бүхий захиргааны акт буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дүгээр тушаалаар яг аль нэгж талбарт байгаа 11.1 га газрын ашиглах эрхийг цуцалснаа ч газар ашиглагчид тайлбарлаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулга, нотлох баримтыг нэхэмжлэгчид болон шүүхэд гаргаж өгөөгүй байгаа билээ.

Иймд З******* ХХК-ийн 8.99 га газрын ашиглах эрхийг цуцлах ямар ч үндэслэл, бодит нөхцөл байдал байгаагүй байхад манай компанийн эрх ашгийг хохироосон илт хууль зүйн үндэслэлгүй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаалын З хурх ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Манай компани нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2 дугаар тушаалаар нийтдээ 20 га талбайд газар ашиглах эрхийг авсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаал болон 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ дугаар тушаалаар уг газрын газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосонтой холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй атлаа шүүхэд маргаж байх явцад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 10 дугаар сарын 19-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/3 тоот тушаалаар маргаан бүхий газартай давхцуулан Э ХХК-д газар ашиглах эрхийг олгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасан байна.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдээгүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компанийн ашиглаж буй газартай давхцуулан газар ашиглах эрхийг Э ХХК-д олгосон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Э ХХК-д газар ашиглах эрхийг олгохоос өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдөж болзошгүй З******* ХХК-д сонсох ажиллагаа явуулаагүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/3 дугаар тушаалын Э ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь сэргээж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай мэдэгдэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай А/ дүгээр тушаалаар нэр бүхий иргэдийн газар ашиглах эрхийг цуцалсан байдаг. Энэ талаар З******* ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн. Сайдын тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн .1, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн З******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд З******* ХХК-ийн 9 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А тоот тушаалаар мөн хүчингүй болгосон байдаг. Уг тушаалд Газрын тухай хуульд 40 дүгээр зүйлийн 40.1.5 40.1.6-д заасныг үндэслэж газар ашиглах эрхийг хүчингүй болгосон бөгөөд үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдээд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гаргасан.

Тушаалуудын үндэслэлд газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг хоёр үндэслэлийг дурдаж манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байдаг. Энэ нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж харж байгаа.

Газрын төлбөрөө төлөөгүй гэдэг асуудлын хүрээнд хууль зүйн үндэслэлгүй гэж харж байгаа. З******* ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Б газрын хамгаалалтын захиргаатай 2008 оны 6 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах гурвалсан гэрээг байгуулж, тус гэрээний дагуу газрын төлбөрийн хэмжээг 264 төгрөгөөр тооцож, жилдээ 52,800,000 төгрөгийг төлөхөөр тусгасан байдаг. Түүний дагуу төлбөрөө тухай бүрд нь төлөөд явж байсан. Гэтэл 2011 оноос өмнө төлдөг байсан төлбөрөөсөө их хэмжээний төлбөрийн нэхэмжлэх ирэх болсон. Үүнтэй холбогдуулан энэ талаар Баянзүрх дүүргийн газрын албанаас тодруулахад нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын -ны өдрийн дүгээр тогтоолоор газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулсан талаарх мэдээллийг тухайн үеийн газрын албанаас мэдсэн.

Гурвалсан гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул нэмэлт төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ тухайн үедээ гомдол гаргаж, гэрээгээр тохирсон төлбөрийн хэмжээгээрээ газрын төлбөрөө төлөөд явж байсан. Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулаад иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хүчин төгөлдөр шийдвэр болох 269 тоот магадлалаар нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл хугацаанд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 сарын -ны өдрийн тоот тогтоолыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байдаг.

Тус магадлалд заасан хугацаанд аливаа шинэ акт гаргаагүй байдаг. Иймээс нэмэгдүүлсэн төлбөрийг манай байгууллагаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байсан. Мөн үүнийг хүлээн зөвшөөрч манай байгууллагыг газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон албан бичиг буюу Баянзүрх дүүргийн газрын албаны 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1139 тоот албан бичгээр З******* ХХК нь газрын төлбөрийн үлдэгдэлгүй өргүй гэж тодорхойлж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байдаг. Хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд нотлох баримтаар авагдсан байдаг. Газрын төлбөр тогтоосон үйл явц явагдаад маргаантай нөхцөл байдлууд бий болоод явж байтал Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай А******* тоот шинэ тогтоолыг 2011 оноос хойш анх удаа гаргасан байдаг. Мөн тус тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд хэсэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гаргасан байдаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 662 дугаар шийдвэрээр хариуцагчийг хуульд заасан шаардлагын дагуу бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, хүчин төгөлдөр бус актыг үндэслээд иргэн хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдэг үндэслэлээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А******* дүгээр тогтоолыг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэлх 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, уг хугацаанд шинэ акт гаргаагүй тохи тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гарсан байдаг.

Өөрөөр хэлбэл, 2018 он хүртэл Баянзүрх дүүрэгт газрын төлбөрийн хэмжээг тогтоосон хэм хэмжээний хүчин төгөлдөр акт бүртгэгдээгүй байхад нэмэгдүүлсэн төлбөрийн хэмжээгээр тооцож аж ахуй нэгж байгууллагыг газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэдэг үндэслэлээр зөрчил гаргасанд тооцох боломжгүй гэж үзэж байна. Ямар хэмжээгээр газрын төлбөрийг хууль тогтоомжийн дагуу төлөх нь тодорхойгүй байгаа. Захиргааны байгууллагын хууль зөрчсөн үйлдэл, түүнийгээ цаг тухай бүр засаж залруулаагүй үйл явцаас шалтгаалж иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хэдий хэмжээний газрын төлбөр төлөх нь тодорхойгүй, тодорхой бус байдалтай байсан. Газрын төлбөрийг хүчингүй захиргааны актад үндэслэн нэхэмжлэх хууль бус үйл ажиллагааг эцэслэх зорилгоор хууль ёсны эрх ашгаа хамгаалан шүүхэд маргаж байсан, мөн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр тодорхойгүй байдлаас үүдэн газрын төлбөр төлөх асуудал удаашралтай байсан. Бидний зүгээс хуулийн дагуу газрын төлбөрийн хэмжээг тооцвол манай компанийн төлсөн төлбөр нь гэрээгээр тохирсон газрын төлбөрийн хэмжээнээс илүү гарахаар байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-д газрын төлбөр төлөхтэй холбоотой үүргийг газар ашиглах тухай гэрээнд тусгахаар хуульчилсан байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь өмнө дурдсанчлан жилдээ 52,800,000 төгрөгөөр тогтоосон байдаг. Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасан.

Мөн хуулийн 7.1.1-д хязгаарлалт тогтоон өсгөж бууруулж болохоор зохицуулалт байгаа. Энэ итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг хязгаар итгэлцүүрийн тоон утгыг сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно гэж заасны дагуу газар ашиглаж буй хуулийн этгээд нь газар ашиглах гэрээнд тусгасан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүчин төгөлдөр тогтоолоор тооцсон хэмжээгээр газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээхээр байгаа. Иймээс газрын төлбөрийг төлөхийн тулд газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулах, ингэхдээ хүчин төгөлдөр тогтоолын дагуу гэрээ байгуулахаар холбогдох газарт удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Монгол Улсын хэмжээнд 2012 оноос 2020 онд газар ашиглах гэрээнд тусгаж газрын төлбөрийг тооцох хүчин төгөлдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол батлагдаагүй талаар тухай бүр амаар хариу тайлбар өгдөг байсан. Мөн Б газрын хамгаалалтын захиргааны албан бичигт ч гэсэн энэ талаар дурдсан байдаг. Учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоол, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны А******* дүгээр тогтоолууд хүчингүй болсон талаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоол гарсан байдаг. Уг тогтоолыг ч гэсэн тухайн захиргааны байгууллага нь өөрөө 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 38 дугаар тогтоолоороо хүчингүй болгосон зэрэг хуулиар эрх хэмжээ олгосон захиргааны байгууллагын хариуцлагагүй байдлаас шалтгаалж өдийг хүртэл газрын төлбөрийн асуудлаа тодорхой болгож эцэслэн шийдвэрлэгдээгүй нөхцөл байдал байна. Иймд газрын төлбөрийг хуулийн дагуу төлөх асуудлыг төрийн захиргааны байгууллага өөрөө шийдвэрлэж эцэслээгүй атлаа газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гэрээнд заасан үүргээ зөрчсөн гэж байгаа нь үндэслэлгүй.

Хоёрдугаар асуудал буюу Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан газар ашиглалтын байдлын тухайд З******* ХХК-ийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглалтын эрхийг нь дуусгавар болгосон байдаг. З******* ХХК нь 1996 онд аялал жуулчлал, амралтын зориулалт бүхий барилга байгууламжийг 12 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Түүнээс хойш 2008 онд цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар төсөл хэрэгжүүлэхэд байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ төлөвлөгөөг боловсруулан холбогдох эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулж Байгаль орчны сайдын 2008 оны дугаар тушаалаар дээрх объектуудын эдэлбэр газрын хүрээнд нийт 20 га газрыг ашиглах эрхийн гэрчилгээгээр авч холбогдох гэрээг байгуулж өнөөг хүртэл зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Тус газар нь Б газарт байрладаг учир зуны улиралд амралтын байруудын өөрийн болон хамтрагч байгууллагын ажилчдыг амраах зорилгоор, мөн тодорхой хугацаанд тэмдэглэлт үйл ажиллагаа аялал жуулчлалыг зохион байгуулах зэргээр ашигласаар ирсэн. Барилга байгууламжийн ашиглалтын дэд бүтцийн инженерийн шугам сүлжээний дутагдалтай байдлаас шалтгаалж тухайн газрыг жилийн 4 улиралдаа бүтэн ашиглах боломжгүй ийм нөхцөлд байгаа. Өөрөөр хэлбэл, дулааны улиралд буюу богино цаг хугацаанд л зориулалтын дагуу ашигладаг ийм объектууд байрладаг газар юм. Мөн байгууллагын зүгээс дотоодын аялал жуулчлал болон гадаадаас ирэх жуулчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 2012 оноос эхлэн тус газраа үндэсний хэв шинжтэй аялал жуулчлалын хөтөлбөр зохион байгуулж, үйл ажиллагаа явуулах зорилгоор төслийн саналуудыг боловсруулж хамтран ажиллах хувь хүн хуулийн этгээдүүдэд санал тавих, дэд бүтцийн асуудлыг нь хамтдаа шийдвэрлэх зорилгоор эргэн тойрныхоо байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж цахилгаан дулаан шугам сүлжээний ажлууд хийгээд явж байгаа. Гэтэл 2015 оноос Монголын эдийн засаг хумигдаж санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой дорвитой үйл ажиллагаа явуулж, шинэ төсөл, шинэ бүтээн байгуулалтыг хийх боломжгүй нөхцөлтэй байсан. Мөн энэ нөхцөл байдлууд үргэлжлээд 2020 оноос эхлэн дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж хилийн гадна болон дотооддоо хөл хорио тогтоосноос шалтгаалж аялал жуулчлалын салбар тэр чигтээ зогсолт хийсэн нөхцөл байдалтай өдийг хүрсэн байгаа.

Өөрөөр хэлбэл, бид сайжруулалт хийж шинэ бүтээн байгуулалтууд хийгээгүй ч гэсэндээ анх өмч хувьчлалаар худалдаж авсан бүтээн байгуулалтын хүрээнд зориулалтын дагуу ашиглаж байгаа, зуны улиралдаа эдэлбэр газрыг аялал жуулчлалын зориулалтын дагуу ашигласаар ирсэн. Тиймээс З******* ХХК нь өөрийн эзэмшилд байгаа газраа анх авсан зориулалтаас нь өөр байдлаар ашиглаагүй, зохих түвшинд ашиглаж ирсэн. Үүнийг харгалзаж төрийн байгууллагууд удаа дараа газар ашиглах эрхийг маань сунгасаар ирсэн. Түүнээс хойш ашиглалтын нөхцөл байдалтай холбогдуулан анх авснаасаа хойш ямар нэг ашиглалтын нөхцөл байдлыг нь дордуулан ашиглаагүй тийм нөхцөл байдлууд бий болоогүй байгаа. Тийм учраас 4 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхийн дуусгавар болгож байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байгаа. Ашиглалтын үйл явцтай холбоотой нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд нотлох баримтаар хүргүүлсэн байгаа.

Мөн З******* ХХК-ийн газар ашиглах эрхийг 2018, 2021 онуудад хүчингүй болгосон ба эдгээр захиргааны актуудыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэж байгаа. Учир нь энэ захиргааны актууд гарахаас өмнө тухайн газар ашиглалттай холбоотой асуудлаар нэхэмжлэгч талд ямар нэг мэдэгдэл хүргүүлж байгаагүй, ямар нэг тайлбар авалгүйгээр шууд захиргааны актуудыг гаргасан байдаг. 2018 оны захиргааны актыг гарснаас нь хойш мэдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас нотлох баримтууд ирэх үед газрыг цуцалсан шийдвэрийг нь мэдсэн. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагууд нь аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль тогтоомжийн дагуу гаргах ёстой. Тэр дундаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан захиргаан байгууллага болохын хувьд аливаа шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гаргах ажиллагаандаа хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох чиг үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд, яамнаас ирүүлсэн тайлбараас харахад бодит нөхцөл байдлыг шалган судлаагүй зөвхөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/5988 тоот албан бичиг болон Б газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 360 тоот албан бичгүүдэд тулгуурлан шууд захиргааны актыг гаргасан байдаг. Тус үндэслэл болгосон албан бичгүүдийг гаргасан байгууллагууд ч гэсэн Захиргааны ерөнхий хуулийг баримтлан бодит нөхцөл байдлыг тодорхойлоогүй, яаманд ирүүлсэн баримт бичигтээ энэ талаар дурдаагүй байдаг. Аливаа бодит нотлох баримтгүйгээр нэг байгууллагын гаргасан санал дээр тулгуурлаж шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хууль тогтоомж зөрчсөн томоохон үйл баримт болно. Тодорхой нотлох баримтуудад тулгуурлан шийдвэр гаргах үндэслэл бүрдсэн бол Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж тухайн захиргааны байгууллагын шийдвэрээр хууль ёсны, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар болон санал гаргах боломжийг олгох үүрэгтэй байсан. Гэтэл 2018 оны шийдвэртэй холбогдуулан ямар ч сонсох ажиллагаа хийгдээгүй. Мөн тухайн шийдвэрийг баталсны дараа ч гэсэн эрх ашгийг нь хөндөж байгаа компанид танилцуулаагүй байдаг. Мөн 2021 оны шийдвэртэй холбогдуулан З******* ХХК-д албан бичиг хүргүүлж сонсох ажиллагаа явуулах гэж орсон гэдэг боловч тэр нь хаана хэзээ хүргэгдсэн нь тодорхойгүй байдаг.

Сонсох ажиллагаа явуулсан цаг хугацаа нь Монгол Улсад ковид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад тэг зогсолт хийж байсан цаг хугацаанд гаргасан шийдвэр байдаг. Тэр хугацаанд ямар ч сонсох ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Тийм учраас Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага хууль тогтоомжоор заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, сонсох ажиллагаа явуулж, хууль ёсны, эрх ашигт хөндөгдөж байгаа этгээдэд өөрийн эрх ашгаа хамгаалж хариу тайлбар гаргах ийм боломжоор хангаагүй шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн, мөн үндэслэж буй заалтууд нь ч гэсэн өөрөө бодит нөхцөл байдалтай таарахгүй ийм нөхцөл байдалтай байгаа учраас хууль зөрчиж гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны дугаар тушаал, 2021 оны А/ дугаар тушаалыг хүчингүй болгуулах, мөн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад З******* ХХК-ийн эзэмшил газар дээр гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон байдаг. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оноос эхэлсэн байхад тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд хариуцагч талаас гуравдагч этгээдэд олгосон зүйл байхгүй, эрх нь хөндөгдөж байгаа зүйл байхгүй гэдэг зүйлийг шүүх хуралдааны явцад тайлбарласан байдаг. Нэг этгээдэд олгож байгаа, тэрийгээ хүчингүй болгочихсон гэдэг зүйлийг ярьж явж байсан. Гэтэл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад давж заалдах шатны шүүхээс буцаж ирэх явцад буюу аль хэдийн 2021 оны 10 дүгээр сарын 19-ний өдөр З******* ХХК-ийн эзэмшлийн газарт шинэ этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосон байдаг. Энэ нь өөрөө захиргааны байгууллага энэ газартай холбоотой эрх ашиг нь хөндөгдөж байгаа нөхцөл байдлуудыг нь мэдсээр байж гуравдагч этгээдэд гэрчилгээг шинээр олгосон нь өөрөө хууль зөрчиж байгаа үйлдэл гэж бодож байна. Тийм учраас Э ХХК-д газар ашиглах эрх олгосон 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/3 тоот тушаалын гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газрын ашиглах эрхийг хүчингүй болгох гэхээсээ илүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр байгаа нэхэмжлэгч компанид эзэмшиж ашиглаж байгаа 20 га газар өөрөө 531 тоот буюу 5 га 532 тоот буюу 15 га ийм хоёр 2 хэмжээтэйгээр 2 газар ашиглах эрхийн гэрчилгээтэй. Гэтэл маргаан бүхий захиргааны акт буюу 2018 оны актаар 9 га газрын ашиглах эрхийг цуцалж байна гэдэг юм. Гэтэл 9 га газар нь өөрөө дангаараа байхгүй 15 га газрын гэрчилгээнд зургаа нэмэх нь 9 га буюу 2 нэгж талбар байгаа. Гэтэл газар ашиглах эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгох эсвэл үлдсэн хэсгийг нь яах юм бэ гэдэг асуудал ерөөсөө тодорхойгүй. 2021 онд болохоор шууд 11 га газраар цуцалж байна гэдэг юм. 11 га газраар гэрчилгээ олгосон нэг ч гэрчилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл 531, 532 гэдэг гэрчилгээ өөрөө 5 га болон 15 га гэсэн 2 хэмжээтэй, 15 га газарт зургаа болон 9 гэсэн 2 нэгж талбартай ийм газрууд байгаа. Тэгэхээр захиргааны акт өөрөө гарахдаа анхнаасаа яг аль гэрчилгээг хүчингүй болгоод байгаа юм бэ, 531-ийг хүчингүй болгоод байгаа юм уу? 2021 оны захирамжаар 512 тоот газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоод байгаа юм уу гэдэг нь өөрөө тодорхойгүй байдаг. Тэгэхээр энэ нь өөрөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалттай зөрчилдөж байна гэж харагдаж байна. 2 дахь асуудал бол газрын төлбөрийн асуудал яригдаж байна. Газрын төлбөр нь Газрын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын төлбөрийн хэмжээ төлөх хугацааг гэрээгээр заадаг. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 7.1, 34.6, .3 гэсэн зохицуулалтууд Газрын төлбөрийн тухай хуулийн 3.1, 4 дүгээр зүйлд заасан зохицуулалтууд байдаг. Улмаар энэ зохицуулалт өөрөө газар ашиглах гэрээ гэдэг нь газрын төлбөрийг тогтоох газрын төлбөр төлөх үндсэн эрх зүйн эх сурвалж бог. Гэтэл энэ заалт 2019 оны 11 сарын 13-нд өөрчлөлт ороод энэ өөрчлөлт өөрөө 2020 оны 01 сарын 01-нээс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн. Өөрчлөлт бол өөрөө хуульд заасны дагуу гэдэг агуулгаар өөрчлөлт орсон. Тэгэхээр 2018 онд газрын төлбөр төлөөгүй гэж хүчингүй болгоод байгаа үйлдлийг харах юм бол захиргаа өөрсдөө газартаа гуравласан гэрээгээ байгуулъя гэхээр гуравласан гэрээгээ байгуулдаггүй. Тодорхой яг гуравласан гэрээ байгуулаад төлбөрийнхөө хэмжээг талууд харилцан тохиролцож тогтоогоогүй төлбөр төлөх хугацааг тогтоогоогүй атлаа газрын төлбөрийг төлөөгүй байна гэж газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь Газрын тухай хуулийнхаа үндсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч компанийн хувьд үүсэж байгаа нэг онцлог бол өөрсдөө тухайн үед 1995 оны байдлаар Монгол Улсын өмч хувьчлал явагдах үед тухайн үслэг эдлэлийн сангийн аж ахуйн өмч хувьчлалаар тус үеийн ханшаар 50 сая төгрөгөөр худалдаж авсан үлдэгдэл 12 сая төгрөгийг нь хугацаагаар тохиролцоод төлөөд явсан. 11 объект бүхий сангийн аж аж ахуйн өмчлөгч нь болсон байдаг юм. Тус газраа аялал жуулчлалын зориулалтаар нь ашиглах зорилгоор 2008 онд газар ашиглах хүсэлтийг 20 га газраар тооцож яаманд хүсэлтээ гаргаад 2008 оноос хойш 20 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа.

2021 оны маргаан бүхий А/ дүгээр тушаалыг шүүх судлахад ЭЦГ-ын бичгийг үндэслэж байна гэсэн тайлбарыг анхнаасаа хэлж явдаг. Нотлох баримт шинжлэн судлахад гарч ирлээ. Цагдаа юу гэж хэлээд байдаг вэ гэхээр тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй барилга байгууламж бариагүй ААН-ийн жагсаалт гэдэг дээр оруулж ирээд байдаг. Гэтэл хариуцагчийн тайлбар юу гэдэг вэ гэхээр та нар отог бууцны зориулалтаар л ашиглах ёстой өөр юм нэмж барьж болохгүй гэдэг зүйл байдаг. Газар ашиглах 2018 оны гэрээн дээр ч гэсэн нэмж барилга байгууламж барьж болохгүй гэсэн заалттай. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ ААН-ийн хувьд байгаа үндсэн объектууд 11 объект нэмэх нь 2 энэ үндсэн объектуудаа засан сайжруулалт хийгээд зуны улиралд гэр болон түр сууц барьж байгаад жуулчдыг болон дотоодын хүмүүсээ хүлээж авдаг. Өвлийн улиралд халаалт байхгүй учраас жуулчид хүлээж авдаггүй ийм асуудал байсан.

2021 оны захирамжтай холбоотойгоор тухайн цаг хугацааны нөхцөл байдлыг судлаад үзэхээр хөл хориотой байсан үеийн нөхцөл байдлууд байдаг. Бид нарт мэдэгдэл хүргүүлсэн гэдэг албан бичгийг харахад 2020 оны 11 сарын 24-ний өдрийн албан бичиг байдаг. Хавтаст хэргийн 87 дугаар талд авагдсан гэтэл яг энэ өдөр нь ЗГ-ын 2020 оны 11 сарын 11-ний 178 дугаар тушаалаар 2020 оны 12 сарын 1-ний өдөр хүртэл бүх нийтийн хөл хорио тогтоочихсон байсан энэ яг цаг үеийн мэдэгдэл байх жишээтэй. Тэгэхээр энэ өөрөө угаасаа хүргэгдээгүй байдаг юм. 2018 оны тушаалд яг үнэндээ хариуцагч ч гаргаж өгөөгүй л дээ. Энийг газрын албанаас тайлбар өгөхтэйгөө зэрэгцээд 2018 онд 9 га газар нь хүчингүй болчихсон юм байна тийм учраас 11 га газарт бид төлбөр нэхэмжилсэн байна гэсэн агуулгатай тайлбар ирэх үед бид 2018 оны захирамжийг мэдээд тэр агуулгаараа бид нар маргаж эхэлсэн. Үндсэндээ өмчлөгч этгээд өөрөө тухайн өмчлөлийн эд хөрөнгөө зориулалтынх нь дагуу ашиглах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломж алдагдсан байна, хоёрдугаарт объектуудыг хэрхэх вэ гэдгийг тухайн захиргааны байгууллага өөрөө шийдвэр гаргахдаа шийдэх ёстой газар эзэмшигч ашиглагчтай ярилцах ёстой нэг талын цагдаагийн бичиг ирсэн гэдгээр шууд хүчингүй болгож болохгүй.

Захиргааны акт өөрөө зорилгодоо нийцэж байх ёстой өөрөөр хэлбэл хуулиараа отог буудал түр амрах зориулалтаар та нар барилга байгууламж барихыг зөвшөөрнө өөр бусдаар зөвшөөрөхгүй шүү гэчхээд одоо болохоор барилга байгууламж бариагүй байна гэдэг асуудал яриад байгаа нь нэг талдаа зорилгодоо нийцээгүй байна хоёрдугаарт захиргааны 2 акт аль аль гэрчилгээг хүчингүй болгоод байгаа юм бэ гэдэг нь өөрөө тодорхойгүй байна. Энэ талаар өмнөх шүүх хуралд хариуцагчаас тодруулж байсан. Тодорхой хариу өгөөгүй.

Гуравдагч этгээдэд газар давхцуулан олгосон асуудал дээр Газрын тухай хуулиар эрх бүхий этгээдийн эрх нь зөрчигдөөд маргаж байгаа тохи аливаа этгээдэд шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй гэдэг заалт өөрөө Газрын тухай хууль дээр байгаа. Тэгэхээр энэ газрын хуулийг зөрчөөд гуравдагч этгээдэд газар олгочхоод байгаа учраас энэ захиргааны актыг хүчингүй болгох ёстой гэсэн хууль зүйн дүгнэлт саналыг гаргаж байна гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: З******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаал болон 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ дүгээр тушаалын З******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. З******* ХХК-ийн ашиглах эрхтэй 9 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж, мөн Б газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгийг удирдлага болгон болгосон.

БОАЖ-н сайд Б газарт газар ашиглах эрхийг авсан боловч газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Тус компани нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй гэдэг нь Б газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 455 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байсан. Б газрын хамгаалалтын захиргаа нь Байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохи холбогдох арга хэмжээг авах, газар ашиглагч нарын үйл ажиллагаанд өдөр тутмын хяналт тавих, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг хангах, тайлагнах уг тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах боломжтой болон боломжгүй мөн газар ашиглах эрхийг дуусгавар болгох иргэн, хуулийн этгээдийн талаар санал, дүгнэлтийг яаманд ирүүлэх зэрэг ажлыг хариуцан гүйцэтгэдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм.

Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04, 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан. Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаалыг Б газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 тоотоор нэхэмжлэгч компанид мэдэгдсэн болно.

Жич: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А дүгээр тушаалаар З******* ХХК-ийн 9 га талбайг цуцалсан ба тус газар дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Газар ашиглах эрх олгох тухай А/3 дугаар тушаалаар Э ХХК-д 2 га газар ашиглах эрх олгосон байна.

Хоёр. З******* ХХК-ийн ашиглах эрх авсан 5 болон 6 га газрыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах, мөн Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .3.1-д ..газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх..., .3.3-т .. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., 40.1.6-д ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болон Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Б газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.

Хариуцагч захиргааны байгууллага нь Тусгай хамгаалалттай Дархан цаазат газар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д ...аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах ... гэж заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог.

Гэтэл З******* ХХК-д Б газрын Төрхурхын аманд 11.1 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 11.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1, 12.5, 12.11 дэх заалтыг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Б газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11u-3/5988 тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга байгууламж бариагүй иргэд, аж ахуйн нэгжийн судалгаа, Б газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 тоот албан бичгээр газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд нь нотлогдож байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дүгээр тушаалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж гаргасан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/ дугаар тушаалууд хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар, үндэслэл:

4.1. Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: З******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд манай Э ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн ба тухайн хэрэгтэй холбогдуулан доорх тайлбарыг гаргаж байна.

Э ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/5 дугаартай тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Богдхан уулын Дархан цаазат газрын Төр хурхын аманд 20227 м.кв талбай бүхий газрыг аялал жуулчлал-ын зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглахаар зөвшөөрөл олгогдож 0211950 дугаартай гэрчилгээг /хавсралтын хамт/ гаргуулан авсан. Манай компани уг газарт дотоод гадаадын аялагч, жуулчид түр буудаллах, отоглох зориулалтаар аялал жуулчлалын бааз байгуулан ажиллахаар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2021 оны эхний хагас жилээс эхлэн тус тус хүсэлт гарган зохих шийдвэрүүдийг гаргуулан авсан билээ.

Одоо газарт ашиглалтын үйл ажиллагааг явуулахаар Б газрын хамгаалалтын захиргаа, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээг байгуулан ажиллахаар гэрээг батлуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлээд байна. Манай компанийг тухайн газарт газар ашиглах зөвшөөрөл хүсэн төрийн холбогдох байгууллагуудад хандах үед тухайн байршилд хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байгаагүй, энэ талаар холбогдох төрийн байгууллагын мэдээллийн санд ямар нэгэн мэдээлэл байхгүй байсан ба эрх бүхий байгууллага албан тушаалтнаас тухайн газарт үйл ажиллагаа явуулж ашиглах бүрэн боломжтой гэж үзэж холбогдох зөвшөөрлийг шат шатандаа гаргаж өгсөн. Бидний зүгээс тухайн байршилд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө гаргаж эдийн засгийн тооцооллыг хийлгэж, төслийг Аялал жуулчлалын баазын төслийг боловсруулан хөрөнгө оруулалт татах, байгаль орчны төлөв байдлын болон ерөнхий нарийвчилсан үнэлгээг гаргуулан ажиллаж байна. Цаашид харъяа дүүрэг, түүяйй Засаг дарга болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтарсан Цравласан гэрээ байгуулагдмагц төслийг хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Иймд бидний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хууль тогтоомжийн хүрээнд тухай газраа ашиглаж боломж бололцоогоор хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт:

5.1. Иргэдийн төлөөлөгч Д.Маас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: 2015 оноос төлбөр төлөөгүй З******* ХХК-ийн газрын эрхийг цуцлах үндэслэлтэй гэж үзэх байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын тушаал, Эрүүгийн Цагдаагийн газрын албан бичиг, Богдхан уулын хамгаалалтын захиргааны бичгийг үндэслэлтэй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргана уу, 2-оос дээш жил ашиглаагүй иргэдээс хурааж авдагтай ижил төвшинд асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. З******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/ дүгээр тушаалуудын тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, ... газар ашиглах гурвалсан гэрээнд өөрчлөлт ороогүй, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоосон өндөр төлбөрийг төлөхийг шаардсаныг аж ахуйн нэгжүүд эс зөвшөөрч шүүхэд маргаан үүссэн байсан, мөн бид газрыг улирлын чанартай ашигладаг, манай үл хөдлөх хөрөнгүүд байгааг харгалзалгүй газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Б газрын Т*******ын аманд байрлах З******* ХХК-ийн ашиглалтад олгогдсон нийт 20 га газраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А дүгээр тушаалаар 8,99 га газрын, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/ тоот тушаалаар 11.1 га газрын ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэжээ.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

4.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2 тоот тушаалаар Б газрын Т*******ын аманд 20га газрыг З******* ХХК-д таван жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн,

4.2. Тус яамны Улсын тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 609 дугаартай гэрчилгээг олгож, хавсралтад А/9га/, Б/6га/, В/5га/ талбайнуудын солбицлыг тэмдэглэсэн(1хх-50 дахь талын ард),

4.3. Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 2008 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан дугаар бичигдээгүй гэрээнд газрын хэмжээг 20 га, тухайн газар ашигласны жилийн төлбөрт 52,800,000 төгрөгийг улирал бүр бүтнээр төлөхөөр, мөн өдрийн 2/58 дугаартай гэрээнд 5га газрын ашиглалтын жилийн төлбөрт 13,200,000 төгрөгийг төлөхөөр тогтоосон(1хх-12, 232-237 дахь талд),

4.4. Б хамгаалалтын захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 68 дугаартай албан бичигт ... тус газрын архивын мэдээллийн санд З******* ХХК-тай гурвалсан гэрээ байгуулсан талаарх баримт байхгүй гэсэн,

4.5. З******* ХХК-иас 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллага хүлээн авч, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2 дугаартай гэрчилгээг 5 га талбайтай гэж, 20 дугаартай гэрчилгээг нийт 15 га талбайтайгаар олгож 20 тоот гэрчилгээний хавсралтад талбайн хэмжээг А/9га/, Б/6га/, гэж ашиглалтын хугацааг 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэж тус тус тэмдэглэсэн,

4.5. Мөн дээрх 5 га газрыг ашиглагчаас 2015 оны 09 дүгээр сарын -ны өдөр гаргасан Хамгаалалтын зурвас тогтоолгох, гэрээ байгуулах тухай хүсэлт нь мөн сарын 17-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал/хуучин нэрээр/-ын яамны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдсэн (1хх-67 дахь талын ард),

4.6. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн мэдэгдлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн тайланд З******* ХХК-ийн ашиглалтын 499 мкв талбайтай газрыг 2018 оны А дүгээр тушаалаар 8,99 га талбайг цуцалсан, ойн хамгаалалтын бүсэд орсон, зориулалт тодорхойгүй гэж, 59964 мкв талбайг хамгаалалтын бүсэд өртөөгүй, үл хөдлөх хөрөнгөгүй, хашаатай гэж тус тус тэмдэглэсэн (2хх, 7-11 дэх талд) үйл баримтууд тогтоогдов.

5. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/3 дугаар тушаалаар Э ХХК-д 20227 мкв газрыг ашиглуулахаар олгосон байх ба энэхүү газар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын 9 га газартай давхцалтай болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн агаар сансрын зураг (2хх, 239 дэх талд)-т тусгагдсанаар тогтоогдов.

6. Түүнчлэн З******* ХХК-ийн захирал Дашдаваагийн Ганбаярын өмчлөлийн амралтын байрны зориулалттай, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2, Ү-220*******, амралтын болон ажилчдын сууцны зориулалттай Ү-22040*******, Ү-22040*******, уурын зуухны зориулалттай Ү-220404 дугаартай эд хөрөнгүүд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын 5 га болон 6 га газруудад байрлаж байгаа нь

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн агаар сансрын зураг (2хх, 214 дэх талд),

6.2. Шүүхээс хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл,

6.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023/14 тоот дүгнэлтийг гаргасан шинжээчээс 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан тайлбар, хавсралт зурагт ... хавтаст хэрэгт авагдсан Геокад ХХК-ийн 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үйлдсэн кадастрын зургийн солбицлын утгыг ажлын хэсгийн хэмжсэн барилга болон 1333******* дугаар бүхий 59965 мкв давхцуулсан зураг (3хх, 171 дэх талд)-т тусгагдсанаар тус тус тогтоогдож байна.

7. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно гэж заажээ.

8. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохи газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулжээ.

9. Хуулийн этгээдэд нэгэнт өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохи хариуцагч захиргааны байгууллага нь хуулийн дээрх зохицуулалтад урьдчилан тодорхойлогдсон нөхцөлүүд бүрдсэн эсэхийг бүрэн шалгаж тогтоохын зэрэгцээ хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирх сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт гаргах тохи Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулж, хуулийн этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох үүрэгтэй байна.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дүгээр тушаалыг гаргахдаа хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... бодит нөхцөл байдалд тохирсон байх, 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохи тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах гэж заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцэхгүй байна. Тодруулбал,

10.1. Дээрх 4.6 дахь хэсэгт дурьдсан хариуцагч байгууллагаас хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хавсралтад нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашиглалтын 6га/59964 мкв/ газарт үл хөдлөх хөрөнгө байхгүй, хашаатай гэж тэмдэглэсэн боловч энэ нь бодит байдал дээр зөрүүтэй байна.

10.2. Өөрөөр хэлбэл, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас томилогдсон шинжээчийн 2023/14 тоот дүгнэлтэд ...Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн мэдээлэлтэй хэмжилтийн үр дүнг давхцуулан үзэхэд З******* ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 1333******* дугаар бүхий 59,965 мкв талбайтай газартай 1056 мкв, барилгын 40 мкв талбайгаар давхцаж байна, ...184 мкв талбайтай байшин нэгж талбарын 1333******* дугаартай газарт хамаарахгүй, 1056 мкв талбайтай байшингийн 40 мкв талбай нь өөрийн эзэмшлийн газарт байрлаж байна, ... хашаа 41 м урттай, хашаанд 1333******* дугаартай газрын 31225 мкв талбай хамаарч байна (3хх, 137-138 дахь талд) гэсэн боловч энэ нь нэхэмжлэгчид анх олгосон газар бус дээрх 6 га газрын мэдээллийг кадастрын мэдээллийн санд зөрүүтэй тэмдэглэснээс үүдэлтэй болохыг шинжээч тайлбарлажээ(дээрх 6.3 дахь хэсэг).

10.3. З******* ХХК-ийн ашиглалтын Б талбай буюу 5 га газарт бусад үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж байгаа тухайд хариуцагч маргаагүй.

10.4. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг 1996 онд Үслэг ангийн сангийн аж ахуй-н үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор худалдаж авсан байх тул өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүд байрлаж буй газрыг ашиглалтгүй гэж үзэх боломжгүй.

10.5. Хариуцагчаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09/8207 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захиргааны акт гарах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдэл хүргүүлсэн, мөн яамны [email protected] хаягаар мэдээлсэн тул мэдэгдэх сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарлах боловч дээрх 09/8207 тоот албан бичгийг нэхэмжлэгч гардаж аваагүй болох нь Монгол шуудан ХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 09/695 тоот албан бичигт ... утас холбогдохгүй, хаяг тодорхойгүй шалтгаанаар буцаасан гэснээр тогтоогдов.

10.6. Түүнчлэн маргаан бүхий А/ дүгээр тушаалаар нийт 170 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байх боловч тухайн иргэн, аж ахуйн нэгжүүдийн ашиглаж буй газрын хэмжээ болон байршил, түүнчлэн төлбөрийн болон бусад нөхцөлүүд бүгд өөр өөр байх тул хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар сонсох ажиллагаа явуулах үндэслэлгүй, харин 27.2.1-т заасанчлан мэдэгдлийг этгээд тус бүрт шууд хүргүүлэх замаар сонсох ажиллагааг явуулах үүрэгтэй байжээ.

10.7. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дүгээр тушаалаар нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг цуцлахдаа Б газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн санал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 11И-3/5988 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлсэн мэдэгдлийг үндэслэл болгосон байх боловч эдгээр нь санал болоод зөвлөмжийн шинжтэй баримтууд байх тул хариуцагч захиргааны байгууллагаас хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд иргэдийн төлөөлөгчийн Эрүүгийн Цагдаагийн газрын албан бичиг, Богдхан уулын хамгаалалтын захиргааны бичгийг үндэслэлтэй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргана уу гэх агуулгатай дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй байна.

10.8. Харин нэхэмжлэгч хуулийн этгээд нь 20 тоот газар ашиглах гэрчилгээ бүхий 9 га талбайдаа аливаа үл хөдлөх хөрөнгө бариагүй, хашаалаагүй байна.

11. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно гэж заасан.

12. З******* ХХК нь 2008 онд газар ашиглах гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулсан байх ба хариуцагчаас 2015 онд хугацааг сунгаж 2, 20 тоот гэрчилгээнүүдийг олгосон хэдий ч газар ашиглах гэрээг шинэчлэн байгуулсан талаарх баримтыг хэргийн оролцогчдын хэн алинаас гаргаж ирүүлсэнгүй.

13. Гэвч Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хувь хэмжээгээр газрын төлбөрийн тооцож нэхэмжилж байсан байх ба тус албаны 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн 13/225 тоот албан бичигт ... З******* ХХК-ийн газрын төлбөр нь 2019 оны дуустал 110,100 мкв талбайтайгаар бодогдож байсан, 2020 оноос 2 тусдаа нэгж талбар/133*******, 1333*******/ болж бүртгэгдсэн, ... 133******* дугаар бүхий 49980 мкв газарт нэхэмжлэх үүссэн бөгөөд 1333******* нэгж талбарын дугаар бүхий 59965 мкв газар нь тухайн жилүүдэд дутуу мэдээлэлтэй байсан тул нэхэмжлэх үүсгэгдээгүй (2хх, 78- дэх талд) гээд 2022 оны 02 дугаар сарын 14-ны байдлаар 554,400,000.00 мянган төгрөгийг газрын төлбөрт төлсөн, 654,714,633.00 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэжээ.

14. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, З******* ХХК нь 2018 оныг дуусталх хугацаанд газрын төлбөрт багагүй хэмжээний төлбөрийг төлсөн байхын зэрэгцээ тухайн 20 тоот гэрчилгээ бүхий 5 болон 6га газрууддаа 2021 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, мөн тухайн газрууд дээр үл хөдлөх хөрөнгүүдтэй буюу газраа ашиглаагүй гэж үзэхээргүй, түүнчлэн 59965 мкв(6га) газарт өнөөдрийг хүртэл төлбөрийн нэхэмжлэх үүсээгүй, хариуцагчаас маргаан бүхий А/ дугаартай тушаалыг гаргахдаа газар ашиглагчид урьдчилан мэдэгдэж, газрын төлбөрөө нөхөн төлөх боломжтой эсэхийг тодруулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

15. Харин нэхэмжлэгч нь ашиглалтын 2 тоот гэрчилгээ бүхий 9(8,99) га газартаа 2021 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн, хариуцагчаас маргаан бүхий А дүгээр тушаалыг гаргахдаа хуульд заасан журмын дагуу мэдэгдэх сонсгох ажиллагааг хийгээгүй байх боловч нэхэмжлэгч нь тухайн газрыг ашигласан гэж үзэхээргүй, аливаа барилга байгууламж, зураг төсөл байхгүй, түүнчлэн тухайн газрын төлбөрт 2019 оноос хойш төлбөр төлөөгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан 3 жилийн хугацаанд энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй тул хариуцагчаас мэдэгдэх сонсгох ажиллагаа явагдсанаар нэхэмжлэгчийн хувьд өөрчлөгдөх нөхцөл байдал байхгүй гэж үзэхээр байна.

. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/3 дугаар тушаалаар тухайн газарт давхцуулан гуравдагч этгээд газар ашиглах эрх олгосон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ: гэж, 44.3.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс гэж, 47 дугаар зүйлийн 47.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ гэж тус тус заасны дагуу шинжээчийн зардал 931,126 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг хэргийн оролцогчдод хувь тэнцүүлэн хуваарилах нь зүйтэй байна.

18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын төлбөр тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хуулийн этгээдүүд эс зөвшөөрч маргаж байсан гэж тайлбарласан боловч З******* ХХК-ийн хувьд нэхэмжлэл гаргаж маргаагүй байх тул дээрх 10.6-д дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн энэхүү тайлбар болон иргэдийн төлөөлөгчийн ...иргэдээс хурааж авдагтай ижил төвшинд асуудлыг шийдэх... гэх агуулга бүхий дүгнэлтийг хүлээж авах боломжгүй юм.

19. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг тус тус тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/ дүгээр тушаалын З******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч хариуцагч тус бүрээс 465,563(дөрвөн зуун жаран таван мянга таван зуун жаран гурван) төгрөгийг гаргуулж төсөвт төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ

ШҮҮГЧ Л.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.ХАЛИУНА