Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0186/з |
Дугаар | 284 |
Огноо | 2018-06-25 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 284
“Х” ХХК-ийннэхэмжлэлтэй,
Гаалийн ерөнхий газрын Гаалийн улсын байцаагч
Д.Н, С.Э нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийнхяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Д.Мөнхтуяа
Нарийн бичгийндарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0266 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, Д.Баттулга,
Хариуцагч Д.Н, хариуцагч С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ нар.
Хариуцагч гаалийн улсын байцаагч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ нарынхяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153 дугааршийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 290 дугаар зүйлийн 290.2.12, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай /2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай /2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд заасныг тус тус баримтлан Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын тогтоосон 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Татвар нөхөн төлүүлэх тухай 12/15 дугаар актаар ногдуулсан төлбөрийн хэмжээг багасгаж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг 1.072.480.292,98 төгрөгөөр тогтоожшийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0266 дугаармагадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижшийдвэрлэсэнбайна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3.Хариуцагч Д.Н болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Номин-Эрдэнэ нар гомдолдоо: ... Хөтөл (Бэйсмент) ХХК-ийн 2013-2014 онуудад импортлосон бараа, тоног төхөөрөмжийг гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлсэн эсэх, гаалийн баталгаат барилгын талбай, түр горимын хэрэгжилтийг шалгахаар ГЕГ-ын даргын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20/15 тоот удирдамжаар ГУАБ Д.Н, ГУБ С.Э нарын бүрэлдэхүүнтэй ажилласан юм.
4. Хөтөл (Бэйзмент) ХХК нь 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хөтөлийн цемент шохой ТӨХК-тай цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээг Төрийн өмчийн хорооны даргаар батлуулсан байдаг.
5. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийн танилцуулгад хөрөнгө оруулалтад гаалийн болон НӨАТ-ыг төлөх тооцооллыг тусгажтөсөл хөтөлбөрт шалгарсан байдаг юм.
6. Хөтөл ХХК-д татвар нөхөн төлүүлэхээр тогтоосон гаалийн улсын байцаагчийн захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг нь давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодитой үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нь доорх хуулийн заалт, нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. Үүнд:
7. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д дараах төрлийн үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хамаарахгүй.
8. 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт тамхи согтууруулах ундааны үйлдвэрлэл,8.1.2-д төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа,8.1.3-д банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ,8.1.4 дэх заалтанд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах нь хуулийн этгээдийг хамруулахыг хориглосон заалт байхад давж заалдах шатны шүүхийн шүүгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргаж, улсын төсвийн орлогыг санаатайгаар бууруулж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болж байна.
9. Хөтөл ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээнд зохих тэмдэглэгээ хийлгээгүй аж ахуйн нэгж юм. Учир нь нэр бүхий компани цементийн шохой болох түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэдэг ба Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т зааснаар дурдсан хуулийн үйлчлэлд хамрагдахгүй этгээд болно.
10. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн заалтад 5.1.1-д контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1,5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн байна гэж хуульчилсаар байхад бодит байдлаас асар, зөрүүтэй дүгнэлтийг хийж байна.
11. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолууд нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6, 5 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаж, бүртгэлд бүртгэгдэн, хуулийн этгээдийн гэрчилгээнд зохих тэмдэглэгээ хийлгэсэн аж ахуйн нэгжийн импортоор оруулж ирэх барааг БТКУС-ийн кодоор ангилсан эрх зүйн баримт бичиг юм.
12. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа “жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон НӨАТ-аас тус тус чөлөөлсүгэй” гэснийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2011 оны 04 дүгээр сарын 06-ны 110, 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг баталсан нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болсноор зохицуулсан байна гэж шүүх дүгнэсэн нь татварын зохих хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах зохицуулалт хийснийг нийт импортын бараанд хамруулах мэтээр тайлбарлаж байгаа нь анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг давтсан асуудал болсон учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
13. Аж ахуйн нэгжийн эрхлэж байгаа үйлдвэрлэл, үйчилгээний чиглэлээс шалтгаалан ялгавартай байлгахаар доорх хуулиар зохицуулсан Үүнд:
14. 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлүүдэд хуулийн үйлчлэх хүрээг заасан байдаг.Тухайбал: 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтаар энэ хуульд заасан дэмжлэгт ашигтмалтмал ялган авах, олборлох түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулахүйл ажиллагаа хамаарахгүй.3.3 дахь заалтаар энэ хуульд заасан дэмжлэгт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн [2] 3.1.5-д заасан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хуулийн этгээд хамрагдахгүй гэсэн заалтууд нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн хамрах хүрээг давхархуульчилсан байхад буруугаар тайлбарлан шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.
15. Гаалийн баталгаат барилгын талбайн тооцоогоор 22.929.468,90 ам долларын барааг зарцуулж дууссан, төсөл хөтөлбөр хэрэгжиж, ашиглалтанд орсон тул барааг гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор бүрдүүлэлтийг хийж гаалийн бүрдүүлэлтийн 730 горимыг дуусгавар болгож, гаалийн татварт 1.689.135.074,00 төгрөг, нэмэгдсэн өртөгийн албан татварт 3.547.183.655,00 төгрөг нийт 5.236.318.729,00 төгрөгийн татварыг төлж барагдуулах төлбөрийн тооцоонууд хийгдээгүй байсан тул шалгалтаар холбогдох татварыг нөхөн төлж барагдуулахаар гаалийн улсын байцаагчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны 12/15 тоот төлбөрийн актыг тогтоосон нь хууль эрх зүйн хувьд аливаа зөрчилгүйг 3 удаагийн шүүх хуралдаанаар тогтоосон юм.
16. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн 2013 онд гаалийн баталгаат барилгын талбайд байршуулсан 8.380.26,82 ам доллар буюу 26.863.473.783,04 төгрөгийн тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нь Засгийн газрын тогтоолд заасан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад багтсан, БТКУС-ийн код тохирч байгаа нь нотлогдсон, энэ талаар талууд маргаагүй гэсэн шүүхийн дүгнэлт нь хамгийн их маргаантай асуудлыг маргаангүй мэт тайлбарлаж шийдвэрлэсэн нь алдаатай дүгнэлт болсныг нь гэрчилж байна. Үүнд:
17. Импортоор оруулсан барааны код Засгийн газрын тогтоолын жагсаалтад байгаа боловч ямар төрлийн үйл ажиллагаа эрхлэж байгаа байдлаас нь шалтгаалан Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг зааснаар “Х” ХХК-ийн эрхлэж байгаа үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай тохирч байгаа юм.
18. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8.1.4 дэх заалтанд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах нь хамруулахыг хориглож, хуульчилсан байхад заавал хөнгөлөлт чөлөөлөлтийн горимд хамруулах гэж хуулийн заалтыг зөрчиж шийдвэр гаргаж байгаа нь хуулийн утга агуулгыг алдагдуулж байна.
19. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Татвар ногдох зүйлд “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна” гэж заасан ба тухайн бараанд ногдох татвараас татвар төлөгчийг чөлөөлөхөес бус, татвар төлөгч хэн байхаас шалтгаалж Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуулиудыг ялгамжтай хэрэглэх боломжгүйн зэрэгцээ Гаалийн байгууллага нэхэмжлэгчийн 2010-2012 онд оруулж ирсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 403 горимоор бүрдүүлэлт хийснийг хүлээн зөвшөөрч байсан атлаа 2013-2014 онд оруулсан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 403 горимоор бүрдүүлэлт хийснийг хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй байна гэж буруу дүгнэсэн байна.
20. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн6.1-д Татвар ногдох зүйлд хамаарна гэсэн атлаа гаалийн бүрдүүлэлтийн 403 горимоор бүрдүүлэлт хийгдээгүймаргаантай байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг хууль зөрчсөн гэж дүгнэсэн нь зөрчилтэй дүгнэлт болсон байна.
21. 2012 онд 16,4 сая ам долларын буюу 21,5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн 403 горимоор бүрдүүлэлт хийж зохих татваруудаас чөлөөлсөн буруу үйл ажиллагаагааг залруулж 2013 онд 23,5 сая ам долларын буюу 34,6 тэрбум төгрөгийн бараа, тоног төхөөрөмжийг гаалийн баталгаат барилгын талбайн 730 горимоор бүрдүүлэлтийг хийж, ажил дууссаны дараа татвартай 454 горимоор бүрдүүлэлт хийхээр шийдвэрлэсэн нь урьдах алдаагаа залруулсан шийдвэр болсон юм.
22. Харин урьд гаргасан алдаатай зэрэгцүүлэн харьцуулж татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан нь зөв шийдвэрийг, буруу шийдвэртэй харьцуулдаг буруу жишиг болсон байна.
23. 2013 онд хилийн чандаас ирсэн гадаадын барааг гаалийн бүрдүүлэлтийн баталгаат барилгын талбайд оруулах гаалийн бүрдүүлэлтийн 730 горимоор 23.530.560,80 ам долларын барааг оруулснаас, 2014 онд баталгаат барилгын талбайд оруулсан бараанаас гаалийн баталгаат барилгын талбайгаас дотоодын хэрэглээнд зориулан гаалийн бүрдүүлэлтийн 454 горимоор 601.091,90 ам долларын бараанд бүрдүүлэлт хийж, 169.499.666,00 төгрөгийн гаалийн болон НӨАТ-ыг төлж барагдуулсан нь горимын шаардлага болон Засгийн газрын тогтоолд нийцсэн нотлох баримт байхад үнэлээгүй атлаа гаалийн гаргасан алдааг үнэлсэн нь хуулийн хэм хэмжээг баримтлаагүй хуулийг дээдлэх үндсэн зарчим алдагдсан байна.
24. Бусад зарим нотлох баримтуудын талаар: Үйлдвэрлэлийн өргөтгөл бүрэн хийгдэж ашиглалтанд орж гаалийн баталгаат барилгын талбайд байсан тоног төхөөрөмж зарцуулагдан дуусаж том хэмжээний барилга байгууламж, үйлдвэрийн хүчин чадал нэмэгдүүлсэн арга ажиллагаа болсны дараа татварыг ногдуулж төлүүлэхээр шийдвэрлэснийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2017/0568 дугаар шийдвэр зөв байсан юм.
25. “Х” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ-ийн тооцоогоор жилийн борлуулалтын орлого 26,1-104,1 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллахаар төсөвлөгдсөнийг Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5.1.1-д заасан 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой харьцуулахад 17,4- 70 дахин их хэмжээтэйгээр байх тооцоо гарч байгаа нь хуулийн заалтаас асар их зөрүүтэй шийдвэр гаргасныг харуулж байна.
26. Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн орны хувьд Монголын гаалийн байгууллагын мэргэжлийн баг шийдвэрээ хуулийн дагуу гаргаж төлбөрийн актыг баталгаажуулж, татварыг төлүүлэхээр гаргасан шийдвэрийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг баримтлан бодит бус дүгнэлт хийсэн байна.
27. Монгол Улсад үйлдвэрлэлийн ажиллагааг дэмжсэнээр хэд хэдэн цементийн үйлдвэрлэлүүд шинээр байгуулагдсаны жишээ нь Монполиментын компанийн Дорноговь аймгийн Өргөн суман дахь Монцементийн үйлдвэр, Монголын алт компанийн мөн Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь Хөх цавын цемент үйлдвэрүүд байгаа юм.Эдгээр үйлдвэрүүдийн импортоор оруулсан цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд гаалийн болон НӨАТ-ыг Засгийн газрынтогтоолуудын хавсралтын жагсаалтанд байгаа барааны БТУКС-ийн код тохирсон хэдий ч татварыг чөлөөлөөгүй нь Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль, Засгийн газрын тогтоолын дагуу хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдахгүй хуулийн этгээд гэж үзсэнтэй холбоотой юм.Энэ нь хуулийн бодит нотолгоо болж байна.
28. Энэ талаар үндсэн хуулинд Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг анхан шатны шүүх ноцтой зөрчиж гаргасан шийдвэрийг өөрчлөх боломж байсан боловч, давж заалдах шатны шүүх хэрэгжүүлсэнгүй.
29. Сангийн сайд Ч.Улааны 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 4-2/3318 тоот албан бичгээр ГЕГ-ын дарга О.Ганбатад хүргүүлсэн чиглэлд Засгийн газрын тогтоолоор батлагдсан жагсаалтад орсон боловч хуулийн заалтын шаардлагыг хангаагүй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх боломжгүй байна гэснийг үнэлээгүй мөртлөө өөр агуулга бүхий албан бичгийг зөвхөн “Х” ХХК-д зориулсан мэтээр үнэлсэн нь асуудалд ялгавартай хандсаныг гэрчилж байна.
30. Олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомж, Гаалийн тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх заалт, 294 дүгээр зүйлийн 294.1 дэх заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.12 дахь заалт, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалт, мөн энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтууд, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь заалт, Гаалийн баталгаат барилгын талбайн 678 дугаар журам, Төсөл хөтөлбөрийн техник эдийн засгийн үндэслэл зэрэг эрх зүйн баримт бичгүүд, нотлох баримтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
31. Иймд, нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0153 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0266 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
32. Анхан болон давж заалдах шатны шүүх 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын холбогдох заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
33. Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нар “Бэйзмент” ХХК-ийн 2013-2014 онуудад импортоор оруулсан барааны гаалийн бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтыг хийж, гаалийн улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 дугаар актаар “... гаалийн бүрдүүлэлтийн горимын шаардлага хангаагүй, гаалийн баталгаат барилгын талбайн хугацаа дуусгавар болсон байхад дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, татварыг төлөөгүй” гэх зөрчил тогтоон, нийт 33,782,701,479.70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн татвар 1,669,135,074.0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,547,183,655.00 төгрөг, нийт 5,236,318,729.00 төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар шийдвэрлэсэн, уг актыг “Бэйзмент” ХХК эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөл хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаас маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс “... /манай/ оруулж ирсэн барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн ихэнх хэсэг нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолын дагуу гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас бүрэн чөлөөлөгдсөн байхад ... гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж акт тогтоосон нь хууль бус” гэж, хариуцагч нараас “... /дээрх/ хууль ... тогтоолууд нь жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготой, тус компанид ногдуулсан 33,782,701,479.70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ... /төлөх үүрэг нь/ энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гэж маргажээ.
34. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Бэйзмент” ХХК нь Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-тай “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2 дугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах” төслийг хамтран хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, уг гэрээний дагуу “Бэйзмент” ХХК нь уг төслийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр ажилласан, Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 дугаар тушаалаар “... Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөлийн “Цемент-Шохой” ХК-ийн 16 га талбайд цементийн үйлдвэрт технологийн өөрчлөлт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг “Бэйзмент” ХХК-нд нэг жилийн хугацаатай олгож” шийдвэрлэсэн, уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөр дуусгавар болсон байна.
35. “Бэйзмент” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 06/2015 дугаар шийдвэрээр тус компанийн оноосон нэрийг “Х” ХХК болгон өөрчилсөн, гаалийн улсын байцаагчийн маргаан бүхий акт нь уг компанийн оноосон нэрийг өөрчилсөн шийдвэр гарахаас өмнө “Бэйзмент” ХХК-ийн нэр дээр гарсан, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийг “Х” ХХК нэрээр гаргасан, талууд уг үйл баримтуудтай маргаагүй, түүнчлэн, гаалийн улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 дугаар актаар ногдуулсан “...нийт 33,782,701,479.70 төгрөгийн барааны үнэд ногдох гаалийн татвар 1,669,135,074.0 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 3,547,183,655.00 төгрөг, нийт 5,236,318,729.00 төгрөг”-ийн үнийн дүнгийн талаар болон уг “33,782,701,479.70 төгрөгийн үнэ бүхий бараа” нь “Х” ХХК-иас хөрөнгө оруулан, гүйцэтгэсэн “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2 дугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах” төслийн үйл ажиллагаанд ашиглагдах зорилгоор импортолж оруулж ирсэн барилгын материал, техник, тоног төхөөрөмжүүд болох талаар талууд мөн маргаагүй байна.
36. УИХ-аас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг тус тус баталсан, уг хуулиудын 1 дүгээр зүйлд “жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд” гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тус тус ижил агуулгаар заасан, уг хуулийн заалтаас үзэхэд, уг хуулиудын хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж ирж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл нь “жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай” байх, эсхүл импортоор тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл оруулж ирж буй аж ахуйн нэгж нь “жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” байх, энэ тохиолдолд уг сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж нь мөн “жижиг дунд үйлдвэрт зориулагдсан байх” агуулгын хувьд хоёрдмол утгагүй, тодорхой нөхцлийг тавьжээ.
37. Жижиг, дунд үйлдвэрийн тухай (2007) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэдэгт ... /хуульд заасан/ шаардлагыг хангасан, ... /хуульд/ заасны дагуу бүртгүүлсэн аж ахуйн нэгж...-ийг ойлгох”-оор, 6 дугаар зүйлийн 6.1-д “... /хуульд/ заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж ... нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах”-аар, 6.6-д “...жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгэж, ... /аж ахуйн нэгжид гэрчилгээ олгох/”-оор тус тус зааснаас үзэхэд, “жижиг, дунд үйлдвэр”, “жижиг, дунд үйлдвэр эрхлэгч” гэдэг нь хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан, төрийн эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн этгээдийг ойлгохоор байна.
38. Тухайн тохиолдолд, “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2 дугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах” төслийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч “Х” ХХК нь 2013 онд маргаан бүхий актад дурдагдсан “33,782,701,479.70 төгрөгийн үнэ бүхий бараа”-г импортоор оруулж ирэхдээ Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад “жижиг дунд үйлдвэр эрхлэгч”-ээр бүртгэгдээгүй байсан, түүнчлэн импортоор оруулж ирсэн уг “бараа” нь аль нэг жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлд ашиглагдаагүй, талууд уг үйл баримттай маргаагүй байхад, шүүхүүд “жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор импортоор оруулж байгаа жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” хуулийн үйлчлэлд хамааруулж, шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, энэ талаарх хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзлээ.
39. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай дээр дурдсан хуулиудын 2 дугаар зүйлд “жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлах”-аар тус тус заасны дагуу Засгийн газрын 2011 оны 100, 2012 оны 193 дугаар тогтоолууд гарсан, уг тогтоолууд нь дээрх Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай (2009), Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (2009) хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дагаж гарсан байх тул эдгээр тогтоолын агуулга, зорилгыг хуулийнх нь үйлчлэх хүрээ, зорилго, агуулгаас өөр гэж үзэх үндэслэлгүй, хуулийг дагаж гарсан Засгийн газрын тогтоолын хавсралт, жагсаалтыг үндэслэж, хуулийн зорилго, үйлчлэх хүрээг өөрөөр тайлбарлаж болохгүй юм.
40. Анхан болон давж заалдах шатны шүүх “... импортоор оруулж ирсэн цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь Засгийн газрын тогтоолд заасан гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааны жагсаалт, кодод хамаарагдаж байгаа”, “... /дээрх/ хуулиудад татвар төлөгч субъект нь Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч” байх болзол, шаардлагыг тогтоогоогүй, харин тухайн татвар ногдох объект болох тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл “жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалттай” байхаар зохицуулсан” гэх зэрэг үндэслэлээр маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
41. Гаалийн тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д “Монгол Улсын эдийн засагт стратегийн чухал ач холбогдол бүхий барилга байгууламжийг гадаадын барилгын материалыг ашиглан барих ажлыг хөхиүлэн дэмжих зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн баталгаат барилгын талбай /3 хүртэлх жилийн хугацаагаар/ байгуулах”-аар, 167 дугаар зүйлийн 167.1-д “... гаалийн баталгаат барилгын талбайд ... /барилга угсралтын үйл ажиллагаа явуулах/”-аар, 167.2-т “... гаалийн баталгаат барилгын талбайд барааг тухайн барилга бүрэн ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд байршуулах”-аар, 167.3-т “тухайн барилга угсралтын ажил дууссаны дараа ашиглагдаагүй үлдсэн барааг гаалийн бусад горимд байршуулах”-аар тус тус заажээ.
42. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, уг хуулийн зохицуулалтын дагуу, “Х” ХХК-ийн “Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2 дугаар шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх, ил уурхай, авто тээврийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлыг “хөхиүлэн дэмжих зорилгоор” Гаалийн ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/207 дугаар тушаалаар гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг “Х” ХХК (тухайн үед “Бэйзмент” ХХК нэртэй байсан)-нд нэг жилийн хугацаатай олгосон, уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дуусгавар болсон, уг талбайд үйлдвэрийн өргөтгөл, барилга угсралтын үйл ажиллагаа явагдаж, мөн дуусч, “2014 оны 05 дугаар сарын 14-нд нээлтийн үйл ажиллагаа хийгдсэн” байх тул, “Х” ХХК нь 33,782,701,479.70 төгрөгийн үлдсэн барааг гаалийн бусад горимд байршуулах буюу дотоодын хэрэглээнд зориулан оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй байсан, энэ үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр, “... 1,669,135,074.0 төгрөгийн гаалийн татвар, 3,547,183,655.00 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, нийт 5,236,318,729.00 төгрөг”-ийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 дугаар акт дээрх хуулийн заалтуудад нийцсэн, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, шүүхүүд хуулийн дээрх нарийвчилсан зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулж хэрэглээгүй, давж заалдах шатны шүүх “... 2010-2012 онд оруулж ирсэн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 403 горимоор бүрдүүлэлт хийснийг хүлээн зөвшөөрч байсан атлаа 2013-2014 онд оруулсан тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 403 горимоор бүрдүүлэлт хийснийг хууль зөрчсөн гэж үзсэн нь ойлгомжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
43. Тодруулбал, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “гаалийн нутаг дэвсгэрт оруулах ... бараанд гаалийн болон бусад татвар ногдуулах бөгөөд энэ заалт нь гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдөх бараанд нэгэн адил хамаарна”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “гаалийн болон бусад татварыг татвар төлөгч төлнө”, 39.3-т “гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулсан барааг хугацаанд нь буцаан гаргаагүй бол түүнийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах үед ногдуулсан гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлнэ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон ... этгээд ... нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1.3-т “...худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа .../-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна/” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирж буй бүх төрлийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн болон бусад албан татвар ногдуулж төлөлгүй оруулж, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах “онцгой эрх”-ийг 1 жилийн хугацаатай авсан, уг “түр” горимын хугацаанд барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаагүй, эсхүл, буцаан нэвтрүүлээгүй үлдсэн барааны хувьд, хугацаа дуусмагц “дотоодын хэрэглээнд зориулан оруулах горим”-оор гаалийн бүрдүүлэлт хийж, холбогдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэгтэй.
44. Иймд, маргаан бүхий актаар Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн (энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан) 290.2.12-т “... гаалийн болон бусад татвар ногдуулахгүйгээр гаалийн хилээр түр хугацаагаар нэвтрүүлсэн, бараа ... -г тогтоосон хугацаанд буцаан нэвтрүүлээгүй бол зөрчил илэрсэн үед хүчин төгөлдер мөрдөгдөж байгаа гаалийн хууль тогтоомж, валютын ханш, тарифыг үндэслэн гаалийн болон бусад татварыг нөхөн төлүүлэх...”-ээр заасныг баримталж, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг “Х” ХХК-иар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгахааргүй байна.
45. Эдгээр үндэслэлээр, хариуцагч нарын “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй, харин “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0153 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2018/0266 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай (2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн) хуулийн 1 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай (2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн) хуулийн 1 дүгээр зүйл, Жижиг, дунд үйлдвэрийн тухай (2007) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.6, Гаалийн тухай (2008) хуулийн 167 дугаар зүйлийн 167.2, 167.3, 290 дүгээр зүйлийн 290.2.12, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39,3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Д.Н, С.Э нарын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12/15 тоот “Татвар нөхөн төлүүлэх” актыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА