Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0953

 

 

 

 

 

               2023         12           08                                     128/ШШ2023/0953

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Н.Дамдинсүрэн, шүүгч  Л.Өлзийжаргал, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “АХ” ХХК, /РД:******* /

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н, Д.Д,           

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П,

Хариуцагч:Татварын ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Б.Б нарын хоорондын үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Д.Д,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.Б,

иргэдийн төлөөлөгч Г.Э нар оролцов.

                                       ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “АХ” ХХК анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Татварын ерөнхий газраас 20** онд татвар бүртгэлийн системд шилжүүлэх үеэр 20** онд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн Засгийн газрын тогтоолыг шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хэмээн тайлбарлаж “АХ” ХХК-ийн төлөх ёстой АМНАТ-ын дүнг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж, 58,700,440,154.46 татварын өр төлөх ёстой байтал 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж, 81,083,141,585.86 төгрөгийн татварын өр нэхэмжилж буй үйлдлийг илт хууль бус актад тооцуулах” гэж тодорхойлон,

1.2.Нэхэмжлэгч ** дугаар * дугаар сарын *-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа торуулж, “**** нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр АМНАТ-ийн 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцуулах, **** системд бүртгэгдсэн дээрх дүнг ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн Тооцоо нийлсэн актын дагуу шинэчлэн бүртгэхийг даалгах” гэсэн болно.

Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс “... Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн ****/*дугаар шийдвэрээр Засгийн газрын ** дугаар *** дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба мөн ** дугаар *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмал”-д холбогдох хэсэг, ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох МБ-ны болох зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, ** дугаар *** дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн;

-Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Татварын ерөнхий газар нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцоолол хийж, “АХ” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, шүүхийн шийдвэрийг сайн дурын үндсэн дээр биелүүлсэн;

-Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зөрчиж, нэхэмжлэгчид компанийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнд үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хариуцагч Татварын ерөнхий газрын үйлдлийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

2.2.Хариуцагч Татварын ерөнхий газраас “... нэхэмжлэгч компанийн тайлагнасан төлбөрийн дүнг нэмэгдүүлсэн, өсгөж бүртгэсэн зүйл байхгүй, “... Татварын тайлан гаргаж, тайланг баталгаажуулах харилцаа нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу хэрэгждэг харилцаа бөгөөд татварын албаны зүгээс 20**-** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хуульд заасан хугацаанд хууль тогтоомжийн шаардлага хангуулан хүлээн авсан байдаг бөгөөд уг тайланг дахин баталгаажуулах гэх ойлголт байхгүй болно”, Татварыг хүчингүй болгох, өөрчлөх харилцаа нь зөвхөн хуулийн үндсэн дээр хийгдэх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4.1-д доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж заасантай нийцнэ” гэж тайлбарлан маргаж байна.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч компанийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “АХ" ХХК нь Засгийн газрын ** дугаар *** дугаар тогтоолын 2.4-ийн 4 дэх заалт ба, мөн ** дугаар *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн "төмрийн баяжмал"-д холбогдох хэсэг, Засгийн газрын ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох МБ-ны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийн 3 дахь заалт, Засгийн газрын ** дугаар *** дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр"-т холбогдох хэсгийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд хандсан.

Тус шүүхийн ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн ****/*тоот шийдвэрээр "АХ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Засгийн газрын дээрх тогтоолуудын нэр дурдагдсан хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ингэхдээ зөрчигдсөн эрхийг анхны байдалд буцаан сэргээх зорилго бүхий .... Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д "Иргэний эрхийг бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох аргаар хамгаална" гэх заалтыг шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1-т үндэслэсэн ба Засгийн газрын ** дугаар *** тогтоолоор ** дугаар **, ** дугаар *** дугаар тогтоолуудын төмөр болон төмрийн баяжмалд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулсан бөгөөд зөвхөн ** дугаар *** дүгээр тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгосноос өмнөх тогтоолуудын заалтууд сэргэх учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэгч талын шаардлага үндэслэлтэй гэж үзлээ” хэмээн ҮНДЭСЛЭХ хэсэгт дүгнэсэн. Ингэснээр нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээсэн юм. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан хэм хэмжээний актыг анх гарсан цагаас нь хойш эрх зүйн үр дагаваргүйд тооцох тухай маш тодорхой дүгнэлт хийсэн нь хожим Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон юм.

Үүний үр дүнд Улсын Дээд шүүхийн ** дугаар *** дугаар тогтоол гарах хүртэлх хугацаанд буюу Засгийн газрын нэр бүхий тогтоолуудын төмөр болон төмрийн хүдрийн баяжмалд хамаарах хэсгүүд үйлчлэх бүхий л хугацаанд “АХ" ХХК нь өөрийн олборлосон овоолгыг төмрийн баяжмал ангилалд тооцуулж, борлуулалтын гэрээний үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөх эрх зүйн үр дагавар бий болсон.

Ийнхүү Татварын ерөнхий газрын Эрсдэл, статистикийн хэлтсийн дарга болон Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч нар "АХ” ХХК-ийн 20**-** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тооцооллыг борлуулалтын гэрээний үнэлгээгээр шинэчлэн тооцсон. Ингэхдээ дээрх онуудад хамаарах санхүүгийн тайлангуудыг дахин хүлээн авч, баталгаажуулаад үүний дагуу ** дугаар * дугаар сарын *-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн.

Ингэснээр ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн байдлаарх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдэл 4,414,915,589.26 болсныг баталгаажуулж, ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн ****/*тоот шүүхийн шийдвэр бүрэн биелэгдсэн. Дээрх баримтад үндэслэн бид 20**-** дугаар төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үлдэгдлийг 4,414,915,589.26 төгрөг болсон гэх гэх итгэл үнэмшилтэйгээр 20** оныг хүрсэн.

20** онд  Татварын ерөнхий газраас Татварын удирдлагын нэгдсэн систем ****-ыг шинээр нэвтрүүлж, цахим шилжилт хийсэн бөгөөд бид ** дугаар 3 дугаар сард улирлын тайлангаа цахимаар илгээхээр анх удаа ****-д нэвтэрсэн. Энэ үеэр манай компанийн 20**-20**онуудад төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 4,414,915,589.26 төгрөг маань 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдэж бүртгэгдсэн байхыг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл, Улсын байцаагч нарын хүлээн авч баталгаажуулж, тооцоо нийлсэн акт бүхий 58,700,440,154 76 төгрөгийн татварын өр / ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 48,486,082,552+бусад татварын өр 10,214,357,602.7/-ийг хэн, хэзээ, ямар ямар шийдвэрээр 22,382,701,431.10 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр нэмэгдүүлж бүртгэсэн талаар бидэнд огт мэдэгдээгүй.

Ингээд бид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн бүртгэлд маань илт буруу, ташаа мэдээлэл тусгагдсан байх тул залруулга хийж өгнө үү гэх утга бүхий ** дугаар * дугаар сарын **-ны өдрийн **/** тоот албан бичгийг явуултал, “... Улсын Дээд шүүхийн ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоолоор захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үйлчлэл нь ** дугаар * дугаар сарын *-ны өдрөөс эхлэн үйлчлэх тул захиргааны хэм хэмжээний акт хучин төгөлдөр үйлчилж байх хугацаанд тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг засварласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд 20**-** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татвар төлөгчийн тайлагнасан анхны төлөвт шилжүүлсэн болно" гэх албан тоотыг ирүүлсэн.

Бид Татварын ерөнхий газарт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг зохих агуулгаар хөдөлбөргүйгээр хэрэгжүүлж ажиллахыг удаа шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрч чадаагүй бөгөөд Татварын ерөнхий газраас ** дугаар * дугаар сарын *-ний өдөр татварын өр барагдуулах зорилгоор хөрөнгө битүүмжилж, албадан худалдах ажиллагааг явуулж, бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Нэгтгэн дүгнэвэл: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу Засгийн газрын  тогтоолуудын зарим хэсгийг анх гарсан цагаас хойш хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээсэн шүүхийн шийдвэрийг Татварын ерөнхий газар 20** онд биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцсан татварын байцаагч нар "АХ” ХХК-ийн 20**-20**оныг хүртэлх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг борлуулалтын гэрээний үндсэн дээр тооцон баталгаажуулж, дээрх онуудад дахь  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийлбэр дүнг тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан. Гэвч 20** онд **** системийг нэвтрүүлэх үеэр Татварын ерөнхий газраас ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн ****/*тоот шүүхийн шийдвэр нь Улсын Дээд шүүх тогтоол гарснаар буюу ** дугаар * дугаар сарын *-ны өдрөөр хуулийн хүчин төгөлдөр болсон тул Засгийн газрын хэм хэмжээний акт хүчин төгөлдөр үйлчилсэн хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцсон тайлангуудыг буцаан сэргээх нь зөв гэж дүгнэсэн. Энэхүү хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, татварын байцаагчдаас баталгаажуулсан тайлангууд, тэдгээрийг үндэслэн үйлдсэн Тооцоо нийлсэн актыг хүчээр үгүйсгэж, 20**-20** онд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг урьдчилан мэдэгдэлгүйгээр, хууль зүйн үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь:

-Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн";

-Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д "захиргааны үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, тасралтгүй байх”, “нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмыг баримтална;

-Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”;

-Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.12-т "төрийн үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтална" гэж заасныг тус тус ноцтой зөрчөөд байна.

Жич: ** дугаар * дугаар сарын *-ний өдөр шүүхээс Засгийн газрын дээрх тогтоолуудыг хүчингүй болгосны дараа Сангийн яамнаас Энэтхэг Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортолж буй үнийн эх сурвалжийг үндэслэн 20**-20** онууд дахь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дахин тооцох чиглэл ирүүлсэн. Үүнийг үндэслэн Татварын ерөнхий газрын байцаагч нар 20** онд татварын акт үйлдсэн бөгөөд уг актыг ** дугаар Захиргааны хэргийн шүүхийн *** тоот шийдвэрээр хүчингүй болгосныг Улсын Дээд шүүхийн ** дугаар *** дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Эдгээр шүүх хуралдааны үеэр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн ****/*тоот шийдвэр, үүний агуулга болон хүчингүй болсон хэм хэмжээний актыг дахин хэрэглэж буй Татварын ерөнхий газрын үйл ажиллагааг дараах байдлаар тайлбарлаж байв.

Үүнд:Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ** дугаар ****/*тоот шийдвэр, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны *** дугаар тогтоол ** дугаар * дугаар сарын *-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болжээ.  Хариуцагчаас шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын тогтоол хүчин төгөлдөр байсан, хүчин төгөлдөр байсан хугацаанд хамааруулж захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энэ нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс “хууль зөрчсөн" гэх үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй" гэж дүгнэсэн.

Улсын Дээд шүүхийн ** дугаар *** тоот тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэхдээ Засгийн газрын тогтоол ** дугаар ** дугаар сард хүчингүй болсон нь нэхэмжлэгч “АХ” ХХК 20** оноос ** дугаар ** дугаар сар хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн тогтоолд заасан жишиг үнэ, аргачлалын дагуу бодож төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан "хууль дээдлэх ёс", Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэсэн эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна.

Дээр дурдсанчлан захиргаа хуульд үндэслэх зарчмын дагуу хүчингүй болсон болсон хэм хэмжээг үндэслэн захиргааны акт гаргах боломжгүй. Харин шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон бол захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн акт гаргах боломжгүй. Гэтэл давж заалдах шатны шүүхээс "хариуцагч татварын улсын байцаагч нар "АХ" ХХК-ийн 20**-20** онд экспортод гаргасан төмрийн хүдэр баяжмалын борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх Засгийн газрын тогтоолын дагуу тооцсон нь үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь буруу байна. Нэгтгэн дүгнэвэл Засгийн газрын тогтоол нь хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш үйлчлэх ёстой гэсэн зарчмаар зөвтгөн хүчингүй болсон хууль бус хэм хэмжээг үндэслэн гарсан захиргааны актыг хууль ёсны гэж зөвтгөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах боломжгүй юм. Иймээс анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов” гэжээ.   Иймд шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг хожим гуйвуулж, төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг цахим системд үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн бүртгэсэн Татварын ерөнхий газрын үйлдлийг илт хууль бус актад тооцож, тооцоо нийлсэн актын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг шинэчлэн бүртгэхийг Татварын ерөнхий газарт  даалгаж, “АХ” ХХК-ийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд буцаан сэргээж өгнө үү” гэжээ. 

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 20**-** дугаар хооронд **** системд шинээр бүртгэхдээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой хэсэгт 22,382,701,43,10 төгрөгийг нэмж бүртгэсэн байгаа. Илт хууль бус актаар тооцуулахын бол ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн тооцоо нийлсэн актад үндэслээд дахин бүртгэлийг шинэчилж хийхийн даалгуулах юм. Нэг агуулга 3 удаа шүүхээр орж байна. Уг асуудлыг нэг мөр шийдэх үүднээс нэхэмжлэлийг шаардлагаа даалгуулах болгох гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байна. Нэхэмжлэлийн үндэслэл Засгийн газрын нэр бүхий тогтоолуудыг төмөр болон төмрийн баяжмалтай холбоотой хэсгүүдийг батлахдаа Монгол Улсын холбогдох хуульд тогтоомжуудыг зөрчөөд баталсан гэсэн үндэслэлээр шүүхэд хандсан. Шүүхээс шийдвэр гарахдаа Засгийн газрын нэр бүхий тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. 20** оны Иргэний хуулийг Захиргааны эрх зүйн харилцаанд хэрэглэсэн. Тухайн үед хэм хэмжээний ойлголт гэж байгаагүй захиргааны актыг илт хууль бус болгох ойлголт байгаагүй. Иргэний хуулиар хүчингүй болгох л ойлголт байсан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т хэсгийг тогтоох хэсгийн нэгдүгээр заалтад үндэслэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоох хэсэг хэрэгт авагдсан байгаа баримтуудаар маш тодорхой харагдана. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т хэсэгт Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан байгаа. Сэргээх буюу анхны байдалд буцааж оруулах гэсэн зорилготой заалт байгаа. Уг зорилгыг Иргэний хуульд арван аргаар хэрэглэдгийн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасан зөрчигдсөн эрхийг буцаан сэргээх гэсэн байгаа. Тухайн хэсгийг 20** онд шүүх Тогтоох хэсэгтээ дурдсан. ** дугаар *** дүгээр тогтоох хэсгийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосноор өмнөх тогтоолын заалтууд сэргэх учир бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзээд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т заалтаар өмнөх тогтоол заалтууд сэргэнэ гэж үзээд тогтоох хэсгээ гаргасан шүүхийн шийдвэр гарсан. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. “АХ” ХХК-ийн эрх ашгийг зөрчигдөхөөс өмнөх байдалд нь буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т хэсэгт зааснаар буцааж сэргээд Засгийн газрын хууль бус тогтоолууд хэрэгжсэн бүх хугацаанд хууль бус тогтоолууд гэдэг нь олон улсын жишиг үнээрээ танилцсан тогтоолууд хэрэгжсэн бүх хугацаанд борлуулалтын гэрээний үнээрээ тооцож үр дагавар үссэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар олон улсын жишиг үнийг тооцох боломжгүй болсон тохиолдолд борлуулалтын гэрээний үнэлгээг тооцож ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг тооцно. 20**-20** онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнээр тооц гэдэг эрх зүйн үр дагаварт хүрсэн. Үүнээс хойш ** дугаар * дугаар сарын *-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн. 20** онд гараараа тооцоо нийлсэн акт буруу юм байна гээд 20** онд дахиад бүгдийн шинэчилж авсан. ** дугаар * дугаар сарын *-ны өдрөөс * дугаар сарын *-ны өдрүүдэд н.Б гэж байцаагч хүлээж аваад тамга дарсан. Үүнээс хойш * сарын *-ны өдрөөс * дугаар сарын *-ний өдөр буюу үндсэндээ 1 сар зургаа орчим хоногийн дараа тайлангуудынхаа дүнг ахиж тооцоолоод 20** оны тооцоолол тэдэн төгрөг юм байна шүү гээд тооцоо нийлсэн акт нийлбэр байдлаар үйлдэж дүгнэж байсан. Тооцоо нийлсэн актыг зөвхөн 2 тал хоорондоо тоо бодоод нийлчихсэн юм биш. Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн нэгдсэн нийгэмлэг баталгаажуулаад тайлан гаргасан. Татварын ерөнхий газар хүлээж авч тоог нь нягталж шалгаад * дугаар сарын *-ны өдөр тооцоо нийлсэн актаар нийлбэр дүгнэлт нь базчихсан юм. Захиргааны ерөнхий хууль дээр байгаа хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу миний төлөх татварын өр бол жишээ нь 7 төгрөг гэсэн ойлголттой явж байсан. 20** онд Татварын ерөнхий хууль батлагдаад **** гэдэг системд бүртгэгдсэн. Татварын ерөнхий газар дотоод программын хүрээнд байдаг байсан мэдээллүүд бүгд ил тод болсон. Дурын хуулийн этгээд дурын татвар төлөгч өөрөө ороод өөрийнхөө татварын тайлан өрийг өрийг цаг хугацаанд нь цахимаар тайлагнадаг шалгадаг болж эхэлсэн. ** дугаар * сард улирлын тайлангаа тайлагнасан. 20**, 20**, 20** онуудын татварын тайлангийн дүн өөрчлөгдсөн байсан. Тооцоо нийлсэн акт яагаад өөрчлөгдсөн байсан бэ гэвэл Тооцоо нийлсэн акт үйлдээд үүнд бичиг явдаг. Уг бичиг 20**-** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өр 4 тэр бум 400 сая төгрөг гэж хоёр талаасаа тооцоо нийлсэн. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр өмнө нь тооцоо нийлээд гэрээний үнээрээ авчихсан байсан байж болингуутаа Засгийн Газрын тогтоолоо үндэслээд олон улсын жишиг үнээр барьж орж ирээд тооцоолчихоор гэрээний үнээс жишиг үнэ нь өндөр байгаад байгаа юм. 22,3 тэрбумаар нэмэгдүүлээд ороод ирчихсэн байсан.

**** системийн өрийн задаргааг нь тооцоод үзэхээр “АХ” ХХК-ийн татварын өр ** дугаар * сарын дотор 58,7 тэрбум болсон. ** дугаар “АХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өр 48,4 тэрбум төгрөг бусад 10,2 тэрбум нь ус ашигласны, хүн амын орлогын албан татварын бусад өрнүүд байсан.  Анх удаа цахим системд ороход ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өр 20,3 тэрбум болсон байсан буруу тоо бүртгэсэн байна гээд Татварын ерөнхий газарт бичиг явуулсан, хариу нь  Улсын Дээд шүүхийн ** дугаар * дугаар сарын *** дугаар тогтоолоор захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн үйлчлэл нь шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу ** дугаар * дугаар сарын *-ны өдрөөс хойшоо үйлчлэх тул захиргааны хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд тайлагнасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг засварласан нь өмнөх хугацаанд хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд 20**-өөс ** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татвар төлөгчийн анхны тайлагнасан төлөлт буцаан шилжүүллээ гэдэг утга агуулгатай захиаг хэд хэдэн удаа өгдөг. Татварын ерөнхий газарт “ ... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх ашиг зөрчихөөс өмнөх байдалд нь буцаан сэргээх заалтыг тогтоох хэсгийнхээ нэг дээр үндэслээд бичсэн. Та нар яагаад эрх ашгийг шүүхийн шийдвэр гарснаас хойш хүлээн зөвшөөрөөд гарахаас өмнөх байдалд нь буцаан сэргээхгүй байгаа юм” гэдэг утга агуулгатай захиа өгсөн.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргээ шийдэхдээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д хэсгийг баримтлаад “АХ” ХХК-ийн эрх ашгийг зөрчлөөс өмнөх байдалд нь буцаан сэргээчихсэн байсныгаа 20** онд хүлээн зөвшөөрөөд Мэргэшсэн зөвлөхүүдийн нэгдсэн холбооны дүгнэлт гаргуулаад Татварын улсын байцаагч хүлээж авч тооцоо нийлээд, бүх дарга нар шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас тооцоо нийлсэн. Татварын ерөнхий газар сүүлд өгсөн албан бичигт зөвшөөрөлгүйгээр тооцоо нийлчихсэн байсан зөрчлийг бид нар илрүүлээд буцаагаад улсын төсөв хохиролгүй болгосон гэж бичсэн. Үнэхээр зөвшөөрөлгүй байсан юм уу гэж харахад Сангийн яам уг асуудлыг мэдэж байгаа. ** дугаар маргаан нь Татварын ерөнхий газартай огт хамааралгүй. “АХ” ХХК нь Засгийн газрын тогтоолуудтай маргасан. Засгийн газрыг төлөөлөөд Сангийн яам орж ирсэн, Сангийн яам хүлээн зөвшөөрөөд тооцоо нийлье гэдэг бичиг өгсөн. Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга н.Б нь тооцоо нийлье гэдэг бичиг өгөөд мэргэшсэн зөвлөхүүдээ дүгнэлт гаргуулаад хүлээж авсан зүйлээ буцаасан. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “хууль дээдлэх” гэж заасан байгаа. Хууль дээдлэх гэдэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр ч багтаж байгаа. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр бусдын эрх ашгийг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоход эрх ашгийн зөрчлөөс өмнө буцаан сэргээчихсэн байхад үүнийг дагах л ёстой. Төр гэдэгт шүүх, Татварын ерөнхий газар орно. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиргааны үйл ажиллагаа, хууль дээдлэх ёстой, тасралтгүй байх ёстой.

20** онд Захиргааны ерөнхий хуулийг хэрэгслээр сонсох ажиллагаа гэж орж ирсэн, сонсох үйл ажиллагаа явуулаагүй. “АХ” ХХК-ийн 20**-20**оныг хүртэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан 4 тэрбум хавьцаа гэж итгэж явсан. Гэвч 22,3 тэрбум төгрөгөөр нэмэгдээд ороод байна. Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т төрийн үйл ажиллагаа мэргэшсэн тогтвортой байх зарчмыг баримтална гэж заасныг тус тус зөрчиж байгаа юм. 20** онд жишиг үнийг тогтоохдоо Ашигт малтмалын тухай хуульд Засгийн газар жишиг үнийг тогтооно гэж заасан байдаг. Жишиг үнэ тогтоохдоо уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг нь үндэслэх ёстой байтал саналыг нь авалгүйгээр жишиг үнээ баталчихсан юм байна. Уг үндэслэлээр 20** онд шүүх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгосон. Сангийн яам нь Татварын ерөнхий газар луу бичиг өгсөн байдаг. Уг бичигт олон улсын жишиг үнэ хүчингүй болсон юм чинь чи Энэтхэг Улсын жишиг үнийг бариад ороод ир гэдэг.

Энэтхэг Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс төмрийн баяжмал экспорттой барьдаг жишиг үнэ юм байна хүчингүй болсон байгаа ** дугаар тогтоолуудаа дахиад хэрэглэчихсэн. Олон улсын жишиг үнэ барих байтал Энэтхэг Улсын жишиг үнийг бариад ороод ирсэн. Энэтхэг Улсын жишиг үнээр тооцоолол хийхэд бүүр өндөр 87 тэрбум гараад ирсэн. 87 тэрбумтай холбоотойгоор акт тавьсан акт дээр “АХ” ХХК маргасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхэд 20**-20** онд маргасан 3 шатны шүүхээр ороод асуудал шийдвэрлэгдсэн. ** дугаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр дээр ингэж дурдсан. ** дугаар ****/* тоот шийдвэр нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатын иргэний шүүх хуралдааны *** дугаар тогтоолоор гарснаар ** дугаар * дугаар сарын *-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон. Хариуцагчаас шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд Засгийн газрын тогтоолууд хүчин төгөлдөр байсан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс хууль зөрчсөн гэх үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж анхан шатын шүүх дүгнэсэн.

Шүүхээс захиргааны хэм хэмжээний актыг хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон байхад захиргаа тэрхүү эрх зүйн үр дагаваргүй болсон хэм хэмжээг хэрэглэн акт гаргах боломжгүй.

Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өнөөдрийн байдлаар Татварын ерөнхий газар гуйвуулаад Улсын Дээд шүүхийн ** дугаар * сарын *-ны өдрийн шүүхийн шийдвэр гарсан цагаасаа хойш хэрэгжинэ. Гарахаас өмнөх хугацаанд хэрэгжихгүй гэж яриад байгаа чинь Улсын Дээд шүүхийн ** дугаар тогтоол *** дугаар тогтоол болон Захиргааны хэргийн анхан болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийг дагаж мөрдөхгүй байна. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Татварын ерөнхий газрын Хуулийн хэлтсийн даргын тайлбарлаж нэгэнт шийдчихсэн шүүхийн шийдвэрийг тайлбарлаад байгаа огт үндэслэлгүй юм.

Тийм учраас захиргааны акт гарах ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж оролцож байна” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

1.Нэг дэх шаардлагын тухайд дараах тайлбарыг хийж байна. “АХ” ХХК нь 20** оноос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байна. “АХ” ХХК нь Засгийн газрын ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралын 3 дахь заалт, ** дугаар *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2 дахь хэсэг, 20** оны *** дугааp тогтоолын 2.4-ийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулахаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар хуралдааны тогтоолоор нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 20**-** дугаар хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татвар төлөгч “АХ” ХХК гарган тайлагнаж, татварын албанд хүргүүлсэн байдаг. Энэхүү татвар төлөгчийн тайлагнасан төлбөрийн дүнг татварын албанаас үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн, өсгөж бүртгэсэн зүйл байхгүй. Тухайн онуудад татвар төлөгчийн өөрийн тайлагнасан дүн хэмжээгээр татварын бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа. Мөн нэхэмжлэгчээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дүнг хуульд заасан үндэслэлгүйгээр өсгөж бүртгэсэн үйлдлийг илт хууль бус актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Тодруулбал, уг компанийн тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар татварын албанаас аливаа нэг акт гараагүй түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шаардлагуудыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно.

2.Татварын албаны зүгээс уг компанид 20**-** дугаар хугацаанд нэмж ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр байхгүй тул ямар шалтгаанаар ийм асуудал үүсгэсэн нь ойлгомжгүй байна.

3.Татварын тайлан гаргах, тайланг баталгаажуулах харилцаа нь Татварын ерөнхий хуульд заасны дагуу хэрэгждэг харилцаа бөгөөд татварын албаны зүгээс 20**-** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг хуульд заасан хугацаанд хууль тогтоомжийн шаардлага хангуулан хүлээн авсан байдаг бөгөөд уг тайланг дахин баталгаажуулах гэх ойлголт байхгүй болно.

4.Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн шүүх хуралдаанаар “АХ” ХХК болон Монгол Улсын Засгийн газар хоорондын Засгийн газрын тогтоолуудтай холбогдох хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. Харин Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын ** дугаар * дүгээр сарын *-ны өдрийн шүүх хуралдаанаар тус компанид холбогдуулан тогтоосон Татварын улсын байцаагчийн ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн ********* дугаар акттай холбогдох маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Тэгэхээр дээрх 2 шүүхийн маргаанд татвар төлөгч “АХ” ХХК-ийн 20**-** дугаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар тайлагнасан төлбөртэй холбогдох маргааныг хэлэлцээгүй нь хэрэг маргааны үйл баримтаас тодорхой харагдах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн маргаанд уг асуудлаар хэлэлцээгүй үйл баримтыг хамруулан хугацааны хувьд урагш буцаан ямар ч үндэслэлгүйгээр тайланг засварлах эрх түүнчлэн эрх зүйн зохицуулалт татварын алба болон татвар төлөгчид байхгүй болно.

5.Татварыг хүчингүй болгох, өөрчлөх харилцаа нь зөвхөн хуулийн үндсэн дээр хийгдэх бөгөөд энэ нь Татварын ерөнхий хуулийн 4.1-т “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасантай нийцнэ” гэжээ.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Татварын албаны зүгээс “АХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагнасан дүнг ямар нэгэн байдлаар нэмэгдүүлсэн үйлдэл гаргаагүй хавтаст хэрэгт нотлох баримтаар тухайн онуудад татвар төлөгчийн тайлагнасан тайлангуудыг он тус бүрээр нь өгсөн. 20**-20** онд “АХ” ХХК урьдчилсан дүнгээрээ жил болгон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг ирүүлж байсан. ** дугаар * сарын *-ны өдөр Засгийн газрын нэр бүхий тогтоолуудын “төмөр”-т холбогдох хэсэгтэй маргаан үүсгэж Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараагаар ** дугаар * сарын *-ны өдөр жишиг үнээр тооцож авч байсан Засгийн газрын тогтоолууд хүчингүй болсноороо тэр үеэс бид нар бол жишиг үнээр тооцох эрх зүйн үндэслэл бол үндсэндээ бол байхгүй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын тогтоол хуульд нийцүүлэн гарах хүртэлх хугацаа буюу ** дугаар * сарын *-ны өдрөөс хойш ** дугаар * сарын * хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь хэсэгт заасныг баримтлаад “АХ” ХХК-ийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг гэрээний үнээр тооцож хүлээж авч байсан. Уг маргаанууд 20**, 20** он хүртэл ямар нэгэн байдлаар тайланг засварлах эсэх асуудлууд үүсээгүй.

20** онд Татварын ерөнхий газар “АХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах татварт хяналт шалгалт хийсэн байдаг. Татварын улсын байцаагчийн ** дугаар * сарын *-ны өдрийн 87 тэрбум төгрөгөөр ногдуулсан акттай “АХ” ХХК Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн. ** дугаар * сарын *-ны өдөр Улсын Дээд шүүхээс уг маргаан бүхий Татварын улсын байцаагч нь 87 тэрбум төгрөг ноогдуулах актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. “АХ” ХХК 20**-** дугаар тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг засварлах буюу жишиг үнэ, гэрээний үнээр тооцох ёстой гэдэг асуудлуудыг татварын алба, Сангийн яаманд өргөдөл өгч ирсэн. Уг харилцаа 20** онд манай Том татвар төлөгчийн газрын нэг цэгийн байцаагчтай тооцоо нийлэх акт гэдэг зүйл үйлдсэн байдаг. Уг үйлдэх баримт бичгийн жагсаалт, тооцоо нийлэх, акт үйлдэх, талаар ямар нэгэн эрхийг Татварын улсын байцаагчид олгоогүй. Баримт бичгийн татварын албанаас үйлдэх баримт бичгийн жагсаалт байхгүй. Уг асуудад нь татварын албаны шийдвэр биш н.Б гээд байцаагч “АХ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч н.Н нарын хооронд тооцоо нийлсэн. Үүний дараа эрсдэлийн статистикийн хэлтсийн дарга н.Х гэдэг хүн хянасан байдаг.

Татварын албаны зүгээс ямар нэгэн байдлаар эрх бүхий албан тушаалтан татварын өрийг бууруулах талаар хуульд заасан шийдвэр гаргаагүй. Уг үндэслэлээр тооцоо нийлсэн акт гэдэг зүйл үйлдээд үүгээр татварын тайланд 22 тэрбум төгрөгийн бууралт хийчихсэн байсан. Уг асуудлыг хэзээ мэдэгдсэн бэ гэхээр тухайн үед манайх *******гэдэг программ ашигладаг байсан. 20** онд бол **** гээд программ шинээр нэвтрүүлээд *******-саа**** руу шилжүүлэх ажиллагааг албаны хэмжээнд бүх татвар төлөгчдийн өр төлбөр татварын харилцаа холбоотой мэдээллүүдийг программ руугаа шилжүүлэх ажиллагаа хийгдсэн. Уг ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудын ямар нэгэн шийдвэргүйгээр ийм үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон. Үүний дагуу бид судалж үзээд татварын албаны зүгээс үүнийг буцааж тухайн татвар төлөгчийн тайлагнасан төлөвт нь оруулах талаар бол дотооддоо нэлээд бичгийг холбогдох чиг үүргийн хэлтсүүдэд хүргүүлсэн. Үүний дагуу 20**-20** онд тухайн татвар төлөгчийн тайлагнасан дүнгээр программ бүртгэсэн зүйл байгаа. Бусдаар бол ямар нэгэн байдлаар нэмэгдүүлсэн шинээр ногдол үүсгэсэн зүйл бол болоогүй. ** дугаар * сарын *-ны өдөр Засгийн газрын тогтоолын “төмөр”-ийг жишиг үнээр тооцдог тогтоол заалт хүчингүй болсон. Үүнд татварын албаны зүгээс маргаад байх асуудал ерөөсөө байхгүй. Анхан шатын шүүхийн шийдвэрийг Улсын Дээд шүүх ** дугаар * сарын *-ны өдөр хэвээр үлдээсэн. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн ** дугаар * сарын *-ний өдрийн шүүхийн шийдвэрийн 3 дахь хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ...” гэж бичсэн. Тэгэхээр би үүнийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш үйлчлэх ёстой гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйл шүүхийн шийдвэр нь заачихсан байгаа.

Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох эрх зүйн үндэслэл хууль дээр байгаа шүү дээ. Тэгээд Улсын Дээд шүүхийн шийдвэр нь болохоороо ** дугаар * сарын *-ны *** дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоос хойш үндсэндээ маргаан бүхий Засгийн газрын тогтоол хүчингүй болчихно. Үүнийг бид нар хэрэгжүүлээд явсан тэрнээс өмнөх тэр 20**-** дугаар * сарын * хүртэлх хугацаанд “АХ” ХХК жишиг үнээрээ л тайлагнах ёстой байсан. Тооцоо нийлэх талаар Сангийн яам ч тэр манай Татварын ерөнхий газрын удирдлагууд тооцоо нийлэх талаар албан бичгүүд өгсөн байдаг. Хуулийн дагуу татвар төлөгчийн тайлагнасан тайланд хэн өөрчлөлт оруулах вэ гэвэл Татварын улсын байцаагч тухайн онуудад шалгалт хийгээд Татварын улсын байцаагчийн актаар өөрчлөлт оруулдаг зохицуулалттай явж байсан. Ямар нэгэн байдлаар нэмэгдүүлээд эрх зүйн байдлыг нь дордуулаад бүртгэсэн зүйл байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаан нь татварын эрх зүйн харилцааны хүрээнд үүссэн бөгөөд “татвар ногдуулалтын” буюу нэхэмжлэгчийн төмрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны татварыг /20**-20**оны/ гэрээний борлуулалтын үнээр тооцох ёстой гэх, хариуцагч нь Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнөх татварыг Засгийн газраас баталсан тогтоолууд хүчин төгөлдөр байсан тул олон улсын жишиг үнээр тооцон авах ёстой” гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

1.2.Өөрөөр хэлбэл, энэ нь эрх зүйн хэм хэмжээг ямар хугацаанаас хэрэглэх талаар хууль хэрэглээний маргаан байна.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн ****/*дугаар шийдвэрт:

-“... Засгийн газраас ** дугаар *** дүгээр тогтоолоор ... “төмөр”-т холбогдох хэсэг, ** дугаар *** дугаар тогтоолын “төмрийн баяжмал-д холбогдох хэсгийг өөрчилсөн байх боловч  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д заасны дагуу Геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар баталсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй;

-“... Засгийн газрын дээр дурдсан 193[1] ба 131[2] дүгээр тогтоолуудын төмрийн баяжмалд холбогдох заалт, Аргачлалын улмаас манай компанийн эрх ашиг зөрчигдөж, ... “төмрийн баяжмал” гэдэг ангиллаар нөөцийн төлбөр төлөх боломжгүй байдалд хүрээд байна гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь тогтоогджээ” гэсэн дүгнэлт өгчээ. /ХХ-ийн **-**дахь тал/

2.2.Ингээд уг шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “... Монгол Улсын Засгийн газрын ** дугаар *** дугаар тогтоолын 2.4 дэх заалт ба  ** дугаар *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмалд холбогдох хэсэг, ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол  банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын ** дугаар *** дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгожээ. /ХХ-н **-**дахь тал/

2.3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоолд “... Аргачлалд заасан дээрх шалгуур үзүүлэлт нь MNS ISO 11323:2011 стандарт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ангилалтай нийцээгүй байна” гэж,  мөн түүнчлэн “... нэхэмжлэгч “АХ” ХХК нь аргачлалыг баримталбал боловсруулсан төмрийн баяжмалаа “төмрийн баяжмал” ангилалд хамааруулан нөөцийн төлбөр төлж чадахгүйд хүрч, нөөцийн төлбөрөө төлөх боломжгүй болсноор компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна гэх тайлбарыг буруутгахгүй” гэж, “...  хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулиар Засгийн газарт экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлахаас бусдаар тухайн бүтээгдэхүүний МБ-ны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарлах эрх олгогдоогүй байна” гэж тус тус дүгнээд дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /ХХ-н **-**дахь тал/

2.4.Өөрөөр хэлбэл, дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр Засгийн газрын ** дугаар ** дугаар тогтоол, 20** оны *** дугаар тогтоол, ** дугаар *** дүгээр тогтоолын холбогдох зохицуулалт нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасан ангилалтай нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь тогтоогдсон гэх агуулгатай дүгнэлтийг, шийдвэрээ гаргахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т хэсэгт  заасныг баримтлан иргэний эрхийг хамгаалах “бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох” аргыг хэрэглэжээ.

2.5.Үүний дараа “АХ” ХХК нь дахин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ** дугаар * дүгээр сарын *-ны өдрийн *** дугаар шийдвэрээр “... маргаан бүхий акт гарах үед шүүхээс Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудыг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон байтал хуульд нийцээгүй Засгийн газрын тогтоолын заалтыг баримтлан улсын байцаагч нэхэмжлэгч компанид акт тогтоосон нь үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг нь хангасан байна. /ХХ-1-н **-**дахь тал/

2.6.Мөн  дээрх шийдвэрт “... хариуцагчаас шүүхийн эцсийн шийдвэр гарахаас өмнөх хугацаанд хууль зөрчсөн Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр байсан, уг хүчин төгөлдөр байсан цаг хугацаанд нь хамааруулж захиргааны акт гаргасан гэж маргаж байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Учир нь хууль дээдлэх зарчимд үл нийцэх бөгөөд Засгийн газрын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг эрх бүхий этгээдийн зүгээс хууль зөрчсөн үндэслэлээр хэзээ хүчингүй болгосноос үл хамааран дагаж биелүүлэхгүй байх нь хууль дээдлэх зарчимд нийцнэ” гэжээ. /ХХ-1-н **-**дэх тал/

2.7.Уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад гаргасан Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны ** дугаар * дүгээр сарын *-ны өдрийн *** дугаар тогтоолоор “... Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тодорхой үйл ажиллагаа эрхлэхдээ бодит бус үнэ хэрэглэсэн, тайлан бүртгэл хөтлөөгүй буюу дутуу хөтөлсөн, эсхүл бүртгэл, татварын тайланг гаргаж өгөөгүй” гэж, “хариуцагч татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох үндэслэлгүй” гэж, мөн түүнчлэн Улсын дээд шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ** дугаар * дугаар сарын **-ны өдрийн 2**/МА20**/01** дугаар магадлалыг хүчингүй болгохдоо  “Засгийн газрын тогтоол ** дугаар ** дугаар сард хүчингүй болсон нь нэхэмжлэгч “АХ” ХХК 20** оноос ** дугаар ** дугаар сар хүртэл хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр, хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан тухайн тогтоолд заасан жишиг үнэ, аргачлалын дагуу бодож төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй  хэмээн дүгнэсэн нь  Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан "хууль дээдлэх ёс", Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” гэсэн эрх зүйт төрийн зарчмыг алдагдуулахад хүргэсэн” гэсэн дүгнэлтийг хийсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /ХХ-1-н **-**дахь тал/

2.8.Ийнхүү дээрх иргэний болон захиргааны хэргийн  шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэлийг хангаснаас үзвэл “АХ” ХХК-ийн боловсруулсан төмрийн баяжмалыг гэрээний үнийн дүнгээр төлөх эрхтэй байсан гэдгийг тогтоож шийдвэрлэсэн гэж үзнэ.

2.9.Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  ** дугаар * дүгээр сарын *-ны өдрийн *** дугаар хүчин төгөлдөр  шийдвэрээр “хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг баримталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулах нь хууль зөрчсөн“ гэдгийг тогтоосон үйл баримт гэж үзэх учраас энэ шийдвэрт дахин хууль зүйн дүгнэлт өгөх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

2.10.Нэхэмжлэгч “АХ” ХХК нь 20**, 20** оны Ашигт малтмалын нөөц ашигласны тайланг тайлант хугацаандаа гаргаж өгсөн баримт Хавтаст хэргийн ***-*** дахь талд нотлох баримтаар авагдсан байна.

2.11.Мөн түүнчлэн нэхэмжлэгч “АХ” ХХК нь 20** оны Ашигт малтмалын нөөц ашигласны тайланг 20** оны * дүгээр сарын *-ны өдрөөр огноолон  гаргаж, уг тайлангаар 10,877,613.82 мянган төгрөгийг татвар төлөхөөр /ХХ-1-н ***-***, ***-***,  дэх тал/, 20** оны тайланг 20** оны * дугаар сарын *-ны өдрөөр огноолон  гаргаж, уг тайлангаар 7,480,438.1 мянган төгрөгийг татвар төлөхөөр тайлагнасан байна. /ХХ-1-н ***-***, ***-*** дахь тал/

2.12.Дээрх иргэний хэргийн шүүхүүдийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу ** дугаар * дугаар сарын *-ний өдрийн *** дугаар албан бичгээр нэхэмжлэгч “АХ” ХХК нь 20**-** дугаар татварын тайлант хугацаанд гаргасан татварын тайлангийн тооцоо нийлэх санал хүргүүлж /ХХ-1-н ** дахь тал/, Татварын ерөнхий газрын ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн */*** дугаар албан бичгээр Сангийн яамнаас тодруулж хариу авах, иж бүрэн шалгалт хийсний дараа хоёр талаас тооцоо нийлэх талаар хариуг хүргүүлсэн байна. /ХХ-1-н ** дэх тал/

2.13.Үүний дараа “АХ” ХХК-ийн ** дугаар * дүгээр сарын *-ны өдрийн ***/** дугаар албан бичгээр Сангийн яаманд хандан Татварын ерөнхий газар тооцоо нийлэхгүй үйлдэлд гомдол гаргасны /ХХ-1-н ** дахь хуудсанд/ хариуг Сангийн яам ** дугаар ** дугаар сарын **-ны өдрийн */**** (*/**** байж магадгүй, энэ тоо нь бүрэн судлагдахгүй байна) дугаар албан бичгээр “танай компанитай тооцоо нийлэх боломжтой болсон гэх байдлаар өгч байжээ. /ХХ-1-н ** дэх тал/

2.14.Улмаар “АХ” ХХК-иас Татварын ерөнхий газрын даргад хандан ** дугаар **/**, ***/** ***/**дугаар албан бичгүүдээр тооцоо нийлэх, тооцоо нийлсэн актын өөрийн хувилбарыг хүргүүлсэн зэрэг үйлдлүүдийг хийсэн байна. /ХХ-1-н **-** дэх талд/

2.15.“АХ” ХХК нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн  20**-** дугаар тайлангаа хуульд заасан хугацаанд нь /ХХ-1-н ***-***дэх тал/,  дээрх иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа буюу ** дугаар * дугаар сарын *-*-ны өдөр Ашигт малтмалын нөөц ашигласны 20**-** дугаар тайланг шинэчлэн гаргасан, түүнийг нь татварын Улсын байцаагч нар хүлээн авсан нэр бүхий гарын үсгийн тэмдэглэгээ уг тайланд тус тус  зурагдсан байна. /ХХ-2-н ***-***дахь тал/

2.16.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т “... энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлнэ” гэж заажээ.

2.17.Иймд татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлэхээр хуульчилсан тул 20** онд татварын тайланг шинэчилж гаргаж байж төлөх хэмжээгээ тогтоох шаардлагатай гэсэн хариуцагчийн тайлбар нь хуульд нийцэхгүй.

2.18.Хуульд “тайлангаа шүүхийн шийдвэрийн дагуу шинэчлэн гаргах, шинээр  тайланг тооцуулах” гэсэн зохицуулалт байхгүй, нөгөө талаас нэхэмжлэгч “АХ” ХХК ингэж тайлангаа шинэчлэн гаргасан боловч хуульд заасан хугацаанд гаргасан тайланг хүчингүй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

2.19.Нэхэмжлэгч “АХ” ХХК нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсны дараа татварын албанд хандан шинэчлэн гаргасан тайланд:

 

Он

Татварт тайлагнасан

/анхны тайлангаар/

Татварын байцаагч хүлээн авсан /жишиг үнэ/

** дугаар тайлангаар

Дахин тайлагнасан

/гэрээний үнэ/ 

Тайлагналын зөрүү

20**

268,942,140.00

313,853,970.00

255,721,526.00

58,132,444.00

20**

1,720,050,350.00

1,677,491,500.00

1,815,422,898.00

137,931,398.00

2011

10,877,613,820.00

11,655,354,500.00

4,491,384,905.00

7,163,969,595.00

2012

7,480,438,100.00

20,646,562,965.10

6,064,065,286.00

14,582,497,679.10

2013

13,078,268,960.00

13,078,269,055.10

12,456,264,139.70

622,004,915.40

20**

8,445,881,790.00

8,445,847,873.40

8,351,819,677.80

94,028,195.60

Нийт

 

 

 

22,382,701,431.10

 

гэж тооцооллоо шүүхэд ирүүлсэн нь татварын тайлангуудтайгаа зөрөхгүй, уг тооцооллыг татварын улсын байцаагч хянаж баталгаажуулан гарын үсгээ зурсан байна. /ХХ-1-н *** дахь тал/

2.20.Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас энэ тооцооллыг алдаатай, эсхүл буруу гэж аливаа байдлаар маргаагүй тул нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн энэ дүнг маргаан байхгүй тооцоолол гэж шүүх үзсэн.

2.21.Одоо Татварын ерөнхий газрын **** нэгдсэн систем бүртгэлд “АХ” ХХК-ийн 20**-20** онд төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны нийт төлбөрийг 22,008,128,301.60 төгрөгөөр  бүртгэсэн бүртгэл байгаа болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн бичгийн тооцоолол /ХХ-2-н ** дахь тал/ гэх баримтаар, хариуцагчийн шүүх хуралдаанд “20** онд **** программ шинээр нэвтрүүлээд *******-саа**** руу шилжүүлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнуудын ямар нэгэн шийдвэргүйгээр ийм үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон. Үүний дагуу бид судалж үзээд татварын албаны зүгээс үүнийг буцааж тухайн татвар төлөгчийн тайлагнасан төлөвт нь оруулах бол дотооддоо нэлээд бичгийг холбогдох чиг үүргийн хэлтсүүдэд хүргүүлсэн, уг компанийн тайлагнасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх талаар татварын албанаас аливаа нэг акт гараагүй” гэж тайлбарласнаар тогтоогдож байна.

2.22.Мөн хариуцагчаас гаргасан   тооцооллоор нэхэмжлэгч “АХ” ХХК-ийг 20**-20** онд 21,429,052,381.68 төгрөгийн  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх ёстой гэж, үүнээс одоо программын үлдэгдэл 4,993,991,650.98 төгрөг, хасагдах дүнг 579,075,989.94 төгрөг, байвал зохих үлдэгдэл 4,414,915,661.04 төгрөг гэсэн тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн /ХХ-2-н ** дахь талд/ зэрэг үйл баримт тогтоогдлоо.

2.23.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн дагуу сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч Г.Э нь “АХ” ХХК-ийн 3 удаагийн шүүх хурлаар дүгнэхдээ жишиг үнэ, шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдэх, нэхэмжлэгчийн ярьж байгаа нь үндэслэлтэй гэж үзсэн” гэсэн дүгнэлтийг амаар болон бичгээр гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

3.2.Иймд дээр дурдсан иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдээр “... Засгийн газар ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал нь Ашигт малтмалын хуульд нийцээгүй уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгосон” байхад уг  Засгийн газрын тогтоолын холбогдох заалтууд хуульд нийцсэн эсэхийг энэхүү шийдвэрээр дүгнэлт өгөхгүй.

3.3.Ийнхүү  иргэний болон захиргааны хэргийн шүүхүүд нь “Засгийн газар ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баримтлан нэхэмжлэгч “АХ” ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах нь хуульд нийцээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө гэж дүгнэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүний үүсгэх хууль зүйн үр дагаврыг Монгол Улсын нутаг дэвсгэрт  хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй  байна.

3.4.Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 4 дүгээр зүйлийн  4.1.5-д  “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан" гэж нэгдсэн ангилал, код, стандарт, арга зүй, ижилтгэсэн баримтын шаардлагын дагуу үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээлэл, программ хангамжийн иж бүрдлийг” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2-т “татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь дараахь зориулалттай байна” гээд мөн зүйлийн 31.2.1-т “татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавьж, ...”,  мөн зүйлийн 31.2.2-т “татварын хяналт шалгалтын ажлыг үр бүтээлтэй зохион байгуулах” гэж,  мөн зүйлийн 31.2.3-т “татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх” гэж,  мөн зүйлийн 31.2.4-т “татварын албаны үйл ажиллагааны ил тод, тунгалаг байдлыг хангах” гэж,  мөн зүйлийн 31.2.5-д “татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээг шуурхай зохион байгуулах” гэж тус тус заажээ.

3.5.Хуулийн эдгээр заалтаас харвал  Татварын ерөнхий газрын үйл ажиллагаандаа хэрэглэдэг, эрхлэн хөтөлдөг **** системийн татвар төлөгчийн төлбөл зохих буюу ногдуулсан төлбөр, татварын хэмжээг бүртгэсэн бүртгэл нь татвар ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих, татварын албаны үйл ажиллагааны ил тод байдлыг хангах хууль зүйн үр дагавар үүсгэсэн буюу  татварын албанаас үүсгэсэн, цуглуулсан, хүлээн авсан, боловсруулсан, хадгалсан өгөгдөл, мэдээллийг хадгалсан  захиргааны үйл ажиллагаа мөн байх учраас Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-т заасан захиргааны акт мөн гэж үзсэн.

3.6.Иймд хариуцагч нь эдгээр  шүүхийн шийдвэрүүдийг үл биелүүлэн, татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль зүйн үр дагавар бүхий **** системийн бүртгэлийг өөрчлөхгүй байгаа үйлдэл гаргаж  байгаа нь Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх зарчмуудад нийцэхгүй байна.

3.7.Мөн түүнчлэн иргэн болон захиргааны хэргийн шүүхүүд нь  “Засгийн газрын баталсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баримтлан татвар ногдуулбал “АХ” ХХК-ийн эрх зөрчигдөнө гэж үзэн эрхийн хамгаалалт хийж, Засгийн газрын хуульд нийцээгүй журмыг хүчингүй болгосон байхад шүүхийн шийдвэр гаргахаас өмнөх хугацаанд уг журмыг баримтална” гэж тайлбарласан нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр зорилгодоо хүрэхгүй байх буюу Үндсэн хуулийн “хууль дээдлэх” зарчим, “зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах” үндсэн зарчим эвдэгдэх болно.

3.8.Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарсан өдрөө хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд уг шийдвэрүүдээр хамгаалагдсан иргэн, хуулийн этгээдийн эрхийг захиргааны байгууллага сэргээн эдлүүлэх үүрэгтэй.

3.9.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалтын “зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх” үзэл санаа нь эрх нь зөрчигдсөн бол зөрчигдөхөөс өмнөх байдалд нь буцаан оруулах, эсхүл зөрчигдсөн эрхийг нь бусад байдлаар орлуулан нөхөн сэргээх,  эсхүл зөрчлийг арилгаж зөрчилгүй болгох” гэсэн ойлголтууд юм.

3.10.Иймд хариуцагч Татварын ерөнхий газар, түүний Татварын улсын байцаагч нар нь хууль зөрчсөн журмын дагуу хууль бус татвар, төлбөр ногдуулахгүй байх, ногдуулсан бол хуульд нийцүүлэн засах, зөвтгөх, тус байгууллагын эрхэлдэг **** системд татвар төлөгчид буруу  бүртгэл хийсэн бол засаж залруулах нь дээрх шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагаврыг биелүүлж байгаа явдал юм.

3.10.Хариуцагчаас татварын актаар ”АХ” ХХК-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлээгүй, ийм акт гаргаагүй гэж маргаж байгаа боловч, шүүхэд “Улсын Дээд шүүхийн шийдвэр нь ** дугаар * сарын *-ны *** дугаар тогтоол гарсан. Уг тогтоолыг  бид  хэрэгжүүлээд явна, шийдвэрээс өмнөх 20**-** дугаар * сарын * хүртэлх хугацаанд “АХ” ХХК жишиг үнээрээ л тайлагнах ёстой гэж маргаж байгаа нь тус албаны хөтөлдөг **** системд “АХ” ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээрээ л тайлагнах ёстой гэж үзэн 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлэн бүртгэсэн нь гэж үзэх бөгөөд энэ  нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг “жишиг үнээр” тогтоосон мэдээлэл буюу  хууль зүйн үр дагавартай  захиргааны үйлдэл мөн байна гэж үзлээ.

3.11.Нөгөө талаас маргааны гол зүйл болох хариуцагчийн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны ** дугаар * дугаар сарын *-ны өдрийн *** дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарахаас өмнө хүчин төгөлдөр мөрдөж байсан гэх  Засгийн газраас баталсан 20** оны *** дугаар тогтоол, ** дугаар *** дүгээр тогтоолууд хүчин төгөлдөр байсан тул олон улсын жишиг үнээр тооцон авна гэж үзээд татварын **** нэгдсэн системээр “АХ” ХХК-ийн төлөх төлбөрийг 22,008,128,301.60 төгрөгөөр илүү төлүүлэхээр бүртгэсэн үйл баримт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.12.Тодруулбал, иргэний хэргийн шүүхүүд “... Засгийн газрын  20** оны * дугаар сарын *-ны өдрийн “Аргачлал батлах тухай” *** дугаар тогтоол ба 20** оны  * дүгээр сарын *-ны өдрийн “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” *** дүгээр тогтоолуудын төмрийн баяжмалд холбогдох заалт, Аргачлалын улмаас  манай компанийн эрх ашиг зөрчигдөж, ... “төмрийн баяжмал” гэдэг ангиллаар нөөцийн төлбөр төлөх боломжгүй байдалд хүргэсэн гэх дүгнэлт өгч, Монгол Улсын Засгийн газрын ** дугаар *** дугаар тогтоолын 2.4 дэх заалт ба,  ** дугаар *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ын “төмрийн баяжмалд холбогдох хэсэг, ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол  банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын ** дугаар *** дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзээд тус тус хүчингүй болгосон байгаа тул хууль бус тогтоолыг баримтлан төлбөр төлүүлэх нь хууль бус болох хууль зүйн үр дагавартай юм.

3.13.Иймд Монгол Улсын Засгийн газрын 20** оны  *** дугаар тогтоолын 2.4 дэх заалт ба,  20** оны  *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмалд холбогдох хэсэг, ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан  “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох МБ-ныболон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын ** дугаар *** дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгохоос өмнө уг журам хүчинтэй байсан гэх үндэслэлээр уг тогтоолоор баталсан аргачлал, журмын дагуу ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох ёстой гэх үйл баримт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь заалтыг зөрчсөн болохыг шүүх тогтоосон байхад уг тогтоолуудыг баримтлан төлбөр тогтоох нь хууль дээдлэх ёсны зарчимд нийцэхгүй, хууль бус болно.

3.14.Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д ”татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, ...”, Татварын ерөнхий хууль /20** оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д “татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх” нь татвар төлөгчийн эрх байхаар хуульчлан тогтоожээ.

3.15.Иймд хариуцагч Татварын ерөнхий газар, түүний албан тушаалтнуудаас “АХ” ХХК-ийн 20**-20** онд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 20** оны  *** дугаар тогтоолын 2.4 дэх заалт ба,  20** оны  *** дүгээр тогтоолын 3 дахь заалтын 2-ийн “төмрийн баяжмалд холбогдох хэсэг, ** дугаар ** дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан  “Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол  банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр”-ийн 3 дахь заалт, Засгийн газрын ** дугаар *** дүгээр тогтоолын 2 дахь заалтын “төмөр”-т холбогдох хэсгийг баримтлан ногдуулах ёстой гэж үзсэн буюу “АХ” ХХК-ийн төлбөл зохих АМНАТ-ийг 22,382,701,431.10 төгрөгөөр нэмэгдүүлж **** нэгдсэн системд бүртгэсэн,  хууль бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэн төлбөр төлөхийг шаардсан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй буюу захиргааны илт хууль бус актын шинжийг агуулсан гэж шүүх дүгнэлээ.

3.16.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.29-д "татварын тайлан" гэж татварын албанаас баталсан маягтын дагуу татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан татварын суурь, албан татвар, төлбөр, хураамжийн ногдлын хэмжээг тодорхойлж, тайлагнах хуудсыг” гэж, мөн зүйлийн 6.1.36-д “төлбөр" гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг” гэж, 28 дугаар зүйлийн 28.1-т “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж тус тус заасан байна.

3.17.Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн  4.1.7-д “"татварын тайлан" гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг” ойлгоно гэж, 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх нь татвар төлөгчийн үүрэг байхаар”; 43 дугаар зүйлийн 43.1-д “Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө” гэж,  Татварын ерөнхий хууль /20** оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.26-д "татварын акт" гэж татварын улсын байцаагчийн үйлдсэн нөхөн ногдуулалтын акт, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, татварын буцаан олголтын актыг” ойлгохоор заасан тул татварын байцаагчаас нөхөн ногдуулалтын акт гараагүй тохиолдолд зөвхөн татвар төлөгчийн тайлагнасан тайланд туссан дүнгээр төлбөрийг зохих төсөвт нь төлөх хуулийн зохицуулалт үйлчилж байна.

3.18.Иймд татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэл нь “тооцоо нийлсэн акт бус”, түүний гаргаж өгсөн тайланд тусгасан үнийн дүн юм.

3.19.Хууль зүйн үндэслэл нь ийм тул шүүхээс нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн 20**-** дугаар тайлант хугацаанд гаргаж өгсөн тайланг үндэслэн  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Татварын ерөнхий газрын **** системд зөвтгөж, 22,382,701,431.10 төгрөгөөр багасгаж бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэх нь зүйтэй байна.

3.20.Дээрхийг нэгтэн дүгнэвэл нэхэмжлэгчийн  Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д ”татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, ...” эрх, Татварын ерөнхий хууль /20** он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.8-д заасан татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах эрхийг хөндсөн болох нь нотлогдсон гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            Тав.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:

          5.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгч Г.Энхцэцэгийн дүгнэлт нь эрх зүйн дүгнэлт биш боловч тэрээр нэхэмжлэлийг үндэслэлтэй гэсэн агуулга бүхий иргэний дүгнэлт хийснийг шүүх энэ шийдвэрийг гаргахдаа харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, 2Татварын ерөнхий хуулийн /20** оны/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.26 дэх заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалт,  Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг тус тус баримтлан “АХ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын **** нэгдсэн системийг нэвтрүүлэхдээ нэхэмжлэгч “АХ” ХХК-ийн төлбөл зохих 58,700,440,154.76 төгрөгийн татварын өр дээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 22,382,701,431.10 төгрөгийг нэмэгдүүлж бүртгэсэн үйлдлийг  илт хууль бус болохыг тогтоож, тус компанийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 22,382,701,431.10 төгрөгөөр бууруулж **** нэгдсэн системд бүртгэхийг Татварын ерөнхий газарт даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг хураамж 70200 төгрөгийг нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

             

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                      ШҮҮГЧ                               Н.ДАМДИНСҮРЭН

                                      ШҮҮГЧ                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

 

[1] Энэ нь  Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Аргачлал батлах тухай” тогтоол

[2] Энэ нь Засгийн газрын  2013 оны  04 дүгээр сарын 06-ны өдрийн “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол байна.