Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 128//ШШ2023/0973

 

 

 

 

 

 

 

 

    2023          12           13                                      128/ШШ2023/0973

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А/РД:УХ********/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Э/РД:РЮ********/;

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Б.Б;

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Л.Г;

Гуравдагч этгээд:Ц.Д/РД:ЧИ********/;

Гуравдагч этгээд:Б.Ц/РД:УХ********/;

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ө.У/РД:ЧИ********/ нарын хооронд үүссэн “****** дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ** байр ** тоот орон сууцыг 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ****** мэдүүлгийг үндэслэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Б нарыг оролцуулав.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.****** дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ** байр,** тоот орон сууцыг 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ****** мэдүүлгийг үндэслэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан, өөрчилсөн хүсэлт гаргаагүй болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Нэхэмжлэгч нь өөрийн нөхөр Ж.Б-той 19** оны * дугаар сарын *-ны өдөр гэрлэлтээ батлуулан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нөхөр Ж.Б-той маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу ****** дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ** байр,** тоот орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж;

2.2.Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нөхөртэйгөө гэр бүл болсон цагаас эхлэн бий болсон гэр бүлийн өмч гэж тайлбарлаж, үүнийг гурван шатны шүүх дүгнэсэн гэж тайлбарлаж;

2.3.Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинээр ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгч бүртгүүлэх өргөдөл, мэдүүлгийг нэхэмжлэгч өөрөө болон нөхөр хоёрын аль аль нь гаргаагүй байхад С.Д-гийн гаргасан мэдүүлгийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар хүлээн авч бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь хэсэг зааснаар “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа хүчингүй байна” гэж заасныг үндэслэн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ****** мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэсэн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл.

3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.А миний бие Ж.Б-той 19**онд гэр бүл болж, 19** оны * дугаар сарын *-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн нь одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэрлэснээс хойш бид хамт амьдарч байсан өөрсдийн ********* дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг шинэчлэхээр 20** онд ******** дүүргийн нутаг дэвсгэрт баригдах ******, * дугаар хорооллын ** байрны ** тоот орон сууцыг худалдаж авахаар “БХ” ХХК-тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, мөн ондоо багтааж шинэ байрны төлбөрийг бүрэн төлсөн.

Энэ үл хөдлөх эд хөрөнгө 20** онд ашиглалтад орж ******* дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, *********** гудамж, ** байрны ** тоот хаягтай болсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.А, Ж.Б бидний гэрлэснээс хойш хамт амьдарч байх хугацаанд бий болсон гэр бүлийн өмч бөгөөд үүнийг 3 шатны шүүхээр дүгнүүлсэн хүчин төгөлдөр шийдвэртэй, Ц.А миний бие 20** оны * дүгээр сарын *-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрээ оруулсан цагаас эхлэн хууль бус үйлдэлтэй холбогдуулан шаардах эрх үүссэн.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт шинээр ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөгч бүртгүүлэх өргөдөл, мэдүүлгийг нөхөр, бид хоёрын хэн нь ч гаргаагүй байхад С.Д гэгчийн гаргасан өргөдөл, мэдүүлгийг Улсын бүртгэлийн газар хүлээж авч бүртгэсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2002/-ийн 1* дугаар зүйлийн 13.3-д "Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна", 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзах" гэж заасан хуулийн заалтыг ноцтой зөрчиж бүртгэсэн илт хууль бус бүртгэл юм. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан мэдүүлэгт ** байрны **тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч нь буюу миний нөхөр Ж.Б, миний бие Ц.А бидний аль аль нь гарын үсэг зураагүй, шинээр ашиглалтад орсон байранд хамтран өмчлөгч бүртгүүлэх өргөдөл гаргаагүй байхад өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн нь улсын бүртгэл үнэн зөв байх гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл хийсэн нь хууль бус юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь хуульд заасан арга хэрэгслээр мэдүүлэг гаргаагүй этгээдийн мэдүүлгийг хүлээн авч, бүртгэсэн байх бөгөөд уг хуульд зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхад улсын бүртгэгчийн хийсэн анхны алдаатай, илт хууль бус бүртгэл нь бусдын өмчийг үнэ төлбөргүй өөрийн болгож завших, удаа дараа хууль зөрчих боломжийг С.Д-д олгосон. Манай гэр бүлийн өмчийг өмчлөх гэр бүлийн гишүүдийн эрх энэ олон жил ноцтой зөрчигдөж байгаа учраас нэхэмжлэгч миний бие С.Д-гийн хийсэн гэм буруутай үйлдлүүдийг арав гаруй жилийн туршид хуулийн дагуу шийдүүлж ирсэн. Дээр дурдсанаар хуульд заасан арга хэлбэрээр мэдүүлгийг гаргаагүй бол улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах ёстой атал хэн нэг хөндлөнгийн этгээдийн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн хийсэн бүртгэл нь илт хууль бус бүртгэл гэж үзэх үндэслэлтэй тул 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ****** дугаартай мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэсэн анхны бүртгэл илт хууль бус болохыг тогтоож өгнө үү. /Жич: энэ нэхэмжлэлийн шаардлага болсон өмчлөх эрхийн улсын бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгох тухай гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд 20**.*.*-ний өдөр гаргахад Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас уг гомдлын шаардлага болсон улсын бүртгэл ИЛТ хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий гомдолд 20** оны * дүгээр сарын *-ны өдөр */**** албан тоотоор ирүүлсэн хариуг Ц.А миний бие эс зөвшөөрч дээрх нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн хувьд Ж.Б-той 19**онд гэр бүл болоод 19** оны * сарын *-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Гэр бүлийн гишүүд хамтран амьдарч байх хугацаанд ********* дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцыг шинэчлэхээр 20** онд ******ын нутаг дэвсгэрт байрлах ******, * дугаар хороолол, ** тоот орон сууцыг худалдаж авахаар “БХ” ХХК-тай орон сууц худалдан авах гэрээг хийж төлбөрийг бол бүрэн төлсөн байдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь 20** онд бүрэн ашиглалтад ороод ** тоотод хаягтай болсон байдаг. Гэрлэгчдийн хувьд гэрлэснээс хойш хамт амьдарч байх хугацаанд бий болсон гэр бүлийн хөрөнгийг өмч гэж үзэх бөгөөд 3 шатын шүүхээр хүчин төгөлдөр шийдвэрлэгдсэн. Ц.А нь 20** оны * дүгээр сарын *-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрийн нэрээ оруулсан цагаас эхлээд хууль бус үйлдэлтэй холбогдуулаад шаардах эрх үүссэн гэж үзэж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх өргөдөл мэдүүлгийг Ж.Б, Ц.А нарын хэн нь ч гаргаагүй байхад гуравдагч этгээд Б.Ц нь мэдүүлэг гаргаж,  Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг. Улсын бүртгэлийн  газар мэдүүлэг холбогдох баримтуудыг бүртгэсэн. 20** онд үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 1* дугаар зүйлийн 13.3-д зааснаар дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна гэж заасан байдаг. 20** оны улсын бүртгэл мэдүүлгийг хараад үзэхээр өргөдөл гаргагч Ж.Б гэсэн атлаа гуравдагч этгээд Б.Ц-гийн гэж гарын үсэг зурсан байдаг. Энэ нь ямар хууль тогтоомжийг зөрчөөд байгаа вэ гэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1* дугаар зүйлийн 13.1-т мэдүүлэг гаргагч нь өөрөө гарын үсэг зурах боломжгүй бол төлөөлөгчөөрөө дамжуулан гарын үсэг зурна гэж заасан байгаа. Хэрвээ гуравдагч этгээд Б.Ц итгэмжлэлийн үндсэн дээр гарын үсэг зурсан бол энэ нь өөрөө хүчин төгөлдөр. Тэгэхээр энэ заалт журмыг зөрчөөд мэдүүлэг гаргаад байгаа нь илт хууль бус гэж үзээд байгаа юм. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.1.4-д хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах заалттай. Уг заалтыг ноцтой зөрчөөд улсын бүртгэгч нь мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ц.А, Ж.Б нар нь гэрлэгчид учраас гэр бүл батлуулснаас хойш хамтран амьдарч байх явцад бий болсон хөрөнгө гэрлэгчдийн хөрөнгө гэж үзэж байгаа юм. Үүнд Ц.А Ж.Б гарын үсэг зурах ёстой байсан. Гуравдагч этгээд Б.Ц-г гэр бүл гэж үзэх боломжгүй байсан. Яагаад гэхээр тухайн үед Ж.Б Б.Ц нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байдаг. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөд өөрийнх нь нэр орох ёстой гэж үзэж байсан бол дундаа хэсгээр өмчилж байгаа бүртгэл хийлгэх ёстой.Тэгэхээр уг зүйл заалтыг зөрчөөд гэрлэгч биш хамтран амьдрагч гэж үзэж байна. Уг асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус гэж тооцох үндэслэл бүрдээд байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс 20** оноос хойш өнөөдрийг хүртэлх 19 жилийн хугацаатай өөрийнхөө эрх, хууль, ёсны ашиг сонирхлыг хамгаалах мөн шаардлага гаргах эрх хуульд заасан үндэслэлээр шүүхээр маргаж 20** онд нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй болохыг тогтоосон 3 шатын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Ж.Б, Ц.А нар нь гэр бүл өмч хөрөнгө нь гэрлэгчдийн өмч хөрөнгө гэдэг зүйлийг тогтоосон байдаг. Үүний үндсэн дээр 20** онд улсын бүртгэлийн гэрчилгээнд нэрээ оруулсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж оролцож байна.

Нэхэмжлэгчээс 20** оноос хойш тайлбарын дагуу нийтдээ 19 жилийн хугацаанд энэхүү үйл явдлуудыг засаж сайжруулахаар ирээд шаардах эрх үүссэн үеэсээ бид нар хамгийн анхны бүртгэл дээр ийм алдаа гарсан шүү гэдэг зүйлийг залруулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Хариуцагч буюу Улсын бүртгэлийн газар өөрсдийнхөө буруутай үйл ажиллагаа байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Шүүх хуралдаан дээр хариуцагч маань С.Д өргөдөл гаргасан, би гэж харах ёстой байсан гэдэг зүйл хэлээд байгаа юм. Бүх нотлох баримтаар Ж.Б өөрийнхөө хөрөнгөөр авсан гэдэг нь бүрдэл баримттайгаар байдаг. Гуравдагч этгээд С.Д-гийн ямар ч хөрөнгө алга төлбөр төлсөн баримт, эрхийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээн дээр бол ерөнхийдөө Ж.Б гэдэг этгээд гарын үсэг зураад материалуудаа өгөөд байгаа юм. С.Д гэдэг хүн нь өмнөөс нь гарын үсэг зураад өмнөөс нь баримт материал хөөцөлдөөд яваад байсан байна. Иргэний хуулиараа гэрлэгчид хамтран амьдралын явцад бий болсон хөрөнгө нь дундын хөрөнгө байна гээд заачихсан буюу Ж.Б, Ц.А нар уг хөрөнгийг бий болгосон хүмүүс гэж үзээд байгаа юм. Тэгэхээр анхны бүртгэл хийгдэхэд Ц.А гэдэг хүний оролцоо ерөөсөө байлгахгүй гуравдагч этгээд С.Ц хийсэн гэж үзээд байгаа юм. Тэгэхээр уг алдааг бид нар өнөөдөр залруулж байгаагийн учир шалтгаан нь Ц.А гэдэг хүн өмчлөгч байх байжээ. Ц.А-гийн эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө байх байжээ. Гэвч улсын бүртгэгч, гуравдагч этгээд нарын алдаанаас үүдээд анхны бүртгэл алдаатай гарчихсан. Тэгээд хуульд заасан арга хэлбэрийг агуулаагүй, алдаатай илт хууль бус үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй мөн холбогдох хуулиудыг зөрчсөн гэдэг зүйлийн үндсэн дээр бол уг хууль ёсны байх зарчмыг хангаагүй байх тул илт хууль бус гэж үзээд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарах байх гэж найдаж байна. Гуравдагч этгээд тухайн үед би эрхтэй гэж үзэж байсан бол хуульд зааснаар дундаа хэсгээр өмчлөх мэдүүлэг гаргах ёстой байсан үүнд мэдүүлэг гаргаагүй байдаг. Уг асуудал нь гарсан цагаасаа эхлээд ямар нэг эрх зүйн үйлчлэл үүсгэхээргүй акт байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар уг бүртгэлийг хийгээгүйтэй холбоотой илт хууль бус гэж харж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн зүйлд хоёр зүйлийг нэмж хэлэхэд нэгдүгээрт Ц.А-гийн хувьд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой маргааныг өмнө нь гаргаад явж байсан гэхдээ шаардах эрхгүй буюу тухайн гэрчилгээ дээр нэр нь байхгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байдаг. 20** онд улсын бүртгэлд нэр нь орсноор шаардах эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэж өнөөдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад явж байгаа.

Ц. А гээд манай үйлчлүүлэгчийн хувьд бараг хориод жилийн хугацаанд хохирч ирсэн. Өнгөрсөн хугацаанд үүссэн бүх л шүүхийн маргаанд ялж, ялагдаж явахдаа асар их цаг хугацаа, тэвчээр, хөрөнгө мөнгөө зарцуулж ирсэн. Тэгээд түрээсийн байранд байдагтай холбоотой бас хүндрэл бэрхшээл явсаар ирсэн өнөөдөр ч гэсэн үргэлжилж байгаа. Тухайн улсын бүртгэгч Ц.А гэдэг хүний нэр анхны бүртгэлд ороогүй байсантай холбоотой маргаад явахад та өмчлөгч биш гэж дандаа хэрэгсэхгүй болж ирж байна. Шинээр гаргасан хууль, өмнөх байсан хуульд ч тэр улсын бүртгэгч тухайн хуулийг хараад бүртгэлээ хийх ёстой байсан. Нэгэнт хийсэн байгаа бүртгэлийг хуулийн дагуу гэж тайлбарлах боломжгүй. Хууль өөрөө хамгаалах зохицуулах чиг үүрэгтэй. Зохицуулах чиг үүрэг нь үүнийг ингэж хийнэ, ийм бүртгэл байна, ийм материалыг хавсаргана, мэдээлэл гаргагч нь тэр гэдгийг тодорхой зааж өгсөн нь зохицуулах чиг үүрэг. Хамгаалах чиг үүрэг нь өөрөө хэн нэгний эрх, хууль, ёсны, ашиг сонирхолд хөндөгдөж болзошгүй зүйлийг урьдчилан сэргийлж энэ бүртгэлүүдийг хуульд оруулж ирж авч байгаа. Гэтэл төрийн захиргааны байгууллагаас хуулийг нэг мөр хэрэглэхгүй алдаатай ашиглаж байгаа хуулийг дагаж мөрддөггүйгээс болж нэг улсын бүртгэгчийн буруутай үйлдлээс болж энэ үйлдлүүд гараад байгаа нь Ц.А-гийн эрхийг зөрчөөд байгаа өнөөдрийг хүртэл явсан асуудал болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хариуцагч эрх нь сэргэхгүй гэж тайлбарлаж байна. Миний харж байгаагаар сэргэх боломжтой. Ц.А-гийн хүүхдүүд Ц.А орж ирэх боломжтой гэж харж байгаа юм” гэв.

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Иргэн Ц.А, А.Д, Б.И нар нь тус шүүхэд "******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол ** байрны **тоот орон сууцны улсын бүртгэлийн Ү-**********дугаартай гэрчилгээнд өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг 20** онд гаргаж байсан бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Тухайн шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 20** оны * дугаар сарын *-ний өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ** дугаартай тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар Ц.А-гийн 20** оны * дүгээр сарын *-ны өдрийн нэхэмжлэлд дурдсан ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол ** байрны ** тоот орон сууцыг 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ****** мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэсэн бүртгэлийн талаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн хамтран өмчлөгчөөр бүртгэсэн Ж.Б-ийг бүртгэлээс хасах нь хууль бус байна гэсэн үндэслэлээр шүүхэд хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэж байсан. Тухайн хэрэг маргааныг буруу бүртгэсэн байна гэсэн үндэслэлээр биш иргэн Ж.Б-ийг хамтран өмчлөгчөөс хассан нь хууль бус юм байна гэдэг утгаараа тухайн шүүхийн шийдвэр хэрэг хэлэлцэх гэж байгаа хэрэг маань урьд нь өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн байна гэдэг үндэслэлээр тухайн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож байсан.

Тухайн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой Ж.Б өөрөө мэдүүлэг гаргаагүй, өөрөө өргөдөлд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байна. Тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ 3 хүний хүний нэр дээр гарсан Ж.Б өөрөө бичсэн амьд сэрүүн байхдаа. Тухайн үед С.Д миний өмнөөс өргөдөл мэдүүлэг гаргаад улсын бүртгэлийн гэрчилгээ авчихлаа гэдэг талаар ямар маргасан юм байдаггүй. Үүнийг хүлээн зөвшөөрөөд хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл тухайн үедээ хийж байсан тэр нотлох баримтаар авагдсан. Амьд сэрүүн байхдаа тухайн бүртгэлийг С.Д, Б.Ц нарыг орон сууцын өмчлөгчид бүртгэсэн бүртгэлд огт маргаагүй байдаг учраас үгүйсгэх арга байхгүй. Улсын бүртгэлд бүртгэсэн нь процессын алдаа гарлаа гэж үзэх юм бол Ц.А-гийн өмчлөх эрх сэргэнэ гэхэд миний зүгээс өнөөдрийн байр сууринд бүртгэх ямар ч боломжгүй” гэв.

3.5.Гуравдагч этгээд С.Д, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

С.Д нь Ж.Б-той 20** оноос хамтран амьдарч ирсэн бөгөөд тэд “БХ" ХХК-тай 20** оны * дугаар сарын *-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, ******** дүүргийн * дүгээр хороо, ** байр, ** тоот орон сууцыг худалдан авч, С.Д нь 20** онд холбогдох журамд заасны дагуу баримтаа бүрдүүлж Ж.Б, С.Д, Б.Ц нарын өмчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан байдаг. Ж.Б нь 20** оны * дугаар сарын *-ний өдөр өвчний учир нас барсан ба Ц.А нь Ж.Бийг нас барснаас хойш уг орон сууцны өмчлөгч мэтээр маргаж, ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд нэхэмжлэл гаргаж ирсэн.

Өөрөөр хэлбэл, Ц.А, А.Д, Б.И нар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны улсын бүртгэлийн Ү-**********дугаартай гэрчилгээнд өөрчлөлт оруулан бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулан, олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 20** онд гаргаж тус шүүхийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн **** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар тус шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20** оны * дугаар сарын *-ний өдрийн *** дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.6.Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Хариуцагчийн тайлбарыг дэмжиж оролцож байна. Маргаан бүхий орон сууцыг бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Талийгаач Ж.Б, С.Д, Б.Ц нарыг бүртгэхдээ хууль журмын дагуу бүртгэсэн.

Манай зүгээс Б.Ц, Ж.Б нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгосон шүүхийн шийдвэрийг гаргаж өгсөн. Шүүх хуралдаанд гэрчээр дуудагдаад эгч нь Ц.А гэж хүнийг таньдаггүй. Гэтэл нэхэмжлэлдээ 19**онд гэр бүл болоод 19** онд гэрлэлтийг бүртгүүлсэн гэдэг. Гэтэл төрсөн эгч нь би энэ хүнийг танихгүй, нэг эгч нь болохоор нэг хүнтэй цөөхөн хэд хоног амьдарсан гэсэн би мэдэхгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд уг байрны өмчлөгч мөн гэж хэлэх нь өөрөө эргэлзээтэй болж байгаа юм. 20** оны * дугаар сарын *-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийсэн байдаг. Нэхэмжлэгчээс манайх өмнө нь амьдарч байсан Сансарт байсан байраа томруулах, шинэчлэх гээд энэ байрыг авсан гэдэг. Гэтэл энэ яригдаад байгаа өмнөх байр нь 20** онд зарагдчихсан байр байдаг. Энийг зарахдаа хүнд худалдаагүй, өөрийнхөө ахдаа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн юм. Харин энэ байрыг болбол 20** оны * дугаар сарын *-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийгээд, Б.Ц мөнгөөр төлж, * дугаар сард төлбөрөө бүрэн дуусгаад авсан.

Б.Ц тухайн Худалдах худалдан авах гэрээг яагаад өөрөө хийгээгүй вэ гэхээр тэр 20** оны * дугаар сарын *-ны өдөр хүүхэд төрүүлсэн. Иймд Худалдах худалдан авах гэрээнд оролцож чадаагүй. Хэрвээ үүнд маргаан үүссэн бол Ж.Б аль эрт л маргах л байсан юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгээ гаргаад баримтаа бүрдүүлж өгөөд улсын бүртгэлээс Ж.Б, Б.Ц, С.Д нарын өмчид бүртгэсэн нэхэмжлэлийн шаардлага маань өөрөө илт хууль бус болохыг тогтоож өгөөч гэсэн. Тэгэхээр хуульд заасан үндэслэл журмын дагуу л бүртгэсэн” гэв.

                                                         ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, ***гудамжны ** байрны ** тоот орон сууцны өмчлөгчийг бүртгэсэн эд хөрөнгийн эрхийн  бүртгэлийн” үйл баримт байна.

1.2.Энэ маргаан нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн эрх зүйн харилцаа болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Ж.Б агсан, түүний хамтран амьдрагч С.Д /тухайн үеийн эрх зүйн байдлаар/, төрүүлсэн охин Б.Ц нар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандан  20** оны ** дугаар сарын **-ны өдөр ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны дундаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг холбогдох баримтын хамт гаргаж, мэдүүлэг Б.Ц гарын үсгээ зурсан байна. /ХХ-1-н **-** дэх тал/

2.2.Ж.Б, С.Д, Б.Ц нарын   гаргасан мэдүүлгийг Эрхийн улсын бүртгэлийн Ерөнхий бүртгэгч, Улсын бүртгэгч нар  нь тус тус хянаад 20** оны ** дугаар сарын **-ны өдөр тэдгээрийг ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, “БХ” ХХК-ийн барьсан * дугаар байрны ** тоот, 88,28 метр квадрат гурван өрөө орон сууцны өмлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэж, ***********  дугаартай  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ. /ХХ-1-н ** дэх тал/

2.3.С.Д 20** оны * дугаар сарын *-ны өдөр уг орон сууцны хамтран өмчлөгчийг өөрчилж бүртгүүлэх буюу хамтран өмчлөгчөөр Б.Ц-г бүртгүүлж, Ж.Б-ийг /тэрээр тухайн үед амьд байсан/ хасуулахаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасныг үндэслэн ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот, 88,28 метр квадрат гурван өрөө орон сууцны өмлөгчөөс Ж.Б агсныг хасаж Ү-**********дугаарт бүртгэлд өөрчлөлт оруулан, С.Д, Б.Ц нарыг өмчлөгчөөр бүртгэсэн ********** дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгож байжээ. /ХХ-1-н **-** дэх тал/

2.4.Үүний дараа 20** оны ** дугаар сарын **-ны өдөр мөн бүртгэлд өөрчлөлт оруулж, нэмж хамтран өмчлөгчөөр Б.Цэрмааг бүртгэжээ. /ХХ-1-н ** дахь тал/

2.5.Нэхэмжлэгч Ц.А, хүү А.Д, Б.И нар хамтран 20** оны * дугаар сарын *-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандан ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны улсын бүртгэлийн  Ү-**********дугаартай гэрчилгээнд  өөрчлөлт оруулан С.Д-г бүртгэсэн бүртгэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 20** оны *** дугаар шийдвэрээр “өмчлөгчийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, уг шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 20** оны *** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 20** оны ** дугаар тогтоолоор хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. /Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэгдсэн 20**/02**/*/ индекстэй хэргийг шүүх хуралдаанд татан авч бүхэлд нь судалсан болно/

2.6.Үүний дараа ******** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  20** оны * дүгээр сарын *-ны өдрийн 102/ШШ20**/000*** дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “... 20** оны * дугаар сарын *-ний өдрийн ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, 2 дахь заалтаар Ц.А, Б.И нар нь ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны талийгаач  Ж.Б-т ногдох хэсгээс бусад хууль ёсны өвлөгч нарын нэгэн адил өвлөх эрхтэй олохыг тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. /ХХ-н **-** дэх тал/

2.7.Уг шүүхийн шийдвэрийг үндэслэн 20** оны * дугаар сарын *-ны өдөр Эрхийн улсын Ү-**********дугаар бүртгэлд өөрчлөлт оруулж, ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр  Ж.Б /агсан, тэрээр 20** онд нас барсан байна/, С.Д, Б.Ц нарыг дахин бүртгэж, шинээр гэрчилгээ олгосон байна. /ХХ-н **-** дахь тал/

2.8.Нэхэмжлэгч Ц.А нь 20** оны 0* дугаар сарын **-ны өдөр ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны 33,3 хувийг өвлөгчөөр Өвлөх эрхийн гэрчилгээ авчээ. /ХХ-н ** дахь тал/

2.9.Энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг нь үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаар бүртгэлд хамтран өмчлөгчөөр Ц.А-г 20** оны * дүгээр сарын *-ны өдөр бүртгэж, одоо уг ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр Ц.А, С.Д, Б.Ц нарыг бүртгэсэн бүртгэл болон ********* дугаартай гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Нэхэмжлэгч Ц.А нь ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн гэрчилгээг 20** оны  * дүгээр сарын *-ны өдөр гаргуулснаар өөрт нь шаардах эрх үүссэн гэж үзэж, уг орон сууцны өмчлөгчөөр С.Д, Б.Ц нарыг бүртгэсэн 20** оны  бүртгэлийг илт хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.2.Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 4 дүгээр зүйлийн  4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж, 7 дугаар зүйлийн 7.3-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж, мөн зүйлийн 7.4-т “Энэ хуулийн 7.3-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр гарсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна” гэж заасан байна.

            3.2.Хуулийн эдгээр заалтын дагуу “эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд”-ийн шаардсанаар бүртгэлд өөрчлөлт оруулахаар хуульчилсан байжээ.

3.3.Нэхэмжлэгч  Ц.А нь ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны 33,3 хувийг өмчлөх эрхийг өв залгамжлалын үндсэн дээр олж авсан байгаа тул өвлүүлэгч болох талийгаач Ж.Б-ийн амьд ахуйдаа өөрийн хүсэлт зоригоор хамтран амьдарч байсан С.Д, төрсөн охин Б.Ц нарыг уг орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрх үүсэхгүй, Ц.Аг өмчлөх   эрх /энэ нь уг байрыг би өөрөө худалдан авсан, ганцаараа өмчлөгч нь, хүүхдүүдээ өмчлөгчөөр бүртгүүлнэ гэх эрх/ болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.

3.4.Өөрөөр хэлбэл, Ц.Аг ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцыг анхнаасаа Ж.Б-той дундаа хамтран өмчлөгч байсан болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй, харин Ц.А уг орон сууцны 33,3 хувийг өв залгамжлалын үндсэн дээр олж авсны дараа өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул анхны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн С.Д, Б.Ц нарын эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй үүсээгүй болно.

3.5.Нэхэмжлэгч Ц.А нь ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны дундаа хамтран өмчлөгчөөр С.Д, Б.Ц нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлснийг 20** оноос хойш мэдэж байсан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн, тэрээр нийт 20**-20** онд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 19 жилийн хугацаанд С.Д, Б.Ц нарыг хамтран өмчлөгч биш гэж маргаж байгаагүй, энэ талаар шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй болох нь дээрх шүүхийн шийдвэрүүд, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

3.6.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-т “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ” гээд мөн зүйлийн 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж, 1* дугаар зүйлийн  13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд мөн зүйлд “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт, өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, энэ хуулийн * дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж тус тус заажээ.

3.7.Дээр дурдсан ******** дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 20** оны  ***** дүгээр  шийдвэрээр Ц.Агийн “******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Ж.Б-ийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг Ц.А нар шаардах эрхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, харин “Ж.Бийг өмчлөгчөөс хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон”  зэрэг энэхүү шүүхийн шийдвэр дараахь  хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

3.8.Тухайлбал, иргэний хэргийн шүүх үзэхдээ “талийгаач Ж.Б-ийг  20** онд анхны бүртгэл хийлгэхдээ  орон сууцны өмчлөгчөөр Ж.Б,  С.Д, Б.Ц нар нар хамтдаа бүртгэгдэж, нас барах хүртлээ өмчлөлийн талаар маргаагүй” гэж,  “... Ж.Б агсан ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцыг түүнтэй хамтаар дундаа хамтран өмчлөгчөөр гуравдагч этгээд С.Д, Б.Ц нарыг “бүртгүүлэх” хүсэлт зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр байна” гэж дүгнэсэн нь  уг орон сууцны анхны өмчлөгч нь Ж.Б, С.Д, Б.Ц нарыг  гэж тооцсон хууль зүйн үр дагавартай  болно. /ХХ-ийн ** дахь тал/

 3.9.Үүнээс гадна Гуравдагч этгээд С.Д, Б.Ц нар орон сууцыг дундаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр хуульд заасан холбогдох баримтыг бүрдүүлж гаргасан болох нь С.Д-гийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг агуулсан хувийн хэргийн баримтаар нотлогдсон тул бүртгэл үнэн зөв байх зарчмыг зөрчөөгүй гэж үзэв. /ХХ-ийн **-** дэх тал/

3.10.Иймд ******** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, * дугаар байрны ** тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр С.Д, Б.Ц нарыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.16-д заасан  дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардсан нь үндэслэлгүй байна.

3.9.Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол  захиргааны акт ил хууль бус болохыг тогтоохоор хуульчилжээ.

3.10.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэдэг нь захиргааны заавал биелэгдэхээр  буюу захирамжилж гаргасан акт нь уг акт чиглэсэн этгээдийг хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хуулиар хориглосон  үйлдэл, эсхүл эс үйлдэхүй   гүйцэтгэхийг үүрэг  болгосон байхыг, мөн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэг нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын хууль болон нэгдэн орсон Олон Улсын гэрээ, хууль тогтоомжийн актаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд эерэг болон сөрөг үйлчлэлтэй үр дагавар үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг зөвшөөрөөгүй, эсхүл шийдвэр гаргахыг хориглосон байхад  ийм  шийдвэр гаргасан байхыг тус тус ойлгоно.

  3.11.Иймд нэхэмжлэгч Ц.А-гийн “нөхөр Ж.Б  бид хоёрын хэн нь ч өргөдөл, мэдүүлэг гаргаагүй, гарын үсэг зураагүй байхад С.Д гэгч гаргасан өргөдөл, мэдүүлгийг хүлээн авч С.Д, Б.Ц нарын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн “бүртгэл үнэн зөв байх” хуулийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актад хамаарахгүй, илт хууль бус болох шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 1* дугаар зүйлийн  13.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Агийн Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ** байрны ** тоот орон сууцыг 20** оны * дугаар сарын *-ны өдрийн ****** мэдүүлгийг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэсэн бүртгэл илт хууль бус болохыг тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

     

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ