Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/10

 

   Б.Б, Н.Н нарт  холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

прокурор Т.Түмэнжаргал, шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Н.Н өмгөөлөгч Х.Ургаа /цахимаар/, нарийн бичгийн дарга Б.Хантөгс нарыг оролцуулан,

 Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/144 дугаар шүүгчийн захирамжтай, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б.Б, Н.Н нарт холбогдох 2017001930063 дугаартай, 2 хавтас 488 хуудастай эрүүгийн хэргийг эс зөвшөөрч аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Түмэнжаргалын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Б нь Н.Н бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг улсын дугаартай  Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлж 700 000 төгрөгний хохирол учруулсан,

мөн яллагдагч Б.Б нь Н.Н бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х өмчлөлийн улсын дугаартай Соната-6  маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Н.Н нь Б.Б бүлэглэж  2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э 4 тооны хонь, 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгайлж 700 000 төгрөгний хохирол учруулсан,

мөн яллагдагч Н.Н нь Б.Б бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х өмчлөлийн улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

  Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Б, Б овогт Н Н нарт холбогдох 2017001930063 дугаартай хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл 02470867 дугаартай 1 ширхэг гэрчилгээ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн 02558611 дугаартай 1 ширхэг гэрчилгээг хэргийн хамт прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугаартай KMHEU41MBDA832172 гэсэн арлын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг, улсын дугаартай КМНЕU41MP9A671415 гэсэн арлын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл 1 ширхэг зэргийг Цагдаагийн хэлтсийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа болохыг тус тус дурдаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Н.Н өмгөөлөгч Х.Ургаагаас гаргаж өгсөн 1 ширхэг сидиг хэргийн хамт прокурорт буцааж, хэргийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичиж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Түмэнжаргал эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хяналт тавих хяналтын прокурор Т.Түмэнжаргал би Эрүүгийн 2017001930063 дугаартай Б.Б, Н.Н нарт холбогдох хэрэгт прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Говьсүмбэр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, шүүгчийн 2021/ШЗ/144 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн. Шүүх яллагдагч Н.Н, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг эрүүгийн 2017001930063 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй гэж дараах мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэж дүгнэсэн. Үүнд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар хэм хэмжээг бүрэн тогтоогоогүй, яллагдагч Н.Н хохирогч Э 4 тооны хонь, 3 тооны ямааг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хэрхэн бүлэглэсэн нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.20 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй байна. Уг үйлдэлд Н.Н хатгагч хамжигчийн аль нь болохыг тодорхойлох хэрэгтэй гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1, 1.5 дахь хэсэгт заасныг мөн зөрчсөн гэж үзсэн. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгч Н.Н өмгөөлөгч Х.Ургаа  нь хүмүүсийн хоорондын харилцан ярианы Сиди-г гаргаж өгсөн. Уг бичлэгт Б.Б, Н.Н утсаар ярихдаа чамайг хэрэгт хийх гэж албаар ингэж байна гэсэн агуулга бүхий зүйл яригдсан ба уг гар утасны бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргаж, уг бичлэг дээр ярьж байгаа хүмүүс яллагдагч Н.Н, Б.Б мөн эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Шүүгчийн захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр прокурорын газар хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах эсэргүүцлийг бичсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд бусад эрх, эрх чөлөө эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэж хуульчилсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э нарыг тус тус хохирогчоор тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн шинж чанарыг нотолсон байхыг шаардах бөгөөд хохирогч Т 8 тооны хонь хулгайд алдаж 1 200 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т өөрийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Э 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг, гэрч А мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт хавсаргасан фото зургийн үзүүлэлт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комисын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн алдагдсан 8 хонийг 1200000 төгргөрөөр үнэлсэн үнэлгээ зэрэг нотлох баритуудаар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Хохирогч Э 4 тооны хонь, 3 тооны ямаа хулгайд алдаж 700 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Э мэдүүлэг, гэрч Э мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн үнэлгээний комисын 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн алдагдсан 4 хонь 3 ямаа, 700 000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт зэрэг баримтуудаар хохирогч Т 8 хонь хулгайд алдагдаж нийт 200 000 төгрөгийн хохирол, хохирогч Э 4 тооны хонь, 3 тооны ямаа хулгайд алдагдаж 700 000 төгрөгийн тус тус хохирол учирсан болох нь прокурорын зүгээс хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс хохирол хор уршигийн шинж чанарыг бүрэн тогтоогоогүй, Э, Т нар нь 2019-2020 оны эцсээр хэдэн мал тоолуулсан талаар А дансны баримтыг мөрдөн байцаах шатанд цуглуулаагүй гэдэг нь үндэслэлгүй, 2019-2020 оны А дансны баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулах шаардлаггүй. Хэрэг 2020 онд үйлдэгдсэн. 2020 онд тухайн тооллог хийгдээгүй байсан. 12 дугаар сарын мал тооллог хийгдсэнээс хойш 2 жил орчим хугацаа өнгөрсөн. Дээрх хохирогч нар нь мал зарсан, өөрсдөө хүнсний хэрэгцээнд зарцуулсан зэргийг тооцоолох боломжгүй тул А данснаас тооцоолж хохирлыг тооцох үндэслэлгүй байна. Өөрөө хэлбэл дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч нарт учирсан хохирол шинж чанар хэр хэмжээ бүрэн тогтоогдсон байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал гэмт хэргийг хэзээ хаана үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдлыг хэрхэн нотолж байгаа талаар яллагдагч Н.Н, Б.Б нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27, 28-ны хооронд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Э 4 тооны хонь, 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг улсын дугаартай Сонота 6 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э мэдүүлэг, мөн хохирогч Э мэдүүлэг, гэрч Г мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Э мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21 дугаартай үнэлгээ, Хаан банкны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5990/670 дугаартай албан бичиг, Н.Н депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг гүйцэтгэгч гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн, дээрх гэмт хэргийг Н.Н үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон эсхүл урьдчилан тохиролцоогүй бол үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж тооцно гэж заасны дагуу үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг шүүх прокурор мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгон нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт, бодит байдлаар хянасны үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж байх бөгөөд хэрвээ шүүх хэрвээ Н.Н, Б.Б нар нь Э 4 хонь, 3 ямааг хулгайлсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй дээрх үйлдэлд оролцоогүй гэж үзвэл яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж Н.Н Э 4 хонь, 3 ямааг хулгайлсан гэх бүлэглэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байсан байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг хориглоно, мөн хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрч гэнэ гэж тус тус заасан бөгөөд яллагдагч  Б.Б, Н.Н нарыг гэрчээр мэдүүлэг өгөхөд өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхгүй байхыг танилцуулж мэдүүлэг авсан. Яллагдагч Н.Н, Б.Б нарын өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгөхийг албадаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Гэрчүүдийн мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд гагцхүү дээрх гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзээд гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, нотлогдон тогтоогдсон гэж үзэн улсын яллагчийн зүгээс ялласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн үндэслэл болохгүй. Улсын яллагчийн зүгээс Б.Б, Н.Н нарын мэдүүлгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай давхар нотлогдон тогтоогдож байх тул хууль зүйн дүгнэлт хийсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн яллагдагчийн нэг нь өмгөөлөгчтэй бол сэжигтэн яллагдагч, шүүгдэгч өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоо больсон байдаг. Хэргийн материалаас дүгнэхэд яллагдагч Н.Н нь 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгч авсан бөгөөд хэрэг прокурорын хяналтын шүүх рүү шилжүүлэх шатанд өмгөөлөгч авсан. 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд тухайн хэргийг буцаасан. Урьдчилсан хэлэлцүүлэг 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болсон. Шүүхийн шатанд яллагдагч Б.Б өмгөөлөгчөөр бүрэн хангах боломжтой бөгөөд тодорхой хугацаа өнгөрсөн, урьдчилсан хэлэлцүүлэгийг шүүх хуралдааны яллагдагч Б.Б өмгөөлөгчөөр хангах асуудлыг шийдвэрлэхгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь буруу байна гэж үзэж байгаа. Хэрвээ шүүх нь шүүхийн шатанд харилцан эс сонирхол үүссэн зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн хүсэлтийг зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх прокурор нь томилогдсон прокурор оролцуулна гэж заасны дагуу өмгөөлөгчөөр бүрэн хангах боломжтой байсан гэж үзэж байгаа. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болдог өдөр яллагдагч Н.Н өмгөөлөгч Х.Ургаа нь хүмүүс хоорондыг харилцан яриа бүхий сиди гаргаж өгсөн бөгөөд шүүх дүгнэхдээ уг бичлэгт яллагдагч Н.Н, Б.Б хоёр утсаар ярихдаа чамайг хэрэгт хийх гэж албаар мэдэж байсан гэх агуулга бүхий зүйл яригдсан ба уг сиди-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаж энэ бичлгэнд яллагдагч Н.Н, Б.Б нарын хоорондын яриа мөн гэж урьдчилсан дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээг нотлох баримт гэнэ мөн хууль 7 дахь хэсэгт заасан энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж гаргасан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасныг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг буцаасан. Шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болгон шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл Н.Н, Б.Б нарт холбогдох мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлаар бүрэн шалгасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдэх бүрэн боломжтой байна. Иймд Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/144 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлхээр эсэргүүцэл бичсэн гэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Хэргийг буцаах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2021/ШЗ/144 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэж байгаа. Прокурорын сая гаргасан эсэргүүцэл нь шаардлага хангаагүй нийцээгүй байна гэж үзэж байна. Шүүхээс 5-н үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Прокурор эхэлж ярихдаа тухайн хүнийг хохирогчоор тогтоосон гэрчээр асуусан гээд байгаа. Шүүх юу гэж үзээд байгаа вэ? гэхээр хохирогчоор тогтоогдсон хүмүүс нь яг өөрийн гэсэн малтай байна уу? тэр хүмүүсийн өмч мөн үү гэдгийг шүүх А дансыг авч харъя гэж мөрдөн байцаалтад буцсан. Энэ хүмүүсийг хохирогчоор тогтоогдсон талаар шүүх буруу гэж дүгнээгүй. Шүүхээс Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоох шаардлагатай байна гэсэн. Сая прокурорын эсэргүүцэл дээр хэрвээ шүүх өөрийн эрх мэдлээ ашиглан тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэсэн зүйлийг ярьж байна. Үнэхээр нотлогдоогүй хэргийг шүүх хуралдаанд оруулж ирчхээд шүүх энийгээ шийднэ биз гэсэн байдалтай эсэргүүцэл бичээд сууж байгаа нь харамсалтай. Тухайн яллагдагч нарын өөрсдийн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ нотлох баримтын хэмжээнд үнэлэн оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн асуудал байна гэж байна. Шүүх энэ зүйл нь болохгүй гэдэг байдлаар шүүх энэ зүйлээ засаж сайжруул гэсэн байдлаар хэлээд байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарт хэн нэгэн нь өмгөөлөгчтэй бол нөгөө хүн нь заавал өмгөөлөх эрхээр хангагдана гэж заасан байдаг. Миний хувьд хэргийн яллах дүгнэлт үйлдэхээс өмнө Н.Н холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн хүсэлтээ өгсөн. Прокурор үүний хариуд хүсэлтийг хангах боломжгүй байна гэсэн хариуцагч өгч энэний дараа прокурор яллах дүгнэлт үйлдсэн гээд байгаа. Шүүх Б.Б өмгөөлөгчөөр хангаагүй шүүгдэгчийн эрх нь зөрчигдсөн байна гэж үзэн тухайн ажиллагааг бүрэн дүүрэн хийж гүйцэтгэ гэж тухайн хэргийг мөн буцаасан. Яллагдагч Н.Н, Б.Б нарын харилцан яриа бүхий Сиди-г өгсөн. Шүүх тухайн бичлэгийг Н.Н, Б.Б нар хоорондоо ярьсан үнэн юм уу, энэ хүмүүсийн хоолой мөн юм уу зэргийг тогтоолгох  шаардлагатай байна гэж үзэн хэргийг прокурорт буцаасан. Тиймээс 2021 оны 09 дүгээр сарын 02-ны хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү? гэсэн тайлбарыг гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгний хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Б,  Н.Н нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х өмчлөлийн улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгүүдэд холбогджээ.

Анхан шатны шүүхээс хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс ... хохирогч Н.Э, Ц.Т нар нь 2019, 2020 оны эцсээр бог, бод буюу хэдэн мал тоолуулсан талаарх А дансны баримтыг авах, яллагдагч Н.Н нь хохирогч Н.Э 4 тооны хонь, 3 тооны ямааг хулгайлах үйлдэлд хэрхэн бүлэглэж оролцсон нь тодорхойгүй, яллагдагч Б.Б, Н.Н нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж, тэднийг уг мэдүүлгээр яллаж байгаа нь ЭХХШТХ-ийн заалтыг зөрчсөн, яллагдагч Б.Б өмгөөлөх эрхээр  хангаагүй, ... сидиг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан, уг бичлэг дээр ярьж байгаа хүмүүс яллагдагч Б.Б, Н.Н мөн эхэсийг тогтоох шаардлагтай гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ. 

Прокурорын эсэргүүцэлд: Э, Т нарын 2019-2020 оны А дансны баримтыг мөрдөн байцаалтын шатанд цуглуулах шаардлагагүй. Хэрэг 2020 онд үйлдэгдсэн. 2020 онд тухайн тооллог хийгдээгүй байсан. 12 дугаар сарын мал тооллог хийгдсэнээс хойш 2 жил орчим хугацаа өнгөрсөн. Дээрх хохирогч нар нь мал зарсан, өөрсдөө хүнсний хэрэгцээнд зарцуулсан зэргийг тооцоолох боломжгүй тул А дансны баримтыг авах шаардлагагүй. Шүүгдэгч Н.Н, Б.Б нь Э 4 хонь, 3 ямааг хулгайлсан  болох нь нотлох баримтуудаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон эсхүл урьдчилан тохиролцоогүй бол үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж тооцно гэж заасны дагуу үйлдлээрээ санаатайгаараар нэгдсэн гэж үзэж байна. Хэрвээ нотлох баримт хэрэгт авагдаагүй дээрх үйлдэлд оролцоогүй гэж үзвэл яллах дүгнэлтийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж Н.Н Э 4 хонь, 3 ямааг хулгайлсан гэх бүлэглэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байсан. Гэрчүүдийн мэдүүлгүүдийг шууд нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд гагцхүү дээрх гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзээд гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлж, нотлогдон тогтоогдсон гэж үзэж ялласан. Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь харилцан эсрэг сонирхол бүхий хүмүүс биш учраас аль нэг нь заавал өмгөөлөгч авах шаардлагагүй, шүүхийн шатанд яллагдагч Б.Б өмгөөлөгчөөр хангах бүрэн боломжтой байсан. Яллагдагч Н.Н, Б.Б хоёр утсаар ярихдаа чамайг хэрэгт хийх гэж албаар мэдэж байсан гэх агуулга бүхий зүйл яригдсан ба уг Сиди-г эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргаж энэ бичлэг яллагдагч Н.Н, Б.Б нарын хоорондын яриа мөн гэж урьдчилсан дүгнэлт хийсэн... зэрэг дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр  дахин  хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/144 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Анхан  болон давж заалдах  шатны шүүх эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь давж заалдах  шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

 

 ШҮҮГЧИД                                                Х.БАЙГАЛМАА

 

                                                                          О.ОДНЯМАА