Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Наранхүү /ҮД: 2366/

шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Х.Ургаа /ҮД:0523/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б, Б овогт Н-н Н нарт холбогдох 2017001930063 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 06 дугаар сарын 16-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Г аймгийн С сумын  дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Чойр дахь сумын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 25000 төгрөгийн торгох ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 2 сарын хугацаагаар тогтоосон,

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан,

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б овогт Б-н Б /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 19.. оны 04 дүгээр сарын 07-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Т.......... компанид жолооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт У хот, С дүүрэг, дугаар хороо, Х ..... дугаар гудамжны ....... тоотод оршин суух, урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 419 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөлийн хуулиар үлдэх ялыг өршөөн хэлтрүүлсэн,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Б-н овогт Н-н Н, /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Б нь Н.Н-тэй бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э-ын 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг 19-02 УАА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Б.Б нь Б.Н-тэй бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т-ийн 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х-ын өмчлөлийн 23-89 УБА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Яллагдагч Н.Н нь Б.Б-тай бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас иргэн Н.Э-ын 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг 19-02 УАА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн яллагдагч Н.Н нь Б.Б-тай бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь иргэн Ц.Т-ийн 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х-ын өмчлөлийн 23-89 УБА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Н.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017001930063 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Улаанбаатарт Макс дээр байж байгаад Н.Н рүү залгаад том тэрэгний жолооч байна, халтууранд явах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд нэг эрэгтэй, эмэгтэй хоёрыг аваад Чойроос урагшаа Шивээговийн наад талд том тэргэнд буулгаж өгчихөөд наашаа явж байгаад 8 хонь хулгайлсан, би өөрөө хийсэн. 3 ямаа 4 хонины хэрэг дээр би хотоос машинтай хүрч ирээд хулгайн мал хийгээд хотод очиж малын махыг зарж борлуулсан, би өөрөө харилцах дансгүй болохоор махны мөнгийг Н.Н-ийн данс руу хийлгүүлсэн, хулгайн мах гэдгийг Н.Нд хэлээгүй гэв.

 

2. Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

8 хонины хэрэг дээр миний машин эвдэрсэн учраас хүүгийнхээ машиныг гуйгаад халтууранд явж байсан. Тэгтэл Б.Б над руу залгасан, хаана байна вэ гэхээр нь халтууранд явж байна гэсэн чинь би замдаа нутагтаа буучмаар байна гэсэн. Анх цагдаа дээр очиход бензин колонк дээр чиний хажууд сууж байсан эмэгтэй ямар эмэгтэй вэ гэж асууж байсан. Бид дөрвүүлээ явж байсан, нөхөр нь Б.Б-тай машины ард суудалд суугаад архи уугаад явсан. Эхнэр нь урд суугаад явсан. Хамгийн гол хэлэх зүйл маань Б.Б надад мах хулгайллаа шүү, энэ хонийг хулгайлсан шүү гэж хэлээгүй. Бид 2003 оноос хойш найзалж, нөхөрлөж, эр эмийн ч харилцаатай байсан. Би хулгай хийж шоронд орж байсан гэдгээ ч хэлж байгаагүй, сая л би мэдэж байна. Бид үгсэн тохиролцож хулгай хийсэн зүйл байхгүй, харин хүний махыг өмхийрүүлсэн учраас 500 000 төгрөгийг төлсөн. 4 ямааны хэрэгт миний машин эвдэрцэн би гэртээ унтаж байсан, гэтэл манай хүү залгаад Б ах ирсэн, таныг хүнсний зах хүргээд өг гэж байна гэхээр нь очтол Б.Б нэг хүнтэй ирсэн байсан гэв.

 

3. Хохирогч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

...Би тухайн үед Сүмбэр сумын 4 дүгээр баг Өехийн цагаан өндөр гэх газар өөрийн хамтран амьдрагч Э гэдэг хүний хамт мал малладаг байсан. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн орчим бог малаа гэрийнхээ гадаа бууцан дээр хураагаад унтсан юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө босож ирээд харахад манай хонь хэвтэж байсан. Тэгээд гэртээ байж байтал манай саахалт айлын Д гэдэг хүн манай гэрийн 99318366 дугаарын гар утас руу өөрийнхөө 94808181 дугаарын утаснаас залгаад “танайхаас дандаа хонь тасарчихсан манайнаас нилээн хойно явж байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Э яваад нөгөө тасарсан гэх 300 орчим ихэнх нь хонь болох мал тууж ирээд үндсэн хониндоо нийлүүлсэн. Тэгээд би малаа нүдээрээ хартал цагаан толгоотой хөх нь байхгүй байхаар нь хонио хашаанд хашиж байгаад тоолж үзтэл яг тоогоороо 8 хонь дутсан. Тэгэхээр нь би тэр хавийн айлуудаар явж малд нь шүүж үзсэн боловч манай хонь олдоогүй. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан. Би алдсан хонинуудаа зүсээр хэлж мэдэхгүй байгаа бөгөөд манай хонинууд бүгд зөв /зүүн/ талын чих араасаа ухам имтэй, нуруун дээрээ нуруу дагуулж алга дарам газар будсан ногоон өнгийн будагтай хонинууд байсан юм. Өөр ямар нэгэн им тэмдэг байхгүй. Миний алдсан мал хонь байсан бөгөөд бүгд шүдлэн, хязаалан насны хонинууд байсан. Манай хонинууд нилээн догшин мал байдаг бөгөөд бид өөрсдөө мал барих гэхээр тарж бутраад гүйцдэггүй юм. Би өөрөө хонь алдагдсан гэдгээ мэдээгүй байсан бөгөөд манай хонь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тасарсан байсан болохоор хонио тоолж үзээд хонь алдагдсан гэдгээ мэдсэн... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 30-32 дугаар хуудас),

 

4. Хохирогч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүмбэр сумын 4 дүгээр баг Улаанхудаг гэх газар өөрийн төрсөн ах Э гэдэг хүнтэй хамт 2005 оноос хойш мал малладаг юм. Манай нөхөр О том тэрэг бариад тээвэрт явдаг болохоор голдуу гэртээ байдаггүй юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр М гэдэг хуц ухна малладаг айлаас өөрийнхөө хуц ухныг авч ирээд гэрийнхээ гадаа тусад нь хашиж байлгаж байгаад 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хуц ухнаа малдаа нийлүүлсэн. Тэгэхдээ өөрийнхөө бог малыг тоолж үзтэл манай бог мал нийлээд 1079 ширхэг мал байсан. Түүнээс хойш малаа тоолж үзээгүй байтал 2020 оны 10 дугаар сарын 26-ны орой 19-20 цагийн орчим бог малыг Э ах гэрийн гадаа бууцан дээрээ хотлуулсан гэсэн. Тухайн үед би Сүмбэр сумын 2 дугаар баг Рашааны 151 тоот гэртээ байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 27-ны өглөө гэртээ байж байтал манай ах Э миний гар утас руу өглөөний 8 цагийн орчим залгаад малын тал нь алга байна, хонь голдуу алга байна, би малаа хойгуур явж хайя гэж хэлсэн. Тэгэхээр би гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 10-60 ГСА улсын дугаартай Х.Тrail маркийн машинтайгаа хөдөө гэртээ яваад очтол Э ах алга болсон гэх тал мал буюу 500 орчим мал гэрийн зүүн хойноос туугаад ирж байсан. Тэгээд Э ах ирээд манай мал гэрээс зүүн хойшоо 3-4 км газар байна, нилээн хол явсан байна гэж ярьж байсан. Тэгээд Э ах бид хоёр тасарсан малаа үндсэн малтайгаа нийлүүдээд бэлчээсэн. Би буцаад Чойрт ирээд гэртээ хоночихоод 2020 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 08-09 цагийн үед хөдөө гэртээ ирээд Э ах, нөхөр О бид 3 малаа тоолж үзсэн. Тэгтэл манай бог малаас нийт 7 мал дутсан. Манайх бог малаа тоолохдоо ямаа, хониор нь ялгаж тоолдоггүй, нийтэд нь тоолчихдог. Би дутсан 7 малаа ямар зүстэй, ямар настай, хонь уу, ямаа юу гэдгийг нь мэдэхгүй байна. Манай бог мал хоёр чих сам имтэй, хондлой дээрээ хөндлөн улаан будагтай мал байдаг. Мөн манай ах Эын 100 гаруй бог мал байдаг бөгөөд түүний хонь зөв талын чих /зүүн/ урдаасаа ухам, араасаа цуулбар, буруу талын чих /баруун/ араасаа ухам имтэй мал байгаа юм. Гэхдээ манай малаас 7 ширхэг мал тоогоор дутсан. Тухайн үед мал алдах үед манай мал бүгд тарган мал байсан... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 12-13 дугаар хуудас),

 

5. Иргэний нэхэмжлэгч Н.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Яг одоо миний нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй. Гэхдээ 2019 оны 09 дүгээр сарын 12, 13-ны үеэр 23-89 УБА улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос 5.5 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ тухайн үед 3.5 сая төгрөгийг нь бэлэн өгөөд үлдсэн 2 сая төгрөгийг машинаа Бичил глобус ББСБ-д барьцаанд 1 жил тавиад мөнгийг нь гүйцээж өгч байсан. Тийм болохоор тухайн тээврийн хэрэгсэл Бичил глобус ББСБ-н нэр байгаа ч би мөнгийг нь төлж дуусгасан байгаа. Одоогоор машинаа өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байна.

Би машинаа ажлынхаа гадаа тавьчихдаг байсан. Харин манай ээж Нийн 19-02 УАА улсын дугаартай Соната-6 маркийн машин нь 2020 оны 10 сард эвдэрч засварт орсон байсан тул манай ээж хааяа миний машиныг авч таксинд явдаг болсон. Тэгээд 2020 оны 11 сард манай ээж миний машиныг өдөр болгон авч таксинд явдаг болсон. Хамгийн сүүлд хэзээ гэдгийг нь санахгүй байна. Би ажил дээрээ байж байтал манай ах У миний гар утас руу залгаад машиныг чинь цагдаа нар аваад явчихлаа гэж хэлэхээр нь гэрт гүйгээд иртэл миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь би ээжийн гар утас руу залгахад ээжийн утас нь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш орой нь ээжтэй утсаар ярьсан чинь ээж чиний машиныг цагдаад хураалгасан, нэг асуудал гарсан, удахгүй авч өгнө гэж хэлж байсан. Сүүлд нь манай ээж Н миний машиныг ашиглаж хулгайн гэмт хэрэгт орооцолдоод цагдаад ачигдсан байгаа. Шүүхээр орж асуудал шийдэгдэнэ шүү гэж цагдаагийн байгууллагын ажилтан хэлсэн.

Би одоо тээврийн хэрэгслээ 6 000 000 төгрөгөөр үнэлж байна. Хэрэв миний машиныг улсын орлого болгож шийдвэрлэвэл буруутай этгээдээр нь төлүүлнэ... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-38 дугаар хуудас),

 

6. Иргэний нэхэмжлэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2012 оноос одоог хүртэл Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон 1 ХД-11А тоотод байрлах “Тэбэ сервис” ХХК-д менежер албан тушаалд ажиллаж байна. Анх ажилд орохдоо энэ албан тушаалаар орсон. Би Н-ийг зүс танина. Н.Н нь манай компанийн түрээслэгч байгаа юм. Түрээсээ төлөх үед л орж ирдэг. Тэрнээс ямар нэгэн холбоо байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл манай компанийн эзэмшлийн машин мөн юм. Уг тээврийн хэрэгслийг 2020 онд Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсад орж ирсний дараа худалдаж авч байсан. Харин 2020 онд Н гэх хүнд түрээсийн гэрээгээр гаргаж өгч байсан юм. Одоо Н унаж эдэлж хэрэглэж байгаа. 19-02 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн талаар сонссон. Уг тээврийн хэрэгслийг 6 420 000 төгрөгөөр үнэлж байна... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 19 дүгээр хуудас),

 

7. Гэрч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би одоо хэзээ эсэхийг нь мэдэхгүй байна. 2020 оны намар би хүүхдийнхээ шүдийг үзүүлэх гээд шүдний эмнэлэг орчихоод буцаад гэртээ 16 цагийн орчим ирэхэд манай хашаанд манай хадам ээж Н мөн үл таних эрэгтэй хүний хамт ирчихсэн 5-6 тооны амийг таслаад арьсыг нь өвчөөд авчихсан мал янзалсан юм шиг байдалтай байсан бөгөөд надтай бараг зэрэг шахуу цагдаа нар орж ирээд тухайн малын махыг нь ачаад манай хадам ээж Н болон нөгөө үл таних ах нарыг аваад явсан. Тухайн үед манай гэрт нөхөр У болон хүүхдүүд байсан. Мөн манай хашаанд амьдардаг манай аав Ц.Э, ээж Б.Н нар гэртээ байсан... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42, 60-61, 2-р хх-ийн 58-60 дугаар хуудас),

 

8. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Хангай 23-34 тоотод 2020 оны 08 дугаар сараас хойш амьдарч байгаа бөгөөд манай хүргэн ах болох У-ын төрсөн эх Н малын мах авчрах болсон юм. Би өнөөдөр өглөө 10 цаг өнгөрөөгөөд ажлаасаа иртэл Н нь Баяраа гэх залуутай манай хүргэний хамт байсан. Би гэртээ унтах гээд байж байтал манай төрсөн охин болох А орж ирээд хадам ээж 5 хонь өвчөөд өгөөч 20 000 төгрөг өгье гэж байна гэхээр нь би гараад Б-тай хамт хонь өвчсөн юм. Тэгээд сүүлийн хонио өвчөөд дуусаж байтал цагдаа нар ирсэн. Миний хувьд манай охины хадам ээж болох Н 8 дугаар сараас эхлээд 2-3 хоноод л байнга хөдөөнөөс хонь ямаа арьстай авчирч байдаг бөгөөд би хулгайн зүйл гэдгийг гадарлаж байсан бөгөөд өнөөдөр 20 000 төгрөг өгье гэхээр нь талхны мөнгө олье гэж бодоод өвчсөн чинь ийм зүйл болчихлоо. Би энэ малын хулгайн хэрэгт огт хамаагүй хүн байгаа юм. Н Б нар нь байнгын малын мах буюу хонь ямааны мах арьстай нь авчирч байгаа бөгөөд би энэ зүйл нэг өдөр л хулгай хар мөртэй юм чинь баригдана гэж бодож байсан чинь өнөөдөр нэг баригдлаа гэж бодож байна. Н Б нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг хүү У, Х болон манай охин А нар нь маш сайн мэдэж байгаа бөгөөд тэд нараас энэ талаар дуудаж мэдүүлэг авах хэрэгтэй гэж бодож байна. У бас хулгай хийдэг байж магадгүй бөгөөд Х-ыг сайн мэдэхгүй байна. Н Б нар өглөө үүрээр хашаанд хулгайн махаа авчирч янзалдаг бөгөөд өдөрхөн тийшээ малын махаа ченж нарт утсаар ярьж байгаад өгдөг юм байна лээ. Эд нарын хулгайн хэрэг миний мэдэхийн 20 гаран удаагийн үйлдэл байгаа болов уу гэж бодож байна. Өнөөдөр би ганц талхны мөнгө олчъё гэж бодсон чинь буруу зүйлд орооцолдчихлоо. Би энэ зүйлийн талаар хаана ч гэрчилж чадна. Надад айж ичээд байх зүйл алга. Э-д нарын авчирсан малын мах дандаа арьстайгаа байдаг бөгөөд энэ тэнд яаруу сандруу амийг нь тасдаад гэдсийг нь гаргаад хаячихдаг юм шиг байгаа юм... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 43-45 дугаар хуудас),

                                          

9. Гэрч Ө.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай Горгаз 3 ээлжтэй, ажил үүргээ хуваарийн дагуу явуулдаг. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ээлжинд гарч байсан. Бид нар 24 цагаар гараад 48 цаг амардаг. Манайх телекамер байхгүй. 2 ширхэг камер байдаг боловч хаана байдгийг нь сайн мэдэхгүй байна. Төв оффис дээр байж магадгүй.

Цагаан машин барьчихсан ирж газ авсан эмэгтэй мөн байна... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 46 дугаар хуудас),

 

10. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү Б хүн чанарын хувьд гайгүй сайн хүн байгаа юм. Жаахан эрх дураараа өссөн хүү байгаа юм. Манай хүү багадаа нилээн бие муутай хүүхэд байсан. Одоо бол аливаа зүйлд цайлган зантай түргэн ууртай, ширүүн талдаа ааштай хүн. Сүүлийн үед манай хүүхэд жаахан харьцаа муутай, архи дарс уугаад байгаа юм. Харин түргэн ууралдаг ч гэсэн маш түргэн уур нь гардаг хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хх-ийн 63 дугаар хуудас),

 

11. Гэрч Н.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 11 дүгээр сарын дундуур шиг санаж байна. Би гэртээ 3 хүүхдээ хараад байж байтал өглөө 9-10 цагийн орчим манай хашааны гадна манай ээжийн найз Б ах ирчихсэн байна. Тухайн үед Б ах хар саарал өнгөтэй нилээн шавхай болсон Соната-6 маркийн машинтай жолооч нь гэх бор царайтай Б ахаас арай өндөр нэг их тарган биш, туранхай биш нэг эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Тэгээд Б ах надад ах нь хүнд өртэй байгаа юм, тэгээд манай найз надад хэдэн мал өгсөн юм, ах нь малаа хашаанд чинь оруулж ирээд янзалчихаад явъя гэж хэлсэн. Тэгээд Б ах манай хашаанд машинтайгаа орж ирээд машиныхаа тээшний сав болон жолоочийн арын сандал дээрээс нийт 4 ширхэг хонь, 3 ширхэг ямаа буулгасан. Тухайн үед авч ирсэн малнаас нь 2 ямаа, 2 хонь амьд байсан. Харин 2 хонь 1 ямаа нь үхчихсэн гэдэс дотрыг нь аваад хаячихсан мал байсан. Тэгээд Б ах манай хашаанд нөгөө малаа өвчиж байсан бөгөөд хамт явсан жолооч нь машинаас бууж ирэхгүй машиндаа суугаад л байсан. Тухайн үед Б ах намайг мал өвчилцөөд өг гэж гуйж байсан боловч чадахгүй гэж хэлээд гэр лүүгээ орсон. Тэгээд би гэртээ орж ирээд ээж болох Нтэй 80803839 дугаараас залгаж “энд Б ах ирчихсэн байна, малтай ирсэн, мал зарна гэж байна, та өөрөө авахгүй юм уу гэж хэлтэл ээж за за авнаа авна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд Б ах нөгөө малаа өвчиж дуусаад 2 ширхэг малын гэдэс дотрыг нь өгсөн. Тухайн үед манай ээжийн 19-02 УАА улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркийн машин хашаанд байсныг Б ах хараад энэ машинд чинь махаа ачаад хүнсний зах ороод малаа зарчихая гэж гуйхаар нь би түүнд би мэдэхгүй, манай ээжийн машин байгаа юм гэж хэлтэл Б ах өөрийнхөө гар утаснаас ээж рүү залгаад яриад байх шиг байснаа утсаа бариад гэрт орж ирээд намайг ээжтэй яриулсан. Тэгтэл ээж наад махыг нь миний машинд ачаад гараад ир, би зам дээр автобусны буудал дээр байж байя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б ахын малын махыг ээжийн машинд ачаад ээжийн байгаа газар луу явсан. Харин Б ах нөгөө хамт ирсэн машинтайгаа хамт миний араас дагаад явсан. Би гэрээсээ гараад явж байтал гудамжинд надтай хамт самарт явж байсан Ш гэдэг залуу хүүхдээ дагуулаад явж байхад нь тааралдсан. Тэгтэл Шараа хүнсний зах ортол машинд чинь дайгдая гэхээр нь би зөвшөөрөөд түүнийг машиндаа суулгаад ээжийн байгаа газар очсон. Ээж өөрийнхөө гэрийн баруун талд байдаг замын хажуу талын шар дэлгүүрийн хажууд зогсож байсан. Тэгээд ээжид машиныг нь өгөөд би өөрөө арын суудалд нь суугаад бид нар Нарантуул-2 зах дээр очсон юм. Зах дээр иртэл манай найз Ш машинаас буугаад яваад өгсөн. Би ээжийн хамт Нарантуул-2 захын хашаан дотор ороод зогсож байтал Б ах захаар ченжүүдтэй уулзаж байгаад ирээд махаа энд өгөхөөр боллоо гэж хэлээд Нарантуул захын ард байдаг гадаа мах зардаг лангууны хажууд очоод өндөр биетэй шар царайтай эрэгтэй хүнд махаа зарсан. Би махаа хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг нь мэдэхгүй. Нөгөө ченж нь бэлэн мөнгө өгөөгүй тул Б ах манай ээжийн 5009083233 дугаартай дансанд мөнгийг нь хийчихсэн гэж байсан. Тэгтэл ээж надад виза картаа өгөөд АТМ-с мөнгө аваад ир, 700 000 төгрөг аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь АМТ-с 700 000 төгрөг аваад ээжид авчирч өгсөн. Тэгээд тэр мөнгийг ээж Б ахад өгтөл надад 20 000 төгрөг өгсөн. Өөр хэнд мөнгө өгснийг мэдэхгүй байна. Би тухайн мөнгөөр нь зах руу ороод будаа аваад гараад иртэл Б ах ээж хоёр машиндаа сууж байсан. Тэгээд бид 3 хоолонд орохоор болоод байж байтал Б ахтай хамт явж байсан жолооч ах хүрч ирээд бид нар гуанзанд орж ирсэн. Тэгээд гарч ирээд ээж бид хоёр машиндаа суугаад гэр лүүгээ явсан. Харин Б ах нөгөө жолоочтойгоо нийлээд явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (1-р хх-ийн 66-67, 2-р хх-ийн 26, 2-р хх-ийн 54-56 дугаар хуудас),

 

12. Гэрч Г.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Бад ямар нэгэн өглөг байхгүй. Ээж нь өндөр настай юм чинь шөлний ганц нэг юм аваарай гэж 2020 оны 10 сарын эхээр Чойрт таараад хэлж байсан... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 28 дугаар хуудас),

 

13. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би гэртээ байж байхад над руу залгаад өмнө нь очиж байсан хүн байна, цөөхөн хэдэн мах байна гэхээр нь ирээд зах дээр ирээд худалдаж авсан. Надад өөрийн юм гээд хэлж байсан. 10 хүрэхгүй бага юм байсан. 800 000 төгрөг болж байсан байх, хонь ямаа байсан шиг санаж байна.

Саарал Соната-6 байсан. Өөрөө бууж ирээд хилэлсэн. 2 залуу 1 эмэгтэй байсан санагдаж байна. Манай эхнэр Ц дансаар хийсэн. Бид хоёр дандаа дансаар хийдэг. Би бол хүлээж л авдаг. Эхнэр тооцоо хийдэг... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 35-37 дугаар хуудас),

 

14. Гэрч З.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Нарантуул-2 худалдааны төвд хувиараа махны лангуу түрээслэдэг. Манай нөхөр Г-ын дугаар луу залгаад ирээд мах аваач гэхэд нөхөр бид 2 харьчихсан байсан. Тэгээд хэр хэмжээний мах вэ гэхэд 5 хонь 3 ямаа байсан байх. Одоогоор санахгүй байна. Хилэлж аваад контенертээ хийгээд мөнгийг нь өгөөд явуулсан. Би гарал үүслийн бичгийг бол хараагүй. Бичиг асуусан талаар санахгүй байна. Гэхдээ мах авч байгаа үедээ шаардаж асуудаг... гэх мэдүүлэг (2-р хх-ийн 39-40 дүгээр хуудас),

 

15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 10-20 дугаар хуудас),

 

16. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 22-26 дугаар хуудас),

 

17. Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлт (1-р хх-ийн 69 дүгээр хуудас),

 

18. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлт (1-р хх-ийн 75 дугаар хуудас, 2-р хх-ийн 67, 73 дугаар хуудас),

 

19. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 210-212 дугаар хуудас),

 

20. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 225-226 дугаар хуудас),

 

21. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 227-229 дүгээр хуудас),

 

22. Баримт бичгийг хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 231 дүгээр хуудас),

 

23. Хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтын шатанд гаргасан өргөдөл (2-р хх-ийн 9 дүгээр хуудас),

 

24. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 62 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (2-р хх-ийн 172-173 дугаар хуудас),

 

25. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (2-р хх-ийн 174-175 дугаар хуудас),

 

26. Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 104, 2-р хх-ийн 98 дугаар хуудас),

- Дорноговь аймгийн Чойр дахь сумын шүүхийн 1993 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 108-111 дүгээр хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 104-105 дугаар хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 112 дугаар хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 113-114 дүгээр хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 115-116 дугаар хуудас),

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 117-118 дугаар хуудас),

- Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 119-125 дугаар хуудас),

- Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2018/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 128-131 дүгээр хуудас),

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/79 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (2-р хх-ийн 111-113 дугаар хуудас),

 

27. Шүүгдэгч Н.Н-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 103 дугаар хуудас),

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1993 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 284 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас),

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 419 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 135-137 дугаар хуудас),

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 138-140 дүгээр хуудас),

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 141-142 дугаар хуудас) зэрэг болно.

 

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас хохирогч Н.Э-ын 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг 19-02 УАА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Б.Б Б.Н нар нь бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь хохирогч Ц.Т-ийн 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х-ын өмчлөлийн 23-89 УБА улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан болох хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Наранхүү гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн учир гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй. Гэхдээ шүүхийн практикт нэг буруу жишиг тогтоод байгааг шүүх анхаарах хэрэгтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан яллагдагчийн эрх, үүрэг дээр “яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж заасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Б-аас хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан байна. Энэ мэдүүлгийг прокурор яллах дүгнэлтдээ яллах талын нотлох баримт болгож оруулж ирсэн. Мөн шүүхээс уг мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэдэг буруу жишиг тогтсон. Гэрч хүнд өмгөөлөгч авах эрх байхгүй. Өөрийгөө мөрдөн байцаалтын шатанд хамгаалж чаддаггүй. Иймд энэ асуудлыг анхаарна уу гэж шүүхээс хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Х.Ургаа гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Н нь бусдын 4 тооны хонь, 3 тооны ямаа нийт 7 тооны бог хулгайлсан үйлдлийн тухайд дүгнэлт хэлэхэд 2020 оны 10 дугаар сарын дундуур Б.Б-ын авчирсан хонины махыг зарж, уг махны мөнгө болох 830 000 төгрөгийг Н.Н-ийн дансаар дамжуулан Б.Б нь авсан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Уг хэрэгт шүүгдэгч Н.Н нь хэрхэн бүлэглэж оролцсон болохыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй байна. Энэ үйлдэлд шүүгдэгч Н.Н нь хатгагч, хамжигчийн аль байдлаар оролцсон болохыг тогтоогоогүй байна. Мөн шүүгдэгч Н.Н нь бусдын 8 тооны хонь хулгайлсан үйлдлийн тухайд дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно” гэж заасан. Гэтэл энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад 7-8 удаа гэрчээр мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл прокуророос яллагдагч нарын мэдүүлгээр өөрсдийнх нь гэм бурууг нотлож байна. Шүүгдэгч Б.Б нь гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ шүүгдэгч Н.Н нь уг хэрэгт оролцоогүй болохыг мэдүүлдэг. Шүүгдэгч Б.Б нь Н.Нд мэдэгдэхгүйгээр зөрж гүйцэтгэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч нарт холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Х.Ургаагаас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Н.Н нь Б.Б-тай бүлэглэн хохирогч Н.Э-ын 4 тооны хонь, 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг хулгайлсан, мөн Б.Б-тай бүлэглэн хохирогч Ц.Т-ийн 8 тооны хонь буюу олон тооны бог малыг хулгайлсан болох нь хохирогч Н.Э, Ц.Т нарын мэдүүлэг, гэрч Э.А-гийн “Хонины мах авчирсан байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Э-ын “ ...Миний хувьд манай охины хадам ээж болох Н 8 дугаар сараас эхлээд 2-3 хоноод л байнга хөдөөнөөс хонь ямаа арьстай авчирч байдаг бөгөөд би хулгайн зүйл гэдгийг гадарлаж байсан бөгөөд өнөөдөр 20 000 төгрөг өгье гэхээр нь талхны мөнгө олье гэж бодоод өвчсөн чинь ийм зүйл болчихлоо...” гэх мэдүүлэг,

гэрч Н.У-ын “...манай хашаанд манай ээж Н, түүний найз Б ах нар ирсэн байсан. Тухайн үед 7-8 тооны хонь авчирсан Б ах болон манай эхнэрийн хойд аав Б ах нар хонь өвчиж байсан... Би махаа хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг нь мэдэхгүй. Нөгөө ченж нь бэлэн мөнгө өгөөгүй тул Б ах манай ээжийн 5009083233 дугаартай дансанд мөнгийг нь хийчихсэн гэж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Д.Г-ын “...10 хүрэхгүй бага юм байсан. 800 000 төгрөг болж байсан байх, хонь ямаа байсан шиг санаж байна... Манай эхнэр Ц дансаар хийсэн... гэх мэдүүлэг,

гэрч З.Ц-гийн “...Тэгээд хэр хэмжээний мах вэ гэхэд 5 хонь 3 ямаа байсан байх. Одоогоор санахгүй байна. Хилэлж аваад контенертээ хийгээд мөнгийг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заажээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н нь шүүгдэгч Б.Б-ын авч ирсэн 4 тооны хонь, 3 тооны ямааг өөрийн гэрийн хашаанд төхөөрүүлж, махны худалдагчид зарж борлуулан төлбөрийг өөрийн харилцах дансанд авсан, мөн шүүгдэгч Б.Б-тай хамт 8 тооны хонь буюу олон тооны малыг Соната-6 маркийн 23-89 УБА дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж бэлчээр дээр нь төхөөрч ачиж явсан үйлдлүүд нь уг гэмт хэргийг хамтран үйлдэх талаар тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.” гэж заасан. Харин шүүгдэгч Б.Бын үйлдлийн тухайд өөр гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч П.Наранхүү нь “шүүгдэгч Б.Б-ад мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг авсан. Гэрчид өмгөөлөгч авах эрх байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй.” гэж заасан байх тул өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь Н.Н-тэй бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас хохирогч Н.Э-ын 4 тооны хонь, 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг Соната-6 маркийн 19-02 УАА дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Б нь Б.Н-тэй бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь хохирогч Ц.Т-ийн 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х-ын өмчлөлийн Соната-6 маркийн 23-89 УБА дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Н нь Б.Б-тай бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас хохирогч Н.Э-ын 4 тооны хонь 3 тооны ямаа нийт 7 тооны бог малыг Соната-6 маркийн 19-02 УАА дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Н.Н нь Б.Б-тай бүлэглэж 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэр Өехий цагаан өндөр гэх газраас буюу бэлчээр дээрээс нь хохирогч Ц.Т-ийн 8 тооны хонь буюу олон тооны бог малыг иргэн Н.Х-ын өмчлөлийн Соната-6 маркийн 23-89 УБА дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэж, машин механизм ашиглаж, бусдын олон тооны малыг хулгайлсан болох нь хохирогч Н.Э, Ц.Т нарын мэдүүлэг, гэрч Э.А, Ц.Э, Н.У, Д.Г, З.Ц нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б, Н.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч Н.Н-ийг олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Э-д 4 тооны хонь, 3 тооны ямаа буюу нийт 700 000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдааны явцад 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч Ц.Т-т 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 200 000 /хоёр зуун мянга/ төгрөгний үнэ бүхий хонины махыг буцааж авсан ба шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б нь 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Н.Н нь 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Н.Н-ийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байна.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эд, мөн түүнээс 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т тус тус олгох нь зүйтэй байна.

 

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Б.Б, Н.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Наранхүү эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Т-т 350 000 төгрөгийн хохиролыг төлсөн. Мөн учирсан бусад хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байгаа. Шүүгдэгч Б.Б урьд нь өршөөлийн хуулинд хамрагдаж байгаагүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Х.Ургаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Н нь хохирогч нарт учруулсан хохиролоо төлж барагдуулсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой байна. Мөн шүүгдэгч Н.Н-ийн тухайд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаагаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байсан тухай гарч ирсэн боловч хэрхэн яаж хамрагдсан талаарх шийдвэр нь хавтаст хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Н-ийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч П.Наранхүү, шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Х.Ургаа нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Б.Б, Н.Н нар нь бүлэглэж 2020 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө, 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл тэдний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн боловч тэднийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамааруулах боломжгүй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “... Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт энэ хуулийн ... 7.2-т ... заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай ... 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Т-т 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг төлсөн, үлдсэн хохиролоо 7 хоногийн дотор төлнө гэж бичгээр илэрхийлсэн ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарч байгаа, байнга оршин суух газрын хаягтай байх шаардлагыг хангаж байгаа боловч тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлнэ гэдэг нь хохирол төлөх талаар бодитойгоор илэрхийлсэн байх ойлголт юм. Тухайлбал: тогтмол орлоготой, тодорхой ажил эрхэлдэг, өөрийн нэр дээр эд хөрөнгөтэй байхыг ойлгоно. Гэтэл шүүгдэгч Б.Б-ын хувьд энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай ...2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ...хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан бөгөөд  шүүгдэгч Н.Н нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдсөн болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шүүгдэгч Н.Нийн өршөөлийн хуулинд хамрагдсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байх тул түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуулинд хамруулах боломжгүй байна гэж шүүхээс дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Б, Н.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдааны явцад хохирогч Н.Э-д 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөг төлсөн, мөн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр “Монгол Улсын шударга шүүхээс намайг гэм буруутайд тооцсон байна, шүүхийн шийдвэр үнэн гэдэгт итгэж байна. Энэ хэрэгт холбогдоод ингээд зогсож байгаадаа харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна. Гэмшиж байна” гэжээ. Шүүхээс шүүгдэгч Н.Н-ийн дээрх нөхцөл байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар түүнд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцлоо.

Шүүгдэгч Б.Б, Н.Н нарт холбогдох хэрэгт эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Соната-6 маркийн 19-02 УАА дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6 420 000 /зургаан сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг,

            Соната-6 маркийн 23-89 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5 500 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Н.Н нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс нийт 5 960 000 /таван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Соната-6 маркийн 23-89 УБА дугаартай  тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг 02558611 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Н.Х-т,

Соната-6 маркийн 19-02 УАА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг 02470867 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Н.Э-т тус тус олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Н.Н-ийн өмгөөлөгч Х.Ургаагаас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Б-н Б-ыг олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б-н овгийн Н-н Н-г олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б-н овгийн Б-н Б-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б овгийн Н-н Н-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг,

шүүгдэгч Н.Н-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Эд,

шүүгдэгч Б.Б-аас 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Т-т тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Соната-6 маркийн 19-02 УАА дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 6 420 000 /зургаан сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг,

            Соната-6 маркийн 23-89 дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5 500 000 төгрөгийг шүүгдэгч Б.Б, Н.Н нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс нийт 5 960 000 /таван сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Соната-6 маркийн 23-89 УБА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 58 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг 02558611 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Н.Хт,

Соната-6 маркийн 19-02 УАА дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг 02470867 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт өмчлөгч Н.Эт тус тус олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч Н.Нийн өмгөөлөгч Х.Ургаагаас 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

   10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

   11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ