Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/00039

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 26 181/ШШ2024/00039

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, 10а байранд байрлах Б Э К ХХК /РД:2768119/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Партизаны гудамж, өөрийн байранд байрлах Ой б е гт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 64,346,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б Э К ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Л.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,

Гэрч Ц.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б Э К ХХК нь хариуцагч О б е г холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 13,000,000 төгрөг, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9,222,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад торгууль 42,124,500 төгрөг, нийт 64,346,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ОБЕГ-ын Гамшгийн Удирдлагын Командын Байрны /ГУКБ/ барилга угсралтын ажлын гүйцэтгэгч Экологи бьюлдинг констракшн ХХК-ийн санхүүжилтэд зориулж ОБЕГ манай компаниас 43 сая төгрөгийг түр зээлэх хүсэлт тавьсны дагуу ОБЕГ-ын 103 тоот өрөөнд хоёр талын төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газрын Хангалт үйлчилгээний ангийн Барилга, орон сууц, ашиглалтын албаны дарга, онцгой байдлын дэд хурандаа Р.Болдбаатар, Санхүү хангалт үйлчилгээний газрын мэргэжилтэн, онцгой байдлын ахмад Т.Галбадрах, "Би Энд Кей ХХК-ийн инженер эдийн засагч Д.Энхболд нар оролцож 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан байдаг. Энэ хурлын шийдвэрээр 43 сая төгрөгийг "Би Энд Кей" ХХК-иас ОБЕГ-ын захиалгатай ГУКБ-ны барилгын гүйцэтгэгч "Экологи Бюлдинг Констракшн" ХХК-д 43 сая төгрөгийг түр шилжүүлэх ба уг мөнгийг "Экологи бьюлдинг констракшн" ХХК-ийн санхүүжилтэд орж ирэх мөнгөнөөс 2015 оны 12 дугаар сарын 20-нд ОБЕГ буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Хурлын шийдвэрийн дагуу манай компани 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр "Экологи бьюлдинг констракшн" ХХК-ний Голомт Банкны 1605030414 тоог дансанд Би Энд Кэй" ХХК-иас бэлнээр тушаан гүйлгээ хийж үүргээ биелүүлсэн. Энэхүү зээлдсэн 43 сая төгрөгийн буцаалтад тооцуулан зээлдсэн 43 сая төгрөгөөс 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 30 сая төгрөгийг "Даяар Трейд" ХХК-иас манай дансанд шилжүүлнэ гэж ОБЕГ-ын мэргэжилтэн Т.Галбадрах 99103259 дугаартай утсаар захирал Д.Одхүүд мэдэгдсэний дараа 30 сая төгрөг Төрийн банкин дахь манай дансанд орж ирсэн. "Би Энд Кей" ХХК нь Экологи бьюлдинг констракшн ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй ажил хэргийн холбоо байхгүй ба ОБЕГ-ын захиалгаар ГУТБ-ны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байсан гүйцэтгэгч компани байсан.

О ба е г хүсэлтээр 43 сая төгрөгийг Экологи бьюлдинг констракшн" ХХК-д түр хугацаанд шилжүүлж ашиглуулсан ба О бн е г уг зээлийн мөнгө 43 сая төгрөгийг тус компанийн санхүүжилтийн төлбөрөөс манай компанид буцаан төлөхөөр үүрэг хүлээсэн байдаг. Дээрх 43 сая төгрөгийн зээлийн төлбөрт 30 сая төгрөгийг Даяар Трейд ХХК манай компанид шилжүүлсэн шалтгааныг бид мэдэхгүй ба тус компани мөн ОБЕГ-ын захиалгаар Багахангай дүүргийн Гал Түймэр Унтраах Аврах Ангийн /ГТУАА/ барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан компани байсан байдаг.

О б е г дээрх компаниас танайд төлөгдөх 43 сая төгрөгийн 30 сая төгрөгийг шилжүүлнэ гэж энэ тухай урьдчилан мэдэгдсэний дараа төлбөр хийгдэж байсан тул тус компаниас авах авлагаар манай компанийн өрийг барагдуулсан байх гэж үзсэн. Үүнээс хойш үлдэгдэл 13 сая төгрөгийг ОБЕГ-ын Санхүү, хангалт үйлчилгээний газар, Санхүүгийн хэлтэст удаа дараалан аман болон албан бичгээр шаардсаар ирсэн боловч одоог хүртэл төлөөгүй байгаа тул 13 сая төгрөгийн хохирлыг ОБЕГ-аас гаргуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын үндэслэл: r-Т-13-01/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу Төв аймгийн 43-Р ГТУААнгийн барилга угсралтын ажлыг манай компани гүйцэтгэж ашиглалтад 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын А/571 тоот захирамжаар байгуулсан улсын комиссын ХОХБХ 12/18 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад өгсөн болно. 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын ОБГ-ын байранд захиалагч ОБЕГ, ашиглагч Төв аймгийн ОБГ, гүйцэтгэгч  ХХК нар гурван талын уулзалт зохион байгуулж шинээр баригдсан барилгын халаалтын техникийн нөхцөл өөрчлөгдсөнтэй холбогдуулж зураг төсөл, төсөвт огт тусгагдаагүй ялтсан бойлерын зангилаа /узель/ угсарч суурилуулж халаалт авах асуудлыг хэлэлцэж хурлын протоколд тэмдэглэн зөвхөн материалын зардлыг захиалагч ОБЕГ шийдвэрлэж өгөхөөр тохирсноор манай компани бүх зардлыг гарган 2017 оны 12 дугаар сарын 30-наас уг халаалтын зангилааг угсарч дуусган халаалт авч Төв аймгийн ОБГ-ын халаалт дулааны хэрэгцээнд ашиглаж эхэлсэн. Төв аймгийн ОБГ-ын Гал Түймэр Унтраах Аврах 24-р ангийн манай компанийн барьсан шинэ барилга нь аймгийн дулааны зуухны хүчин чадал хүрэлцэхгүй дутагдалтай шаардлага хангахгүй байсан учраас захиалагч болон гүйцэтгэгч компани хурал зохион байгуулж захиалагчийн хүсэлтээр ялтсан бойлерын зангилааг /узель/ угсрахад шаардагдах бүх хөрөнгийг Б э К ХХК гаргаж дулааны зангилааг ашиглаж халаалт авсны дараа зөвхөн материалын зардлыг захиалагч шийдвэрлэн гаргаж гүйцэтгэгч компанид олгохоор тохиролцсон хурлын шийдвэр байгаа болно. Энэ шийдвэрийг үндэслэж гүйцэтгэгч компани гүйцэтгэсэн ажлын материалын зардал 9,222,000 төгрөгийг олон удаа аман болон албан бичгээр уламжилсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй тул ийнхүү шүүхэд хандан нэхэмжлэн 9,222,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Б Э  ХХК нь Завхан аймгийн ОБГ-ын 43 дугаар ГТУАА (гал түймэр унтраах аврах анги)-ийн барилга угсралтын ажлыг ХААГ-2014-1Х-1.1.16 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэн Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/351 захирамжаар улсын комисс байгуулагдан 01/2017 тоот улсын комиссын актаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгсөн.

Уг барилгын чанарын баталгаа (3 жил) болгож үлдээсэн 122,100,000 төгрөгийг хуулийн хугацаанд манай компанид захиалагчаас олголгүй гэрээний тусгай нөхцөлийн 32 дахь заалтыг зөрчиж компанийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн № 20-10/25 албан бичигт хариу өгч шийдэхгүй бүтэн нэг жил болсон тул бид 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 122,100,000 төгрөгийг манай компанид олгуулах 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 тоот шүүгчийн захирамж гарч мөн шүүхийн 04614 тоот шийдвэрээр албадан гүйцэтгэж барагдуулсан байдаг.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжид Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Галбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б э К" ХХК-ийн нэхэмжлэлтэй ОБЕГ-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар маргахгүй, бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэснийг дурджээ.

Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа торгуулийн хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд ажлын гүйцэтгэлийн дүнг тулган тооцоо нийлж хоёр тал баталгаажуулсан актын хүрээнд зөвхөн улсын төсвийн санхүүжилтийн үлдэгдэл 122,100,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн болно. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудтай манай нэхэмжлэлийн тэрхүү шаардлагыг хариуцагчийн зөвшөөрснөөр баталсныг шүүгчийн захирамжид мөн дурджээ.

Ийм учраас нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 26.2 заалтуудыг эш үндэс болгож захиалагч тал ХААГ-2014-1Х-1.1.16 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн 32 дугаар заалтыг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүдэн шүүхээр шийдвэрлэгдсэн 122,100,000 төгрөгийг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэж манай компанийн харилцах банкны дансанд орсон 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон түүнд оногдох хуанлийн 575 хоногийн анз буюу торгуулийн 42,124,500 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 9.4.3, 9.4.6 заалт, гэрээний ерөнхий заалтын 40.1, тусгай нөхцөлийн 40, 46 дугаар заалтуудыг үндэслэн ОБЕГ-аас гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

122,100,000 төгрөгийн нэг хоногийн торгуулийг гэрээний ерөнхий заалтын 40.1-д зааснаар тухайн үед Б э К ХХК нь энэхүү төсөлд зориулан Хас банкнаас авч байсан зээлийн сарын хүүг 1,8 хувиар тооцоход 575 хоногт 42,124,500 төгрөг болсон тул хуулийн хугацаанд төлөгдөөгүй 122,100,000 төгрөгийн төлбөрт оногдох торгууль 42,124,500 төгрөгийн хохирлыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа тооцсон болно. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б Э К ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл хийн 43 сая төгрөгийг авч, О б е г захиалгатай Гамшгийн удирдлагын командын байрны барилгын гүйцэтгэгч Экологи Бюлдинг Констракшн ХХК-ийн санхүүжилтэд орж ирэх мөнгөнөөс гаргаж 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буцаан шилжүүлэхээр тохирсон.

О байдлын ерөнхий газар нь нэхэмжлэгч Б Э К ХХК-тай тусгайлан гэрээ хийгээгүй 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 дугаар шүүгчийн захирамжаар О б е г холбогдох 122,100,000 төгрөгийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг бөгөөд энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч байгууллагын эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс шаардах эрх үүснэ. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж заасан байдаг.

Нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2015 оны 12 дугаар сарын 20, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдээс эхлэн үүссэн гэж үзвэл тухайн үедээ нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан. Нэхэмжлэгч байгууллага нь өөрийн эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэх ёстой байжээ.

Хуулиар заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь О б е г буруутгах үндэслэлгүй бөгөөд 43,000,000 төгрөгийн үлдэгдэл 13,000,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлын зардал 9,222,000 төгрөг, нийт 22,222,000 төгрөгийг нэхэмжилж, хариуцагчаас гаргуулах эсэх нь эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгч Б Э К компани нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү.

О б е г нь Б Э К ХХК-тай 2014 онд Завхан аймгийн О б газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-2014-IX.1.1.16 тоот гэрээний төлбөр төлөхтэй холбогдсон 40.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Тус гэрээний 40.1 дэх заалтад төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийн хасна ... гэж заасан бөгөөд нэхэмжлэлд заасан барилгын чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөг нь төлбөр биш баталгаа болж байна.

Мөн Б Э К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн нэхэмжилж буй торгууль гэх 42,124,500 төгрөгийг гэрээний төлбөр биш барьцаа хөрөнгөөс тооцон гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэхдээ одоо нэхэмжилж буй торгуулийг дурдаагүй нь эргэлзээ төрүүлж байна.

Иймд чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөгөөс тооцох талаар тус гэрээгээр зохицуулаагүй торгууль гэх 42,124,500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б Э К ХХК-ийн дүрэм, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №2019/02 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Экологи бьюлдинг констракшн ХХК-ийн нэхэмжлэл, Би Энд Кэй ХХК-ийн 43 сая төгрөгийн гүйлгээний баримт, Голомт банкны дансны хуулга, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22-03/02 тоот албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ХОХБТХ 12/18 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХААГ-2014-IX-1.1.16 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний шүүхийн архивын хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/2017 дугаар Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын акт, Б Э К ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №20-10/25 дугаар Чанарын баталгаа чөлөөлөх тухай албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №2019/20 дугаар Санхүүжилт, Чанарын баталгаа, Зээлийн үлдэгдлийн тухай албан бичгийн 1 дүгээр хэсэг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №21-04/01 дугаар Чанарын баталгаа чөлөөлөх тухай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №22-03/02 дугаар Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг, барилга угсралтын ажлын батлагдсан гүйцэтгэлүүд, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд тооцоо нийлсэн акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 тоот захирамжийн шүүхийн архивын хуулбар, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 122,100,000 төгрөгийн үлдэгдэл орж ирсэн дансны хуулга, Барилга угсралтын ажил гүйцэтгэх ХААГ-2014-IX.1.1.16 гэрээний нэмэлтийг нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5001198427 дугаар Зээлийн шугамын гэрээ, Барилга угсралтын ажил r-T-13-01/05 гүйцэтгэх гэрээ, ХААГ-2014-IX.1.1.16 дугаар Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 727 дугаар Төв аймгийн Төв Чандмань-ДЭХГ Орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газрын албан бичиг зэргийг тус тус нотлох баримтаар өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

5. Шүүх хариуцагч талын хүсэлтээр Н.Төмөрбаатар, Ц.Батсүх нарыг гэрчээр асууж, r-M-13-01/05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний хуулбарыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б Э К ХХК-ийн нэхэмжлэлээс 9,222,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 55,124,500 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: О б е г нь 43,000,000 төгрөг зээлсэн бөгөөд 30,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 13,000,000 төлөөгүй, хариуцагчтай байгуулсан r-Т-13-01/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний зураг төсөл, төсөвт огт тусгагдаагүй ялтсан бойлерын зангилаа /узель/ угсарч суурилуулж, хүлээлгэж өгсөн тул уг ажлын материалын зардал 9,222,000 төгрөгийг шаардах эрхтэй, Б Э К ХХК нь Завхан аймгийн ОБГ-ын 43 дугаар ГТУАА (гал түймэр унтраах аврах анги)-ийн барилга угсралтын ажлыг ХААГ-2014-1Х-1.1.16 тоот гэрээний дагуу хийж гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байнгын ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгсөн.

Уг барилгын чанарын баталгаа (3 жил) болгож үлдээсэн 122,100,000 төгрөгийг хуулийн хугацаанд манай компанид захиалагчаас олголгүй бүтэн нэг жил болсон тул 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандсан.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 122,100,000 төгрөгийг манай компанид олгуулах 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2022/00236 тоот шүүгчийн захирамж гарч мөн шүүхийн 04614 тоот шийдвэрээр албадан гүйцэтгэж барагдуулсан байдаг.

Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа торгуулийн хохирлыг нэхэмжлээгүй бөгөөд ажлын гүйцэтгэлийн дүнг тулган тооцоо нийлж хоёр тал баталгаажуулсан актын хүрээнд зөвхөн улсын төсвийн санхүүжилтийн үлдэгдэл 122,100,000 төгрөгийн төлбөрийг нэхэмжилсэн болно. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ийм учраас нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 26.2 заалтуудыг эш үндэс болгож захиалагч тал ХААГ-2014-1Х-1.1.16 дугаартай гэрээний тусгай нөхцөлийн 32 дугаар заалтыг зөрчиж 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үүргээ биелүүлээгүйн улмаас үүдэн шүүхээр шийдвэрлэгдсэн 122,100,000 төгрөгийг шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэж манай компанийн харилцах банкны дансанд орсон 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон түүнд оногдох хуанлийн 575 хоногийн анз буюу торгуулийн 42,124,500 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйл, 9.4.3, 9.4.6 заалт, гэрээний ерөнхий заалтын 40.1, тусгай нөхцөлийн 40, 46 дугаар заалтуудыг үндэслэн ОБЕГ-аас торгууль 42,124,500 төгрөгийн гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаан дууссан тул зээлийн гэрээний дагуу 13,000,000 төгрөг, гүйцэтгэсэн ажлын зардал 9,222,000 төгрөгийг тус тус шаардах эрхгүй.

Мөн Б Э К ХХК-ийн нэхэмжилж буй торгууль гэх 42,124,500 төгрөгийг гэрээний төлбөр биш барьцаа хөрөнгөөс тооцон гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж шүүхээр шийдвэрлүүлэхдээ одоо нэхэмжилж буй торгуулийг дурдаагүй нь эргэлзээ төрүүлж байна. Иймд чанарын баталгааны барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөгөөс тооцох талаар тус гэрээгээр зохицуулаагүй торгууль гэх 42,124,500 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд дараах гэрээнүүд байгуулагджээ. Үүнд:

 

6. Зохигч талуудын эрх бүхий албан тушаалтнууд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн уулзалтаар О б е гзахиалгаар Экологи бьюлдинг констракшн ХХК-ийн гүйцэтгэж байгаа О б е г дэргэдэх гамшгийн удирдлагын коммандын байрны барилга угсралтын ажилд зориулж 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б Э К ХХК-иас хариуцагч О б е г зээлдүүлэх, зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зээлийг буцаан төлөхөөр тохиролцож, тус гэрээний дагуу нэхэмжлэгч Б Э К ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 43,000,000 төгрөгийг Экологи бьюлдинг констракшн ХХК-ийн дансанд шилжүүлжээ. /хх-20/

 

7. Зохигчийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил r-T-13-01/05 дугаартай гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Б Э К ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхдөө тус гэрээнд тусгагдаагүй ажил болох ялтсан бойлерын ажлыг захиалагч талын хүсэлтээр хийж гүйцэтгэсэн байна. /хх-144/

 

8. Мөн талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр №ХААГ-2014-IX.1.1.16 дугаартай Завхан аймгийн О б г аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Б Э К ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ. /хх-163/

 

8.1. Дээрх гэрээний тусгай нөхцөлийн 45.0-д заасан барьцаа хөрөнгө болох 122,100,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч Б Э К ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2022/00236 дугаар захирамжаар хариуцагч О б е г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-84/

 

9. Талууд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх, торгууль шаардах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

10. Хариуцагч нь 43,000,000 төгрөгийг зээлж, 30,000,000 төгрөгийг буцаан төлсөн, үлдэгдэл 13,000,000 төлөөгүй, гэрээнд тусгагдаагүй ажил буюу ялтсан бойлерын ажлыг нэхэмжлэгчээр хийж гүйцэтгүүлж, ажлын үр дүнг хүлээж авсан үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.

 

11. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

12. Зохигчид 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 43,000,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Б Э К ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 43,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч 30,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл, орлогын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргаагүй, харин хариуцагч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзсан.

 

13. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

14. Хариуцагч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 43,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээсэн ч энэхүү үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.

 

16. Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүсэн буюу 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тоолбол түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч уг хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд ийнхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

17. Иймд хариуцагч О б е г нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

18. Зохигчийн хооронд 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил r-T-13-01/05 дугаартай гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Б Э К ХХК нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхдөө тус гэрээнд тусгагдаагүй ажил болох ялтсан бойлерын ажлыг захиалагч талын хүсэлтээр хийж гүйцэтгэжээ. Талуудын хооронд үүссэн уг харилцаа ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан ч хуульд заасан журмын дагуу байгуулагдаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

16. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө гэж зааснаар О б е г гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажил гүйцэтгүүлэх тохиолдолд уг хуульд заасан журмын дагуу төсөвт өртгийг эрх бүхий этгээд нэмэгдүүлэн баталсан бол магадлалын дүгнэлтэд үндэслэн нэмэлт ажлын гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг заавал тусгах шаардлагатай.

 

17. Харин хариуцагч нь гэрээнд тусгагдаагүй нэмэлт ажлыг гүйцэтгүүлэхдээ дээрх журмыг баримтлаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

18. Гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч нь ялтсан бойлерын ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлыг гэрээний дагуу шаардах эрхгүй. Харин нэхэмжлэгч нь тодорхой ажлыг буюу ялтсан бойлерыг хийж гүйцэтгэсэн, тухайн ажлын үр дүнг хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй тул хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

19. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь ялтсан бойлерын ажлыг гүйцэтгэхэд гарсан материалын зардал 9,222,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь үнийг төлөх үүрэгтэй байна.

 

20. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 9,222,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

21. Нэхэмжлэгч нь талуудын хооронд 2014 оны 09 дүгээр 04-ний өдөр байгуулагдсан №ХААГ-2014-IX.1.1.16 дугаартай Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас торгууль 42,124,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд үндэслэлээ 2014.09.04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барьцаа хөрөнгө 122,100,000 төгрөгийг 2020.10.18-ны өдөр 3 жилийн хугацаа дуусгавар болсноор өгөх ёстой байсан боловч өгөөгүй. 2022.05.25-нд авсан. ГЕН-н 40.1-д зааснаар сарын 1,8 хувийн хүүгээр тооцож торгуулийг нэхэмжилж байгаа. 2020.10.18-ны өдрөөс 2022.05.25-ны өдөр хүртэлх 575 хоног. 122,100,000 төгрөгийг уг хугацаанд буюу сарын 1,8 хувийн хүү тооцож 42,124,500 төгрөг нэхэмжилж байгаа гэж тодорхойлсон.

 

22. Гэрээний ерөнхий нөхцөлийн 40.1-д Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө. Хэрэв захиалагч төлбөрийг хугацаанд нь хийгээгүй бол хугацаа хоцруулсан төлбөрт ногдох торгуулийг дараагийн төлбөр хийхдээ хамт төлнө. Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэжээ.

 

23. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ гэсэн байна.

 

24. Талуудын торгууль төлөхөөр тохиролцсон дээрх гэрээний нөхцөлөөс үзвэл ямар хэмжээгээр торгууль төлөх, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хэдэн хувиар торгууль төлөх талаар урьдчилан тогтоож, заагаагүй байх бөгөөд Торгуулийг төлбөр төлөх ёстой байсан өдрөөс төлбөрийг хийсэн өдөр хүртэлх хугацаанд тооцно. Торгуулийг тооцохдоо төлбөрийн валют тус бүрийн арилжааны зээлийн хүүгийн тухайн үеийн зонхилох ханшийг баримтална гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

25. Торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн байх шаардлагатай.

 

26. Иймд хариуцагчаас торгууль 42,124,500 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2, 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 162,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 232 дугаар зүйлийн 232.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч О б е г 9,222,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Э К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 55,124,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754,024 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О б е г улсын тэмдэгтийн хураамжид 162,502 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б Э К ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ