Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0004

 

 

 

 

 

    2023              12              25                                          128/ШШ2024/0004

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Н т” ХХК

Хариуцагч: ******* ,

Гуравдагч этгээд: “ э ” ХХК

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “*******, с******* 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаас Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “ э ” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2. Нэхэмжлэгч “Н т” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Богдхан уулын Арцатын аманд сонгосон байршилд өндөр зэрэглэл, стандарт, тав тухтай байдлыг эрэлхийлэгч гэр бүлийн аялагчдад зориулсан жуулчдын төв байгуулах төсөл боловсруулан газар ашиглах  хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан.

            3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн хүсэлтэд хариу хүргүүлсэн байх ба тухайн байршил нь нийтийн эзэмшлийн зам талбай, бусад иргэн аж, ахуй нэгж байгууллагын орц гарц хаах, солбицлын нэг цэг бусад газар ашиглагч нартай давхацсан гэх үндэслэлээр “Н т” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг мэдэгдсэн байна.

            4. Нэхэмжлэгчээс 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин хандан “...Энэ хугацаанд бид нэмэлт судалгаа, ажил хийсний үндсэн дээр танай тоот албан бичигт дурдсан асуудлуудыг залруулан дахин хандаж байна.” гэх хүсэлт гаргасан,

            5. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоотоор “******* о******* с******* 2001 оны 218 тоот Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах, зөвшөөрөл олгох журам болон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS6426-2013 стандарт зөрчигдөж байгаа тул уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу хүргүүлсэн,

            6. Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар албан бичгээр Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд дахин хандан “...2017 оноос хойш олон жилийн хугацаанд танай захиргаанд олон удаа хүсэлтээ гаргахаас гадна олон удаа биечлэн очиж үе үеийн дарга, ажилтнуудтай уулзаж газар ашиглах хүсэлтээ тавьж байсан боловч бидний хүсэлтийг шийдвэрлэхгүй буцаасаар байх тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан,

            7. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр “Н т” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн газар ашиглах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаж байна” гэх хариуг хүргүүлжээ.

            8. “Н т” ХХК-аас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ******* , ад хандан “...Бид Богдхан уулын Арцатын аманд сонгосон байршилд өндөр зэрэглэл, стандарт, тав тухтай байдлыг эрэлхийлэгч гэр бүлийн аялагчдад зориулсан жуулчдын төв байгуулах төсөл боловсруулан газар ашиглах хүсэлтээ гарган 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл олон жил хүсэлт гаргаж байх тул бидний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт гаргасан,

            9. ******* , аас 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/536 тоот албан бичгээр “ ******* , с******* 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “ э ” ХХК-д газар ашиглах эрх олгосон байна” гэх хариуг хүргүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “Манай компани Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын Арцатын аманд бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаагүй газар сонгон хашаажуулсан. Улмаар уг сонгосон газартаа стандарт, тав тухтай байдлыг эрэлхийлэгч гэр бүлийн аялагчдад зориулсан жуулчдын төв байгуулах зорилгоор төсөл боловсруулан газар ашиглах эрх хүсэж 2017 оноос хойш хөөцөлдсөн. Хүсэлтээ бичгээр гаргахаас гадна холбогдох ажилтнуудтай маш олон удаа биечлэн уулзаж байсан бөгөөд тэр болгонд судалж байна, хугацаа сунгасан, удахгүй шийдэж өгнө, тийм юм болохгүй байна гэхчлэн элдэв арга заль хэрэглэсээр эцэст нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай газрыг ******* , с******* 2020 оны ******* тушаалаар “ э ” ХХК-д олгогдсон талаар хариу өгсөн. Богдхан ууланд газар олгох асуудал нь цэвэр бизнес, мөнгө олох арга болсон байх бөгөөд шан харамж өгдөггүй, танил тал байхгүй газрын асуудлыг бол элдэв шалтаг шалтгаанаар шийддэггүй хойшлуулдаг, гацаадаг бөгөөд ингэж байх хоорондоо ашиглаж байгаа этгээдийн эрх, түүний ашиглалтын байдлыг үл харгалзан бусдад олгодог луйврын аргачлал тогтсон байна.

            Түүнчлэн ******* , нь 2020 оны ******* тушаалаар “ э ” ХХК-д газар ашиглах эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36.1-д заасан “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын ...хязгаарлалтын бүсэд ...иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг ... гаргана” гэсэн зохицуулалтыг зөрчиж Богдхан уулын онцгой болон хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх олгосон, мөн хуулийн 36.2-д заасан “Тухайн газрыг хоёр буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт, б д үзүүлэх нөлөөлөл, б о*******г хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг харгалзан сонголт хийнэ” гэсэн зохицуулалт журам болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл, 34 дүгээр зүйлд заагдсан журмуудыг тус тус зөрчсөн...” гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах хүсэлтээ гаргана” гэж заасан. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж заасан. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1 дэх хэсэгт зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасны дагуу төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгоно” гэж тус тус хуульчилсан. ******* , 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дүгээр тушаалаар газар эзэмших эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг болон түүнээс цааш салбарлаж заасан Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 33 дугаар зүйлийн 33.1.2 33.5 дахь хэсэгт тус тус зааснаар дуудлага худалдаа явуулахгүйгээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгож хууль тогтоомжийг зөрчсөн тул уг тушаалыг хүчингүй болгож өгнө үү.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газруудын хязгаарлалтын бүсэд зөвхөн аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах отоглохыг зөвшөөрсөн зохицуулалт байдаг ба үүнээс өөр үйл ажиллагаануудыг хориглосон. Гэтэл ******* , с******* маргаан бүхий тушаалаар газар эзэмших эрх олгохдоо Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан “ Э ” ХХК-д 5139 м2 газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон.

Тус тушаалдаа хуулийн үг хэллэгийг өгүүлбэрийнхээ эхний хэсэгт оруулсан боловч араас нь зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосугай гэдэг. Ийм утга агуулгын алдаатай тушаал гаргаж газар эзэмших эрх олгож байгаа юм. Үүнтэй холбогдох Улсын Их хурлын Хянан шалгах түр хорооны тогтоолууд болон баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Маргаан бүхий захиргааны акт нь хуулийн үг, үсэг хэллэгийг гуйвуулан ашиглаж хууль бусаар газар ашиглах эрх олгосон гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг Хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргах зохицуулалт байгаа. ******* , "******* " ХХК-д газар ашиглах эрх олгохдоо дүүргийн Засаг дарга буюу Хан-Уул дүүргийн Засаг даргаас санал авахгүйгээр газар ашиглах эрхийг олгосон. Энэ талаар шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргаас Хан-Уул дүүргийн Засаг даргаас нотлох баримт шаардаж авсан ба маргаан бүхий газрыг олгохдоо манайд ямар нэгэн байдлаар хандаагүй, санал аваагүй гэдэг хариу ирүүлсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Учир нь тухайн газрыг 2 буюу түүнээс дээш этгээд ашиглах хүсэлт гаргавал газар ашиглалтын зориулалт б д үзүүлэх нөлөөлөө, б о*******г хамгаалах талаар авах арга хэмжээний зардал зэргийг нь харгалзан сонголт хийх гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. "******* " ХХК-д газар ашиглах эрх олгохтой холбоотой бүх баримтууд ******* , яамнаас ирсэн. Тус баримтуудад сонгон шалгаруулалт хийж хоёр этгээдээс сонгосон талаарх ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. “Н т” ХХК нь 2017 оноос хойш тухайн газар анх эзгүй байхаас нь эхлэн хашаа хатгасан байсан ба тэрхүү зургийг мөн хэрэгт өгсөн. Газар ашиглах хүсэлтээ ******* , яаманд 2 удаа Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанд 4, 5 удаа өгч байсан боловч янз бүрийн шалтгаануудаар буцааж байсан. “Н т” ХХК болон “******* ” ХХК нар давхар хүсэлт гаргасан байхад ямар нэгэн сонгон шалгаруулалтаар сонгохгүйгээр ганц этгээд хүсэлт гаргасан мэт газар эзэмших эрх олгосон нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар тухайн газарт газар хагалах, ухах, 12.5 дахь хэсэгт заасан ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаас өөр орон байр барихыг хориглосон хуулийн зохицуулалттай. “******* ” ХХК газар ашиглах эрх хүссэн агуулгаар ******* , ад хандаж хүсэлтээ гаргаагүй. Тодруулбал “******* ” ХХК нь ******* , ад хандаж гаргасан хүсэлтдээ “... 6000 м2 талбайд бааз байгуулах хүсэлтэй байгаа тул б д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргаж өгнө үү” гэж дурдсан байдаг. Гэтэл уг хүсэлтийг ******* , хүлээн авч газар ашиглах эрх олгосон. Иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтээс нь зөрүүтэй байдлаар тушаал гаргаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд илт хууль бус захиргааны актыг хуульчилсан байдаг бөгөөд 47.1.1 дэх хэсэгт заасны дагуу утга агуулгын илэрхий алдаатай акт хүчин төгөлдөр бус болох зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Учир нь ******* дүгээр тушаалын нэг дэх хэсэгт “******* ” ХХК нь 5139 м2 газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглахыг болгосугай” гэсэн утга агуулгыг илэрхий алдаатай тушаал гаргасан. Маргаан бүхий тушаал нь нэг талаар газар ашиглах эрх олгосон эсхүл орон байр барих эрх олгосон мэт утга агуулгын илэрхий алдаатай байна.  Маргаан бүхий газар нь бодит нөхцөл байдал дээр аялагч, зөвшөөрөл бүхий хүн буудаллах, отоглох бус орон сууцны зориулалттай хаусууд баригдсан байгаа.

******* , с******* 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/218 дугаар тушаалаар батлагдсан тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам тухайн үед батлагдаж байсан. Уг журмын 2.2-т "иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах тухай өргөдөл, хүсэлт, хэрэгжүүлэх төслийг хянаад тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд заагдсан газар ашиглуулах чиглэл, байршилд нийцсэн бол судлан үзнэ", 3.1-д иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хэрэгжүүлэх төслийг доорх шалгуураар хянан үзнэ. Үүнд тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн менежментийн төлөвлөгөөний чиглэл зорилгод тохирсон байхыг тусгасны дагуу бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тухайн үед батлагдсан менежментийн төлөвлөгөө байгаа эсэхийг тодруулахад менежментийн төлөвлөгөө батлагдаагүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл ******* , газар ашиглах эрх олгохдоо дээрх журмыг зөрчсөн.” гэв.

10.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь тусгай хамгаалалттай газарт газар ашиглах хүсэлтээ хамгаалалтын захиргаанд гаргана.  Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн газар эзэмших, ашиглах эрх олгох боломжтой гэж саналыг харгалзан үзэж эрх олгодог. Үүний дагуу "******* " ХХК хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргасан бөгөөд хамгаалалтын захиргаанаас 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 410 дугаартай санал хүргэх тухай албан бичгээр  газар ашиглах хүсэлтийг хэлэлцсэн саналыг яаманд хүргүүлж, ******* , 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* дугаар тушаалаар "******* " ХХК-д газар ашиглах эрхийг олгосон. Маргаан бүхий тушаал нь хууль, журамд заасны дагуу гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 10.2 Гуравдагч этгээдээс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

            “ э " ХХК нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35-р зүйлийн 35.1-т "Иргэн, аж ахуй нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д "Газар ашиглах хүсэлт гаргах түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1-34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-0 заасан журмыг баримтална", мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т "Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж тус тус заасны дагуу " э " ХХК нь хуульд заасны дагуу газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаад хүргүүлсэн.

Тус хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дэмжиж 2020 оны 03-р сарын 10-ны өдөр 410 дугаартай "Санал хүргүүлэх тухай" албан бичигт " э ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалын бүсэд 5138.81 м2 газрыг аялагч тур буудаллах, отоглох зориулалтаар ашиглах хүсэлтийг хамгаалалтын захиргаанд ирүүлээд байна. Тус компанийн хүсэлт гаргасан...солбицол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагын зөвшөөрөл бүхий газартай давхцалгүй байгаа бөгөөд тус компанийн газар ашиглах хүсэлтийг дэмжиж буй мэдэгдэж байна..." гэж манай компанийн гаргасан хүсэлтийг дэмжиж, саналаа б яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын хэлтэст хүргүүлсэн. Улмаар манай байгууллагаас гаргасан холбогдох баримт бичгүүд, газрын байршлын солбицол, мөн тус солбицол нь бусад газар эзэмшиж, ашиглаж байсан иргэдийн газартай давхцалгүй байсан тул 2020 оны 04-р сарын 21-ны өдөр 0201464 дугаартай Газар ашиглах гэрчилгээг манай компанид олгож хуулийн дагуу тус газрыг ашиглах эрхтэй болсон.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж заасан боловч нэхэмжлэгч "Н т" ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл " э ХХК нь хуулийн дагуу холбогдох баримт, бичгүүдээ бүрдүүлэн газар ашиглах эрх олж авсан нь нэхэмжлэгч "Н т" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлэн газар эзэмших, ашиглах эрхэд нь огт халдаагүй болно. Иймд нэхэмжлэгч "Н т" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            10.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Н т” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” мөн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан байдаг.

Дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгч компанийн ямар эрх ашиг зөрчигдсөн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгогдоогүй, газрыг ашиглаж байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн эрхийн гэрчилгээгүйгээр газрыг эзэмшиж, ашиглаж болохгүй гэж заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч тайлбартаа 2014 оноос хойш уг газрыг хашаалж, хамгаалж байсан гэдэг. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд байрлах газар нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг", 3.1.4 дэх хэсэгт "газар ашиглах" гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг" гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй тул эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй. Манай хүсэлт өгсөн байсан газрыг "******* " ХХК-д олгосон нь хууль бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтүүдийг хариуцагч байгууллага шийдвэрлэдэггүй гэж тайлбарлан маргаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тус газар давхцалтай байх тул газар эзэмших, ашиглах эрх олгох боломжгүй, танай барих барилга стандартын шаардлага хангахгүй байна гэх хариу өгсөн байдаг. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч компанийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй үндэслэлүүд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт зааснаар “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа , хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна” гэж заасны хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан мэт ярьж байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбарууддаа 2017 оноос хойш удаа дараа газар эзэмшихээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаж байсан гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2019 оноос хойш хүсэлт гаргасан байгаа. 2017 онд гаргасан хүсэлтүүд нь иргэн н.Ж*******аас гаргасан хүсэлт байдаг юм. н.Ж*******ы гаргасан хүсэлтийг манай компанийн гаргаж байсан хүсэлт гэдэг. Нэхэмжлэгч компани н.Ж*******ы хүсэлтийг хүлээж аваагүй гэж гомдол гаргаж, компанийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байгаа юм. 2018 онд гаргасан хүсэлт мөн адил иргэн н.Ж*******аас гаргасан байдаг. Нэхэмжлэгч тал 2017 оноос хойш газар эзэмших, ашиглах авахаар хандаж байсан юм гэж үндэслэлдээ дурдсан. Архивын албан хэрэг хөтлөлтийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт "бичиг баримтын бүрдэл гэж бичиг баримт зохиж бүрдүүлэх, тэдгээрийн албан ёсны хүчинтэй болон зайлшгүй шаардлагатай хууль, тогтоомж, стандартыг тогтоосон мэдээллийг тусгана" гэж заасны дагуу дээрх хүсэлтүүдийг нэхэмжлэгч компанийн хэвлэмэл хуудас дээр гаргаагүй, компанийн захирал гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй байх тул тус баримтыг нэхэмжлэгч компани гаргасан гэж үзэх боломжгүй. "Н травел" ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4 дугаартай хүсэлтийн хариуг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай албан бичгээр өгсөн байдаг. Тус хариудаа тухайн байршил нийтийн эзэмшлийн зам талбай, бусад иргэн, аж ахуйн нэгж байгууллагын орц гарц хаалт, солбицлын цэг бусад газар эзэмшигч, ашиглагч нартай давхацсан байгаа тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэж дурдсан байдаг. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасны дагуу хүсэлтэд дурдсан газар нь бусдын газартай давхацсан тул хүсэлтийг хүлээж аваагүй байгаа юм. "Н травел" ХХК тус хариутай холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана” гэж заасны дагуу хүсэлтээ гаргасан бөгөөд манай хүсэлтийг хүлээн авч ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцалгүй гэж үзэж газар ашиглах эрх олгосон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлүүд нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

              10.4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. маргаан бүхий актыг хүчингүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сонирхол нь сэргэх талаар тодорхой тайлбар хэлдэггүй” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

11. Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч “Н т” ХХК нь *******, с******* 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаас Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “ э ” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүний үндэслэлээ “...дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгох ёстой байсан, тушаалд орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосугай гэж утга агуулгын илэрхий алдаатай тодорхойлсон, Дүүргийн засаг даргын саналыг аваагүй хууль зөрчсөн, 2 этгээд нэг газар дээр хүсэлт гаргасан байхад сонгон шалгаруулалт хийгээгүй нь хууль бус, гуравдагч этгээдэд менежментийн төлөвлөгөө байхгүй байсан...” гэж тус тус тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээдээс бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

            Хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал нэхэмжлэгч “Н т” ХХК-аас 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр газар ашиглах  хүсэлтийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасны хариуд 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тоот албан бичгээр “бусад газар ашиглагч нартай давхацсан” гэх үндэслэлээр, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дахин гаргасан хүсэлтэнд Хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоотоор “MNS6426-2013 стандарт зөрчигдөж байгаа” гэх үндэслэлээр, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 30 дугаар албан бичгээр дахин хандахад 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр “...бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг байдлаар давхцаж байна” гэх хариуг тус тус хүргүүлсэн,

            Харин “ э ” ХХК-иас 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 01-01/287 дугаар албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандаж “...Арцатын аманд байрлах 6000 м2 талбайд бааз байгуулах хүсэлтэй байгаа тул б д нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжиж тодорхойлолт гаргаж өгнө үү” гэх хүсэлт гаргаснаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ******* , яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 410 дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр “...солбицол бүхий байршил нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газартай давхцалгүй байгаа бөгөөд тус компанийн газар ашиглах хүсэлтийг дэмжиж буйг” мэдэгдсэн, 

            *******, с******* 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, Ерөнхий шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны 13/1977 тоот дүгнэлт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 410 тоот саналыг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан “ э ” ХХК-д 5139 м2 газарт аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгож, газрын гэрээ гэрчилгээг зохих журмын дагуу олгож холбогдох стандартыг мөрдүүлж ажиллахыг Хамгаалалтын захиргаанд үүрэг болгон, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгож хохирол барагдуулахыг, улмаар газрыг ашиглахдаа Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт нийцүүлэхийг “ э ” ХХК-д анхааруулж даалгасан, уг шийдвэрийг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр газар ашиглах эрхийн 0201464 дүгээр гэрчилгээ олгогдон, Дүүргийн засаг дарга болон Хамгаалалтын захиргаатай “Газар ашиглах” гурвалсан гэрээг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдов.

            Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-даялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”, 33 дугаар зүйлийн 33.1-дДархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор б д сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно”, 34 дүгээр зүйлийн 34.1-дЭнэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан газар ашиглах зөвшөөрлийн гэрээний хугацаа таван жилээс доошгүй байх бөгөөд уг хугацааг нэг удаа сунгах хугацаа таван жилээс доошгүй байна. Газар ашиглах зөвшөөрөл, гэрээний хугацааг тогтоохдоо тухайн газар дээр хэрэгжих төслийн хугацааг харгалзан үзэж болно.”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана” гэж тус тус заасан.

            Дээр дурдсан үйл баримтууд болон хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд удаа дараа хандаж газар ашиглах хүсэлтээ гаргаж байсан хэдий ч тус Хамгаалалтын захиргаа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт бүрд татгалзсан хариуг өгсөн, нэхэмжлэгч тухайн захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр, үйл ажиллагаанд холбогдуулж эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол хүсэлт гаргаж байгаагүй, түүнчлэн шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар дүгнэлт хийх боломжгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тухайн газрын эзэмшигч, ашиглагч болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, зөвхөн хашаа татсанаар аливаа этгээдэд газар ашиглах эрх үүсэхгүй, мөн газар ашиглах эрхийн гэрчилгээгүй, эрх бүхий этгээдтэй газар ашиглах гэрээ байгуулаагүй нөхцөлд газар ашиглагч гэж үзэх боломжгүй тул “...гуравдагч этгээд “ э ” ХХК-иас өмнө уг газрыг хашаалсан, манай хүсэлт гаргасан газарт гуравдагч этгээд хүсэлтээ гаргасан нь давхардсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...газар эзэмших эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг болон түүнээс цааш салбарлаж заасан Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, 33 дугаар зүйлийн 33.1.2 33.5 дахь хэсэгт тус тус зааснаар дуудлага худалдаа явуулахгүйгээр...газар эзэмших эрх олгож хууль тогтоомж зөрчсөн” гэж тодорхойлсон.

            Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана” гэж заасан ба энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан тул энэ нь тухайн маргаан бүхий 2020 оны тушаалын хууль зүйн үндэслэлийг хянах харилцаанд хэрэглэгдэхгүй.

            Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, мөн хуулийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгчийн нийтийн эрх зүйн субьектив эрхийг маргаан бүхий захиргааны акт зөрчсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөлд шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалттай.

            Энэ тохиолдолд нэхэмжлэгч компани нь газар ашиглах хүсэлтээ гаргасан хэдий ч эрх бүхий байгууллагаас татгалзсан хариу авсан ба уг татгалзлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, тухайлбал татгалзсан хариу гарсан хугацааны дараа буюу Хамгаалалтын захиргаанаас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоотоор “MNS6426-2013 стандарт зөрчигдөж байгаа” гэх үндэслэлээр татгалзсан хариу өгсний дараа нэхэмжлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ямар нэгэн хүсэлт гомдол гаргаагүй, энэ хугацаанд гуравдагч этгээд нь  2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 410 дугаар бүхий дэмжсэн саналыг хүлээж авсан байх тул маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.

            Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас татгалзсан хариу өгсний дараа гуравдагч этгээдээс хүсэлт ирүүлсэн, энэ тохиолдолд Газрын тухай хуульд заасан “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт” явуулах үндэслэл үүсээгүй тул “...2 этгээд нэг газар дээр хүсэлт гаргасан байхад сонгон шалгаруулалт хийгээгүй нь хууль бус” гэх тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь “...орон байрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгосугай гэж утга агуулгын илэрхий алдаатай тодорхойлсон” гэж маргаж байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...уг тушаал агуулгын хувьд газар ашиглах эрх олгосон тушаал бөгөөд хэлбэрийн хувьд хуулийн заалтад нийцүүлэх байдлаар ингэж томьёолсон” гэх тайлбар гаргасныг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй, уг тушаалын дагуу гуравдагч этгээдэд газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдож, талуудын хооронд газар ашиглах гэрээ байгуулагдсан, үүнтэй нэхэмжлэгч маргаагүй тул 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” “илт хууль бус” захиргааны акт гэж үзэх хууль зүйн боломжгүй.

Мөн нэхэмжлэгч нь “...гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгохдоо Дүүргийн засаг даргын саналыг аваагүй хууль зөрчсөн” гэх үндэслэл дурдаж маргасан ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасан журмыг баримтлан газар ашиглах зөвшөөрөл авах, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.”, 2-т “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналыг энэ хуулийн 361 дүгээр зүйлийн 2-т заасан сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах эцсийн хугацаанаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас, хамгаалалтын захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргаас авна.” гэж тус тус зааснаас үзвэл нэгэнт Хамгаалалтын захиргаа байгуулагдсан тохиолдолд Дүүргийн засаг даргын санал авах шаардлагагүй гэж үзнэ.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагч Байгал , с******* 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч “Н т” ХХК-иас гаргасан, “*******, с******* 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалын, Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын амны хязгаарлалтын бүсэд “ э ” ХХК-д газар ашиглах эрх олгосон хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН