Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/00485

 

2024 01 22 4/ШШ2024/00485

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******гийн гудамж, УБ тауэр, ******* давхар, *******03 тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /РД:/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, ийн гудамж, өөрийн байранд байрлах -ний төв /РД:/,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 272,709,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч -ний төв -т холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 272,709,250 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ******* ******* ******* ХХК нь -ний төв -тай 3 төрлийн гэрээ байгуулсан. 208,150,000 төгрөгийн хөрөнгө бүхий XRF-ийн рентгэн хоолой, 52,900,000 төгрөгийн генератор болон детектор багц тоног төхөөрөмж, 9,800,000 үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн. Тухайн тоног төхөөрөмж нь бүрэн ажиллаж байгаа талаар албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан.

-ний төв -аас 2023 оны 4-р сарын 19-ний өдөр 30,850,000 төгрөг, 2023 оны 9-р сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг төлсөн. Хариуцагч тал нь нэхэмжлэл гаргаснаас хойш 2023 оны 12-р сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг төлсөн, үүнийг нэхэмжлэлийн үнээс хасч тооцно, төлөгдсөн үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгана. Гэрээний тусгай нөхцөл болон гэрээний ерөнхий нөхцөлд 4.-д алданги тооцох талаар заасан байгаа ба гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй үнийн дүнг 0,1 хувиар тооцож, мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 3.9-т төлбөр төлөх хугацаа, барааг нийлүүлж, холбогдох мэргэжилтнүүд хүлээн авсан ажлын 10 хоногийн дотор төлнө гэж тус тус тохиролцсон байдаг. 2023 оны 11-р сарын 17-ны өдрөөс хойш гэрээнд заасан алдангийг тооцож бодсон. Хариуцагч тал нь нийт 130,000,000 төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлага болох 272,709,250 төгрөгөөс хасаж нийт *******2,709,252 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч -ний төв -аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт *******2,709,250 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч -ний төв -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хариу тайлбар гаргаагүй ба шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэжээ.

3.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс /хх-1-4/ нэхэмжлэл, /хх-5/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-8/ ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-9/ Алданги тооцсон хүснэгт, /хх-10/ ******* ******* ******* ХХК-аас Г., Ш., Б. нарт олгосон итгэмжлэл, /хх-11-24/ 2022 оны 6-р сарын 17-ны өдрийн №ГТЛ202201071 тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /XRF-ийн рентген хоолой/ гэрээ, /хх-23/ Монгол улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны үнийн хуваарь, /хх-24/ 2022 оны 5-р сарын 16-ны өдрийн ГТЛ/202201071/01/01 тоот Нийлүүлэлтийн хуваарь, /хх-25-26/ төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт, /хх-27-38/ 2022 оны 6-р сарын 17-ны өдрийн ГТЛ202201071 тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /Генератор болон детектор/ гэрээ, /хх-39/ Монгол улсын гадна үйлдвэрлэгдсэн бөгөөд импортоор орж ирэх барааны үнийн хуваарь, /хх-40/ 2022 оны 5-р сарын 16-ны өдрийн ГТЛ/20220171 тоот Нийлүүлэлтийн хуваарь, /хх-41/ ******* ******* ******* ХХК-аас нийлүүлэх детекторын техникийн тодорхойлолт, /хх-42-44/ 2022 оны 7-р сарын 28-ны өдрийн ГТЛ/202201071 ГТЛ/22-106-01 тоот Генератор болон детектор нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, /хх-45-*******/ 2022 оны 9-р сарын 19-ний өдрийн ГТЛ/202201071 ГТЛ/22-106- тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /Генератор болон детектор/ нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, /хх-47/ 2022 оны 10-р сарын *******-ний өдрийн №1 төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт, /хх-48-49/ 2022 оны 11-р сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, /хх-50-51/ төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт, /хх-52/ 2022 оны 12-р сарын 30-ны өдрийн №360 тоот ******* ******* ******* ХХК-аас -ний төв -т хүргүүлсэн мэдэгдэл, /хх-53/ 2023 оны 3-р сарын *******-ний өдрийн №70 тоот ******* ******* ******* ХХК-аас -ний төв -т хүргүүлсэн мэдэгдэл, /хх-54-56/ 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн №241 тоот ******* ******* ******* ХХК-аас -ний төв -т хүргүүлсэн мэдэгдэл, /хх-57/ 2023 оны 7-р сарын 20-ны өдрийн №407 тоот ******* ******* ******* ХХК-ийн захирлын тодорхойлолт, /хх-70-72/ 2022 оны 7-р сарын 28-ны өдрийн №ГТЛ/202201071 ГТЛ/22-105-01 тоот XFR-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, /хх-73-74/ 2022 оны 10-р сарын 06-ны өдрийн №ГТЛ/202201071 тоот ГТЛ/22-105- тоот XFR-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

4.Хариуцагчаас /хх-59/ -ний төв -ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, /хх-60/ -ний төв -аас Д.д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

5.Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй, цуглуулаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...******* ******* ******* ХХК нь -ний төв -тай 3 төрлийн гэрээ байгуулсан. 208,150,000 төгрөгийн хөрөнгө бүхий XRF-ийн рентгэн хоолой, 52,900,000 төгрөгийн генератор болон детектор багц тоног төхөөрөмж, 9,800,000 үнэ бүхий тоног төхөөрөмж нийлүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлсэн. -ний төв -аас 2023 оны 4-р сарын 19-ний өдөр 30,850,000 төгрөг, 2023 оны 9-р сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 12-р сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөг, нийт 210,850,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлага болох 272,709,250 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 130 сая төгрөгийг хасч нийт *******2,709,250 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн эсэх талаарх тайлбарыг шүүхээс тогтоосон хугацаанд болон шүүх хуралдааны явцад гаргаагүй, татгалзлаа үндэслэх нотлох баримтууд гаргаагүй.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч 2022 оны 6-р сарын 17-ны өдөр №ГТЛ202201071 тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /208,150,000 төгрөгийн үнэ бүхий XRF-ийн рентген хоолой нийлүүлэх/ гэрээ байгуулсан, /хх-11-26/

- 2022 оны 7-р сарын 28-ны өдөр №ГТЛ/202201071 тоот ГТЛ/22/105-01 тоот XFR-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан, /хх-70-72/

-2022 оны 10-р сарын 06-ны өдөр №ГТЛ/202201071 тоот ГТЛ/22-105- тоот XFR-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан, /хх-73-74/

-Уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12-р сарын 07-ны өдөр №1 тоот төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн актаар XRF-ийн рентген хоолойг хүлээлгэж өгсөн,

 

4.2.2022 оны 6-р сарын 17-ны өдрийн №ГТЛ202201071 тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /52,900,000 төгрөгийн үнэ бүхийн Генератор болон детектор нийлүүлэх/ гэрээ байгуулсан, /хх-27-41/

-2022 оны 7-р сарын 28-ны өдөр №ГТЛ/202201071 ГТЛ/22-106-01 тоот Генератор болон детектор нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан,

-2022 оны 9-р сарын 19-ний өдөр №ГТЛ/202201071 гэрээний №ГТЛ/22-106- тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /Генератор болон детектор/ нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан.

 

4.3.Уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10-р сарын *******-ний өдөр №1 тоот гэрээгээр төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн актаар Генератор болон детекторыг хүлээлгэн өгсөн,

 

4.4.2022 оны 11-р сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр AXIOSmax маркийн Долгоин дисперсийн рентген флоуресценцийн спектрометр /WDXRF/-ын үндсэн сэлбэг болох дотоод усны эргэлтийн моторт насосыг 9,800,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон, /хх-48-49/

 

4.5.2022 оны 12-р сарын 07-ны өдрийн №1 тоот төв лабораторид тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн актаар дотоод усны эргэлтийн моторт насосыг хүлээлгэн өгсөн, /хх-50-51/

 

4.6.******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 12-р сарын 30-ны өдрийн 360 тоот, 2023 оны 3-р сарын *******-ний өдрийн 70 тоот, 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн 241 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тус ******* ******* ******* ХХК нь -ний төв ТӨ-т дээрх гэрээнүүдийг төлбөрийг төлж барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч хариуцагч үүргээ биелүүлээгүй,

 

4.7. -ний төв ТӨ-ын 2023 оны 7-р сарын 20-ны өдрийн №407 тоот албан бичгээр ... Гэрээний зүйлс энэхүү тодорхойлолтыг гарган өгсөн өдрийн байдлаар хэвийн ажиллаж байгааг тодорхойлов гэх тодорхойлолтоор тоног төхөөрөмжүүдийг хэвийн ажиллагаатай байгааг тодорхойлсон,

 

4.8.Талуудын байгуулсан 2022 оны 6-р сарын 17-ны өдрийн №ГТЛ202201071 тоот гэрээгээр XRF-ийн рентген хоолойг 208,150,000 төгрөгөөр, 2022 оны 6-р сарын 17-ний өдрийн №ГТЛ202201071 тоот Генератор болон детекторыг 52,900,000 төгрөгөөр, 2022 оны 11-р сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр дотоод усны эргэлтийн моторт насосыг 9,800,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон,

 

4.9.2022 оны 6-р сарын 17-ны өдрийн №ГТЛ202201071 тоот гэрээгээр XRF-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээний тусгай нөхцөлд уг гэрээ байгуулснаас 45 хоногт барааг нийлүүлнэ, төлбөрийг хугацаандаа шилжүүлээгүй төлбөрийн 0,1 хувиар алданги тооцно, төлбөрийг барааг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт төлнө гэх нөхцөлөөр харилцан тохиролцсон, талууд 2022 оны 7-р сарын 28-ны өдрийн ГТЛ/202201071 ГТЛ/22-106-01 тоот Генератор болон детектор нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 9-р сарын 19-ний өдрийн ГТЛ/202201071 ГТЛ/22-106- тоот Лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерийн багц 6 /Генератор болон детектор/ нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 7-р сарын 28-ны өдрийн №ГТЛ/202201071 ГТЛ/22-105-01 тоот XFR-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, /хх-73-74/ 2022 оны 10-р сарын 06-ны өдрийн №ГТЛ/202201071 тоот ГТЛ/22-105- тоот XFR-ийн рентген хоолой нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус байгуулж дээрх гэрээнүүдийн хугацааг нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд тус тус дурдсанаар сунгасан ба нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээнд заасан хугацаанд XFR-ийн рентген хоолой болон Генератор болон детекторыг нийлүүлсэн,

4.10.2023 оны 4-р сарын 19-ний өдөр -ний төв ТӨ-аас ******* ******* ******* ХХК-д 2022 оны гэрээний үлдэгдэл төлбөрт 30,850,000 төгрөг /хх-96/, -ний төв ТӨ-аас ******* ******* ******* ХХК-д гэрээний төлбөрт 2023 оны 9-р сарын 29-ний өдөр 50,000,000 төгрөг /хх-55/, 2023 оны 12-р сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 01-р сарын 19-ний өдөр 30,000,000 төгрөгийг тус тус төлсөн зэрэг үйл баримт тогтоогдлоо.

 

5.Зохигчид дээрх гэрээнүүдийг байгуулсан, төлбөрийн үлдэгдэл 190 сая төгрөг, хугацаа хэтэрсэн хоног, гэрээнд алданги тооцох талаар тохиролцсон эсэх талаар маргаагүй. Талуудын маргаан зүйл нь хариуцагч гэрээнд заасан төлбөр төлөх хугацааны алданги гаргуулах эсэх талаар байна.

Шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх, төлбөр төлсөн баримтыг гаргаж өгөх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч тал 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01-р сар, 2023 оны 3, 5 дугаар сард удаа дараа эвлэрэн хэлэлцэх, зөвшилцөх хүсэлт мэдэгдэл өгсөн боловч хариуцагч тал хүлээн аваагүй, өнөөдрийн байдлаар хариуцагчаас 130,000,000 төгрөг төлөгдсөн байх тул одоо гэрээний 6.19-т зааснаар шүүхээр шийдвэрлүүлэх тул хүлээн зөвшөөрөөгүй, үнийн дүн зөрүүгүй, дансны хуулбар нь байна гэж тайлбарлав.

 

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон XFR-ийн рентген хоолой, Генератор болон детекторыг нийлүүлэх үүргээ биелүүлсэн.

Харин -ний төв ТӨ нь гэрээгээр хүлээсэн тоног төхөөрөмжийн хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч тал гэрээнд заасны дагуу хариуцагч талын төлөөгүй төлбөрийн 0,1 хувиар буюу XFR-ийн рентген хоолойны үлдэгдэл төлбөрт 0,1 хувийн алданги тооцож, үүнд 22,622,700 төгрөг, Генератор болон детекторын үлдэгдэл төлбөрт 0,1 хувийн алданги тооцож, үүнд 1,068,200 төгрөг, 2022 оны 11-р сарын 02-ны өдрийн сэлбэг, хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 0,1 хувийн алданги тооцож, үүнд 1,068,200 төгрөг, 2023 оны 4-р сарын 19-ний өдрөөс 2023 оны 9-р сарын 28-ны өдөр хүртэл хугацааны XFR-ийн рентген хоолойны үлдэгдэл төлбөрт 0,1 хувийн алданги тооцож, үүнд 33,928,450 төгрөг, 2023 оны 9-р сарын 30-ны өдрөөс 2023 оны 11-р сарын 17-ны өдөр хүртэл XFR-ийн рентген хоолойны үлдэгдэл төлбөрт 0,1 хувийн алданги тооцож, үүнд 11,210,000 төгрөг, нийт үндсэн зээлийн төлбөрт 190,000,000 төгрөг, алдангид 82,709,250 төгрөг, нийт 272,709,250 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах худалдах авах гэрээний үүрэгт 190,000,000 төгрөг төлөхийг шаардах эрхтэй.

-Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч -ний төв ТӨ-ын төлсөн 130,000,000 төгрөгийг нийт нэхэмжлэлийн дүнгээс хасч үлдэх *******2,709,250 төгрөгийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байх ба хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаан дээр хариу тайлбар гаргаагүй байна.

8.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээний тусгай нөхцөлд үүргээ биелүүлээгүй тал хоног тутамд 0.1 хувийн алданги төлөхөөр тохиролцсон, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрээгүй, хэргийн 9 дүгээр талд авагдсан алданги тооцсон баримтаар 3 гэрээ тус бүрт нь алданги тооцсон нь үндэслэлтэй, гэрээний тусгай нөхцлийн 4.3-т нийцсэн байна.

Тодруулбал, 1-р гэрээний гүйцэтгээгүй 208,150,000 төгрөгийн үнийн дүнгээс 2 удаагийн төлөлт /2023.04.19, 2023.09.30/-ийг хасч нийт 331 хоног /2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш 2023 оны 11-р сарын 17-ны өдөр хүртэл/-т алданги тооцож, нийт 67,826,800 төгрөг,

-2-р гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгээс 2 удаагийн төлөлтийг хасч 326 хоногт алданги тооцож, нийт 13,8*******,250 төгрөг,

-3р гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгээс 2 удаагийн төлөлтийг хасч нийт 1,068,200 төгрөг тооцоолсон нь үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас 190,000,000 төгрөгт ногдох хэмжээний алданги 82,709,250 төгрөг гаргуулах нь зүйтэй.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,521,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 871,496 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч -ний төв ТӨ-аас *******2,709,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгож, үлдэх 130,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,521,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 871,496 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН