Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 00145

 

                  

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч У.Унарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогийн Ундрахын Ууганбаярт холбогдох эрүүгийн 1715001280035 дугаартай, 132/2017/0136/Э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 16 дугаар хороонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Йөншөөбүү овогт У.У

Холбогдсон хэргийн талаар:

У.Унь /яллах дүгнэлтээр/ 2017 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч  Г.Шүхэртийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Уөгсөн: 2017 оны 8 дугаар сарын 25-ны орой Халиунбулагаас гараад хохирогч болох Г.Шүхэрттэй маргалдаад цохиж нүдсэн зүйл байхгүй. Тохоогоороо нэг цохьсон Шүхэрт өргөдөл өгсөн байсан. Гэмтэл хохирол гарсан 1500000 төгрөг, одоо авмаар байна гэж надад хэлсэн. Би дүүд нь мөнгө байхгүй байна 2,3 хоногоос өгье гэж хэлсэн. Саяхан Шүхэртэд 500000 төгрөг өгсөн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэдгийг П.Ган-Очир өмгөөлөгчийн хажууд хэлсэн гэв. 

1715001280035 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

Гэрч Г.Хүрэлсамбуу өгсөн: 2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн төвд гэртээ байсан. Тухайн үед миний төрсөн өдөр болоод Шүхэрт, Цэнгүүнжаргал, Пүрэвбаатар бид нар Халиунбулаг зоогийн газарт орой 22 цаг 50 минутын үед караокед 1 цаг сууж бүгдээрээ нэг, нэг лаазтай пиво уусан. Тэгээд орой болоод хаана гэхэд бүгдээрээ гараад үүдэнд нь явж байхад Данхар Ууганаа гэдэг хүн Шүхэртийг дуудаад юм яриад бид нараас зайтай зогсож байсан. Тэгээд бид нар Шүхэртийг явья гэж дуудаад Шүхэрт бид нар луу алхаж явахад Данхар Ууганаа Шүхэртийг араас нь нэг удаа өшиглөөд нэг удаа гараа цохихоор нь бид нар очиж салгах гэхэд Ууганаатай хамт явсан өндөр нуруутай залуу бид нар луу дайраад Пүрэвбаатар бид хоёрыг Ууганаатай явсан хоёр хүн захын урд тал руу хөөгөөд гүйцээгүй зугтаасан. Тэр үед Шүхэрт Данхар Ууганаатай зууралдаад зогсож байсан ба цагдаа ирээд салгасан. Пүрэвбаатар бид хоёр цагдаа ирэхээр нь буцаж очсон. Тэгээд цагдаа бид нарыг тарцгаа гээд бид нар явсан. Дахиж Данхар Ууганаа болон хамт явсан 2 залуутай нь уулзаагүй. Тухайн зодоон болох үед Шүхэртийг гэмтэснийг мэдээгүй харих гээд явж байхдаа харахад Шүхэртийн нүд нь хавдсан байсан гэх мэдүүлэг /хх-18-19 хуудас/,

Гэрч Б.Цэнгүүнжаргал өгсөн: ...Халиунбулаг зоогийн газрыг хаах үед бид гарахад Ууганаа гэдэг манай сургуулийн англи хэлний Сугармаа багшийн хүүхэд 2 эрэгтэй хүнтэй хамт явж байсан ба нэг нь Шүхэртийг дуудахад нь Шүхэрт яасан бэ гээд эргэж хараад юм ярих үед би яах гээд байгаа юм гэхэд яагаач үгүй гээд эргэж хараад явах гэхэд Данхар Ууганаа Шүхэртийг араас нь нэг удаа нуруу хэсэгт нь өшиглөхөд Шүхэрт Ууганааг бариж авахад нэг удаа гараа цохихоор нь бид нар очиж салгах гэхэд Ууганаатай хамт явсан 2 залуу бид нар луу дайраад Пүрэвбаатар, Хүрэлсамбуу нар луу ална гэж хөөгөөд гүйцээгүй гэх мэдүүлэг /хх-20-21 хуудас/,

Гэрч Н.Пүрэвбаатар өгсөн: ...Данхар Ууганаа Шүхэрийг араас нь нэг удаа нуруу хэсэгт нь өшиглөөд нэг удаа гараа цохихоор нь бид нар очиж салгах гэхэд Ууганаатай хамт явсан 2 залуу бид нар луу дайрсан гэх мэдүүлэг /хх-22-23 хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэнд: Г.Шүхэртийн биед баруун талын гайморын хөндийн урд хана /хоншоор яс/-ны хуучин хугарал, тархи доргилт, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2 Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. тархи доргилт, нүдний алимны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой байна. Харин баруун талын гайморын хөндийн урд /хоншоор яс/-ны хугарал нь цаг хугацааны хувьд хэдийд үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин хугарал байна. 4. Дээрх тархи доргилт, нүдний алимны цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-30-31 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, өргөдөл, гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаарх баримтууд /хх-37-38 тал/ зэрэг нотлох  баримтуудыг  шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг хянаж шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч У.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.Унь 2017 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч  Г.Шүхэртийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн сэдэлт, шалтгаан, учирсан хор уршгийн талаар хохирогч, өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсаныг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч У.Уын холбогдсон хэргийн талаар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.   

Хохирогчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч У.У нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Г.Шүхэртэд 500.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд хавтас хэрэгт авагдсан хохирогч Г.Шүхэртийн эмчилгээний зардал 769.220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байх ба хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.    

Шүүгдэгч У.Ут ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч У.У нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Йөншөөбүү овогт У. У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дах хэсэгт зааснаар шүүгдэгч У.Унь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн торгуулийн ялыг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч У.Унь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч У.Унь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч У.Ууганбаяраас 769.220 мянган төргөгийг гаргуулж Булган аймгийн Булган сум 3-р баг 3б-10-10 тоотод оршин суух Ганболдын Шүхэрт /РД:ГЖ94010613/-д олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ууганбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

         9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН