Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 44

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                        Хэргийн индекс.114/2016/0035/З

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Энхтуяа би Д.******* нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгон, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:-  Миний бие тус шүүхэд Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдод холбогдуулан Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгон, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нээмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* нь хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д   “ ... нэхэмжлэлээсээ  татгалзах,...”  гэж   заасан   эрхийн   дагуу   шүүхэд   гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээгээр татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхэд  2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10.20 цагт ирүүлснийг шүүх бүртгэн авсан байна.

Иймд нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжийн үр  дагаварыг тайлбарласан, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар 114/2016/0020/3 дугаар бүхий индекстэй үүсгэсэн захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгон, Дархан-Уул аймгийн Захирагчийн албаны даргын албан тушаалд эгүүлэн томилон, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

                       

 

 

                              ШҮҮГЧ                                                З.ЭНХТУЯА