Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/53

 

П.Онолтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                    Н.Энхнаран 

Прокурор                                                          Б.Төрболд нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШТ/14 дүгээр шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Онолтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.Оюунболд, П.Онолтуяа, Ж.Өнөрбат, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ч.Мөнхбаатар, Ч.Гантөмөр, Ж.Хүрэл-Эрдэнэ, Н.Энх-Алдар, У.Энхбаясгалан, О.Золбоо, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Болорцэцэг нарт холбогдох эрүүгийн 1921007510365 дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13ы өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1978 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй,  Авгачууд овогт Цамбын Оюунболд. Урьд:

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар,

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1959 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, Бодонгууд овогт Пүрэвдоржийн Онолтуяа. Урьд:

- Дорнод аймгийн Ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар,

- Дорнод аймгийн шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн Б-д зааснаар 6 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 35.000 /Гучин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар,

- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 79.1, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 /Тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1971 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Еншөөбү овогт Жолоочийн Өнөрбат. Урьд:

- Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1969 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, Бүргэд овогт Чулууны Гантөмөр. Урьд:

- Дорнод аймгийн шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хорих,

- Дорнод аймгийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 08 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан. 

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1974 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, Шарнууд овогт Чүлтэмийн Мөнхбаатар. Урьд:

- Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан.

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1960 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, Боржгон овогт Нинжийн Бүтэдваань.

7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Боржгон овогт Бүтэдваанийн Цэвээндорж.

8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1976 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, Наст овогт Жамсрангийн Хүрэл-Эрдэнэ.

9. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1988 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Бодонгууд овогт Ням-Отгоны Энх-Алдар.

10. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Хад овогт Отгонбаярын Золбоо. Урьд:

- Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

11. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1993 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, Боржин овогт Болдбаатарын Мөнх-Эрдэнэ.

12. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Хүрлүүд овогт Ууганчимэгийн Энхбаясгалан.

13. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 02 дугаар сарын 04-ний төрсөн, 28 настай, эмэгтэй, Хүрлүүд овогт Төмөрсүхийн Болорцэцэг.

 

1. Шүүгдэгч Ц.Оюунболд нь шүүгдэгч П.Онолтуяа, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Л.Батчулууны 1 тооны үнээг хулгайлж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, У.Энхбаясгалан нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, У.Энхбаясгалан нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Э.Баярдэлгэр, М.Пүрэв-Очир, Ө.Батбаатар нартай хамтран “Хьюндай Эксел” маркийн 88-51 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг “Цайдмын нуур” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Байгалмаагийн үхэр сүргээс 3 тооны үхэр хулгайлж 4.200.000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2. Шүүгдэгч П.Онолтуяа нь шүүгдэгч  Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан, уг хэргийг зохион байгуулсан,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан, уг хэргийг зохион байгуулсан,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, уг хэргийг зохион байгуулсан,

3. Шүүгдэгч Ж.Өнөрбат нь шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Ч.Гантөмөр нь шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Ч.Мөнхбаатар нь шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Н.Бүтэдваань нь шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Б.Цэвээндорж, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

7. Шүүгдэгч Б.Цэвээндорж нь шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8.000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

- шүүгдэгч П.Онолтуяа, Ц.Оюунболд, Ж.Өнөрбат, Ч.Гантөмөр, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

8. Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнэ нь шүүгдэгч Ц.Энхболд нараас 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газраас алдагдсан иргэн Г.Зууннастын 13 тооны адуу, 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газраас алдагдсан иргэн Х.Батболдын 10 тооны адуу, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газраас алдагдсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан,

9. Шүүгдэгч Н.Энх-Алдар нь “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах хулгайлж 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалантай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 15 шуудай буюу 394 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины шулсан мах хулгайлж 3.622.000 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, О.Золбоо нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4.376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, О.Золбоо нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5.824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, О.Золбоо, Т.Болорцэцэг нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18.380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболдтой хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Л.Батчулууны 1 тооны үнээг хулгайлж 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Б.Мөнх-Эрдэнэ, У.Энхбаясгалан нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, У.Энхбаясгалан нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэтэй хамтран 52-26 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 26-ны хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар байсан иргэн Д.Насанбуянгийн 20 тооны хонийг хулгайлж 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч У.Энхбаясгалан нь шүүгдэгч Н.Энх-Алдартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах хулгайлж 1.528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 15 шуудай буюу 394 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины шулсан мах хулгайлж 3.622.000 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, О.Золбоо нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4.376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, О.Золбоо нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5.824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, О.Золбоо, Т.Болорцэцэг нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18.380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Б.Мөнх-Эрдэнэ, Н.Энх-Алдар нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Н.Энх-Алдар нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдар, Б.Мөнх-Эрдэнэ нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

11. Яллагдагч Б.Мөнх-Эрдэнэ нь шүүгдэгч У.Энхбаясгалан, Н.Энх-Алдар нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Н.Энх-Алдар нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Ц.Оюунболд, Н.Энх-Алдар, У.Энхбаясгалан нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай Тоёота Чейзер маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч Н.Энх-Алдартай хамтран 52-26 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 26-ны хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар байсан иргэн Д.Насанбуянгийн 20 тооны хонийг хулгайлж 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, Н.Энх-Алдар нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч О.Золбоо нь шүүгдэгч У.Энхбаясгалан, Н.Энх-Алдар нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4.376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

- шүүгдэгч У.Энхбаясгалан, Н.Энх-Алдар нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5.824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

- яллагдагч У.Энхбаясгалан, Н.Энх-Алдар, Т.Болорцэцэг нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18.380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Т.Болорцэцэг нь шүүгдэгч Н.Энх-Алдар, У.Энхбаясгалан, О.Золбоо нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18.380.000  мянга төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШТ/14 дүгээр тогтоолоор:

- Шүүгдэгч Ц.Оюунболд, П.Онолтуяа, Ж.Өнөрбат, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ч.Мөнхбаатар, Ч.Гантөмөр, Ж.Хүрэл-Эрдэнэ, Н.Энх-Алдар, У.Энхбаясгалан, О.Золбоо, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Болорцэцэг нарт холбогдох эрүүгийн 1921007510365 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар өнгийн хуванцар бариултай ажлын хэсэг 15 см, бариул хэсэг 10 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр бариултай хар өнгийн бариул хэсэг 40 см, ажлын хэсэг 15 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхэг, саарал өнгийн 2.4 метр хэмжээтэй дунд хэсгээрээ холбогдсон бугуйл 1 ширхэг, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар зэргийг хэргийн хамт прокурорын газарт хүргүүлж,

- Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Оюунболд, П.Онолтуяа, Ж.Өнөрбат, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж, Ч.Мөнхбаатар, Ч.Гантөмөр, Ж.Хүрэл-Эрдэнэ, Н.Энх-Алдар, У.Энхбаясгалан, О.Золбоо, Б.Мөнх-Эрдэнэ, Т.Болорцэцэг нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

- Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Онолтуяа 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “П.Онолтуяа миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг огт үйлдээгүй юм. Дорнод аймгийн Цагдаа, Прокурорын газар намайг сүүлийн 20 жил гэмт хэрэгтэн болгох гэж хичээн намайг маш их зовоосон. Энэ гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд би огт байгаагүй, энэ хэргийг огт хийгээгүй. Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Цолмонбаяр нь намайг эрт цагт шувууны буугаар буудаж миний биед гэмтэл учруулж байсан. Тэр цагаас хойш намайг янз бүрийн хэрэгт шалгах нэрийдлээр байнга харлуулж байдаг байсан.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт холбогдогч этгээдүүд намайг гэм буруугүй талаар мэдүүлж байсан. Гэтэл анхан шатны шүүхээс Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт холбоотойгоор шүүхээс хэргийг хүндрүүлж зүйлчлэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь надад холбогдох хэргийг тусгаарлан авч үлдэж миний хэргийг цагаатган гэм буруугүйд тооцож шийдвэрлээгүйд би гомдолтой байна. Анхан шатны шүүх хурал дээр миний гэм буруугүйг бүгд нотолж байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Төрболд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хоёр үндэслэлээр хэргийг буцаасан. Нэгдүгээрт, “...яллагдагч Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хүндрүүлж ирүүлэх...” гэсэн байгаа. Энэ заалтыг хүлээн зөвшөөрч байна. Харин хоёрдугаар заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч Онолтуяад холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгагдаж дууссан. Түүнийг цагаатгах үндэслэл байхгүй гэж үзэж байгаа. Иймд Онолтуяад холбогдох хэрэг дээр нэмэлт ажиллагаа хийлгэхгүйгээр, зөвхөн Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс,  шүүхийн тогтоол, шүүгдэгч П.Онолтуяагийн гаргасан гомдол, прокурор Б.Төрболдын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын үндэслэлийг хянасны эцэст, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Онолтуяагийн гомдлыг  хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс хоёр үндэслэлээр хэргийг прокурорт буцааснаас, шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг зөвтгөн зүйлчлэх ажиллагааг хийлгэхтэй холбоотой дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн заалттай нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Харин шүүхийн тогтоолд дурдсан “шүүгдэгч П.Онолтуяа, Ч.Гантөмөр, Ж.Өнөрбат, Ч.Мөнхбаатар, Н.Бүтэдваань, Б.Цэвээндорж нар гурван удаагийн мал хулгайлах үйлдэлд хамтран оролцсон эсэхийг нотлох баримтын хүрээнд дахин шалгах шаардлагатай байна” гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” гэх заалттай нийцээгүй байна. Учир нь, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагааг хийлгэхээ  анхан шатны шүүх тодорхойлоогүй байна. Иймд энэхүү дүгнэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч П.Онолтуяагийн гаргасан “миний холбогдсон хэргийг тусгаарлан хэрэгсэхгүй болгоогүй” гэх гомдол нь шүүхийн тогтоолын  хууль зүйн үндэслэлийг үгүйсгэх, улмаар түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШТ/14 дүгээр шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  П.Онолтуяагийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ                                Ж.ДОЛГОРМАА

                              ШҮҮГЧИД                                    З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                  Л.НАРАНБАЯР