Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/115

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Иргэдийн төлөөлөгч Д.Саранчимэг /онлайнаар/

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгч Огийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч Х өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч Гийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Ц.О, М, Ө нарын өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч Э, М, Б, Ц, Э нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч З,Б нарын өмгөөлөгч Д.Урансувд

Шүүгдэгч Ц.О, О, Ө, Б, Ц, М, Г, Х, Э, Э, З, М,Б

Гэрч Ж.Уранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгачууд овогт О, Еншөөбү овогт Ө, Бүргэд овогт Г, Шарнууд овогт М,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт О,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Б, Боржгон овогт Ц,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наст овогт Х,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Э, Хүрлүүд овогт Э,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт М,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хад овогт З,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрлүүд овогт Б нарт холбогдох эрүүгийн 1921007510365 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ...... дугаар сарын ......-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ......... тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих,

-мөн Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах,

-мөн Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Авгачууд овогт О. /РД: ................./

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн 169в хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ялаар,

-мөн Дорнод аймгийн шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн тусгай ангийн 88 дугаар зүйлийн 88б хэсэгт зааснаар 6 жилийн хорих,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 73 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 267.1 дэх хэсэгт зааснаар 35.000 /Гучин таван мянга/ төгрөгөөр торгох,

-мөн Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 79.1, мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 /Тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Бодонгууд овогт О. /РД: ........./

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Еншөөбү овогт Ө. /РД: ............./

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын .......-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн шүүхийн 1990 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 02 сарын хорих,

-мөн Дорнод аймгийн шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт зааснаар 08 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бүргэд овогт Г. /РД: ...................../

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын ......-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Баян-Уулын 19-25 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан, Шарнууд овогт М. /РД: .................../

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “.............” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Б. /РД: ..................../

7. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, эмээгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг, “............” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржгон овогт Ц. /РД: ......................./

8. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Наст овогт Х. /РД: .................../

9. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ....................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Э. /РД: .................../

10. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны .......... дүгээр сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, ................... тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Хад овогт З. /РД: ................./

11. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, .................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржин овогт М. /РД: ................../

12. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ...... дугаар сарын ......-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүрлүүд овогт Э. /РД: ....................../

13. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .......... дугаар сарын .............-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ........... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хүрлүүд овогт Б. /РД: ................./

1. Шүүгдэгч О нь шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

- мөн шүүгдэгч Этай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Л.Батчулууны 1 тооны үнээг хулгайлж 1400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э.Баярдэлгэр, М.Пүрэв-Очир, Ө.Батбаатар нартай хамтран “Хьюндай Эксел” маркийн 88-51 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг “Цайдмын нуур” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Байгалмаагийн үхэр сүргээс 3 тооны үхэр хулгайлж 4200.000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2. Шүүгдэгч О нь шүүгдэгч  Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан уг хэргийг зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан уг хэргийг зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан уг хэргийг зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Ө нь шүүгдэгч О, Ц.О, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Г нь шүүгдэгч О, Ц.О, Ө, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч М нь шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Б нь шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

7. Шүүгдэгч Ц нь шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Б, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан иргэн Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Б, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан иргэн Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Б, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

8. Шүүгдэгч Х нь шүүгдэгч нараас 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газраас алдагдсан иргэн Г.Зууннастын 13 тооны адуу, 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газраас алдагдсан иргэн Х.Батболдын 10 тооны адуу, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газраас алдагдсан иргэн Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан,

9. Шүүгдэгч Э нь шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах хулгайлж 1528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 15 шуудай буюу 394 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины шулсан мах хулгайлж 3622.000 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З,Б нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.Отой хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчээрт байсан иргэн Л.Батчулууны 1 тооны үнээг хулгайлж 1400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, М, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Мтэй хамтран 52-26 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 26-ны хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар байсан иргэн Д.Насанбуянгийн 20 тооны хонийг хулгайлж 2400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

10. Шүүгдэгч Э нь шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах хулгайлж 1528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 15 шуудай буюу 394 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины шулсан мах хулгайлж 3622.000 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З,Б нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, М, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан иргэн Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч М нь шүүгдэгч Э, Э нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан иргэн Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай Тоёота Чейзер маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан иргэн Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Этай хамтран 52-26 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 26-ны хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар байсан иргэн Д.Насанбуянгийн 20 тооны хонийг хулгайлж 2400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч З нь шүүгдэгч Э, Э нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э,Б нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Б нь шүүгдэгч Э, Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би О, Ө, Г, М, Б, Ц, талийгаач Ц.Энхболд нартай хамт Г.Зууннастын 13 тооны адуу хулгайлсан нь үнэн. Мөн Х.Батболдын 10 тооны адуу, Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бух, Г.Азжавхлангийн 1 тооны бух, Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлсан нь үнэн. Харин Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлаагүй. Би хулгайн хонь гэдгийг мэдээгүй. М надад манай хонь гэж хэлсэн. Би Баярдэлгэр, Пүрэв-Очир, Батбаатар нартай уулзахаар очиход 3 тооны үхэр махалсан байсан. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй. О Х.Батболдын 10 тооны адууг хулгайлахад оролцоогүй. Харин 2 тооны бух хулгайлахад оролцсон. Хулгай хийсэн мөнгөө идэж уугаад, архи уугаад л дуусгасан...гэв.

Шүүгдэгч О  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би /П.Мөнхтөр гэх/ Уулаагийн малыг хариуцаж, Б малыг нь малладаг байсан юм. Намайг хөдөө мал дээр очиход Б байхгүй 3 хүнтэй хамт /Toyota carina автомашинаар/ аймагт явсан байсан. Б 51 дүгээр байрны зочид буудлаас над руу утсаар яриад “намайг ирээд ав” гэж хэлэхээр нь би очоод авах гэтэл байхгүй СМУ-гийн “Баян” нэртэй зочид буудалд байсан. Нэг өдөр Туяа захирал над руу утсаар яриад “цаад Б чинь архи уугаад алга болсон байна. Чи очоорой” гэж хэлэхээр нь би явсан. Намайг очиход адуун дунд бусдын адуу хашсан гэдэг нь анзаарагдаагүй. Гэр рүү ороход Б согтуу унтаж байсан. 13 тооны адууг Г.Зууннастын найз Нямаа гэдэг хүн авчирч өгсөн байсан. Нямаа одоо ч гэсэн байгаа шүү дээ. Ц хулгайн мал нядалж байна гэдгийг мэдэхгүй аавдаа загнуулаад л явж байсан. Өмнө нь Б Туяа захирлыг доромжлоод байхаар нь би 2 удаа зодож байсан. Ц.Энхболд, Б нарын эхний мэдүүлэгт миний нэрийг дурдаагүй байсан. Харин дараа дараагийн мэдүүлэгтээ намайг хамт хулгай хийсэн гэж мэдүүлэг өгсөн байсан. Цолмонбаяр гэх хүн Бд “Ог хэрэгт тат” гэж хэлсэн юм шиг байсан. Би Хөлөнбуйр сумын мянгат малчин Зоригоогийн хамт чоно хөөгөөд хоосон ир ирж байхад Н.Бүтэдвааний эхнэр утсаар яриад “нөгөө 2 бух чинь ирсэн байна. Хүрээд ирээ” гэхээр нь очсон. 2 бухыг нядлаад махыг нь мөнгө болгоод талийгаач Ц.Энхболд, Б бид нар Багануурын шорон руу явцгаасан. Багануурт очоод байж байхад Б руу эхнэр нь утсаар яриад “Цийг Жаргалсайхан, Мандах гэдэг хүмүүс ирээд аваад явсан байна. Аав, О нар баавгай алсан уу? гэж асуухад нь алсан” гэж хэлсэн байна гэж хэлсэн. Би саахарын өвчтэй байсан учир Орос улсад 3 сарын хугацаанд сахараа эмчлүүлээд ирэхэд намайг баривчлаад Дорнод аймагт авчирсан. Би Бтай уулзаад “чи яаж байгаа юм бэ? Цолмонбаяр чинь ингэж мэдүүлэг өг гэж хэлсэн юм уу?” гэхэд “үгүй” гэж хэлсэн. Би 7 адууг хулгайлахад оролцоогүй. 16 дугаар байрны ломбардны эзэн Энхболд, төв дэлгүүрийн худалдагч Соёлоо, цагдаа Эрдэнэбаатарын охин Номин нараас мэдүүлэг авах хэрэгтэй. Би энэ талаар удаа дараа мэдүүлэгтээ дурдсан. Би Бд хэдэн жилийн өмнө 30 хонь тавиулаад 5 жилийн дараа 100 хонь болсон байхад Б миний хонинуудыг дутсан малынхаа оронд Туяа захиралд өгсөн байсан. Би Н.Бүтэдваанийг хоёр удаа зодсон болохоор надад өс санасан болохоор тийм мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна. Би өдрийн 65 доллараар “Петро чайна дачин тамсаг” ХХК-д автомашин түрээсэлдэг байсан. Б бид хоёр зүүнбаянд 1977-1978 онуудад хамт цэрэгт байсан юм. Б надаас “ажил байна уу?” гэхээр нь би П.Мөнхтөр захиралтай яриад малчнаар ажилд оруулж өгсөн. Тухайн үед Б архи биш пиво уудаг байсан. Малчнаар ажиллаад 1 жилийн дараа нь архи уудаг болсон. Хэрэгт авагдсан мэдүүлгүүд худал байна. Би 2 бух хулгайлахад хамт байсан нь үнэн. Хошууч Батмөнх “цагдаатай хамтран ажиллавал эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн заалт байдаг юм гэж хэлээд М,Ч Г нарыг нэг жилийн хугацаанд оргуулсан. Гэтэл намайг хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулсан гэж хэлээд байгаа нь буруу юм. Хошууч Батмөнх “та нар яагаад худлаа мэдүүлэг өгөөд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Энэ тухай М өөрөө хэлэх байх гэж бодож байна. Би мөнгө төгрөг аваагүй...гэв.

Шүүгдэгч Ө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Г.Зууннастын 13 тооны адуу хулгайлахад оролцоогүй. Харин Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлахад оролцсон. Би Хөлөнбуйр сум руу чононд яваад ирж байхад Н.Бүтэдваанийн эхнэр залгаад “2 бух ирчихсэн шүү” гэж хэлсэн гэхээр нь би 2 бухыг нь янзлаад өгсөн. Би 18 дугаар дэлгүүрт ажиллаж байхдаа Н.Бүтэдвааний гэрт очоод баас аваад орой нь явах гэж байхад Ц.Энхболд автомашинтайгаа ирээд “ах нь эмчилгээндээ явах гээд байгаа юм аа. Туслаад өгөөч” гэхээр нь адуунуудыг нь нядалж өгсөн...гэв.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Ц.Энхболд надаас өөрийнхөө адууг авчрах гэсэн юм 1 унаагаа өгч байгаач гэхээр нь өгсөн. Удалгүй Ц.Энхболд адуунууд авчраад нядалсан. Би тэр үед “та нар одоо дэндэж байна шүү” гэж хэлсэн. 13 тооны адууг хулгайлахад О байгаагүй. Бусад шүүгдэгч нар бүгд байсан. Ц.Энхболд манай гэрт ирээд “танай гэрийн ард хоёр бух байна. Энийг чинь ажиллах уу” гэхээр би “хэрэггүй шүү дээ” гэж хэлсэн. Маргааш өдөр нь Ц.Энхболд ирээд “нөгөө хоёр бух чинь байна уу?” гэхээр нь би “байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Ц.Энхболд “та ийм аймхай шүү дээ. Танд ямар ч хамаагүй шүү дээ” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа 2 бух манай гэрийн гадаа ирэхээр нь “нөгөө хоёр бух чинь ирчихсэн байна шүү” гэж хэлэхэд ирээд ажилласан. Манай гэрийн гадаа 2 удаа адуунууд авчраад ажилласан. Тэр үед би “та нар арай хэтэрч байна шүү” гэж хэлсэн. Намайг согтуу байсан учир миний хэлсэн үгийг хүн тоохгүй байсан байх гэж бодож байна. Надад 500.000 төгрөг өгсөн...гэв.

Шүүгдэгч Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би О ахын автомашины боолтыг нь чангалж өгсөн. Тэр үед О “манай найзын гэр рүү явцгаая” гэхээр нь автомашиныг бариад Хөлөнбуйр сум руу явсан. Ирээд Н.Бүтэдваанийн гэр рүү явцгаасан. Би 13 тооны адуу хулгайлахад оролцоогүй. Ц.Энхболд ах хүргээд өгчих гэхээр нь очсон. Буцах замдаа тэнд байсан Ц.Оыг очих газарт нь буулгаад өгсөн. Би 13 тооны адууг нядлахад оролцоогүй. Мөнгө аваагүй...гэв.

Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би Ц.Энхболдтой хамт автомашиныг нь жолоодоод Хөлөнбуйр сум руу чононд явсан. Би Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг нядлахад байсан. Би өөр бусад мал хулгайлахад байгаагүй. Мөнгө аваагүй...гэв.

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би эхний удаа хулгайн мах худалдаж авч байсан гэдгээ мэдээгүй. Ц.Энхболд ах “эмчилгээ хийлгэх гэж байгаа юм аа. Манай ахын малын мах юм” гэхээр нь итгээд махыг нь худалдаж авсан. Дараа нь  мэдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би өөрийн бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

Шүүгдэгч Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэрээс 3 удаагийн үйлдлээр мах хулгайлсан нь үнэн...гэв.

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэв.

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Э, Э хоёр манай автомашиныг аваад хөдөө яваад ирье гэхээр нь автомашиныг маань эвдчих байх гэж бодоод Б.Зг автомашиныг нь бариулаад өөрөө хамт явсан. Би мах хулгайлж байна гэдгийг мэдээгүй. Дараа нь мах хулгайлсан гэдгийг мэдсэн...гэв.

Гэрч Ж.Уранцэцэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Манай гэрийн гадаа шүүгдэгч нар ирээд олон адуу хашаад нядласан. Би өвчтэй ээжийгээ асардаг учир гэрээсээ гарч хараагүй. Мөн гэрийн хойд талд 2 бух ирэхэд Б О руу яриад “нөгөө 2 бух чинь ирсэн шүү” гэж хэлээрээ гэхээр нь би Отай утсаар ярьсан. Энэ хэргийг О зохион байгуулаад байх шиг байсан. О манай нөхөрт 500.000 төгрөгийг нэг удаа өгсөн...гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нар нь бүлэглэн, бусдын малыг хулгайлсан, мөн орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...гэв.

Хохирогч Г.Зууннаст мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт буюу аймгаас хойш 20 км зайтай газарт өөрийн 2 азарга адуугаа маллаж амьдардаг. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө 09 цагт адуу гэрээс урагш 2 км орчим зайд булаг дээр ирсэн байхаар нь бүртгэхэд хамар болон өсгий цагаан азаргатай адуу байхгүй байсан. Тэгээд би гэрийнхээ ойр орчмоор хайгаад олоогүй учир Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Булган сумдын нутгаар хайсан. Тэгээд 2018 оны 01 сарын 27-ны өдөр аймгийн баруун талд байх Өүлэн эхийн хөшөөнөөс урагш голоор самнаад явж байхад ухаа зүстэй, 3 настай, давхар саран тамгатай гүүгээ олж авсан. Тэр гүү маань их гүйсэн бололтой нарийссан, мөн зөв хойд талын хөл нь гэмтсэн байсан. Миний алдсан адуунууд маань духандаа толин сартай хамар өсгий цагаан, зүүн чих голоороо цуулбар имтэй, 4 настай хүрэн зүсмийн азарга, давхар саран зуузай тамгатай, ухаа зүсмийн 8 настай, давхар сартай 3 нүдний чандмана тамгатай гүү, саарал зүстэй, 3 настай, давхар сартай задгай онгин тамгатай гүү, халиун зүстэй 7 настай давхар сартай задгай онгин тамгатай морь, ухаа зүсмийн 7 настай давхар сартай задгай онгин тамгатай морь, ухаа зүсмийн 3 настай морь тамга ижил, хүрэн зүсмийн 3 настай тамга ижил морь, цавьдар зүсмийн 4 настай ширээтэй нар саран тамгатай морь, хүрэн халзан зүсмийн 3 настай ширээтэй нар саран тамгатай морь, хүрэн зүсмийн 2 настай үрээ, сартай 3 нүдний чандмана тамгатай морь, хар зүсмийн 2 настай үрээ, давхар сартай задгай онгин тамгатай морь, ухаа зүсмийн 2 настай, давхар сартай задгай онгин тамгатай морь алдсан. Олдсон гүүгээ нэмбэл 13 адуу болно. Миний алдсан адуунд байсан 7 настай халиун морь нь хурдан удмын морь байсан... Надад өнөөдрийн байдлаар ганц ч хохирол нөхөн төлөгдөөгүй байна, маш их гомдолтой байна...” гэжээ. /1-р хх-ийн 39-42, 48-49 тал/

Хохирогч Х.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Хэрлэн сумын 10 дугаар багт “Хөл нуур” гэх газарт буюу аймгийн төвөөс зүүн хойш 30 орчим км зайд нутагладаг. Би өөрөө биеийн 70 хувь түлэгдэлттэй группт байдаг учир байнга аймаг руу ирэн очин байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр том охины нөхөр Энхсүх утсаар ярихдаа аав 2 азаргатай адуу олдохгүй байна гэхээр нь би хөдөө гэр рүүгээ очсон. Ингээд бүртгэхэд хүрэн азаргатай, бор ухаа азаргатай нийт 23 толгой адуу байхгүй байсан ба тэр хавиар хайхад 2-3 хоногийн дараа 13 толгой буюу 2 азарга, хэдэн гүү, унага, даагатай ирсэн. Мөн хэд хоногийн дараа 3 тооны адуу ирсэн. Тэгээд 7 гүү үлдсэн бөгөөд уг гүүнүүд байсан бол бүгд унагалах гүүнүүд байсан... Алдсан гүүнүүд маань хээр алаг гүү, хүрэн халзан гүү, цагаан хонгор гүү, бор гүү, сартай ухаа халзан гүү, халтар гүү, ухаа гүү бүгд зүүн гуяндаа тангад ма тамгатай... Хулгай хийсэн этгээдүүдэд гомдолтой байна, хохирлоос нэг ч төгрөг барагдуулаагүй байна...” гэжээ. / 1-р хх-ийн 111-118 тал/

Хохирогч Р.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Хэрлэн сумын 5 дугаар баг “Дэхт” гэх газар үхрийн фермтэй. 2018 оны 01 сарын 23-ны өдөр үхэрнүүдээ бүртгэж үзэхэд “Алаатуу” үүлдрийн бидэртэй ногоон зүсмийн хязаалан бух байхгүй болчихсон байсан. Тэгээд хайж явсан ба 2018 оны 01 сарын 25-ны өглөө голын дэрсэн дотор явж үзэхэд байхгүй болохоор нь манай зүүн талаар нутагладаг Амараа, Жавзан гэдэг хоёр хүнтэй алга болсон бухны талаар асуухад Ваань өвгөний гадаа байсан гэж хэлэхээр нь шууд тэр өвгөнийд Мандахтай хамт очиход гэрт нь эхнэр, хүү хоёроос нь асуухад ойр хавь бух харагдаагүй гэсэн. Тэгээд мөн маргааш нь Амараа, Жавзан хоёр худгийн хажууд байж байхаар нь манай бухыг тэд хараагүй байна лээ гэж хэлэхэд Ваанийн хүү Цэвээн танайхны 2 бух манай гадаа байсан гэж хэлсэн гэхээр нь дахин Мандах бид хоёр Ваанийнд очиж Цэвээнийг Амараатай нүүрэлдүүлье гээд Амараагийнх руу дагуулаад явж байхад Цэвээн нь аав мөнгөний хэрэг гараад танай 2 бухыг нядалчихсан гэхээр нь толгой, шийр хаана байгааг нь хэлчих гэхэд манай гэрээс баруун хойшоо хуучин Оросын карерт хаясан гэхээр нь очиж үзэхэд Мандах бид хоёрын алдсан бух мөн байсан... Одоогоос 5 жилийн өмнө тугал байхад нь 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан... Бүтэдваань ах 2018 оны 05 сард тугалтай үнээ надад өгсөн. Гомдол, санал нэхэмжлэх зүйл алга...” гэжээ. /1-р хх-ийн 169-172, 183-184 тал/

Хохирогч Х.Мандах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Хэрлэн сумын 5 дугаар баг “Дэхт” гэх газар үхрийн фермтэй. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр үхэрнүүдээ бүртгэж үзэхэд мухар шар эрээн зүсмийн соёолон бух маань байж байсан ба 01 дүгээр сарын 24-нд бүртгэхэд байхгүй байсан. 2018 оны 01 сарын 26-ны өглөө худгийн хажууд байж байхад Амараа Ваанийн хүү Цэвээн 2-3 хоногийн өмнө айлаас пиво аваад явахдаа надтай таараад танайхны 2 бух байхаа манай гадаа байна гээд зүсээр нь хэлээд явсан гэж хэлэхээр нь Жаргалсайхан ах бид хоёр Ваанийн гэрт очоод манай алдсан бух танай гадаа байсан гэж танай хүү хэлсэн байна лээ худлаа гэвэл Амараатай очиж нүүрэлдэе гээд Цэвээнийг дагуулаад явж байтал бухнуудыг нядлаад хаячихсан байгаа гэсэн. Тэгээд тэр нүх рүү нь очиход манай бух, Жаргалсайхан ахын бухны толгой шийр тэрэн дотор байж байсан болохоор цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Гомдолтой байна, бухны хохирол болох 3.500.000 төгрөг гаргуулж авмаар байна... Семминтал үүлдрийн мухар шар эрээн зүсмийн соёолон бухаа 2014 онд 2.500.000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан...” гэжээ. / 1-р хх-ийн 173-176, 181-182 тал/

Хохирогч Б.Ханхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэрийн захирлаар ажилладаг юм. Манай байгууллагын агуулахаас 2019 оны 07 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах алдагдсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр агуулахаас ачилт хийлгэхэд 1 тонн орчим адууны шулсан мах дутсан. Тэр үед манай байгууллага тооцоон дээр алдаа гарсан гэж бодсон байсан учир цагдаад хандаагүй юм. Сүүлд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр агуулахад очиход шинээр сольсон цоож нь эвдэрсэн байдалтай байхаар нь цагдаад хандсан. Нийт 6 удаа хулгай орсон бөгөөд 2019 оны 07 сарын 13-ны өдөр 3 шуудай буюу 78 кг мах, 07 дугаар сарын 15-ны өдөр 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах, 07 дугаар сарын 17-ны өдөр 15 шуудай 390 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины мах, 07 дугаар сарын 17-ны өдөр 28 шуудай буюу 730 кг адууны шулсан мах, 07 дугаар сарын 19-ний өдөр 21 шуудай буюу 546 кг адууны шулсан мах, 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 1 тонн 970 кг адууны мах хулгайлсан... Нэг шуудайндаа 26 кг орчим мах байдаг... 2019 оны 08 сарын 12-ны өдөр манай менежер М.З залгаж Бунхан толгойн хойно байрлах “Их Чулуут” ХХК-н мах хадгалах агуулахаас мах алдагдсан байна гэж хэлсэн. Тухайн үед хичнээн килограмм мах алдагдсаныг тогтоох боломжгүй агуулахад үлдсэн махыг нэг бүрчлэн тоолох ёстой байсан бөгөөд их хэмжээний мах алдагдаагүй байх гэж бодож байсан... Тэгтэл хэд хоногийн дараа ачилт хийхэд их хэмжээний буюу 3 тонн гаруй адууны шулсан мах дутаж байсан... Дотор талын хаалганы цоожийг сүүлд шинээр сольсон ба тухайн цоожийг төмөр тасдагч ашиглан эвдэлсэн байсан... Манай дотор талын агуулахын хаалганы баруун талын буланд залгууртай төмөр тасдагч, залгуургүй баттерей, төмөр тасдагч болон өрөм зэрэг багаж хэрэгсэл байсныг ашиглаж махтай хамт хулгайлсан байсан... Адууны шулсан мах нь ямар ч яс байхгүй, шулаач нараар шулуулж бэлтгэсэн мах байсан юм...” гэжээ. /4-р хх-ийн 9-11, 50-51, 91-92, 134-135, 181, 5-р хх-ийн 23-25, 28 тал/

Хохирогч Л.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2012 оноос хойш хувиараа мал аж ахуй эрхэлж Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэдэг газарт хэдэн мал малалж амьдардаг... 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед мал дээрээ очиход 1 тугал мөөрөөд байсан. Тэгээд ойр орчмоор хар алаг үнээгээ хайгаад олоогүй. Маргааш нь хайж явахад манай өвөлжөөний урд үхрийг маань махлаад гэдсийг нь орхиод явсан байсан... Би хаячихсан дэлэнг нь хараад мөн болохыг шууд таньсан. Гэдэс хаясан гэх газарт машины мөр байсан бөгөөд малчин Оюунбатыг газарт цагаан өнгийн жижиг тэрэг очиж зогсож байсан талаар харсан гэсэн бөгөөд дотроос нь 2 хүн гарч ирсэн гэсэн... Гомдолтой байна, алдсан үхрээ 1.400.000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /6-р хх-ийн 50-51, 54, 60 тал/

Хохирогч Г.Азжавхлан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Цайдмын нуур” гэх газарт өөрийн малаа маллаж амьдардаг. Малыг маань туслах малчин Дондог гэх залуу хардаг байсан. 2019 оны 09 сарын сүүлээр танай улаан хүрэн зүсмийн шүдлэн бух ирэхгүй байна гэсэн. Тэгээд хайгаад олоогүй байтал 2019 оны 10 сарын сүүлээр манай малчин Дондог Цагдаагийн газраас үхрийнх нь толгой, арьс нь уурхайн шорооны баруун талд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурхайн шорооны баруун талд очиж үзэхэд толгой арьсыг нь хаячихсан байдалтай миний бух мөн байсан. Би толгойны хэлбэр, зүсээр нь болон эврээр нь таньсан. Миний алдсан бух хоёр эвэр нь гадагшаа, толгой нь зантгар, хүрэн улаан зүстэй... Гомдолтой байга, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэжээ. / 6-р хх-ийн 133-134, 136-137 тал/

Хохирогч Д.Насанбуян мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дашбалбар сумын 2 дугаар баг сумын төвөөс баруун хойш 15 км-т “Бараадий” гэх газарт мал маллаж амьдарч байна. 2019 оны 11 сарын 26-ны өдөр хонь, ямаагаа тоолох үед 880 толгой хонь байхаас 817 болж 63 толгой хонь дутсан. Хохирлоо авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /6-р хх-ийн 190-194, 198-199, 242-243, 245-246 тал/

Хохирогч Ц.Баттөмөр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Гуравны Булаг” гэх газарт өөрийн малаа маллаж амьдардаг. 2019 оны 10 сарын 14-ний өдөр өөрийн үхрээ хурааж бүртгэхэд 1 тооны улаан халзан зүсмийн 4 настай сувай үнээ байхгүй байсан тэгээд хайгаад олохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн. Манай үхэр толгой нь нилэнхүйдээ цагаан, хоёр эвэр нь гадна талруугаа сарвайсан эвэртэй, 2 чих зүрхэн имтэй, улаан халзан зүсмийн үнээ байгаа... Хохирлоо барагдуулж авах саналтай байна...” гэжээ. /7-р хх-ийн 68, 70-71-р тал/

Хохирогч У.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Улаанхудагийн 3-7 тоотод нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг ба 2018 оны 05 сард Баянтүмэн сумын нэрийг нь мэдэхгүй хүнээс 2 тугалтай үнээ худалдан авсан ба тухайн үхрүүдээ одоог хүртэл маллан амьдардаг. 2019 оны 10 сарын 04-ний өдөр үхэр маань бэлчээрт гарсан ба орой 19 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирэхэд манай үхэр хашааны гадаа хэвтэж байсан юм. Маргааш өглөө нь 2 үнээгээ саах гээд өглөөний 06 цагийн орчим гарахад миний мухар хүрэн зүсмийн үнээ байхгүй байсан ба бусад 5 тооны үхэр нь байсан... Мухар хүрэн зүсмийн хөмсөг цагаан 6 настай имгүй үнээ байгаа юм. ...Хохирлоо авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /7-р хх-ийн 110, 112-113 тал/

Хохирогч Ц.Байгалмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр баг “Гуравны Булаг” гэх газарт нутагладаг юм. 2018 оны 01 сарын 01-ний өглөө босоод үхрээ тоолж зүслээд гаргахад мухар хүрэн үнээ, хоёр чих нь араасаа догол имтэй, хүрэн толгойтой үнээ чихэндээ имгүй, хүрэн сарман үнээ хоёр чих араасаа догол имтэй гэсэн 3 тооны үхэр дутуу байсан... Би 3 үнээгээ тус бүр 1000.000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /7-р хх-ийн 238 тал/

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 23-29 тал/
  • Хохирогч Г.Зууннастын мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 тал/
  • Гэрч Б мэдүүлэг /1-р хх-ийн 53-55 тал/
  • Гэрч Мын мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/
  • Гэрч Ж.Уранцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/
  • Хохирогч Х.Батболдын мэдүүлэг /1-р хх-ийн 111-112 тал/
  • Хохирогч Р.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 169-171 тал/
  • Хохирогч Х.Мандахын мэдүүлэг /1-р хх-ийн 173-176, 181-182 тал/
  • Хохирогч Б.Ханхүүгийн мэдүүлэг /4-р хх-ийн 09-11 тал/
  • Эд зүйлийн үнэлгээ /4-р хх-ийн 12 тал/
  • Гэрч Э.Энхтуяагийн мэдүүлэг /4-р хх-ийн 13 тал/
  • Гэрч Эын мэдүүлэг /2-р хх-ийн 18 тал/
  • Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 93 тал/
  • Гэрч Э.Энхтуяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 96-97 тал/
  • Яллагдагч Згийн мэдүүлэг /4-р хх-ийн 155-156 тал/
  • Хохирогч Л.Батчулууны мэдүүлэг /6-р хх-ийн 50-51 тал/
  • Хохирогч Г.Азжавхлангийн мэдүүлэг /6-р хх-ийн 133-134 тал/
  • /Хохирогч Д.Насанбуянгийн мэдүүүлэг /6-р хх-ийн 190-194, 198-199, 242-243, 245-246 тал/
  • Хохирогч Ц.Баттөмөрийн мэдүүлэг /7-р хх-ийн 70-71 тал/
  • Хохирогч У.Алтанцэцэгийн мэдүүлэг /7-р хх-ийн 110-113 тал/
  • Хохирогч Ц.Байгалмаагийн мэдүүлэг /7-р хх-ийн 238 тал/
  • Гэрч Ц.Оюунбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 тал/
  • Гэрч Ч.Ганболорын мэдүүлэг /1-р хх-ийн 79 тал/
  • Гэрч Э.Батжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 80 тал/
  • Гэрч Ц.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 50-52 тал/
  • Гэрч Б мэдүүлэг /1-р хх-ийн 53-55, 56-57, 58-59 тал/
  • Гэрч Цийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-62, 63-64 тал/
  • Гэрч Ц.Энхболдын мэдүүлэг /1-р хх-ийн 68-69 тал/
  • Гэрч Мын мэдүүлэг /1-р хх-ийн 70-71 тал/
  • Гэрч Ц.Оюунбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 тал/
  • Гэрч Ж.Уранцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/
  • Гэрч Ц.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 120-123 тал/
  • Гэрч  Цийн мэдүүлэг /1-р хх-ийн 124-126 тал/
  • Гэрч Б мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 тал/
  • Гэрч Ц.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 177-178 тал/
  • Гэрч Ц.Энхболдын мэдүүлэг /1-р хх-ийн 185-186 тал/
  • Гэрч Өын мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 тал/
  • Яллагдагч Ц.Оын мэдүүлэг /1-р хх-ийн 227, 228-229, 232 тал/
  • Яллагдагч Х мэдүүлэг /1-р хх-ийн 248-249 тал/
  • Гэрч Б мэдүүлэг /3-р хх-ийн 46-48, 49-50, 52 тал/
  • Гэрч Цийн мэдүүлэг /3-р хх-ийн 54-55 тал/
  • Гэрч Огийн мэдүүлэг /3-р хх-ийн 59-60 тал/
  • Гэрч Ц.Энхболдын мэдүүлэг /3-р хх-ийн 61-62 тал/
  • Гэрч Мын мэдүүлэг /3-р хх-ийн 63-64 тал/
  • Гэрч Ц.Оюунбаярын мэдүүлэг /3-р хх-ийн 65-66 тал/
  • Гэрч Ж.Уранцэцэгийн мэдүүлэг /3-р хх-ийн 67-68 тал/
  • Гэрч Гийн мэдүүлэг /3-р хх-ийн 75-76 тал/
  • Огийн гаргасан гомдол /10-р хх-ийн 232, 233-235 тал/
  • Огийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /10-р хх-ийн 237-240 тал/
  • Гэрч Ж.Уранцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76 тал/
  • Гэрч Б мэдүүлэг /1-р хх-ийн 132-133 тал/
  • Яллагдагч Х мэдүүлэг /1-р хх-ийн 248-249 тал/
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /10-р хх-ийн 53 тал/
  • Бийн Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /10-р хх-ийн 54 тал/
  • Згийн Дүүрэн-Ирээдүйгийн төрсний гэрчилгээний хуулбар /10-р хх-ийн 55 тал/
  • Яллах дүгнэлт /9-р хх-ийн 141-172 тал/
  • Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /10-р хх-ийн 143-154 тал/
  • Хохирол төлсөн баримт /задгай/       

            - Яллагдагч Цийн мэдүүлэг /1-р хх-ийн 61-64 тал/

            - Хохирогч Р.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 169-171 тал/

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1-р хх-ийн 190 тал/

            - Хохирогч Р.Жаргалсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 183-184 тал/

- Хохирогч Д.Насанбуянгийн мэдүүлэг /6-р хх-ийн 242-243 тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Эд мөрийн баримтаар: шар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсэг 15  см, бариул хэсэг 10 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр бариултай хар өнгийн, бариул хэсэг 40 см, ажлын хэсэг 15 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхэг, саарал өнгийн 2.4 метр хэмжээтэй дунд хэсгээрээ холбогдсон бугуйл 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Ц.О, О, Ө, Б, Ц, М, Г, Х, Э, Э, З, М,Б нарт холбогдох эрүүгийн 1921007510365 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, Э, М нарт холбогдох хэргийн зүйл ангийг хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Үүнд:

Улсын яллагч Б.Төрболд нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр шүүгдэгч нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, Э, М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЗ/750 дугаартай шүүхийн тогтоолоор хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасны дараа хэрэгт ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй атлаа дээрх шүүгдэгч нарын хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь ойлгомжгүй ба шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан “...хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”  гэдэг нь энэ гэмт хэргийг харьцангуй удаан үйлдэж, гэмт хэргийн замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, бусад хүмүүсийн амьжиргааг залгуулах гол эх сурвалж болгосон, түүнчлэн ашиг олох зорилготой бусад үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамруулан ойлгох ойлголт юм.

Мөн гэмт этгээд нь тухайн төрлийн гэмт хэрэг үйлдэх нь амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бусаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлдэг, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг, гэмт санаа зорилго бүхий хувийн байдлыг харгалзан үзэх ёстой.

Шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, Э, М нарын мал хулгайлах эдгээр үйлдлүүд нь хэлбэр талаас буюу давтамжийн хувьд дээрх хуулийн зүйл, хэсэгт заасан “байнга” гэдэг ойлголтод хамаарах хэдий ч “амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн үндсэн шинжийг агуулаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, М, Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Эг 3 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн боловч шүүгдэгч нь 2 бод, 8 бог буюу нийт 10 толгой мал хулгайлсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Оын бүлэглэн, 8 удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн ирүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч Эыг бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч Эг бүлэглэн, 6 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 Шүүгдэгч Зг бүлэглэн, 3 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг  байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч нарын үйлдлүүд нь 1-ээс 2 сарын хугацаанд үйлдэгдсэн, амьдралынх нь хэвшил, хэв маяг болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахай зорилгоор, хууль бусаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлдэг, түүнд чиглэсэн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг гэж үзэх үндэслэл тогтоогтохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч М бүлэглэн, 1 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Бийн бүлэглэн, 1 удаагийн үйлдлээр машин механизм ашиглан, бусдын орон байр, агуулахад хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Х гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, хуулийн зүйл заалт тохирсон байна гэж шүүх үзлээ. Иймд:

1. Шүүгдэгч Оыг шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай хамтран 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол,

- мөн шүүгдэгч Этай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчээрт байсан хохирогч Л.Батчулууны 1 тооны үнээг хулгайлж 1400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан хохирогч Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан хохирогч Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э.Баярдэлгэр, М.Пүрэв-Очир, Ө.Батбаатар нартай хамтран “Хьюндай Эксел” маркийн 88-51 ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг “Цайдмын нуур” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.Байгалмаагийн үхэр сүргээс 3 тооны үхэр хулгайлж 4200.000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

2. Шүүгдэгч Ог шүүгдэгч  Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн шүүгдэгч Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч Өыг шүүгдэгч О, Ц.О, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч Гийг шүүгдэгч О, Ц.О, Ө, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, М, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч Мыг шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, Б, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч Б шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Ц, Ц.Энхболд нартай бүлэглэн 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн, орон байр, уналгаар хангасан,

7. Шүүгдэгч Цийг шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Б, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчиж байсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адууг хулгайлж 12000.000 /арван хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Б, Ц.Энхболд нартай бүлэглэн 70-12 ДОР улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газар бэлчиж байсан хохирогч Х.Батболдын 10 тооны адууг хулгайлж 8000.000 /найман сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

-мөн шүүгдэгч О, Ц.О, Ө, Г, М, Б, Ц.Энхболд нартай бүлэглэн 11-19 ДОР улсын дугаартай “Мицубиши Эл-200” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сум 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газар бэлчээрт байсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг хулгайлж 7500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн,

8. Шүүгдэгч Эыг шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах хулгайлж 1528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 15 шуудай буюу 394 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины шулсан мах хулгайлж 3622.000 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З,Б нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.Отой хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 02-ноос 03-ны өдрүүдийн орчимд Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газар бэлчээрт байсан хохирогч Л.Батчулууны 1 тооны үнээг хулгайлж 1400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан хохирогч Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, М, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан хохирогч Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Мтэй хамтран 52-26 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 26-ны хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар байсан хохирогч Д.Насанбуянгийн 20 тооны хонийг хулгайлж 2400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан хохирогч У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

9. Шүүгдэгч Эг шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 7 шуудай буюу 191 кг адууны шулсан мах хулгайлж 1528.000 /нэг сая таван зуун хорин найман мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Этай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 15 шуудай буюу 394 кг адууны шулсан мах, 2 шуудай буюу 47 кг хонины шулсан мах хулгайлж 3622.000 /гурван сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, З,Б нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, М, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан хохирогч Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ц.Баттөмөрийн 1 тооны үнээ хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, М нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан хохирогч У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан,

10. Шүүгдэгч М шүүгдэгч Э, Э нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 3 шуудай буюу 78 кг адууны шулсан мах хулгайлж 684.000 /зургаан зуун наян дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны орой Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Цайдамын нуур” гэх газар бэлчээрт байсан хохирогч Г.Азжавхлангийн 1 тооны бухыг хулгайлж 1000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Ц.О, Э, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай Тоёота Чейзер маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сард Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар бэлчээрт байсан хохирогч Д.Насанбуянгийн 8 тооны хонийг хулгайлж 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Этай хамтран 52-26 ДОА улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу буюу машин механизм ашиглан 2019 оны 09 дүгээр сарын 16-наас 10 дугаар сарын 26-ны хооронд Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Бараадий” гэх газар байсан хохирогч Д.Насанбуянгийн 20 тооны хонийг хулгайлж 2400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э нартай хамтран 90-29 УБС улсын дугаартай “Тоёота Чейзер” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Улаан худагийн 3-7 тоот хашааны үүдэнд байсан иргэн У.Алтанцэцэгийн өмчлөлийн 1 тооны үнээг хулгайлж 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

11. Шүүгдэгч Зг шүүгдэгч Э, Э нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 21 шуудай буюу 547 кг адууны шулсан мах хулгайлж 4376.000 /дөрвөн сая гурван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол,

-мөн шүүгдэгч Э, Э нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 30-23 УНА улсын дугаартай “Тоёота Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 28 шуудай буюу 728 кг адууны шулсан мах хулгайлж 5824.000 /таван сая найман зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол,

-мөн яллагдагч Э, Э,Б нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол учруулсан,

12. Шүүгдэгч Бийг шүүгдэгч Э, Э, З нартай хамтран 98-92 ДОР улсын дугаартай “Субару Импраза”, 62-34 УНЦ улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн тээврийн хэрэгсэл буюу 2 машин механизм ашиглан 2019 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Их Чулуут” мах боловсруулах үйлдвэр рүү хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 40 шуудай буюу 1970 кг адууны шулсан мах, залгууртай төмөр тасдагч, баттерайтай төмөр тасдагч, баттериатай өрөм хулгайлж хохирогч Б.Ханхүүд 18380.000 /арван найман сая гурван зуун ная/ мянга төгрөгийн хохирол учруулсан,

13. Шүүгдэгч Э 2018 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг “Гуравны булаг” гэх газраас алдагдсан хохирогч Г.Зууннастын 13 тооны адуу, 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газраас алдагдсан хохирогч Х.Батболдын 10 тооны адуу, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Дэхт” гэх газраас алдагдсан хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарын 2 тооны бухыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгүүд, иргэдийн төлөөлөгч Д.Саранчимэгийн “...шүүгдэгч нар бүлэглэн, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул

-шүүгдэгч  Оыг бүлэглэн, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

-шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Э, Г, М, Э  нарыг бүлэглэн, олон тооны мал хулгайлсан,

-шүүгдэгч Эг бүлэглэн, бусдын мал хулгайлсан,

-шүүгдэгч Э, Э М, З,Б  нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан хулгайлсан,

-шүүгдэгч Х гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...жирэмсэн эмэгтэй...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан ба шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн тул “түүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Оыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О, Ө, М, Г, М нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Ц нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э, Э нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч З, М,Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, дээрх хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Х нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн шүүгдэгч Оын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчингийн 1-17 тоотод байрлах 3х3 метр хэмжээтэй амбаар, шүүгдэгч Өын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 2-08 тоотод байрлах 4 ханатай эсгий гэрийг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О, О, Ө, Г, М, Б, Ц нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Истана” маркийн 70-12 ДОР улсын дугаартай 6500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, “Мицубиши Эл-200” маркийн 11-19 ДОР улсын дугаартай 9000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ буюу нийт 15500.000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч О, Э.Баярдэлгэр, М.Пүрэв-Очир, Ө.Батбаатар нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Эксел” маркийн 88-51 ДОА улсын дугаартай 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн шүүгдэгч Ц.Оод ногдох хэсэг буюу 125.000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Э, Э, М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Субару Импраза” маркийн 98-92 ДОР улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу 3500.000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч Э, Э, М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Портер” маркийн 52-26 ДОА улсын дугаартай 5000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу 5000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч З, Э, Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус-20” маркийн 30-23 УНА улсын дугаартай 8000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу 8000.000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулах, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон хэрэглэсэн “ЖБ” үсгэн тамгатай буурал зүсмийн морь, тамгагүй зээрд халзан зүсмийн бүдүүн морьны тус бүр 800.000 төгрөгийн үнэлгээ буюу 1600.000 төгрөгийг шүүгдэгч Ц.О, О, Ө, Г, М, Б, Ц нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Ц.О, О, Ө, Г, М, Б, Ц нараас бусдад учруулсан гэм хорын хохиролд 17600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Г.Зууннастад 12000.000 төгрөг, хохирогч Х.Батболдод 5600.000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Ц.О, Э нараас нийт 1400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Батчулуунд олгох,

шүүгдэгч Ц.О, Э, М нараас нийт 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Г.Азжавхланд олгох,

шүүгдэгч Ц.О, Э, Э нараас нийт 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ц.Баттөмөрт олгох,

шүүгдэгч Т.Ооос 1050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Байгалмаад олгох,

 шүүгдэгч Э, Э нараас нийт 5150.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох,

шүүгдэгч Э, Э, М нараас 684.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Ханхүүд олгох,

шүүгдэгч Э Э нараас тус бүр 3400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох, шүүгдэгч З нь хохирогч Б.Ханхүүд 1500.000 төгрөг төлсөн тул 1900.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох,

шүүгдэгч Э, Э, З,Б нараас нийт 18380.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Ханхүүд олгох,

шүүгдэгч Э, М нараас нийт 500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч У.Алтанцэцэгт тус тус олгох, шүүгдэгч Э нь хохирогч У.Алтанцэцэгт 800.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б, Ц.О, О, Ө, Г, М, Ц нар нь хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарт учруулсан 7500.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн шүүгдэгч Ц.О, Э, Э, М нар нь хохирогч Д.Насанбуянд учруулсан 3360.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б, Ц.О, О, Ө, Г, М, Ц нарыг хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарт, шүүгдэгч Ц.О, Э, Э, М нарыг хохирогч Д.Насанбуянд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг, шүүгдэгч  О, Ө, Б, Ц, М, Г, Э, Э, З, М нарын  цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох, шүүгдэгч  Х нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсэг 15  см, бариул хэсэг 10 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр бариултай хар өнгийн, бариул хэсэг 40 см, ажлын хэсэг 15 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхэг, саарал өнгийн 2.4 метр хэмжээтэй дунд хэсгээрээ холбогдсон бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Оын .......... тоот, Огийн ........ тоот, Өын ......... тоот, Гийн .......... тоот, Мын .......... тоот, Бн ......... тоот, Цийн ............. тоот, Эын ................. тоот, Згийн ...................... тоот, Мийн ................ тоот, Эгийн ................ тоот, Бийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Хийн .................... тоот  регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, М, Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх,

Шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх,

 Шүүгдэгч Э, Э, З нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон,

Шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, М, Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн, олон тооны мал хулгайлсан,

Шүүгдэгч Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, мал хулгайлсан,

Шүүгдэгч Э, Э, М, З,Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч машин механизм ашиглан хулгайлсан,

Шүүгдэгч Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж худалдан авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Оыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О, Ө, М, Г, М нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б, Ц нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Э, Э нарыг тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч З, М, Б нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,

Шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оод оногдуулсан 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч О, Ө, Г, М, Б, Ц, З,Б нарт тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Эт оногдуулсан 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э, М нарт тус бүр оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоног, шүүгдэгч О, Ө, Б, Ц, М, Г, Э, Э, З, М нарын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5,  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Хд оршин суух газар сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдэж, түүнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар бариултай, ажлын хэсэг 15  см, бариул хэсэг 10 см хэмжээтэй хутга 1 ширхэг, төмөр бариултай хар өнгийн, бариул хэсэг 40 см, ажлын хэсэг 15 см хэмжээтэй төмөр сүх 1 ширхэг, саарал өнгийн 2.4 метр хэмжээтэй дунд хэсгээрээ холбогдсон бугуйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Ө, Г, М, Б, Ц, Ц.Энхболд нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Истана” маркийн 70-12 ДОР улсын дугаартай 6500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, “Мицубиши Эл-200” маркийн 11-19 ДОР улсын дугаартай 9000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ буюу нийт 15500.000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч Ц.О, Э.Баярдэлгэр, М.Пүрэв-Очир, Ө.Батбаатар нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Эксел” маркийн 88-51 ДОА улсын дугаартай 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн шүүгдэгч Оод ногдох хэсэг буюу 125.000 төгрөгийг гаргуулах, шүүгдэгч Э, Э, М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Субару Импраза” маркийн 98-92 ДОР улсын дугаартай 3500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу 3500.000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч Э, Э, М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай Портер” маркийн 52-26 ДОА улсын дугаартай 5000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу 5.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, шүүгдэгч З, Э, Э нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоёота Приус-20” маркийн 30-23 УНА улсын дугаартай 8000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнэлгээ буюу 8000.000 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж тус тус хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулах, мөн шүүгдэгч Ц.О, О, Ө, Б, Ц, М, Г нарын гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон хэрэглэсэн “ЖБ” үсгэн тамгатай буурал зүсмийн морь, тамгагүй зээрд халзан зүсмийн бүдүүн морьны тус бүр 800.000 төгрөгийн үнэлгээ буюу 1600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч нарын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээ авсугай.

 

10. Хэрэгт эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн шүүгдэгч Оын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчингийн 1-17 тоотод байрлах 3х3 метр хэмжээтэй амбаар, шүүгдэгч Өын өмчлөлөөс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын 2-08 тоотод байрлах 4 ханатай эсгий гэрийг тус тус битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчБ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х нь 1 /нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Оын ............. тоот, Огийн ............... тоот, Өын .................. тоот, Гийн .................. тоот, Мын .................. тоот, Бийн .................... тоот, Цийн ............. тоот, Эын ............... тоот, Згийн ........................ тоот, Мийн ................ тоот, Эгийн ................. тоот, Бийн .................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг  Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Хийн ................. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хүргүүлсүгэй.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч  О, О, Ө, Г, М, Б, Ц нараас бусдад учруулсан гэм хорын хохиролд 17600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Г.Зууннастад 12000.000 төгрөг, хохирогч Х.Батболдод 5600.000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Ц.О, Э нараас нийт 1.400.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Батчулуунд олгох,

шүүгдэгч Ц.О, Э, М нараас нийт 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Г.Азжавхланд олгох,

шүүгдэгч Ц.О, Э, Э нараас нийт 1000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Ц.Баттөмөрт олгох,

шүүгдэгч Т.Ооос 1050.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Байгалмаад олгох,

 шүүгдэгч Э, Э нараас нийт 5150.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох,

шүүгдэгч Э, Э, М нараас 684.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Б.Ханхүүд олгох,

мөн Эаас Э нараас тус бүр 3400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох, шүүгдэгч З нь хохирогч Б.Ханхүүд 1500.000 төгрөг төлсөн тул түүнээс 1900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох,

мөн Э, Э, З,Б нараас нийт 18380.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Ханхүүд олгох,

мөн Э, М нараас нийт 500.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч У.Алтанцэцэгт тус тус олгох, шүүгдэгч Э нь хохирогч У.Алтанцэцэгт 800.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Б, Ц.О, О, Ө, Г, М, Ц нар нь хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарт учруулсан 7500.000 төгрөгийг төлж барагдуулсан, мөн шүүгдэгч Ц.О, Э, Э, М нар нь хохирогч Д.Насанбуянд учруулсан 3360.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б, Ц.О, О, Ө, Г, М, Ц нарыг хохирогч Р.Жаргалсайхан, Х.Мандах нарт, шүүгдэгч Ц.О, Э, Э, М нарыг хохирогч Д.Насанбуянд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.О, О, Б, Ц, Ө, Г, М, М, З, Э, Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, шүүгдэгч  Хд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.БАТЖАРГАЛ

                ШҮҮГЧИД                                 П.ПАГМА

                                                                               Г. НАМУУНТУЯА