| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2023/03560/И |
| Дугаар | 102/ШШ2024/01882 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/01882
| 2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2024/01882 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Оросын холбооны улс, И хот, С гудамжны 0 дүгээр байрны оффисийн 0 тоотод байрлах *******
Хариуцагч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн бүс, Дунд гол гудамжны 000 дугаар байрны Монгол-99 төвд байрлах А.Ц.Р ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1.599.168.106 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХН, хариуцагч А.Ц.Р ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 1.599.168.106 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд:
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.1.Нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч А.Ц.Р ХХК, нэхэмжлэгч Оросын холбооны хуулийн этгээд М ХХН-тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр МРТ/АР-25/02/0000 дугаартай Тээвэр зуучлалын гэрээ байгуулж, нийт 100 ширхэг 2 цуваа бүхий нүүрс тээврийн фитингтэй 40 тонны тавцант вагоны түрээс тээврийн үйл ажиллагааг явуулсан. А.Ц.Р ХХК, М ХХН-ийн байгуулсан дээрх гэрээгээр вагон түрээсийн төлбөрийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтын дагуу 3 сар тутамд төлбөрийг 100 хувь урьдчилан төлөхөөр тохиролцсон ба хоног тутамд нэг вагоны түрээсийн төлбөрт 2500 рубль 100 вагоны төлбөрт 250.000 рубль төлөх үүргийг хүлээсэн. Ингээд А.Ц.Р ХХК дараахь байдлаар вагоны түрээсийг төлж байсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4.700.000 рубль, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 290.781 рубль, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3.170.000 рубль, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 6.042.705 рубль, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 9.890.000 рубль, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 4.000.055 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 250.000.000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 200.000.000 төгрөг, 03 дугаар сарын 22-ны өдөр 1.56.600 төгрөг, 03 дугаар сарын 23-ны өдөр 230.000.000 төгрөг, бэлэн мөнгөөр 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 13.350 ам.доллар, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 35.000 ам.доллар, 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 35.000 ам.доллар, 2022 сарын 10 дугаар сарын 21-ны өдөр 50.000 ам.доллар, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 50.000 ам.доллар, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 50.000 ам.доллар, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 100.000 ам.доллар 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 30.000 ам.долларыг төлсөн. Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд 39.750.000 рубль төлөх үлдэгдэлтэй байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 39.750.000 рублийг төлөхийг удаа дараа шаардахад 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн 23/30 дугаартай Албан бичигтэй гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт зааснаар талууд аль нэг талдаа гэрээг цуцлах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө нөгөө талдаа бичгээр мэдэгдсэн нөхцөлд гэрээг хугацаанд нь цуцалж болно гэж заасныг үндэслэн МРТ/АР-25/02/0000 дугаартай гэрээг цуцлах хүсэлтийг гаргаж, 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 50 вагон, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 50 вагоныг Монгол улсын хилээр гаргаж М ХХН-д хүлээлгэж өгсөн. Иймээс хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар вагон түрээсийн төлбөрт 39.750.000 рубль буюу 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцоход 1.517.250.500 төгрөг, гэрээний 6 дугаар зүйлийн 6.24 дэх хэсэгт зааснаар алданги 81.910.606 төгрөг нийт 1.599.168.106 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, Э.Б-д олгосон итгэмжлэл, тээвэр зуучлалын гэрээ, нэмэлт гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт, А.Ц.Р ХХК-ийн төлбөр төлөх баталгаа, бэлэн мөнгөний орлогын ордер,
6.Хариуцагчаас А.Ц.Р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, А.Ө-д олгосон итгэмжлэлийг өгчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шаардах эрхийн үндэслэлээ Хариуцагч гэрээний дагуу түрээсийн төлбөрөө төлж байгаад сүүлдээ төлөөгүй учраас талууд тохиролцоод гэрээг цуцлаж, түрээсийн вагонаа буцаан авсан тул үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн. Хариуцагч төлбөр төлөх талаар маргаагүй. Цаг хугацаа авах хүсэлтэй байдаг учраас нэхэмжлэлээ дэмжиж байна гэж тайлбарлав.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхээр заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүний эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч М ХХН, хариуцагч А.Ц.Р ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр МРТ/АР-25/02/2022 дугаартай Тээвэр зуучлалын гэрээ байгуулж, тээвэр зуучлагч фитингтэй 40 тонны тавцант вагоноор захиалагчийн ачааг тээвэрлэх олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээг үзүүлэх, зохион байгуулах, үйлчилгээний төлбөрийг талууд тохиролцсон үнэ, журмаар 100 ширхэг, 2 цуваа нүүрс тээвэрлэлтийн төлбөрийг 3 сар тутамд 100 хувь урьдчилгаа төлөх байдлаар төлбөрийг валютаар буюу орос рубль эсвэл америк доллараар, нэг вагоны түрээсийн төлбөрийг 2500 рубль, 100 вагоны төлбөрт 250.000 рубль төлөхөөр, тээвэрлэлтийг Чойр, Мааньт. Улаанбаатар, Шивээ-Овоо, Олон овоо, Эрээн өртөөнд хүргэж илгээхээр гэрээ хийгдсэн болох нь бичгийн баримтаар нотлогдож байна.
6.Дахин талууд 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдөр Тээвэр зуучлалын МРТ/АР-25/02/0000 дугаартай Нэмэлт гэрээ-г байгуулжээ.
7.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
8.Түрээсийн гэрээ байгуулах гэдэг нь түрээслүүлэгч эд хөрөнгөө бусдад төлбөртэй эзэмшүүлж ашиглуулах, түрээслэгч гэрээндээ үндэслэн хөлс төлж, эд хөрөнгийг ашигласны үр шимийг олж авах зорилготой эрх зүйн харилцааг хэлэх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэрээний дагуу нүүрс тээвэрлэн тээврийн хөлсийг төлж тооцоо нийлж акт үйлдэж байсан тухайд хэн аль нь маргахгүй байна.
9.Иймээс мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар талууд гэрээг бичгээр байгуулж хүсэл зоригоо илэрхийлж гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.
10.Түүнчлэн хариуцагч түрээсийн эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу эзэмшиж, ашигласан болох нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23/30 дугаартай М ХХН-д ...төмөр зам ашигласны зардалд маш их алдагдалд орж, санхүүгийн байдал хүндэрсэн учраас вагоныг буцаан гаргахаас өөр аргагүй ба талууд байгуулсан гэрээг дуусгавар болгох хүсэлтэй байна гэх албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн М ХХН-д төлбөр төлөх баталгаа, 0000 дугаартай төлбөрийн нэхэмжлэл, тооцоо нийлсэн акт зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.
11.Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасны дагуу зохигчид гэрээний хугацаа, төлбөр төлөх нөхцлөө гэрээний 5 зүйлд зааж тохиролцсноор төлбөрийг хариуцагч рублиэр төлж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
12.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй.
13.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, талуудын байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.24 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч алданги нэхэмжлэх эрхтэй байна.
14.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ө 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж, Нэхэмжлэл гардуулсан тухай баримтан дээр гарын үсгээ зурж, нэхэмжлэлийг гардаж хүлээн авсан боловч хуульд заасан журмын дагуу шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
15.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүйг дурдах нь зүйтэй.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.153.791 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.153.791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Ц.Р ХХК-аас түрээсийн гэрээний үүргийн биелэлтэд 1.599.168.106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХН-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.153.791 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 8.153.791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА