Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2024/02220

 

 

 

 

 

 

 

 

2024 05 31

181/ШШ2024/02220

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул би

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Жуков оффист байрлахХ ХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С дүүрэг, .. хаяг Ө.З

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Ногоон нуурын гудамж, 52-р байр, 47 тоот хаягт оршин суух, Шар нуруу овогт Маамын Ганцэцэг /РД:ЦБ71111608 /,

Хариуцагч: Б дүүрэг, Ө.О

Хариуцагч: Б дүүрэг, Д.Д

85,059,234.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ө.З, М.Г, Ө.О, Д.Д нар нь Хаан банкнаас 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ13/159 тоот барилгын зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГ13/159А, №БГ13/159Б, №БГ13/159В тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 170.000.000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар зээлдэгч нар нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ/159-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн болно. Зээлийн барьцаанд зээлдэгч нар нь дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан байдаг. Ө.Зууннастын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021772 дугааргай Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 22 дугаар гудамжны 306 тоот хаягт байршилтай 334 м.кв талбайтай, хоёр давхар хувийн сууцны зориулалттай үл хөдпөх хөрөнгө,

Ө.Зууннастын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2203000009 дугаартай Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Алтайн 22 дугаар гудамжны 306 тоот хаягт байршилтай 672 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон зээлдэгч нарын гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хөдлөх эд хөрөнгө,

Ө.Одгэрэлийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047493 дугаартай Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол /16051/, Замчдын гудамж 24А дугаар байрны 23 тоот хаягт байршилтай 63,38 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалтгай үл хөдлөх хөрөнгө,

Д.Д өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205047492 дугаартай Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар хороолол /16051/, Замчдын гудамж 24А дугаар байрны 22 тоот хаягт байршилтай 53,56 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалтгай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн "зээлээс 128,326,488.36 төгрөг, хүүгийн төлбөрт 110,592,944.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 217,193.33 төгрөг нийт 239,136,626.65 төгрөг төлсөн байна. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-г удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Иймд банк Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч Ө.З, М.Г, Ө.О, Д.Д нарт холбогдуулан шүүхэд хандан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хүсэлтдээ: Манай Х ХК нь зээлдэгч Өлзийхутагийн Зууннаст /МӨ70042313/, Маамын Ганцэцэг /ЦБ71111608/, Өлзийхутагийн Одгэрэл /ЧС66021364/, Дугарын Дамдинсүрэн /УХ65062611/ нарт холбогдуулан 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №ЗГ13/159 тоот Барилгын зээлийн гэрээний үүрэгт 85,028,734.60 төгрөг, нотариатын зардын 30,500.00 төгрөг, нийт 85,059,234.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан төлбөрийн дүнгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс тодорхой хувиар бууруулан тохиролцож нийт 60,000,000 төгрөгийг төлж зээлээ хаалгасан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 28-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуулбар, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БГ13/159А дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БГ13/159Б дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №БГ13/159В дугаартай барьцааны гэрээний хуулбар, Ү-2203021772 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г-2203000009 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ү-2205047493 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээл төлөх мэдэгдэх хуудас, 5009621671 тоот дансны 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, зээл олголтын хураамж төлсөн баримтын хуулбар, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК нь Ө.З, М.Г, Ө.О, Д.Д нарт холбогдуулан 85,059,234.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан төлбөрийн дүнгийн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс тодорхлой хувиар бууруулан тохиролцож 60,000,000 төгрөгийг төлж зээлээ хаасан тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай бичгийн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

3. Иймд нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х ХК нь Ө.З, М.Г, Ө.О, Д.Д нарт холбогдуулан 85,059,234.60 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар төлж барагдуулсан гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 653,446.2 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 228,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ