Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/02074

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, *** байрлах, Ү******* ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоот хаягт байрлах, Х******* ХХК /РД:*****/,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоот хаягт байрлах, БНХАУ-ын хуулийн этгээд ******* / Х******* ХХК/,

Хариуцагч: С дүүрэг, ** байрлах, А******* ГХОХХК /РД:******/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С дүүрэг, ** байрлах, З******* /РД:*****/-д тус тус холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 599 571 667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөч Б.Б*******, М.Ц*******, Д.Э******* нар,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд Зам, тээвэр хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ү******* ХХК нь хариуцагч Х******* ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд ******* / Х******* ХХК/, А ХХК-нд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 599 571 667 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Ү******* ХХК нь авто замын барилгын ажлын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг хатуу хучилттай авто зам барих төрлийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд юм. Монгол улсын Засгийн газраас “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд У хот-Д чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замыг шинэчлэх, сэргээн засварлах барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайн төслийг Азийн хөгжлийн банктай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр МОН-3679 тоот зээлийн гэрээ байгуулан зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэн ажиллаж байна. “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд У хот-Д чиглэлийн 204 км хатуу хучилттай авто замын Багц 1-1 буюу “Баруун бүсийн тойрог замаас Хар модотын давааны ар хүртлэх 37.26 км зам”-ын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Х******* ХХК хийж гүйцэтгэхээр шалгаран 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яамтай СW1-1 тоот “У Замын сэргээн засваралах: Баруун бүсийн тойрог замаас Хар модотын давааны ар хүртэл 37,26 км замын хэсэг” гэрээ байгуулан төслийн ажлыг эхлүүлсэн байдаг. Ү******* ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “У чиглэлийн замыг сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хын давааны ар хүртлэх 37.26 км замын ажил гүйцэтгэх” Г-01/79 тоот гэрээг Х******* ХХК-тай байгуулан тус замын ПК-17.26-аас ПК37.26 хүртэлх 20 км замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр, ажлын гүйцэтгэлд 5 264 474.12 ам долларыг төлөхөөр тус тус тохиролцон барилгын ажлыг эхлүүлсэн. Ү******* ХХК болон Х******* ХХК хооронд байгуулсан Г-01\79 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар талууд Монгол улсын хуулийг мөрдлөг болгохоор тусгасан бөгөөд Г-01/79 тоот гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ болно. Г-01/79 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр Ү******* ХХК нь замын барилгын ажлыг барилгын зураг төслийн дагуу техникийн шаардлага, норм дүрэм, стандартад нийцсэн, зөвлөх, захиалагчийн хүлээн зөвшөөрсөн материал, бүтээгдэхүүнээр Барилгын тухай хууль, Авто замын тухай хуульд заасан шаардлагыг ханган барилгын ажлыг гүйцэтгэх, Х******* ХХК нь барилгын ажлын хяналтыг хэрэгжүүлэгч Intercontinental Consultants and Technocrats Pvt Ltd  хэмжин чанарын хяналт хэрэгжүүлэн хүлээн авсан хоёрдугаарт Х******* ХХК-ийн санхүүгийн албаны нягтлан бодогч шалган тооцоо нийлж, хүлээн зөвшөөрсөн, гуравдугаарт Х******* ХХК нь өөрөө тухайн гүйцэтгэлийг үндсэн захиалагч болох Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээлгэн өгсөн, мөн түүнчлэн төслийн санхүүжүүлэгч гүйцэтгэлийг зөвшөөрч төлбөр төлсөн зэргээс үзэхэд Ү******* ХХК-ийн гүйцэтгэл чанарын доголдолгүй болох нь нотлогдож байна. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1, 353.2 дах хэсэгт зааснаар Ү******* ХХК-ийн 09 болон 10 дугаар сарын гүйцэтгэл эрхийн болон биет байдлын доголдолгүйд тооцогдоно. Ү******* ХХК нь Г-01/79 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” дэх хэсэгт заасныг үндэслэн 2019 оны 09,10 дугаар сарын гүйцэтгэлийн ажлын хөлсийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл үндэслэлгүйгээр төлөхөөс татгалзаж байх тул ийнхүү шүүхэд хандаж байна. Г-01Ү79 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Х******* ХХК-иас 2019 оны 09 дүгээр сарын гүйцэтгэлд 560 976 647 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын гүйцэтгэлд 170 413 964 төгрөг нийт 731 390 611 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Ү******* ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус дүүргийн шүүхэд ******* болон Х******* ХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр У чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хар модотын давааны ар хүртэлх 37.26 м.кв замын ажил гүйцэтгэх Г-01/79 тоот гэрээний төлбөр болох 731390611 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэл гаргасан. Гүйцэтгэл хариуцагчтай хийгдсэн болон хийх ёстой төлбөр тооцоо, зам барилгын ажлын түүхий эд материал, түлш шатахуун, ажиллах хүчний зардал, зам арчилгааны зардал зэргийг нягтлан үзсэний эцэст хариуцагчаас авах төлбөрийн дүн нэмэгдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 9 дүгэр сар 560 976 647 төгрөг, 2020 оны 10 дугаар сар 170 413 964 төгрөг, 2020 оны нэмэлт ажил 515 724 641 төгрөг, 1,2 гүйцэтгэл 5хувь илүү суутгал 85 455 506 төгрөг, НӨАТ буцаалт 243 815 104 төгрөг, нийт 1 576 385 864 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Бидний хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сайтар нягтлан хянаж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар багасгаж байна. Үүнд: 2020 оны 9 дүгээр сарын ажлын гүйцэтгэлийн төлбөр 560 970 647,17 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын ажлын гүйцэтгэлийн төлбөр 170 413 964,50 төгрөг, 2020 оны нэмэлт ажлын төлбөр 515 724 641,31 төгрөг, 1,2 гүйцэтгэлийн 5 хувь илүү суутгал 85 455 506,78 төгрөг, нийт 1 332 570 759,76 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

1.4.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Нэгт нийт ажлын гүйцэтгэл дүгнээд талууд 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актын дагуу 590 020 080 төгрөг, хийгдэх ажлын төлбөр, чанарын баталгааны барьцаа буюу тооцоо нийлсэн актын ард хүснэгтээр тооцоо нийлсэн байгаа тэр хүснэгтийн нэгт 362 181 126 төгрөг нийт 1 599 571 667 төгрөг нэхэмжлээд байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодруулахдаа жич гэж байгаад бичсэн байгаа, нэхэмжлэлийн шаардлага тодруулж өөрчилсөн нийт дүн 1 599 571 667 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.

1.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн хувьд бол шаардлага 3 үндэслэлээр гарсан байгаа. Нэгт, тооцоо нийлсэн актаар нийт ажлаа дүгнээд 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр З*******наас суутгаад авсан, хариуцагч нь ороод ирэхээр буцаагаад шилжүүлнэ гэсэн байдаг, хагарал үүсээд хариуцагч засвар хийсний дараа завсарын мөнгөө суутгуулаад гаргуулна гэсэн боловч хариуцагч нар засвар үйчилгээ хийсэн гэдэг баримтгүй байгаа. Тиймээс хасагдах дүн гэж бол байхгүй. 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 075 тоот албан тоотоор нийт ажилд олгох мөнгөнөөс суутгасан дүн байхгүй гэсэн. Хоёрт, хариуцагчаар хоёр компани татсан, учир нь тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь Хятад компанитай, гэрээ дүгнэсэн акт, ажлын хөлс төлөхийг монгол компанитай байгуулсан байгаа тул хоёуланг нь хариуцагчаар татсан. Гуравт, нэмэлт ажлын холбогдох зураг болон хүлээлгэн өгсөн талаарх баримтаар тогтоогдоно. Цаашид санхүүжилтээ хариуцагч шийдвэрлүүлээгүй учир мөнгөө авч чадаагүй. Чанарын баталгааг бол нэхэмжилж байгаа, шүүхийн журмаар хүсэлт гаргаад нотлох баримт шаардсан, албан бичгээр 40 дугаартай хариу ирсэн. Барьцаа баталгаатай холбоотой төлбөрийг ерөнхий гүйцэтгэгч Хд олгосон гээд байгаа тул тоооцоо нийлсэн хэлэлцээрийн хавсралт болох суутгасан дүн болох 106 513 ам.доллар олгогдсон учраас 362 181 126 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэв.

1.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, ажил хийсэн боловч монгол компани хохирсон асуудал болсон. Манайх гэрээ байгуулан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Санхүүжилтээ өгөөгүй байхад ч би өөрсдийнхөө зардлаар ажлаа гүйцэтгэж явсан. Гүйцэтгэлүүдээ аваад ажлаа гүйцэтгэсэн, түүнээс хойш буюу 2019 оны 10 дугаар сараас хойш гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авч чадахгүйд хүрсэн. 2020 оны 3 сард манай байгуулсан гэрээг цуцласан, төлбөрөө төлөөгүй, ажлыг хүлээн аваагүйгээр дараагийн компанид шилжүүлсэн байдаг. Бид удаа дараа хүсэлт тавьсан боловч төлбөрийг өгөөгүй, бид Хятад компани буцах гэж байна гээд мэдээлэл аваад компанийн захирал, холбогдох хүмүүстэй нь уулзсан байдаг. Эцэст нь 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэрээгээ дүгнэж, гэрээ дүгнэсэн актаа хийсэн. Уг актын дагуу төлбөрийг нэхэмжилж байна гэв.

 

2.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х ХХК болон Х ХХК 2 хариуцагчаар татагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хэнээс хэдэн төгрөг яаж гаргуулж, шаардаад байгаа нь тодорхойгүй. БНХАУ-ын хуулийн этгээдтэй гэрээ байгуулсантай маргахгүй. Монгол улс дахь хуулийн этгээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрх зүйн харилцаанд оролцсон зүйл байдаггүй, харин нэхэмжлэгчийн хариуцагчийг тодорхойлсон үндэслэлээр хариуцагчийн хувиар орж ирсэн. Компанийн тухай хуулийн 6.5-д хараат болон охин компани нь толгой компанийнхаа өрийг хариуцахгүй талаар хуульчилж өгсөн. Иймд Монгол Улсын хуулийн этгээдийн тухайд гэрээтэй холбоотой гэрээний шаардлагыг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хятад дахь хуулийн этгээдийн хувьд: Ү******* ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр У чиглэлийн замыг сэргээн засварлах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр ПК-17.26-ПК 37.26 хүртэлх 20 км замын ажлыг нэхэмжлэгч Ү******* ХХК хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Уг гэрээний дагуу 2016.06-2019.11 сарын хооронд 20 км замын ажлыг хийж гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгээгүй, нийт 6.9 км-ийн зам тавиад ажлаа хаяад алга болчихсон. Биет байдлын доголдолтой гүйцэтгэснээ нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч албан бичгээр хандаж байсан. 9,10 дугаар сарын төлбөрийг өгөөгүй нь шалтгаантай. Гэрээний 2.3-т зааснаар талууд эхний 15 хоногийн санхүүжилтийг зөвлөх болон захиалагч байгууллагаас баталгаажуулсан тоо хэмжээг төлбөрийн гэрчилгээг баталгаажуулсны дараа ажлын гурван хоногт багтааж ажил гүйцэтгэгчид олгохоор тохиролцсон. 9, 10 сарын төлбөрийн гэрчилгээг бидэнд олгоогүй, Азийн хөгжлийн сангаас хасаад шийдвэрлэчихсэн. Энэ ажлын хүрээнд хийсэн ажил нь доголтой байгааг А болоод захиалагч З яамнаас удаа дараа тогтоогоод шаардлага хүргүүлж байсан. Энэ шаардлагын хүрээнд Х ХХК-ийн зүгээс Ү******* ХХК-д удаа дараа зөрчлийг арилгах шаардлага хүргүүлж байсан. Гэтэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, одоо болтол манай компанийн хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн асуудал байгаа. 20 км замыг бид нар хийгээд дуусгасан гэж байгаа нь худлаа, үндэслэлгүй, ажлаа хаяад явсан тухай гэрчийн мэдүүлэг ч байдаг. Замын тухай хуулийг зөрчсөн нь Мэргэжлийн хяналтын газар албан бичгүүд болон эрх бүхий байгууллагын эрх зүйн актууд байдаг. 2019 онд Сангийн сайдын тушаалаар Х ХХК-г зам тээвэртэй холбоотой ажил дээр НӨАТ-аас чөлөөлсөн байдаг. НӨАТ-тай холбоотой баримт хэрэгт байхгүй, тоо зохиож тавиад төл гэж нэхээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн 5 хувийн асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тооцоо нийлсэн баримт дээр 106,1 ам доллар буюу 6,7,8,9,10 сард хийсэн ажлыг суутгасан ажлын хөлсийг шилжүүлээд өгчихсөн. 1,8 сая доллартоо орж байгаа. Өөрөөр хэлбэл ажлыг хийж гүйцэтгэсний дараа 5 хувийг өгөх боломжтой. Нэхэмжлэгч нэмэлт ажил хийсэн гэж тайлбарладаг боловч бичгийн нотлох баримт байхгүй, зүгээр л нэг хүснэгт гаргаад өгчихсөн. Гэтэл эрх бүхий байгууллага нь нэмэлт ажил гэж үзэхгүй, гэрээнд заасан хийх ажлын хуваарьт ороогүй ажил гээд хүлээн зөвшөөрдөггүй. Нэгэнт эрх бүхий байгууллагын хүлээн зөвшөөрөхгүй байгаа ажлыг бид нар хүлээн зөвшөөрөөд өгөх боломжгүй. Талуудын харилцан тохиролцсоноор эрх бүхий байгууллагыг хүлээн авсны дараа мөнгийг өгнө гэж тохиролцсон. Энэ нөхцөлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нотлогдохгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотлох үүргийн хүрээнд хангалттай баримтуудыг гаргаж өгөөгүй, зөвхөн тайлбаруудыг өгдөг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байгаа гэв.

 

3.Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус А ХХК нь Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн” хүрээнд баригдаж буй У чиглэлийн авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр шалгарсан Бүгд Найрамдах Энэтхэг улсын Интерконтинентал Консалтант энд Технократс компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа бөгөөд аливаа албан бичиг нь туслан гүйцэтгэгчид биш үндсэн зөвлөх компанид хаяглагдах ёстой байдаг. Гэсэн хэдий ч нэгэнт шүүхийн зүгээс манайд хаяглан мэдэгдэх хуудас ирүүлсэн тул бид хариуг хүргүүлж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд А ХХК нь Ү******* ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар нэгэн хохирол учруулаагүй, тэдний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгүй бөгөөд дараах үндэслэлээр нотлогдох болно. Үүнд: Ү******* ХХК-ний хамтран хариуцагчаар татах тухай 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 02/129 тоотын 3 дахь догол мөрөнд дурдсан “Иймээс манай компанийн зүгээс 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 дугаартай гэрээний 2.3, 2.4.2, 4.8, гэрээний тусгай нөхцөл тус тусд заасан гэрээний зөвлөхөөр оролцсон А” ХХК хамтран хариуцагчаар татах энэхүү хүсэлтийг гаргаж байна” гэсэн асуудлаар манай компани дээр дурьдсан 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Г-01/79 дугаартай Х компани болон Ү******* ХХК-иудын хооронд байгуулсан гэрээний зөвлөхөөр ажиллаагүй бөгөөд эдгээр компанитай байгуулсан гурвалсан гэрээ байхгүй болно. Манай компани У чиглэлийн засвар арчлалт шинэчлэлтийн төсөл дээр захиапагч З яам /ЗТХЯ/-тай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу замын ажлын явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Зөвлөх үйлчилгээний гэрээний ажлын даалгаварт дурдсан зөвлөхийн үүрэг хариуцлагуудын нэгд барилгын ажлын гүйцэтгэгч болон захиалагч ЗТХЯ-ны хоорондох барилгын ажлын гэрээг зохицуулах болон ажлууд нь гэрээний заалтуудын дагуу хэрэгжиж буй эсэхийг баталгаажуулна гэж дурдсан байдаг. Х ХХК нь багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлын 158 дугаартай гэрээг Захиалагч “ЗТХЯ”-тай 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Дээрх талууд буюу З******* (ЗТХЯ) болон гүйцэтгэгч Х компанийн хооронд байгуулсан 158 тоот барилгын ажлын гэрээний ерөнхий нөхцлийн (ГЕН) 4.4-р дэд зүйлд гүйцэтгэгч ажлыг бүхэлд нь туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэх ёсгүй. Аливаа туслан гүйцэтгэгч, түүний төлөөлж эсхүл ажилчдын аливаа буруутай үйлдэл, алдааны хариуцлагыг ерөнхий гүйцэтгэгч өөрийн гаргасан алдаа, дутагдал мэт хүлээнэ. Гэрээний тусгай нөхцөлд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэгч нь зөвхөн материал нийлүүлэх эсвэл гэрээнд заасан туслан гүйцэтгэгчийг ажиллуулахад зөвшөөрөл авах шаардлагагүй, гэрээнд заагаагүй өөр туслан гүйцэтгэгч ажиллуулахаар бол инженерийн зөвшөөрөл авсан байна. Гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчдийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй хугацаанаас 28 хоногоос хэтрэхгуй хугаиааны өмнө инженерт мэдэгдэл өгсөн байна. Туслан гүйцэтгэгчийн гэрээ бурт үндсэн гэрээний 4.5 дэд заалт  болон гэрээний 15.2 заалтын дагуу захиалагч нь туслан гуйиэтгэгчид шаардлага тавих эрхтэй гэсэн нөхиөлийг ооуулсан байна. Гүйцэтгэгч нь гэрээний 1.12 дэд заалтад тавигдсан шаардлагыг мөрдөх баталгааг өгөх ба туслан гүйцэтгэгч бүр энэ шаардлагыг адил тэнцүү дагаж мөрдөнө. Ерөнхий гүйцэтгэгч нь тухайн орны гүйцэтгэгч компаниудад туслан гүйцэтгэгчээр ажиллах боломжийг олгоно” гэж заасан байдаг. Энэхүү 158 тоот гэрээний Тусгай нөхцлүүдэд 4.4-р дэд зүйл гэсэн заалт байхгүй. ГЕН-ийн 4.4-т туслан гүйцэтгэгч аливаа буруу үйлдэл эсхүл асуудалд ерөнхий гүйцэтгэгч бүрэн хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч Х компани нь гэрээний заалтын дагуу ажпын хариуцлагыг бүхэлд нь хүлээнэ. Дээрх ГЕН-ийн 4.4 (а)-тэй уялдуулан үзэхэд, Захиалагч ЗТХЯ болон гүйцэтгэгч хоёрын хооронд байгуулсан 158 тоот гэрээнд Үйлсийн Зам ХХК-ийг туслан гүйцэтгэгч гэж огт дурдаагүй байна. Зөвлөхийн ЗТХЯ-тай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний ажлын даалгаварт, Зөвлөхийн ГЕН-ийн 4.4-р заалтын дагуу туслан гүйцэтгэгчийн асуудлаар зөвшөөрөл олгох эрх нь хязгаарлагдмал бөгөөд зөвлөхийн захиалагчид хүргүүлсэн зөвлөмжид үндэслэн захиалагч шийдвэрлэнэ гэж заасан. Х ХХК нь туслан гүйцэтгэгчийн гэрээ болон туслан гүйцэтгэгчээр ажиллуулах зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг инженерт танилцуулаагүй, захиалагч болон инженер буюу зөвлөхөд танилцуулаагүй болно.Түүнчлэн, ГЕН-ийн 4.4(с)-д дурдсаны дагуу гүйцэтгэгч Х ХХК дээрх туслан гүйцэтгэгч компанийг ажиллуулж эхэлсэн талаар инженер болон захиалагчид мэдэгдэл өгөөгүй байна. 2019 болон 2020 онуудад, туслан гүйцэтгэгчийнхээ мэдээллийг танилцуулж зөвшөөрөл авах талаар зөвлөхийн зүгээс гүйцэтгэгч удаа дараа мэдэгдэж, сануулж байсан боловч туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлэхээр төлөвлөж буй ажлуудын тухай мэдээлэл болон Ү******* ХХК-тай хийсэн туслан гүйцэтгэгчийн гэрээний хуулбарыг ч зөвлөхөд танилцуулаагүй. Иймд, Х компани болон Ү******* ХХК-иудын хооронд байгуулсан гэрээний үүргийн маргаанд манай компанийг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргасан нь огт үндэслэлгүй юм. Ү******* ХХК-ийн хамтран хариуцагчаар татах тухай 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 02/129 тоотын 4 дэх догол мөрөнд дурдсан асуудлаар мөн нэхэмжлэлийн шаардлагуудын нэг болох нэмэлт ажил хийх зөвшөөрлийг гэрээний зөвлөх А Консалтин ХХК-ны зөвшөөрлөөр хийгдсэн болох нь 2-р хавтаст хэргийн 123-130 дугаарт талд авагдсан нотлох баримтуудаар нотлогддог тул дээрх компанийг хамтран хариуцагчаар оролиуулах нь үндэслэлтэй байгаа тул энэхуү хүсэлтийг хүлээн авна уу” гэж дурдсантай холбоотойгоор нэмэлт ажлуудын талаар тайлбар өгөхөд Х ХХК нь манайд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн  05/144-22 тоот “нэмэлтээр хийгдсэн ажлыг баталгаажуулах төлбөрийг шийдвэрлүүлэх тухай”, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/141-22 тоот нэмэлт ажлын холбогдох зураг хянуулах тухай албан бичгүүдээр ирүүлсэн. Гэвч, гүйцэтгэгч захиалагчийн зөвшөөрлийг авахын тулд тухайн ажлуудыг гүйцэтгэхээс өмнө болон гүйцэтгэх явцад гэрээний нэмэлт өөрчлөлт хийх тухай саналаа дагалдах баримт, нотолгооны хамт танилцуулаагүй. Иймд, хатуу материалын ухмалын ажил төслийн замын зурваст харьяалагдахгүй тул Захиалагчийн зөвшөөрөлгүйгээр уг ухмалын ажлыг гүйцэтгэх, санхүүжилтийг шийдвэрлэх боломжгүй тухай өагийн ахлагчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны 356 дугаартай албан бичгээр хариултыг өгсөн. Зөвлөхийн инженерээс Ү******* ХХК-ийг ГЕН-ийн 13.1-д заалтын дагуу, тус компаниас нэмэлт ажил хийсэн гэж нэхэмжилж байгаа дээр дурдсан өөрчлөгдсөн ажлыг гүйцэтгэх тухай ямар нэг албан бичиг өгсөн баримт нотолгоо байхгүй болохыг мэдэгдэж байна. Түүнчлэн, гүйцэтгэгч Х ХХК нэмэлт ажлын зөвшөөрөл авахаар 2022 оны 6 сарын 15-ны 06/165-22 тоотоор зарим нэг баримт, материалыг зардлын тооцооны хамт танилцуулсан. Уг албан тоотод зөвлөхөөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 356 дугаартай албан тоотоор хариу өгсөн бөгөөд үунд танилцуулсан дагалдах баримт бичгийг буцаасан, дээр нь нэмэлт ажлыг гүйцэтгэх хугацаандаа ажлын зураг, хэмжилтийн зургийг техникийн шаардлага болон гэрээний дагуу танилцуулж, батлуулах ёстой байсан ба Захиалагчийн зөвшөөрлийг аваагүй байсныг тайлбарласан. Улмаар, гүйцэтгэгчийг гэрээний нэмэлт өөрчлөлт хийх хүсэлт гаргахад шаардпагатай баримт бичгүүдийг холбогдох албан тоотуудын хамт бүрэн танилцуулах зөвлөмж өгсөн. Гэвч, гүйцэтгэгч Х компани ХХК-иас 2019-2020 оны хооронд Ү******* ХХК-ыг нэрлэсэн туслан гүйцэтгэгчээр батлуулахад шаардлагатай холбогдох баримт бичгийг зөвлөхөөр хянуулж, захиалагчаар батлуулахаар танилцуулаагүй болно. 2019 оны 11/12 дугаар саруудад зөвлөх төслийн замаар явж үзэхэд асфальтбетон хучилтын гадаргад эвдрэл үүссэнийг ажигласан бөгөөд гүйцэтгэгч 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 12/340-19 дугаартай албан тоотоороо дамжуулан дээрх эвдрэлүүдийг өөрийн зардлаар засварлах амлалт өгсөн. Дараа нь төсөл хэрэгжүүлэх нэгж, зөвлөх, 1-1 багцын гүйцэтгэгч нар хамтран 2020 оны 02 дугааар сарын 6-7-ны өдрүүдэд талбайн шалгалт хийхэд 2019 онд хучсан асфальтбетон хучилтанд дагуу болон хөндпөн хагарлууд үүсч, дэржигнүүр үүссэн байсан. Үүнтэй холбоотойгоор зөвлөхөөс 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1СТ:834:КК:882 дугаартай албан тоотоор засварлах шаардлагатай төрөл бүрийн гологдол ажлын жагсаалтыг гүйцэтгэгчид илгээсэн. Ингээд гүйцэтгэгч өөрийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний 03/406-19 дугаартай албан тоотоороо тэдгээр гологдол ажлыг гэрээний техникийн шаардлагад хүртэл өөрийн зардлаар засварлах амлалт өгсөн байдаг. Ийм маягаар Х ХХК-ийн гүйцэтгэсэн асфальтбетон хучилтад эвдрэл гарсантай холбоотойгоор 2020 оны ажлын гүйцэтгэл № 4-өөс 246,951.23 ам.долларыг гологдол засварлах аргачлал боловсруулж, зөвлөхөөр батлуулсны үндсэн дээр гологдлыг бүрэн засварлаж дууссаны дараа төлөхөөр суутгасан. Гэвч, эдгээр эвдрэл болоод гологдлуудыг гүйцэтгэгч засварлаагүй байгаа тул гологдол ажил засварлах мэдэгдэл өгсөн ажлуудын төлбөрийг зөвлөх одоог хүртэл буцаан олгоогүй байгаа. Гүйцэтгэгч Х компани нь Захиалагч ЗТХЯ-тай байгуулсан гэрээний тал учир гэрээний хариуцлагыг гүйцэтгэгч бүрэн хариуцах бөгөөд аливаа асуудал гарвал гэрээ болон техникийн шаадпагын дагуу танилцуулсан дагалдах баримт бичиг нь дутуу бол Гэрээ ба Техникийн шаардпагын дагуу бүрэн гүйцэт бүрдүүлэн, захиалагчид танилцуулж шаардлагатай шийдвэрийг гаргуулдаг. Иймд, зөвлөх нь эдгээр компаниуд буюу Х компани болон Ү******* ХХК-ий хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний асуудлыг шийдвэрлэхгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзан Зөвлөхийг энэхүү нэхэмжлэлд хамтран хариуцагчаар дуудагдах боломжгүй гэдгийг ойлгосон байх хэмээн итгэхийн зэрэгцээ бид үүгээр дээрх нэхэмжлэлд хамтран хариуцагчаар оролцохоос татгалзаж байна гэжээ.

 

4.Гуравдагч этгээд З хөгжлийн замны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ү******* ХХК-иас талуудын хооронд байгуулсан Замын ажил гүйцэтгэх тухай Г-01/79 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 1 576 385 864 төгрөгийг Х ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагатай маргаан нь зөвхөн хоёр талын буюу гэрээтэй холбоотой маргаан гэж үзэхээр байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны зээлээр Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн хүрээнд хэрэгжиж буй У чиглэлийн 204,11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын Багц 1-1 хэсэг буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 38,26 км авто замын ажлыг өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байна гэжээ.

5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ******* болон Ү******* ХХК нарын хооронд 2019.06.16-ны өдөр байгуулагдсан Г-01/19 дугаартай У чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хын давааны ар хүртэл 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээ, Х******* ХХК-иас 2020.01.22-ны өдөр Эсто ХХК, Ү******* ХХК-д хүргүүлсэн 01/367-19 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Х******* ХХК болон Ү******* ХХК нарын нягтлан бодогч, эрх бүхий этгээдийн гарын үсэг тамга тэмдгээр баталгаажсан 9, 10 сарын тооцоо гэх баримт, Ү******* ХХК-иас 2020.01.06-ны өдөр Х******* ХХК-д хүргүүлсэн Нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай гэх 01/07 тоот албан бичиг, Ү******* ХХК-иас Х******* ХХК-д хүргүүлсэн 2020.01.09, 2020.01.21, 2020.02.07-ны 01/47, 01/49 дугаар албан бичиг, 2020.02.21-ний 01/60, 2020.03.31-ны 1/68, 2020.03.30-ны 01/78, 2020.04.02-ны 01/79, 2020.04.27-ны 01/100, 2020.05.22-ны 01/122, 2020.06.19-ний өдрийн 01/124 тоот албан бичгүүд, Ү******* ХХК-иас Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төслийн зохицуулагч Ц.Тт 2020.03.25-ны өдөр хүргүүлсэн Санхүүжилтын тухай 01/76 тоот албан бичиг, Х******* ХХК-иас Ү******* ХХК-д хүргүүлсэн 2020.04.01-ний өдөр 04/424-19 тоот, 2020.04.06-ны өдрийн 04/433-19 тоот, 2020.04.28-ны өдрийн 04/463-19 тоот, 2020.02.07-ны өдрийн 02/378-19 тоот, 2020.03.24-ний өдрийн 03/414-19 тоот, 2020.09.21-ний өдрийн 09/621-19 тоот албан бичиг, Х******* ХХК-д Ү******* ХХК-иас бүрдүүлж өгөх материалын тухай тайлбар хүргүүлж байна гэх 2019.10.24-ний огноотой баримт, У чиглэлийн авто замын шинэчлэлтийн ажлын зураг төслийн 1-р үе шатны ажлын инженерийн нарийвчилсан зураг төсөл гэх 3 хуудас зургийн барим, ******* Ү******* ХХК-ийн захирал Д.Э*******т ПК17+060-КП37+260 км хүртэлх замын барилгын ажилтай холбоотой асуудалд төлөөлөх эрх олгосон 2019.08.19-ний өдрийн 08/106-19 тоот итгэмжлэл, *******-с 2020.06.17-ны өдөр З*******анд хүргүүлсэн 06/517-19 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ******* Монгол улсын Ж ХХК-ийн удирдлагын баг бүрэлдэхүүнд оруулж байгаа өөрчлөлтийн тухай шийдвэр, удирдлагын үйл ажиллагааг цэгцлэх тухай албан захидал, Өвлийн засвар аргачлалын ажлын аргачлал, *******-с З*******анд 2020.02.19-ны өдрийн 02/384-19 тоотоор хүргүүлсэн итгэмжлэл, *******-с Ү******* ХХК-д 2020.01.10-ны өдөр 01/359-19 тоот албан бичгээр хүргүүлсэн мэдэгдэл, Ү******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын зам, тээврийн хөгжлийн яамнаас Ү******* ХХК-д 2021.06.24-ний өдөр хүргүүлсэн 05/2775 тоот албан бичиг, итгэмжлэл, итгэмжлэл, итгэмжлэл, нэхэмжлэлийн багасгасан шаардлага /1хх-ийн 1-99,  145-146, 2хх-ийн 131, 197, 3хх-ийн 15-16, 24-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд ******* / Х******* ХХК/-иас итгэмжлэл, хуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *******-с А-д 2021.11.02-ны өдөр 07-867-19 тоот албан бичгээр хүргүүлсэн хариу, /хх-185-195 дугаар талд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гаргасан гомдолтой холбоотой бусдын өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой баримтууд/, хариу тайлбар, А ХХК-ийн 2020.02.13-ны өдрийн албан бичгийн орчуулга, хавсралтын хамт, Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн албан шаардлага 2020.10.28-ны өдрийн 01-07-035/347 тоот, 2021.07.29-ны өдрийн 01-07-035/91 тоот илэрсэн дутагдлыг арилгуулах тухай Х******* ХХК-д хүргүүлсэн албан шаардлагууд, МХЕГ, ЗТХЯ 2021.07.28-ны өдөр шалгалт хийсэн тухай тэмдэглэл, Монгол Улсын Сангийн сайдын 2019.11.22-ны өдрийн 253 дугаар Жагсаалт батлах тухай тушаал, хавсралтын хамт, Ү******* ХХК-иас Х******* ХХК-д 2019.12.05-ны өдрийн 01/127 тоот Баталгаа гаргах тухай албан бичиг, 2021.01.07-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт, Тооцоо нийлсэн хэлэлцээр, орчуулгын хамт, гүйцэтгэсэн ажлын эцсийн байдлаар тооцоо нийлсэн акт, Ү******* ХХК-ийн 2022.05.20-ны өдрийн 01/72 тоот албан бичиг, *******-ийн 2022.05.19-ний өдрийн 05/135-22 тоот албан бичиг, Ү******* ХХК-ийн 2021.09.28-ны өдрийн 01/116 тоот албан бичиг, *******-ийн 2021.09.27-ны өдрийн 07-835-19 тоот албан бичиг, Ү******* ХХК-ийн 2021.09.29-ний өдрийн 01/120 тоот албан б бичиг, 2021.10.04-ний өдрийн 01/125 тоот албан бичиг, 2022.05.18-ны өдрийн 01/69 тоот албан бичиг, итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулж, өөрчилсөн шаардлага /1хх-ийн 155-157, 178-195, 210-214, 219-250, 2хх-ийн 1-80, 3хх-ийн 119-126, 135-136-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч Х******* ХХК-иас итгэмжлэл, А ХХК-ийн 2022.05.25-ны өдрийн, 2022.05.31-ний өдрийн албан бичгийн орчуулга, хавсралтын хамт, *******-с А ХХК-д 2022.05.23, 2022.05.25-ны өдрүүдэд хүргүүлсэн албан бичиг, Ү******* ХХК-иас 2022.05.16-ны өдөр Х******* ХХК-д нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай 01/68 тоот албан бичиг, гүйцэтгэлийн төлбөрийн гэрчилгээ №1, 3, 4 дугаарлалттай баримтууд, З*******ны 2023.02.01-ний өдрийн 06/526 тоот албан бичиг, З*******ны 2022.12.30-ны өдрийн А/ тоот албан тушаал,  Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан ашиглалтад оруулах хугацаа хэтэрсэн тул гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах төсөл арга хэмжээний жагсаалт, Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төслийн хүрээнд хэрэгжиж буй У чиглэлийн 204.11 км авто замд их засвар, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэл, чанар байдалд үзлэг шалгалт хийсэн талаар танилцуулсан хурлын тэмдэглэл, *******-ийн 2021.09.27-ны өдрийн 07-835/19 тоот албан бичиг, 2022.05.19-ний өдрийн 05/135-22 тоот албан бичиг, итгэмжлэл /2хх-ийн 100-102, 107-130, 233-242, 3хх-ийн 208-209, 211-212-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагч А ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2022.06.23-ны өдрийн албан бичиг, орчуулгын хамт /3хх-ийн 39-40, 46-54-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

гуравдагч этгээд З*******наас итгэмжлэл, хариу тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх-ийн 220, 229-230-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Ц.М, Ж.Ө нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр З*******наас У чиглэлийн авто замын Баруун бүсийн тойрог замаас Хар модотын давааны ар  хүртэлх 37.26 м.кв авто замын хэсгийн ажлыг улсын комисс хүлээн авсан талаарх лавлагаа, Гадаад харилцааны яамнаас захидал уламжлах тухай хариу албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Зам, тээврийн хөгжлийн яамны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төслийн 2024.03.11-ний өдрийн 040 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт, З*******наас 2024.03.12-ны өдрийн 03/1046 тоот албан бичиг, хавсралт, Зам, тээврийн хөгжлийн яамны Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төслийн 2024.04.22-ны өдрийн 075 тоот албан бичиг, хавсралт /2хх-ийн 139-142, 216, 221-224, 3хх-ийн 150-176, 204-207-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн нэхэмжлэлээс чанарын баталгааны барьцаа 106 593 ам.доллар буюу 362 181 126 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, ажлын гүйцэтгэлийн төлбөр, нэмэлт ажлын төлбөр 364 175 ам.доллар буюу 1 237 390 541 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

1.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаар БНХАУ-ын хуулийн этгээд ******* /Х******* ХХК/ болон Х******* ХХК, А ХХК-ийг тус тус тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа А ХХК-ийг хариуцагчаас хасахад татгалзахгүй, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэсэн тул нэхэмжлэлийг БНХАУ-ын хуулийн этгээд ******* / Х******* ХХК/, Х******* ХХК нарт холбогдуулан шийдвэрлэсэн болно.

 

  2.Нэхэмжлэгч нь хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд ******* / Х******* ХХК/, Х******* ХХК-иудыг ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээнд заасан ажлаа гүйцэтгээд хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн боловч үлдэгдэл хөлсийг төлөөгүй тул ажлын гүйцэтгэлийн төлбөр 590 020 080 төгрөг, 2020 оны нэмэлт ажлын төлбөр 647 370 461 төгрөг, чанарын баталгааны барьцаа 362 181 126 төгрөг, нийт 1 599 571 667 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд ******* /Х******* ХХК/, Х******* ХХК нь нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг доголдолтой хийсэн, доголдлыг өөр туслан гүйцэтгэгчээр гүйцэтгүүлсэн, гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.  

 

4.Хариуцагч А ХХК нь У чиглэлийн авто замын барилгын ажлын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн боловч 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн Г-01/79 дугаартай Х компани болон Ү******* ХХК-иудын хооронд байгуулсан гэрээний зөвлөхөөр ажиллаагүй, эдгээр компанитай гурвалсан гэрээ байгуулаагүй, Х компани ХХК-иас 2019-2020 оны хооронд Ү******* ХХК-ыг нэрлэсэн туслан гүйцэтгэгчээр батлуулахад шаардлагатай холбогдох баримт бичгийг зөвлөхөөр хянуулж, захиалагчаар батлуулахаар танилцуулаагүй, төслийн замын гологдол гарсан боловч гүйцэтгэгч засварлаагүй, зөвлөх нь эдгээр компаниуд буюу Х компани болон Ү******* ХХК-ий хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээний асуудлыг шийдвэрлэхгүй гэж тайлбарласан.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд З******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай маргаан нь зөвхөн хоёр талын буюу гэрээтэй холбоотой маргаан тул захиалагч байгуулага нь хамааралгүй бөгөөд гэрээнд дурдагдсан замын автозамын ажил бүрэн дуусавар болоогүй, улсын комисс хүлээн аваагүй байгаа гэсэн тайлбарыг ирүүлсэн. 

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч Ү******* ХХК, хариуцагч БНХАУ-ын хуулийн этгээд ******* /Х******* ХХК/ нар нь 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Г-01/79 тоот У чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хын давааны ар хүртэл 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ү******* ХХК нь У чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ПК17,26-ээс ПК37,26 хүртэлх 20 км замын ажлыг 2019 оны 6 сарын 16-ны өдрөөс 2019 оны 11 сарын 01-ний дотор бүрэн дуусган ашиглалтад оруулах, захиалагч ******* /Х******* ХХК/ нь 5 264 474.12 тооцох нэгж /ам.долларын/ ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэлийн фото зураг, ажил хүлээлцсэн акт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

6.2.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 тоот У чиглэлийн замын сэргээн засварлах: Баруун бүсийн тойрог замаас Хын давааны ар хүртэл 37,26 км замын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд гэрээт ажлын захиалагч тал нь Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, санхүүжүүлэгч байгууллага нь Азийн хөгжлийн банк, гүйцэтгэгч нь БНХАУ-ын хуулийн этгээд Х******* ХХК, зөвлөхөөр А ХХК, туслан гүйцэтгэгч нь Ү******* ХХК байна гэж заажээ.

 

7.Талуудын маргааны зүйл нь гэрээт ажлын гүйцэтгэлийн төлбөр, чанарын баталгаа, нэмэлт ажлын хөлс төлөх талаар байна, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, ажлын хөлсний урьдчилгааг шилжүүлсэн талаар маргаагүй.

 

 8.Зохигч талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

8.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 347 дугаар зүйлийн 347.1-д “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно” гэж зааснаар нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.

 

8.2.Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 тоот гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дүгнэж, тооцоо нийлсэн бөгөөд тооцоо нийлсэн актаар тохирсон нийт хийж гүйцэтгэсэн ажлаас засвар үйлчилгээ хийж холбогдох газруудаар шалгуулсны дараа З яамнаас суутган авсан 173 648 ам.доллар буюу 590 020 080 төгрөгийг буцаад хариуцагчийн дансанд ормогц нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн төлбөр болох 590 020 080 төгрөгийг, 2020 оны нэмэлт ажлын төлбөр 647 370 461 төгрөг, чанарын баталгааны барьцаа 362 181 126 төгрөгийг нийт 1 599 571 667 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэгт авагдсан 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нотлогдоно гэсэн.

 

8.3.Хэрэгт авагдсан 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Тооцоо нийлсэн хэлэлцээр”-т “...хариуцагч Х Ж ХХК, нэхэмжлэгч Ү******* ХХК нар нь харилцан тохиролцож, уг хэлэлцээрт нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314 566,25 ам.доллар болсон болохыг, мөн түүний гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэн З яамнаас 173 648,7 ам.долларыг чанарын шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон суутгасан тул талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн дүн 314 566,25 ам.доллараас 173 648,7 ам.долларыг хасч тооцон хариуцагч нь нэхэмжлэгчид 140 917,55 ам.долларыг төлөхөөр болов” гэжээ.

8.4.Дээрх хэлэлцээрийн дагуу нэхэмжлэгч Ү******* ХХК-д 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 140 917,55 ам.долларыг хариуцагч Х Жиней рөүд энд б групп ХХК-иас шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт гэх баримтаар тогтоогдож байх бөгөөд мөнгө шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

8.5.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар дээрх хэлэлцээрийг байгуулсан талаараа зохигч талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар хэлэлцээрээр нэхэмжлэгчийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 314 566,25 ам.доллароос түүний доголдолтой хийж гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас суутгасан 173 648,7 ам.долларыг хасч, үлдэх 140 917,55 ам.долларыг хариуцагч төлөхөөр, чанарын шаардлага хангаагүй хэсгийг завсарлах мөнгө болгон суутган авсан 173 648,7 ам.долларыг нэхэмжлэгч 2021 оны 5 сарын 31-ний өдрөөс өмнө доголдлыг арилган, холбогдох газруудад шалгуулж, тус газруудаас тэнцсэн эсэхийг шалгасны дараа Зам, тээврийн хөгжлийн яамнаас суутган авсан мөнгийг хариуцагчийн дансанд буцаан олгомогц нэхэмжлэгчид цаг алдахгүй шилжүүлэх, нэхэмжлэгч доголдлыг хугацаандаа арилгаагүй тохиолдолд хариуцагч өөрөө засварлах, нэхэмжлэгчид мөнгийг олгохгүй байхаар тус тус харилцан тохиролцжээ.

8.6.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6, 350.1.7-д ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй гэж тус тус заасан. 

8.7.Харин ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ү******* ХХК нь тогтоосон хугацаанд доголдлыг арилгах ямар нэгэн арга хэмжээ аваагүй болох нь зохигчдын тайлбар болон Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2021.07.29-ний өдрийн 01-07-035/91 тоот албан шаардлага, 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Асфальтбетон хучилтад үүссэн гэмтлийг урт хугацаанд засварлах батлагдсан аргачлал хойшлогдоод байгаа тухай лавлагаа, засварлах шаардлагатай цэгүүдийн хураангуй мэдээлэл, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хар модот давааны ар хүртлэх 37,26 км авто замын ажлыг өнөөдрийн байдлаар улсын комисс хүлээж аваагүй байна тайлбараар тогтоогдож байна.  

8.8.Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж заасан.

8.9.Иймд ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Ү******* ХХК нь хэлэлцээрт тохирсон ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гүйцэтгэсэн ажлын тодорхой хэсэг доголдолтой, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч доголдлыг арилгаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн “Тооцоо нийлсэн хэлэлцээр”-ээр хүлээсэн үүрэг болох 173 648,7 ам.доллар буюу 590 020 080 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзэв.

9.Нэхэмжлэгч Ү******* ХХК нь хариуцагч нараас 2020 онд нэмэлтээр хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 190 527,48 ам.доллар буюу 647 370 461 төгрөгийг гаргуулахаар шаардаж, уг нэмэлт ажлын санхүүжилтийг гэрээний талууд харилцан тохиролцоод зөвлөхөөр баталгаажуулсан гэж тайлбарласан.

9.1.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Г-01/79 тоот гэрээний 1.4-т “гэрээний хавсралтад заагдсан ажлын хэмжээнд нэмэлт ажил гарч ирэх, мөн ажлын хэмжээнд өөрчлөлт орох болбол гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч хоёр талын инженерүүд тоо хэмжээг гаргаж, хоёр талын захирлууд нэмэлт ажлын хөлс, гэрээнд нэмэлтээр оруулах эсэхийг тохиролцсоны дараа нэмэлт ажил хийж гүйцэтгэнэ” гэж тохиролцсон байна.

9.2.Мөн гэрээний талуудын 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн “Тооцоо нийлсэн хэлэлцээр”-т нэхэмжлэгчийн нэмэлт ажлын гүйцэтгэл 190 527,48 ам.доллар гэх дүн нь холбогдох газруудаар баталгаажаагүй дүн юм, хэрэв талууд холбогдох газруудаар батлуулсны дараа хариуцагч нь нэхэмжлэгч талд нэгж үнийн дагуу төлбөрийг төлнө гэжээ.

9.3.Нэхэмжлэгч Ү******* ХХК нь хариуцагч *******-д 2022 оны 5 сарын 16-ны өдөр 01/68 дугаар Нэмэлт ажлын санхүүжилт шийдүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн, ******* нь 2022 оны 5 сарын 25-ны өдөр 05/144-22 албан бичгээр зөвлөх А ХХК-д нэмэлт ажил батлуулах тухай албан бичгийг тус тус хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн126, 127, 125/

 

9.5.Гэвч гэрээний зөвлөх хариуцагч А ХХК нь 2022 оны 5 сарын 31-ны албан бичгээр гүйцэтгэгч нэмэлт ажилтай холбоотой ямар ч бичиг баримт ирүүлээгүй, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаагүй, гүйцэтгэгч нь инженерийн зааварчилгаа, өөрчлөлтийг батлахаас бусад тохиолдолд байнгын ажилд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй зэрэг үндэслэлүүдийг дурдан татгалзсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг нэмэлт ажлуудыг гүйцэтгэхээс өмнө болон гүйцэтгэх явцдаа гэрээний нэмэлт өөрчлөлт хийх тухай саналаа ирүүлээгүй, нотолгооны хамт танилцуулаагүй, гэрээний ерөнхий нөхцөлийн 13.1-д зааснаар нэмэлт ажил хийсэн гэж нэхэмжилж байгаа өөрчлөгдсөн ажлыг гүйцэтгэх тухай ямар нэгэн албан бичиг өгсөн баримт нотолгоо байхгүй гэж тайлбарлажээ.

9.6.Иймд нэхэмжлэгчийн 2020 онд нэмэлтээр хийсэн гэх ажил нь холбогдох газруудаар баталгаажаагүй, ямар ажлыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн, энэ талаараа  өөрчлөгдсөн ажлыг гүйцэтгэх тухай гэрээндээ өөрчлөлт оруулсан, гэрээний гүйцэтгэгч болон зөвлөхөд мэдэгдсэн, харилцан тохиролцсон болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн 2020 оны нэмэлт ажлын хөлс 190 527,48 ам.доллар буюу 647 370 126 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

 

10.Нэхэмжлэгч нь чанарын баталгааны барьцаа болох 106 593,46 ам.доллар буюу 362 181 126 төгрөгийг гаргуулахаар шаардаж, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр акт үйлдэж, гэрээгээ дүгнэсэн бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад чанарын доголдлын талаар гомдол санал гаргаагүй тул гэрээнд зааснаар буцаан нэхэмжлэх эрхтэй гэсэн.

10.1.Хариуцагч нь чанарын баталгааны барьцаа болох 106 593,46 ам.долларыг буцаан өгөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг чанарын доголдолтой хийсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа гэж мэтгэлцсэн.

 

11.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцөлийн 45.1, 45.2-т “гүйцэтгэгч тал нь туслан гүйцэтгэгчид төлөх гүйцэтгэлийн төлбөрөөс 5 хувийг суутган үлдээнэ. Ажил бүрэн дууссан тухай мэдэгдлийг үндэслэн суутгасан үнийн дүнгийн 50 хувийг туслан гүйцэтгэгчид төлөх бөгөөд үлдсэн хэсгийг чанарын баталгаат хугацаа дууссаны дараа тэр хугацаанд гарсан бүх зөрчил, гологдлыг туслан гүйцэтгэгч арилгасан тухай гүйцэтгэгч талын мэдэгдлийг үндэслэн төлнө” гэж харилцан тохиролцжээ.

11.1.Зохигч талууд 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн “Тооцоо нийлсэн хэлэлцээр”-ийг байгуулсан талаар маргаагүй, нэхэмжлэгч Ү******* ХХК-ийн нийт хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний дүн 314 566,25 ам.доллараас гүйцэтгэсэн ажлын чанарт асуудал гарсан гэж үзэн шаардлага хангаагүй хэсгийг засварлах мөнгө болгон 173 648,7 ам.долларыг хасч тооцсон байх тул баталгаат хугацаа дууссаны дараа чанарын баталгаанд суутгасан мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардсаныг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

12.Иймд хариуцагч нараас чанарын баталгааны барьцаа болох 106 593,46 ам.доллар буюу 362 181 126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ү******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс ажлын гүйцэтгэлийн төлбөр, нэмэлт ажлын төлбөр 364 175 ам.доллар буюу 1 237 390 541 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

13.Нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг батлаж, хариуцагч А ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

14.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 197 830 /3 814 903 + 4 382 927/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 968 856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд  нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Х******* ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд ******* / Х******* ХХК/-иас чанарын баталгааны мөнгө 106 593 ам.доллар буюу 362 181 126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын гүйцэтгэлийн төлбөр, нэмэлт ажлын төлбөр 364 175 ам.доллар буюу 1 237 390 541 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ү******* ХХК нь хариуцагч А ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг батлаж, хариуцагч А ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 197 830 /3 814 903 + 4 382 927/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х******* ХХК, БНХАУ-ын хуулийн этгээд ******* /Х******* ХХК/ нараас  улсын тэмдэгтийн хураамжид 1 968 856 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН