Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2024/0082

 

 

    24          01          23                                      1/ШШ24/0082

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.М*******, РД:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, өмгөөлөгч Г.Ж,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******-Э, Ц.Л,

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Гуравдагч этгээд: З.Ч, РД:, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, Г.Э, П.Э, өмгөөлөгч Д.О, Ч.Э,

Гуравдагч этгээд: Г.Н, РД:,

Гуравдагч этгээд: “” ХХК, РД:, төлөөлөгч С.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “” ХХК-ийн төлөөлөгч С.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Ч.Э, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Энхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжаар Ч.М*******д дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд 0.5 га талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

1.2. Ч.М*******аас Нийслэлийн Засаг даргад хандан 16 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “... манай одоо ашиглаж байгаа газарт нэр бүхий 5 иргэнд газар давхардуулан олгосон. Мөн 15 онд С.Ч******* гэх хүнд давхардуулан олгосон байна. Иймд энэ асуудлыг шийдэж миний гэрчилгээний хугацааг сунгаж өгнө үү” гэсэн гомдол  гаргасан.

1.3. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 16 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/4543 тоот албан бичгээр “... дүүргийн Засаг даргын 14 оны А/ дугаар захирамжаар тус байршилд А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Ц, М.Б, Т.Г нарт газар олгосон байна. Дээрх иргэд нь дүүргийн Засаг даргын 15 оны А/8 дугаар захирамжаар иргэн З.Чад газар эзэмших эрхээ шилжүүлсэн байх тул газар эзэмшихтэй холбоотой гомдлоо Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу өгсөн.

            1.4. 18 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс анх “Нийслэлийн Засаг даргын 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/ дүгээр тушаалын З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.5. 18 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 0,5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах” гэж нэмэгдүүлсэн,

1.6. 19 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Засаг даргын 15 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/8 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 14 оны 03 дугаар сарын -ны өдрийн А/ дүгээр захирамжийн Мын Б, Мын Ц, Мын Б, Тн Г, Аы П, Цийн Ц, Нийн А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн,

1.7. оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Баянгол дүүргийн Засаг даргын 18 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн Засаг даргын 18 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэмэгдүүлсэн.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар Нийслэлийн Баянгол дүүргийн дугаар хороо, ТЭЦ-4 станцын урд 5000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг нэхэмжлэгч Чын М*******д олгосон тул нэхэмжлэгч нь Нийслэлийн Баянгол дүүргийн газрын албатай 08 оны 07 дугаар сарын 29-ны өдөр 8023/2182 дугаар "Иргэн, Хуулийн этгээдийн газар газар эзэмшүүлэх гэрээ” гэх нэр бүхий гэрээг байгуулсан бөгөөд гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг тухай бүрт төлж, газраа зориулалтын дагуу ашигласаар ирсэн бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулах тухай Баянгол дүүргийн засаг даргад хандаж гаргасан. Нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулах тухай хүсэлт гаргасны дараа буюу 14 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн өмч, Газрын харилцаа албанаас 8023/5182 дугаар гэрээний дагуу алданги 225 000 төгрөг, 14 оны 1-3 дугаар улирлын төлбөр 825 000 төгрөг нийт 1 050 000 төгрөг төлөх тухай нэхэмжлэлийг ирүүлсэн мөн өдөр 8023/5182 дугаар гэрээний дагуу 14 оны 4 дүгээр улирлын газрын төлбөр болох 275 000 төгрөгийг төлөх нэхэмжлэхийг ирүүлсэн учир нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг Баянгол дүүргийн засаг дарга сунгасан хэмээн ойлгосон. Иймээс нэхэмжлэхэд дурдсан данс руу газрын төлбөрийг төлсөн төлсөн. Түүнчлэн Баянгол дүүргийн дугаар хороо, ТЭЦ-ийн урд байрлах 5000 м2 газрыг зориулалтын дагуу ашиглан өнөөдрийг хүрсэн.

Гэтэл 18 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшиж буй хашаан дотор бетонон хашаа барьж эхэлсэн учир Нийслэлийн газрын албанд гомдол гаргахад Нийслэлийн газрын албанаас 18 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/2244 дугаар албан тоотоор "Таны тус албанд хандаж ирүүлсэн хүсэлтийг судалж үзлээ. Монгол улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасны дагуу газар эзэмшигч иргэн аж ахуй нэгж, байгууллага нь өөрийн эзэмшил газраа хамгаалах үүрэгтэй. Иймд өөрийн эзэмшил газарт бусад этгээд халдаж, хашаа барьснаар газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг ирүүлсэн байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэлийн засаг даргын 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/ дугаар захирамжийн иргэн Зоригтбаатарын Чад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ асуудал 10 жил явж байна. Маш олон хүний ажил алдсан. Төрийн албан хаагч ёс зүйгүй, ялгавартай ханддаг асуудалд ямар их цаг хугацаа зарцуулж байгаа билээ, нэг цаас 100 төгрөг болчихсон байна. Төрийн албан хаагч ёс зүйгүй хандаж хуулийн зөвлөх нь өмөөрч байна. Төрийн албанд ингэж болдоггүй юм байна гэж том сургамж болох байх. Төрийн албаны ёс зүй хуулиа биелүүлдэг байх ёстой. Ийм учраас төр захиргааны байгууллага нь суучхаад ажлыг удаадаг хар гар барууд байна гэсэн байгаа юм. Энэ ер хар гараар орчихлоо. Төрийн албаны хүмүүс анхааралдаа авах байх. Хуулийн зөвлөхүүд нь бас ярих байх. Эдгээр хүмүүс дарга болчихсон явж байгаа” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мэтгэлцээний явцад нэхэмжлэгчийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч газар эзэмших эрх олж авсан. Газар эзэмших эрхийг олгосон захирамж дээр кадастрын зураг анхнаасаа нэхэмжлэгч үйлдээгүй зуруулаагүй болох нь илэрхий байгаа. Үүнд нэхэмжлэгч маргахгүй. Эдгээр иргэдэд дугаар газар эзэмшүүлэхээр олгосон захирамжаар энэ үүргийг төр өөрөө хүлээжээ. Мөн энэ газрын нэгдсэн мэдээллийн санд иргэн хуулийн этгээдийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл нэгж талбарын дугаарыг оруулах үүрэг нь Газрын тухай хууль болон журамд заасны дагуу төрийн албан хаагчийн үүрэг. Тэгэхээр төрийн албан хаагч буюу төр, тодруулбал Баянгол дүүрэг үүргээ биелүүлээгүйгээс үүдээд нэхэмжлэгч хаана газар эзэмших ёстой вэ гэдэг маргаан хариуцагчийн хувьд тоглоом болж хувирсан нөхцөл байдал харагдаж байгаа юм. Хэрэгт авагдсан Б компанийн 3 кадастрын зураг байгаа. Нэг дэх зураг нь 10 оны 4 сарын 03-ны өдрийн Бийн зураг, Баянгол дүүргийн Газрын албаны н.М гэдэг хүн мэдээллийн санд оруулахыг даалгачихсан. Тэгээд мэдээллийн санд оруулах ёстой байсан оруулаагүй нь нэхэмжлэгчийн буруу мэтээр тайлбарлаад байгаа юм. Тэгэхээр энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон зүйл байхгүй.

... мэдээллийн санд оруулагддаг цохолтыг хийсэн н.Мын мэдүүлэг мэдүүлэг гэдэг бол тухайн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримттай уялдаж байж үнэн зөв үү, үгүй юү гэдэг дээр дүгнэлт өгөх шаардлагатай гэж ойлгож байгаа. Ганц мэдүүлгээр энэ хүн аваад явсан энэ хүнд би тухайн үед мэдэгдэж байсан гэдэг тайлбар хариуцагчийн татгалзлын үндэслэл хангалттай нотлогдохгүй байна гэж харж байгаа юм.

13 оны 3 сарын -ны өдрийн Б ХХК-ийн зураг гараад ирчихсэн. Энэ нь өмнөх зурагтайгаа буюу 10 оны 4 сарын 03-ны зурагтай ижил, сүүлд хашаа барих гээд зуруулсан юм гэдэг ийм асуудлыг ярьдаг энэ зургийг нэхэмжлэгч өөрөө би зуруулаагүй гэдгээ өөрөө тайлбарладаг. Үнэхээр энэ зургийг зуруулсан юм бол тэрний төлбөр мөнгийг төлсөн баримт Б компаниас гарах ёстой, байхгүй.

Хамгийн гол асуудал дараагийн 14 оны 5 сарын 3-ны өдрийн зураг. Энэ зургаар урд талын гудамж буюу талуудын маргаж байгаа байршилд байгаа газартай давхцаж байгаа кадастрын зураг байгаа.

10 оны зураг 13 оны зураг бол хойд талын гудамжинд гарна. Шүүхээс энэ зурагт байгаа кадастрын цэг тэмдэглэгдсэн газар хаана вэ гээд асуухаар хойд талын гудамжинд л гэж гарч л ирнэ шүү дээ. Энэ нь Чын газартай давхцах уу гэхээр давхцахгүй 2 өөр гудамд байгаа.

Бид нарын цорын ганц эх сурвалж юу вэ гэдэг асуудал. 2 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар талд авагдсан газар эзэмших ашиглуулах 3 талт гэрээ 2 хуудас ар өвөргүй байгаа эх хувь шар цаасаараа байгаа энэний ар тал дээр баталгаат хэмжээ тогтоосон акт гээд 4 тоо тавиад шараар будчихсан гэрээ нь эх хувиараа байгаа. Одоо бид нарын барих эх сурвалж энэ баталгаат хэмжээ тогтоосон актад тэмдэглэгдсэн газар хаана байгаа юм бэ? Энийг л олох шаардлагатай. Энэ нь өөрөө Б компанийн 10 оны болон 13 оны энэ хойд гудамд байгаа зурагтай давхцах юм уу 14 оны 5 сарын 3-ны өдрийн урд гудамд байгаа өнөөдрийн маргаж байгаа хашаа барьсан газартай давхцах юм уу эсвэл тэс өөр газар байгаа юм уу. Тэгэхээр энийг шинжээчийн дүгнэлт гаргаад энэ хаана юм бэ гэхээр талуудын маргаж байгаа нэхэмжлэгчийн хашаа барьсан нураагдсан гэх хашаатай газартай энэ баталгаат хэмжээ тогтоосон актад тэмдэглэгдсэн газар чинь өөрөө давхцалтай байна. Энэ нь Б компанийн 14 оны 5 сарын 3-ны өдрийн газартай давхцалтай байна гэдэг дүгнэлт ирчихсэн. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа юм гэхээр анхны эх сурвалж буюу газрыг зааж өгсөн баталгаат хэмжээ тогтоосон актад тэмдэглэгдсэн газар бол өнөөдрийн маргаж байгаа газар юм байна. Үүнээс үүдээд ямар дүгнэлт хийж байна гэхээр нэхэмжлэгч бол зөв газар хашаа барьсан юм байна гэдэг энэ дүгнэлтэд хүрч байгаа юм. 7 дугаар хавтаст хэргийн 10-13 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлт түүний хавсралт зургаар маш тодорхой харагдаж байгаа. Улаан өнгөөр тэмдэглэсэн энэ зураас бол нураагдсан хашаа, ногоон өнгөөр тэмдэглэчихсэн байгаа газар бол Бийн 14 оны зураг, шинжээчийн 19 оны 121 дүгээр дүгнэлт дээр тогтоогдсон газар шар өнгөөр болон хөх өнгөөр тэмдэглэгдсэн газар дээр байгаа зүйл маань Бийн хойд талын буюу 13, 10 оны зургууд байна гэдэг энэ үйл баримт бол өөрөө тогтоогдсон үйл баримт. Үүнээс үүдээд нэхэмжлэгчийг буруу газар барьсан юм байна энэ газар дээр нь Баянгол дүүргийн түлшний агуулахын зориулалтаар газар олгочихсон ингээд дуусчихсан гэдэг тайлбар үндэслэлгүй гэж хэлэх гээд байгаа юм.

Дараагийн асуудал газар ашиглах, эзэмших эрхийн хугацаа, сунгуулах хүсэлтийг 27 дугаар зүйлд заасны дагуу хугацаандаа гаргаагүй. Тийм учраас энэ бол өөрөө хууль зөрчсөн гэдэг асуудалд газар ашиглах асуудал дуусгавар болсон гэдэг тайлбар тавьж байгаа юм. Тэгэхээр Газрын тухай хуулиар гэрээ байгуулах асуудлыг тодорхой заагаад өгчихсөн, гэрээ яаж байгуулах юм, гэрээнд юу тусгах юм гэдгийг. Хуулийн 34.6.5-д газар эзэмшүүлэх хугацаа тусгах юм байна 7 дээр нь талуудын эрх үүрэг хариуцлагыг тусгах юм байна, 34.6.11-д шаардлагатай гэж үзсэн бусад зүйлийг тусгана гээд заасан. Хавтаст хэргийн 149-150 дугаар талд авагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д гэрээний хугацаа дууссанаас хойш талууд хүсэлт гаргаагүй бол нэг жилээр сунгагдсанд тооцно гэдэг энэ гэрээний заалт өөрөө хүчин төгөлдөр. Энэ гэрээг өөрөөр хэлэх юм бол өнөөдөр захиргааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах энэ гэрээ өөрөө хууль зөрччихсөн юм гэдэг маргаан байхгүй. Гэрээнд тусгах зүйлийн 11 дээр шаардлагатай гэж үзсэн бусад зүйл дээр энэ зүйлийг талууд өөрөө тохиролцчихож. 37 дугаар зүйл дээр ямар асуудал дурдагдаж байгаа юм гэхээр гэрчилгээний үндсэн дээрээс газрыг гэрчилгээний үндсэн дээрээс эзэмшинэ гэрээг үндэслэнэ гэж байгаа. Би 37 гээд буруу хэлчихлээ. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ. Яагаад гэрчилгээний үндсэн дээр эзэмших үндэслэл нь газар олгох тухай шийдвэр гэрээг үндэслэж гэрчилгээжүүлнэ гэдэг тэгэхлээр энэ гэрээ өөрөө анхдагч эх сурвалж нь болоод байгаа юм. гэрээний энэ заалт хүчин төгөлдөр бөгөөд өөрөөр хэлбэл хууль ёсны итгэл хамгаалах зарчим энэ дээр зайлшгүй яригдана гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасны дагуу энэ гэрээг хэн бэлдэж гарын үсэг зуруулдаг вэ гэхээр иргэн очоод гэрээ өөрөө би газар эзэмшиж байна гээд очоод гэрээ зурдаггүй бэлдэж очдог гэрээг газрын алба гаргаж ирээд гарын үсэг зуруулаад хадгалдаг зүйл. Тэгэхээр энэ гэрээн дээр өөрсдөө ийм зүйл оруулж ирчхээд одоо өө энэ чинь хамаагүй танайх 08 оны 7 сарын -нд газар эзэмших захирамж гарсан тэгэхээр 5 жил гэчихсэн энэ чинь өөрөө 13 оны 7 сарын -нд дуусах хугацаанаас 30 хоногийн өмнө юм уу 6 сард өгөх ёстой гэдэг энэ хариуцагчийн татгалзал тайлбар өөрөө үндэслэлгүй байна гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байгаа юм. Тийм байсан бол 5.5 гэж иргэдийг төөрөгдүүлсэн ийм заалтыг энэ гэрээн дээр тусгадгаа болих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр энэ бол өөрөө итгэл хамгаалах зарчим хэрэгжих ёстой гэж ингэж харж байгаа.

Дараагийн асуудал Т компани газар олгочихсон энэ газар нь өөрөөр хэлэх юм бол өнөөдрийн маргаад байгаа гуравдагч этгээдийн газар гэдэг ийм агуулгаар өнөөдөр тайлбарлаж байгаа. Үнэхээр ийм агуулгаар 5 жил маргахад тайлбарлаад баримт өгч байгаа бол Т компанийн кадастрын зургийг шүүхэд гаргаад өгчихсөн байх ёстой энийг аваагүй байхад шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж харж байгаа юм. Яагаад гэхээр энийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа 2 хариуцагч байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хэн хэзээ хаана газар эзэмшүүлсэн юм. Энэ нь кадастрын зургаар баталгааждаг юм бол яагаад тэрийгээ гаргаж өгдөггүй юм тэгээд гар зураг гээд газар зохион байгуулагч нь ганцхан зураг өгөөд т гээд биччихсэн хойд талд нь М******* гээд биччихсэн. Тэгэхээр энэ зургаар тын газар юм гэдэг ийм өрөөсгөл бөгөөд үндэслэлгүй байдлаар М*******ын газар биш юм гэдэг тайлбарыг хэлж байгаад харамсаж байна. Тийм учраас транс консултын газартай давхацсан гэдэг тайлбар үгүйсгэгдэнэ. Баримтаар тогтоогдохгүй Т компанид газар олгосон юм байна. Энэ дээр би маргаагүй нэг захирамжаар М*******т газар олгосон юм байна. Энэ хүмүүсийн эзэмших ёстой газар нь хаана хаана байгаа юм бэ гэдэг нь өөрөө Транс консултын зүгээс газрын мэдээллийн санд байгаа зургийг авчраад яг энэ юм байна гээд үзэх ёстой гэтэл байхгүй. Тэгэхээр энэ тайлбар бол өөрөө үгүйсгэгдэнэ гэж харж байгаа.

Дараагийн нэг асуудал нь энэ баталгаат хэмжээ тогтоосон акт гэдэг зүйлийг Г гэдэг хүн тухайн үед бараг үйлдээгүй, хэзээ үйлдсэнээ санахгүй байна, энэ өөрөө хүчин төгөлдөр бус гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Тэгэхээр энийг тайлбарлаад байгаа шалтгаан нь ерөөсөө баталгаат хэмжээ тогтоосон актад тэмдэглэгдсэн зургаар газар нь хаана юм бэ гэдэг нь тогтоогдчих учраас энийг үгүйсгэх нь өнөөдөр хариуцагч болон гуравдагч этгээдийн туйлын хүсэл зориг болчхоод байгаа юм. Тэгэхээр энэ өөрөөр хэлэх юм бол туйлын хүсэл зориг нь хэрхэн хэрэгжих вэ гэдэг асуудал. Би түрүүн хэлсэн хавтаст хэргийн 149-150 дугаар талд байгаа гэрээ өөрөө ар өвөргүй хоёрхон хуудас. Магадгүй баталгаат хэмжээ тогтоосон акт салгууд тусдаа хуудас дээр байгаа бол хариуцагч болон гуравдагч этгээдийн хардах эрхийн хүрээнд энийг сүүлд хуурамчаар үйлдчихсэн байна гэдэг хардах эрх нь бол магадгүй биет биеллээ олох байх. Энэ өөрөө нэг цаасны ар талд нэг зоосны 2 тал байгаа. Тэгэхээр энийг нэхэмжлэгч тал хуурамчаар үйлдсэн нь өгсөн гэдэг юм уу ингэж үзэх боломжгүй. Тухайн үеийн газар зохион байгуулагч эрх бүхий албан тушаалтны үйлдсэн ийм эрх зүйн баримт бичгийг өнөөдөр хууль бус юм байна хууль зөрччихсөн юм байна тэгэхээр энэ бол өөрөө нэхэмжлэгчид газар олгосон газрын хэмжээг зааж байгаа зүйл байршлын зааж байгаа баримт бичиг биш гэж үзэх би энэ боломжгүй гэж ингэж харж байгаа. Дээрээс нь Г гэдэг иргэнийг гуравдагч этгээдийн хүсэлтээр гэрчээр асуусан. Гэрчээр асуухад Г энэ миний гарын үсэг мөн гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрсөн, гэрээн дээр байгаа гарын үсэг Псүрэн даргынх өөрийнх нь гарын үсэг мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгэхээр энэ баримт бичгийг бид нар үндэслэж энэ газар хаана байгаа юм бэ? Үнэхээр нэхэмжлэгч буруу газар хашаа барьчхаад гуравдагч этгээдийг чирэгдүүлээд яваад байна уу үгүй юү гэдгийг одоо юунаас дүгнэх юм гэдэг зөвхөн эндээс эхэлж байгаа юм.

...шинжээчийн дүгнэлт ирчихсэн талууд нь тэр дүгнэлтийг судалсан. Тухайн дүгнэлтээр баталгаат хэмжээ тогтоосон актаар тэмдэглэгдсэн газар 14 оны 5 сарын 3-ны өдөр үйлдсэн зурагтай давхцаж байгаа ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр баталгаат хэмжээ тогтоосон актаар тэмдэглэгдсэн газрыг нэхэмжлэгчийн эзэмших ашиглах эрх олгогдсон ийм газар гэж мөн юм байна гэж үзэх ийм нөхцөл байдал бүрдэж байна гэж харж байгаа юм.

Дараагийн асуудал 14 оны 5 сарын 2-ны өдөр нэхэмжлэгч талаас газраа буруу газар барьсан юм байна газар ашиглах эрхийн хугацаа сунгаж өгнө үү гэдэг хүсэлтийг өгсөн. Энэхүү хүсэлтийг бүртгэсэн бүртгэлийн дугаар хүлээж авсан нь 911 дугаартай бүртгэл байгаа. Энэ өргөдлийг хүлээж авах үед хариуцагч тал та бүхэн газраа буруу газар барьчихсан гэдэг асуудлаас өөрөөр сунгуулах хүсэлт гаргах эрхгүй. Газрын чинь хугацаа дуусчихсан юм байна гэдэг тайлбарыг тухайн үед өгөөгүй. 14 оны 5 сарын 23-ны өдөр өгсөн хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан 3/126 дугаартай хүсэлтийг техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээлгэж байна гэдэг энэ үйл баримтаас тогтоогдож байгаа. Мөн үүний дараа өгсөн төлбөрийн нэхэмжлэх бол 14 оны газрын төлбөрийг төл гэсэн нэхэмжлэл. Газрын төлбөрийн мэргэжилтэн дуусгавар болчихсон байгааг нь мэдэхгүйгээр өгчихсөн юм гэдэг асуудал. Тэгэхээр төрийн байгууллагын уялдаа холбоогүй ажиллаж чадахгүй байгаагийн үр дагавар хохирлыг иргэн хүлээж болохгүй. Үнэхээр тэр нэхэмжлэгчийн газар ашиглахад тухайн үед 13 ондоо дуусгавар болчихсон, дуусгавар болсон гээд программдаа хаагаад явах ёстой болохоос биш өөрсдийнх нь уялдаа холбоогүй ажлаа хийж чаддаггүй энэ нөхцөл байдал нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гол зарчим энэ. Тэгэхээр техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байна төлбөрөө төл гэдэг бичиг ирж байгаа газар эзэмших ашиглагдах хугацаа сунгуулахаас хойш ирж байгаа энэ албан бичгүүд маань өөрөө сунгагдсан гэдэг үйл баримтыг илэрхийлж байгаа юм. Тэр ч үүднээс төлөөд явчихсан энэ асуудал бол өөрөө нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

... Дараагийн яригдаж байгаа зүйл 4 дүгээр хавтаст хэргийн 70-83 дугаар тал дээр авагдсан хэргийг хэрэгсэхгүй болгох тухай оны 7 сарын 8-ны өдрийн 5115 дугаартай захирамж энэ захирамжаар бид бүхэн шийдсэн асуудал хүчингүй болчихсон. Гэвч өнөөдрийн шүүх хуралдаан дээр гол яригдаж байгаа зүйл мөн энэ асуудал болоод байна. Тэгэхээр энэ асуудал бол давж заалдах шатын шүүх эцэслээд шийдсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна өмнө нь хандсан асуудал байна гээд дүгнэх ийм нөхцөл болон байдал бол үүсэхгүй гэж ингэж харж байгаа. Хууль зүйн үндэслэлийг нь товч тайлбарлаад дуусгая. 

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.8 энэ хуулийг бол заавал бид бүхэн уншаад бүгд хуульч хууль хэрэглэдэг хүмүүс байгаа учраас цаг алдах шаардлагагүй байх 23.2.14, 23.3-д заасан асуудал 3.3, 3.7, 3.9, 23.4-д заасан асуудлаар энэ захирамжийг нэхэмжлэгчийн газар эзэмших ашиглах эрх бол хуульд заасны дагуу үүссэн хүчингүй болгох үндэслэл бол бүрдэж байна гэж ингэж харж байгаа. Газар ашиглах эзэмшүүлэх гэрчилгээ олгох журам байгаа. Энэ журмын 2 дугаар зүйл бүхэлдээ 3.4.2.5, 3.4.2.4, 5 дугаар зүйл суурин судалгаа хийх 6 дугаар зүйл хээрийн судалгаа хийх гэдэг энэ нөхцөл байдлуудыг маргаан бүхий захирамжууд зөрчсөн ийм нөхцөл байдал бол тогтоогдож байна гэж харж байгаа. Ийм учраас маргаан бүхий захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү гэдэг энэ нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох мөн зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн тухайд өнөөдрийг хүртэл зохих энэ газар ашиглах эзэмших эрхээ хугацаа сунгуулах хүсэлтийг яг шийдвэрлэчихсэн юм байна гэж үзэх ийм баримт бол хэрэгт авагдаагүй. Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж байна гэдэг ийм хүсэлт өгсөн, тайлбар өгсөн, гэвч энэ эцэслэн шийдвэрлэгдээгүй ийм нөхцөл байдал байгаа учраас энэ нэхэмжлэлийг мөн шүүхийг хангаж өгөөч гэсэн тайлбараа дэмжиж байна.” гэв.

 

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны дугаар захирамжаар тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон, барилгын болон ахуйн хур хогтой газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, нөхөн сэргээн, аж ахуйн зориулалтаар ашиглахаар хүсэлтээ ирүүлсэн 42 иргэн аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон байна. Иргэн Ч.М*******д энэхүү захирамжаар дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд талд 0.5 га газрыг 5 жилийн хугацаатай аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана....", 39 дүгээр зүйлийн 39.1.1-т "Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болохоор заасан. Иргэн Ч.М******* нь газар эзэмших эрхийн хугацаа хуулиар дуусгавар болсны дараагаар буюу 14 оны 06 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн газрын алба хянан үзээд сунгах боломжгүй тухай хариу өгөх мэдэгдлээр, Нийслэлийн Засаг даргад 16 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийг давхардуулан олгосон, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай хүсэлтийг, 16 оны 06 дугаар 15-ны өдөр мөн дээрх хүсэлтийг нийслэлийн засаг даргын орлогчид тус тус гаргасныг Нийслэлийн Өмчийн харилцааны газар хүлээн авч хянаад шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар 16 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3/4543 тоот албан бичгээр хариу өгсөн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.1.1-т "дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй атал хуулийн хугацааг хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2- т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Засаг даргын төлөөлөгчийн хариу тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна. БГД-ийн Засаг даргын 08 оны дугаар захирамжаар тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж ашиглагдаагүй орхисон барилгын болон ахуйн хур хогтой газрыг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж нөхөн сэргээж аж ахуйн зориулалтаар ашиглах хүсэлтээ ирүүлсэн 42 иргэн ААН-д газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон. Үүний дараа М*******тад энэхүү захирамжаар дугаар хорооны нутаг дээр Тэц 4 станцын баруун урд талд 0,5 га газрыг 5 жилийн хугацаатайгаар аж ахуйн байдлаар эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатын Засаг дарга гарна. 39 дүгээр зүйлийн 39.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлтийг гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох талаар Газрын тухай хуульд тусгайлан хуульчилж өгсөн байдаг. Иргэн М******* нь газар эзэмшихийн хугацаа сунгуулах хуулиар дуусгавар болсны дараа буюу 14 оны 6 дугаар сарын 7-ны өдөр бол газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг БГД-ийн Газрын албанд гаргасныг тус дүүргийн Газар зохион байгуулалтын алба судлаад Нийслэлийн Засаг даргын 16 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн газар эзэмших эрхийн давхардуулан олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг 16 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дээрх хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг хүлээн авч хянаад шүүхэд хандаж шийдвэрлэх талаар 16 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 3/4543 тоот албан бичгээр хүргүүлсэн байдаг. нийслэлийн Засаг даргын зүгээс маргаан бүхий 16 оны 6 сарын 30-ны өдрийн А/ дүгээр захирамжийг гарахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. 21.2.4. 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хэмжээнд иргэн  Чад газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байгаа.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн түрүүн яриад байсан газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусаагүй байсан, буруу газраа хашаалаагүй байсан хавтаст хэрэгт авагдсан баримтууд бол бүрэн тогтоогдож байгаа. Дээрээс нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийн гэрчилгээ дууссан байхад энэ хүсэлтээ гаргаж байгаа учраас энэ нь Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн бол үндэслэл бол байхгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3.3. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ч.М*******д дүүргийн Засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай "Хур хог цэвэрлүүлж, газрын зөвшөөрөл олгох тухай" захирамжаар тус дүүргийн дугаар хороо, ТЭЦ-4 цахилгаан станцын баруун урд аж ахуйн зориулалтаар 5000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн болно. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана", 39 дүгээр зүйлийн 39.1.1-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно" хэмээн заасан байдаг тул иргэн Ч.М*******д дүүргийн Засаг даргын 08 оны захирамжаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх дуусгавар болоод 6 жил өнгөрсөн байна.

Мөн иргэн Ч.М*******д дүүргийн Засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжаар эзэмшүүлсэн газрын хувийн хэрэгт газрын кадастрын зураг байхгүй байх бөгөөд газрын мэдээллийн санд бүртгэлгүй байна. Харин 14 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан материалд 10 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр "Б" ХХК-иар хийлгүүлсэн "Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зураг" хавсаргасан байдаг. Дээрх зургийг дүүргийн газрын мэдээллийн санд оруулахад дүүргийн Засаг даргын 13 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/562 дугаар захирамжаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн 10,000 м.кв газартай тодорхой хэсгээр давхцаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана", 14.1.1-т "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол" 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ч.М*******д нийслэлийн Газрын албанаас 18 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/2244 дугаартай албан бичгээр "Газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх" тухай мэдэгдсэн байхад 18 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй гэж үзэхээр байна.

Иргэн Ч.М*******д Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжаар дүүргийн дугаар хороо, ТЭЦ-4 цахилгаан станцын баруун урд аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх 13 оны 07 дугаар сарын -ны өдөр дуусгавар болсон бөгөөд газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш 10 сарын дараа буюу 14 оны 05 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг дүүргийн Газрын албанд ирүүлсэн байдаг. Тус хүсэлтэд 14 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч Г.Маас “Газрын албаны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна" гэх хариуг өгч байсан байна.

Харин уг мэдэгдлийг иргэн Ч.М*******д хүлээлгэн өгсөн баримт дүүргийн Газрын албаны архив болон шуудангийн бүртгэлийн дэвтэрт байхгүй байна. Иргэн Ч.М*******ын уг хүсэлтийг тухайн үед хэрхэн шийдвэрлэж, хариу өгсөн нь тодорхой бус байх тул захиргааны байгууллагын зүгээс дүүргийн Засаг даргын 19 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/461 дугаартай албан бичгээр түүний газар эзэмших эрх нь хуулийн дагуу дуусгавар болсон тухай хариуг иргэн Ч.М*******д Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хорооллын 27-4 тоот хаягаар хүргүүлээд байна.

Хууль зүйн хувьд ... иргэн Ч.М******* нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй тул дээрх захирамжаар эзэмшүүлсэн газрын газар эзэмших эрх дуусгавар болсон байна холбогдох заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байсан.

Нэхэмжлэгч Ч.М*******ын эзэмшиж буй газрын газар эзэмших эрхийн хугацаа хуулийн дагуу дууссаны дараа уг газрын тодорхой хэсэгт боловсруулсан түлш хадгалах агуулахын зориулалтаар тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт 10,000 мкв газрыг эзэмшүүлсэн болно. Иргэн Ч.М******* нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь баримтаар нотлогддог бөгөөд одоо маргаж буй газар нь анх нэхэмжлэгч Ч.М*******д олгосон газрын байршил биш юм.

Нэхэмжлэгчийн маргаж буй уг байршил бүхий 5000 м.кв газрыг дүүргийн Засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар аж ахуйн зориулалтаар иргэн Ч.М*******д бус, "Т" ХХК-нд анх олгож байсан байна. Харин иргэн Ч.М*******д мөн дүүргийн Засаг даргын 08 оны 7 дугаар сарын -ны өдрийн дугаар захирамжаар "Т" ХХК-ийн хойд талд 5000 м.кв газрыг анх олгож байсан. Иргэн Ч.М******* нь газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон. Харин "Т" ХХК-ийн уг 5000 м.кв газрын эзэмших эрхийг дүүргийн Засаг даргын 13 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/7 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байсан болно. Энэ нь Баянгол дүүргийн Газрын албаны дугаар хорооны газар зохион байгуулагчийн ажлын зургийн мэдээллийн санд тодорхой бүртгэгдсэн байна.

Уг "Т" ХХК-ийн газар эзэмших эрх хүчингүй болсны дараа дүүргийн 14 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулж болохоор тусгагдсаны дагуу дүүргийн Засаг даргын 14 оны 3 дугаар сарын -ны өдрийн А/ захирамжаар иргэн А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Б, Т.Г, М.Ц нарт тус бүрийн 1000 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн байна. Дээрх иргэд нь өөрийн эзэмшлийн тус бүрийн 1000 м.кв газрыг иргэн 3.Чад “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-гээр шилжүүлж, дүүргийн Засаг даргын 15 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/8 дугаартай "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, нэр өөрчлөх тухай" захирамжаар дээрх газарт газар эзэмших эрхтэй болсон байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд иргэн 3.Чын дүүргийн Засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын 16 оны 0 дугаар сарын 30-ны өдрийн А/ дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газартай холбоотойгоор нэхэмжлэгч Ч.М*******ын газар эзэмших эрх, хууль ёсны эр ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.4. Хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны 7 сарын -ны өдрийн хур хог цэвэрлүүлж газрын зөвшөөрөл олгох тухай дугаар захирамжаар Монгол Улсын Газрын тухай хуулийн 27.5-д заасан хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн ААНБ-д тухайн газрыг аймаг НБОГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд эзэмшүүлж болно гэсэн заалтын дагуу хэсэгчилсэн төлөвлөгөө батлаад Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон барилгын хур хог хуримтлагдсан газрыг өөрийн хөрөнгөөр нөхөн сэргээсэн 42 иргэн ААНБ-д газар эзэмших эрх олгосон байдаг.

Иргэн М*******ын тухайд дээрх газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны дугаар захирамжаар тухайлбал Баянгол дүүргийн дугаар хорооны дэвсгэр Тэц төвийн цахилгаан станцын урд талд 5000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дууссан. Тодруулбал иргэн М******* өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа дуусахаас өмнө буюу 13 оны 7 сарын 29-ний өдрөөс өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг Баянгол дүүргийн Засаг дарга болон Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан гаргаж байгаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 37.1-д газар эзэмшигч нь эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доош хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүрэгтэй гээд өөрөө эрх үүргийг нь тодорхойлчихсон байгаа.

Дээрх үндэслэл журмын дагуу газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй учраас 13 оны 7 сарын 29-ний өдөр иргэн М*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хууль ёсоор дуусгавар болсон. Газрын тухай хуулийн 37.2-т дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаад түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгана гээд заачихсан. БГД-ийн Засаг дарга болон БГД-ийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан аливаа шийдвэр гараагүй хууль ёсоор газар эзэмших эрх дуусгавар болсон. Мөн Газрын тухай хуулийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан. 27.3-д нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. 34 дүгээр зүйлийн 34.8-д газар эзэмших гэрээ нь зөвхөн эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байна гэж заасан. Нэхэмжлэгчид Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 14 оны 9 сарын 19-ний өдрийн газрын төлбөрийн нэхэмжлэл ирсэн учир газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг сунгасан гэж ойлгож байна. Дээрх хуулийн заалт нь харшилж байгаа учраас үндэслэлгүй тайлбар гэж үзэж байгаа юм.

Нэхэмжлэгчээс БГД-ийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 08 оны 7 сарын 29-ний өдрийн 8023/5182 дугаартай иргэн хуулийн этгээдэд газар эзэмших гэрээний 5 дугаар зүйлийн 5-д заасан газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй тохиолдолд газар эзэмших газраа газраа эзэмшсээр байгаа бол түүнийг нэг жилийн хугацаанд хүчинтэй гэж тооцно гэх заалтыг үндэслээд газар эзэмших эрх сунгасан гэж ойлгож тайлбарлаж байгаа нь өөрөө үндэслэлгүй. Тухайлбал Газрын тухай хуулийн 27.1 27.3-д заасан эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх нь нэгж талбарын гэрчилгээтэй байна гэсэн энэ хуулийн заалт харшилж байгаа учраас үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулж гэрчилгээ олгогдож өмнөх гэрээг шинэчлэн байгуулаагүй тохиолдолд тухайн гэрээний 5-д заасан заалт үйлчилнэ. Нэг ёсондоо хүчинтэй гэдэг заалт үйлчилнэ. М******* өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа хуулиар дуусгавар болсноос 10 сарын дараа буюу 14 оны 5 сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргасан байдаг. Тодруулбал Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д газар эзэмшигч нь газар эрхийн гэрчилгээний хугацаа хүчин төгөлдөр байх хугацаа дуусах мөчид 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулна, 39.1.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээний болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болно. Мөн Газрын тухай хуулийн 27.1 27.3 27.4-д заасан дагуу иргэн М*******ын газар эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон. Хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдээ хууль ёсны эрх ашиг сонирхлын сонирхол хөндөгдөөгүй субъект гэж үзэж байгаа юм.

Улмаар уг М*******ын эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдэд биш БГД-ийн ЗДТГ-т 13 оны 9 сарын 11-ний өдрийн 562 дугаар захирамжаар төрийн байгууллагын хэрэгцээнд буюу БГД-ийн түлшний агуулахын зориулалтаар олгосон. Өнөөдрийг хүртэл тухайн газрыг БГД-ийн ЗДТГ газар, Баянгол, шинэ өргөө, орон нутгийн өмчит тооцох үйлдвэрийн газар түлшний агуулахын болон архивын байгууллагын зориулалтаар ашиглаж байгаа. Нэхэмжлэгч Газрын тухай хууль болон газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Тодруулбал газрыг зориулалтын дагуу ашиглаагүй аж ахуйн зориулалтаар ашиглаагүй нэхэмжлэгч нь газар эзэмших гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 08 оны 7 сарын 29-ний өдрөөс 13 оны 7 сарын 29-ний өдрийн хооронд газар эзэмших гэрчилгээ болон иргэн хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглаж байгаагүй аж ахуйн үйл ажиллагаа огтоос эрхэлж байгаагүй. Тухайн газарт үйл ажиллагаа эрхэлсэн үйл баримт газрын үзлэгээр болон бусад нөхцөл байдлаар тогтоогддог. Анх олгосон хэвээр байдаг. Өнөөдрийг хүртэл уг үйл баримт нь газрын мэдээллийн санд тодорхой хугацаатайгаар бүртгэгдсэн зурган мэдээллээр нотлогддог. Тэр баримтыг 23 оны 12 сарын 13-ны өдөр дахиж хүргэсэн байгаа 08 оноос 23 оныг хүртэлх хугацаатай газрын сансрын зураг өгсөн байгаа. Тухайн сансрын зургаар үйл ажиллагаа явагдаагүй, хашаа татаагүй, тэр битгий хэл аж ахуйн үйл ажиллагаа эхлэх нь бүү хэл хашаа татаагүй нөхцөл байдал нь тогтоогддог байгаа.

 Мөн нэхэмжлэгч өөрөө Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалсан зориулалтын дагуу газраа ашиглаагүй бол аймаг, нийслэл сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийг гэрчлэхгүй хүчингүй болгоно гэсэн ийм нөхцөл байдал үүссэн байдаг. М******* газрыг дуусгавар болсны дараа түрүүн хэлсэн БГД-ийн ЗДТГ-т олгосон гуравдагч этгээдүүдийн газартай огт давхцалгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны, ашиг сонирхол нөхөгдөөгүй энэ үйл баримт нь өөрөө гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нь Чын газар эзэмшигчтэй холбосон хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд Чын газар эзэмшлийн газартай хашаа татсан үйл баримт байдаг. БГД-ийн Газар зохион байгуулалтын албанаас уг хууль ёсны үйлдлийг таслан зогсоогоод 14 оны 5 сарын 1-ний өдөр албадан буулгаж газрын зөрчил арилгачихсан. Яагаад гэвэл газар эзэмших эрх дуусгавар болсон мөн бусдын газар эзэмших эрхэд зөрчсөн учраас хашааг албадан буулгасан. Нэхэмжлэгч уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөд 14 оны 5 сарын 2-ны өдөр БГД-ийн газар зохион байгуулалтын албанд хандаад би буруу газар хашаагаа барьсан учраас хүлээн зөвшөөрч байна миний газар эзэмших эрхийг сонгож өгөөч гэдэг хүсэлтийг өгсөн. Харин хашааг буруу газар барьсан тул газартаа буцааж барих зөвшөөрөл огтоос олгоогүй. Угаасаа буруу газар барьсан газар эзэмших эрх болсон гэдэг үндэслэлээр авсан учраас буцааж барих зөвшөөрөл олгоогүй. Чад БГД-ийн Засаг даргын 15 оны 11 сарын 9-ний өдрийн 8 дугаар захирамжаар БГД-ийн тухайн маргаан бүхий газар буюу Тэц 4-ийн цахилгаан станцуудын урд талд шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангийн баруун талд 7000 м2 газрыг аж ахуйн зорилгоор эзэмшүүлсэн. Уг газрыг анх 08 оны 7 сарын -ны өдрийн иргэн М*******д эзэмшүүлсэн дугаар захирамжаар Т гэж компанид олгосон. Тэгэхээр нэг захирамжаар М******* Т гэж 2 компанид олгосон М*******ын газар эзэмших эрх дуусгавар болсон талаар дараа нь БГД-ийн ЗДТГ-т олгосон Тын газар эзэмших эрх дуусгавар болсны дараа 7 иргэнд олгосон 7 иргэнээс Чад шилжсэн. Ийм үйл баримт хэргийн материалд нотлох баримтаар цугларсан байгаа. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмээд 2 зүйл дурдчихъя баталгаа хэмжээ тогтоосон актын талаар яриад байх шиг байна. Тэгэхээр баталгаат хэмжээс тогтоосон акт гэрээнд хавсрагдах ямар ч боломжгүй. Гэрээнд хавсаргадаггүй, хавсаргагдаагүй яагаад энэ баталгаат хэмжээс тогтоосон акт гарч ирсэн бэ гэхлээр 14 оны 5 сарын 2-ны өдөр иргэн М*******аас БГД-ийн Газар зохион байгуулалтын албанд хандаад газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хугацаа сунгуулах буюу 10 сарын дараа хүсэлт гаргахдаа хавсаргаж өгсөн баримт дотор тодруулбал БГД-ийн өргөдөл хяналтын картаас хавсрагдаад 19 онд Захиргааны хэргийн шүүхэд хэргийн материалд ирж хавсрагдсан байгаа. Тэгэхээр тухайн үйл баримт нь хавсрагдсан түүнээс энэ бол гэрээний хавсралтаар орсон зүйл байхгүй энэ өөрөө хүчин төгөлдөр бус акт. Тухайн актыг 1996-аас 02 оны хооронд буюу 03 онд хууль шинэчлэгдэхээс өмнө Газар зохион байгуулалтын албанд ашиглаж байсан баримт бичиг 03 оноос хойш хүчин төгөлдөр бус ашиглах зохицуулалт эрх зүйн зохицуулалт байхгүй ийм баримт бичиг тэгэхээр иргэнд эхлээд тухайн газар эзэмшүүлэх процесс яг яаж явагдсан юм бэ гэдгийг ерөнхийд нь тодруулах шаардлагатай. Эхлээд иргэд БГД тухайн дугаар хорооны хур хог байгаль орчныг сүйтгэсэн зүйлийг таслан зогсох үүднээс хэсэгчилсэн төлөвлөгөө баталсан. Хур хогийг цэвэрлэхийг эзэмшил ашиглалтад шилжүүлээд газрыг дахин төлөвлөлтөд оруулаад үр шимийг нь ингээд ашиглая аа гэдэг байдлаар. Тэгээд иргэд эхлээд цэвэрлэх газрынхаа координат буюу зургийг гэрээтэй компаниар хийлгүүлнэ. Тухайлбал тухайн үед яг энэ маргаан бүхий процесс болж байсан энэ газарт О******* гэж компанитай гэрээ байгуулсан байсан. Б компаниа хийлгээд хийлгэсэн газраа өөрсдөө цэвэрлэнэ цэвэрлэсэн санхүүгийн баримт зураг холбогдох материалаа аваад мэргэжлийн хяналтын байцаагчаас аж ахуйн зориулалтаар ашиглачхаж болно гэсэн дүгнэлт гаргуулна. Тухайн дүгнэлт болон холбогдох санхүүгийн баримт зураг кадастрынхаа зургийг барьж ирээд захирамжаар гаргуулна ийм л процесс явагдаж байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн тухайд энэ процесс хийгдээгүй байдаг. Тэгэхээр баталгаат хэмжиж тогтоосон акт ер нь хууль ёсны юм уу хууль бус юм уу, хэн юм хэзээ хийсэн юм бэ гэдэг асуудал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд явагдсан. Тухайн гарын үсэг Г гэж хүний гарын үсэг болж таарсан Г хэргийн материалд байж байгаа. Гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тэгэхдээ өөрөө тайлбарласан. Энэ хүчин төгөлдөр бус захиргааны акт байна баталгаат хэмжээ тогтоосон актыг шалтгасан, Г өөрөө миний гарын үсэг зөв байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч хэзээ яаж хийсэн гэдгээ би мэдэхгүй өгснөө санахгүй байна огноо байхгүй. Гарын үсгийн бүрдэл дутуу солбицлын цэг буюу хамгийн гол нь энэ газар яг хаана байгаа ямар газар юм бэ гэдгийг заасан цэг байдаггүй. Ийм хүчин төгөлдөр бус байна гэдгээ өөрөө тайлбарласан холбогдох гэрчүүд бас үүнийг тайлбарладаг. Баталгааг хэмжээс тогтоосон актын тухайд ийм байна.

М*******ын газар эзэмших эрх 13 оны 7 сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Үүний дараа 14 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдаад 7 иргэнд буюу 14 оны 3 сарын -ны өдрийн захирамжаар 7 иргэнд олгосон. Тухайн 7 иргэн газар эзэмших эрхээ эдлээд өөрөө хүсэлтээ гаргаад Чад шилжүүлэх хүсэлт гаргасан хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж газарт эзэмших эрхийг шилжүүлсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн хууль, ёсны, ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, хуулийн дагуу явагдсан ийм процесс үйл ажиллагаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй хүчингүй гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж үзэж байна.” гэв.

 

Дөрөв. Гуравдагч этгээдийн тайлбар.

4.1. Гуравдагч этгээд З.Чаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ч.М******* өмнө нь удаа дараа газар эзэмшигч 3.Чын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэлгүй гомдол гаргаж ирсэн бөгөөд бодит баримт, үнэн бодит байдлыг санаатайгаар мушин гуйвуулж, төрийн байгууллага, албан тушаалтныг төөрөгдүүлж ирсэн юм. Энэ удаа шүүхэд бас үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, бодит байдлыг мушгин гуйвуулж газар эзэмшигчийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.

1. Анхнаасаа иргэн Ч.М*******ын эзэмшиж байсан газар болон одоо иргэн 3.Чын эзэмшиж байгаа газар нь байршил өөр, ямар ч давхцалгүй юм. Үүнийгээ иргэн Ч.М******* нь сайн мэдэж байгаа бөгөөд өөрийнх газар нь сунгагдаагүй, улмаар хуулийн дагуу хүчингүй болж, уг газар нь дээр Баянгол дүүргийн тохижилт, үйлчилгээний "Ш" ОНӨААТҮГ болон Боловсруулсан түлшний агуулахын зориулалтаар газар нь шинэ эзэмшигчид олгогдож, улмаар уг газар дээр нь Баянгол дүүргийн барилга, байгууламж баригдсан юм. Гэтэл уг газар олгосон захирамж, шийдвэртэй маргаж чадахгүй болмогцоо урд талд нь байрлаж байгаа 3.Чын газрыг миний газар гэж үндэслэлгүй маргаад олон жил болж байна. Иргэн Ч.М*******ын эзэмшиж байсан газар нь иргэн 3.Чын эзэмшиж буй газрын хойд талд байрлаж байсан бөгөөд иргэн Ч.М*******тын эзэмшиж байсан газар нь 3.Чын газартай ямар нэг давхцал байхгүй, тус тусдаа байрлалтай газар юм. Гэтэл иргэн Ч.М******* нь газар эзэмших эрх нь хүчингүй болсноос хойш манай газар луу үндэслэлгүй гомдол, шаардлага гаргадаг болсон. Бид энэ талаар байршил биш гэдгийг удаа дараа хэлж байсан, өөрөө ч мэдэж байгаа, гэтэл би тэрээр хашаагаа буруу газарт барьсан байна гэж үндэслэлгүй зүйл ярьдаг бөгөөд ямар ч хүн бүтэн 5 жил гаруй хугацаанд буруу газарт хашаагаа барьсан байх ямар ч боломжгүй бөгөөд түүний газрын солбицол, эргэлтийн цэгүүд нь ч өөр юм.

Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын ажлын зурган санд энэ байдал маш тодорхой байдаг юм, өмнө энэ талаар удаа дараа маргаж байсан. Ч.М******* нь 08 оноос "Тэ-Бо" ХХК, О.Б, Ж.Г, У.Ц нартай зэрэгцээ газар эзэмшиж байсан юм., Ч.М******* нь уг газрыг Баянгол дүүрэгт төрийн өмчийн хэрэгцээнд газрын захирамжтай маргах эрхтэй байсан, гэвч маргаагүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон.

Харин 3.Чын эзэмшиж буй газрын хувьд 00 оноос хойш С.Төмөрхүү, Ж.Б*******цэцэг зэрэг хүмүүсийн өмнө нь эзэмшиж байгаад улмаар хүчингүй болсон, 14 онд Баянгол дүүргийн Засаг даргын 3 сарын -ны өдрийн А/ захирамжаар иргэн А.П, Ц.Ц, М.Б, А, М.Б, Т.Г, М.Ц нарт олгогдож, 3.Ч нь 15 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн захирамжаар шилжүүлэн авч ашиглаж байгаа болно. Иймд Ч.М*******ын 08 онд эзэмшиж авсан газрын байршил нь иргэн 3.Чын одоо эзэмшиж буй газрын байршил биш, ямар нэгэн давхцал байхгүй болно. Энэ талаар ч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 18 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2/76 тоотоор тодорхой дурдсан байна. Байршил нь ч манай газрын хойд талд байгаа нь тодорхой харагдаж байгаа юм.

2. Иргэн Ч.М*******д Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны 7 дугаар сарын -ны өдрийн тоот захирамжаар Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын баруун талд 0.5 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон байдаг юм. Түүний газар эзэмших эрхийн хугацаа 13 оны 7 дугаар сарын -ны өдөр дуусгавар болсон бөгөөд иргэн Ч.М******* нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргаагүй. Ч.М******* нь бүр 14 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болсон газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гаргаж байсан. Хуулиар түүнийг газар эзэмших эрх дуусгавар болсон. Түүний эзэмшиж байсан газар дээр одоо Баянгол дүүргийн Түлшний агуулах баригдсан Иргэн Ч.М*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд түүнд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

4.2. Гуравдагч этгээд З.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “7 иргэн иргэний эзэмшиж байсан Т гээд компани түрүүний хур хог цэвэрлэсэн 40 иргэн ААН гээд байгаа тэрний нэг нь Чын өмнө тэр Т гэдэг компанид Чын эзэмшиж байгаа газар дээр өмнө нь эзэмшиж байсан. Ч.М******* нь болохоор Т компанийн яг ард талд нь байрлалтай газар одоо Б компанийн хийсэн 10 оны кадастрын зургаар байгаа. Газар дээр Ч.М******* эзэмшиж байсан юм. Тэрийг нь Баянгол дүүргийн төлөөлөгч хэлчихлээ. Тухайн Ч.М*******ын газрыг Баянгол дүүрэг албан хэрэгцээндээ авчихсан. Харин З.Чын газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй. Иргэн З.Чын газрыг эзэмшиж байх гэрчилгээ гарснаас хойш нэхэмжлэгч тал З.Чын газар дээр хашаа барьсан газрын албанаас тухайн үед та 3 газар хашаа барьсан байна гээд Газрын алба албадан газрыг нь чөлөөлсөн хашааг нь буулгасан журмын хашаанд хийсэн байдаг. Энэ нотлогддог материалд байж байгаа. Гэрч М хүртэл тухайн үед тайлбар өгч байсан. Баянгол дүүргийн Газрын алба, НГА нь Ч.М*******ын газар  Чын газартаа ямар нэгэн байдлаар бол давхцалгүй гэдгийг нотолж тайлбарлаж байгаа хавтаст хэрэгт байгаа.

Мөн Геодези зураг зүйн газрын удаа дараагийн бичгүүд байж байгаа 19 оноос хойш М*******ын газартаа ямар нэгэн байдлаар давхцалгүйгээр хариу бичгүүд ирсэн байдаг. Мөн 19 оны шинжээчийн дүгнэлтээр Гийн тогтоосон акт болон нураагдсан байсан хашаанд тодорхой хэмжээний давхцалтай байна гэдэг дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг нь бид нар хүсэлт гаргаад ахиж шинжээч томилуулсан. 23 оны 9 сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт байдаг. Ингээд бүүр тодорхой заагаад өгчихсөн байж байгаа. М******* нь 10 оны 4 сарын 3-ны өдрийн кадастрын зураг 13 оны 3 сарын -ны өдөр гэхээр энэ 5 жилийн хугацаатай газар хүчин төгөлдөр байсан. Энэ хугацаанд энэ кадаструудаар Чын газартай давхцалгүй байна. Сая БГД-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар Баянгол дүүрэг албан хэрэгцээндээ авчихсан газар байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр хамгийн сүүлийн байдлаар ирсэн. 14 оны 5 сарын 3-ны өдрийн кадастрын зураг газар эзэмших эрхийнх нь хугацаа дуусчихсанаас хойш эрхгүй этгээд тухайн Чын газар дээр очоод хашаа бариад кадастр хийлгэсэн асуудал байгаа. Тэгэхээр 14 оныг хүчингүй хүчин төгөлдөр бус кадастрын зураг энүүгээрээ Чын газар дээр очоод хашаа бариад кадастр хийлгэсэн нь давхцалтай мэт маргаан үүсэж байгаа. Мөн энэ дээр 13-14 оны кадастрын зургийг хийсэн Б компанийн захирал хүртэл өөрөө гэрчийн мэдүүлэг өгсөн байж байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг Чын итгэмжилсэн төлөөлөгчийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч. Өнөөдрийг хүртэл Ч, Н нар газраа эзэмших ашиглаж чадахгүй хуулийн дагуу олгогдсон эрх үүргээ ч эдэлж чадахгүй өнөөдрийг хүртэл байж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

4.3. Гуравдагч этгээд “” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Манай компани 12 онп Баянгол дүүргийн газрын албанд газар эзэмшихээр хэд хэдэн газар удаа дараа хүсэлтээ өгч Баянгол дүүргийн Засаг даргын 12 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/367 дугаар захирамжаар тус дүүргийн дугаар хороо ТЭЦ-4 урд 618 мкв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшихээр шийдвэрлэсэн.Энэ үед ямар нэгэн газрын маргаан, давхцад байгаагүй.Ингээд дүүргийн газрын албанаас 029412 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших гэрээг байгуулсан.Мөн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4/02 дугаар тогтоол,Баянгол дүүргийн Засаг даргын 13 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/31 дүгээр захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж Захиргааны хэргийн анхан шатны дугаар шүүхийн 547 дугаар шийдвэр гарч, А/31 дугаар захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Баянгол дүүргийн Засаг даргын 18 оны А/299 дугаартай захирамж гарч эрхийг бүрэн сэргээсэн. Манай компани уг газрыг хуулийн дагуу хашаа барьж, хамгаалалтдаа авч барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ажиллаж байна. Монгол Улсын иргэн эрхийнхээ дагуу дээрх газрыг хуулийн ямар нэгэн зөрчилгүй эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэжээ.

4.4. Гуравдагч этгээд “” ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “12 онд хуулийн дагуу ном журмаар нь авсан тухайн үед дуудлага худалдааны үнэ тушаасан. 14 онд захиргааны хэргийн шүүхээр ороод манайх бол газраа 12 оныхоо захирамжийг сэргээсэн асуудал тэрнээс биш хүчингүй болсон зүйл байхгүй. Би товчхон ярья. 12 оны захирамж сэргэж 12 онд авсан. Нэхэмжлэгч талаас 18-нд авсан гэж яриад байх шиг байна. 12 оны нэг л газар хугацаа сэргээж авсан. 12 онд кадастрын зургийн хийлгээд явж байхад хашаа байгаагүй би баттай хэлнэ. 14 онд буулгасан гээд байх юм  12 онд ямар машин хаана аваачсан юм би хараагүй. Давхцалтай үндэслэл байхгүй. Би хурал болгонд ирж байгаа. Одоо хүндэтгээд санаа зовсон байдалтай өнөөдрийг хүртэл явж байна, үнэн зөвийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

4.5. Гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “12 оны 9 сар сарын 7-ны өдрийн Баянгол дүүргийн Засаг даргын А/367 дугаар захирамжаар манай компанид аж ахуйн зориулалтаар энэ 618 мянган м2 газрыг олгосон. Манай компани Газрын албатай гэрээ байгуулж 12 оны 12 сарын 5-ны өдөр 029/412 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Газрыг манайд олгох энэ явцад газар дээр нь Газрын албанаас хяналт шалгалтыг хийсэн кадастрын зураг үйлдсэн. Кадастрын зураг ямар нэгэн бусдын газартай давхацсан зүйл байгаагүй. 12 онд орж ирээд газар дээр дахиад шинээр газар олгочхоод кадастрын зураг тухайн үед хуулийн дагуу баталгаажуулалт хийж байж үүний үндсэн дээр гэрчилгээ олгодог болчихсон байсан. Давхцалгүй гээд кадастрын зургаа үйлдээд гэрчилгээ олгосон. Гэтэл манайх яагаад энэ эзэмших эрхээ эдэлж чадаагүй юм гэхээр 13 он онд дүүргийн ИТХ хуралдаад таны энэ газар чинь дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан байна гээд манай захирамжийг хүчингүй болгосон юм. Тэгээд бид тийм байх ёсгүй гээд тухайн үеийн Захиргааны хэргийн дугаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. дугаар шүүх нэхэмжлэлийг хянаж үзээд дүүргийн ИТХ хурлын шийдвэр түүний дагуу гарсан дүүргийн Засаг даргын захирамж хууль бус байна гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгож манай газар эзэмших эрхийг сэргээсэн юм. Манайх 14 онд шүүхийн шийдвэрээр энэ захирамж хүчингүй болсон. Энэ хугацаанд газар эзэмших эрхээ сэргээх гэж нэлээн хугацаанд явж байгаад болохгүй байсан. Тэгээд үндсэндээ шүүхээр дахиж БГД-ийн газрын албанд албан бичиг өгүүлж байж 18 оны 6 сарын 5-ны өдөр БГД-ийн Засаг дарга Одончимэг шүүхийн шийдвэрийг биелүүлж газар эзэмших эрх сэргээх тухай А/299 дүгээр захирамж гаргасан. Энэ захирамжийг үндэслээд 18 оны 10 сарын 25-ны өдөр А/5 дугаар захирамж гаргаж уг газрыг эзэмшүүлэхээр гэрээ байгуулж гэрчилгээ олгосон. Тус гэрчилгээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. Энэ хугацаанд манай газрын байршил, хэмжээ өөрчлөгдөөгүй 12 он кадастр зураг өнөөдрийн зураг хоёр ямар ч өөрчлөлт байхгүй. Манай газар бусдын газартай давхцах ямар ч боломж байхгүй. Ямар нэгэн байдлаар ашигласан хашаа барьчихсан тийм юм бол ерөөсөө байгаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж байгаа давхцалтай гэдэг асуудал гаргаад манайхыг гуравдагч этгээдээр татсан. Яасан бэ гэхээр шинжээчийн дүгнэлт гарсан. 19 оны 10 сарын 19-нд гаргасан шинжээчийн дүгнэлтээр газрын баталгаат хэмжээ тогтоосон акт гэж баримт байдаг. Шинжээчийн дүгнэлтээр юу гэж гарсан байдаг вэ гэхээр газрын баталгааг хэмжээ тогтоосон акт нь солигдсоны утга байхгүй тул программын зөвлөмжийн талаар газар зүйн гол нөхцөл байршлын тодорхойлолт нь хил заагийн өндөр нарийвчлалтайгаар тогтоогдоогүй болно гэж байгаа. Хоёрдугаарт уг газрын баталгаат хэмжээнд тогтоосон актыг 1995 оноос үйлдэж эхэлсэн бөгөөд Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар кадастрын зураглал газрын зургийн бүртгэл төслийн нэгийг харьцах нь 1040 зураглалын ажил координацуд аптек гээд программ хангамж хүртэл буюу 03 он хүртэл нийслэл, газрын албаны зохион байгуулагч нар үйлдэх байжээ. Өөрөөр хэлбэл 03 он хүртэл газар зохион байгуулалтын хэрэгцээнд ашиглаж байсан ийм баримт байгаа. 02 онд Газрын тухай шинэ хууль батлагдсан 03 оны 01 сарын 1-нээс эхэлж энэ хууль үйлчилж эхэлсэн. Энэ өдрөөс эхлээд цуглуулсан актыг хэрэглэхээ больсон 08 онд бол аль хэзээ 5 жил өнгөрч хэрэглэхийг больчихсон байсан. Тэгэхээр 08 онд нэхэмжлэлийн газрын эзэмших гэрээ гэдэг нь гэрээ байгуулах гэрчилгээ олгох энэ үйл явцын энэ явцад бид ямар зүйл ярих вэ гэхээр гэрээний нийтлэг ашиглалтад заасан байгаа юм. Гэрээ ямар үед хүчин төгөлдөр байх вэ гэдгийг маш тодорхой заагаад өгсөн байдаг. Тэгэхээр эзэмших газрын хил хязгаар хэмжээ байршил заагийг тодорхойлсон кадастрын зураг заавал хавсаргана. Хэрвээ энэ баримт бичгүүд хавсрагдахаа бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно. Тэгэхээр үнэхээр энэ гэрээнд баригдсан кадастрын зураг байгаагүй одоо ч хүртэл кадастрын зураг байхгүй тэгсэн мөртөө нэг гэрээ хийчихсэн яваад байдаг гэрчилгээ авчихсан байдаг, тэгээд өнөөдөр маргаан үүсгээд яваад байдаг. Кадастрын зураг байх боломжтой байна уу үгүй юү, гэхэд 10 оны 4 сарын 3-нд Б компаниас үйлдсэн газрын эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг гээд байгаа. Энийг дүүргийн газар зохион байгуулалтын алба хүлээж аваад Жавзансэнгэ гэдэг хүнд цохсон байдаг. Дүүргийн Засаг даргын 08 оны 7 сарын -ны дугаар тоот захирамжтай тул мэдээллийн санд оруулъя. 10 оны 4 сарын М гээд гарын үсгээ зураад өгч авсан. Энэ бол яг хүчин төгөлдөр кадастрын зураг биш боловч тухайн үед энийг кадастрын зураг болгоод тэгээд шалгаад мэдээллийн санд орчихсон бол өнөөдөр М*******ын газар чухам хаана байрлалтай вэ гэхээр ганцхан нотлох баримт нь энэ байгаа юм. Үүний доор хоёр зураг ирсэн. Энэ хэлэлцүүлгийн хувьд дахиж яригдах байх. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт бусад газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээс үзэхэд давхцалгүй. Гэтэл үүнийг дүүргийн газрын алба мэдээллийн санд оруулаагүй орхисон кадастрын зураг хүртэл байхгүй ер нь кадастрын зураггүй тэгээд газар эзэмшинэ гэдэг ойлголт байхгүй. Нэгэнт захирамж гаргасны дараа кадастрын зургийг гэрээндээ өгөөгүй учраас тэр гэрээ хүчин төгөлдөр бусад тооцно гээд заагаад хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно гэсэн. Өнөөдөр ямар ч байсан эзэмшиж байсан газар заавал кадастрын зурагтай байж бүрэн эрхийн дагуу баталгаажих ёстой. Шинжээчийн дүгнэлт болон газар зохион байгуулалтын үйл ажиллагааны хасагдсан талбай хэмжээ тогтоосон акт гэдэг ийм зүйл яриад явдаг. Би зүгээр байгаагүй 21 онд нотлох баримтаас хасуулах тухай 2 сарын 3-ны өдөр ийм хүсэлт шүүхэд гаргасан байгаа. Хүчин төгөлдөр бус байна, гүйцэтгэсэн огноо байхгүй, тамга тэмдэг дар баталгаажаагүй мөн удирдлагын албан тушаалын албан гарын үсэг байхгүй 08 он гэхэд албан хэрэг дээрээс хасагдсан ийм нотлох баримт оруулсан байна иймд нотолгооны ач холбогдол байхгүй учраас хасуулъя гэдэг хүсэлтийг би шүүхэд гаргасан юм. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэх, ач холбогдох бүхий нотлох баримт цуглуулах үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчид татна оролцуулах хэрэгт цохигдсон нотлох баримтуудыг үнэлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцсийн байдлаар шийдвэрлэж үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Ийм учраас дээрх санал болгож байгаа энэ бичиг баримт нь нотлох баримтын ач холбогдолтой байж магадгүй. Ийм учраас шүүх хуралдааны явцад энэ асуудлыг авч хэлэлцэх гэдэг агуулгаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гомдол гаргаагүй. Өнөөдөр баталгаат шүүхийн одоо нотлох баримтууд болж чадах уу үгүй юү гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх байх гэж бодож байна.  Манай зүгээс ямар нэгэн давхцал байх боломж байхгүй. Ийм маргаан ороод ирж байгаа талаар зөвшөөрөх боломжгүй” гэв.

4.5. Гуравдагч этгээд Г.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Засаг дарга, газрын албанд хууль ёсны дагуу өргөдөл гаргаж, хашаа барьж, сонгон шалгаруулалтын үнэ төлөх, зураг хийлгэх зэрэг эрх, үүргийг биелүүлж, газрын албаны зөвшөөрлөөр уг газрыг эзэмшиж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Тав. Иргэдийн төлөөлөгч.

5.1. Иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал нь хууль ёсны эзэмшиж авсан газар байна гэж харлаа. Гэвч 08-14 оны хугацаанд гэрээ, гэрчилгээ, материал ерөнхийдөө Баянгол гаргаж өгөөгүйгээс хугацаа нь дуусаад эргээд газар эзэмших хүсэлтээ өгөхөд хүсэлтийг миний газар мөн үү гэж тодруулж өгөх хүсэлт өгснөөс биш яг газраа буцааж эзэмшиж авъя гэсэн хүсэлт өгөөгүй юм байна гэж дүгнэлээ. Тэгээд ерөнхийдөө хугацаа дууссаны дараа газар мөн бишийг тодруулах хүсэлт өгснөөс биш хуульд заасан хугацааг хангаад хугацаандаа амжиж өөрийн болгож аваагүй юм байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг дарга, Баянгол дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан:

1.1. Баянгол дүүргийн Засаг даргын 14 оны 03 дугаар сарын -ны өдрийн А/ дүгээр захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.2. Баянгол дүүргийн дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 0,5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах,

1.3. Баянгол дүүргийн Засаг даргын 15 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/8 дугаар захирамжийн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.4. Нийслэлийн Засаг даргын 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/ дүгээр захирамжийн З.Чад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.5. Баянгол дүүргийн Засаг даргын 18 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжийн Г.Нт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

1.6. Баянгол дүүргийн Засаг даргын 18 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжийн “” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “Баянгол дүүргийн Засаг даргын 14 оны А/ дугаар захирамжаар А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Б, Т.Г, М.Ц нарт газар эзэмшүүлэхдээ Газар зохион байгуулалт, геодези зуран зүйн газрын даргын 08 оны 83 дугаар тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлээгүй, хээрийн судалгаа хийгээгүй, давхцуулсан нь хууль бус бөгөөд эрх зүйн зөрчилтэй актыг үндэслэж гарсан Баянгол дүүргийн Засаг даргын 15 оны А/8 захирамжаар З.Чад 7000мкв газрыг шилжүүлж, Нийслэлийн Засаг даргын 18 оны А/ захирамжаар З.Чад газар эзэмшүүлэх эрх олгосныг баталгаажуулж, улмаар цаашид шилжүүлсэн нь хууль бус” гэх агуулгаар маргасан.

            2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

            3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Ч.М*******аас 08 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн газрын албанд хандан “...газар ашиглах хүсэлтэй байгаа бөгөөд уг газар дээр байгаа хогийг өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэж Нийслэлийнхээ өнгө үзэмжийг сайжруулахад тус нэмэр болоход бэлэн байна ...” гэх хүсэлтийг гаргасан(1хх-114 дэх талд).

3.2. Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны 07 дугаар сарын -ны өдрийн дугаартай захирамжаар “...хүний үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон, барилгын болон ахуйн хур хогтой газрыг цэвэрлэж хур хогийг өөрийн хөрөнгөөр цэвэрлэж, нөхөн сэргээн, аж ахуйн зориулалтаар ашиглахаар хүсэлтээ ирүүлсэн цэвэрлэсэн нэр бүхий 42 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хавсралтаар баталж газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгож” шийдвэрлэсний хавсралтын 14 дэх дугаарт Ч.М*******д дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд 0.5 га талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн(2хх, 100-105 дахь талд).

3.3. Дээрх захирамжийн 2 дахь заалтаар дээрх иргэдэд эзэмшүүлэх газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулан, кадастрын зургийг үйлдэж, газрын төлбөр ногдуулан хуулийн дагуу гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэхийг Газрын алба /Д.Псүрэн/-нд даалгажээ(2хх-100 дахь талд). 

3.4. 08 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, баталгаат хэмжээ тогтоосон акт үйлдсэн(2хх, 62-63 дахь талд).

3.5. Баянгол дүүргийн Засаг даргын 14 оны 03 дугаар сарын -ны өдрийн А/ дугаар захирамжаар А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Б, Т.Г, М.Ц нарт тус дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт тус бүр 1000мкв газрыг хүний ногоо тариалах зориулалтаар, 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

3.6. Баянгол дүүргийн Засаг даргын 15 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/8 захирамжаар дээрх нэр бүхий 7 иргэний эзэмшиж байсан газрыг З.Чад 7000мкв талбайтайгаар шилжүүлж 19 оны 03 дугаар сарын -ны өдрийг хүртэл хугацаагаар эзэмшүүлсэн,

3.7. Нийслэлийн Засаг даргын 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/ захирамжаар З.Чад Баянгол дүүргийн дугаар хороо, ШШГ 461-р ангийн баруун талд 7000 мкв талбай бүхий газрыг аж ахуйн зориулалтаар 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлэх эрх олгосныг баталгаажуулсан(2хх, 91-94 дэх талд).

3.8. Баянгол дүүргийн засаг даргын 13 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/562 дугаар захирамжаар дугаар хорооны нутаг дэвсгэр, Шүүхийн шийдвэр биелүүлэх 461 дүгээр ангийн баруун урд талд түлш хадгалах агуулахын зориулалтаар 10000 мкв газрыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн(2хх-109 дэх талд).

            3.9. Иргэн Г.Нт Баянгол дүүргийн засаг даргын 18 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжаар 998мкв, 18 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжаар “” ХХК-д 618мкв газрыг аж ахуйн зориулалтаар  жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна(3хх, 12-21 дэх талд, 50 дахь талд).

 

            4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

4.1. Ч.М******* нь тус газрын эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг 14 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нь Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны алба/хуучин нэрээр/-ны бүртгэл хяналтын картад бүртгэгдсэн байх ба тус албаны 14 он 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/126 дугаар мэдэгдлээр “...ТЭЦ-4-ийн урд байрлах газрын талаар ирүүлсэн хүсэлтийг газрын албаны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна” гэж мэдэгдсэн(1хх, 133-135, 2хх-67 дахь талд) нь Баянгол дүүргийн Газрын албаны 18 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 12/1338 тоот албан бичгээр уг баримтуудыг ирүүлснээр тогтоогдов.

4.2. Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны дугаар захирамжаар Ч.М*******д эзэмшүүлсэн газарт Баянгол дүүргийн Газрын алба/хуучин нэрээр/-ны газар зохион байгуулагчаас “Баталгаат хэмжээ тогтоосон акт”-ыг гэрээ байгуулахдаа, “Б” ХХК-иас 10 оны 04 дүгээр сарын 03, 13 оны 03 дугаар сарын , 14 оны 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус кадастрын зураг үйлдэж өгсөн байна. (2хх, 111 дэх тал, 3хх, 153,188 дахь талд)

4.3. Дээрх баталгаат хэмжээ тогтоосон актад тусгагдсан газар болон “Б” ХХК-ийн үйлдсэн 14 оны огноотой кадастрын зурагт тусгагдсан газрууд нь нэг газарт байршилтай, энэ нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон газруудтай давхцалгүй, харин Ч.М*******ын барьсан гэх хашаа байрлаж байсан буюу маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлэхээр олгосон газруудтай хэсэгчлэн давхцалтай болох нь,

4.3.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 19 оны А/121 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шинжээчийн дүгнэлтийн 1-д “Баянгол дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Д.Гийн гүйцэтгэсэн Ч.М*******ын газрын баталгаат хэмжээг тогтоосон актыг Баянгол дүүргийн Засаг даргын 13 оны А/562 дугаар захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон нэгж талбарын 1681*******, 1681******* дугаар бүхий газруудтай давхцуулахад уг нэгж талбаруудтай давхцалгүй байна”, 2-т “Иргэн Ч.М*******ын барьсан гэх хашаа нь нураагдсан байдалтай байх бөгөөд нурсан байх хэсгээс үзэхэд уг баталгаат хэмжээг тогтоосон акттай давхцахаар байна гэж үзэж байна. Харин уг газрын баталгаат хэмжээг тогтоосон акт нь нэгж талбарын 18633306******* дугаар бүхий 7000 мкв талбайтай газартай 3584 орчим мкв талбайгаар, нэгж талбарын 1681 дугаар бүхий 988 мкв, нэгж талбарын 1681 дугаар бүхий 618 мкв талбайтай газартай 1166 орчим мкв талбайгаар тус тус давхцаж байна” гэснээр,  

4.3.2. 23 оны А/116 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шинжээчийн 23/32 тоот дүгнэлтэд “...“Б” ХХК-ийн үйлдсэн 10 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 13 оны 03 дугаар сарын -ны өдрийн тус тус кадастрын зургууд нь нэг байршилд байх бөгөөд 14 оны 05 дугаар сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг нь уг газрын урд хэсэгт байрлаж байна. Баянгол дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагч Д.Гийн гүйцэтгэсэн Ч.М*******ын газрын баталгаат хэмжээг тогтоосон актын программ хангамжийн тусламжтайгаар газар зүйн холболт хийсэн үр дүнтэй “Б” ХХК-ийн 10 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр, 13 оны 03 дугаар сарын -ны, 14 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тус тус кадастрын зургийн солбицлын утгатай давхцуулан хүргүүлэв” гэсэн болон хавсралтаар ирүүлсэн зургаар,

4.3.3. Гэрч Д.Гийн “...Баталгаат хэмжээ тогтоосон актад зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн, ... миний “Б” ХХК-руу явуулсан зураг байна, ...газар нь ийм хэмжээтэй, энд байх ёстой гэсэн зураг юм, ...”, Ч.Я*******гийн “... эхний 2 зургийг газар дээр нь тавьж өгсөн, дараа нь хашаан дээр нь кадастрын зураг хийж өгсөн, ...” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдов.

5. Дээрхээс үзвэл, Ч.М*******д 08 оны дугаар захирамжаар эзэмшүүлсэн, баталгаат хэмжээ тогтоосон актад тусгагдсан газрын байршил(1,2,3,4 тоогоор тэмдэглэгдсэн) нь Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын түлшний агуулахын зориулалтаар эзэмшиж буй газрын замын урд талд буюу маргаан бүхий актуудаар гуравдагч этгээдүүдэд эзэмшүүлсэн газарт байрлаж байсан гэж үзэхээр байна.

 

6. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана” гэж заасан.

7.  Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон маргааны үйл баримт, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудыг нэгтгэн үзвэл, хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан газар эзэмшигчийн хүсэлтийг шийдвэрлэх болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа газрын давхцал үүсэх эсэхийг шалгах талаарх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэлгүйгээр, нэхэмжлэгч Ч.М*******ын эзэмшилд олгогдсон байсан газарт Баянгол дүүргийн Засаг даргын 14 оны 03 дугаар сарын -ны өдрийн А/ тоот захирамжаар А.П, Ц.Ц, М.Б, Н.А, М.Ц, М.Б, Т.Г нарт газар эзэмшүүлсэн, улмаар бусдад шилжүүлснийг баталгаажуулсан байх тул иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудал нь хууль ёсны эзэмшиж авсан газар байна гэж харлаа...” гэх дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

            8. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүргийн Засаг даргын 08 оны дугаар захирамжаар Ч.М*******д олгогдсон газар нь анхнаасаа замын урд буюу маргаан бүхий газарт байрлаж байсан, нэхэмжлэгч нь баталгаат хэмжээ тогтоосон актад тусгагдсан газарт хашаа барьсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр, түүнчлэн маргаан бүхий А/ дүгээр шийдвэр гарах үед нэхэмжлэгч нь уг газарт хашаа барьж бодитоор эзэмшиж байсан агаар сансрын зургаар тус тус тогтоогдож байхад хариуцагч нь давхцал байгаа эсэхийг шалгалгүйгээр маргаан бүхий актуудыг гаргасан байх тул хариуцагч болон гуравдагч этгээдийн “буруу газарт хашаа барьсан” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

 

9. “Б” ХХК-иас 10 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг болон оны 02 дугаар сарын 07-ны өдрийн /06 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн 13 оны 03 дугаар сарын -ны өдрийн огноотой кадастрын зурагт тусгагдсан газар нь хэдийгээр замынхаа хойно буюу Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын түлшний агуулах байрлаж буй газарт байрлаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдож байгаагаас үзвэл, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн “...нэхэмжлэгчийн газар нь замынхаа хойно байрлаж байсан, одоогийн маргаж байгаа газар нь 08 оны дугаар захирамжаар “Т” ХХК-д эзэмшүүлсэн байсан газар юм” гэх тайлбарыг үгүйсгэхээргүй боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших...”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах” гэж олгогдсон эрхийг мөн үгүйсгэх боломжгүй байна. Учир нь:

9.1. “Б” ХХК-иас 10 оны 04 дүгээр сарын 03-ны, 13 оны 03 дугаар сарын -ны огноотой зургууд нь газар зохион байгуулагчаас үйлдэж өгсөн баталгаат хэмжээ тогтоосон актаас зөрүүтэй, 

9.2. Гэрч Д.Гээс “... нийт 100 гаруй газар хүссэн байдаг. Бид тухайн газрыг хүсэлтийн дагуу хуваасан. Яг энэ хэсгийг гэдэг хүсэлтээ өгөөгүй, ... бидний хуваарилсан газрыг эзэмшинэ ...” гэж мэдүүлснээс тус тус үзвэл, нэхэмжлэгч эзэмших газрын байршлыг өөрөө сонгоогүй байх тул түүний “...буруу газар хашаа барьсан гэдгээ хүлээн зөвшөөрч хүсэлтдээ дурьдсан атлаа өнөөдөр маргаж байгаа нь үндэслэлгүй” гэх гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

9.3. Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т зааснаар эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх” нь холбогдох газрын албаны эрх хэмжээний асуудал байх тул уг зураг мэдээллийн санд бүртгэгдээгүйд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн зүгээс “Ч.М*******ын газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон” хэмээн маргах боловч Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.5-д “газар эзэмшүүлэх хугацаа” тусгахаар заасан, Баянгол дүүргийн Газрын алба болон Ч.М******* нарын хооронд 08 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний 5.5-д “Газар эзэмших гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд газар эзэмшигч газраа эзэмшсээр байгаа бол энэхүү гэрээг 1 жилийн хугацаанд хүчинтэй гэж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй байсан байхад хариуцагч нь иргэн Ч.М*******аас газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээж авсан, хурлаар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгааг мэдэгдсэн атлаа уг хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх тул иргэдийн төлөөлөгчийн “...хугацаандаа амжиж өөрийн болгож аваагүй юм байна” гэх дүгнэлт үндэслэлгүй.

 11. Мөн хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “Нэхэмжлэгч нь газрын давхцалын асуудлыг 16 оны мэдсэн байсан, шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэх агуулгаар маргасан ба Нийслэлийн Газрын албаны 18 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 03-06/2244 тоот албан бичгээр “...гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэж мэдэгдсэнийг нэхэмжлэгч нь хүлээн аваад мөн оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан, дээрх албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлсэн талаарх үйл баримт нотлогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

12. “Б” ХХК-ийн 10 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлдсэн кадастрын зураг Баянгол дүүргийн Газрын албаны архивд хадгалагдан үлдсэн, уг зурагт албаны дарга Г.Маас “... Мэдээллийн санд оруулъя” гэсэн цохолтыг мөн сарын -ны өдөр хийсэн байхад мэдээллийн санд оруулаагүй байх тул хариуцагчаас Ч.М*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн дугаар захирамжийн 2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/06/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн а-д “хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулахгэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

13. Иймд хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.М*******ын 08 оны дугаар шийдвэрээр эзэмшиж байсан газрын хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж, улмаар тус газрын байршилд давхцуулан 14 оны А/ дугаартай захирамжаар нэр бүхий 7 иргэнд газар эзэмшүүлсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй, мөн Засаг даргын 15 оны А/8 дугаар захирамжийн З.Ч, 18 оны А/ дугаар захирамжаар Г.Нт, А/5 дугаар захирамжаар “” ХХК-д, Нийслэлийн Засаг даргын 16 оны А/ дүгээр захирамжийн З.Чад холбогдох хэсэг эрх зүйн зөрчилтэй актад үндэслэж гарсан хууль бус актууд байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:”, 45.1.2-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан.

15. Тус шүүхийн Шүүгчийн 19 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/ШЗ19/1796 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн зардалд 476,904 төгрөгийг 19 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ч.М*******аас, 23 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/ШТ23/0068 дугаар шүүхийн тогтоолоор томилогдсон шинжээчийн зардалд 251,094 төгрөгийг шүүхийн Тамгын газраас тус тус төлснийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.6.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.5,  37 дугаар зүйлийн 37.2, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль/06/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 дахь хэсгийн а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянгол дүүргийн Засаг даргын 14 оны 03 дугаар сарын -ны өдрийн А/ дүгээр захирамжийн М.Б, М.Ц, М.Б, Т.Г, А.П, Ц.Ц, Н.А нарт, 15 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/8 дугаар захирамжийн З.Чад, 18 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/ дугаар захирамжийн Г.Нт, 18 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/5 дугаар захирамжийн “” ХХК-д, нийслэлийн Засаг даргын 16 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/ дүгээр тушаалын З.Чад холбогдох давхцал бүхий хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн дугаар хороо, ТЭЦ-4 станцын баруун урд байрлах 0,5 га газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацаа сунгахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 547,104 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид  олгож, мөн Засаг даргаас 251,094 төгрөгийг гаргуулж төсөвт нөхөн төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Н.ДУЛАМСҮРЭН

                                                      ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ