Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/02388

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, шүүгч О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт Н.Т /РД:*********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Ц овогт Б.Д /РД:*********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Т*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жавзандулам нар оролцов.

Иргэдийн төлөөлөгч Э.О*******т нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Т******* нь хариуцагч Б.Д*******д холбогдуулаан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

1.1.З******* ОНӨААТҮГ-ын орлогч дарга Б.Д******* нь З******* ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан Н.Т******* намайг манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж 2017оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хэвлэлийн бага хурал хийж олон нийтийн хэрэгсэл 25-р телевизээр миний нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал модээллийг олон нийтэд тараасанд гомдолтой байна. Хөдөлмөр сонинд ярилцлага өгч З******* ОНӨААТҮГ-ын Автобус 1-р баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилчин Н.Т******* манай байгууллагыг төлөөлөх эрхгүй хүн гэж олон нийтийн хэрэгсэл сониноор миний нэр төр, алдар хүндийг гутаасан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан. Намайг ажил хийлгэхгүй гэж зодож шүд хуга цохисон. Үүнийг шүүх эмнэлэг болон цагдаагийн байгуулага тогтоосон. Шүтээн уул ХХК-ний хамгаалалтын ажилчдад үүрэг өгч байгууллага руу оруулаагүй, ажил хийлгээгүй. Би Автобус-1 ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын жолоочоор ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Автобус-1 ОНӨААТҮГ-ын үйлдвэрчний хорооны бүх гишүүдийн хурлаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар сонгогдон сонгуульт ажлыг өнөөдрийг хүртэл ажиллах эрхтэй байна. Иймд Б.Д*******гээс сэтгэл санаа болон шүд хугалсан гэм хорын төлбөрийн хохиролд 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. З******* ОНӨААТҮГ-ын орлогч дарга Б.Д******* нь З******* ОНӨААТҮГ-ын Автобус нэгдүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны ажилтан Н.Т******* намайг манай байгууллагыг төлөөлөх эрхгүй гэж 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн миний нүүрэн тус газар цохиж, миний шүдийг хугалсан. Шүдийг эмчлүүлэхэд, авхуулахад 20 000 төгрөг болсон. Харин шүд хийлгэх зардалд нь 2 600 000 төгрөг гэсэн. Би бол 2 500 000 төгрөг гэж үзэж нэхэмжилж байгаа. Тэгээд яагаад энэ шүд хугалсан юм бэ гэхээр тухайн үед шүдний дэлгэмэлт зураг авахуулсан, бичлэг хийсэн миний шүдэн дээр хийсэн энэ бичлэгүүдийг л одоо шүүх эмнэлгийн шинжээч эмч нар бүгдээрээ шинжлэн судлаад, тэгээд дүгнэлтээ гаргаж надад өгсөн. Шүүх эмнэлгийн шинжлэн судалсан дүгнэлтүүдийг үндэслээд цагдаагийн байгууллага Н.Т*******ыг, Д.Д******* гэдэг хүн бол тухайн үед зодож, гэмтэл учруулсан байна гэдэг тогтоогдсон. Ийм учраас шүдний төлбөрийг хариуцагч Д.Д*******гээс  2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү, хариуцагч бол төлөхгүй гэдэг, 2 500 000 төгрөг баримтгүй зүйлийг нэхээд байна гэдэг. Эмнэлгээс очоод хэдэн төгрөгийг зардал гарах юм гэдгийг хариуцагч өөрөө шүүхэд авчирч өгөөгүй, тэгэхээр 2 жилийн өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Б.Д******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр М, Үйлдвэрчний холбооны нэрийн өмнөөс Н.Т*******, н.Б******* нар нь хэвлэлийн бага хурал хийж З******* ОНӨААТҮГ-ын орон тоо бүтэц данхайсан, хууль бусаар ажилчдыг халдаг, цалин бууруулсан, сэлбэг материал өндөр үнээр авдаг гэж байгууллагатай холбоотой буруу ташаа мэдээллийг хэвлэлийн хурал хийж тараасан тул З*******ийн захиргаанаас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 25-р суваг ТВ-ээр Зорчигч тээвэр нэгггэлийн орлогч дарга ерөнхий инженер, эдийн засагч. хэлтэс албадын дарга нар болон хууль эрх зүйн мэргэжилтэн инженер техникийн ажилчид, жолооч нар зэрэг хүмүүсийг оролцуулан хэвлэлийн хурал хийж албан ёсоор залруулга хийсэн. Тухайн хурал дээр би болон бусад албан тушаалтнууд иргэн Н.Т******* болон Үйлдвэрчний байгууллагын талаар түүний нэр төрд халдсан зүйл ер яригдаагүй нь 25-р суваг телевизийн бичлэгээс тодорхой харагдана. Н.Т******* нь нэхэмжлэлдээ энэ үед Автобус 1-р баазын Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажиллаж байсан мэтээр бичжээ. Автобус 1-р бааз, Автобус 3-р бааз, Цахилгаан тээвэр компаниудыг 2014 онд нэгтэн "З*******' ОНӨААТҮГазар болгон өөрчлөгдөхөд дээрхи байгууллагууд тус бүрт Үйлдвэрчний эвлэлийн хороо, мөн Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо ажиллаж байсан. Иймд ажилчдын эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн нэг хороо байгуулах шаардлага гарсан тул 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Бүх ажилчдын хурал хийж Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгон шалгаруулалт явуулж Нэгггэлийн "Эв нэгдэл' Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар А******* сонгогдож Эв нэгдэл Үйлдвэрчний эвлэлийн хороо нь "З******* ОНӨААТҮГазрын захиргаатай хамтын гэрээ байгуулан ажилласан. Н.Т******* нь 2017 онд болсон Үйлдвэрчний хорооны даргыг сонгох бүх ажилчдын хурлаар сонгогдоогүй ба өөрийгөө Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга мөн, надтай хамтын гэрээ байгуулах ёстой, цалин мөнгө, ажилчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүнчлэлийн татвар авна гэх зэргээр байнга байгууллага дээр ирж удирдлагуудтай хэрүүл маргаан үүсгэн, өдөн хоргоож байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан танхайрдаг, байгууллага болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуулийн талаар шүүхээр байнга зарга үүсгэсээр ирсэн. Н.Т******* нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байсан байгууллагын санхүүгийн болон хэсгийн дарга нарын өрөөнд орж тэдэнтэй хэрүүл маргаан үүсгэн улмаар байгууллагын хашаан дотор машинаа хүлээгээд зогсож байсан над дээр ирж над руу дайрч хэрүүл маргаан үүсгэн хөл рүү өшиглөж толгой руу цохисон. Б.Д******* миний бие Н.Т*******ын биед халдаж зодоогүй. Гэтэл Н.Т******* нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаснаар надад холбогдуулан 1*******9 дугаарын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдсан. Н.Т******* нь хэрэг болсон тухайн үед Шүүх эмнэлэгт үзүүлсэн ба Шүүх эмнэлэгийн шинжээчийн 134 дугаарын дүгнэлтээр Н.Т*******ын биед гэмтэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Гэтэл Н.Т******* нь 2 сарын дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэмэлт материалаар Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийлгүүлснээр шинжээчийн 217 дугаарын дүгнэлтээр Н.Т*******ын биед баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч эмч Ц.О мэдүүлэгтээ...тухайн үед би өөрөө Н.Т*******ын биед үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ил харагдах гэмтэлгүй буюу уруул, завьж, хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт салстын шарх зэрэг гэмтэлгүй, баруун дээд 5-р шүд авсан эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй ...цохиход үүсэх боловч хэрэг гарсны нэг хоногийн дараа үзэхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй байсан, энэ гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Шинжээч эмчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь зөрэй. Хэрэг болсон тухайн үед Н.Т*******ын 5-р шүдний цөгц гэмтсэн эсэх нь эргэлзээтэй тогтоогдоогүй юм. Иймд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 01 ны өдрийн 1412 дугаарын тогтоолоор Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Н.Т******* зөвшөөрөхгүй удаа дараа гомдол гаргаж хэрэг шалгагдсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусан хаагдсан юм. Тухайн үед би Н.Т*******ын шүдийг цохиж гэмтээгээгүй энэ талаар эрүүгийн хэрэг шалгагдаж тогтоогдоогүй. Иймд би Н.Т*******ын шүдний нэхэмжлэлийн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй болно гэжээ.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Т гэдэг хүн ер нь бол их танхай, байнга хэрүүл маргаан үүсгэж явдаг ийм хүн л дээ. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр энэ З******* ОНӨААТҮГ-ын албан байгууллага дээр очоод би үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хүн яагаад энэ хүмүүсүүдийн татварыг над руу шилжүүлдэггүй юм гээд санхүүгийн байгууллагын дарга, салбар хэсгийн дарга нартай хэрүүл маргаан үүсгээд тэгээд гарч ирэнг тэгээд хэрүүл маргаан үүсгээд явж байгаад хашаан дотроо орлогч дарга Д.Д******* гэдэг хүн машинаа өг гээд зогсож байсан. Тэгээд ч тэр хүн дээр очоод чи намайг энэ байгууллага руу оруулахгүй гэлүү, оруул, битгий оруул гэсэн гэлүү, чи яагаад энэ ажилчны татварыг миний данс руу шилжүүлдэггүй юм гэж хэлээд тэр хүнийг барьж аваад заамдаж аваад хөл рүү нь өшиглөсөн байгаа юм. Тэгэнг Д.Д******* дарга энэ хүнийг түлхсэн хүн тэгээд л ингээд түлхсэн. Тэгээд л яах вэ гэхээр Н.Т*******  гэдэг хүн цагдаа дуудсан, цагдаагийнхан ирсэн Д.Д*******  дарга явчихсан. Ингээд өргөдлөө гаргасан энэ хүн тэгээд хоёуланг нь шууд шүүх эмнэлэгт шинжээч эмч үзүүлсэн, үзүүлэхэд Н.Т*******ад тухайн үед ямар ч гэмтэл учраагүй гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдчихсан байж байгаа. Д.Д*******гийн биед хөлд шилбэнүүд нь хөхрөлт, няцралт үүссэн, шүүх эмнэлгийн дүгнэлтийг хавтаст хэрэгт хийчихсэн ч байгаа. Ийм зүйл болсон байгаа юм. Тэгээд энэ хүн гомдолтой гэж хэлсэн учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн. 19 дугаарын эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд ингээд шалгагдсан юм. Энэ н.О гэдэг шүүхийн үзээд танд гэмтэл ер нь тогтоогдсонгүй гэж хэлсэн тэгсэн миний толгой өвдөөд байгаа гэж байна. Тэгэхээр за та тэгвэл рентген тодорхойлчихоод хүрээд ир гэсэн чинь алга болчихсон. Тэгээд алга болчихсон учраас эмч дүгнэлтээ гаргасан. Гэтэл 2 сарын дараа 02 дугаар сарын 5-ны өдөр Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг гэдэг газраас он сар, өдөргүй шүдний Цөгцний хохирол гэсэн  баримт байгаа. Тэр нь он сар тодорхойгүй,  тийм баримт байж байгаа юм. Тийм баримт авчраад би нэмэлт шинжилгээ хийлгэмээр байна. Үнэхээр тийм CD байсан юм уу үгүй юм уу гэдгээ  нотлоогүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд байгаа 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эрүүний дэлгэмэл, рентген CD гэж байгаа юм. 14, 15, 16 дугаар шүднүүд одоо сувгийн эмчилгээ хийгдсэн 15 дугаар шүдний цөгц хэсэгт хугарлын шугам тодорхойлогдоно гэсэн байгаа юм. Гэтэл хавтаст хэрэг дотор шүүх эмнэлгийн дүгнэлттэй хамт ирээгүй. Өнөөдөр тэгвэл энэ 12 дугаар сарын 13-ны өдөр үнэхээр төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн юм уу үгүй юу гээд тэгэхээр энэ хүн үзүүлсэн байдаг. Гэтэл ерөөсөө ийм үндэслэл ерөөсөө байхгүй байна. Өнөөдөр бид нар архиваас нь авлаа шүү дээ. Шүүхээр гаргуулсан. Энэ хүн 12 дугаар сарын 13-ны өдөр, 12 дугаар сарын 15-ны өдөр үзүүлсэн байдаг. Тэгээд үзүүлсэн дээр юу гэж гарч байх вэ гэхээр Ко8/3 шүдний ёзоор саатах өвчлөл хуучнаар гэсэн ийм юм гарч байгаа юм. Тэгээд CD рентген зураг  хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тэгээд  маш эргэлзээтэй энэ хүний одоо шүд нь хугарсан гэж байгаа боловч хохирогчоор мэдүүлэг өгөх, өөрөө өргөдөл гаргахдаа юу гэж бичих вэ гэхээр шүд нь хугараад шүдийг нь хугалаад хаячихлаа гэж байгаа юм. Ганц өгүүлбэр байхгүй миний бөөр өвдөж байна, толгой өвдөж байна, ерөөсөө мэдүүлгүүд нь энд авчихсан байж байгаа юм. Тэгээд энэ хүн өнөөдөр ийм эргэлзээтэй, баримтаар  мөнгө нэхээд байдаг. Үнэхээр тухайн шүд нь хугараад унасан юм уу гэхээр ийм баримт өнөөдөр ерөөсөө байхгүй. Гэтэл эрүүгийн хэрэг яагаад шийдэгдээгүй юм гэхээр яллах дүгнэлт үүсгээгүй шүү дээ. Ерөөсөө бид нар өнөөдөр шүүхэд шилжүүлсэн, шүүхээр эцэслэн тогтоогдоогүй үнэхээр аягүй их маргаад миний хүсэлт, тэнд өмгөөлөгчийн чинь хүсэлт хүсэлт, тэр одоо холбогдогчийн хүсэлт зөндөө байгаа биз дээ. Тэр дотор ерөөсөө тогтоогдоогүй, тэгээд ингээд шүүхээр  гэм буруутай нь тогтоогдоогүй ингээд байж байхад л бөөн их асуудал хугацаа дууссан гээд хаагдсан. Энэ яллах дүгнэлт үйлдсэн юм болбол ерөөсөө байхгүй байгаа. Дээр нь шүүхээр шийдвэрлэгдээгүй, өнөөдөр үнэхээр төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзүүлээд шүд хугарсан гэсэн баримт байсангүй. Тухайн үед шүдэн унасан уу, хугарсан уу, шүдэндээ эмчилгээ  хийлгэсэн юм уу гэхээр тийм баримт байхгүй. Гэрчүүдийн мэдүүлэг байж байгаа. Энэ 2 сүртэй юм болоогүй ерөөсөө бие биеэ  барьж аваад л барилцаж аваад л салсан шүү дээ. Тэгээд эхлээд л энэ хүн шилбэ рүү нь өшиглөчихсөн Д.Д******* гээд настай хүн байгаа. Нэхэмжлэгчийн бодвол 2-3 ах юм байна лээ. Энэ хоёулаа ойролцоо настай хүн байхгүй юу. Тэгээд л энэ хүн чинь ерөөсөө байнга хэрүүл хийгээд л, ерөөсөө тэр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад л, та нар бол Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажлыг маань хийлгэсэнгүй, татвар авч над руу шилжүүлсэнгүй гээд явдаг. Гэтэл яг энэ 12 дугаар сарын 9-ний өдрөөс өмнө тэр Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгууль явагдаад н.А******* гэдэг хүн сонгогдчихсон байсан. Тэгэхэд энэ хүн ингэж хэрүүл маргаан хийж явах ямар шаардлагатай юм. Ингэчхээд одоо ингээд ямар ч үндэслэлгүйгээр, ямар ч баримтгүйгээр хэрэг болсноос хойш 2-3 сарын дараа баримт авчирчхаад өнөөдөр тэр он сар, өдөр байхгүй, рентген CD  нь ч байхгүй байдаг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1 дүгээр зүйлд байгаа өөрийнхөө нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотолсон нотлох баримтуудаа өөрөө цуглуулж, бүрдүүлж өгөх ёстой шүү дээ. Энэ хүний тэр рентген зураг нь хаана байдаг юм, шүд нь хугарчихсан, CD хаана байдаг юм тэрийг нь  авчирсан юм алга байна. Өнөөдөр ямар ч нотлох баримт байхгүй зүйл дээр шүдийг маань хугалчихсан юм гээд гомдол нэхээд яваад байгаа юм. Энэ нь ёс зүй нь таарахгүй,  шударга зарчимд таарахгүй. Өнөөдөр эрүүгийн хэрэг шалгагдаад  ерөөсөө тогтоогдоогүй. Тэгэхээр ийм эргэлзээтэй тогтоогдоогүй баримтаар нэхэмжлэл гаргах нь ямар ч үндэслэлгүй юм. Тийм учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.09.01-ний өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 1412 дугаар прокурорын тогтоол, 2021.07.26-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, кассын орлогын ордер, үзлэгийн карт, фото зургууд, 2022.09.02-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/14400 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, фото зураг, 2018.01.08-ны өдрийн З******* ОНӨААТҮГазрын 1/79 дүгээр албан бичиг, ОНӨААТҮГазрын захирлын тушаал, хамтын гэрээ, Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хороонд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, 2017.05.10 өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 01/680 дугаар албан бичиг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2017.09.18-ны өдрийн ОНӨААТҮГазрын автобусны 1 дүгээр баазын үйлдвэрчний эвлэлийн хорооны 40 дүгээр албан бичиг, Д.Энхтөрийн гараар бичсэн өргөдөл, 2021.08.19-ний өдрийн Монгол Улсын ерөнхий Прокурорын газрын 1/1816 дугаар албан бичиг, Зөвлөгөө авах албан бичиг /хэргийн  2-12, 35-39, 83-96, 189-206-р хуудас/ гэсэн баримтуудыг, 

 

Хариуцагчаас шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, З******* ОНӨААТҮГ-ын тодорхойлолт, 2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээ /хэргийн 26-31, 41-44-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.  

Шүүхээс Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б.Д*******д холбогдох 1*******9 дугаар эрүүгийн хэргээс 134, 127 дугаар шүүх эмнэлэгийн дүгнэлтүүд, Н.Т*******ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Н.Т*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Ц.Он мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 1*******9 дугаартай хэргийн материалыг, Бномин шүдний эмнэлгээс кассын баримт, Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс эмчлүүлэгчийн карт, нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хэргийн 76-80, 158-186, 219-222-р хуудс/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр З*******ийн 1 дүгээр баазад хариуцагч Б.Д******* нь хэвлэлийн бага хурал хийж худал мэдээллийг тараасны улмаас таарамжгүй харилцаа үүсгэж миний биел халдаж шүд гэмтээсний улмаас баруун дээд шүд хугарч гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул эмчилгээний зардал буюу эмнэлэгт үзүүлсэн төлбөр, хиймэл шүд имплант хийлгэх зардалд нийт 2 500 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Н.Т*******ыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр байгууллагын хашаан дотор зогсож байхад ирж хөл рүү өшиглөж, толгой руу цохисон болохоос миний зүгээс түүнийг цохиж гэмтэл учруулаагүй тул эмчилгээний зардлыг төлөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1412 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, З*******ийн 1 дүгээр баазын байранд иргэн Н.Т******* бусдад зодуулж эрүүл мэндэд нь баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол учирсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл Б.Д*******гийн гэм буруутай гэж үзэх буюу хэрэг гарах цаг хугацаанд хохирогч Н.Т*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэлээ” гэжээ.

4.2.Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1/1794 тоот хариу мэдэгдэх хуудсаар Н.Т*******ын гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай мэдэгдсэн, мөн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын Ерөнхий Прокурорын газраас Н.Т*******ын гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн талаар 1/1816 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

5.Талуудын маргааны зүйл нь гэм хор учруулсан эсэх, гэм буруутай эсэх талаар маргаж байна.

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж зааснаар шаардах эрхтэй.  

6.1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д “гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулаагүй гэж мэтгэлцсэн.

7.Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан буюу шүд хугарсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүд үзүүлсэн кассын орлогын ордер, үзлэгийн карт, шүдний зураг, прокурорын тогтоол, шинжээч эмч Ц.Он мэдүүлэг, Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтаар нотлогдоно гэсэн.

7.1.Хариуцагч Б.Д******* нэхэмжлэгч Н.Т*******ад гэм хор учруулсан шалтгаант холбоо тогтоогдохгүй, гэм хор учруулсныг эрх бүхий байгууллага тогтоогоогүй, шүд хугалсан тухайд өөр хоорондоо зөрэй хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан, хохирогчоор өгсөн мэдүүлэг нь зөрэй, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад шүдний ёзоор саатах, өвчлөл хуучин гэж тэмдэглэгдсэн тул эргэлзээгүй нотлогдохгүй, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй гэж маргасан.

7.2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шаардах эрхийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.

7.3.Хэрэгт авагдсан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №134 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.Н.Т*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн байх бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №217 тоот Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд “...1.Н.Т*******ын биед баруун дээд 5 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ.

7.4.Мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №774 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “...1.Хохирогч Н.Т*******ын биед 1 шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан байна. 2.Баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна. 3.Шинжээч эмч Ц.Он 2020.02.05-ны өдрийн №217 тоот дүгнэлттэй санал нэгтэй байна” гэсэн байна.

7.5.Хэрэгт авагдсан шинжээч эмч Ц.Он 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэгт “...баруун дээд 5 дугаар шүд эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй, нэмэлтээр 2020.01.31-ний өдөр он сар өдөр бичигдээгүй ТТАХНЭ-ийн эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэгт мөн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн эрүү нүүрний дэлгэмэл рентгэн зураг ирүүлж, тус зургийн дүрс оношлогооны их эмчээр уншуулж баруун дээд 5 дугаар шүдний цөгц хугарал гэмтэл тогтоогдсон учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан” гэжээ.

7.6.Нэхэмжлэгч Н.Т*******ын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...миний толгой өвдөж байна. Бас бөөр өвдөж үе үе нүд бүрэлзэж байна, эмнэлэгт үзүүнэ. Д******* миний баруун нүд болон чих хэсэг рүү цохьсон. Би цохиж амжаагүй” гэсэн байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх баримтуудаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх үйл баримт нь эргэлзээгүй нотлогдохгүй байна гэх тайлбар үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгчийн хариуцагчийн биед гэмтэл учруулсан үйл баримтыг нотлоно гэх 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №217 тоот Нэмэлт материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №774 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд “Н.Т*******ын биед 1 шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан байна, баруун дээд 5-р шүдний цөгц хэсгийн хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой байна, шинжээч эмч Ц.Он 2020.02.05-ны өдрийн №217 тоот дүгнэлттэй санал нэгтэй байна” байх бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч эмч нь мэдүүлэгтээ “баруун дээд 5 дугаар шүд эмзэглэлтэй байсан ч гэмтэл тогтоогдоогүй, нэмэлтээр 2020.01.31-ний өдөр он сар өдөр бичигдээгүй ТТАХНЭ-ийн эрүү нүүрний мэс заслын эмчийн үзлэгт гэмтэл тогтоогдсон учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан гэсэн боловч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картад “...огноо 2019.12.15.09:45:32, үндсэн онош К08.3 Шүдний ёзоор саатах, өвчлөл хуучин”, 2019.12.13 13:48:05, Үзлэгийн тэмдэглэл: ёзоор цочрол, Урьдчилсан онош:G44.3 Гэмтлийн дараах архаг толгой өвдөлт” гэсэн баримтыг ирүүлсэн.

8.1.Мөн 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын №277 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.2023.11.15-ны өдрийн Хуулбар үнэн гэсэн тамга дарсан Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаториор эмчлүүлэгсдийн картад 2019.12.15-ны 09:45:32, Н.Т******* 59 нас, 6 сар, 29 хоног, үндсэн онош К08.3 шүдний ёзоор саатах, өвчлөл хуучин гэж тэмдэглэсэн байна. Үзлэгийн тэмдэглэл дэлгэрэнгүй биш, хэддүгээр шүдний ёзоор саатсан нь тодорхойгүй байна. 2.Б номин эмнэлгийн кассын орлогын ордерт К04-15 хугаралтай гэсэн нь баруун дээд 5-р /15-р шүд/ шүдийг тэмдэглэсэн байна. Шүд авсан ажилбарын тэмдэглэл ирүүлээгүй, эмнэлгийн бүрэн бичиг баримт дутуу тул тухайн шүдийг хугарсан даруй авсан эсэхийг хариулах боломжгүй. Шүд хугарсан тохиолдолд тухайн шүдний хэвийн үйл ажиллагаа алдагдаж, юм хазах, зажлах үед эмзэглэл ихтэй байна. Шүд хугарсан тохиолдолд хэд хоног авахуулахгүй байх нь хувь хүний шийдвэр болно” гэжээ.

8.2.Дээрх амбулаториор эмчлүүлэгсдийн карт, шинжээчийн №277 дүгнэлтээр нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл буюу шүдний ёзоор саатах гэмтлийг өвчлөл хуучин гэж тэмдэглэсэн, мөн нэхэмжлэгч нь шүдний рентген зургийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт авахуулсан гэх боловч нотлох баримтаар ирүүлээгүй, хэрэгт авагдсан Р оф дэ в ХХК-ний 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгээр 2 620 000 төгрөгийг төлбөртэй эмчилгээг хийлгэх буюу имплант суулгана гэсэн боловч нэхэмжлэгчийн аль шүдэнд хийгдэх талаарх баримтгүй, Бномин ХХК хугаралтай шүд авах үйлчилгээний төлбөрт 20 000 төгрөг төлсөн гэх боловч уг зардал буюу хохирол нь хариуцагчийн буруутай үйлдлээс үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

9.Иймд нэхэмжлэгч Н.Т*******ын хариуцагч Б.Д*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

10.Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Т*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Т*******ын хариуцагч Б.Д*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Т*******ын улсын тэмдэгтийн хураамжид 59 950 төгрөгийг улсын төсвийн орлогод оруулсугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                        

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

                                    ШҮҮГЧИД                              Б.МӨНХЖАРГАЛ         

                                                                                      О.ЧУЛУУНЧИМЭГ