Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ2023/00714

 

 

 

 

 

*******23 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 103/ШШ*******23/00714

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, П.Туяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* 3 дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоотод оршин суух, Их овогт холбогдох ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газрын болон хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай үндсэн, маркийн улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг *******23 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Эрдэнэтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Иргэдийн төлөөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь хариуцагч П. холбогдуулан ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газрын болон уг газар дээр баригдсан хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгч т холбогдуулан маркийн улсын дугаартай автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагуудаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Би *******13 оны 12 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. Бид *******22 оны ******* дугаар сард 1*******601*******681 нэгж талбарын дугаартай, Э-2*******8001307 улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байршилтай, 600 м2 талбайтай эзэмшлийн газрыг гэж хүнээс худалдан авсан. Газрыг 8 сая төгрөгөөр худалдан авсан ба 8 сая төгрөгийг би тэтгэврийн зээл авч төлсөн. *******22 оны 6 сард тухайн газар дээрээ 10x11 харьцаа бүхий өвөл зуны хувийн сууц гарааш барьж эхэлсэн. Сууцыг би өөрийн зүгээс 4 сая төгрөг гаргаж барьж эхэлсэн. Сууцны дээвэр хаалга цонхыг өөрийн мөнгөөр хийлгэсэн, суурь хундаам ухах, хана торх босгох зэрэг зардал надаас гарсан. Одоогоор тухайн сууц дотор засал болон дулаалга, халаалт зэрэг нь дутуу барьж гүйцээгүй байгаа учир улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа. нь газраа миний мөнгөөр авсан атлаа надад хэлэлгүй ганц өөрийн нэр дээр худалдан авсан гэрээ гэрчилгээ гаргуулж, мөн барьж байгаа сууц болон авсан газар хашаандаа намайг оруулахгүй байна. Бид амьдарч эхэлсэнээсээ хойш хүргэн ахын хашаанд жижиг байшинд амьдарч байгаа, тухайн байшинг П. хүргэн ах нь барьж өгсөн бөгөөд би нилээд засан сайжруулалт хийсэн. Хүргэн ах нь өөрөө орон сууц худалдан аваад нүүсэн бөгөөд намайг хашаанаасаа гараад явахаар хашаагаа цоожилчихоод оруулахгүй байдаг болсон. Өөрөөр хэлбэл би амьдрах газаргүй болоод байна. Би өөрийн тэтгэврийн зээл, хүүхдүүдийнхээ өгсөн мөнгөөр авсан, барьж бүтээсэн газар, сууцандаа амьдрах, хууль ёсоор өмчлөх хүсэлтэй байна. Яахаараа миний мөнгөөр авсан хөрөнгийг надад өгөхгүй, эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй, намайг оруулахгүй байдаг юм бэ. Иймд 1*******601*******681 нэгж талбарын дугаартай, Э-2*******8001307 улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн, ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байршилтай, 600 м2 талбайтай газар болон газар дээр баригдаж байгаа 110 м2 талбай бүхий хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа намайг "бодит байдалд нийцэхгүй худал зүйл бичиж, ямар ч ёс зүйгүй шуналын сэдлээр, ... шунахайн сэдлээр худал хэлж, увайгүй шунахайн сэдэлтэй үйлдлээ зогсоохгүй дарамтлан хууран мэхэлж, үндэслэлгүй худал мэдээлэл бүхий нэхэмжлэл гаргасан гэх мэтээр дайрч доромжлон гүтгэж миний нэр төр алдар хүндэд халдсан үйлдэл хийсэн байна. Миний хувьд өөрийн хөрөнгө оруулсан хөрөнгөнийхөө хамтран өмчлөгчөөр тогтоолгох зорилгоор л нэхэмжлэл гаргасан. Түүнээс биш шунахайн сэдлээр худал хэлж хүний хөрөнгийг авах санаа зорилго байхгүй. Хууран мэхэлж машин шилжүүлж аваагүй, ийнхүү намайг маш муухайгаар доромжилж гүтгэж миний нэр төр алдар хүндэд халдаж байгаад сэтгэл санааны хувьд маш их цочирдож хүнд дарамтанд орж байна. хариу тайлбарыг уншаад арай л ухаан алдаж унаагүй. Сэтгэл маш их цочирдож үймэрч хямарсан, одоо шөнө нойр хүрэхгүй байна. Дээр бичсэн муухай үгнүүд нь байнгын бодогдоод харагдаад хэцүү байна. Иймд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа намайг бодит байдалд нийцэхгүй худал зүйл бичиж, ямар ч ёс зүйгүй шуналын сэдлээр, шунахайн сэдлээр худал хэлж, ... увайгүй шунахайн сэдэлтэй үйлдлээ зогсоохгүй дарамтлан хууран мэхэлж, үндэслэлгүй худал мэдээлэл бүхий нэхэмжлэл гаргасан гэх мэтээр дайрч доромжлон гүтгэж миний нэр төр алдар хүндэд халдсан үйлдэл хийсэн байх тул миний нэр төр алдар хүндийг сэргээж ыг надаас уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие фокстрот бүжгийн клубт *******19 оны 10 дугаар сараас *******22 оны 6 дугаар сар хүртэл өдрийн *******0,000-80,000 төгрөг буюу сарын 1,*******00,000-2,400,000 төгрөгийн ажлын хөлстэй хөгжимчинөөр ажилласан. Ингэж ажиллах хугацаандаа буюу ************** оны 8 дугаар сарын *******-ны өдөр " ХХК-тай зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулж, *******14 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг худалдан авахаар 10,*******00,000 төгрөг зээлж, урьдчилгаанд 30% болох 4,*******00,000 төгрөг төлж, нийт 1*******,000,000 төгрөгөөр худалдан авсан. нь миний хөгжим болон зээлээр худалдан авсан автомашиныг минь авчихаад өгөхгүй, дээр нь манай байшингаас явахгүй, удаа дараа хэрүүл шуугиан хийж, амар амгаланг үзүүлэхгүй, үргэлж намайг дарамтлан олон нийтийн сошиал сүлжээ болон таньж мэддэг хүмүүст янз бүрийн зүйл ярихаа зогсоохгүй байсан. Удаа дараа уулзаж, хөгжимөө, машинаа авъя, байшингаас минь явж хотын гэртээ харихыг шаардаж хэлэхэд огт хүлээж авахгүй хэрүүл шуугиан хийж, сүүлдээ машинаа миний нэр лүү шилжүүлээд өгчих, би тэгвэл хөгжмийг чинь өгье, ахын чинь хашаанд байгаа байшинг чөлөөлнө гэж шахаж шаардан дарамтлах болсон. Автомашины зээлийг төлж дууссаны дараа *******23 оны 7 дугаар сарын 2*******-ны өдөр " ХХК-иас автомашины өмчлөх эрхийг над руу шилжүүлсэн өдөр одоо над руу шилжүүл гэж дарамтлан, *******ын авто тээврийн газар хамт очъё гэж шахаж шаардсан тул түүний хэл ам, дарамт шахалтанд орж, гэж хүнд автомашинаа өгч байж л дарамтаас гарах юм байна, мөн энэ хүнд өгөх ёстой юм болов уу гэж бодоод 1*******,000,000 төгрөгийн үнэтэй автомашинаа Л.******* нэр дээр шилжүүлэн өгсөн. д миний бие тээврийн хэрэгслийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй бөгөөд түүнтэй гэрээ хэлцэл огт байгуулаагүй ч түүний хэл ам дарамт шахалтын үндсэн дээр түүний өмчлөлд шилжүүлэн өгсөн. Мөн шилжүүлсэн өдрийнхөө маргааш нь *******ын авто тээврийн газрын ажилтантай очиж уулзаж, би машинаа шилжүүлэх үндэслэлгүй байсан юм аа, намайг дарамталсаар байгаад шилжүүлэн авчихлаа, машин шилжүүлснээ болих хүсэлтэй байна гэж хэлсэн байдаг. Тээврийн хэрэгслийг шилжүүлэх талаар гэрээ, хэлцэл байгуулж үүрэг хүлээсэн, төлбөр төлсөн зүйл байхгүй тул нь үндэслэлгүй олж авсан тээврийн хэрэгслийг буцаан өмчийн эзэн болох над руу шилжүүлэх үүрэгтэй. Иймд үндэслэлгүйгээр Л.******* өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслээ түүнээс буцаан гаргуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байгаа тул Тоёота пиэлдэр маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан миний өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 10 дугаар сарын 2*******-нд нэхэмжлэл гаргахдаа дээр дурдсаны дагуу хашаа газрын өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргасан. Шалтгаан нь *******22 оны ******* сард Ганболд бид хоёрын амьдарч байсан хашааны эзэн хүргэн ах , төрсөн эгч гэдэг 2 хүн манайх байранд орохоор боллоо та 2 өөрийн гэсэн хашаагүй юм чинь манай хашааг аваарай, манайх хашаа байшингаа зарна шүү гэж хэлсэн. Ганболд Их нэг хоосон хашаа олчихлоо чи очиж үзээч, хоёулаа авмаар байна гэхээр нь би ямар үнэтэй юм бэ гэсэн чинь 7,000,000 төгрөг гэсэн. Тэгээд би дагаж очоод үзсэн чинь хашаандаа нэг айлтай хоосон хашаа байсан. Тэгээд ярилцаад авахаар болоод нотариат дээр ******* дугаар сарын 19-ний өдөр ирж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед би чамд энэ хашааг авах мөнгө байгаа юм уу гэж асуухад байхгүй гэхээр нь миний мөнгө хүрэхгүй шүү дээ гэсэн чинь чи тэтгэврийнхээ зээлийг аваад өгчих гээд надаас гуйсан, тэгэхээр нь би тэр өдөр дээр ирээд тэтгэврийн зээл авч дээр нь өөртөө байсан мөнгөө нэмээд 6,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед , эхнэр хоёрт би 3,000,000 төгрөгөөр 2 удаа тоолж өгсөн юм. Надад тэр бичлэг нь байдаг юм. Тэгээд үлдэгдэл 1,000,000 төгрөгийг танайх айлаа нүүлгээд хашааныхаа урд талыг будаад хашаагаа цэвэрлэчихээд аваарай гэж хэлсэн. Тэгээд хотод байж байгаад 6 дугаар сарын 23-нд ирсэн чинь манайх айлаа нүүлгэчихлээ хашаагаа цэвэрлэчихсэн гэхээр нь 1,000,000 төгрөгийг нь өгөөд тооцоо дууссан. Тэр өдөр Ганболд хоёулаа ерөөсөө энэ жилдээ байшингаа барьчихъя гэхээр нь одоо мөнгө байхгүй юм чинь ирэх жил байшин барья гэсэн чинь үгүй энэ жилдээ байшингийнхаа торхоо бариад дээвэрлээд орхичихмоор байна гээд байхаар нь тэгвэл надад нь 4,000,000 төгрөг байна гэж хэлээд, байшин барих хүнээ олоод блок татаж аваад барилгын ажил 6 дугаар сарын 24-нөөс эхэлсэн. миний картыг авч картанд байсан бүх мөнгөөр барилгын материал авсан, миний картад *******000 төгрөг үлдсэн байсан, тэгээд 7 сард манай Америкт байдаг хүүхдүүдээс сар бүр надад хэрэглээний 1,000,000 төгрөг явуулдаг, хүүхдүүд 7 сард мөнгө явуулаад мөнгөтэй болсон. *******22 оны 6 дугаар сарын 01-ээс хойш ерөөсөө ажил хийгээгүй зөвхөн барилгын ажил гэж явсаар байгаад сүүлдээ 9 сар болоод барилгын ажлыг дуусгасан. 11 дүгээр сард манай охин нэг хөгжим Америкаас явуулсан чинь би энийг тоглож чадахгүй байна гээд байхаар нь тэрийг нь 3,*******00,000 төгрөгөөр зараад мөнгө нэмээд Total music хөгжмийн дэлгүүрээс 6,700,000 төгрөгөөр нэг даралтат хөгжим авч өгсөн. Тэгсэн чинь би Дархан яваад 7 хоног ажил хийгээд ирье гэж яваад 7 хоног архи ууж байгаад 7 хоногийн дараа нэг ч төгрөггүй, би Драгон дээрээс очиж тосож авсан. Тэрнээс хойш огт ажил хийгээгүй, 12 сард нэг дүү нь ахыгаа Германд газар үзүүлнэ гээд аваад явсан. Тэгээд авч яваад ******* хоногийн дараа 1 дүгээр сарын 1*******-нд ирсэн. Бараг 1 сар алга болоод Дундговь аймгийн Гурвансайханд байдаг төрсөн ах дээрээ очоод намайг хөөчихлөө гэж худлаа хэлсэн байсан. Тэгээд тэр ах нь намайг чи наанаасаа зайл миний дүүгийн гэр орон гээд намайг утсаар хөөгөөд байхаар нь би та намайг хөөх эрхгүй, би таньтай суугаагүй, танаас зөвшөөрөл аваагүй гэж хэлсэн. *******23 оны 2 сард цагаан сарын битүүний урд өдөр гэртээ ирсэн, 2 сард Фокстрот клубын гээд залуу манайд ахаа та манайд ажил хийх үү? хөгжим тоглоод өгөөч гэсэн, ******* дугаар сарын 1 хүртэл ажиллана гээд явахаар болоод би Ганболдыг хувцас, ачааг бэлдэж өгөөд архи дарс уухгүй хэдэн сар ажиллаад ир гэж хэлээд таксинд суулгаж өгөөд явуулсан. Клубэд очоод 3-4 хоног ажиллаад алга болчихсон гээд клубээс нь над руу залгасан, тэнэж алга болоод явж явж 6 сард *******т ирсэн байсныг нь би мэдээгүй, миний таньдаг хүмүүс ах ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд хашаа байшин дээрээ очоод байдаг гэхээр нь би нэг өдөр хашаа руу очсон чинь Ганболд байсан, тэгээд би чи яагаад байгаа юм яасан юм бэ? юу болсон юм, хоёулаа ярилцъя гэсэн чинь битгий хуц би чамтай ярихгүй, би өөр хүнд хайртай болчихсон чамтай ярихгүй, ална шүү чамайг гэж хэлээд гараад явчихсан. Тэр хүнтэй би ерөөсөө уулзалдаагүй, машины зээлийн хугацаа *******23 оны 7 дугаар сарын *******-нд дуусгаад Нэт Капитал ББСБ руу ярьж байгаад очиж бичиг баримтаа аваад П. 14 хоногийн дотор нэр шилжүүлдэг гэж байна шүү, чи яах юм бэ миний төлж байсан мөнгийг надад өгөөд нэр дээрээ аваарай гэсэн чинь за за чи өөр дээрээ шилжүүлээд ав гэж хэлсэн. Тэгээд Авто тээврийн газар очоод уулзахад өөрөө биеэрээ байх ёстой гэхээр нь Ганболдыг дагуулж ирээд бичиг хийлгээд өөрөө нэр дээрээ авсан. Ганболд надаас *******,000,000 төгрөг зээлсэн гээд байх юм, надаас мөнгө зээлдээч гэж нэг ч удаа хэлж байгаагүй, чи мөнгөтэй юм уу гэсэн чинь байхгүй, чи тэтгэврийнхээ зээлийг аваад өгчихөөч, хоёулаа дараа нь болно биз дээ гэж байсан, тэгээд би тэтгэврийн зээл авч өгсөн баримт байгаа. Байшингийн хэмжээн дээр бохироор гарааш ороод 10x11 гэж байсан, сууцных нь хэмжээтэй 10x7 буюу 70 м2 байшин байгаа. Нэт Капитал ББСБ-аас 36 сарын хугацаатай зээл авсан, намайг зээлийг 17-18 удаа, ыг 6 удаа төлсөн гэж тодорхойлж өгсөн байсан, тэгэхээр 36 сар хүрэхгүй байгаа биз дээ, би данснаасаа төлж байсан тухай баримтаа шүүгээд хэрэгт өгөхөд ******* гаруй удаа төлсөн байгаа, ББСБ дутуу гаргасан байхаа. Бид 2 *******19 онд бүжгийн клубт ажиллаж байхад Ковид гараад клуб хаагдсан, ************** онд 2-3 сар ажилласан, *******21 онд бүр ажиллахгүй байж байгаад 11 дүгээр сард ажиллаж эхлээд дахиад хаагдсан, *******22 онд 6 дугаар сар хүртэл ажиллаад өдрийн 40,000 төгрөгийн цалин авдаг байсан. Дараа нь 7 сараас өдрийн *******0,000 төгрөг, *******22 оны сүүлээр 60,000 төгрөг, тэгээд хөл хорио тавигдаад 80,000 төгрөгийн цалин авдаг болсон. ажил хийж байхдаа байнга архи ууна, тэгээд бүр хөгжмийнхөө хажууд тасраад уначихдаг байсан. Бүжгийн клуб *******,000,000 төгрөгийн цалин авсан гэж худлаа тодорхойлолт хийж өгсөн байна, тэгээд Ганболд надад ямар ч мөнгө өгч байгаагүй, миний данс руу шилжүүлж байсан бол баримтаа аваад ирэхгүй яасан юм бэ. Иймд ******* дүүргийн ******* дугаар хороо Их гүн ******* дугаар гудамж 26 тоотод байршилтай 600м2 газар болон хувийн сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоотод байршилтай 600м2 газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан, энэ газрыг *******22 оны ******* дугаар сарын 19-нд нь гэдэг хүнээс гэрээ хийгээд 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод нэр шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 8,000,000 төгрөгөөр авсан гэж бичсэн байсан, гэтэл 7,000,000 төгрөгөөр авсан байдаг. Ингээд ******* дугаар сарын 19-ний өдрөө *******,000,000 төгрөгийг ээс аваад д өгсөн, өөрөөр хэлбэл ээс энэ мөнгийг зээлсэн гэсэн үг, дараа нь 2,000,000 төгрөгийг цувуулаад өөрөө төлсөн. Төлбөр дууссаны дараа газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж БНД-ийн Засаг даргын захирамжаар тухайн газар эзэмшилд шилжсэн. Энэ *******,000,000 төгрөгийг ээс зээлээд энэ өрөө машинаараа төлчихсөн байгаа, машиныг Л.******* нэр дээр шилжүүлсэн тухай баримт нь хэрэгт байгаа. Тийм учраас талуудын хооронд одоо тооцоо байхгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг сайн ойлгосонгүй, өмнө нь шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа хамтран амьдарч байх хугацаандаа юу ч хийдэггүй байсан, архи уугаад дампуураад алга болчихдог байсан гэж яриад байна. Гэтэл энэ хугацаанд машин, газар худалдаж аваад байшин бариад ажил зохицуулдаг байсан. Энэ тухай нотлох баримтыг өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн байгаа, бүх юмыг би зохицуулдаг байсан гээд яриад байгаа нь үндэслэлгүй байна. Мөн газар дээр барьсан байшингийн хамтран өмчлөгчөөр тогтоолгоно гээд байгаа, нэхэмжлэл дээр 10x11 харьцаатай 110м2 газар гээд биччихсэн байна, энэ байшин гэрчилгээгүй, 7x10 харьцаатай 70м2 талбайтай байгаа, хэрвээ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэж бодоход 110м2 байшингийн хамтран өмчлөгч болох гээд байна. Гэтэл бодит байдал дээр 70м2 байшин гэрчилгээгүй, тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага өөрөө үндэслэлгүй байна. Мөн өрөнд өгсөн машин 1*******,000,000 төгрөгийн үнэтэй, яаж авсан юм бэ гэхээр 10,*******00,000 төгрөгийг Нэт Капитал ББСБ-аас зээлээд, урьдчилгаа 30 хувь, 4,*******00,000 төгрөгийг нь төлчихсөн, үндсэндээ ээс *******,000,000 төгрөг зээлснийхээ хариуд *******14 онд үйлдвэрлэсэн ************** онд орж ирсэн Toyota filter маркийн 17,000,000-18,000,000 төгрөгийн үнэтэй машин өгсөн. Тэгэхээр энэ асуудал дээр ямар ч тооцоогүй байхад хамтран өмчлөгчөөр тогтоолгоно гээд байгаа юм. Хэрвээ байшин барихад ямар нэг байдлаар мөнгө оруулсан гэж байгаа бол тэр оруулсан мөнгөнийхөө тооцоог гаргаад нотлох баримттай нэхэмжилж болно. Гэтэл хамтран өмчлөгчөөр тогтоолгох гээд байгаа байшинд оруулсан мөнгөө тодорхой болгоод энэ тухай талууд харилцан тохиролцоод оруулсан мөнгөө аль нэг тал нь авахаар шийдэж болно, байшинд оруулсан мөнгө нэхэмжлэх, хамтран өмчлөгчөөр тогтоолгох 2 чинь тусдаа асуудал юм. Харилцаагаа ялгаж салгахгүй, бүх нэхэмжлэлийн шаардлагуудаа нийлүүлээд тайлбарлаад байна. Мөн нэхэмжлэгч тайлбарлахдаа уучлалт гуйлгахыг даалгах гээд байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг харахад нэр төр алдар хүндийг сэргээлгэх гэсэн шаардлага байгаа. уучлалт гуйлгахыг даалгах гэдэг ийм 2 шаардлага байна гэж харсан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүний үнэн зөвийг нотолж чадахгүй бол зөрчигдсөн этгээдийн шаардлагаар нэр төрийг нь сэргээж болно гэсэн байгаа. Тэгэхээр нэр төр алдар хүндийг нь гутаасан мэдээ тараана гэдэг чинь ямар нэг байдлаар олон нийтэд, бусдад, олон нийтэд биш юмаа гэхэд өөрөөсөө өөр этгээдэд бусдад тухайн хүний нэр төр алдар хүндийг гутаасан мэдээ тараасан үйлдэл байх ёстой, гэтэл хэрэгт энэ талаар ийм баримт байхгүй, нэхэмжлэлийн үндэслэлээс харахад энэ хүн намайг шуналтай, шунахай хуурамч гэсэн учраас би нэр төрөө сэргээлгэнэ гэсэн байдаг. бичсэн хариу тайлбарыг хэргийн хүрээнд шийдэх гэж байгаа шүүгч, шүүгчийн туслах унших байх, үүнийг бусдад, олон нийтэд хуурамч мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй, шаардлага үндэслэлгүй байна. Газартай холбоотой асуудлаар ямар ч тооцоо байхгүй, өмчлөлийн газар дээр байгаа байшин гэрчилгээ байхгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй, тийм учраас энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэж байна. Харин зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс нэхэхгүй, сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа *******,000,000 төгрөгөөс илүү үнийн дүнтэй 17,000,000 төгрөгийн машиг авчихаад дахиад мөнгө нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна гэв.

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар ны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэрэл зурагууд, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээ, автомашины гэрчилгээний хуулбар, хариуцагч талаас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, автомашины өмчлөгчийн талаарх лавлагаа, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нэт Капитал ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Нэт Капитал ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч нь ямар нэг эд хөрөнгөд шунах сэтгэлгүй, тууштай амьдрах хүсэлтэй байсан ч хариуцагч хамтран барьсан хашаа байшингаа хамтран эзэмших хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ганболд нь гэм буруугаа хүлээж уг иргэнээс уучлалт гуйж, асуудлыг зөвөөр шийдэх шаардлагатай байна. Уг иргэний амьдрах орчинг бүрдүүлж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* хариуцагч П. холбогдуулан гаргасан ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газрын болон уг газар дээр дутуу баригдсан хувийн сууцны хамтран өмчлөгч мөн болохыг тогтоолгох, уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч татгалзсаныг батлах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газрыг авахад 7 сая төгрөг, уг газар дээрээ хувийн сууц барихад 4 сая төгрөг, блок авах, хундаам ухах, бусад шаардлагатай материал авах мөнгийг тус тус өөрөөсөө гаргаж уг хөрөнгийг хамтран бий болгосон учраас хамтран өмчлөгчөөр тогтоолгоно, мөн намайг шүүхэд худал гүтгэсэн тайлбар ирүүлсэн тул уучлалт гуйлгуулна гэж, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ т тээврийн хэрэгслийг шилжүүлэх ямар нэгэн үүрэг үүсээгүй, түүнтэй гэрээ хэлцэл огт байгуулаагүй ч түүний хэл ам дарамт шахалтаас болж түүний өмчлөлд маркийн улсын дугаартай автомашиныг шилжүүлсэн тул уг машиныг миний өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэж тус тус тодорхойлжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нь хашаа авахад ээс ******* сая төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгөнд тооцож өөрийн машинаа шилжүүлсэн учраас маркийн улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн тайлбар өгчээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч *******13 оноос *******23 оны 02 дугаар сар хүртэл хамтын амьдралтай байсан ба хамтран амьдарч байх хугацаандаа буюу *******22 оны 0******* дугаар сард ******* дүүргийн ******* дугаар хороо, Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газрыг *******22 оны ******* дугаар сарын 19-ний өдөр аас 7 сая төгрөгөөр хамт худалдан авсан бөгөөд уг газрыг *******23 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Г-2*******8016134 дугаарт бүртгүүлэн өөрийн нэр дээр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0007771269 дугаартай гэрчилгээ гаргуулан авсан байна. /хх-ийн ******* дугаар тал/

Талуудын маргаан бүхий газар 3 тал хашааг анх 7 сая төгрөгөөр худалдан авахад тэтгэврийн зээл авч өөрөөсөө мөнгө нэмж, эхлээд ******* сая төгрөгийг, дараа нь үлдэгдэл 2 сая төгрөгийг бүгдийг өөрөө гаргасан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хашаа авсан 7 сая төгрөгийг тэтгэврийн зээл авч ******* сая төгрөгийг, 2 сая төгрөгийг гаргасан бөгөөд уг ******* сая төгрөгийг нь тухайн үед ээс зээлсэн гэсэн тайлбарыг тус тус өгсөн байна.

Зохигчид өөр өөрсдийн тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн *******064472622 тоот дансанд *******22 оны 0******* дугаар сарын 18-ны өдөр 2,896,100 төгрөгийн тэтгэврийн зээлийн орлого орж тэр өдрөө *******,000,000 төгрөгийн зарлага гарч 3,*******10,308.41 төгрөг үлдсэн болох нь түүний ХААН ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн *******, *******4, 61-63 дугаар хуудас /

Хэдийгээр дээрх хашаа нь хариуцагч нэр дээр бүртгэгдсэн хэдий ч хашаа зарсан гэрч шүүхэд өгсөн Энэ 2 хүн хашааны мөнгийг хамт явж байгаад машиндаа хоёулаа байхдаа ******* сая төгрөгийг бэлнээр тоолж өгсөн, үлдэгдэл 2 сая төгрөгийг эхлээд хоёулаа явж байгаад 1 сая төгрөгийг, дараа нь 1 сая төгрөгийг өгсөн гэж мэдүүлсэн болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн Би цаашид хамт амьдарна гэж бодож орох оронтой болох зорилгоор уг хашааг авч байшин барьж эхлүүлсэн. Намайг ингэж хуурна гэж бодоогүй гэх тайлбар зэргээс дүгнэн зохигчид нь 10 жил хамт амьдарсан бөгөөд цаашид хамтран амьдрах зорилгоор уг хашааг худалдаж авсан, хариуцагч ирүүлсэн *******4*******4081103 тоот депозит дансны хуулга нь *******22 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн цаг хугацаатай бөгөөд хашаа худалдаж авсан цаг хугацааны үеийн орлого зарлага байхгүй, *******22 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс *******22 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 7 удаагийн гүйлгээгээр 63*******,000 төгрөгийн орлого орж тухай бүр зарлага болон гарсан, *******22 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 840,000 төгрөг, *******22 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөгийн орлого орсон ч хэсэгчлэн зарлагадаж дууссан байх тул нэхэмжлэгч уг хашааг худалдан авахад 7 сая төгрөгийн хөрөнгө оруулсан, хувийн сууц барихад барилгын материалд зарцуулсан гэх Л.******* дансны хуулгыг шүүхэд *******22 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс *******22 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1******* удаагийн гүйлгээгээр 4,231,000 төгрөг зарлагдсан болох нь баримтаар тогтоогдож байх тул байшинд 4 сая төгрөг оруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно. /хх-ийн 30-************** хуудас/

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн *******22 оны ******* дугаар сарын 19-ний өдөр *******,000,000 төгрөгийг ээс авч д өгсөн, өөрөөр хэлбэл ээс энэ мөнгийг зээлсэн гэсэн үг, дараа нь газрын үлдэгдэл мөнгө болох 2,000,000 төгрөгийг цувуулаад өөрөө өгсөн, энэ *******,000,000 төгрөгийг ээс зээлээд энэ өрөө машинаараа төлчихсөн гэсэн тайлбар бодит байдалд нийцээгүй, түүний тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

, нар ************** оны 08 дугаар сарын 0*******-ны өдөр Нэт капитал ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, *******14 онд үйлдвэрлэгдсэн Tоёото корола автомашиныг худалдан авахаар 10,*******00,000 төгрөгийг зээлж, урьдчилгаанд 30 хувийг төлж, нийт 1*******,000,000 төгрөгөөр худалдан авсан байна. Уг зээлийн урьдчилгаа мөнгийг талууд хувааж төлсөн гэдэгт маргадаггүй.

Харин Нэт капитал ХХК-иас сар бүрийн 470,000 төгрөгийн зээл төлөлтийн талаар ирүүлсэн дансны мэдээллээс харахад 6 удаа, ******* удаа зээл төлсөн болох нь нотлох баримтаар тогтоогдож байх ба зээлийн дийлэнх хувийг төлсөн, хариуцагч машинаар өрөө төлсөн гэх дээрх тайлбар нь үүгээр няцаагдаж байгаа болно.

/хх-ийн 103-104 дүгээр тал/

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгч нь нэхэмжлэл дээр 10x11 харьцаатай 110м2 талбайтай байшин гэж бичсэн бөгөөд энэ байшин гэрчилгээгүй, 7x10 харьцаатай 70м2 талбайтай байшин байгаа нь бодит байдал дээр зөрүүтэй байна гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн зүгээс байшингийн талбайн хэмжээг зөрүүтэй дурдсан байж магадгүй хэмээн уг тайлбарыг үгүйсгээгүй, одоо уг байшин дутуу баригдсан, зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа байшингийн хэмжээг дараа нь тодорхойлох боломжтой гэж дүгнэсэн болно.

Иймд Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т Хоёр буюу түүнээс дээш этгээдийн тус тусын өмчлөлийн зүйл болох хөдлөх эд хөрөнгө нийлсэн, холилдсоны үр дүнд салгах боломжгүй эд хөрөнгө шинээр бий болсон бол тэдгээр өмчлөгчид нь шинээр бий болсон эд хөрөнгийн хамтран өмчлөгч байна гэж зааснаар ******* дүүргийн Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газар, тухайн газар дээр дутуу баригдсан хувийн блокон сууцны хамтран өмчлөгчөөр ийг тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэр төр алдар хүндээ сэргээлгэх, уучлалт гуйлгах тухай шаардлагын тухайд: Нэхэмжлэгч нь *******23 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа намайг бодит байдалд нийцэхгүй худал зүйл бичиж, ямар ч ёс зүйгүй шуналын сэдлээр худалж хэлж, увайгүй шунахай сэдэлттэй үйлдлээ зогсоохгүй.., дарамтлан хууран мэхэлж.., үндэслэлгүй худал мэдээлэл бүхий нэхэмжлэл гаргасан гэх мэтээр дайрч доромжлон гүтгэж нэр төр, алдар хүндэд халдсан үйлдэл хийсэн тул миний нэр төр, алдар хүндийг сэргээж П. надаас уучлалт гуйлгахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Би нэр төр, алдар хүндийг сэргээлгэх шаардлага гаргахгүй, намайг шуналтай, сувдаг, увайгүй хуурамч гэж тайлбартаа бичсэн байсан учраас зөвхөн уучлалт гуйлгуулах хүсэлттэй байна гэсэн тайлбар өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар Зохигч.., нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн тайлбарлах, түүнд няцаалт өгөх, үгүйсгэх агуулгатай байдаг бөгөөд түүний тайлбарыг хэргийн оролцогчоос өөр этгээд танилцах боломжгүй, хариуцагч өөрийн гаргасан тайлбарыг баримтаар нотолж чадаагүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл хангагдах үндэслэл болохоос бус уучлалт гуйлгах үүрэг үүсгэхгүй.

Иргэдийн төлөөлөгч ын шүүх хуралдаан дээр гаргасан Нэхэмжлэгч нь ямар нэг эд хөрөнгөд шунах сэтгэлгүй, тууштай амьдрах хүсэлтэй байсан ч хариуцагч хамтран барьсан хашаа байшингаа хамтран эзэмших хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ганболд нь гэм буруугаа хүлээж уг иргэнээс уучлалт гуйж асуудлыг зөвөөр шийдэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,*******0 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П. 70,*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* овогт ******* Сэндэнпүрэвийг ******* дүүргийн Их ******* ******* дугаар гудамжны 26 тоот хаягт байрлах 600 м2 газар, тухайн газар дээр дутуу баригдсан хувийн блокон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоосугай.

2.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, *******11 дүгээр зүйлийн *******11.1 дэх заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П. холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Л.******* уучлалт гуйлгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч нь маркийн улсын дугаартай автомашиныг өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.   

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70,*******0 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П. 70,*******0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

ШҮҮГЧИД П.ТУЯА

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ