Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/10

 

П.*******д холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.баяр даргалж, Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Ц.үү Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Д.*******э нарын давж заалдах гомдлоор П.*******д холбогдох 1916001330052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ГовьАлтай аймгийн Есөнбулаг сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн 4- ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай ******* еншөөбү овгийн *******ын ******* РД:/*******/,

Шүүгдэгч П.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн 4-******* тоотод байх гэртээ өөрийн эхнэр Д.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гадуур тэнэлээ, архи уулаа гэх шалтгаанаар зодож амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч ******* еншөөбү овогт *******ын *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч П.*******ыг 18 /арван найм/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д оногдуулсан 18 /арван найм/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ы цагдан хоригдсон 374 /гурван зуун далан дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, 5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын биелэлтийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж, 6. Шүүгдэгч П.*******аас гаргуулах хохирол, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, “Samsung galaxy note-4 маркийн цагаан өнгийн гар утас 1 ширхэг, шар өнгийн дурдан бүс 1 ширхэг, хөх өнгийн жинсэн хүрэм 1 ширхэгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ад, шар өнгийн богино түрийтэй хос гутлыг шүүгдэгч П.*******д буцаан олгож, цус мэт зүйлээр бохирлогдсон ариун цэврийн цаас 2 ширхэг, газрын хөрснөөс авсан шороо чулууны дээж 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн алчуур 1 ширхэг, хулдаас дээрээс авсан цус мэт зүйлийг хөвөнд шингээсэн арчидас 1 ширхэг, улаан асаагуур 1 ширхэг, LD гэсэн бичиглэлтэй бор өнгийн тамхины хайрцаг 1 ширхэг, галын хайч 2 ширхэг, “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт битүүжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж, 8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******, амь хохирогч Д. нарын дундаас 2009 онд төрсөн охин Б.э, 2012 онд төрсөн охин Б.*******э нарт асран хамгаалагч, эд хөрөнгөнд нь эрхлэн хамгаалагч тогтоохыг шүүгдэгч П.*******ы оршин суудаг алба ёсны бүртгэлтэй хаяг болох Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргад даалгаж, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04-р сарын 22-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн аваад давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс ******* овогтой *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. П.*******ы зүгээс хэрэг бүртгэлтийн шатнаас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан бөгөөд эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаатай хорих ялтай зүйл анги юм. Энэхүү гэмт хэргийн улмаас нэгэн айлын амьдрал үгүйрч, бага насны хоёр хүүхэд өнчирсөн эмгэнэлтэй үйл явдал болсон. П.*******ы зүгээс шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн хэдий ч түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа байдал, бага насны хоёр хүүхдийн цаашдын нөхцөл байдлыг харгалзаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Иймд Завхан аймгийн тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: П.******* нь үйлдсэн гэмт хэрэгээ ухамсарлан ойлгож гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. П.*******ы 2 охин нь Улаанбаатар хотод өвөө эмээ дээрээ байж байгаад уулзахаар ирсэн тул анхан шатны шүүхэд уулзах хүсэлт гаргахад П.*******ы эцэг байх эрхыг хасаагүй учраас уулзахыг зөвшөөрсөн. Энэ үеэр П.*******ы хадам тал буюу талийгаачийн ар гэрийнхэн нэгэнт ийм зүйл болсон тул ялаа эдлэж гарч ирээд 2 охиноо асран халамжилж явах ёстой хүн шүү гэсэн зүйлийг ярьсан байдаг. Энэ хэрэг болсон цагаас хойш Улаанбаатар хотод өндөр настай өвөө, эмээ дээрээ байгаа. П.*******ы хувьд урд өмнө нь элэгний хагалгаанд орж элэгээ хэд хэдэн удаа тайруулж байсан. Мөн ходоодны шархлаа нь хүндэрсний улмаас цус алдаж тэр нь эвэрхий болсон байгаа учраас өнөө маргаашгүй хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмч нарын дүгнэлт гарсан байгаа. Шүүгдэгчид оногдуулсан ялыг доош нь бууруулж өгөхийг хүсэж байна гэв. Прокурор Ц.үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хир хэмжээ их нийгмиаюулын шинж чанар нь өндөр байгаа юм. Шүүгдэгч П.******* нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, зодож цохьдог, 2 охиныхоо нүдэн дээр баганаас хүлж байгаад галын хайчаар зодсон байдаг. 2 охиныг нь гэх талийгаачийн дүү нь анхан шатны шүүх хуралдаан дээр 18 нас хүртэл нь асран хамгаална гэж яригдсан байдаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон байсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч С.д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Шүүгдэгч П.******* нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ******* багийн 4-******* тоотод байх гэртээ өөрийн эхнэр Д.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу гадуур тэнэлээ, архи уулаа гэх шалтгаанаар зодож, биеийн зүүн зулай, баруун зулай, дух, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны зүүн дэлбэнгийн дээд хэсгийн няцрал, дух зулай хэсгийн аалзан бүрхүүл доорх харвалт, хуйхны цус хуралт, баруун дээд доод зовхи, уруулын баруун тал, зүүн дээд доод зовхи, баруун эгэмний доод хэсэг, баруун бугалага, баруун тохой, баруун шуу, баруун бугуй, цээжний гол дээд хэсэг, зүүн бугалага, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн бугуй, баруун ташаан толгойн урд хэсэг, баруун дал, ууц, ахар сүүл, баруун ташаан толгой, баруун хавирганы нум, баруун мөр, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн тахим, зүүн ташаан толгойд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл үүсгэж хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогчийн хууль ёсн төлөөлөгч Д.а, насанд хүрээгүй гэрч Б.*******э, Б.э, Д., Ж.үү, Д.аа, Б.маа, Г.аа, А., П., Д., Д., Д., Д., О., Р., шинжээч эмч Т., нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 21- ны өдрийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Анхан шатны шүүх П.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 18 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ Шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгч Д.*******э нар давж заалдах гомдолдоо .. П.*******ы зүгээс шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн хэдий ч түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа байдал, бага насны хоёр хүүхдийн цаашдын нөхцөл байдлыг харгалзаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ. Анхан шатны шүүх П.*******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн хуулийн үзэл санааг үндэслэн шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн ... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, намайг үнэхээр уучлаарай, ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна, хөнгөн ял шийтгэл гуйх эрхгүй, 2 хүүхдийг минь сайн хүн болгож өгнө үү гэж хадмуудаасаа гуйж байна гэсэн хүсэлтийг харгалзан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимыг үндэслэн ял шийтгэл оногдуулжээ. Анхан шатны шүүхийн шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн зүйл хэсэг зөв, оногдуулсан ял, хэргийн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон хүндэдээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.******* түүний өмгөөлөгч Д.*******э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Д.*******э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Яллагдагч П.*******д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ