Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2023/0548

 

2023 06 20 128/ШШ2023/0548

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Т.Э-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Эвлэрлийн нөхцөлийг дараах байдлаар тохиролцов. Үүнд:

1.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Т.Э-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн */***дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн */***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулан, түүнд ногдох нийгмийн даагал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл хянан шийдвэрлэгдэж байна.

1.2.Хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн */***тоот тушаалын Т.Э-д холбогдох хэсэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн */***тоот тушаалын Т.Э-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, тус актууд гарснаас хойш эвлэрлийн гэрээ байгуулах хүртэл нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө.

1.3.Нэхэмжлэгч Т.Э нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно.

1.4.Хариуцагч эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх Т.Э-г Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилсон гаргасан өдөрт багтааж Т.Э нь тус албан тушаалаас Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-т заасны дагуу өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргах бөгөөд тус ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллахгүй.

1.5.Энэхүү гэрээнд заасан нөхцөл нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

1.6.Тус эвлэрлийн гэрээ байгуулагдаж, шүүхээр батлуулснаар энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргахгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Т.Э-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Эвлэрлийн гэрээ бичгээр байгуулан, эвлэрэх хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн байна.

2.Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Т.Э болон  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлогч гүйцэтгэгч С.Т нар гарын үсэг зурсан нь эвлэрэх эрх бүхий этгээдүүд мөн байна.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно гэж, мөн зүйлийн 68.4-т Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан байдаг.

4.Шүүх талуудын Эвлэрлийн гэрээг хянавал, эвлэрэл нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байдал тогтоогдохгүй байна.

5.Иймд нэхэмжлэгч Т.Э-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн */***дугаар тушаалын өөрт холбогдох хэсэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн */***дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан албан тушаал болох Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулан, түүнд ногдох нийгмийн даагал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан Т.Э-н нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу Т.Э-г Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргасан өдөрт багтааж, Т.Э тус албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад гаргахаар тохиролцсон эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ           Д.ЭРДЭНЭЧИМЭГ