Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ДШМ/12

 

Б.*******т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Б.******* Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Б.*******т холбогдох 2024000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Яллагдагч: Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 09-нд Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан тоног төхөөрөмж ашиглалтын мэргэжилтэй, Завхан аймгийн Их-Уул сумын Шунхлай шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл-4 эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн ИхУул сумын Баян-Ухаа багийн Хийморь хорооллын ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй ******* регистрийн дугаартай, ******* овгийн *******аагийн *******

Яллагдагч Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бургастын баянжалгын битүү” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8.411 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.998.453 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч ******* овогт *******аагийн *******т холбогдох эрүүгийн 2024000000012 дугаартай хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, 2. Яллагдагч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж, 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Ч.Алтансүх нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорыг газрын ерөнхий прокурор Ч.Алтансүх би, тус сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаартай захирамжийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2019 оны 12 дугаар сарын 1ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын баянжалгын Битүү гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8.411 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.998.453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсож, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2020 оныдугаар сарын 9-ний өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжаар -Тухайн модыг Б.******* биечлэн тээвэрлэж яваагүй, харин түүний хүсэлтэБ.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын баягжалгын Битүү гэх газарт очиж шинэс төрлийн 4 метрийн урттай 8.411 метр куб нойтон модыг улсын дугаартай маркийн автомашинаараа тээвэрлэж яваад Завхан аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт цагдаад журамлагдсан байна. Тээвэрлэгч гэдэг нь тухайн мод, модон материалыг тээвэрлэж яваа иргэн, хуулийн этгээдийг хэлэх бөгөөд зохих зөвшөөрөгдсөн хэмжээнээс их, зөвшөөрөл олгоогүй нойтон мод тээвэрлэж явсан Б.*******гийн үйлдэл нь Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар мөрдөн байцаалтын шатанд мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг датуу шалгасан, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьж хийгдсэн гэж үзлээ. Мөн мод бэлтгэх, тээвэрлэх зөвшөөрөл хуульд заасан журмын дагуу олгогдсэсэх, уг зөвшөөрөлд заасан газраас, зөвшөөрөгдсөн модыг тээвэрлэсэн эсэх асуудлыг эргэлзээгүй тогтоох боломжтой бөгөөд дээр дурьдсан ажиллагаануудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд “...Мод бэлтгэхдээ ашигласан сүх нь миний сүх биш гийн сүх ...” гэж мэдүүлжээ. Үүнээс үзвэл Б.*******ын мод бэлтгэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэсэн цахилгааны хөрөөний эзэмшигч гэх Т.ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа түүнээс мэдүүлэг аваагүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхэд Б.*******ын мод бэлтгэхдээ ашигласан гэх модон иштэй сүх, цахилгаан хөрөө нь хэний эзэмшлийнх болохыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжгүй байна гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Иймд Б.*******т холбогдох эрүүгийн 2024000000012 дугаартай хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тус хэргийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүх 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжинд дурьдсан асуудлуудыг хянаж үзэхэд дараах байдлаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Үүнд: Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 2019 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын банжалгын Битүү гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8.411 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Б.******* нь дээрх бэлтгэсэн модоо 2020 оны 4 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө тээвэрлэн Их-Уул сумын төвд ирүүлэхдээ мод бэлтгэх эрхийн бичгийг ИхУул сумын Байгаль хамгаалагчаас авч иргэн Б.*******д дээрх эрхийн бичгээ үзүүлэн модоо тээвэрлүүлэх талаар ярьж тохиролцон Их-Уул сумын төвд оруулж ирсэн байдаг. Иймд иргэн Б.******* нь зохих зөвшөөрөлтэй буюу эрхийн бичигтэй модыг тээвэрлэсэн гэж итгэн модыг тээвэрлэсэн байх тул иргэн Б.*******г хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагад татах үндэслэлгүй байна. Мөн Б.******* нь хууль бусаар бэлтгэсэн модоо бэлтгэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нь иргэн Т.ийн хөрөө болох нь хэрэгт авагдсан гэрч Т.ийн мэдүүлэг болон яллагдагч Б.*******ын өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдсон. Харин дээрх модыг бэлтгэхдээ ашигласан гэх сүхийг Б.******* нь Т.гийн сүх гэж мэдүүлсэн тул тухайн сүхний үнэлгээг мөрдөгчийн магадлагаагаар гаргасан тул яллагдагч Б.*******аас сүхний үнийг гаргуулан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад бүрэн гүйцэт дүгнэлт хийлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Б.******* нь мод бэлтгэхдээ ашигласан гэх хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөний эзэмшигч Т.ийг хэрэгт гэрчээр мэдүүлэг авч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний нэхэмжлэгчээр заавал мэдүүлэг авах зохицуулалт байхгүй тул иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авах шаардлагагүй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 70 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ. Яллагдагч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Модыг бэлтгэхдээ 10 сард цас орсон учраас машин явж чадахгүй болж мод бэлтгэх зөвшөөрлийг дараа жилийнх нь буюу 2020 оны 4 сард очиж авсан. Хөрөө, сүхний хохирлыг бүрэн барагдуулсан гэв. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасдүгнэлтдээ: Завхан аймгийн прокурорын газраас Б.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд шилжүүлсэн. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэж хэргийг прокурорт буцаасан байгаа. 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичсэн. Б.******* нь 2019 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Өвөлжил багийн нутаг “Бургастын Баянжаргалын битүү” гэх газар зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 8.4 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Б.******* нь дээрх бэлтгэсэн модоо 2020 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө тээвэрлэн Их-Уул сумын төвд авчрахдаа мод бэлтгэх эрхийн бичгээ Их-Уул сумын байгаль хамгаалагчаас авч, иргэн *******д дээрх бичгийг үзүүлж модоо тээвэрлэх талаар ярьж тохиролцон Их-Уул сумын төв дээр оруулж ирсэн байдаг. Иргэн ******* зохих мод бэлтгэх бичиг баримттай гэж үзэж модыг тээвэрлэсэн байх тул иргэн *******г хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн шинж чанарыг хэлбэрийн төдий агуулсан болов ч тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.******* нь модыг бэлтгэсэн нь үнэн, тэгэхдээ модны зөвшөөрлийг авахаасаа өмнө тухайн модыг бэлтгэсэн байдаг. Б.*******ын мод бэлтгэхдээ ашигласан “Хятад” улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нь иргэн Гүрзэдийн хөрөө болох нь хэрэгт авагдсан иргэн Гүрзэдийн мэдүүлэг болон яллагдагч Б.*******ын мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Харин дээрх модыг бэлтгэхдээ ашигласан сүхийг Б.******* нь н сүх гэж мэдүүлсэн тул тухайн сүхний үнийг мөрдөгчийн магадлагаагаар яллагдагч Б.*******аас сүхний үнийг гаргуулан шийдвэрлэх бүрэн боломжтой байхад шүүхээс хэрэгт авагдсан баримтад бүрэн гүйцэт дүгнэлт хийлгүй хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч Б.******* нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ “Хятад улсад” үйлдвэрлэсэн хөрөө, сүх зэргийг ашигласан болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн нотлогдон тогтоогдсон. Яллагдагч Б.******* нь иргэн Гүрзэдэд хөрөөг буцаан өгсөн, д сүхийг мөн буцааж өгсөн байгаа. Яллагдагч Б.******* нь өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, учруулсан хохирлын 50% хувийг нөхөн барагдуулсан байгаа. Сүх, хөрөө гэх эд зүйлс дээр ямар нэгэн маргаан байхгүй. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хяналаа. Прокуророос яллагдагч Б.*******ыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Их-уул сумын Үржил багийн нутаг “Бургастын Баянжалгын Битүү” гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8.411 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1.998.453 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд ирүүлжээ. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид, шүүгдэгч Б.******* биечлэн тээвэрлэж яваагүй, харин түүний хүсэлтээр Б.******* нь Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн Бургастын Баянжалгын битүү гэх газарт очиж шинэс төрлийн 4 метрийн урттай 8.411 метр куб нойтон модыг улсын дугаартай Зил 131 маркийн автомашинаараа тээвэрлэж явсан...байхад *******гийн үйлдэл нь Ойн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдааны явцад мод бэлтгэхдээ ашигласан сүх нь миний сүх биш гийн сүх гэж мэдүүлсэн байхад хэний өмчлөл, эзэмшилийнх болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй байна. Мөн мод бэлтгэхдээ ашигласан гэх “БНХятад Ард“ улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөний эзэмшигч гэх Т.ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа асуугаагүй гэсэн үндэслэл заажээ. Хэрэгт авагдсан бартимтуудаар Б.******* нь Их–Уул сумын байгаль хамгаалагчаас мод бэлтгэх “эрхийн бичиг” авч жолооч Б.*******д үзүүлэн модоо тээвэрлүүлсэн байдал харагддаг. Өөрөөр хэлбэл, Б.******* нь зохих зөвшөөрөлтөй буюу эрхийн бичигтэй мод гэж ойлгон тээвэрлэсэн нөхцөл байдал нь тогтоогддог. Б.*******гийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх бөгөөд түүнийг эрүүгийн хариуцлагад татаагүйг буруутгах боломжгүй байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх сүх нь гийн сүх гэж шүүгдэгч шүүх хуралдаанд тайлбарласан, түүнийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй, цахилгаан хөрөө нь Т.ийн хөрөө гэж үзэж, Т.ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд ... хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг хэрэгсэл, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдвол түүнийг хураан авч улсын орлого болгох, харин бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, түүний үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгохоор заасан байгаа тул шүүх хуулинд зааснаар шийдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн эд зүйлийн үнэ тодорхой байгаа, шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдоогүй байхад шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хуулинд зааснаар шийдвэрлэх боломжтой байна. Шүүх хэрэгт авагдсан баримтуудаар яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Ё.Алтансүхийн бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ