Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/04

 

М.*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж, ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг дээд шатны прокурор Ц.гийн эсэргүүцлээр М.*******од холбогдох 2123000000015 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Н., шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нар оролцов. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* баг ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, овгийн ******* регистрийн дугаар /ИФ/

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч М.******* нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутазөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.*******од тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, 4. Шүүгдэгч М.******* нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч М.*******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 1 жил 6 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 2-т зааснаар шүүгдэгч М.*******ын ******* аймгийн ******* сумын “Байгаль хамгаалах сан”-ийн дансанд төлсөн 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд шилжүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдсэн 1,456,000 /нэг сая дөрвөн зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.9-д зааснаар шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэж агнасан 104 ширхэг “Зарам” загасыг улсын орлого болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мөс цоолох зориулалт бүхий 110 см төмөр багаж, загас барих зориулалт бүхий 5 ширхэг торыг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, улсын дугаартай “УАЗ-31512” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарлаж, 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Дээд шатны прокурор Ц. давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ******* аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц. би, тус аймадахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19- ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Шүүгдэгч М.******* нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын тусгайхамгаалалттай газар нутаг буюу ******* аймгийн ******* сумын Алтан баг, Улаагчны хар нуураас хууль бусаар тор тавин 104 ширхэг “Зарам” нэртэй загасыг агнаж байгаль орчинд 1.456.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ******* аймгийн прокурорын газраас яллагдагч М.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх М.*******од холбогдох хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд: Шүүгдэгч М.*******ыг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан заа улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн дүгнэж, тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.*******оос гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 1.456.000 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан гэрч Ч. “...******* ахынд очиход тэр нэг цэнхэр өнгийн Уаз-31512 маркийн хашаандаа тавьчихсан байсан. Тэгээд за хоёулаа өглөө эрт энэ машинаар гарна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-38-39/, яллагдагч М.*******ын “...нутгийн дүү Ч. хамт ******* сумын нутагт байх Улаагчны хар нуур гэх газар руу загас барихаар хүргэн дүү Бямбадоржийн эзэмшлийн Уаз-31512 маркийн заа улсын дугаартай автомашинаар явсан юм...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн УАЗ-31512 маркийн автомашиныг ашиглан ******* аймгийн ******* сумаас ******* сумын Алтан баг, Улаагчны хар нуур гэх газарт очсон нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон, гэмт хэрэг үйлдэхэд тохиромжтой нөхцөл зориуд бүрдүүлснийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэх гэнэ гэж тус тус хуульчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдалд дээрх хууль зүйн үүднээс дүгнэлт хийвэл шүүгдэгч М.*******од хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдэх гэмт санаа урьдаас бий болсон, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашиглах зорилгоор бусдын өмчлөлийн УАЗ-31512 маркийн автомашиныг хайж олон өөрийн эзэмшилд түр шилжүүлэн авсан, улмаар ******* аймгийн ******* сумын төвөөс ******* сумын Алтан баг, Улаагчны хар нуур гэх газарт өөрийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх үүднээс тухайн тээврийн хэрэгслийг ашиглан очиж тухайн гэмт хэргийг үйлдсэн байна. Иймд анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуульд заасан хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх зорилгоор эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна хэмээн дүгнэж хүчингүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болсон байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр хэрэгт битүүмжилсэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээгүй талаараа дэлгэрэнгүй тайлбарлаагүй, энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6 дахь заалтад шүүгдэгч М.*******оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдсэн 1.456.000 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн атлаа, мөн ТОГТООХ хэсгийн 7 дахь заалтад М.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж тусгасан нь тодорхой бус, ойлгомжгүй байна. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг тусгаж өгсөн нь энэ хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тусгалаа олжээ. Тодруулбал, ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн үндэслэлгүй шийдвэрт өөрчлөлт оруулах замаар тухайн шийдвэрийг зөвтгөх хууль зүйн үндэслэл боломж нээлттэй байна. Иймд ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсэгт зохих өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Н.ыг оролцуулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн хүн Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тухайн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих эрхтэй. Прокурорын эсэргүүцэлд дурдагдсан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: шүүгдэгчийн хувьд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр загас барих гэдэг гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд хууль бусаар ан агнах гэсэн зүйл заалт бий. М.*******ын хувьд улсын тусгай хамгаалалттай газарт очиж загас барьж байх үедээ хууль хяналтын байгууллагад баригдаад хууль бусаар ан агнасан гэмт хэрэг нь тогтоогдсон. Хууль бусаар ан ангахдаа ашигласан тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох тал дээр прокурорын зүгээс маркийн машиныг улсын орлого болгох нь зүйтэй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Яг загас барих үйлдэлд машиныг ашиглаагүй, загас барихдаа тор, мөс цоолох төмөр зэргийг ашигласныг анхан шатны шүүхээс улсын орлого болгож шийдвэрлэсэн. машин нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан хуурай замын тээврийн хэрэгсэл, усан дотор байгаа загасыг барихад машиныг ашигласан гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй юм. Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай хууль тайлбарласан тогтоолын 7 дахь заалтад мөн зүйл, хэсгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болон бусад хэрэгсэл гэдэгт гэм буруутай этгээд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор аюулын хэм хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх гэмт хэргийн газраас зугтах зорилгоор хэрэглэсэн бол улсын орлого болгоно гэж тайлбарласан байдаг. Загас барихдаа маркийн автомашиныг хэрэглээгүй бөгөөд хэрэглэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд агнасан, барьсан, зориудаар гаршуулсан, үржүүлсэн, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэдэг зүйлс байдаг. М.*******ын хувьд үйлдэл дээрээ баригдсан, загасыг бол өөр тийшээ зөөж тээвэрлээгүй учраас тээврийн хэрэгслийг хураах юм уу? улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 6, 7 дугаар заалтууд өөр хоорондоо зөрүүтэй ойлгомжгүй байна гэсэн зүйлийг ярьж байна. Энэ нь бол үг, үсэг, техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Үүнийг залруулсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж бол үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлөх хугацааг тогтоож өгөөгүй гэдэг зүйл ярьж байна. Энэ нь бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэрэглэх асуудал. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол энэ дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очих ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ хохирлыг төлөөгүй тохиолдолд дараа, дараагийн арга хэмжээ аваад явах хуулийн бүрэн боломж байгаа учраас энэ тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна гэв. Прокурор Н. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн байгаа. Шүүгдэгч М.*******од холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нөхцөл байдалтай санал нийлж байгаа. Харин анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж прокурорын тогтоолоор битүүмжилсэн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт ...М.******* нь энэ гэмт хэргийг үйлдэхэд улсын дугаартай УАЗ-31512 маркийн тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Ямар үндэслэлээр, ямар нөхцөл байдал тогтоогдоод тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзээгүй талаараа шүүхийн шийдвэрээс харагдахгүй тодорхой бус байгаа. Нөгөө талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судалсан нотлох баримтуудаар М.******* тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.*******од гэмт хэрэг үйлдэх сэдэл санаа урьдаас бий болсон уг зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд бусдын өмчлөлд байгаа УАЗ-31512 дугаартай тээврийн хэрэгслийг хайж олж өөрийн эзэмшилд түр хугацаагаар шилжүүлж авсан. ******* аймгийн ******* сумаас гэмт хэрэг үйлдсэн газар болох ******* сумын Алтан багийн нутаг дэвсгэр рүү тухайн автомашинаар зорчиж, гэмт хэргийнхээ үйлдлийг хөнгөвчлөх зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ гэмт хэрэг өөрөө хуульд заасан санаатай гэмт хэрэг байна. Шүүхийн шийдвэр дээр тухайн тээврийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмаар үнэлүүлсэн байгаа. Тухайн мөнгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, эзэмшигч, өмчлөгч нь М.*******оос өөр хүн байгаа учраас өмчлөгчид нь автомашиныг буцаан олгох шийдвэр гаргах нь зөв байсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад ...шүүгдэгч М.*******оос учруулсан хохирлын үлдсэн 1.456.000 төгрөгийг гаргуулж... Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж даалгаж шийдсэн. Гэтэл шийтгэх тогтоолын 7 дахь заалтад М.*******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай гээд 2 өөр зөрүүтэй байдлаар ойлгомжгүй шийдвэр гаргасан. Прокурорын эсэргүүцлийг 2021 оны 04 дүгээр сарын 09- ний өдөр анхан шатны шүүхээр дамжуулж давж заалдах шатны шүүхэд гаргасан. Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 78 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолд залруулга оруулахаар захирамж гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаатай тэнсэж уг хугацаанд үүрэг хүлээлгэх сахилгын арга хэмжээ авсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх заалтад Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтоож өгөх ёстой байдлаар зааж өгсөн байдаг. Гэтэл шийтгэх тогтоолыг харахад шүүгдэгч М.*******од төлөх төлбөрөө хэзээ төлөх талаар тодорхой зааж өгөөгүй байдаг. Хэргийн нөхцөл байдлаар бол тухайн гэмт хэргийг үйлдэхдээ хөнгөвчлөх зорилгоор тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогддог. Хэрвээ хууль сахиулахын хүмүүс тухайн гэмт хэргийг таслан зогсоогоогүй бол уг тээврийн хэрэгслээр загас агнасны дараа тээвэрлэх нөхцөл байдалтай байсан байгаа. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, тогтоолыг зөвтгөж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хянан үзлээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.*******ыг улсын тусгай хамгаалалтын газар нутаг гэдгийг мэдсээр байж тус газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар, үйлдлээ урьдчилан төлөвлөн бэлтгэж, олон тооны загас барьсан үйлдлийг аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэлтэй болжээ. Хавтаст хэрэгт шүүгдэгч М.******* нь Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар 104 тооны загас барьсны улмаас учирсан экологи, эдийн засгийн үнэлгээний 1.456.000 төгрөгийг төлж, 1.456.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлжээ. Түүнчлэн М.******* нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй байдлыг дүгнэн үзээд шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахаар завдсан гэх тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ унаж явсан гэх тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь Д.Бямбадорж бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл ямар нэгэн байдлаар шүүгдэгч М.*******ын эзэмшил, өмчлөлд шилжээгүй нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогддог. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ...уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашиглахыг завдсан тээврийн хэрэгсэл гэж үзэхээр байгаа боловч тухайн тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зохицуулсан байна. Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч Д.Бямбадорж нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээр ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхээр завдсан эсэхийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байжээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэх үндсэн зорилго нь гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилготой байдаг ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах зорилго нь гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх явдал байдаг. Гэтэл хэргийн нөхцөл байдлаас харахад хохирлын хэмжээ бага, шүүгдэгч хохирлыг нөхөн төлөх боломжтой, тухайн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн хөрөнгө бусад этгээд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бусад эд хөрөнгийг хурааж, улсын орлого болгосон, шүүгдэгч М.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгслийг хураагаагүй байгааг буруутгах боломжгүй байна. Шүүх дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн гэж үзэх үндэслэл байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг тодорхойлж, “шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл” хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор зохицуулсан байх бөгөөд шүүх дээрх арга хэмжээг заавал хэрэглэх ойлголт биш юм. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Энэ талаарх дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Мөн дээд шатны прокурор эсэргүүцэлдээ ...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6, 7 дахь заалтууд хоорондоо зөрчил бүхий биелүүлэхэд эргэлзээ төрөхүйц бичигдсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, өөрчлөлт оруулахыг хүсчээ. Тогтоолын тогтоох хэсэгт бичигдсэн техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар засаж, залруулсан байдал тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлд шүүх техникийн шинжтэй алдаатай шийдвэр гаргасан бол хэрхэн засаж, залруулж болохыг заасан боловч ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй, Өөрөөр хэлбэл, хуулийн энэ заалтын агуулга нь шүүх хуралдааны оролцогчдын санал, эсхүл өөрийн санаачилгаар алдаа гаргасныг мэдсэнээр залруулах боломжтой ба эцсийн зорилго нь шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байхад чиглэсэн байдаг. Анхан шатны шүүх алдаа гаргаснаа мэдмэгцээ алдаагаа залруулсан байхад прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа залруулсан гэж үзсэн прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор давж заалдах шатны шүүх хуралдаан дээр анхан шатын шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хохирол нөхөн төлөх хугацааг тогтоож өгөх ёстой боловч шүүх шийдвэртээ энэ талаар заагаагүй гэжээ. Шүүх шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөд хугацаа заагаагүй нь оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил биш бөгөөд хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөөгүй, харин давж заалдах шатны шүүхээс хохирлыг нөхөн төлөх хугацааг тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол М.*******од урьд авсан хувийн баталггаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ж.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ