Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/09

 

Ш.*******т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлоор Ш.*******т холбогдох 2123000000017 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж, прокурор Н.*******, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар оролцов. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн, боловсролгүй, мужаан мэргэжилтэй хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг Цэцэгт хонхор хэсгийн******* тоотод оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Худгийн ам хэсгийн******* тоотод байх өөрийн гэртээ иргэн Ш.*******ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж нүүр, хүзүү, хоолой, баруун мөр, баруун гарын бугалганы хэсэгт хутгалан олон тооны шарх, гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 он12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор 1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2. Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, 4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 131 /зуун гучин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж, 5. Шүүгдэгч Ш.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******аас 2,540,681 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,709,950 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, 7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гадартай үстэй дотортой дээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.ад буцаан олгож, ногоон өнгийн даавуун дээл 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, гэрийн шал хэсгээс арчиж авсан арчдас 3 ширхэг, гэрийн баруун талын орны модон нүүр хэсэг дээрээс арчиж авсан арчдас 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, Даблесс нэртэй тамхины иш 3 ширхэг, хар өнгийн хутганы хуй /гэр/ 1 ширхэг, хутга 1 ширхэг, Фанта нэртэй ундааны сав 1 ширхэг, Даблесс нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, хар хөх өнгийн юүдэн малгайтай цамц 1 ширхэг, улаан алаг өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, түрийтэй, хар өнгийн гутал 1 хос Ш.*******ын биеэс шинжилгээнд зориулж авсан баруун, зүүн гарын хумснууд, баруун, зүүн гарын сарвуу, алга хэсгээс авсан арчдас 2 ширхэг, 10 мг хэмжээтэй цусыг тус тус устгахаар, 8. Шүүгдэгчийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий, 5 ханатай, давхар бүрээстэй, бүрэн тавилгатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүлж, 9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах гомдолд: Өмгөөлөгч Б.******* миний бие Ш.*******т холбогдлох эрүүгийн хэрэгт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 2021/шцт/62 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 06-р сарын 21 ний өдөр хүлээн авч бүхэлд нь эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолд …Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ", мөн "Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэжээ. Ш.******* нь өөрийн сайн дураар гэмт хэрэг үйдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснээс гадна хохирогчийн хууль бус, зуй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд төлж, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч талтай гэрээ байгуулсан болохыг шийтгэх тогтоолд хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр хуулчилсан байна. Ш.*******ын хувьд шүүхээс хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн, өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг төлөх арга хэмжээ авсан, хувийн байдлын хувьд зан чанар, хүмүүжил болон дээрх нөхцөл байдлыг харгалзан нээлттэй хорих ангид ял эдлүүлж өгнө үү. Иймд Ш.*******т анхан шатны шүүхээс оногдуулсан, 15 жилийн хорих ялыг багасгаж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 2021/шцт/62 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо бол дэмжиж оролцож байна. Ш.*******ын хувьд шүүхэхэргээ илчилж ирсэн гэдэг дээр нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэн. Гэхдээ Ш.*******ын шийтгүүлж байгаа зүйл анги нь бол 15-аас 20 жил, бүх насаар нь хорих ялтай. Ингээд 15 жилийн хорих ял оногдуулсан. Үүн дээр нэмж хөнгөрүүлэх зүйл гэвэл хохирогчийн зүй бус үйлдэл байсан “анх орж ирэхдээ гэр оронд нь шээнэ” гэдэг нь зүй бус үйлдэл юм. Шөнө утсаар ярихад ард нь харааж ерөөгөөд, орилж чарлаад байсан гэдэг. *******ын хувьд хохирлоо төлж байгаа бөгөөд үлдсэн хохирлоо төлөх талаараа хохирогчийн ар гэртэй гэрээ байгуулж баталгаажуулсан байгаа. Тийм учраас түүний хувийн байдлыг харгалзан үзэж Ш.*******т оногдуулсан 15 жилийн хорих ялыг багасгаж нээлттэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө үү гэв. Шүүгдэгч Ш.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна харин надад оногдуулсялыг багасгаж өгнө үү гэв. Прокурор Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолыг бүрэн дэмжиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчид шийтгоногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үйлдсэн хэргээ сайн дураараа хуулийн байгууллагад илчилж ирсэн гэдэг асуудлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж шийдвэрлэсэн. Өөр хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн байдаг. Гомдолд дурдагдсан хохирогчийн зүй бус үйл ажиллагаанаас шалтгаалж тухайн гэмт хэргийг үйлдсэн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Ш.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь санаатай гэмт хэрэг, тухайн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Ингээд санаатай гэмт хэрэг үйлдэгдэж байгаа нөхцөлд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас болоод энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар талийгаачийг шүүгдэгч Ш.*******ын гэрт шээх гэж байсан, түүнийг гэр бүлээсээ салсан ганцаараа болсон зэрэг үг хэлээр хэлж байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдсон болов ч энэ нь өөрөө яг талийгаач *******ын амь насыг хохироох энэ үйлдэлтэй нь шалтгаант холбоо болсон уу? үгүй юу гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Нөгөө талаараа хэдийгээр зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл харагдахгүй байгаа. Тийм учраас зөвхөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хуулийн байгууллагад сайн дураараа хэрэг үйлдсэнээ илчлэн ирсэн гэдэг нөхцөл байдал тогтоогдсон учраас энийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал дээр хохирлоо төлсөн гэдэг асуудал байж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаар анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх үед хохирлыг бүрэн төлөөгүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Хэсэгчилж төлсөн байдал нь өөрөө хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахгүй байгаа. Тийм учраас шүүгдэгч Ш.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ш.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлээд уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаад хугацаатай хорих ялыг нээлттэй эсвэл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж заасан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Гэхдээ харгалзаж үзэх бас нэг хуулийн үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198, 199 дүгээр зүйлүүдийг харах ёстой. Энэ хуулийн 198 дугаар зүйлд нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дэглэм, журмыг тогтоосон, 199 дүгээр зүйлд хаалттай хорих байгууллагад эдлүүлэх дэглэм, журмыг тогтоосон байдаг. Хаалттай хорих байгууллагад ямар хүнийг ял эдлүүлэх юм бэ? гэхээр гэмт хэрэг үйлдээд 6 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан хүнийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар зохицуулж өгсөн нийтлэг зохицуулалт байдаг. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Шүүгдэгч Ш.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөЗавхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн худгийн ам хэсгийн******* тоотод байх өөрийн гэртээ иргэн Ш.*******ын хүзүү, нүүр, хоолой, баруун мөр баруун бугалагны хэсэгт хутгалан олон тооны шарх гэмтэл учруулж түүнийг алсан хэргийн үйл баримт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Гэрч Б.ын ...26-ны өглөө 06 цагийн үед цагдаагийн газрыжижүүрийн өрөөнд сууж байхад Ш.******* гэгч цагдаагийн газарт орж ирээд би найзыгаа алчихлаа гэсэн.тэр үед Ш.*******ын хоёр гар цус болчихсон байсан...*******ын гэрийн баруун хэсэг буюу зуухны ар хэсэгт толгой хэсэг зуух руу харсан байдалтай эрэгтэй хүний цогцос, цусандаа хутгалдсан байдалтай байхаар нт эмнэлэг рүү залгаад дуудлага өгчихөөд *******ыг аваад буцаад цагдаа руу явсан. ******* гэрлүүгээ явах замдаа би хүн алчих шиг боллоо гээд байсан...гэсэн мэдүүлэг, Гэрч С.ийн ...26-ны өглөө 05 цаг өнгөрөөд байж байхад...Ш.эгч цагдаагийн газарт орж ирээд би найзыгаа алчихлаа гэснэ мэдээлэл өгсөнбөгөөд тэр үед Ш.*******ын хоёр гар нь цус болчихсон байсан... *******ын гэрийн баруун хэсэг буюу зуухны ар хэсэгт толгой хэсэг зуух руу харсан байдалтай эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан....Эмч дуудаж үзчихээд талийгаачийг насбарсан байна гэсэн.Ш.******* гэрлүүгээ явах замдаа би хүн алчих шиг боллоо гээд байсан ...гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Ш.*******ахураан авсан цэнхэр өнгийн ажлын өмд, хар өнгийн гутал, түүний баруун зүүн гараас авса 2 шрхэг арчдас, хумс зэрэгт цус илэрч байна. Дээрх эд зүйлст илэрсэн цус нь ДНХийн тогтоцоороо амь хохирогч *******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна”.. гэх 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1009 дугаартай дүгнэлт, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ш.*******ын биед төвөнхийн дээгүүр хүзүүний урд хэсгээс хүзүүний баруун ар хэсэг хүртэл хэрчигдсэн эдийн дутагдал үүссэн том шарх, хүзүүний булчингийн тасрал, гүрээний артери, венийн тасрал, хэлний угийн тасрал ,духны урд хэсэг, хамрын угалз, баруун хацар, баруун мөрний дээр, баруун эгэмний дээр, баруун бугалагны гадна тал баруун зүүн өвдөгт шархнууд. Духны урд, баруун хацрын төвгөр, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун, зүүн өвдөгт цус хуралт,хамрын нуруу, цээжний урд хэсэг, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. ...гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Харин нас барсны дараа бхруун бугалагны гадна талын гүн зүсэгдсэн шарх үүссэн байна дээрх гэмтлүүд нь иртэй болон хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.Ш.*******а нь тархины архаг хүнд гэмтлийн улмаас зүүн талын саажилттай байсан байна.Энэ нь үхэлд нөлөөлөхгүй, Ш.*******а нь хүзүүний төвөнхийн дээгүүр хэрчигдсэн хүзүүний , артери, юенийн тасралын улмаас цус алдалтын шоконд орж насбарсан байна гэх 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж, дүгнэх боломжтой, хоородоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлож чадсан байна. Прокуророос Ш.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.7 -д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх Ш.*******ыг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгихариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ш.*******ыг 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь энэ хэм хэмжээний агуулгад нийцсэн төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулж тооцно... гэсний дагуу шүүгдэгч Ш.*******ын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нийт хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Б.******* нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР

Ж.БАТТОГТОХ