Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж, шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа, шүүгч Пүрэвцэрэнгийн Доржбал нарын бүрэлдэхүүнтэйгээр, Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Н.******* Шүүгдэгч Ш.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* С. /цахимаар/ Иргэдийн төлөөлөгч Б. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. Хохирогчийн өмгөөлөгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******т холбогдох 2123000000017 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 онд Завхан аймгийн суманд төрсөн, боловсролгүй, мужаан мэргэжилтэй хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын баг хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй овогт *******гийн ******* /РД:/

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын баг, хэсгийн ******* тоотод байх өөрийн гэртээ иргэн Ш.*******ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж нүүр, хүзүү, хоолой, баруун мөр, баруун гарын бугалганы хэсэгт хутгалан олон тооны шарх, гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч овогт *******гийн ******* нь 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймгийн Улиастай сумын багийн хэсгийн ******* тоотод байх өөрийн гэртээ амь хохирогч Ш.*******ын хүзүү, нүүр, хоолой, баруун мөр баруун бугалганы хэсэгт хутгалан олон тооны шарх гэмтэл учруулж түүнийг алсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 06 цагийн үед Ш.******* “би хүн алчихлаа” гэж цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн, уг мэдээллийн дагуу Ш.*******ын гэрт очиход гадны нөлөөтэйгээр хүн нас барсан байсан талаар мэдүүлсэн гэрч Б.ын “...Би 2021 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Завхан аймаг дахь Цагдаагийн газрын жижүүр жолоочийн үүрэг гүйцэтгэж байсан. 26-ны өглөө 06 цагийн үед ахлах ахлагч С.ийн хамт Цагдаагийн газрын жижүүрийн өрөөнд сууж байхад Ш.******* гэгч Цагдаагийн газарт орж ирээд би найзыгаа алчихлаа гэсэн. Тэр үед *******ын хоёр гар нь цус болчихсон байсан. С. бид хоёр *******ыг аваад түүний гэр рүү явсан. Гэрийн гадаа нь очоод хаалгыг нь татсан чинь хаалга нь цоожгүй байсан. Тэгээд хаалгыг нь онгойлгоод харсан чинь *******ын гэрийн баруун хэсэг буюу зуухны ар хэсэгт толгой хэсэг нь зуух руу харсан байдалтай эрэгтэй хүний цогцос, цусандаа хутгалдсан байдалтай хэвтэж байхаар нь эмнэлэг рүү залгаад дуудлага өгчихөөд *******ыг аваад буцаад цагдаа руу явсан. ******* гэр рүүгээ явах замдаа би хүн алчих шиг боллоо гээд байсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч С.ийн “...2021 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 05 цаг өнгөрөөд 06 цаг болох гэж байхад... Ш.******* гэгч Цагдаагийн газарт орж ирээд би найзыгаа алчихлаа гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд тэр үед *******ын хоёр гар нь цус болчихсон байсан. Б. бид хоёр *******ыг аваад түүний гэр рүү явсан. Гэрийн гадаа нь очоод хаалгыг нь татсан чинь хаалга нь цоожгүй, харсан чинь *******ын гэрийн баруун хэсэг буюу зуухны ар хэсэгт толгой хэсэг нь зуух руу харсан байдалтай эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Хөдлөх эсэхийг нь холоос харсан чинь хөдлөхгүй, цуснаас нь уур гараад байсан. Эмч дуудаж үзүүлсэн чинь эмч үзчихээд талийгаачийг нас барсан байна гэсэн. ******* гэр рүүгээ явах замдаа би хүн алчих шиг боллоо гээд байсан...” гэсэн мэдүүлгээр, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганаас амь хохирогч Ш.*******ын цус илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1007 дугаартай “...3. Хэргийн газраас хураан авсан хутганы ажлын хэсэгт цус илэрч байна... 5. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч Ш.*******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. “ гэсэн дүгнэлтээр, Шүүгдэгч Ш.*******ын баруун, зүүн гар болон хумс, өмсөж явсан хувцас зэргэамь хохирогч Ш.*******ын цус илэрснийг нотолсон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1009 дугаартай шинжээчийн “... 3. Яллагдагч Ш.*******аас хураан авсан цэнхэр өнгийн ажлын өмд, хар өнгийн гутал, түүний баруун зүүн гараас авсан 2 ширхэг арчдас, хумс зэрэгт цус илэрч байна. 4. Дээрх эд зүйлст илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо амь хохирогч *******ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэсэн дүгнэлтээр, Талийгаач Ш.*******ын үхлийн шалтгааныг тогтоосон Завхан аймгийн Шүүхишинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай “...талийгаач Ш.*******ын биед төвөнхийн дээгүүр хүзүүний урд хэсгээс хүзүүний баруун ар хэсэг хүртэл хэрчигдсэн эдийн дутагдал үүссэн том шарх, хүзүүний булчингийн тасрал, гүрээний артери, венийн тасрал, хэлний угийн тасрал, духны урд хэсэг, хамрын угалз, баруун хацар, баруун мөрний дээр, баруун эгэмний дээр, баруун бугалганы гадна тал, баруун, зүүн өвдөгт шархнууд. Духны урд, баруун хацрын төвгөр, баруун гарын сарвууны ар хэсэг, баруун, зүүн өвдөгт цус хуралт, хамрын нуруу, цээжний урд хэсэг, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. ...гэмтлүүд нь амьд байх үед үүссэн байна. Харин нас барсны дараа баруун бугалганы гадна талын гүн зүсэгдсэн шарх үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь иртэй болон хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Талийгаач Ш.*******а нь тархины архаг хүнд гэмтлийн улмаас зүүн талын саажилттай байсан байна. Энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач Ш.*******а нь хүзүүний төвөнхийн дээгүүр хэрчигдсэн хүзүүний булчин, артери, венийн тасралын улмаас цус алдалтын шоконд орж нас барсан байна...” гэсэн дүгнэлтээр болон Ш.*******а, Ш.******* нар Ш.*******ын гэрт үлдсэн талаар мэдүүлсэн Б., Д. нарын мэдүүлгээр нотлогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч нь хохирогчийг хутгалахад түүний амь хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсч хийсэн үйлдлээрээ шууд бий болгосон нь уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ. Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Ш.*******ын Ш.*******ыг хутгалсан үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоотой байна. Шүүгдэгч нь амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл учруулсан ба уг гэмтлүүдээс баруун бугалганы гадна талын гүн зүсэгдсэн шарх гэмтлээс бусад нь түүний амьд ахуйд үүссэн нь үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, уг учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд зориуд хүсч хүргэсэн байдгаараа энгийн бүрэлдэхүүнтэй хүнийг алах гэмт хэргээс ялгагддаг. Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хутгалж олон тооны гэмтлийг учруулсан тохиолдолд хохирогч зовж зүдрэх, шаналах байдалд орсон нь илэрхий бөгөөд бодитой энгийн ухамсрын түвшинд ухамсарлах боломжтой байна. Шүүгдэгч нь хохирогчийн амьд ахуйд олон тооны шарх гэмтэл учруулж түүнийг санаатай алсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэдгийг бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг илэрхий мэдэж ухамсарласан байдал гэж ойлгодог. Химийн шинжилгээгээр амь хохирогчийн цусанд 3,0 промилль спирт илэрсэн, амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Амь хохирогч Ш.*******а нь өөрийгөө хамгаалах чадваргүй хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хувь хугацаа тогтоосон 0353471 дугаартай актаар, гэрч Б.гийн “...талийгаач Ш.*******а нь 2014 онд Турк улсад ажил хийж байгаад барилгаас унаад тархи болон нуруу нугасандаа гэмтэл авсан гэж ярьдаг байсан. 2016 онд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгож, мэдрэлийн эмчийн хяналтад ирсэн. Ш.*******а нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр надад ирж үзүүлсэн. Тэр үед Ш.*******ын биед дараах зовиур илэрсэн. Үүнд түүний толгой өвдөнө, хэл ээдрэнэ, унаж татна, баруун гар, хөл өвдөнө гэсэн зовиур илэрсэн учир түүнийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтүүлэх оочерт оруулаад явуулсан. ...талийгаач Ш.*******а нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн чадвар алдалтыг магадлах комиссын хурлаар ороод гэмтлийн шалтгаант тархины эмгэгшил, баруун талласан саажил, хэл ээдрэх гэсэн оношоор буюу 4.16.Б заалтаар хөдөлмөрийн чадвар алдалт нь сунгагдаж байсан. ...Ш.*******а нь хүний тусламжгүйгээр өөрөө муухан явдаг. Баруун хөлөө чирч явдаг. Баруун гараа бүрэн дээш нь өргөж чаддаггүй, хөдөлгөөн нь хязгаарлагдмал...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. Түүний хөгжлийн бэрхшээлтэй энэ байдал нь бусдад илэрхий байсан нь гийн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн үед байх, хар өнгийн дээлтэй, нэг хөл нь доголон хүн орж ирээд архи авна гэхээр нь архи зарахгүй гэж хэлээд гаргасан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Б.гийн мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн Ш.*******а нь согтууруулах ундаа хэрэглэснээс өөрийгөө авч яв чадваргүй, биеэ хамгаалж чадахгүй байсан нь гэрч Б.ийн “...гаднаас үстэй дээл, цагаан ултай гутал өмссөн, маск зүүсэн эрэгтэй хүн орж ирсэн. Ш.******* нөгөө хөдөөнөөс ирсэн залууг хөөе чи гэрт шээх гэж байгаа юм уу, гараад шээлдээ гэхээр нь тэр залуу руу харсан чинь тэр залуу мөлхчихсөн, гэрийн баруун талд шээх гээд байж байхаар нь ******* гэрээс чирээд гаргасан. ...Би машинаа асаагаад *******ыг машиндаа суулгаад хөдөлсөн. Тэгээд жаахан явж байгаад машинаа зогсоогоод эргээд харсан чинь тэр залуу *******ын хашааны гадаа гараад суугаад өгсөн. Тэгээд хараад зогсоод байсан чинь тэр залуу явахгүй байхаар нь буцаж очоод ******* бид 2 тэр залууг өргөөд *******ын гэрт оруулсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Д.ийн “... Ш.*******ын гэрт очсон... Тэр үед *******ынд хөдөөний бололтой, хар өнгийн хурган дотортой дээл өмссөн эрэгтэй хүн урдаа 0,75 хэмжээтэй Ерөөл нэртэй архи тавьчихсан, өөрөө нэлээн согтуу сууж байсан... нөгөө хөдөөний нөхөр чинь *******ын гэрт шээх гээд байхаар нь ******* гэрээсээ гаргасан. ...******* танайд очиж хийе, энэ хүн ажил хийлгэхгүй юм байна, чи өөр газарт очиж хоно гэж хэлээд бид нар гэрээс гарсан. Нөгөө хүн хашааны хаалганы урд үлдсэн. ******* манай машинд суугаад бид нар *******ын гэрийн гаднаас хөдөлсөн. Жаахан явж байгаад зогсоод эргээд харсан чинь нөгөө нөхөр *******ын хашааны урд анх үлдсэн газар дээрээ хэвтээд өгсөн. Тэр хүнийг хөлдөж үхэх байх гэж бодоод буцаж очоод *******, хоёр нөгөө хүнийг аваад гийн гэрт оруулсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч хохирогчийг хөгжлийн бэрхшээлтэй, согтуурсны улмаас бие хамгаалж чадахгүйг мэдэж байсан гэж үзэх үндэстэй байна. Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчиж, хохирогчийг хөгжлийн бэрхшээл болон согтуурсны улмаас бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн санаатай алсан нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ “******* нь *******ыг хутгалж алсан учир гэм буруутай” гэснийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нар” Ш.******* нь адилхан архи уусан байсан учир хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдээгүй мөн онц харгис хэрцгийгээр хохирогчийг алсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч өөрийн үйлдлийн онц харгис хэрцгий шинжийг ухамсарласан ба зориуд хүсч бусдыг санаатай алсан байна. Түүнчлэн хохирогч биеэ хамгаалж чадахгүй байдал илэрхий байсан нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд тогтоогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээж аваагүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш. нь гэмт хэргийн улмаас учирсан амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 9,250,631 нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон дараахь зардлыг гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна. Тухайлбал: Оршуулахтай холбогдон гарсан шашны ном хуруулах, хүнс бараа бүтээгдэхүүн, шатахуун авахад зарцуулсан, хэргийн 223-231 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдсон 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дээд эхний ХХК-наас 682250 төгрөгийн шатахуун, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ХХК-наас 1333200 төгрөгийн гурил, мах зэрэг хүнсний зүйл авсан, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХХК-наас 231550 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ХХК-наас 488100 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ХХК-наас 152000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, худалдан авсан, 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ХХК-наас 300000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ХХК-наас 163598 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ХХК-наас 661500 төгрөгийн бараа болон хүнсний бүтээгдэхүүн, Гэтэлгэгч эх төвд 2021 оны 01 дүгээр сарын 26 өдөр 500000 төгрөгөөр, 1200000 төгрөгөөр, 200000 төгрөгөөр, 350000 төгрөгөөр, 2021 он 01 дүгээр сарын 29-ний өдөр 200000 төгрөгөөр тус тус шашны ном хуруулсан зардал, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн худалдан авсан 512500 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Идэр сумын шатахуун түгээх станцаас 78000 төгрөгийн шатахуун худалдан авсан, 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ХХК-наас 88566 төгрөгийн шатахуун, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 113489 төгрөгийн шатахуун, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХХК- наас 64328 төгрөгийн шатахуун, 2021 оны 02 дугаар сарын 04ний өдөр ХХК-наас 30000 төгрөгийн, 60000 төгрөгийн, 27750 төгрөгийн шатахуун, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХХК-наас 34150 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ХХК-наас 69700 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авсан зардал нийт 7,540,681 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Үүнээс шүүгдэгч 5,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул гаргуулах зардлаас 5,000,000 төгрөгийг хасч 2,540,681 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1,500,000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийвэрлэв. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал тэгш эрхийн зарчмын үндсэн дээр хийгдсэн гэрээний төлбөр Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт хамаарахгүй ба гэмт хэргийн улмаас гарсан шууд хохирол гэж үзэхгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид төлсөн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй. Түүнчлэн 209950 төгрөгийн хохирлыг нотолсон баримт хэрэгт байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэлээс 1,709,950 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэргийг төгс үйлдсэний дараа тухайн этгээд нь гэм буруугаа бүрэн ухамсарлаж, чин санаанаасаа гэмшсэний үндсэн дээр ямар нэгэн нөхцөл байдлын нөлөөгүйгээр өөрийн сайн дураар гэмт хэрэг үйлдсэн тухайгаа төрийн зохих байгууллага, албан тушаалтанд өөрийн биеэр ирж мэдээлснийг үйлдсэн гэмт хэргээ илчилж ирсэн гэж үзэх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ цагдаагийн байгууллагад илчилж ирснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус хууль бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзнэ үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч санаатай гэмт хэрэг үйлдснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх боломжгүй. Мөн хохирол 5000000 төгрөгийг төлсөн нь тогтоогдож байгаа боловч түүний үйлдлийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, оршуулгын зардал болон бусад зардлыг бүрэн төлж барагдуулаагүй учир хохирол нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдсэн хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзан 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан талийгаачийн өмсөж байсан гэх цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хар өнгийн гадартай үстэй дотортой дээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буцаан авах хүсэлт гаргасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид буцаан олгож шийдвэрлэлээ. Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ногоон өнгийн даавуун дээл 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, гэрийн шал хэсгээс арчиж авсан арчдас 3 ширхэг, гэрийн баруун талын орны модон нүүр хэсэг дээрээс арчиж авсан арчдас 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, Даблесс нэртэй тамхины иш 3 ширхэг, хар өнгийн хутганы хуй /гэр/ 1 ширхэг, хутга 1 ширхэг, Фанта нэртэй ундааны сав 1 ширхэг, Даблесс нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, хар хөх өнгийн юүдэн малгайтай цамц 1 ширхэг, улаан алаг өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, түрийтэй, хар өнгийн гутал 1 хос, Ш.*******ын биеэс шинжилгээнд зориулж авсан баруун, зүүн гарын хумснууд, баруун, зүүн гарын сарвуу, алга хэсгээс авсан арчдас 2 ширхэг, 10 мг хэмжээтэй цус зэргийг цаашид ашиглах боломжгүй тул устгах нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн тул түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д заасан онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ын шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 131 /зуун гучин нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

5. Шүүгдэгч Ш.*******т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******аас 2,540,681 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,709,950 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн гадартай үстэй дотортой дээлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.д буцаан олгож, ногоон өнгийн даавуун дээл 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, гэрийн шал хэсгээс арчиж авсан арчдас 3 ширхэг, гэрийн баруун талын орны модон нүүр хэсэг дээрээс арчиж авсан арчдас 1 ширхэг, Хараа нэртэй архины шил 1 ширхэг, Ерөөл нэртэй архины шил 1 ширхэг, Даблесс нэртэй тамхины иш 3 ширхэг, хар өнгийн хутганы хуй /гэр/ 1 ширхэг, хутга 1 ширхэг, Фанта нэртэй ундааны сав 1 ширхэг, Даблесс нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, хар хөх өнгийн юүдэн малгайтай цамц 1 ширхэг, улаан алаг өнгийн биеийн тамирын цамц 1 ширхэг, хөх өнгийн өмд 1 ширхэг, түрийтэй, хар өнгийн гутал 1 хос Ш.*******ын биеэс шинжилгээнд зориулж авсан баруун, зүүн гарын хумснууд, баруун, зүүн гарын сарвуу, алга хэсгээс авсан арчдас 2 ширхэг, 10 мг хэмжээтэй цусыг тус тус устгасугай.

8. Шүүгдэгчийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий, 5 ханатай, давхар бүрээсбүрэн тавилгатай монгол гэрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 сарын 19-ний өдрийн 12 дугаартай тогтоолыг хохирол төлөгдтөл хэвээр үргэлжлүүсүгэй.

9. Шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.ДЭЛГЭРМАА

П.ДОРЖБАЛ