| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2018/0038/Э |
| Дугаар | 0018 |
| Огноо | 2018-02-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ж |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 0018
С.Ш-д холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Х даргалж, шүүгч Ц.Т, С.Ц нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Ж Шүүгдэгч С.Ш Хохирогч Б.Э Нарийн бичгийн дарга Ч.Б нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой С.Ш холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Б.Э давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ц илтгэснээр хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, Г овгийн С-Н Ш. Шүүгдэгч С.Ш нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр “Аялгуу” бааранд Б.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г овгийн С Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч С.Ш 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш оногдуулсан торгох ялыг 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх 1 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялар солихыг анхааруулж Хохирогч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаас 5.107.700 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Э давж заалдах гомдолдоо:
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие хавтаст хэрэгт “Медипас” эмнэлэгт толгойн зураг авахуулсан 150.000 төгрөгний, “Э” эмнэлэгт үзлэг хийлгэсэн 15.000 төгрөгний, эмийн 182.700 төгрөгний, цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн. Энэхүү баримтууд нь 347.700 төгрөгний баримт бөгөөд С.Ш нь 240.000 төгрөгийг надад төлсөн. Үлдсэн 107.700 төгрөг мөн миний нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийг шүүхээс хэлэлцэхгүй орхисон нь буруу гэж үзэж байна. Учир нь С.Ш зодуулсанаас хойш толгой байнга өвддөж, хамраас цус гардаг болсон бөгөөд цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа юм. Нөгөө талаас миний бие С.Ш зодуулсанаас хойш эрүүл мэндийн хувьд ажлаа хийх боломжгүй болсон бөгөөд 1 сар ажилгүй байна. Иймд мөн ажилгүй байгаа хугацааны цалинг мөн С.Ш нь төлөх ёстой. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлага болох 5.107.700 төгрөгийг С.Ш-с гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3 Хохирогч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Шүүгдэгч Шт зодуулснаас хойш толгой өвдөж, хамраас цус гардаг болсон. Ш надад хохирлын мөнгө 240.000 төгрөг өгсөн. Хохирлыг дутуу гаргасан тул гаргуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч С.Ш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 240.000 төгрөг төлсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С Ш нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Аялгуу” бааранд хохирогч Б.Эг зодож биед нь тархи доргилт, хүзүүний ар талд хоёр тооны зулгаралт, зүүн шанаа, зүүн бугалганы зөөлөн эдэд хоёр тооны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шижилгээний албаны шинжээчийн хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон 76 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогджээ. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Хавтаст хэрэгт хохирогч Б.Эн толгойны зураг авахуулсан 150.000 төгрөг, эмчийн үзлэгийн 15.000 төгрөг, 182.700 төгрөгийн эм тариа авсан нийт 347. 700 төгрөгийн хохирлын баримтууд байгаа ба шүүгдэгч С.Ш нь 240.000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хохирогч Б.Э шүүгдэгч С.Ш нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардал 5.000.000 төгрөг гаргуулахаар давж заалдах гомдол гаргасан байгаа боловч эдгээр нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул эрүүгийн хэрэгтэй нь хамтатган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас хэрэгт авагдсан хохирогч Б.Э эм авсан 182.700 төгрөгийн нотлох баримт нь хохирогчийн өвчний картан дээр бичигдсэн эмийн жагсаалттай тохирч байгаа тул шүүгдэгч 4 С.Ш хохирлын зөрүү 107.700 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Э давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч С.Ш хохирлын 107.700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э олгосугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД Ц.ТУЯА С.ЦЭЦЭГМАА