Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 0003

 

Г.И-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Ц.Туяа, З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдаанд: Прокурор Ц.И Нарийн бичгийн дарга Б.Г нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолтой Г.И-д холбогдох,  эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овогт Г-н И.

Ялтан Г.И нь давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн урд, хойд их гэрэл, аккумлятор болон тээврийн хэрэгсэл дотор байсан гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж Ц.О-т 1.570.000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чка” зочид буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байсан 25-42 УНХ улсын дугаартай Верна аксент маркийн авто машины зүүн хойд талын салхины шилийг хагалан С.О-н БНСУ-аас оруулж ирсэн гоёлын ээмэг зүүлт бөгж бугуйвч, бэлэн шинэ хувцас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 31.450.000 төгрөгийн хохирол, 2 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52 дугаар гудамжны 13 тоот хашааны гадна байсан Б.Г-н 07-01 ОРХ улсын дугаартай Тоёото Прус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг хагалан Gucci /Гүччи/ брэндийн бор өнгийн арьсан түрийвч, цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 100.000 төгрөг, LG брэндийн 18 кратын эрэгтэй бугуйн цаг, зөөврийн хард, 32 gb багтаамжтай флаш, эрэгтэй савхин бээлий, Делл маркийн 21 инчийн компьютерийн дэлгэц, гар зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 2.265.000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг БаянӨндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан Ц.О-т 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д овгийн Г-н И-г давтан үйлдлээр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж, их хэмжээний хохирол учруулсан, тээврийн хэрэгсэл авч зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар шүүгдэгч Г.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар шүүгдэгч Г.И-с 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Г.И-н эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.И-н цагдан хоригдсон 86 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.И-с 35.285.000 /гучин таван сая хоёр зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ц.О-т 1.570.000 /нэг сая таван зуун 3 далан мянга/ төгрөг, хохирогч С.О-т 31.450.000 /гучин нэгэн сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Б.Г-д 2.265.00 /хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг тус тус олгож, Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн.

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1-т заасан хөнгөн гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасан үндэслэлээр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Ялтан Г.И нь 2016 оны 05 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёото гранд марк-2” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан Ц.О-т 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чка” зочид буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байсан 25-42 УНХ улсын дугаартай Верна аксент маркийн авто машины зүүн хойд талын салхины шилийг хагалан С.О-н БНСУ-д оруулж ирсэн гоёлын ээмэг зүүлт бөгж бугуйвч, бэлэн шинэ хувцас зэрэг эд зүйл хулгайлж 31.450.000 төгрөгийн хохирол учруулсан хүнд гэмт үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-т “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэсний дагуу ялтан Г.И-н тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулан зорилгогүйгээр авч зугтаасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө дуусахаар байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтанд гомдол гаргах, эсэргүүцэл бичих шүүхийг Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж нэрийг буруу дурьдаж буюу шүүх байгуулах тухай хуульд байхгүй шүүхийн нэрийг бичсэн байна. 4 Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.И дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-т “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэсний дагуу ялтан Г.И-н тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулан зорилгогүйгээр авч зугтаасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-оос 23-нд шилжих шөнө дуусахаар байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна гэжээ.

ТОДОРХОЙЛОЛТ нь:

“Д” овогт Г-н И нь давтан үйлдлээр бусдын агуулах саванд нэвтэрч 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66-54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн урд, хойд их гэрэл, аккумлятор болон тээврийн хэрэгсэл дотор байсан гар утас зэрэг эд зүйлийг хулгайлж Ц.О-т 1.570.000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Чка” зочид буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байсан 25-42 УНХ улсын дугаартай Верна аксент маркийн авто машины зүүн хойд талын салхины шилийг хагалан С.О-н БНСУ-аас оруулж ирсэн гоёлын ээмэг зүүлт бөгж бугуйвч, бэлэн шинэ хувцас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 31.450.000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 52 дугаар гудамжны 13 тоот хашааны гадна байсан Б.Г-н 07-01 ОРХ улсын дугаартай Тоёото Прус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын салхины шилийг хагалан Gucci /Гүччи/ брэндийн бор өнгийн арьсан түрийвч, цахим үнэмлэх, Хаан банкны виза карт, бэлэн 100.000 төгрөг, LG брэндийн 18 кратын эрэгтэй бугуйн цаг, зөөврийн хард, 32 gb багтаамжтай флаш, эрэгтэй савхин бээлий, Делл маркийн 21 инчийн компьютерийн дэлгэц, гар зэрэг эд зүйлүүдийг хулгайлан 2.265.000 төгрөгийн хохирол, 2016 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-3 дугаар байрны гадна зогсоол дээр байсан 66- 54 ОРО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шамшигдуулах зорилгогүйгээр авч зугтаан  Ц.О-т 5.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Ц.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ унтаж амраад өглөө ажилдаа явахаар машинаа тавьсан газраа очтол машин маань байхгүй байсан. Ингээд цагдаагийн газар мэдэгдэж, шалгуулахад 05 сарын 20-ны өглөө Зээлийн хойшоо, айлын хашааны ард машиныг маань тавьчихсан байсан. Машиныг олох үед урд, хойд 4 их гэрэл, аккумлятор байхгүй, урд, хойд 2 гупер хагарсан, хаалганууд нь онгорхой байдалтай байсан. Машин дотроос миний ажлын үнэмлэх, Америк түлхүүр, багажны ком, айфон болон Нокиа маркийн гар утас, аймгийн начны тэмдэг, машины илүү түлхүүр 1 ширхэг, Портер машины түлхүүр 1 ширхэг, гэрийн бүргэд хаалганы түлхүүр 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Миний ажлын үнэмлэх, начны тэмдэг зөвхөн зэрэг миний иргэний үнэмлэх, виза карт, жолооны үнэмлэх нарын хамт байсан боловч зөвхөн ажлын үнэмлэх, тэмдэг хоёрыг аваад явсан байсан..., ...алдагдсан болон эвдэрсэн эд зүйлээ нэхэмжлэх болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 26-р хуудас/, Хохирогч С.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хорооллын Чка нэртэй зочид буудалд шөнийн 02 цаг өнгөрч байхад жолооч Б-н хамтаар орж амарсан, буудал руу орохдоо машинаа буудлын хойд талын төв зам дагуух зогсоол дээр байрлуулж орхисон юм, ингээд өглөө нь 08 цагийн үед сэрээд машинаасаа гар утасны цэнэглэгч авах гэтэл хойд талын цонхийг хагалж дотор нь байсан миний зарахаар авчирсан гоёлын эд зүйлүүд болон өөр бусад зүйлүүд бүгд алга болсон байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн..., нийтдээ 32.350.000 төгрөгийн хохирол учраад байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 93-р хуудас/, Хохирогч Б.Г “...2016 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг өнгөрч байхад би өөрийн эзэмшлийн 07-01 ОРХ улсын дугаартай Тоёото прүсс маркийн автомашинтай Цагаанчулуут багийн 52-р гудамжны 13 тоот хашааны гадна очиж найз Г-н гэрт орж хоносон. Тэднийх рүү орохдоо машинаа хашааны гадаа хаалганых нь дэргэд байрлуулаад орсон. Тэгээд маргааш өглөө нь буюу 05 дугаар сарын 23-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад гараад иртэл машины баруун хойд талын салхины шилийг хагалж дотроос нь..., ...эмэгтэй хүний улаан өнгийн хувцас харагдсан өмнөх орой нь тэр гудамжинд ирэхэд тийм хувцас эд зүйл байгаагүй..., бугуйн цаг машины урд талын хайрцаг дотор байсан. Жижиг гялгар хар гэртэй хүн харахад түрүүвч шиг харагддаг гэр дотор флаш сейфны түлхүүртэй хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтасны 149, 150-р хуудас/ Ялтан Г.И-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 00 цагийн үед нэгдсэн эмнэлгээс доошоо уруудаад явж байтап 1 дүгээр микрийн 3 дугаар байрны зогсоол дээр байсан цагаан саарал өнгийн “Гранд марк 2” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын цонх онгорхой байхаар нь машин дотор явж ортол түлхүүр нь зоолттой байсан. Тэгэхээр нь уг машиныг асаагаад хотын төвөөр таксинд авсан. Уг машин дотор архи, пиво асгарсан байсан. Машины голын 6 хайрцагт эзнийх нь бололтой бичиг баримт байсан ба бичиг баримтнуудын доор 2 талдаа товчлууртай, дэлгэц нь мэдрэгчтэй Нокиа маркийн гар утас байсан. Тэгээд би шөнө уг машинаар таксинд хотын төвөөс гэр хороолол руу явсан. Нэг хүн надаар Бүрэнбүст рүү хүргүүлсэн. Ингээд шөнөжин явж байгаад өглөө үүрээр Баян-Өндөр уул руу өгсөх гэтэл машин гулгаад явахгүй, айлын хашаа очиж мөргөөд хий эргээд, бензин ч дуусахаар нь Зээлийн хамгийн арын хашааны ард аваачиж орхиод явсан. Машиныг орхиж явахдаа би уг машины урд, ард их гэрлүүдийг аваад, дунд хайрцагт байсан Нокиа маркийн гар утсыг аваад явсан. Машины түлхүүрийг машин дотор нь үлдээгээд, машины хаалгануудыг дотроос нь товчлуурыг дарж цоожлоод авсан. Зөв талын арын хаалга цоожлогдохгүй байсан. Тэгээд би хулгайлсан эд зүйлээ аваад барилгачдын талбайгаас хот руу таксигаар явсан. Хотод очоод Тэнгис кино театраас хойш байх машин сэлбэгийн газар 4 их гэрлийг нийт 50.000 төгрөгөнд зарсан. Тэгээд Улаанбаатар хотод байсан...” /хх-ийн 1 дүгээр хавтасны 216-р хуудас/ гэсэн мэдүүлэг, “...2016 оны 05 дугаар сарын 22-ны шөнө Шанд багийн 9-17 тоотод байх аавынхаа эгчийн гэрлүү явж байтал хорооллын “Чка” буудлын гадна цагаан өнгийн Верна аксент зогсоол дээр зогсож байхаар нь цонхоор нь хартал хайрцагтай зүйлүүд харагдсан ойр хавьд хүн харагдахгүй болохоор нь газраас чулуу олж аваад зөв талын арын цонхыг хагалж 1 ширхэг хайрцагтай, 1 ширхэг гялгар ууттай зүйлийг хулгайлж аваад буцаад төв рүү Цагаан чулуутаар явсан. Цагаан чулуутад байдаг Өгөөмөр дэлгүүрийн урд талын гудамжаар байх ороод явж байтал нэг хашааны гадна саарал өнгийн “Тоёота Прүсс 20” маркийн авто машин зогсож байхаар нь жолооч талын арын цонхыг мөн чулуугаар цохиж хагалан дотроос нь компьютрын дэлгэц, түрийвч, эрэгтэй хүний савхин бээлий, дөрвөлжин юуг нь мэдэхгүй хар юм зэргийг хулгайлж аваад “Чка” буудлын гадна байсан машинаас авсан ууттай зүйлийг үзтэл эмэгтэй хүний хувцас гарч ирэхээр нь урд талын хашааны буланд хаячихаад бусад зүйлүүдийг нэгтгэж ууталж аваад явсан, тэгээд шууд төв рүү орж барилгачдын талбай дээр очиж хот руу явах эхний саарал өнгийн “Соната 6” маркийн авто машинаар гарсан, надад өөрт халаасанд 40-50 мянган төгрөг байсан юм. Улаанбаатар хотод очоод компьютерын дэлгэцийг Сансарын ойролцоо байдаг сэлбэг авдаг танихгүй эрэгтэй хүнд 30.000 төгрөгөөр зарсан, дөрвөлжин юуг нь мэдэхгүй хар юмыг хотод такси аваад явж байхдаа орхиод буучихсан байсанаа сүүлд мэдсэн, түрийвч дотор байсан хэдэн задгай төгрөгийг аваад түрийвчийг замдаа хаячихсан, савхин бээлийг өмсөж явж байгаад мөн хаягдсан. Харин “Чка” буудлын гадна байсан машинаас авсан олон төрлийн гоёлын ээмэг бөгж зүүлт бугуйвч зэргийг талыг нь шахуу нь Нарантуул зах дээгүүр явж байхдаа явуулын бололтой танихгүй 40 гаран настай эмэгтэй хүнд 200.000 төгрөгөөр бөөндөж зарсан...” гэсэн /хх-ийн 1-р хавтасны 219, 220-р хуудас/ мэдүүлгүүд хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, зүйлчилсэн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан гэж үзлээ. Анхан шатны шүүх Г.И-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1.т заасан гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2.т заасан “...хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэснийг зөрчиж Г.И-н авто тээврийн хэрэгслийг авч 7 зугтаасан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг нь тоолсон нь буруу байна.

Өөрөөр хэлбэл Г.И нь тээврийн хэрэгслийг авч зугтаасны дараа 2016 оны 05 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2.т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад Г.И-д аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу боловч дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа улсын яллагчийн эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед буюу 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дууссан байх тул шийтгэх тогтоолын зохих зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Харин шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-р заалтанд хэргийн зохих оролцогчид гомдол гаргах, эсэргүүцэл бичих шүүхийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн “...Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж нэрийг буруу дурьдаж буюу шүүх байгуулах тухай хуульд байхгүй шүүхийн нэрийг бичсэн...” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 317 дугаар зүйлийн 317.1.3., 320 дугаар зүйлийн 320.1., 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9-р заалтыг “Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” гэснийг “Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хангасугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 8 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧИД Ц.ТУЯА З.ХОСБАЯР