Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0542

                                                                  Ц.Б, С.Л нарын

                                                нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/357 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч  гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б, С.Л нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/357 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 32, 33 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Ц.Б-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ц.Б-т Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааны газрыг гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хангаж,  “С.Л-д газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 128 тоот хашааг С.Лхагваад гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ийн давж заалдах гомдолдоо: “...Шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

  1. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил газартай давхцаагүй байна гэсэн шаардлагыг зөрчсөн тул газар эзэмшүүлэх шийдвэрийг Засаг даргад гаргаагүй байхад түүнийг нь “хууль бус” хэмээн шүүхээс дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болж байна.
  2. Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Учир нь эзэмшүүлэх газрын байршлыг хаягаар тогтоодоггүй харин кадастрын зургаар тогтоодог. Гэтэл тухайн хаягт эзэмшил үүсээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй юм.
  3. Тухайн газар нь бусдын эзэмшил газартай давхцаж буй эсэх талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул шинжээч томилуулах ёстой байсан ч уг ажиллагааг хийгээгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлэн, нэхэмжлэгч Ц.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц-гаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ц.Б, С.Л нарт газар эзэмшүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Шүүх “Ц.Б-аас 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр дүүргийн Засаг даргад хандаж “Сонгинохайрхан дүүргийн Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг гэр бүлийн зориулалтаар авах”-аар хүсэлт гаргахад, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас ямар нэгэн хариу өгөөгүй, шийдвэрлээгүй тул нэхэмжлэгч 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дахин газар эзэмших хүсэлт гаргасныг хариуцагч “...С.Э-тэй давхардсан” гэх шалтгаанаар буцаасан байна ... Ц.Б-ын хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус” гэж дүгнэхдээ нотлох баримтыг тал бүрээс үнэлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ц.Б-ын газар эзэмших өргөдлийн 2012, 2014 оны бүртгэл хяналтын карт дээр “маргаантай С.Т, С.Э”, “С.Э-тэй давхардсан” гэх тэмдэглэгээ хийгджээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1/144 дүгээр албан бичгээр кадастрын мэдээлийн сан дахь зургийг агаарын зурагтай давхцуулсан зураг болон “нэгж талбарын 1862631272020 дугаар бүхий газар нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2008 оны 09 дүгээр сарын архивт анх 744 м.кв талбайтайгаар ... бүртгэгдсэн... 2009 оны 01 дүгээр сард дугаар 1862631271017  болж, ... 2010 оны 02 дугаар сарын архивт нэгж талбарын 1862631271017 дугаар бүхий регистрийн ХБ64011611 дугаартай иргэний бүртгэл бүртгэгдсэн, мөн нэгж талбарын 18626312393030 дугаар бүхий газар 2008 оны 09 дүгээр сарын архивт анх 739 м.кв талбайтайгаар ... бүртгэгдсэн... 2009 оны 01 дүгээр сард дугаар 18626312393034  болж, ... 2010 оны 02 дугаар сарын архивт нэгж талбарын 18626312393034 дугаар бүхий регистрийн ХБ62041261 дугаартай иргэний бүртгэл бүртгэгдсэн” талаар  лавлагаагаа ирүүлжээ.

Үүнээс үзвэл гуравдагч этгээд С.Т /РД:ХБ64011661/, С.Э /РД:ХБ62041261/ нар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн дагуу, газрын кадастрын мэдээллийн санд орсон газруудаа эзэмшиж байхад 2012, 2014 онуудад Ц.Б-ын гаргасан газар эзэмших хүсэлтийг хүлээн аваагүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэх боломжгүй юм.

Хариуцагч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасныг баримтлан Ц.Б, С.Л нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй нь хууль тогтоомжид нийцжээ. 

Өөрөөр хэлбэл “...Д.Ц, Ц.Б, Ц.Б, С.Л нар газар эзэмшүүлэх хүсэлт гаргаж, 2012 онд Д.Ц, Ц.Б нарт газар эзэмшүүлсэн шийдвэр гарсан...” гэх нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл бусдын буюу С.Т, С.Э нарын эзэмшиж буй газартай давхцалтайн үүднээс Ц.Б, С.Л нарт газар эзэмшүүлээгүй болохыг нэхэмжлэгч нар мэдэж байсан байна.

Түүнчлэн бусдын эзэмшиж буй газартай давхцуулан хашаа барьснаар газар эзэмших эрх хуульд зааснаар үүсэхгүй бөгөөд зөвхөн газар эзэмших гэрээ, гэрчилгээний үндсэн дээр иргэн хүн тухайн газраа зориулалтын дагуу эзэмших ойлголт байдаг.    

Харин гуравдагч этгээд С.Т, С.Э нарт газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн талаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад, түүний хууль зүйн үндэслэл, энэхүү захирамжийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар шүүх дүгнэх үндэслэлгүй.       

Иймд бусдын буюу гуравдагч этгээд С.Т-ийн эзэмшиж буй газартай давхцуулан 109 тоот хашааны газрыг Ц.Б-т эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул “...бусдын эзэмшил газартай давхцаагүй байна гэсэн шаардлагыг зөрчсөн тул ... хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ийн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0357 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Б-т, 128 тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд С.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

                      ШҮҮГЧ                                                             Ц.САЙХАНТУЯА   

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2017/0542

Улаанбаатар хот