Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар  128/ШШ2024/0111

 

 

 

 

 

 

 

     2024          02          02                                    128/ШШ2024/0111

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Д.А/РД:НИ********/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.М

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А, Л.Н

Гуравдагч этгээд: “С-А” ХХК /РД:******/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:П.Ц-О нарын хооронд үүссэн, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэг.Хэргийн үйл баримт, процессын талаар:

1. Нэхэмжлэгч Д.А-с “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” */*** дугаар захирамжийн Д-н А-т холбогдох хэсгийг хуульд бусад тооцуулж, хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасан, татгалзсан хүсэлт гаргаагүй.

3.Д.А  Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** дугаар захирамжаар Улаанбаатар хот, ****дүүргийн 6 дугаар хороонд *** м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн.

а/Маргаан бүхий газар нь гуравдагч этгээд “С-А” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай захирамжийн дагуу олгогдсон **** метр квадрат газраас шинээр  тавих автозамын зориулалтаар буцааж хураалгасан газар бөгөөд уг газраас нэхэмжлэгч Д.А  *** метр квадратыг нь эзэмшүүлсэн байна.

б/“С-А” ХХК нь “өөрийн эзэмшиж байсан газрыг авто замын трасст орсон газартай давхацсан гэх шалтгаанаар, эрх бүхий этгээдээс газрын хэмжээнээс хасалт хийхийг шаардсаны дагуу эзэмшил газраасаа хасалт хийлгэсэн бөгөөд уг газар дээр зам тавихгүй нэхэмжлэгчид олгосон бол газраа буцаан эзэмших эрхтэй” гэж маргаж байгааг үндэслэн шүүх түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

4.Нийслэлийн Засаг дарга нь “Д.А, ... нарт эзэмшүүлэхдээ хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн газар давхцуулан олгож, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болгосон” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох зорилго бүхий  2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” */*** дугаар захирамжийг гаргасан нь маргаан бүхий захиргааны акт болсон.

5.Иймд нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн */*** дугаар захирамжийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хоёр:Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Д.А миний бие Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** дугаар захирамжаар ****дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, *** м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосны дагуу тухайн газрыг эзэмшиж байна. Газар эзэмших эрх олгох үед газрын дуудлага худалдааны анхны үнэ 26.***.000 /**** ***** **** ****/ төгрөгийг төлсөн болно.

Энэ хугацаанд эзэмшил газар дээрээ худалдаа, нийтийн үйлчилгээний барилга байгууламж барихаар эхний ээлжинд инженерийн дэд бүтэц татах ажлыг хийж гүйцэтгээд, энэ жил барилгын ажлаа эхлээд байгаа ба Газрын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн газрын төлбөр төлөх, газрын төлөв/ байдал, чанарын хянан баталгаа хийлгэх, газрын тухай хуулийг дагаж мөрдөх үүргээ зөрчөөгүй, зохих ёсоор биелүүлж байгаа болно.

Хотын дарга манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар сүүлийн 2 жил газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа "С-А” ХХК-ний захирал Энхцэцэгээс мэдсэн болно. Тэрээр танай газар эзэмших эрхийг хүчингүй болгоно, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж удаа дараа дарамталж байгаа бөгөөд 2023 оны 04 сарын 21-ны өдөр миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хуулбарыг манай хашаанд барилгын ажил хийж байгаа хүмүүст авчирч өгсөн болно. Энэ талаар 2023 оны 04 сарын 24-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дээр очиж тодруулахад захирамжийн хувийг өгөх болоогүй гэж хэлсэн. Нийслэлийн Засаг дарга иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2- т заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг зарчмыг мөрдөөгүйгээс уг шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болж газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна.

Үүнд: 1. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд л иргэн, ААНБ-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байна.

40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;

40.1.2.газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

40.1.3.шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;

40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, Энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;         40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;

40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.

40.1.7.газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан.

Иргэн миний хувьд дээр дурдсан зөрчил дутагдлуудаас гаргаж байгаагүй бөгөөд энэ талаар захиргааны байгууллагаас ямар нэг шаардлага тавьж байгаагүй, гэрээний үүргээ сайн биелүүлсэн гэж дүгнэгдэж байсан болно Гэрээ дүгнэсэн актыг нотлох баримтаар хавсаргав. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 40.1-д заасныг үндэслэхгүйгээр иргэн миний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Нийслэлийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмаа зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг эзэмших эрх олгох үед миний бие захиргааны байгууллагаас тодорхойлсны дагуу дуудлага худалдааны анхны үнэ 26.***.000 /**** ***** **** ****/ төгрөг төлсөн бөгөөд эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд дэд бүтцийн ажилд **,***,***төгрөг, газрын төлбөрт **,***,*** төгрөг, хашаа барих ажилд **,***,*** төгрөг гэх мэтээр багагүй хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэтэл Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг мөрдөөгүйгээс төрийн захиргааны байгууллагын зохих зөвшөөрлийн дагуу тодорхой хөрөнгө зарцуулж, шинээр өмч хөрөнгө бий болгох хууль ёсны үйл ажиллагаа, итгэл маань хамгаалагдахгүй байна.

3.Манай компанид газар эзэмших эрх олгосон шийдвэр нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарч байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэлийг харахад өмнө гаргасан шийдвэрээ гаргахдаа Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.1, 24.2, Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, 31.3, 33.1.2, 33.4-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны акт гэж Захиргааны ерөнхий хуулийн эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай 48.2.2 дахь заалтыг үндэслэсэн нь бодит нөхцөл байдал болон хууль ёсонд нийцэхгүй байгаа ба Газрын тухай хууль, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлах үндэслэл болж чадахгүй байна. Учир нь:

1. Иргэн миний хувьд миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, өөрт эерэг нөлөөлөл бүхий төрийн байгууллагын шийдвэрийг хууль бус эсэхийг мэдэх боломжгүй, шаардлагагүй юм. Хэрвээ хууль бус шийдвэр гаргасан бол тухайн шийдвэрийг гаргасан этгээд хариуцлага хүлээх ёстой байтал үүргээ биелүүлж байгаа иргэний эрхийг хязгаарлах нь хууль ёсонд нийцэхгүй байна.

2.Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгохоор заасан. Гэтэл энэ зохицуулалтыг буруугаар тайлбарлаж, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болох тул гэж үзэж захиргааны актыг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулиа зөрчиж байна.

3.Газар зохион байгуулах албанаас шуудангаар Нийслэлийн Засаг даргын захирамж, 2023 оны 05-р сарын 04-ний өдрийн **-**/**** тоот албан бичгийн хамт ирлээ. Газрын тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.3. дахь хэсэгт "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй" гэж заасан мөн дээд шатны Засаг дарга байхгүй тул шүүхэд хандаж байна.

Иймд иргэн Д.А миний нэр дээр олгогдсон ****дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх *** м.кв газар эзэмших эрхийн ********* дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" */*** дугаар захирамжийн Д-н А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг маань сэргээж өгнө үү” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Талууд мэтгэлцээд, асуулт хариултын шатанд хэргийн болсон процесс бүрэн яригдсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтууд байгаа. Газрын хуульд заасан хүчингүй болгох хэдхэн үндэслэлүүдийг манайх зөрчөөгүй байгаа. Жишээлбэл, хариуцагчаас гэрээгээ хууль бусаар удаа дараа зөрчиж байсан. Одоо газар дээр эрүүл мэнд, байгаль хамгаалал, аюулгүй байдлын хохирол учруулаагүй, тэр талаар дүгнэлтээ гардуулчихсан гэрчилгээтэй, үнэлгээ судалгаануудаа хийчихсэн, төлбөрөө төлчихсөн, зориулалтын дагуу бол ашиглаж чадахгүй байгаа. Худал мэдүүлсэн, нуун дарагдуулсан юм байхгүй. Газрын дуудлага худалдааныхаа анхны төлбөрийг төлчихсөн. Сонсох ажиллагаа дээр манайх ийм зардал мөнгө гарчихсан гэж хэлээд байдаг. Хуульд үнэхээр тэр сонсох ажиллагаа гэдэг юм хийж байгаа юм бол оролцогчдын тайлбар, гаргасан санал зэрэг боломжуудыг нь судалж үзэж шийдвэр гаргана л гэсэн байдаг. Нэхэмжлэгч энэ газар дээр жараад сая төгрөгийн хөрөнгө оруулчихсан. Энэ сонсох ажиллагаагаа тэгээд хуульд заасныхаа дагуу хийсэн юм уу, хийсэн юм бол манай энэ асуудлыг яаж шийднэ гэсэн юм. Иргэнээ хохироосон шийдвэрийг төр гаргаж болох юм уу энэ нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзнэ үү.

Хот байгуулалтын тухай хуулийн 24.1-ийг зөрчсөн л гэж байгаа болохоос нэхэмжлэгч нь энэ газрыг эзэмшихдээ ямар хуулийн аль заалтыг зөрчсөн нь тодорхойгүй. Газрын нөхцөл байдлыг шүүх үзлэгээр тогтоосон. Хариуцагчаас нэхэмжлэгчийн цуцалсан газар дээр хэдэн километр зам тавихаа ч мэдэхгүй нөхцөл байдалтай байна.

2018 онд ийм шийдвэр гарчхаад, өнөөдөр 2024 он болчхоод байдаг. Хариуцагчийн төлөөлөгч Л.Н хэлэхдээ энэ зураг төсөв бол одоо хийгдээгүй, хийгдэж л байгаа гэсэн.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байж ийм  баримт байхгүй, энэ талаар мэдэхгүй гээд тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хариуцагчаас мэдэгдэх хуудсаа гаргахаасаа өмнө л газар эзэмших эрхийг цуцалсан байсан. Төрийн байгууллага хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой. Ингээд иргэнийхээ эрхийг бас хамгаалж одоо шийдвэр гаргаж өгнө үү, нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байхад түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Гэтэл Авлигатай тэмцэх газраас 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***/*****дугаар албан бичгээр "Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай" мөрдөгчийн 122 дугаар мэдэгдлийг ирүүлсэн. Тус мэдэгдэлд дурдсанаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Э.Б нарт холбогдох эрүүгийн ****************дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “... Яллагдагч Э.Б нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга буюу Газрын эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө" гэснийг, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан "ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн" гэснийг, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг "Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ", 33.1.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно", 33.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна"гэснийг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засar даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн */***-*/**дугаартай тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт заасан "Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний хугацааг сунгах, эрх шилжүүлэх, зориулалт өөрчлөх, эрх баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, Газрын албаны дэргэдэх Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших, ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох" гэснийг, Хот байгуулалтын тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд “Хот байгуулалтын уйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараах зүйлийг хориглоно", 24.1.1 дэх хэсэг “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн дээр шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох", 24.2 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно" гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан "Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага", Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны *** дугаар тогтоолоор батлагдсан "Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотын ерөнхий архитектурын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталсан "авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар" зэрэг эрх зүйн баримт бичгүүдэд хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглосон ****дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын **********, ********** дугаар бүхий 800 м.кв газрыг иргэн Амаржаргалын Дэмид, Д-н А нарт худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн *-/**** дугаартай захирамжийн төслийг гаргуулахдаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн даргын эрх, албаны эрх ашгийн эсрэг ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэсний заасны дагуу хүчингүй болгож, эргэн хариу ирүүлэх тухай мэдэгдлийг ирүүлсэн.

Тус мэдэгдлийн дагуу иргэн А.Д, Д.А-т Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** дугаар захирамжаар ****дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нэгж талбарын **********, ********** дугаар бүхий 800 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг хуульд заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 25,26 дугаар зүйлд заасны дагуу оролцогчоос ирүүлсэн тайлбар холбогдох баримт мэдээллийг бүрдүүлж, захирамжийн төсөл боловсруулж ирүүлэх тухай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн **/****, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03/210 дугаартай албан бичгүүдээр тус тус Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлж байсан.

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** дугаар захирамжийн иргэн А.Д, Д.А-т холбогдох "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн төслийг боловсруулж, оруулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын баталсан "Захирамжлалын баримт бичиг гаргах ажиллагааны журам"-ын 4 дүгээр зүйлд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан нарт танилцуулж санал авах ажиллагаа хийгдэж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */*** дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** дугаар захирамжийн иргэн А.Д, Д.А-т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */***дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн үндэслэл нь Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.5 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны *** дугаар тогтоолыг тус тус үндэслэсэн.

Тус захирамжийн 1 дэх хэсэгт Нийслэлийн Засаг даргын 2018 оны */**** дугаар захирамжаар ****дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар тус бүр *** м.кв газрыг 15 жилийн хугацаатай иргэн Д-н А, А-н Д нарт эзэмшүүлэхдээ Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалт, 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дэх заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, 33.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн газар давхцуулан олгож, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болох тул газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */*** дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актын шинжийг хангахгүй байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */*** дугаар захирамж нь аливаа хууль тогтоомжийг зөрчөөгүй гэж үзэж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Засаг даргын хувьд бол хуульд заасан эрх хэмжээ, эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргасан. Газрын тухай хуулийн 61.1 Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66.3, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т болбол тус тус гэж заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг дээд шатны захиргааны байгууллага нь хүчингүй болгох зохицуулалт. Заавал шүүхээр шийдэгдэх маргаан биш. Засаг даргад өөрт өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрхийг хуулиар олгосон гэсэн үг. Ийм эрх хэмжээгээ хэтрүүлж маргаан бүхий захирамжийг гаргаагүй.

Зөвхөн Авлигатай тэмцэх газрын мэдэгдлийг үндэслээд энэ маргаан бүхий актыг гаргачихсан мэтээр яриад одоо ингээд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулаад байна. Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Улсын их хурлын 2013 оны тогтоол зэргийг өмнөх тайлбар дээрээ дурдсан. Эдгээр баримт бичгүүдийг зөрчсөн юм аа. Хэн зөрчсөн гэдэг нь Д.А гэдэг хүний зөрчсөн гэж огтоосоо бид нар яриагүй. Эрүүгийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Өмнөх Засаг даргын гаргасан шийдвэрийг дараагийн Засаг дарга нь зөвтгөх буюу хуулиар олгогдсон өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрхийнхээ дагуу процессыг зөвтгөх үүднээс гаргасан шийдвэр л гэсэн үг. Түүнээс биш иргэнээ хохироож байгаа үйлдэл биш. Газар дээр гаргасан санхүүжилт төсвийг буруутай албан тушаалтнаар гаргуулах эрх нь нэхэмжлэгчийн хувьд нээлттэй. Энэ замын ажил хийгдсэнээрээ яг хэнд ашигтай юм бэ, төрд ашигтай юм уу гэвэл энэ чинь нийтийн эрх ашгийн төлөө, төр өөрийнхөө дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Энэ ажлынхаа хүрээнд энэ замын ажил хийгдэх нь нийтийн эрх ашигт сайнаар нөлөөлнө. Түгжрэлийг бууруулна гэж хэлж байгаа юм биш, багахан хэмжээний түгжрэлд одоо тэр замын ажил хийгдсэнээрээ нөлөө үзүүлнэ.

2.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг одоо шинээр хийгээд явж байгаа бөгөөд өмнө орос хэл дээр оросуудаар ерөнхий төлөвлөгөөгөө гаргуулдаг байсан бол жил ахих тусам улс хөгжихийн хэрээр ерөнхий төлөвлөгөө, зам талбайд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа, тийм ч учраас маргаан бүхий тушаалыг иргэдийн эрх ашгийн төлөө буюу өмнө гаргасан алдаатай шийдвэрээ засаж гаргаж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хотын төвөөр хэрэгжүүлж чадахгүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Шинэ яармагийн авто замыг Их тойруугийн  замтай холбох,  энэ зөв дараалал руу  оруулах юм нь одоо яг өнөөдрийн бид нарын алхаж яваа энэ баримт бичиг бөгөөд өнөөдрийн хийж яваа үйл хэрэг маань л байгаа. Энэ үүсчихсэн байгаа харилцааг бид нар цаасан дээр буулгаж, бүгдийг нь цэгцэлж авахын тулд өнөөдөр явж байгаа, бид нар экскаватор оруулаад өнөөдөр зам бариад тэр иргэдтэйгээ муудалцаж ёстой төрийн хатуу нүүр үзээд энэ буруу баймааргүй байна. Тийм жишиг ч тогтоомооргүй байна. Тийм учраас энэ өнөөдрийн алдсан, оносон баримт бичгүүддээ дахин интеграцчилал хийж, өнөөдөр бид нар сайжруулаад, иргэддээ мэдээлэл өгөөд явж байгаа, энэ асуудал цаасан дээр байгаа юмнуудыг ярьж байна. Тэрнээс биш бид нар техник оруулчхаад хэн нэгнийхээ хашааг түрээд иргэнээ гомдоож байгаа ийм харилцаа руу ороогүй байгаа гэдэг дээр бас анхаараасай. Ирээдүйн талыг бид нар бас цааш цаашдаа ингээд баримтлах бодлогоо бас зөв авч явах дээр бас энэ тал дээр дүгнэлтийг бас хараасай гэж бодож байна” гэв.

2.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ” гэж, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэжээ.

"С-А" ХХК нь Нийслэлийн ****дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт орших **** м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан.

Нийслэл хотыг 2020 хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний дагуу авто зам тавихаар төлөвлөгдсөн газар нь "С-А"-ийн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн */***дугаартай захирамжаар Газар эзэмших эрхийг 2184 м.кв талбайтайгаар баталгаажуулсан. Гэтэл өмнө нь "С-А" ХХК-ийн эзэмшиж байсан газрын талбайн хэмжээг зам тавих, барих зорилгоор хасч, нийтийн эзэмшилд шилжүүлэн авсан газрыг Д.А  эзэмшүүлэхээр олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.5-т заасан Захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчиж байна.

Тухайн нөхцөлд зам тавихаар төлөвлөсөн, уг төлөвлөгөөг үндэслэн "С-А" ХХК-ийн эзэмшил газраас чөлөөлөн нийтийн эзэмшилд шилжүүлсэн газрыг Д.А  эзэмшүүлэхээр олгосон нь бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй буюу Нийслэл хотыг 2020 хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний зорилгод нийцээгүй байх тул хууль бус гэж үзэх үндэслэл болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */***дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөвлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагат нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасны дагуу Д.А  газар эзэмших эрх олгосон шийдвэр гаргахдаа тогтоосон журмыг зөрчсөн, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар бодитоор хэлэлцүүлээгүй, Зөвлөлийн гишүүдэд танилцуулаагүй буюу Д А-р т газар эзэмшүүлэх эсэхийг зөвлөлийн гишүүдийн саналыг авч шийдээгүй, хэлэлцүүлсэн мэтээр хурлын тэмдэглэлийг үйлдсэн, хурлаас гарсан шийдвэрийн талаар тэмдэглэлд тусгагдаагүй, холбогдох баримт хавсаргаагүй" зэргээр "бусдад давуу байдал бий болгох" гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдон гэж Авлигатай тэмцэх газрын Мөрдөгчийн 2022 оны 11-р сарын 01-ний өдрийн 122 дугаартай "Мэдэгдэл"-д дурдсан байна. Энэхүү мэдэгдэлд дурдсанаас үзвэл Д.А-ын Газар эзэмших эрхийг хууль ёсны эрх гэж үзэх боломжгүй, байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрхийн хууль ёсны байх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */***дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 48-р зүйлийн 48.2.1-т "хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан", 48.2.2-т "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн", 48.2.5-д "нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан" гэж заасанд нийцэж байна. Тиймээс шүүхээс Д.А-ын нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.7.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:С-А” компани шийдвэр гаргахдаа нийтийн эрх ашгийн төлөө төрийн өмчийн эзэмшлийн газраас хасаж өгснийг шүүх анхаарч үзээсэй. 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын *** тоот захирамжаар компани ****м2 газар эзэмшихээр авсан байдаг юм. Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар энэ үед хотыг 2020 онд хөгжүүлэх төлөвлөгөө, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын *** тоот тушаал тогтоол гараагүй байсан.

2013 оны үед бол Яармаг орчмын түгжрэл хөдөлгөөн арай гайгүй байсан гэж бодож байгаа. 2013 онд Засгийн газраас анх 2020 оныг хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө 2050 оны хөгжлийн төсөөлөл гэсэн бичиг гарсан. 2015 онд  Улсын Их Хурлаар батлуулсны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Улаанбаатар хотынхоо ерөнхий төлөвлөгөөг уг тогтоолд нийцүүлэн *** тоот тогтоолыг гарсан. Хотын хөгжлийг 5 жил 10 жилээр, бүүр 2050 он хүртэл төсөөлөөд ингээд урьдчилсан эрх зүйн бичиг баримтууд гарчихсан байхад энийг ямар нэгэн байдлаар хэрэгжүүлээгүй юу, хэрэгжих боломжгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгох юм уу, эс үгүй бол үгүйсгэх ийм боломж бол байхгүй. Нийтийн эрх ашиг одоо яригдах ёстой. Иргэдийн эрүүл аюулгүй тайван очих, амьдрах орчинд нөлөөлж байгаа ийм нөхцөлүүд байж байгаа. Энэ нөхцөлүүдийг арилгахад бага ч гэсэн хувь нэмрээ оруулах гээд “С-А” компани мянга шахам метр квадрат газраа чөлөөлж өгсөн. Үүнийхээ улмаас ч тодорхой хэмжээний хохирол бас учирсан. Барилга барих зориулалт барих гээд барилгын зураг төсөл тодорхой хэмжээний зардлаар зохиолгодог, тэрийгээ хотоор батлуулдаг. Энэ явцад барилга барилга газраа чөлөөлж өгсөнтэй холбогдуулаад 2 удаа барилгын зураг төсөл зуруулсан байдаг.

Өөрөөр хэлбэл суурийн талбай нь том байсныг багасгаж, дахиж барилгын зураг төсөл зуруулаад тэрийгээ хотоор батлуулаад одоо өнөөдөр ашиглалтад оруулах шатдаа ингээд явж байгаа. Энэ бол нийслэл хотынхоо хөгжил дэвшилд энэ түгжрэлийн эсрэг нийслэлээс болон Улсын Их Хурлаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг дэмжиж байгаа “Сант атар” компанийн үнэтэй хувь нэмэр гэж үзэж байгаа. Өөрсдийн зүгээс энэ нөхцөл байдлуудыг тодорхой хэмжээнд харгалзаж үзээд шийдвэрээ гаргаж өгөөч ээ. Ер нь нийтийн эзэмшлийн зам тавих нь нийтийн эзэмшил гэхээсээ илүү тэр орчмын үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг бусад байгууллагуудын үйл ажиллагаанд чөлөөтэй нэвтэрч орж гарах энэ нөхцөл байдлуудыг сайжруулах учраас Нийслэлийн Засаг даргын захирамж *** тоот захирамж өмнөх алдаатай захирамжаа залруулаад гарсан байхад бол зөв захирамж болсон гэж үзэж байна. Тийм учраас эдгээр нөхцөл байдлуудыг шүүх шийдвэр гаргахдаа хангаж үзэж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргаанд “газар эзэмших эрхийг хүчингүй болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ****дүүргийн 6 дугаар хороонд, *** метр квадрат газар эзэмших хүсэлт гаргасныг /ХХ-1-н 66 дахь тал/, Нийслэлийн Засаг даргаас 1 сар гаруй хугацааны дотор хянаж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн */**** дугаар захирамжаараа уг *** метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгож, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ********* дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож /ХХ-1-н 81 дэх тал/, мөн өдрөөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 7 дахь тал/ байгуулж /ХХ-1-н 83-85 дахь тал/, Газрын кадастрын санд ********** нэгж талбарын дугаартай зургийг үйлдэж оруулсан /ХХ-1-н 87 дахь тал/ байна.

            2.2.Нэхэмжлэгч Д.А 2018, 2019 онд газар эзэмшсэний төлбөрийн тооцоо нийлсэн акт болон төлбөр төлсөн баримт, мөн газрын дуудлага худалдааны анхны үнэ төлсөн санхүүгийн анхан шатны баримт зэргийг тус тус эх хувиар, нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн. /ХХ-1-н 11-17 дахь тал/

            2.3.Мөн түүнчлэн 2020 онд /сар нь судлагдахгүй байна/ Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа гаргуулахаар “Ө х т” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан /ХХ-1-н 23-26 дахь тал/, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр  “Ө х т” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан /ХХ-1-н 29-32 дахь тал/ боловч энэхүү гэрээ нь хэзээ хийсэн нь тодорхойгүй, гэрээнд огноо байхгүй байна.

            2.4.Д.А  эзэмшүүлсэн газар нь дулааны худаг шугам, холбооны шугамын кабель, худаг сувагчлал байсан болох нь түүний “М” ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарт гаргаж байсан 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өргөдөл /ХХ-1-н 67 дахь тал/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гаргаж байсан тайлбар /ХХ-1-н 96-97 дахь тал/ нь тогтоогдлоо. Өөрөөр хэлбэл, инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцуулан Д.А  газар эзэмшүүлсэн байна.

            2.5.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар гаргаж ирүүлсэн Газрын төлбөр тооцоо нийлсэн ********* дүгээр актаар 2020 онд ***,***төгрөгийн, 2021 онд ***,*** төгрөгийн 2023 оны 1 дүгээр улирлын гэрээгээр ***,*** төгрөгийн буюу нийт ***,*** төгрөгийн төлбөр төлөөгүй үйлдэгдэлтэй байжээ. /ХХ-1-н 92 дахь тал/

2.6.Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***/*****дугаартай албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан Мөрдөгчийн мэдэгдэл гэх баримт бичгийг хүргүүлсэн байгаа ба уг мэдэгдэлд “... иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхийг хориглосон ****дүүргийн  6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ..., Д-н А нарт худалдаа, үйлчилгээ, олгосон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн */**** дугаар захирамжийг хүчингүй болгохыг мэдэгдэж, хариу ирүүлэхийг шаарджээ /ХХ-1-н 47-51 дэх тал/

            2.7.Өмнө нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **-**/*** дүгээр албан бичгээр Д.А  хандан  “... газар эзэмших эрх олгохдоо хууль зөрчиж олгосон” гэж, мөн  “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны *** дугаар тогтоолоор баталсан Нисэх, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан туслах авто замын трасс, Наадамчдын замын хамгаалалтын зурвастай давхцаж байгаа тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн” талаар мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан байна. /ХХ-1-н 93 дахь тал/

            2.8.Д.А-с сонсох ажиллагааны хүрээнд бичгээр 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариу тайлбар гаргасан байгаа бөгөөд уг тайлбартаа газрыг хуулийн дагуу авсан, инженерийн шугам сүлжээ болон дулааны худаг шугам, холбооны шугам зэрэг дэд бүтцүүдийг шилжүүлэх ажлуудыг хийсэн талаараа тайлбар гаргасан байгаа боловч, замын трасстай давхацсаныг хэрхэх талаар тайлбараа гаргаж байгаагүй байна. /ХХ-1-н 96-97 дахь тал/

2.9.Үүний дараа дахин нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн **-**/**** дугаар албан бичгээр Д.А  хандан газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл бүрдсэн талаар болон тус албанд тайлбараа ирүүлэхийг мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулсан байна. /ХХ-1-н 167 дахь тал/

2.10.Дээрх ажиллагааг явуулсны дараа Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн */*** дугаар захирамжаар хууль зөрчиж, хот байгуулалтын төлөвлөлт хийгдсэн газар давхцуулан олгож, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болсон гэх үндэслэлээр Д.А-ын ****дүүргийн 6 дугаар хороонд байрлах *** метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ. /ХХ-1-н 55 дахь тал/

2.11.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” *** дугаар  тогтоолоор Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө, мөн ****дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 4***.0 га талбайд “Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг баталжээ. /ХХ-1-н 171-178 дахь, ХХ-2-н 163-175, 177-181 дэх тал/

2.12.Энэхүү төлөвлөлтөөр Д.А-ын эзэмшиж байсан ********** нэгж талбарын дугаартай газар нь Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавартай  төлөвлөлтийн замтай давхцаж байгаа болох нь Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн **/**** дугаар албан бичиг /ХХ-2-н 43 дахь тал/, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн МЗХ****/**-**дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавартай төлөвлөлтийн даалгавар /ХХ-1-н 195 дахь тал/, Барилгажих талбайн схем зураг /ХХ-1-н 196-197, ХХ-2-н 52-54 дэх тал/, Замын хөгжлийн газрын ирүүлсэн уг газрын байршлын зураг, Замын загвар зураг /ХХ-2-н 182-195 дахь тал/, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталсан Зам, замын байгууламж төлөвлөх даалгавар, Төлөвлөлтийн хязгаарын схем зураг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/823 дугаар захирамж /ХХ-2-н 224-232, 243-245 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдсон.

2.13.Өөрөөр хэлбэл, Д.А-ын эзэмшиж байсан газар нь ****дүүргийн Нисэх, яармагийн чиглэлийн төв замтай зэрэгцсэн туслах зам, хөнгөн төмөр замын транзит /LRT/-аар төлөвлөсөн газартай давхацсан болох нь Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн **/**** дугаартай албан бичиг, түүнийг дагалдаж ирсэн ****дүүргийн 6 дугаар хороо, нэгж талбарын ********** дугаартай газар орчмын Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг, авто замын схем зургаар тус тус нотлогдлоо. /ХХ-2-н 155-159 дэх тал/

2.14.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаар тогтоолоор баталсан Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг газарт дахин төлөвлөлт хийгээгүй, хийсэн төлөвлөлтийг өөрчилсөн гэх асуудал тусгаагүй байна. /ХХ-2-н 208-221 дэх тал/

2.15.Гуравдагч этгээд “С-А” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар захирамжаар ****дүүргийн 6 дугаар хороонд худалдаа, үйлчилгээний зориулалтаар **** метр квадрат газрыг 5 жилийн хугацаагаар, 0231801 дугаар гэрчилгээгээр эзэмшиж, уг газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлж байжээ. /ХХ-2-н 78-80 дахь тал/

2.16.“С-А” ХХК нь 2020 онд уг газрын хэмжээг багасгаж, 2184 метр квадрат болгон 000013994 дугаар гэрчилгээгээр эзэмшиж эхэлсэн байх ба энэ шалтгаанаа “Газрын албаны удирдлага болон эрх бүхий хүмүүс манай эзэмшлийн газар дээр авто зам тавихаар төлөвлөгдсөн тул газрын хэмжээг багасгах санал тавьсныг үндэслэн, эзэмших газрынхаа 995 метр квадрат газрыг буцаан өгсөн” гэж тайлбарласан.

2.17.Гуравдагч этгээдээс “зам тавих нэрээр манай эзэмшил газраас хассан  талбайг Д.А  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь эрх, ашиг сонирхлыг зөрчсөн. Уг газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх боломжтой болсон бол манай компани буцаан эзэмших эрхтэй” гэж маргасан.

2.18.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.А  эзэмшүүлсэн газар нь өмнө “С-А” ХХК-ийн эзэмших газраасаа авто зам тавихаар төлөвлөгдсөн шалтгаанаар газрын хэмжээг багасгахыг зөвшөөрсөн газар болохтой маргаагүй буюу гуравдагч этгээдийн буцаан өгсөн газар нь Д.А  эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй.

2.19.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “энэ жил барилгын ажлаа эхэлсэн” гэж  бичсэн боловч шүүхийн үзлэгээр уг газар дээр ямар нэг барилгын ажил эхлээгүй байсан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” нь аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийтлэг бүрэн эрх байхаар, 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах” нь нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байхаар тус тус хуульчилжээ.

3.2.Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан “Төлөвлөгөө батлах тухай” **/** дугаар тогтоолоор Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан байгаа ба уг төлөвлөгөөгөөр ****дүүргийн 6 дугаар хороонд газрыг дуудлага худалдаагаар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй, төлөвлөгөөнд ийм асуудал тусгагдаагүй байна. /ХХ-2-н 33 дахь тал/

3.3.Иймд нийслэлийн Засаг дарга нь 2015 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд авто зам, замын байгууламж барихаар төлөвлөсөн газартай давхцуулан, мөн 2018 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэхээр төлөвлөөгүй газрыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн */**** дугаар захирамжаараа Д.А  эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4-т заасныг зөрчсөн нь хууль бус байна.

3.4.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

3.5.Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа явуулаагүй атлаа дуудлага худалдааны үнийг төлүүлж, 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн */**** дугаар захирамжаараа Д.А  эзэмшүүлсэн үйлдэл нь ч энэхүү хуулийг зөрчсөн ажиллагаа мөн болно.

3.6.Нэхэмжлэгч Д.А нь инженерийн шугам сүлжээ бүхий газрын эзэмших хүсэлт гаргасан болон Нийслэлийн Засаг даргаас уг хүсэлтийн дагуу газар олгосон нь дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн тул Д.А  хууль бусаар газар эзэмших эрх үүссэн гэж үзнэ.

3.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан байна.

3.8.Хуулийн эдгээр заалтын агуулга, үзэл санаа нь захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны дагуу үүссэн эрхийг хамгаалах, зөрчигдсөн бол сэргээн эдлүүлнэ гэдгийг тогтоож өгсөн болно.

3.9.Иймд нэхэмжлэгч Д.А  анхнаасаа хууль зөрчиж газар эзэмших эрх үүсгэсэн Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаа байсан болох нь нотлогдсон бөгөөд ийнхүү хууль зөрчиж газар эзэмших эрх үүссэн гэдгийг хүн, иргэн, хуулийн этгээд нь мэдэх ёстой үйл баримт бөгөөд ийм хууль бусаар үүссэн аливаа эрхийг шүүх хамгаалах, сэргээн эдлүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй болно.

3.10.Мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар уг газарт туслах авто зам, хөнгөн төмөр зам байхаар төлөвлөсөн, ийнхүү төлөвлөсөн газартай давхцуулан газар олгосон, түүнчлэн уг газрыг гуравдагч этгээд “С-А” ХХК-иас уг шалтгаанаар буцаан авсан атлаа Д.А  эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль дээдлэх зарчим, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

3.11.Захиргааны ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т “Төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага эхлүүлсэн төлөвлөгөөг зогсоохоор албан ёсоор хүсэлт гаргасан бол шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгоно” гэж, мөн зүйлийн 81.4-д “Батлагдсанаас хойш таван жилийн дотор төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлээгүй бол холбогдох захиргааны байгууллага захиргааны актыг хүчингүй болгож болно” гэж тус тус заасан.

3.12.Хуулийн энэ заалтын дагуу баталсан төлөвлөгөөг зогсоох эрх хэмжээ нь эрх бүхий этгээдэд хадгалагдахаас гадна, захиргааны байгууллага нь төлөвлөгөө таван жилийн дотор хэрэгжээгүй бол төлөвлөгөөг хүчингүй болгож болох эрхийг хуулиар олгосон болохоос үүрэг болгосон заалт биш байна.

3.13.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “төлөвлөгөө батлагдсанаас хойш 5 жилийн хугацаанд хэрэгжээгүй тул хүчингүй болох ёстой” гэх агуулга бүхий тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй ба ****дүүргийн Нисэх, яармагийн чиглэлийн төв замтай зэрэгцсэн туслах зам байхаар төлөвлөсөн өмнөх төлөвлөлтийг хүчингүй болгосон  аливаа шийдвэр байхгүй, уг төлөвлөлтүүд нь одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа учраас төлөвлөлт биш гэж үзэх үндэслэл болохгүй юм.

3.14.Нэхэмжлэгчээс эерэг үйлчлэлтэй захиргааны актыг гаргасан бол буруутай этгээд хариуцлага хүлээх ёстой, эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгох Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байгаагүй гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

3.15.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” бол эерэг үйлчлэлтэй захиргааны актыг хүчингүй болох эрхийг хуулиар олгосон байна.

3.16.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 21.2.6-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх” гэж, 61 дүгээр зүйлийн  61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.

3.17.Хуулийн эдгээр заалтын дагуу Нийслэлийн Засаг дарга нь өөрийн гаргасан шийдвэрээ хууль зөрчсөн, эсхүл нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл, эерэг болон сөрөг үйлчлэлээс үл хамаарч өөрөө хүчингүй болгох эрхтэй байна.

3.18.Нийтийн зориулалттай автозам тавихаар төлөвлөсөн, түүнчлэн энэ зориулалтаар бусдын эзэмшлээс буцаан хураан авсан газар дээр нэг иргэнд  үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг автозамыг барьж байгуулах боломжгүй болгож байгаа нь нийтийн эрх ашгийг зөрчсөн зөрчил мөн.

3.19.Иймд нийслэлийн Засаг даргаад Д.А  олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны актыг дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ.

3.20.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хэдэн метр зам төлөвлөснөө шүүхэд тайлбарлаж чадахгүй байна” гэх няцаалт гаргасан.

3.21.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зам барихаар төлөвлөсөн газартай давхцуулан Д.А  болон өөр этгээдүүдэд зарим газарт олголт хийгдсэнээс болж замын зураг бүтэн гарах боломжгүй байгаа тул хэдэн километр зам тавих зураг төсөл бүрэн боловсруулагдах боломжгүй нөхцөлд үүссэн” гэх агуулга бүхий тайлбарыг шүүх үндэслэл бүхий гэж хүлээн авсан.

3.22.Мөн түүнчлэн хариуцагч уг тавихаар төлөвлөсөн туслах автозамыг ямар урттай бахыг тайлбарлаж чадахгүй байгаа нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй болно.

3.23.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхээс газар эзэмшүүлсэн гэм буруутайг тогтоосон шийдвэр гараагүй байхад Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***/*****дугаартай Мөрдөгчийн мэдэгдэлд үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь  хуульд нийцэхгүй” гэх агуулгаар маргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл байхгүй болно.

3.24.Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авхуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана” гэж заасан байна.

3.25.Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ***/*****дугаартай Мөрдөгчийн мэдэгдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийг таслан зогсоох чиг үүргийнхээ хувьд эрх бүхий этгээдээс гаргаж байгаа эрх зүйн баримт бичиг тул захиргааны акт гэж үзэхгүй, захиргааны хэргийн шүүх энэ баримт бичигт дүгнэлт өгөхгүй болно.

3.26.Харин Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Засаг даргад хандаж, Д.А  газар олгохдоо хууль зөрчсөн нь гэмт хэрэг гэж үзэж зөрчлөө арилгахыг шаардсан нь тус газраас хэн нэгнийг гэм буруутайг тогтоосон шийдвэр бишээс гадна эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан ажиллагаа байх тул энэхүү мэдэгдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргаас өөрийн гаргасан шийдвэрээ эргэн хянасныг   шүүх хууль зөрчсөн гэж үзэхгүй.

3.27.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт Хот байгуулалтын тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийг заалтуудыг  баримталсан талаар тайлбар гарсныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч байгаа нь үндэслэлгүй юм.

3.28.Тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно” гээд мөн зүйлийн 24.1.1-д “хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горим зөрчиж газар олгох” гэжээ.

3.29.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа  хуулийг энэ заалтыг хэрэглэсэн нь нэхэмжлэгч рүү чиглэсэн бус, харин өөрийнхөө гаргасан шийдвэрийн хуульд нийцээгүй болоход өгсөн хууль зүйн дүгнэлт учраас хариуцагчийг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.

3.30.Ийнхүү маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.А-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал нотлогдоогүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ын гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” */*** дугаар захирамжийн Д.А  холбогдох хэсгийг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ